Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01717

 

.

 

 

 

 

2023 09 06 210/МА2023/01717

 

Г.*******-*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/01892 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.*******-*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.*******, Д.*******, ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагч нарт холбогдох,

 

Д.*******, Д.******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, *******-******* дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, гийн гудамж, хотхон, 14-1-4 тоот, 8 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******-*******, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Д.*******, хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид, хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга:

1.1. Г.*******-******* нь өөрийн өмчлөлийн *******-******* дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, гийн гудамж, хотхон, 14-1-4 тоот 8 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж зээл авах эрх бүхий итгэмжлэлийг төрсөн эцэг Д.*******ад олгоод өөрөө гадаад улс руу суралцахаар явсан. Гэтэл Д.******* нь найз Д.*******той тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 350,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах 2 гэрээг байгуулсан байна.

Д.*******, Д.******* нар нь 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Д.*******ийн нэр дээр бүртгүүлсэн. Харин 2011 оны 12 сарын 15-ны өдрийн 350,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг Д.******* нь ******* *******инд өгч 315,000,000 төгрөгийн зээл аваад, зээлийн үүрэгт дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг. Д.******* нь Д.*******ийг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр талууд эвлэрч, шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Тус шүүгчийн захирамжаар Д.*******, Д.******* нар нь зээлийн төлбөрийг хуваан төлж, нэхэмжлэгчид өмчлөх эрхийг нь буцаан шилжүүлэхээр шийдвэрлэж, албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байдаг

Гэтэл ******* ******* энэ хугацаанд Д.*******тод холбогдуулан зээлийн үүрэгт 315,000,000 гаргуулах, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.******* нь үүргийн гүйцэтгэлд Г.*******-*******ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаснаар ******* ******* орон сууцыг өмчлөлдөө бүртгүүлж авсан.

Д.******* болон Д.******* нарын хооронд байгуулсан 2011 оны 12 дугаар сард байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах тухай 2 гэрээ нь Гхудалдах-худалдан авах хүсэл зориг агуулаагүй, харин Д.*******, Д.******* нар нь орон сууцыг Д.*******ийн өмчлөлд түр бүртгүүлж, урт хугацаатай бага хүүтэй зээл авах зорилготой байгуулагдсан гэрээ болно.

Иймд дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

Дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хариуцагч Д.*******, ******* ******* ******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнүүд нь хуульд зааснаар мөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа өөрчилж, уг гэрээгээр шилжүүлсэн *******-******* дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, гийн гудамж, хотхоны 14 байрны 1-4 тоот 8 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.*******-*******ыг тогтоож, түүний өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэхийг ******* ******* *******-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Д.******* нь ******* *******наас 2012 оны 01 дүгээр сард 315,000,000 төгрөгийг сарын 1.55 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлсэн. Банк тус зээлийг олгохдоо түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, *******-******* дүүрэг, 11 дүгээр хороо, 7 хэсэг, хотхон 14/1 байрны 04 тоот хаягт байршилтай 252 м.кв 8 өрөө орон сууцыг зээлийн үүрэгт барьцаалж гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч зээлийн үүргийг биелүүлээгүй тул ******* шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12-р сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.*******оос зээлийн гэрээний үүрэгт 358,979,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******инд олгож дээрх барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр "******* *******" *******-ийн өмчлөгчөөр бүртгүүлж 00386641 дугаар гэрчилгээг авсан. Иймд "******* *******" ******* дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу шилжүүлж авсан, шударга өмчлөгч тул нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үндэслэлгүй болно.

*******-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/02943 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 00417 дугаар магадлалаар "******* *******" ******* дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Дашзэвэгийн ******* /РД:ХЕ61121872/-т холбогдох дээрх орон сууцыг Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэхдээ тус орон сууц нь "******* *******" *******-ийн өмчлөлд хуулийн дагуу шилжсэн байна гэж дүгнэсэн бөгөөд шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд өнөөдрийн байдлаар Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд албадан чөлөөлүүлэх ажиллагаа хийгдэж байна.

******* ******* ******* нь Д.*******т зээл олгохдоо Д.*******тай зээлийн харилцаанд ороогүй, тэдгээрийн хооронд ямар яриа хэлцэл байсныг мэдэхгүй бөгөөд Д.*******, Д.*******, Г.*******-******* нар хоорондын асуудал, хохирол, зардал учирсан гэж үзэж байгаа бол энэ асуудлыг өөрсдөө шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өмнө нь шийдэгдсэн хэргээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргах нь боломжгүй гэж үзэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ нийт 4 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага бүртээ улсын тэмдэгтийн хураамжийгдутуу төлсөн учир нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй байна гэжээ.

 

3. Хариуцагч Д.*******ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1.Нэхэмжлэлд дурдсан *******-******* дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, зайсангийн гудамж, хотхоны 14 дүгээр байрны 1-4 тоот орон сууцыг Д.******* болон Д.******* нар нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан ******* овогтой *******-*******ын 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуульд заасан журмын дагуу өөрийн аав Дашзэвэг овогтой *******ад олгосон итгэмжлэлийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Д.*******т шилжиж гэрчилгээ олгогдсон юм. Тус үл хөдлөх эд хөрөнгийг Д.******* нь 2012 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр ******* *******инд барьцаалан зээл авсан бөгөөд энэ зээлтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаартайшүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрүүд гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.*******оос ******* *******инд шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх 358,979,000 төгрөгийн зээл төлөгдөөгүй тул шийдвэр гүйцэтгэлийн шат дарааллсан ажиллагаануудыг хуульд заасан журмын дагуу /дуудлага худалдаанууд бусад ажиллагаа/ хийж гүйцэтгэн нэхэмжлэлд дурьдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ******* *******инд шилжигдсэн болно. Энэ шүүхийн шийдвэрт дурьдагдсан 2012 оны 1 дүгээр сард ******* *******инаас авсан зээлийн 315,000,000 /гурван зуун арван таван сая/ төгрөгийн хүү, алданги төлбөр тооцоо нь Д.*******ын 185,000,000 /нэг зуун наян таван сая/ төгрөг дансаараа хүлээж авсан ******* *******ны хуулга, Д.*******, Д.******* нарын хооронд авсан зээл, түүний хүүг төлөх талаар болон төлбөр тооцоо нийлсэн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэлцэл, Д.*******аас 2013 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд зээлийн төлбөр авсан тухай гаргаж өгч байсан хүсэлт тайлбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасан журмын дагуу шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар тооцогдсон болно. Тус шүүхэд *******ын *******-*******оос нэхэмжлэлийн шаардлага болох хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гэрээнүүд болох Д.*******, Д.******* нарын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн болон 2011 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд нь Г.*******- *******оос өөрийн хүсэл зоригоор өөрийн аав Д.*******ад өөрийн өмчлөлийн орон сууцыг ******* болон ББСБ-д зээлийн барьцаанд тавих, зээл бэлнээр авах, худалдах, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлээр 3 жилийн хугацаанд олгосны дагуу байгуулагдан хийгдсэн тул хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцлүүд юм.

Харин энэ итгэмжлэл хуулийн дагуу хийгдсэн эсэх, итгэмжлэлээр олгосон эрхээс болж хохирсон асуудлаа өөрийн аав Д.*******аас шүүхийн журмаар нэхэмжлэх нь Г.*******-*******ын өөрийнх нь эрхийн асуудал юм.

Итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу гэрээ, хэлцлүүд хийгдэн ******* *******наас зээл олгогдсоны зэрэгцээ зээлтэй холбоотой шат шатны шүүхийн шийдвэр, магадлал гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ******* *******инд шилжсэн, нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч Д.*******ын татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Миний бие нь Д.*******, Д.******* нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Д.******* бид хоёрын дунд байгуулагдсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авахаар хийгдсэн гэрээ биш. Өөрөөр хэлбэл Д.******* бид хоёр олон жилийн хугацаатай, хүү багатай зээл авах зорилгоор уг үл хөдлөх эд хөрөнгийг Г.*******-одын өгсөн итгэмжлэлийн дагуу Д.*******ийн нэр дээр шилжүүлж, зээл авах гэрээг худалдах худалдан авах гэрээгээр халхавчилж хийсэн хэлцэл. Энэ талаар би 2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж явсан. Тухайн үед Д.******* бид хоёр уг гэрээг зээл авах зорилгоор хийсэн гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрч *******наас гаргуулсан зээлээ өөрсдийн авсан хэмжээгээр төлнө гээд эвлэрч байсан. Миний санаж байгаагаар тус гэрээг хууль бус хүчин төгөлдөр бусд тооцох эсэхийг эцэслэн шийдээгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Тиймээс Д.******* бид хоёрын дунд байгуулагдсан гэрээ нь *******наас хүү багатай зээл авахын тулд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.*******, Д.******* нарын хооронд байгуулсан 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 11,000,000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 сарын 15-ны өдрийн 350,000,000 төгрөгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Г.*******-*******ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, *******-******* дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, гийн гудамж, хотхон, 14-1-4 тоот, 252 м.кв талбайтай 8 өрөө орон *******-******* дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, гийн гудамж, хотхон, 14-1-4 тоот 8 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхийг хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4-т зааснаар нэхэмжлэгч Г.*******-*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 182/ШЗ2023/01522 тоот захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Г.*******-*******оос улсын тэмдэгтийн хураамжид 2,686,100 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч ******* ******* ******* дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр "******* *******" ******* тогтоогдсон, шударга өмчлөгч тул нэхэмжлэгчийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй.

Д.******* нь ******* *******наас 2012 оны 01 дүгээр сард 315,000,000 төгрөгийг сарын 1.55 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлсэн, Зээлийн үүрэгт түүний өмчлөлийн улсын буртгэлийн Y-2206007184 дугаарт бүртгэлтэй, *******-******* дуурэг, 1 дугаар хороо, 7 хэсэг, хотхон 14/1 байрны 04 тоот хаягт байршилтай 252 м.кв 8 өрөө орон сууцьг барьцаалж, барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээл олгох энэ үед ******* барьцаа хөрөнгийн өмчлөгчийг зээлдэгч Л.******* гэж мэдэхээс өөр хүн буюу Г.*******-*******ыг гэж мэдэх боломжгүй.. Иймд уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.******* нь *******наас зээл авч зээл, барьцааны гэрээ байгуулсан нь бүгд хуулийн дагуу явагдсан харилцаа бөгөөд Иргэний хуулийн 114 дугаар зүйлийн 114.1-д эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасны дагуу ******* ******* нь уг үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч юм. Гэтэл шүүхээс *******ийгшудрага өмчлөгч биш мэтээр тайлбарлаж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. ******* ******* ******* Д.*******т зээл олгохдоо нэхэмжлэгч Г.*******-******* болон хариуцагч Д.******* нартайзээлийн харилцаанд ороогүй, тэдгээрийн хооронд ямар яриа хэлцэл байсныг мэдэхгүй.Д.*******, Д.*******, Г.*******-******* нар хоорондын асуудал, хохирол, зардал учирсан гэж үзэж байгаа бол энэ асуудлыг өөрсдөө шийдвэрлэх нь зүйтэй.

6.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс уг нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг шүүх огтхон ч үнэлж дүгнээгүй нэхэмжлэгч Г.*******-*******од ашигтайгаар тайлбарлан ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргасан. Үндэслэх хэсгийн 4-т шүүхийн шийдвэрүүдийг тусгаж бичсэн боловч уг шийдвэрийн дагуу хийгдэж байгаа хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх" шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ч үнэлж дүгнэхийг хүссэнгүй. Иймд уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан.

6.в. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд, улсын тэмдэгтийн хураамж дутуу төлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар хүлээн авахаас татгалзаагүй. Дутуу төлсөн улсын тэмдэгттийн хураамжийг нь гүйцээж төлөөрэй гэж зөвлөсөн.

Мөн ******* ******* ******* дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ, Т.Тамир нарт 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлийн хугацаа 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан болох үед дууссан байсныг шалгаагүй. Төлөөлөх эрхгүй хүнийг шүүх хуралдаанд оролцуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай, хэт нэг талыг барьсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн бодитоор үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой алдаанууд гаргасан хариуцагч нарын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн тул тус шийдвэрийг хүчингүй болгож уг хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2011 оны худалдах, худалдан авах гэрээ болон Г.*******-*******ын олгосон итгэмжлэлийг тухайн үед урт хугацааны зээл авах зориулалттай өгсөн. Гэтэл Д.******* нь найздаа худалдах, худалдах авах гэрээний дагуу шилжүүлсэн нь үндэслэлгүй. Г.*******-******* анх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 252 м.кв, 8 өрөө орон сууцыг өмчлөгчөөр тогтоолгох, буцаан шилжүүлэх нэхэмжлэл гаргасан. Шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар эвлэрлийг батлахдаа худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр бус асуудлыг шийдвэрлээгүй. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн боловч гүйцэтгэхгүй байсан учир 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргасан. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Г.*******-******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад миний өмчлөлийн байранд албадан гүйцэтгэх ажил хийж байгаа нь хууль бус гэж гомдол гаргаж, хариу авсан. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.*******-******* миний өмчлөлийн орон сууцыг албадан гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргасан. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 201 дугаартай магадлал, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоол зэрэг баримтуудаар Г.*******-******* тухайн цаг тухайд гомдол гаргаж, шаардах эрхээ хэрэгжүүлж байсан. Иргэний хуульд заасан үл хөдлөх хөрөнгө буюу өмчлөхтэй холбоотой асуудлын хөөн хэлэлцэх 5 жилийн хугацааг хэтрүүлээгүй. Банктай байгуулсан барьцааны болон зээлийн гэрээ байгуулахаас өмнө тус гэрээ байгуулагдсан. Банктай байгуулсан гэрээг шийдвэрлэсэн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаартай шүүхийн шийдвэрээр өмчлөл шийдвэрлэгдээгүй.

Шүүх улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тухайн улсын тэмдэгтийн хураамжуудыг нөхөж төлсөн. Үүнийг шүүхээс буруу төлсөн бол залруулах боломжтой тул ийнхүү гомдол үндэслэлгүй. Мөн хэт нэг талыг баримталсан, шүүхийн шийдвэр гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Хариуцагч Д.*******ын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг дэмжихгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан гэв.

9. Хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Д.******* болон Д.******* нарын хооронд байгуулсан 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон. Гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэлийг үндэслэж байгуулагдсан учраас шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцсон үндэслэлээ заагаагүй. Улсын бүртгэлд өмчлөгчөөр хууль ёсны дагуу бүртгүүлсэн гэж дүгнэсэн атлаа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлийг заагаагүй хүчин төгөлдөр бусд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн дагуу өмчлөгч болсны үндсэнд Д.******* *******наас авсан зээлийг өөрийн өмчөөр төлөх боломжгүй болсон учраас өмчийг *******анд шилжүүлж өгсөн. Иймд хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.*******-******* нь хариуцагч Д.*******, Д.******* нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчид холбогдуулан барьцаа хөрөнгө болох *******-******* дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, гийн гудамж, хотхон, 14-1-4 тоот 8 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргасан бол хариуцагч Д.*******, ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

3.Хариуцагч Д.*******, Д.******* нарт холбогдуулан гаргасан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:

3.1.Г.*******-*******ыг төлөөлж Д.******* болон Д.******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцсэн.

Тодруулбал, Г.*******-******* нь 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгэлтэй *******-******* дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, гийн гудамж, хотхоны 14-1-4 тоот хаягт байрлах 252 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанд тавих, зээл бэлнээр авах, худалдах, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, хөлслөх, түрээслүүлэх гэрээнд төлөөлөх, лавлагаа авах зэрэг бүрэн эрхийг итгэмжлэлээр эцэг Д.*******ад олгожээ.

Уг итгэмжлэлийг үндэслэн Д.******* нь Д.*******той 2011 оны 12 дугаар сарын 15, мөн сарын 28-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулж, улмаар орон сууцны өмчлөх эрхийг Д.*******ийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх боловч талууд тухайн орон сууцыг худалдах-худалдан авах хүсэл зориг агуулаагүй, ******* ******* *******-аас зээл авах зорилгоор дүр үзүүлэн хэлцэл хийсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-52-59, 76-78/ Эдгээр 2 гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Энэ тохиолдолд сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болохоор хуулийн мөн зүйлийн 56.4 дэх хэсэгт зохицуулсан.

Нэхэмжлэгч Г.*******-******* нь хариуцагч Д.*******, Д.******* нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргаж, харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгахыг хариуцагч ******* ******* *******- дахь *******ны эрх хүлээн авагчаас шаардсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна. Учир нь ******* ******* ******* нь Орон сууц худалдах-худалдан авах гэрээний нэг тал биш буюу тэдгээр хүчин төгөлдөр бус гэрээг байгуулаагүй байна.

3.2.Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.*******-*******ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дээрх алдааг залруулах замаар дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

3.3.Д.*******т нь 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* ******* *******-тай 315,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй 6 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэх нөхцлийг харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн өмчлөлд бүртгэлтэй маргааны зүйл болох дээрх орон сууцыг барьцаалан гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-165-166/ Зээлийн мөнгөн хөрөнгөөс Д.*******т 130,000,000 төгрөг, Д.******* нь 185,000,000 төгрөг тус тус авсан байна. /хх-190-197/ Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар барьцаалагч ******* ******* *******-ийг нь шударга эзэмшигч гэж үзнэ. Учир нь, ******* ******* ******* нь тухайн үед зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэсэн байна.

3.4.Зээлийн гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байна. / хх-52-59, 76-78/

Уг нотлох баримтуудаас үзвэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.*******оос зээлийн гэрээний үүрэгт 358,979,000 төгрөг гаргуулж, ******* ******* *******-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. /хх-76-77/

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, ажиллагааны явцад Д.*******т нь зээлийн төлбөрт орон сууцыг шилжүүлэхээр төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцсоны дагуу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр *******-******* дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, гийн гудамж, хотхон, 1-04 тоот орон сууцны өмчлөх эрхийг ******* ******* *******-ийн нэр дээр шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /2хх-56/ Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ. Иймээс Д.*******, Д.*******т нарын байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагч хариуцах хуулийн үндэслэлгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Мөн зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хуулийн зохицуулалтай.

3.5.Анхан шатны шүүх хэлцлийн тал биш, хамааралгүй этгээд болох ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчаас дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэхгүй. Иймээс хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчаас гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлтэй.

4.Харин хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

4.1.Учир нь хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг Н.Ган-Эрдэнэ, Т.Тамир нарт итгэмжлэлээр олгосон, итгэмжлэлийн хугацаа нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дууссан байгааг төлөөлөгч нар мэдээгүй шүүх хуралдаанд оролцсон байна. Төлөөлүүлэгч энэ талаар гомдол гаргаагүй бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн Н.Ган-Эрдэнэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцох эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байх тул анхан шатны шүүх төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

4.2.Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэх гомдол үндэслэлгүй. Учир нь, шүүх нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлагад төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, энэ тухай шүүгчийн захирамж гарсан байна. Энэ үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/01892 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хариуцагч Д.*******, Д.******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч ******* ******* ******* дахь *******ны эрх хүлээн авагчид холбогдох, нэхэмжлэгч Г.*******-*******ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй, *******-******* дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, гийн гудамж, хотхон, 14-1-4 тоот, 252 м.кв талбайтай 8 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******-*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.*******-*******оос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 2,686,100 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулж, хариуцагч Д.*******, Д.******* нараас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******-*******од олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар төлбөрийн чадваргүй болсон *******инд томилогдсон *******ны бүрэн эрхт төлөөлөгч, *******ны эрх хүлээн авагчаас гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ч.ЦЭНД