Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2023/01892

 

 

 

 

 

 

 

 

2023 06 21 182/ШШ2023/01892

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.С-О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г

Хариуцагч: Д.Б

Хариуцагч: КБЭХА нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

Д.Г, Д.Б нарын хооронд байгуулсан 2011.12.28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011.12.15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох,

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот 8 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа,

Хариуцагч Д.Г,

Хариуцагч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид,

Хариуцагч КБДБЭХАийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот 8 өрөө орон сууцыг хууль ёсоор өөрийн өмчлөлдөө авч улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд өөрийн төрсөн эцэг Д.Гад энэхүү орон сууцыг зээлийн барьцаанд тавьж зээл авахыг зөвшөөрсөн итгэмжлэлийг олгоод өөрөө гадаад улс руу суралцахаар явсан.

Гэтэл Д.Г нь найз Д.Бтой уг орон сууцыг 2011.12.28-ны өдөр 11,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ, 2011.12.15-ны өдөр 350,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах 2 гэрээг байгуулсан байна.

Улмаар Д.Г, Д.Б нар нь 2011.12.28-ны өдөр 11,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж Д.Бийн нэр дээр бүртгүүлээд Д.Б нь 2011.12.15-ны өдрийн 350,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг банкинд өгч 315,000,000 төгрөгийн зээл аваад зээлийн барьцаанд миний орон сууцыг тавьсан байдаг. Д.Б, Д.Г нар нь миний орон сууцыг худалдаад надад төлбөр огт төлөөгүй мөн банкнаас авсан зээлээ төлөөгүй болно.

Энэ талаар Д.Г нь хариуцагчаар Д.Бийг татаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тэд төлбөрийг хувааж төлөх, орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж, албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байсан.

Гэтэл Капитал банк энэ хугацаанд Д.Бтод холбогдуулан 315,000,000 зээл төлүүлэх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Д.Б төлбөрт миний орон сууцыг шилжүүлж өгөх хүсэлт гаргаснаар банкны өмчлөлдөө бүртгэж авсан.

Энэ хугацаанд миний бие 1347 тоот шүүгчийн захирамж биелүүлэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа гаргасан боловч гүйцэтгэх хуудсыг буцаасан мөн миний орон сууцыг дуудлага худалдаагаар худалдахыг эс зөвшөөрч шүүхэд удаа дараа гомдол гаргасан байдаг.

Д.Г болон Д.Б нарын хооронд байгуулсан 2011.12.28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011.12.15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийн хүсэл зориг нь Г.С-О өөрийн өмчлөлийн орон сууцыг Д.Бтод худалдах зорилгогүй бөгөөд харин Д.Г, Д.Б нар нь орон сууцыг Д.Бийн өмчлөлд түр бүртгүүлж, урт хугацаатай бага хүүтэй зээл авах зорилготой байгуулагдсан гэрээ болно.

Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. 

Д.Г болон Д.Б нарын хооронд байгуулсан 2011.12.28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011.12.15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

Дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр байгуулсан хариуцагч Д.Б, Капитал банктай байгуулсан 2012.01.02-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээнүүд нь хуульд зааснаар мөн хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа өөрчилж, уг гэрээний дагуу шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, зайсангийн гудамж, Андууд хотхоны 14 байрны 1-4 тоот 8 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, миний өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэхийг Капитал банкинд даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч КБДБЭХА татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

...Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа Г.С-Оын нэхэмжлэлтэй Д.Г, Д.Б, КБДБЭХА нарт тус тус холбогдох иргэний хэргийн хариуцагч КБДБЭХАид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1. Д.Б нь Капитал банкнаас 2012 оны 01 дүгээр сард 315,000,000.00 төгрөгийг сарын 1.55 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлсэн. Банк тус зээлийг олгохдоо түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг, Андууд хотхон 14/1 байрны 04 тоот хаягт байршилтай 252 м.кв 8 өрөө орон сууцыг зээлийн үүрэгт барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч зээлийн үүргийг биелүүлээгүй тул банк шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12-р сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Боос зээлийн гэрээний үүрэгт 358,979,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож дээрх барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлж өмчлөх эрх банкинд шилжин 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр "Капитал банк" ХХК өмчлөгчөөр бүртгүүлж 00386641 дугаар гэрчилгээг авсан. Иймд "Капитал банк" ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу шилжүүлж авсан, шударга өмчлөгч тул нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үндэслэлгүй болно.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02943 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 00417 дугаар магадлалаар "Капитал банк" ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Дашзэвэгийн Ганбат /РД:ХЕ61121872/-т холбогдох дээрх орон сууцыг Д.Гын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэхдээ тус орон сууц нь "Капитал банк" ХХК-ийн өмчлөлд хуулийн дагуу шилжсэн байна гэж дүгнэсэн бөгөөд шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд өнөөдрийн байдлаар Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд албадан чөлөөлүүлэх ажиллагаа хийгдэж байна.

2. Капитал банк Д.Бт зээл олгохдоо Д.Гтай зээлийн харилцаанд ороогүй, тэдгээрийн хооронд ямар яриа хэлцэл байсныг мэдэхгүй бөгөөд Д.Б, Д.Г, Г.С-О нар хоорондын асуудал, хохирол, зардал учирсан гэж үзэж байгаа бол энэ асуудлыг өөрсдөө шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа 2022.12.20-ны өдөр тодруулж, 2011.12.28-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, 2011.12.15-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, Капитал банк ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 2012.01.02-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байдаг. Хэрвээ нэхэмжлэлийг шаардлагыг тодруулж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 2013.10.02-ны өдрийн эвлэрлийн гэрээ, 2013.12.17-ны өдрийн Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Бт холбогдох шүүхийн шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь банк руу шилжиж ирсэн байгаа. Мөн 2017.06.22-ны өдрийн шийдвэр болон шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн шүүхийн магадлал, тогтоолоор нэхэмжлэгч Г.С-Оын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон банканд холбогдуулж гаргасан маргааны асуудал дээр тухайн үед бүх асуудал шийдэгдсэн байдаг. Ийм учраас өмнө нь шийдэгдсэн хэргээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргах нь боломжгүй гэж үзэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Тиймээс үйл баримтууд нь нэгэнт нотлогдчихсон маргаанд дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ нийт 4 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага бүртээ улсын тэмдэгтийн хураамж төлнө гэж заасан байдаг. Тэгэхлээр нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлчихсөн байгаа учир нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй байна гэв. 

3. Хариуцагч Д.Б татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

...Нэхэмжлэлд дурьдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, зайсангийн гудамж, Андууд хотхоны 14 дүгээр байрны 1-4 тоот орон сууцыг Д.Г болон Д.Б нар нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан Ганбат овогтой Сэр-Одын 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуульд заасан журмын дагуу өөрийн аав Дашзэвэг овогтой Ганбатад олгосон итгэмжлэлийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Д.Бт шилжиж гэрчилгээ олгогдсон юм. 

Тус үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б нь 2012 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Капитал банкинд барьцаалан зээл авсан бөгөөд энэ зээлтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1347 дугаар Шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрүүд гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Боос Капитал банкинд шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх 358,979,000 төгрөгийн зээл төлөгдөөгүй тул шийдвэр гүйцэтгэлийн шат дарааллсан ажиллагаануудыг хуульд заасан журмын дагуу /дуудлага худалдаанууд бусад ажиллагаа/ хийж гүйцэтгэн нэхэмжлэлд дурьдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Капитал банкинд шилжигдсэн болно. 

Энэ шүүхийн шийдвэрт дурьдагдсан 2012 оны 1 дүгээр сард Капитал банкинаас авсан зээлийн 315,000,000 /гурван зуун арван таван сая/ төгрөгийн хүү, алданги төлбөр тооцоо нь Д.Гын 185,000,000 /нэг зуун наян таван сая/ төгрөг дансаараа хүлээж авсан Капитал банкны хуулга, Д.Г, Д.Б нарын хооронд авсан зээл, түүний хүүг төлөх талаар болон төлбөр тооцоо нийлсэн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэлцэл, Д.Гаас 2013 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд зээлийн төлбөр авсан тухай гаргаж өгч байсан хүсэлт тайлбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасан журмын дагуу шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар тооцогдсон болно. 

Тус шүүхэд Ганбатын Сэр-Одоос нэхэмжлэлийн шаардлага болох хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гэрээнүүд болох Д.Г, Д.Б нарын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн болон 2011 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд нь Г.Сэр- Одоос өөрийн хүсэл зоригоор өөрийн аав Д.Гад өөрийн өмчлөлийн орон сууцыг банк болон ББСБ-д зээлийн барьцаанд тавих, зээл бэлнээр авах, худалдах, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлээр 3 жилийн хугацаанд олгосны дагуу байгуулагдан хийгдсэн тул хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцлүүд юм. 

Харин энэ итгэмжлэл хуулийн дагуу хийгдсэн эсэх, итгэмжлэлээр олгосон эрхээс болж хохирсон асуудлаа өөрийн аав Дэшзэвэг овогтой Ганбатаас шүүхийн журмаар нэхэмжлэх нь Г.С-Оын өөрийнх нь эрхийн асуудал юм. 

Итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу гэрээ, хэлцлүүд хийгдэн Капитал банкнаас зээл олгогдсоны зэрэгцээ зээлтэй холбоотой шат шатны шүүхийн шийдвэр, магадлал гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Капитал банкинд шилжсэн, нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Хариуцагч Д.Г дараах байдлаар тайлбар гаргаж байна.

...Миний бие нь Д.Г, Д.Б нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Д.Б бид хоёрын дунд байгуулагдсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авахаар хийгдсэн гэрээ биш. Өөрөөр хэлбэл Д.Б бид хоёр олон жилийн хугацаатай, хүү багатай зээл авах зорилгоор уг үл хөдлөх эд хөрөнгийг Г.С-Оын өгсөн итгэмжлэлийн дагуу Д.Бийн нэр дээр шилжүүлж, зээл авах гэрээг худалдах худалдан авах гэрээгээр халхавчилж хийсэн хэлцэл. Энэ талаар би 2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж явсан. Тухайн үед Д.Б бид хоёр уг гэрээг зээл авах зорилгоор хийсэн гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрч банкнаас гаргуулсан зээлээ өөрсдийн авсан хэмжээгээр төлнө гээд эвлэрч байсан. Миний санаж байгаагаар тус гэрээг хууль бус хүчин төгөлдөр бусд тооцох эсэхийг эцэслэн шийдээгүй гэдгийг онцолж хэлмээр байна.

Тиймээс  Д.Б бид хоёрын дунд байгуулагдсан гэрээ нь банкнаас хүү багатай зээл авахын тулд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм гэв. 

5. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: ...улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.С-Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар Зохигчдын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2022.11.07-ны өдрийн 2-4е/3804 дугаар Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, Г.С-Оын лавлагааны хариу, 2011.09.21-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, /1хх-ийн 3-8, 61, 115-127, 204/

6. Хариуцагч КБДБЭХАаас нотлох баримтаар: ...итгэмжлэл, хариу тайлбар, 2022.05.13-ны өдрийн 182/ГХ2022/00775 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022.05.13-ны өдрийн 183/ШЗ2022/08329 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, 2021.12.13-ны өдрийн 183/ШШ2021/02943 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2022.03.09-ний өдрийн 00417 дугаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2022.10.04-ний өдрийн итгэмжлэл, 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар Чингэлтэй дүүргийн шүүгчийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2017.06.22-ны өдрийн 181/ШШ2017/01846 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2013.12.17-ны өдрийн 1795 дугаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийн хуулбар, 2018.07.05-ны өдрийн 1-1/3418 дугаар Хууль зүй дотоод хэргийн сайдаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт хүргүүлсэн Иргэн Г.С-Оын гомдлын тухай албан тоотын хуулбар, 2018.09.25-ны өдрийн 3/16119 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.С-О, Д.Г нарт хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2018.05.15-ны өдрийн 4/8441 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.С-О, Д.Г нарт хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2021.06.18-ны өдрийн 1064 дугаар Капитал банк ХХК дахь банкны эр хүлээн авагчаас Д.Гад хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2021.07.02-ны өдрийн Б-10/442 дугаар Монгол банкнаас Г.С-О руу хүргүүлсэн Гомдлын хариу өгөх тухай албан тоотын хуулбар, 2022.09.15-ны өдрийн 22360354/01 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны хуулбар, 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалын хуулбар, 2019.04.08-ны өдрийн А-97 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн Капитал банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалын хуулбар, 2020.04.03-ны өдрийн А-111 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай тушаалын хуулбар, 2020.10.05-ны өдрийн А-394 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн КБДБЭХАийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай тушаалын хуулбар, 2020.09.02-ны өдрийн А-354 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн Капитал банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалын хуулбар, Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн бүрэлдэхүүний хуулбар, 2021.10.08-ны өдрийн А-268 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн КБДБЭХАийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай тушаалын хуулбар, 2022.10.06-ны өдрийн А-269 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай тушаалын хуулбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, 2011.12.28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2011.12.15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2018.01.16-ны өдрийн 001/ХТ2018/00083 дугаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар, 2017.09.20-ны өдрийн 2094 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, /1хх-ийн 44, 49-59, 67-84, 100-107, 164-166, 199-203, 205-209, 2хх-ийн 3/

7. Хариуцагч Д.Боос нотлох баримтаар: итгэмжлэл, итгэмжлэл, 2013.10.02-ны өдрийн эвлэрлийн гэрээний хуулбар, Д.Г, Д.Б нарын байгуулсан хэлцлийн хуулбар, Д.Гын Капитал банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар, 2013.09.05-ны өдрийн Д.Гын Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан хүсэлтийн хуулбар, 2011.12.15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, Д.Г, Д.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2005.12.30-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ний хуулбар, 2013.7.04-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, Д.Г, Г.С-О нарын иргэний үнэмлэхний хуулбар, /1хх-ийн 232, 247, 2хх-ийн 171-181/

8. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: Г.С-Оын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2022.11.15-ны өдрийн 6/9896 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, Д.Бийн 2012.01.01-2022.11.25-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн дансны хуулга, Д.Бийн 2012.01.01-2012.01.09-ний өдрийн депозит дансны хуулга, Д.Гын 2012.01.03-2012.01.03-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны хуулга, 2012.01.02-ны өдрийн №01 дугаар Зээлийн гэрээний хуулбар, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, 2012.01.02-ны өдрийн №01 дугаар барьцааны гэрээний хуулбар, Хаан банкны 2022.12.13-ны өдрийн депозит дансны хуулга, хэлцлийн хуулбар, 2011.12.28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2017.06.13-ны өдрийн 182/ГХ2017/00597 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2017.06.13-ны өдрийн 182/ШЗ2017/06172 дугаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Гүйцэтгэх хуудас хүчингүй болгож дахин бичих тухай захирамжийн хуулбар, 2016.03.04-ний өдрийн 101/ШЗ2016/09554 дугаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, 2017.06.22-ны өдрийн №17300759 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар, Д.Бийн мэдээллийн хуулбар, Д.Бийн нэр дээрх өмчлөлийн мэдээлэлийн хуулбар,2017.10.07-ны өдрийн 2/24/36 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээ хариуцсан хэлтэст хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2017.10.07-ны өдрийн 3/24/06 дугаар Шийдвэр гүйцэтгэх албанаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2016.03.04-ны өдрийн 101/ГХ2016/01028 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2016.03.04-ний өдрийн 101/ШЗ2016/09554 дугаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, 2017.06.15-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ-ний хуулбар, 2016.05.12-ны өдрийн 16/23 дугаар гүйцэтгэх баримт бичгийг буцаах тухай тогтолын хуулбар, 2016.05.12-ны өдрийн 2/18093 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн тайлбарын хуулбар, 2016.06.22-ны өдрийн Нийслэлийн шийвэр гүйцэтгэх газарт гаргасан гомдлын хуулбар, 2016.06.22-ны өдрийн итгэмжлэл, 2016.05.12-ны өдрийн 16/23 гүйцэтгэх баримт бичгийг буцаах тухай тогтоолын хуулбар, 2016.03.04-ний өдрийн 101/ГХ2016/01028 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, 2013.10.02-ны өдрийн 1347 дугаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2016.03.04-ний өдрийн 101/ШЗ2016/09554 дугаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, 2016.03.04-ний өдрийн 101/ГХ2016/01028 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, 670 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудасны хуулбар, 2014.06.12-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, Ц.Дуламсүрэнгийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлтийн хуулбар, 2017.06.05-ны өдрийн №17300674 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2017.06.21-ний өдрийн 3/567 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хариу мэдэгдэх хуудасны хуулбар, 2017.10.25-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан гомдлын хуулбар, 2017.11.22-ны өдрийн 1/4076 дугаар Капитал банк ХХК-иас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн хуулбар, 2017.11.27-ны өдрийн 528 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудасны хуулбар, 2018.01.11-ний өдрийн 4/761 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотын хуулбар, 2018.01.16-ны өдрийн 44 дүгээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан тоотын хуулбар, Капитал банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.03.21-ний өдрийн 4/555 дугаар Шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Бт хүргүүлсэн өргөдөлд хариу өгөх тухай албан тоотын хуулбар, 2018.07.05-ны өдрийн 1-1/3418 дугаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тоотын хуулбар, 2018.08.20-ны өдрийн 17300759/01 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолын хуулбар, 2018.09.04-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2018.09.25-ны өдрийн шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудасны хуулбар, 2018.09.14-ний өдрийн нэхэмжлэлийн хуулбар, 2018.10.15-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбарын хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, 2019.11.20-ны өдрийн 19/43 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, 2019.02.20-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хуулбар, 2019.05.27-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хуулбар, Тасгийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Өлзийсайханы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналын хуулбар, 2021.05.19-ний өдрийн 17300759/122-01 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсын хуулбар, 2021.05.19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2021.05.19-ний өдрийн 1-122/8806 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотын хуулбар, 2021.05.20-ны өдрийн 6068 дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, 2021.06.18-ны өдрийн 1/172 дугаар итгэмжлэлийн хуулбар, 2021.10.04-ний өдрийн Д.Бийн хүсэлтийн хуулбар, 2013.11.29-ний өдрийн Д.Гын хүсэлтийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан Д.Бийн хүсэлтийн хуулбар,2017.10.02-ны өдрийн 2/24136 дугаар албан тоотын хуулбар, 2014.02.20-ны өдрийн 266 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, 2013.07.09-ний өдрийн 3446 дугаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн хуулбар, 2014.02.10-ны өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, 2014.03.04-ний өдрийн 81 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2014.03.05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай баримтын хуулбар, 122/01 дугаар Эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2014.03.05-ны өдрийн 122/02 дугаар Эд хөрөнгийг хураасан тогтоолын хуулбар, Капитал банк ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2014.03.05-ны өдрийн 4/710 дугаар албан тоотын хуулбар, 2014.03.31-ний өдрийн 3/6064 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Капитал банкинд хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2014.03.31-ний өдрийн 3/6065 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Гад хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.03.31-ний өдрийн 3/6066 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Бт хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.04.01-ний өдрийн 4/130 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаан оруулах тухай тогтоолын хуулбар, Албадан дуудлага худалдааны хуулбар, 2014.04.08-ны өдрийн 3/6925 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Гад хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.04.08-ны өдрийн 3/6927 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Бт хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.04.08-ны өдрийн 3/6926 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Капитал банк ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.04.18-ны өдрийн саналын хуулбар, 2014.04.28-ны өдрийн 5/51 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын хуулбар, 2014.05.02-ны өдөр Нийслэл таймс сонинд нийтэлсэн хоёр дахь албадан дуудлага худалдааны зарын хуулбар, 2014.05.05-ны өдрийн 3/9535 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Г, Г.С-О нарт хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.05.05-ны өдрийн 3/9536 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Бтод хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.05.05-ны өдрийн 9/9538 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Капитал банкинд хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2014.05.16-ны өдрийн албадан дуудлага худалдааны протоколын хуулбар, 2014.05.22-ны өдрийн 2/11522 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Капитал банкинд хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.05.22-ны өдрийн 2/11523 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Бт хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.05.28-ны өдрийн 4/1664 дугаар Капитал банкнаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2014.06.04-ний өдрийн 1/13085 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2014.05.27-ны өдрийн 3/13219 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Бт хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.06.03-ны өдрийн 3/13228 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Бт хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.06.13-ны өдрийн 2/14060 дугаар албан тоотын хуулбар, 2014.06.02-ны өдрийн 8659 дугаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн Хүсэлт шийдвэрлэх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар, 2015.02.06-ны өдрийн 4959 дугаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийн хуулбар, 2015.03.06-ны өдрийн 7555 дугаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 6649 дугаар шийдвэрийн хуулбар, 2016.01.20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2016.02.15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.04.13-ны өдрийн 101/ШЗ2016/15312 дугаар Хүсэлтийг шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.20-ны өдрийн 181/ШШ2016/01627 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.02.17-ны өдрийн 513 дугаар магадлалын хуулбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.22-ны өдрийн 181/ШШ2017/01846 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.20-ны өдрийн 2094 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.01.16-ны өдрийн 001/ХТ2018/00083 дугаар тогтоолын хуулбар, 2018.05.15-ны өдрийн 4/8441 дугаар албан тоотын хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.20-ны өдрийн 182/ШШ2019/02035 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 201 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.23-ны өдрийн 001/ХТ2021/00829 дугаар тогтоолын хуулбар, /1хх-ийн 136-138, 140, 151-154, 190-197, 231, 234-236, 2хх-ийн 1, 24-159/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г.С-О нь хариуцагчаар Д.Г, Г.С-О, КБДБЭХА нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа өөрчилсөн. /1хх-ийн 1-2, 164/

 

Нэхэмжлэгч 2023 оны 05 сарын 01-ний өдөр шаардлагаа өөрчилж, хариуцагч Д.Г, Д.Б нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулсан 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 11,000,000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 сарын 15-ны өдрийн 350,000,000 төгрөгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох,

Хариуцагч КБДБЭХАид холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот 8 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах агуулга бүхий шаардлагыг дэмжиж оролцсон байна. /2хх-ийн 2/

2. Иргэн, хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 10 сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр Б.Сэр-Одод, хариуцагч Д.Б 2023 оны 04 сарын 17-ны өдрийн итгэмжлэлээр Ө.Рэнцэнпэлжидэд, хариуцагч Капитал ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2022 оны 06 сарын 05-ны өдрийн 924 тоотоор Н.Ган-Эрдэнэ, Т.Тамир нарыг төлөөлөгчөөр томилсон байх ба дээрх итгэмжлэлүүд нь хуульд заасан шаардлага хангасан байна. /1хх-ийн 13, 67, 247/

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...миний бие өөрийн орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэлийг Д.Гад олгосон...Д.Г, Д.Б нар нь 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 11,000,000 төгрөгийн, 2011 оны 12 сарын 15-ны өдрийн 350,000,000 төгрөгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж банкнаас зээл авч, уг зээлээ хуваан авсан байдаг...энэ хоёр гэрээ нь анхнаасаа орон сууц худалдах, худалдан авах хүсэл зорилгогүй харин банкнаас зээл авах зорилгоор байгуулсан тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага эрхтэй... энэ нь шүүхийн 2013 оны 1347 тоот захирамжаар нотлогдоно...дүр үзүүлэн хийсэн хэлцлийг үндэслэн Д.Б нь банкнаас орон сууцыг барьцаалан зээл аваад зээлийн төлбөрт уг орон сууцыг банкны өмчлөлд бүртгүүлсэн тул өмчлөлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэж,

хариуцагч Д.Б татгалзлын үндэслэлээ...Г.С-О нь өөрийн эцэг Д.Гад орон сууцаа худалдах итгэмжлэл олгосны дагуу Д.Гтай орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж өөрийн өмчлөлд бүртгүүлсэн...банктай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 315,000,000 төгрөгийг авсан...үүнээс 185,000,000 төгрөгийг Д.Гад шилжүүлсэн, би өөрөө 130,000,000 төгрөгийг авсан хэдий энэ төлбөрийг Д.Гад төлсөн...шүүхийн шийдвэрээр миний бие зээлийн гэрээний 358,000,000 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлсэн...энэ талаар шүүхийн шийдвэр гарсан тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж,

 

Хариуцагч Д.Г тайлбартаа ...хүү Г.С-Оын орон сууцыг худалдах санаа зорилго агуулаагүй харин урт хугацаатай, бага хүүтэй зээл авах зорилгоор тухайн үед найз нөхдийн харилцаатай байсан Д.Бтой гэрээ байгуулан түүний өмчлөлд бүртгүүлсэн...дахин Д.Бтой худалдах гэрээ байгуулж тэрээр банкнаас 315,000,000 төгрөгийн зээл аваад миний бие 185,000,000 төгрөгийг, Д.Б 130,000,000 төгрөгийг авсан ...энэ зээлийн төлбөрийн талаар шүүх 2013 оны 1347 тоот захирамжаар бид эвлэрлийн гэрээ байгуулсныг баталсан ба банкнаас авсан зээлийн 315,000,000 төгрөгийг Д.Б бид өөрсдийн авсан хэмжээгээр төлж барагдуулахаар, байрны өмчлөлийн Б.Сэр-Одын өмчлөлд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн...миний бие өөрийн авсан 185,000,000 төгрөгийг банкинд төлсөн...иймд бидний хооронд байгуулсан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж,

 

Хариуцагч банк татгалзлын үндэслэлээ ...Д.Бийн өмчлөлд бүртгэгдсэн орон сууцыг барьцаалан түүнд зээл олгосон, шүүх Д.Бийг 358,000,000 төгрөгийн зээлийн төлбөр төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдсэн...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгийг төлбөр авагч банкны өмчлөлд бүртгэсэн.. энэ талаар шүүх шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

4. Хэрэгт дараах шүүхийн шийдвэрүүд авагдсан байна.

 

4.1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Д.Гын нэхэмжлэлтэй Д.Бт холбогдох иргэний хэргийг

Хариуцагч Д.Бт банкнаас зээл авах зорилгоор Д.Гын хүү Г.С-Оын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот, 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцыг Д.Бийн өмчлөлд 2011.12.15-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж, Капитал банкнаас 2012.01.02-нд 315 сая төгрөгийг авч, уг зээлээс Д.Г 185 сая төгрөг, Д.Б нь 130 сая төгрөгийг тус тус авсан тул уг зээлийг Д.Г, Д.Б нар нь өөр өөрийн авсан хэмжээнд төлөхөөр, банкны зээлийг төлөгдмөгц өмчлөлийг өмнөх өмчлөгч Г.С-Оын өмчлөлд буцааж шилжүүлнэ гэж тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх6-8/,

 

4.2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Капитал банкны нэхэмжлэлтэй Д.Бт холбогдох иргэний хэргийг

Д.Боос 358,979,000 төгрөг гаргуулж Капитал банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,687,799 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Б үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот 8 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. /1хх76-78/ ,

 

4.3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 6649 дугаар шийдвэрээр Г.С-Оын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг

Анхны болон хоёрдах дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /2хх109-113/

4.4. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01846 дугаар шийдвэрээр Г.С-Оын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Капитал банкинд шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 2094 тоот магадлал, Дээд шүүхийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00083 тоот тогтоолоор хэвээр үлдээжээ. /1хх70-75, 199-203, 205-209, 2хх136-171/

 

4.5. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02035 дугаар шийдвэрээр Д.Б, Д.Г нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 тоот захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 00597 дугаартай гүйцэтгэх хуудсанд дурдсан асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийг,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 1795 тоот шийдвэрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоон, уг ажиллагааг хүчингүй болгуулах,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 1795 тоот шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 тоот шийдвэртэй гүйцэтгэх ажиллагаагаар нэгтгэн албадан биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 201 тоот магадлал, Дээд шүүхийн 2021 оны 06 сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00829 тоот тогтоолоор хэвээр үлдээжээ. /2хх-ийн 149-159/

4.6. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02943 дугаар шийдвэрээр КБДБЭХАийн нэхэмжлэлтэй Д.Гад холбогдох иргэний хэргийг

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот, 252 м.кв талбайтай 8 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Гын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 237,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 09-ний өдрийн 417 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ. /1хх-ийн 52-59/

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.

 

5.1. Дээрх нийт 6 шүүхийн шийдвэрийн хэргийн оролцогч, маргааны зүйл өөр өөр байх ба харин Г.С-Оын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Г, Г.С-О, КБДБЭХА нарт холбогдох иргэний хэргийн талууд болон маргааны зүйлийн хувьд шийдвэрлэсэн үйл баримт гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагч талуудын тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

6. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууц нь Г.С-Оын өмчлөлд 2011 оны 07 сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр бүртгэгдсэн байжээ. /2хх-ийн /

 

Г.С-О нь 2011 оны 09 сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэлээр Д.Гад өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцыг банк болон ББСБ-д зээлийн барьцаанд тавих, зээл бэлнээр авах, худалдах, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, хөлслөх, түрээслэх гэрээнд төлөөлөх, лавлагаа авах бүрэн эрхийг 2011 оны 09 сарын 21-ний өдрөөс 2014 оны 09 сарын 21 хүртэл 3 жилийн хугацаатай олгосон байна. /1хх-ийн 204/

 

Хариуцагч Д.Г нь дээрх итгэмжлэлийг үндэслэн Д.Бтой 2011 оны 12 сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.С-Оын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцыг 11,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Д.Б төлбөрийг 2011 оны 12 сарын 28-ны өдөр төлж дуусгахаар тохиролцож талууд гарын үсэг зурсан мөн нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлснээр уг орон сууц Д.Бийн өмчлөлд бүртгэжээ. /1хх-ийн 165, 2хх-ийн 1/

 

Мөн Д.Г нь дээрх итгэмжлэлийг үндэслэн Д.Бтой 2011 оны 12 сарын 15-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.С-Оын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцыг 350,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Д.Б төлбөрийг урьдчилгаа 10 хувь 35,000,000 төгрөгийг банкинд байршуулж, үлдэгдэл 90 хувь буюу 315,000,000 төгрөгийг банкны зээлээр төлж барагдуулахаар тохиролцож, нотариатчаар гэрчлүүлсэн байна. /1хх-ийн 166/

 

Хариуцагч Д.Б, Капитал банк нарын хооронд 2012 оны 01 сарын 02-ны өдөр 315,000,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 2028 оны 01 сарын 02 хүртэл хугацаатай, орон сууцны зээлийн зориулалттай зээлийн гэрээ байгуулсан мөн 2012 оны 01 сарын 02-ны өдөр 01 тоот барьцааны гэрээгээр Д.Бийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /1хх190-197/

 

Капитал банк нь зээлдэгч Д.Бийн нэр дээр зээлийн данс нээж мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байна. /1хх-ийн 151-153/

 

Д.Г нь хариуцагчаар Д.Бийг хариуцагчаар татаж Орон сууц худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Г.С-Оыг шударга эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Уг захирамжийн тогтоох хэсэгт

Хариуцагч Д.Б банкнаас зээл авах зорилгоор Д.Гын хүү Г.С-Оын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот, 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцыг Д.Бийн өмчлөлд 2011.12.15-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж, Капитал банкнаас 2012.01.02-нд 315 сая төгрөгийг авч, уг зээлээс Д.Г 185 сая төгрөг, Д.Б нь 130 сая төгрөгийг тус тус авсан тул уг зээлийг Д.Г, Д.Б нар нь өөр өөрийн авсан хэмжээнд төлөхөөр, банкны зээлийг төлөгдмөгц өмчлөлийг өмнөх өмчлөгч Г.С-Оын өмчлөлд буцааж шилжүүлнэ гэж тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх үйл баримтаар Д.Б, Д.Г нар нь Г.С-Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот, 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцыг 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 11,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр уг орон сууцыг Д.Бийн өмчлөлд бүртгүүлж, 2011 оны 12 сарын 15-ны өдрийн 350,000,000 төгрөгөөр орон сууц худалдах худалдан авах гэрээгээр Капитал банкнаас урт хугацаатай, бага хүүтэй зээл авах зорилгоор байгуулсан ба өөрөөр хэлбэл хэн аль нь эдгээр хоёр гэрээгээр уг орон сууцыг худалдах, худалдан авах санаа зорилго агуулаагүй гэж үзэхээр байна.

 

Мөн Д.Б, Д.Г нар нь 2 - , ба тодруулбал Д.Г нь урт хугацаатай зээл авахын тулд өөрийн хүү Г.С-Оын орон сууцыг 2011 оны 12 сарын 28-ны өдрийн , Д.Бийн өмчлөлд 濿,

Д.Б нь орон сууцны зээлийн зориулалтаар Г.С-Оын 2011 оны 12 сарын 28-ны өдрийн гэрээгээр өөрийн өмчлөлд бүртгүүлж улмаар 2011 оны 12 сарын 15-ны өдрийн 350,000,000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээгээр ор банкинд 315,000,000 төгрөгийн зээл авсан хэдий ч уг зээлийг орон сууцны төлбөрт төлөлгүйгээр Д.Г 185,000,000 төгрөг, Д.Б 130,000,000 төгрөгийг тус тус авсан болох нь нэхэмжлэгчийн талын тайлбар, хариуцагч Д.Гын тайлбар, дээрх үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн шүүгчийн 2013 оны 1347 тоот захирамж буюу Хариуцагч Д.Б банкнаас зээл авах зорилгоор Д.Гын хүү Г.С-Оын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот, 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцыг Д.Бийн өмчлөлд 2011.12.15-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж, Капитал банкнаас 2012.01.02-нд 315 сая төгрөгийг авч, уг зээлээс Д.Г 185 сая төгрөг, Д.Б нь 130 сая төгрөгийг тус тус авсан тул уг зээлийг Д.Г, Д.Б нар нь өөр өөрийн авсан хэмжээнд төлөхөөр, банкны зээлийг төлөгдмөгц өмчлөлийг өмнөх өмчлөгч Г.С-Оын өмчлөлд буцааж шилжүүлнэ гэж

тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсан захирамжаар, Д.Б, Капитал банкийн хооронд байгуулсан зээлийн гэрээгээр Д.Б нь зээлийн дансаар 315,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, 2012 оны 01 сарын 03-ны өдөр Д.Бийн зээлийн данснаас Д.Гын дансанд 179,000,000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримтаар тус тус тогтоогдож байна. /1хх-ийн 151-153, 165-166/

 

Түүнчлэн маргаан бүхий орон сууц нь хэдийгээр дээрх хоёр гэрээгээр Д.Бийн өмчлөлд бүртгэгдэж шилжсэн мэт боловч уг хөрөнгө нь Г.С-Оын эзэмшил, ашиглалтад хэвээр байгаа бөгөөд Д.Бийн зүгээс Г.С-Оыг гэрээний үүргээ биелүүлэх буюу гэрээний зүйлийг шилжүүлэхийг шаардсан баримтгүй зэрэг үндэслэлээр Д.Г, Д.Б нарын хооронд байгуулсан 2011 оны 12 сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол төлөх үүрэгтэй гэж заасан.

 

6.2. Харин гэрээний зүйл буюу маргаан бүхий орон сууц нь дараах байдлаар хариуцагч Капитал банкинд шилжсэн байна. Үүнд:

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Боос 358,979,000 төгрөг гаргуулж Капитал банкинд олгож, хариуцагч Д.Б үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот 8 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. /1хх76-78/ ,

 

Шүүхийн 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 1795 тоот шийдвэрт тус шүүхийн шүүгчийн 2014 оны 02 сарын 20-ны өдрийн 266 тоот гүйцэтгэх хуудас бичигдснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн бөгөөд энэ ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Бийн 2014 оны 05 сарын 27-ны өдрийн бичгээр гаргасан хүсэлтээр барьцааны гэрээний зүйл болох түүний өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцыг Капитал банкны зээлийн төлбөрт шилжүүлж, 2015 оны 02 сарын 18-ны өдөр Капитал банкны өмчлөлд бүртгэгдсэн байна. /2хх102, 1хх-140/

 

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1...Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болох уг орон сууц улсын бүртгэлээр Д.Бийн нэр дээр бүртгэгдсэн хэдий ч Капитал банк нь түүнийг өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан болох нь:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 1347 тоот захирамжаар хариуцагч Д.Б банкнаас зээл авах зорилгоор Д.Гын хүү Г.С-Оын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот, 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцыг Д.Бийн өмчлөлд 2011.12.15-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж, Капитал банкнаас 2012.01.02-нд 315 сая төгрөгийг авч, уг зээлээс Д.Г 185 сая төгрөг, Д.Б нь 130 сая төгрөгийг тус тус авсан тул уг зээлийг Д.Г, Д.Б нар нь өөр өөрийн авсан хэмжээнд төлөхөөр, банкны зээлийг төлөгдмөгц өмчлөлийг өмнөх өмчлөгч Г.С-Оын өмчлөлд буцааж шилжүүлнэгэж шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Капитал банк гуравдагч этгээдээр,

2013 оны 12 сарын 17-ны өдрийн 1795 тоот шийдвэрээр Д.Боос 358,979,000 төгрөг гаргуулж Капитал банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,687,799 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Б үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот 8 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж хэрэг хянан шийдвэрлэх үед маргааны зүйл болох орон сууцны өмчлөлийн талаар гуравдагч этгээдээр Д.Г нар тус тус оролцсон байдлаар тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл маргааны зүйл болох уг орон сууц нь улсын бүртгэлийн баримтаар хариуцагч Д.Бийн өмчлөгч мөн боловч зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар түүнийг шударга өмчлөгч гэж үзэх боломжгүй бөгөөд уг орон сууцны өмчлөлийн маргаантай байсан болохыг Капитал банк мэдэж байсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн шаардлага гаргасан байх хэдий ч энэ нь орон сууцыг бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн үндэслэл гэж үзлээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1...д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар Д.Г, Д.Б нарын хооронд байгуулсан 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 11,000,000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 сарын 15-ны өдрийн 350,000,000 төгрөгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон тул хариуцагч КБДБЭХАид Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот 8 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.С-Оын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах нь зүйтэй байна.

 

7. Тэмдэгтийн хураамж: Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 182/ШЗ2023/01522 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-д зааснаар 2011.12.28, 2011.12.15-ны өдрийн хэлцэл тус бүрт, зээлийн гэрээний үнийн дүн 315,000,000 төгрөгт нийт 3,537,950 төгрөг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул 11,000,000 төгрөгийн гэрээний тэмдэгтийн хураамж 707,950 төгрөг, 350,000,000 төгрөгийн гэрээний тэмдэгтийн хураамж 1,907,950 төгрөг, орон сууцыг бүртгүүлэхийг даалгах шаардлагын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 2,686,100 төгрөг гаргуулж улсын орлогод оруулна.

8. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамж хэвээр үлдэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Г, Д.Б нарын хооронд байгуулсан 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 11,000,000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 сарын 15-ны өдрийн 350,000,000 төгрөгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

нэхэмжлэгч Г.С-Оын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот, 252 м.кв талбайтай 8 өрөө орон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14-1-4 тоот 8 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхийг хариуцагч КБДБЭХАид даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.158 дугаар зүйлийн 58.1, 58.4-т зааснаар нэхэмжлэгч Г.С-Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 182/ШЗ2023/01522 тоот захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан болохыг дурдаж,  нэхэмжлэгч Г.С-Ооос улсын тэмдэгтийн хураамжид 2,686,100 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 182/ШЗ2023/05687 дугаар захирамж, тус шүүхийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 182/ШТ2023/00148 дугаар тогтоолд заасан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 07 дугаар хэсэг, Зайсангийн гудамж, Андууд хотхон, 14/1 дүгээр байр, 04 тоот орон сууцтай холбоотойгоор бусдад худалдах, бэлэглэх, арилжих зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэхгүй байхыг хариуцагч Д.Г, Д.Б, КБДБЭХА нарт даалгах арга хэмжээ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ЦОЛМОН