Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/02882

 

 

 

 

 

 

2023 06 07

101/ШШ2023/02882

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ц -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МЭЕГ,

Хариуцагч: Б ТӨХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 101,398,129 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр томилогдож ажилласан бөгөөд дээд шатны харьяа байгууллага болох МЭЕГ-н даргатай 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр контрактын гэрээ байгуулсан. Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоол гарч Б улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулж, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосон.

Тогтоолын 4 дэх хэсэгт заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-08 дугаар тушаалаар Б үйлдвэрийг өөрчлөн зохион байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар яамны Б.А гэж хүн томилогдон ирсэн даруй үйлдвэрийг төлөөлөн албан бичигт гарын үсэг зурж, тамга дарж байсан боловч намайг чөлөөлсөн тушаал шийдвэрийг гаргалгүй явсаар 2021 оны 07 дугаар сард Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт Б улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн бүртгэлийг хийлгэн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр өөрийгөө бүртгүүлсэн.

Үүний дараа Худалдаа, хөгжлийн банканд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр албан бичиг явуулж байгууллагын төлбөр тооцооны баримтад нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрх болон тамга тэмдгийг шилжүүлж өгөх хүсэлт гаргасан. Ажлын хэсгийн ахлагч Б.А үйлдвэрийн нийт албан хаагчдын хурлыг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулж Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар урьд дэд даргаар ажиллаж байсан С.Т-ийг томилсон тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг мэдэгдсэн байх бөгөөд миний бие уг хуралд оролцож чадаагүй өвчтэй байсан /ковид-19 халдвар авсан/, үйлдвэрийн ажиллагсдаас уг шийдвэрийг өчигдөр сонссон болно.

Үүний дараа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн МЭЕгазраас дугаар сарын 24-ны өдрөөр гаргасан байсан. тадад ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулан өгч мэдэгдсэн бөгөөд тушаалыг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байна.

МЭЕГ-н даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.7, 41.1.3, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Б" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 2.1 дэх хэсэг, Контрактын гэрээний 4.4 дэх хэсгийг тус тус үндэслэл болгосон байна.

Би дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул урьд гаргаж байна. эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулахаар дараах үндэслэлээр шүүхэд гомдол

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.7, 41.1.3 дахь хэсэг буюу контрактад заасан үндэслэл бий болсон шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэг "ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн гэсэн хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу контрактыг цуцалж байгаа тухайгаа ажилтанд 2 сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй боловч энэхүү хуулийн заалт огт хэрэгжээгүй.

2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Б" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 2.1 дэх хэсэгт зааснаар "Б" үйлдвэрийн даргыг МЭЕГ-н дарга зөвхөн томилох эрхтэй бөгөөд чөлөөлөх эрхийг олгоогүй.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3 дахь заалт, Корона вируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13.2.5 дахь заалтад заасан эрх ашиг зөрчигдсөн. 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Эмнэлгийн магадалгаатай байсан бөгөөд үүнээс хойш хязгаарлалтад байсан. Шинжилгээний хуудас, магадалгааг ажил олгогч талдаа явуулж мэдэгдсэн байхад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.5 дахь заалтыг зөрчиж байна. 4. МЭЕГ тай 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр байгуулсан Контрактын гэрээний 4.1, 4.4-т тус тус заасны дагуу гэрээг 2 жилээр дүгнэх бөгөөд хугацаанаас цуцлах тохиолдолд гэрээг заавал дүгнэсэн байхаар зохицуулалттай. Гэтэл контрактын гэрээг дүгнээгүй, дүгнэх талаар надад огт мэдэгдээгүй, гэрээг шууд цуцалсан.

Иргэний хуулийн 31.6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаартай тогтоолоор Б төрийн өмчит үйлдвэрийг зөвхөн өөрчлөн зохион байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4-т аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй.

Б улсын төсөвт үйлдвэрийн газрын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилсөн нь даргыг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд одоо "Б" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани эрх залгамжилж байгаа болно.

2006 оноос хойш ХХААЯ-ны мал эмнэлгийн газарт ажиллаж байгаад 2010 оноос Б ТӨХХК-д захирлаар ажиллаж байсан. Б ТӨХХК 2021 оны 07 дугаар сард ажлаас чөлөөлсөн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явж байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа:

Ажлаас чөлөөлсөн тушаалд заасны дагуу контрактыг цуцлах зохицуулалт байдаг. Ажлаас халах болсон үндэслэл нь контракт цуцлахад хамаарахгүй гэж үзэж байна. Контрактын гэрээний 4.4 дүгээр зүйлийг мөн үндэслэсэн байсан. Хугацаанаас өмнө аль нэг талаас гэрээг цуцалж болно гэсэн хэдий ч гэрээг дүгнэсэн зүйл байхгүй. Б.Цгийн мэдлэг чадварыг үнэлж ажиллуулаад контрактын гэрээ байгуулаад явсан. Контрактыг 2 сарын өмнө цуцлах, тайлбар гаргах боломжоор хангаагүй. Улсын төсөвт үйлдвэрийн газар байж байгаад төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдөхөд Б.Ц эрх залгамжлаад захирал хэвээрээ байсан. Улсын бүртгэлд энэ байгууллагын регистрийн дугаар нь хэвээрээ, зөвхөн хэлбэр өөрчлөгдсөн байдаг. Өмчлөгч эрхээ бусдад бүр мөсөн шилжүүлсэн асуудал байхгүй. Улсын үйлдвэрийн газар өөрийн хэлбэрээ өөрчилж байгаа тул контрактын гэрээг цуцлах үндэслэл байгаагүй.

Засгийн газар нь төрийн өмчит байгууллагыг өөрчлөх, татан буулгах эрхтэй. Б.Ц нь энэ асуудалд нөлөөлж чадахгүй. Улсын төсөвт үйлдвэрийн газрын ажилчдыг өөрчлөөд тушаал гаргасан байна гэж байна. Нэг ч хүнийг ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Контрактын гэрээг МЭЕгазраас дүгнэх ёстой. Дүгнээгүй байгаад Б.Цгийн буруу байхгүй. Дүрэмд томилно гэж заасан, чөлөөлнө гэж заагаагүй гэж байна. Сайдын тушаалыг Б.Ц өөрөө зохиогоогүй. Чөлөөлөх эрх яаманд байгаа. Сонгон шалгаруулалтад ороогүй гэж байна. Шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан тул заавал сонгон шалгаруулалтад орох шаардлагагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад хэлбэрээ өөрчилсөн л гэж харагдаж байгаа. А192 тоот цалин хөлс тодорхойлох журмын 1.4.4 дүгээр зүйлд заасны дагуу ээлжийн амралт орохоор зохицуулагдсан.

Б ТӨХХК хэлбэр өөрчлөгддөг. Энэ болгонд Засгийн газрын тогтоол гарч байгаа. Үүнийг далим болгоод албан тушаалтныг чөлөөлдөг нь ХХААХҮЯ ямар ч хамаагүй тушаал шийдвэр гаргаад явдаг. Хэлбэр өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр даргыг нь ажлаас нь халж байгаа нь хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. Хөдөлмөрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэдэг. Улсын бүртгэлийн байгууллага хүлээж авлаа гэхэд ямар ч эрх олгоогүй МЭЕГ-н дарга чөлөөлөөд явдаг. Ажлаас чөлөөлөх талаар 2 сарын өмнө мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй. Төрийн өмчит ХХК болоогүй байхад ТӨХХК-ийн журмаар чөлөөлж байгааг гайхаж байна. Өмнө хийсэн ажлууд тайлан хийгдээгүй нь Б.Цг шууд буруутгах үндэслэл болохгүй. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь контрактыг заавал дүгнэх байсан. Төрийн аж ахуйн тооцоотой газар болоход ажил үүрэг хэвээр хадгалагдаад явсан. Эмнэлгийн магадалгаагаа баталгаажуулаад явж байхад үүрэг гүйцэтгэгч гэж хүн ирээд хурал хийгээд явсан байсан. Ажил олгогчийн хэлбэр зохион байгуулагдсан тул эрх залгамжилж ажилдаа хэвээр үлдэх үндэслэлтэй гэж үзэж байна. Сонгон шалгаруулалтын талаар сайн мэдсэнгүй. Ямар нэг мэдэгдэл ирээгүй. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Б.Ц би тус шүүхэд гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговрыг дараах байдлаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3, 2.3.5-т заасны дагуу:

Он, сар

Ажлын өдөр

Сарын цалин хөлс

2021 оны 5 дугаар сар

21

3,950,200

2021 оны 6 дугаар сар

21

3,950,200

2022 оны 7 дугаар сар

22

8,109,831

Дүн

64

16,010,231

Иймд би ажилгүй байсан хугацааг 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэл нийт 19 сараар тооцож нийт 101,398,129 төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт нэхэмжилж түүнд ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардлагаа нэмэгдүүлж байна. гэжээ.

2. Хариуцагч МЭЕГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 лугаартай тогтоолоор Б төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг Б төрийн өмчит хязгаарлагдмал компани болгон өөрчлөн зохион байгуулсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-08 лугаартай тушаалаар ажпын хэсэг томилсон бөгөөд ажпын хэсэг нь өөрчлөн зохион байгуулж буй үйлдвэрийн эд хөрөнгөд тооллого хийх, хаалтын тайлан бланс гаргах, үндсэн болон бусад эд хөрөнгийг шинээр байгуулагдсан төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид зохих журмын дагуу шилжүүлэх ажпыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Ингээд 2021 оны 07 дугаар сард хаалтын балансыг баталж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг бүртгүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагтай компанийн дүрмийн 9.1, 9.2-т заасны дагуу Гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл томилох тул урьд үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Б.Цг чөлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон С.Т-ийг үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоор Б төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулж Гүйцэтгэх удирдлагыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд томилж чөлөөлөхөөр дүрэмд өөрчлөлт оруулсан тул контрактын гэрээг дүгнэжулсын төсөвт үйлдвэрийн газрын даргыг чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Ц нь Б-ыг улсын төсвөөс санхүүждэг Улсын байгуулалтын хувьд тэр үеийн Мал эмнэлэг үржлийн газрын харьяанд хамаарч байсан. Мал эмнэлгийн үржлийн газар нь сүүлд МЭЕГ болон нэрээ өөрчилсөн юм.

Нэхэмжлэгч Б.Ц нь МЭЕГ-н даргын тушаалаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б УТҮ газрын даргаар томилогдон 2018 оны оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Контрактын гэрээ байгуулан ажиллаж байсан ба мөн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж, Контрактын гэрээг цуцалсан байдаг.

Тодруулбал: Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 тоот Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолоор Б төрийн өмчит /ХХК/ буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулж, компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь Хүнс, хөдөө аж ахуйн яам байхаар тогтоож, компанийн дүрмийг баталсан.

Мөн ХХК-ийн дүрмийг хуулийн дагуу Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгасны дагуу Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр А-08 тоот тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсан.

Уг ажлын хэсэгт тухайн үед даргаар ажиллаж байсан Б.Цг өөрийг нь оролцуулан Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хийгдэж байсан тул үүссэн нөхцөл байдлыг өөрөө сайн мэдэж, ойлгож байсан нь мэдээж.

Түүнээс хойших цаг хугацаанд Б төрийн өмчит /ХХК/ нь Монгол улсын Засгийн газраас баталсан дүрмийн дагуу Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэн ТУЗ-ийн шийдвэрээр үйл ажиллагаагаа явуулж, компанийн гүйцэтгэх удирдлагаа томилон ажиллуулж байгаа болно. Иймд тус компани энэ хэргийн хамтран хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Б.Цг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б ТӨХХК-ийн захирлаар анх томилсон. Томилсноос 14 хоногийн дараа Б.Ц өөрөө 01 тоот тушаал гаргаад компани хэлбэрээ өөрчилсөнтэй холбоотой бүх ажилчдаа шинээр томилсон тушаалыг сая хэрэгт өгсөн. Б.Ц гэдэг хүн эрх залгамжилж авсан зүйл байхгүй. Өөрийн хийсэн зүйлтэй нь адил зүйлийг л компани хийсэн. Ажилчдыг шинээр томилж, тушаал гаргах зүйл байхгүй байсан. Компанийн хэлбэр л өөрчлөгдсөн. Ажлаас чөлөөллөө гэж байна.

Б.Ц нь 5 жил ажиллахдаа контрактыг нэг ч удаа дүгнэж байсан баримт байхгүй. Халагдсанаас хойш контракт яриад байгаа. Ариутгал цэвэрлэгээ хийж байгаад хордсон хүн байгаа. Ариутгалыг компаниар хийх ёстой байтал 3 хүнийг томилсон нь даргын хариуцлагын асуудал байгаа. МЭЕГ-н дарга нь Б ТӨХХК-ийн захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй. Одоо яагаад Б.Цг ажилд нь авах боломжгүй вэ гэхээр ТӨҮГ байж байгаад ТӨХХК болж өөрчлөгдсөн байгаа. Өөрчлөх бүрэлдэхүүнд Б.Ц өөрөө ороод Засгийн газрын шийдвэр гарсан. Компани дүрмээ баталсан. Б.Ц өөрөө захирал болох хүсэлтэй байсан бол сонгон шалгаруулалтад орж болох байсан боловч оролцоогүй. МЭЕГ-н даргын тушаал хууль бус гэж үзэхгүй байна. Цалин хөлсний хувьд хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Компанийн хэлбэр өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байна. Өмчлөгч өөрчлөгдсөн. Компанийн хэлбэр гэдэг нь өөр зүйл байдаг. Төсвийн тухай хуулийн 9.3, 9.5 дугаар зүйлд заасны дагуу улсын төсөвт үйлдвэрийн газрыг компани болгож өөрчилсөн. Мөн контрактын гэрээний 4.4 дүгээр зүйлийг яриад байна. Б.Ц гэдэг хүн өөрөө тайлангаа өгч байж л дүгнүүлнэ. Улсын төсөвт байсан тул МЭЕгазраас төсвөө батлуулаад авдаг байсан. Б.Ц нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа А нь өөрийн дураар албан тушаалд томилогдсон гэсэн байсан тул шаардлагатай баримтыг өгсөн байгаа. 2021 оны 07 дугар сарын 27-ны өдөр Б ТӨХХК-ийн бүх ажилчид хуралдсан байдаг. Б.Ц тухайн үед ажлаа хийдэггүй байсан тул хуралд ирээгүй. Ажлаас халах тушаал гарна гэж мэдээгүй гэж тайлбарласан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар бол ажлаас чөлөөлөх үйл баримтыг мэдэж байсан нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.7 дугаар зүйл, 41.3 дугаар зүйлээр өмчлөгч өөрчлөгдөөд тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Б ТӨХХК-ийн хувьд хариуцагч болох үндэслэл байхгүй. МЭЕГ л томилж чөлөөлдөг тул үүрэг хариуцлагыг хүлээх ёстой. Б ТӨХХК-ийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгон шалгаруулалтын зарыг төрийн хэвлэл мэдээлэл сонинд тавьсан байгаа. Оролцож байгаа этгээд нь зохих шалгалтаа өгөөд явж байсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлах нь ажилчдад хамааралтай асуудал тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4 дүгээр зүйл хамаарахгүй. Хэлбэрийн хувьд дүрмээрээ өөрчлөгдсөн байгаа. Өвчтэй байсан хэдий ч тусгаарлалтад байсан гэдэг баримт байхгүй. Иргэний хуулийн 32.1.4 дүгээр зүйлд зааснаар ТӨҮГ-ийг татан буулгаад шинээр байгуулсан ТӨХХК-д тооцогдож, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлнэ. МЭЕГ хууль зөрчсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.гэв.

3. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 5-33, 48-49, 72-73, 124-125 дугаар талд авагдсан баримтуудыг,

хариуцагч тал хавтаст хэргийн 38-40, 86, 119-120, 136, 144-146, 163-196, 206-234 дүгээр талд авагдсан баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хавтаст хэргийн 55-57, 61-63, 87-91 дүгээр талд авагдсан баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц нь МЭЕГ т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б ТӨХХК-ийг татаж, ажилгүй байсан хугацааны цалин 101,398,129 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2. Хариуцагч МЭЕГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоор Б төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулж гүйцэтгэх удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд томилж чөлөөлөхөөр дүрэмд өөрчлөлт оруулсан тул контрактын гэрээг дүгнэж улсын төсөвт үйлдвэрийн газрын даргыг чөлөөлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж,

3. Хариуцагч Б ТӨХХК нь МЭЕГ-н даргын тушаалаар Б.Цг Б УТҮГазрын даргаар томилж, мөн даргын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 тоот Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолоор Б УТҮГазрыг Б төрийн өмчит /ХХК/ буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулж, хувьцаа эзэмшигч нь Хүнс, хөдөө аж ахуйн яам байхаар тогтоож, компанийн дүрмийг баталж, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн гүйцэтгэх удирдлагыг томилон ажиллуулж байгаа тул компани хамтран хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогджээ.

4. МЭЕГ-н 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 тушаалаар Б улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Цг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилж, мөн даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/39 тушаалаар Б.Цг Б улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар томилж, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр контрактын гэрээг 5 жилийн хугацаатай байгуулжээ. /хх-10-12, 163-164/

5. МЭЕГ-н даргын 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 тушаалаар, Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт Б улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 2.1 дэх заалт, МЭЕГ-н даргын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн МЭЕГ/КГ-01,08/25 дугаартай контрактын гэрээний 4.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Б улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Б.Цг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-5/

Шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд маргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасан контрактад заасан үндэслэл бий болсон, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан ажил олгогч өмчлөх эрхээ бусдад бүр мөсөн шилжүүлсэн гэх үндэслэлүүдийг үгүйсгэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу контрактыг цуцалж байгаа тухайгаа ажилтанд 2 сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй боловч энэхүү хуулийн заалт огт хэрэгжээгүй, "Б" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 2.1 дэх хэсэгт зааснаар "Б" үйлдвэрийн даргыг МЭЕГ-н дарга зөвхөн томилох эрхтэй бөгөөд чөлөөлөх эрхийг олгоогүй, контрактын гэрээг дүгнээгүй, дүгнэх талаар надад огт мэдэгдээгүй, гэрээг шууд цуцалсан, сонсох ажиллагаа хийгээгүй, ковидын үед эмнэлгийн магадлагаатай байхад ажлаас чөлөөлж, өөр ажил олох боломж олгоогүй, улсын үйлдвэрийн газар хэлбэрээ өөрчилсөн нь контрактын гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж тайлбарлаж байна.

 

6. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 тоот Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол, түүнийг үндэслэн гарсан Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А-08 тоот Ажлын хэсэг байгуулах тушаалаар Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулж, компанийн эд хөрөнгөд тооллого хийх, хаалтын тайлан баланс гаргах, үндсэн болон бусад эд хөрөнгийг Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид зохих журмын дагуу шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг томилж, уг ажлын хэсэгт Б ТӨААТҮГ-ын захирал Б.Ц орсон байна.

7. Улмаар дээрх тогтоол, тушаалыг үндэслэн Б ТӨААТҮГ-т хяналтын тооллого хийж, хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл хүчингүй болсон тул 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бүртгэлийг хийлгэж, гүйцэтгэх удирдлагыг түр хавсран гүйцэтгэгчээр Б.Аийг бүртгүүлсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээг тогтоогдож байна. /хх-8, /

8. Ийнхүү хуулийн этгээд нь хэлбэрийн хувьд өөрчлөгдөн зохион байгуулагдаж, төрийн өмчит хазгаарлагдмал хариуцлагатай компани болж, Б Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниийн төлөөлөх удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулж, томилох хүртэл хугацаанд гүйцэтгэх удирдлагыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Аийг түр хавсран гүйцэтгэгчээр 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс томилсныг улсын бүртгэлийн байгууллага 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн.

9. Үүний дараа Мал эмнэлгийн даргын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 тушаалаар Б улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга Ц.Цг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж контрактын гэрээг цуцласныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д хамааруулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Тайлбарлавал, хуулийн этгээдийн хувьд төрийн өмчит үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллаж байсныг эрх бүхий этгээдийн шийдвэрээр төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрт шилжүүлснээр, компанийн дүрэмд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл нь тухайн байгууллагын эрх барих дээд байгууллага болсноор бүтцийн хувьд МЭЕГ т харъяалагдахгүй болж, тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна.

Б Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниийн төлөөлөх удирдах зөвлөл нь Б улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан Б.Цг гүйцэтгэх удирдлагаар томилоогүй тохиолдолд МЭЕГ өөрийн томилсон этгээдийг дээрх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, контрактын гэрээг цуцалсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

10. Б Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниийн төлөөлөх удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Б Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниийн гүйцэтгэх захирлын албан үүргийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Санжмятавын Т-аар түр орлон гүйцэтгүүлэхээр тогтоожээ.

 

11. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлж байгааг мэдээгүй гэх үндэслэлийн тухайд;

МЭЕГ нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулсан тул МЭЕГ дээрх тогтоолыг хэрэгжүүлж ажиллах болсон талаарх мэдэгдлийг Б ТӨААТҮГ-ын дарга Б.Цд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн гэх боловч нэхэмжлэгч Б.Ц уг мэдэгдлийг аваагүй гэдэг боловч мэдэгдлийг дахин тодруулах тайлбар гаргасан баримт хэрэгт авагдсан ба нотлох баримтын шаардлага хангаагүй ч нэхэмжлэгч инйхүү тайлбар гаргаснаа үгүйсгээгүй.

12. Контрактын гэрээг дүгнээгүй гэх үндэслэлийн тухайд;

МЭЕГ , Б.Ц нарын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн МЭЕГ/КГ-01/08/25 дугаартай контрактын гэрээний байгуулсан ба уг гэрээг дүгнээгүй нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ, учир нь гэрээ байгуулсан этгээдийн эрх хэмжээ Монгол улсын Засгийн газрын тогтоол, түүний хэрэгжүүлэхээр гарсан холбогдох яамны сайдын тушаалаар дуусгавар болсон тул контрактын гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн үндэслэлд хамаарна гэж үзлээ.

Хариуцагч Б Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд өөрчлөн зохион байгуулагдахдаа төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх удирдлагыг түр томилсныг буруутгах үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй.

Иймд МЭЕГ , Б ТӨХХК-д холбогдох, Б улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 101,398,129 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч МЭЕГ , Б ТӨХХК-д холбогдох Б улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 101,398,129 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ