Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2023/01680

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Л.С

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Ч.У

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Л.О

 Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Л.О нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт байрлах Ш газарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Ариунчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянбадрах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Довчин нарыг оролцуулан, нэхэмжлэгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О, Л.О, Ч.У, Л.С нар нь хариуцагч Ш газарт холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Ариунчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Л.О, Л.О, Ч.У, Л.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Ариунчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаартай тогтоолыг 2023 оны 04-р сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасны дагуу хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж байна. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Г.Юмжирмаагийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 23060055/09 дугаартай төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан бөгөөд түүнд хуульд заасан эрхийн дагуу гомдол гаргасан. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар хорих ангийн дарга, хурандаа С.Ганбатын 2023 оны 03 дугаар саррын 13-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай" 01/289 дугаартай албан бичгийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хуульд заасан эрхийн дагуу гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Ариунчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаартай тогтоолыг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр буюу нэг сар орчим хугацааны дараа хүлээн авлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрхи шат дараалласан үйл ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дараах байдлаар ноцтой зөрчсөн. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Г.Юмжирмаагийн 2023 оны 3 дугаар сар 01-ний өдрийн 23060055/09 Дугаартай төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1 -д заасныг баримтлах боловч 59.1, 59.2, 59.3-т заасан үндэслэлүүд тодорхойлоогүй байна. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар хорих ангийн дарга, хурандаа С.Ганбатын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн "Гомдлын хариу хүргүүлэх тухай" 01/289 дугаартай албан бичиг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.3-т заасан ахлах шийдвэр гүйцэтгэгч биш бөгөөд өөрийн эрх хэмжээнд олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлж хуулийн ноцтой алдаа гаргажээ.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Ариунчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаартай тогтоол нь доод шатны шийдвэр гүйцэтгэгч албан тушаалтнуудын шүүхийн шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн процесс ажиллагааг зөрчсөн ноцтой алдаануудыг хянаагүйгээс гадна дараах зарчимын зөрүүтэй алдаа гаргаж бидний эрхийг ноцтойгоор зорчөөд байна. Үүнд: Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 134/ШШ2022/00091 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр зүйлд “... Мөн гэрээнд заасан сүүлийн өдөр хүртэл хугацаанд нийт төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч буюу батлан даагч Л.О, Л.О, Л.О, Л.С нар нь төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн байх бөгөөд сүүлийн өдөр гэдэг нь тус захирамжийн тодорхойлох хэсэг болон эвлэрийн гэрээнд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байхаар хуваарьт тусгажээ. Өөрөөр хэлбэл: Батлан даагч нарын шүүхийн шийдвэрт заасан үүрэг үүсэх хугацаа эхлээгүй үүрэг үүсээгүй байхад үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилгааны зарчмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар байх зарчмыг баримтална гэж хязгаарлах, энэрэнгүй, шуурхай тодорхойлсон бөгөөд мөн 5 дугаар зүйлд Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэлийг Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна" гэж тодорхойлсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шийдвэрийг зөрчиж албадлагын арга хэмжээ авах нь үндэслэлгүйгээр хэрэгжүүлсэн хууль бус ажиллагаа болно. Иймд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 7384 дугаартай тогтоолыг хүчингүй болгож бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ. 

 

2.Хариуцагч Ш газар шүүхэд болон төлөөлөгч Б.Буянбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2022/00091 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т "...төлбөр төлөгчид тодорхой хугацааны туршид давтамжтай төлбөр төлөх болон бусад үүрэг хүлээлгэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үүрэг хүлээлгэсэн бүхий л хугацааны туршид албадан гүйцэтгэж болно." гэж заасныг үндэслэн хуваарийн дагуу хариуцагч тал төлбөрийг төлөөгүй. Тус шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШЗ2022/00690 дугаар захирамж, мөн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ГХ2022/00120 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2022/00091 дүгээр захирамжаар Чойрхайрхан ХХК, Л.О, Ч.У, Л.О, Л.С, Л.О нараас 3,110,972, 650 төгрөгийг гаргуулж Голомт банк  ХХК-д олгож, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж төлбөр төлөгч нарт гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэж, түдгэлзүүлэх саналыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5, 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 7684 дүгээр тогтоолоор гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч Л.О, Л.О, Л.С, Л.О нар Чойрхайрхан ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид бөгөөд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэлд энэ талаар тусгаж мэдэгдсэн. Мөн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 134/ШШ2020/00024 дүгээр захирамжаар Чойрхайрхан ХХК-иас 146,220,674 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр биелэгдээгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иймд төлбөр төлөгч Л.О, Л.С, Л.О, Ч.У нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2023 оны 3 дугаар сар 1-ний өдрийн 23060055/09 дугаар мэдэгдэх хуудас, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар хорих ангийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай" 01/287 дугаартай албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаар тогтоолыг,

Хариуцагчаас нотлох баримтаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШЗ2022/00690 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ГХ2022/00120 дугаар гүйцэтгэх хуудас, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ202022/00091 дүгээр шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол, “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Зарлан дуудах мэдэгдэл”-үүд, Талуудад эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Чойрхайрхан ХХК-ийн итгэмжлэл, Төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2023 оны 3 дугаар сар 1-ний өдрийн 23060055/09 дугаар мэдэгдэх хуудас”-ууд, Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх санал, Гомдол, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар хорих ангийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай" 01/287 дугаартай албан бичиг, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч Л.О, Л.О, Ч.У, Л.С нар хариуцагч Ш газарт холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Ариунчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар хорих ангийн дарга, хурандаа С.Ганбатын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Гомдлын хариу хүргүүлэх тухай 01/289 дугаар албан бичиг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан ахлах шийдвэр гүйцэтгэгч биш,  өөрийн эрх хэмжээнд олгогдоогүй эрх үүргийг хэрэгжүүлж хуулийн ноцтой алдаа гаргасан. Батлан даагч нарын шүүхийн шийдвэрт заасан үүрэг үүсэх хугацаа эхлээгүй, үүрэг үүсээгүй байхад үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй гэж тайлбарлажээ.

2.Хариуцагч Ш газар нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШЗ2022/00690 дугаар шүүгчийн захирамжаар төлбөр төлөгчид тодорхой хугацааны туршид давтамжтай төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд төлбөр төлөгч Л.О, Л.О, Л.О, Л.С, Ч.У  нар нь хуваарийн дагуу төлбөл зохих 326,000,000 төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаар тогтоол үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШЗ2022/00690 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ГХ2022/00120 дугаар гүйцэтгэх хуудас, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ202022/00091 дүгээр шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэх тухай 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол, “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Зарлан дуудах мэдэгдэлүүд, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2023 оны 3 дугаар сар 1-ний өдрийн 23060055/09 дугаар мэдэгдэх хуудас, Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх санал, гомдол, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар хорих ангийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай" 01/287 дугаартай албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

4.Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2022/00091 дүгээр шүүгчийн захирамжаар Чойрхайрхан ХХК, Л.О, Ч.У, Л.О, Л.С, Л.О нараас 3,110,972, 650 төгрөгийг гаргуулж Голомт банк  ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, дээрх шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШЗ2022/00690 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ГХ2022/00120 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэн зохих ажиллагааг явуулжээ.

 

5.Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШЗ2022/00690 дугаар шүүгчийн захирамжаар “...мөн гэрээнд заасан сүүлийн өдөр хүртэл хугацаанд нийт төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч буюу батлан даагч Л.О, Л.О, Л.О, Л.С нар нь төлбөрийг төлөхийг зөвшөөрч эвлэрсэн болохыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэвч хариуцагч нар нь уг шүүгчийн захирамжийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр авагч Голомт банк ХХК-ийн тусгай активийн хэлтсийн захирал Б.Энхтүвшин нь албадан гүйцэтгэхээр хүсэлт гаргажээ. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШЗ2022/00690 дугаар шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т төлбөр төлөгчид тодорхой хугацааны туршид давтамжтай төлбөр төлөх болон бусад үүрэг хүлээлгэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үүрэг хүлээлгэсэн бүхий л хугацааны туршид албадан гүйцэтгэж болно гэж заасан байх тул хариуцагч нарын гүйцэтгээгүй 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 50,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 50,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 50,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 16,072,650 төгрөг, нийт 166,072,650 төгрөгийн үүргийг албадан гүйцэтгүүлж, үлдэх 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сар бүр 50,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 04-нөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сар бүрийн 04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 689,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 689,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 690,000,000 төгрөгийг хуваарьт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх арга журмыг гүйцэтгэх хуудсанд зааж, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх нь хууль зөрчихгүй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, Говьсүмбэр аймаг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ/2022/00091 дүгээр захирамжийг албадан гүйцэтгүүлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн байна.

 

6.Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Г.Юмжирмаагийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 23060055/09 дугаартай төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай “Мэдэгдэх хуудас”-ыг төлбөр төлөгч нарт хүргүүлжээ.

 

7.Төлбөр төлөгч нарын гаргасан гомдолд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн дарга хурандаа С.Ганбат 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 01/287 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 6 тал/

 

8.Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангиас 2023  оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 01/259 тоот  албан бичгээр “...Чойрхайрхан ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.О, хувьцаа эзэмшигч Л.О, Л.О, төлбөр төлөгч Л.С, Ч.У  нар нь хуваарийн дагуу төлбөл зохих 326,000,000төлбөрийн үүргээ биелүүлээгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг үндэслэн төлбөр төлөгч нарын  гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт ирүүлжээ. /хавтаст хэргийн 93 тал/

9.Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Ариунчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаар тогтоолоор “...регистрийн дугаартай овогт Л.О, регистрийн дугаартай Ч.У, регистрийн дугаартай овогт Л.О, регистрийн дугаартай овогт Л.С нарын гадаадад зорчих эрхийг  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

10.Дээрх тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно”, мөн зүйлийн 59.1.1 дэх заалтад “эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн”,  мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 44, 77 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 271.3 дахь хэсэгт “Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 271.1, 271.2-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 271.3.5 дахь заалтад “шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх” гэж зааснаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Ариунчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаар тогтоол үндэслэл бүхий болжээ.

11.Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Г.Юмжирмаа нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23060055/09 дугаар Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл  хүргүүлж, төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны дотор төлбөр төлөхийг мэдэгдсэн байх ба хариуцагч нар 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 16,072,650 төгрөг, нийт 166,072,650 төгрөгийн төлбөр төлөх үүргээ төлбөр төлөгчид тодорхой хугацааны туршид давтамжтайгаар гүйцэтгээгүй  буюу төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэх үндэслэлээр хийгдсэн дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзлээ.

12.Иймд хариуцагч Ш газарт холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Ариунчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.О, Л.О, Ч.У, Л.С нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

13.Нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, хариуцагч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэв.

14.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ш газарт холбогдох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Ариунчимэгийн 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.О, Л.О, Ч.У, Л.С нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ