| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2022/01587/И |
| Дугаар | 135/ШШ2023/00890 |
| Огноо | 2023-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 135/ШШ2023/00890
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/01587/и
*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** аймаг, ***** сум, *****дүгээр баг, ********** дугаар хороолол, ********** дүгээр байр, ****** тоотод оршин суугаа, С.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****. аймаг, *****сум, *****дугаар баг, ***************.дугаар гудамж, *****тоотод оршин суугаа, Т.Б холбогдох
Зээлийн төлбөрийн үлдэгдэл 22,575,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран, хариуцагч *****., хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр их хар өдөр тохиосон. Хариуцагч нь өөрийнхөө таньдаг, миний таньдаг *****.гэдэг хүнийг дагуулан ирж та надад 7,000,000 төгрөг зээлчих би удахгүй өгнө гээд зах дээрх хөрөнгүүдээ танилцуулсан. Би өөрийн биеэр очиж үзэхэд зах дээр юм зараад байж байсан. Тухайн өдрөө нэг кг чихэр, нэг сүүтэй ирээд та 7,000,000 төгрөгөө зээлчих гэсэн. Миний бие муу байна. Өнөөдөртөө гарч чадахгүй гэхэд та картаа өгчих *****.бид хоёр машинтай явж байна мөнгөө авчаад өгье таны захиалсан байр чинь ашиглалтад орох арай болоогүй байна гэхэд нь картаа өгөөд явуулсан. Картыг маань эргүүлээд авчраад өгсөн. Картыг авчирч өгөхдөө байр авах гээд цуглуулж байсан 50,000,000 төгрөгийг мэдэж ирсэн байсан. Мэдэж ирээд энэ хүн мөнгөтэй юм байна. Ашиглаж болох юм байна гэсэн санаагаар авсан байх гэж боддог. Бас нэг ноцтой юм нь хариуцагч *****намайг энэ өвгөний хүүхэд гэж байдаг юм уу? ар гэрт нь ямар хүмүүс байдаг вэ? гэж асуусан байсан. *****.нь хэлэхдээ хүүхдүүд нь хотод байдаг эхнэр нь бурхан болсон гэж хэлсэн учраас энэ өвгөн удахгүй бурхан болно. Энэ мөнгийг нь аваад завшъя гэсэн залилангийн арга хэрэглэсэн байх гэж бодож байгаа. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр та 9,000,000 төгрөг зээлчих би Улаанбаатар хотоос приус 41 маркийн машин авах гэж байна гэхэд нь байр ашиглалтад орох болоогүй байна гэж бодоод 9,000,000 төгрөгийг өгсөн. 3 хоногийн дараа зээлсэн 9,000,000 төгрөгөө өгсөн. Дараа нь 2021 оны 07 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд 2 удаа гуйгаад миний хаан банканд байсан 30,000,000 төгрөгийг авсан. 30,000,000 төгрөгийг авахдаа өөрийн *****.машин болон бусад лангуу бараа зэргийг барьцаалсан. Хариуцагч нь 30,000,000 төгрөгөө өгөхгүй хүүгээ төлөөд явж байсан. *****.Сүүлдээ хүүгээ ч төлөхөө болиод өөрөө ч олдохоо байсан. Байр ашиглалтад орох дөхсөн учраас 8 удаа очиж байж гэрт нь уулзахад одоогоор надад мөнгө алга танд удахгүй тав таван сая төгрөгөөр төлөөд дуусгачихна гээд гуйсан. Тэгэхэд нь би хүүгээ 2.5 хувиар бодоод мөнгийг маань өгчих гээд харилцан тохиролцоод дахин гэрээгээ хийгээд нотариатаар батлуулъя гэхэд би нялх хүүхэдтэй гарч чадахгүй та цаасан дээр биччих гэсэн. Тэгээд цаасан дээр бичээд гарын үсгүүдээ зурсан боловч өмнөх шүүх хуралдаан дээр миний гарын үсэг биш гэж зүтгэсэн. Иймд үндсэн зээлд 21,500,000 төгрөг, түүний хүү 1,075,000 төгрөг нийт 22,575,000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч *****нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь *****.гэдэг хүнтэй 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр очиж мөнгө авсан гэж байна. Би *****.гэдэг хүнтэй очиж аваагүй. Бас карт аваад явсан гэж байгаа нь худлаа би энэ хүний картыг авч яваагүй. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй авсан. Тухайн мөнгөө 2021 оны 06 дугаар сард төлж дууссан. Өмнөх шүүх хуралдаан дээр ч үүнийгээ хэлсэн байдаг. 30,000,000 төгрөг авсан нь үнэн үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Өмнөх төлөгдөөд дууссан 7,000,000 төгрөг энэ зээлд ямар хамааралтай юм. Өөрөө төлөөд дууссан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 9,000,000 төгрөгийг зээлээд төлсөн нь үнэн. Нэхэмжлэгч нь 7,000,000 төгрөгийг дахиад надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөгийн гэрээ хийхдээ 23,000,000 төгрөг явуулсан. Нэхэмжлэгчид нийт 20,752,000 төгрөг өгсөн байгаа. 3 хувийн хүүг болон үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хоёр гэрээ хийсэн байдаг. Нийт дүнгээр 46,000,000 төгрөг зээлсэн. Хүүгүй зээлсэн 9,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бүрэн буцааж төлсөн. Хоёр дугаарт нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3 хувийн хүүтэй зээлсэн 7,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 04 дүгээр сарын 09-ний өдөр, 05 дугаар сарын 10-ны өдөр, 06 дугаар сарын 11-ний өдөр, 07 дугаар сарын 01-ний өдөр, 08 дугаар сарын 07-ны өдөр, 09 дүгээр сарын 10-ны өдөр, 10 дугаар сарын 10-ны өдөр, 11 дүгээр сарын 14-ний өдөр нийт 9 удаагийн гүйлгээгээр 7,000,000 төгрөгийн 3 хувийн хүү болох 210,000 төгрөгийг сар бүр төлж байсан. 2021 оны 11 дүгээр сары 14-ний өдөр 750,000 төгрөгийг тус тус төлсөн. Хэрэгт авагдсан бичгээр хийсэн гар бичмэл хэлцэл дээр сар бүр төлөөд байгаа 750,000 төгрөгийг 2.5 хувийн хүү буюу 625,000 төгрөг болгож бууруулсан. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 625,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 625,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 625,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 625,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 625,000 төгрөг, үүнээс хойш үндсэн зээлээс төлөлт хийгдсэн учраас хүү нь буураад 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 562,500 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 537,500 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 535,000 төгрөгийг тус тус хүүнд төлсөн байдаг. Уг 30,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрөөс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1,700,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 800,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг буюу 25,000,000 төгрөгийн үлдэгдлээс нийт 3,500,000 төгрөг төлөгдсөн. Үүн дээр үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг хасаад 21,500,000 төгрөг. 21,500,000 төгрөгийн сарын хүүг 2.5 хувиар бодоод нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны буюу 2022 оны 07,08 дугаар сарын зээлийн хүү болох 1,075,000 төгрөг, нийт 22,575,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Эдгээр гүйлгээ нь нэхэмжлэгчийн Хаан банк-ны *****данснаас хариуцагчийн Хаан банк-ны *****тоот данс руу шилжиж орсон уг данснаас эргээд гүйлгээ хийгдсэн байгаа. Үүргийн гүйцэтгэлийн хувьд 30,000,000 төгрөгийн гэрээг нотариатаар батлуулсан. Барьцаа хөрөнгийн талаарх гэрээг зээлийн гэрээ байгуулагдсан өдрөө гараар өөрсдөө үйлдсэн. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Хариуцагчийн хариу тайлбарт зээл, зээлийн хүүнээс гадна худалдах худалдан авах гэрээний харилцаа байгаа. Эрүүл мэндийн тогооны иж бүрдлээс 4 ширхэг тогоог нэхэмжлэгч нь хариуцагчид худалдсан байдаг. Үүний үнэ болох 1,500,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дээрх дансаар шилжүүлсэн. Тухайн эрүүл мэндийн тогооны мөнгийг үндсэн зээлдээ оруулаад тооцоод байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл талаас яах ёстой байсан бэ? гэхээр нэхэмжлэлийн нэхэмжлэл болон үндэслэлийг тодорхой заах ёстой байсан. Гаргасан нэхэмжлэл нь үндэслэл байхгүй. Ямар нэхэмжлэл гаргасан бэ? гэхээр зүгээр л нэхэмжлэлийн шаардлага гаргасан /нэхэмжлэлийн шаардлагыг уншиж сонсгов./ үндэслэл байхгүй. Үндэслэл юу вэ? гэхээр зээлийн гэрээ хавсаргасан. Уг гэрээ нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 хувийн хүүтэй 30,000,000 төгрөг зээлдүүлсэн. Мөн барьцаа хөрөнгийн төлөхөөр заасан байдаг. Зээлийн дансны хуулгуудыг харахад 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 23,000,000 төгрөг шилжүүлсэн байна. 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлага бол энэ үндэслэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй. Өмнөх шүүх хуралдааныг иш татаад байгаа нь учир нь 7,000,000 гээд яригдаад байна. Энэ 7,000,000 төгрөг төлөгдөж дууссан юм уу гэж шүүх хуралдаан даргалагч маш олон удаа асуусан. Тэгэхэд харилцаа дууссан сунгаагүй гэдгийг хариуцагч талаас хэлсэн. Тиймээс 30,000,000 төгрөгийн асуудал дээр хэрэг шийдэгдэх юм байна гээд цааш шүүх хуралдаан үргэлжилсэн. Шүүх хуралдаан дээр авагдсан нотлох баримтаар ч тогтоогдсон. Хариуцагч талаас ямар асуудлыг дэвшүүлж тавьж байна вэ? гэхээр хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шилжүүлэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хавсаргасан гэрээтэй харьцуулж үзээд мөн өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлтэй харьцуулж үзэхэд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой маргаан явагдаж байгаа гэдэг нь тодорхой харагдана. Нийт 19 удаагийн гүйлгээгээр 20,752,000 төгрөг төлсөн байгаа. Үүнээс зээлийн гэрээнд заасны дагуу нэг сарын хүү буюу 900,000 төгрөг хасагдах үндэслэлтэй байна. Учир нь иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Хүүний талаар тохиролцоод зээлийн гэрээ байгуулсан. Үүн дээр талууд маргаагүй.
Хоёрдугаарт хэлцэл өмнө энэ асуудал яригдаж байгаагүй. Хэлцлийг харахад хэлцэл гэж хэлэхэд үндэслэл муутай яагаад гэвэл хэлцэл гэдэг маань гэрээний хөгжүүлсэн хэлбэр байдаг. Ямар гэрээ хийгээд байгаа нь ойлгомжгүй хэлцэл мөн гэрээний гол нөхцөл болох үүрэг гүйцэтгэх хугацаа, үүрэг гүйцэтгэх газар ямар хугацаанд үргэлжлэх нь мэдэгдэхгүй гэрээ хэлцэл авагдсан байгаа. Үүн дээр хариуцагч нь гарын үсэг зурсан. Хариуцагч нь үүнийгээ тайлбарлахдаа миний гарын үсэг биш гээд шинжээч томилуулсан. Дүгнэлтээр хариуцагчийн гарын үсэг мөн гээд гараад ирсэн байдаг. Нэхэмжлэгч нь өөрийнхөө авсан мөнгийг тэмдэглэж байснаа дараа нь хэлцэл гээд хийсэн байдаг. Энэ хэлцлийг хэзээ яаж хийсэн гэдгийг хариуцагч ойлгодоггүй. Үүнийг тайлбарлах хэрэг гарч байна. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийн хүү 900,000 төгрөг, зээлээс 5,000,000 төгрөгийг төлөөд 25,000,000 төгрөг үлдлээ гээд бичээд явж байснаа 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хамгийн сүүлд 625,000 төгрөг авлаа гэсэн бичиглэл яваад байгаа. Энэ бичиглэл нь юутай таарч байгаа вэ? гэхээр дансны хуулгатай таарч байгаа. Давж заалдах гомдолдоо 2021 оны 08 дугаар сарын энэ өдөр өгсөн 6,110,000 төгрөг нь зээлийн гэрээтэй ямар ч хамаа байхгүй. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны гомдол бичсэн үндэслэл нь өөрийнх нь гаргаж өгсөн бичиглэлтэй зөрөөд байгаа юм. Тэрнээс гадна нэхэмжлэгч нь хариуцагчид 3 удаа мөнгө зээлсэн байна. Өөр бусад хүмүүст ч мөнгө зээлдүүлдэг олон зээл гаргадаг үүндээ өөрөө тооцоогоо зөрүүлээд янз бүрийн тооцоо гаргаад байдаг нөхцөл байдал үүсч байна гэж харж байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу 30,000,000 төгрөгийн зээлийн хүрээнд 9,000,000 төгрөгийг нь хасаад хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, барьцаат зээлийн гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1190 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ, Ж.Ш дүү Б гэх нэртэй гар бичмэл, 2022 оны 08 сарын 23-ны өдөр *****ийн тайлбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хариуцагч *****.ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн лавлагаа, *******-Уул аймгийн Авто тээврийн төвөөс *****ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, ******* ******* ХК-аас лангуу эзэмшигчийн лавлагаа, А***** гэрчийн мэдүүлэг авсан зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.
Хариуцагчаас хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтээр хариуцагчийн гарын үсэг мөн эсэхэд шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *****оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 17,148,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хангаж, үлдэх 5,427,000 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ***** нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *****.хариуцагч *****.т 2021 оны 02 сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. 2021 оны 06 сарын 03-ны өдөр 9,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн, *****нь 9,000,000 төгрөгийг 2021 оны 06 сарын 07-ны өдөр буцаан төлсөн. 2021 оны 07 сарын 01-ны өдөр *****.тэй зээлийн гэрээ бичгээр байгуулж, 30,000,000 төгрөгийг /өөрийн байр авахаар хадгалж байсан хадгаламж барьцаалсан зээл авч/ 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд *****.ийн эд хөрөнгийг барьцаалсан.
2021 оны 12 сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаагаа сунгаж, бичгээр хэлцэл хийж 30,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөгийн хүүг буруулж 2,5 хувь болгож, 7 сая төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан, гэрээний хугацааг сунгасан.
*****нь 30,000,000 төгрөгийг зээлж авах үед 7 сая төгрөгийг төлөөгүй, түүний хүүг өгч байсан, тиймээс *****.ийн *****ийн дансанд 2021.07.01-ны өдрөөс хойших хугацаанд төлсөн мөнгө нь 7 сая төгрөгийг хүү болон үндсэн зээл бүрэн төлөгдсөн, 30,000,000 төгрөгийн хүү болон үндсэн зээлээс 8,500,000 төгрөг хасагдсан, мөн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн 2,460,000 төгрөгөөс 1,500,000 төгрөг ньБийн худалдаж авсан тогооны мөнгө, үлдэх 960,000 төгрөг нь зээлийн хүү төлсөн. Иймд 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл үндсэн зээл 21,500,000 төгрөг, зээлийн хүү 1,075,000 төгрөг нийт 22,575,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэж тайлбарлаж, шаардсан болно.
2. ХариуцагчБ нь *****оос 2021 оны 02 сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2021 оны 06 сарын 03-ны өдөр 9,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлж авч, буцаан төлсөн. 2021 оны 07 сарын 01-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 30,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн.
Зээлж авсан 7,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж авсан ба хүүнд 210,000 төгрөг өгч, үндсэн зээл 7 сая төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын сүүлээр бэлнээр *****т аваачиж өгсөн. Өөрт нь баримт нь байгаа.
30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн төлбөрт нийт 20,752,500 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 9,000,000 төгрөгийг төлнө.
Би мөнгөө төлсөн учир үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,
*****оос тогоо худалдаж авсан, тогооны мөнгө 2,000,000 төгрөгийг би бэлнээр аваачиж өгсөн. Өөрт нь баримт нь байгаа*****гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж маргасан болно.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2021 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан 2 зээлийн гэрээ байгаа ба уг гэрээний нэг нотариатаар баталгаажуулсан, нөгөө гэрээндээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар заасан байна.
Өөрөөр хэлбэл 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд Барьцаат зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ бичгээр байгуулагдсан ба уг гэрээнд *****.зээлдүүлэгч ***** нь зээлдэгч *****., Х.Ууганбаяр нарт 30,000,000 төгрөгийг сар бүрийн 3 хувийн хүүтэй, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлдүүлэв.
*****.Энэхүү зээлийн гэрээнд дараах хөрөнгийг барьцаалж байна.
1. Харриер суудлын авто машин *****., он 2005.
2. Өөрийн эзэмшлийн контейнер *****.
3. Барилгын материалын *****.тоот лангуу .
Зээлдэгч зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг зээлдүүлэгч зарж борлуулах эрхтэй*****гэж,
Мөн *******-Уул аймгийн тойргийн нотариатч *****гэрчилсэн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд *****.30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар олгов. Барьцаагүй, үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхгүй*****гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****.ийн эзэмшлийн ХААН банкны *****тоот дансанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 23,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж хуульд заасны дагуу *****, *****нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх гэрээний дагуу хариуцагч *****нь үндсэн зээл 30,000,000 төгрөг, түүний нэг сарын хүү 900,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн болно.
4. 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч *****нь нэхэмжлэгч *****ийн эзэмшлийн ХААН банкны *****тоот данс руу нийт 20,752,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбараар болон *****ийн эзэмшлийн ХААН банкин дахь дансны хуулгаар тогтоогдож байгаа ба зохигчид энэхүү үйл баримтын талаар маргадаггүй.
Харин шүүх хуралдаан дээр дээрх төлбөрийн талаар нэхэмжлэгч ***** нь *****.зөвхөн 30,000,000 төгрөгийн зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлт биш, өмнө нь буюу зээлж аваад төлөөгүй байсан зээл 7,000,000 төгрөгийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийг тооцогдсон буюу 2021 оны 07 дугаар сараас хойш хугацаанд төлж дуусгасан учир 7,000,000 төгрөгийг нэхэмжлээгүй***** гэх агуулагаар тайлбарладаг бол хариуцагч *****нь *****.2021 оны 06 дугаар сарын сүүлээр өмнө зээлж авсан 7,000,000 төгрөгийг бэлнээр *****т аваачиж өгсөн. 7,000,000 төгрөгийн 3 хувийн хүүг *****ийн өөрийнх нь хажууд дансаар шилжүүлж, баримтанд гарын үсэг зурдаг байсан *****гэсэн тайлбарыг гаргаж маргасан.
Хэдийгээр талуудын өмнө буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлээгүй боловч тухайн зээлж авсан 7,000,000 төгрөгийг хэзээ төлж дуусгасан үйл баримт нь уг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч *****.ийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд төлсөн 20,752,000 төгрөгөнд дээрх зээлж авсан 7,000,000 төгрөг тооцож төлөгдсөн эсэхийг тогтоох шаардлагатай болно.
Хэрэгт авагдсан *****ийн эзэмшлийн ХААН банкны *****тоот дансны хуулгаас үзэхэд хариуцагч *****нь 7,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлж авсан ба зээлийн 3 хувийн хүү 210,000 төгрөгийг 3 сарын 11, 4 сарын 09, 5 сарын 10, 6 сарын 11-ний өдрүүдэд тус тус төлсөн үйл баримт тогтоогдож байх боловч үндсэн зээл 7,000,000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар төлсөн үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг заасан ба энэхүү зохицуулалт нь гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай байна.
Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтад хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн тохиолдолд төлөгдсөн хүүг буцаан шаардах, үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцуулах эрхээр зээлдэгч хангагдахгүй болно.
Иймээс хариуцагч *****.ийг өмнө зээлж авсан 7,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-нээс хойших хугацаанд төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний төлсөн 20,752,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг хасаж тооцож, үлдэх 13,752,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт хариуцагч төлсөн байна гэж үзэхээр байна.
5. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сунгаж, зээлийн хүүг 2.5 хувийн хүүтэй байхаар хооорондоо хэлцэл хийсэн гэж тайлбарлаж, Хэлцэл. 25 сая төрөгийг 2021 оны 12-р сарын 2-ноос 2,5% хүүтэй болж, 2. 7 сая төгрөгийг 3,500,000 2 удаа хийж, 2021 онд багтаан барагдуулахаар тохиролцов гэсэн бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас дээрх бичгийн баримтад зурагдсан гарын үсэг нь *****.ийнх мөн эсэх дээр шинжээч томилуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч шийвэрлэсэн ба шинжээч *******-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *****.дугаартай дүгнэлтээр **********ийн гарын үсэг мөн байна гэх дүгнэлтийг гаргасан болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хэдийгээр нэхэмжлэгч ***** нь зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан зохицуултад түүний энэхүү тайлбар нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтад нэг удаагийн шинжтэй гэж заасан буюу үргэлжлүүлэн гэрээний хугацааг сунгах болон хүүд өөрчлөлт оруулах эрхийг хязгаарласан байна.
Иймд нэхэмжлэгч ***** нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөгийг, түүний хүү 900,000 төгрөг, нийт 30,900,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч *****.ийн төлсөн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 13,752,000 төгрөгийг хасаж, 17,148,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа хариуцагч *****.өөс 2021 оны 09 сарын 10-ны өдөр шилжүүлсэн 2,460,000 төгрөгийн 1,500,000 төгрөг нь худалдаж авсан тогооны мөнгийг төлсөн гэж, *******-Уул аймгийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо *****.Шүүхийн шийдвэрт 2022.04.21-ний 1,700,000 төгрөг гэсэн нь зээлтэй ямар ч хамааралгүй, *****надаас Еворази бүсийн эрүүл, мэнд эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг-ийн тогооны иж бүрдэл тогоог худалдаж авсан түүний мөнгө юм гэж тус тус өөр өөр тайлбар гаргаж, зээлийн төлбөртэй хамааралгүй гэх тайлбар байх боловч мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга дээр тогооны мөнгө гэж тодорхойлж бичээгүй, мөн нэхэмжлэгч тал зөрүүтэй тайлбар гаргаж байх тул хариуцагчийн төлсөн мөнгөнөөс тогооны мөнгийг хасаж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзлээ.
Иймд талуудын хоорондын худалдах, худалдан авах гэрээ болон уг гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлээгүй ба энэхүү шийдвэрээр шийдвэрлэсэн асуудал нь дээрх тогоотой холбоотой маргаанд хамааралгүй болно.
7. Нэхэмжлэгч ***** нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох *****ДАА улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашин, *******-Уул аймгийн 5 дугаар багт ******* захад байрлах *****.ийн дотуур хувцасны төрөлжсөн барааны 9, 10, 11, 12 дугаартай чингэлэг буюу контейнер, тус захын барилгын материалын *****.дүгээр лангуугаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****.т 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр байгуулсан зээлийн гэрээг бичгээр болон нотариатаар гэрчлүүлсэн хоёр байдлаар бичгээр хийсэн болно.
Тэрээр нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээндээ үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхгүй, барьцаа байхгүй гэж заасан боловч бичгээр байгуулсан зээлийн гэрээндээ дээрх барьцаа хөрөнгийн талаар тусгасан байна.
Барьцаа хөрөнгө гэх *****ДАА улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашин, *******-Уул аймгийн 5 дугаар багт ******* захад байрлах *****.ийн дотуур хувцасны төрөлжсөн барааны 9, 10, 11, 12 дугаартай чингэлэг буюу контейнер, тус захын барилгын материалын *****.дүгээр лангуу зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд нь хариуцагч *****.ийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *****ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Шүүх хуралдаан дээр хариуцагч *****нь 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан уг гэрээг нотлох баримтаар нэхэмжлэгч *****оос гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч ***** нь надад 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байхгүй гэсэн тайлбарыг гаргадаг.
Нэхэмжлэгч *****т дээрх зээлийн гэрээ байгаа гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч *****.өөс 17,148,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****т олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 5,427,000 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, *****.дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,030 /270,830+70,200/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****.өөс тэмдэгтийн хураамж 243,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА