Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2023/00940

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2023/00940

Дархан-Уул аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2022/00883/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... аймаг, ... сумын ...дугаар багт оршин байгаа, ..... СӨХ /утас ...../-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, .. сум, ... дүгээр баг, ... дүгээр хороолол, .... тоотод оршин суух, М.М /утас..../-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс .... сумын ... дугаар баг ... дүгээр байрны .... дугаар орцны .... давхарыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Г, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Дархан сумын ............-р орцны ... давхрыг чөлөөлж өг гэсэн шаардлага тавьсан. Оршин суугчдын гомдлын дагуу уг иргэнд чөлөөлүүлэх тухай мэдэгдэл өгсөн ч хүлээж авахгүй байсаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээгээ сунгаарай гэж удаа дараа хэлж байсан. Миний бие 2021 оны ...дугаар сард уг СӨХ-ны даргын ажлыг хүлээж аваад энэ хүнтэй харьцаж, гэрээ хийсэн, гэрээг анх 6 сараар хийсэн. Түүнээс хойш огт гэрээ хийгээгүй, гэрээгээ сунгая гэхээр Захирагчийн албаны зөвшөөрөлтэй гарын үсэг байхгүй учраас гэрээ хийхгүй гэдэг тайлбар өгдөг. Сүүлдээ оршин суугчид гомдол гаргасны дагуу бүх шатны байгууллагад хандаж ... давхрыг чөлөөлж өгөөч гэсэн шаардлага тавьсан гэв.

 

Хариуцагч М.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би 2010 онд анх энэ подвалыг эзэмшихээр тухайн үед СӨХ-ны дарга байсан н.Б гэж хүнтэй уулзаж байсан. Намайг анх ирж уг подвалыг үзэхэд баас шээстэйгээ хутгалдсан, хорхой жоомондоо баригдсан, хүн орох эцэсгүй подвал хүлээж авч байсан. Би яагаад энэ подвалыг ашиглаж ажиллах болсон бэ гэхээр би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг учраас мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж үйл ажиллагаа явуулахаар анх энэ ажлыг эхлүүлсэн. 2010 оноос эхэлж уг подвалыг янзалж, засвар хийж 2013 оны 08 дугаар сард СӨХ-ны даргатай нь гэрээ хийж Бор зөгий цэвэрлэгээний газраа нээсэн. Тухайн үед манайх дуудлагаар цэвэрлэгээ хийдэг, бусад үед багаж хэрэгслээ хадгалдаг байсан. Түүний дараа Д.С гэж СӨХ-ны дарга өөрчлөгдөж байсан. Түүний дараа буюу 2021 онд анх СӨХ-ны дарга гэж нэг эмэгтэй ирж, гэрээгээ хий, ямар олон юм ярьдаг юм бэ гэж загнаад гарсан. Түүнээс хориод хоногийн дараа би жинхэнэ СӨХ-ны дарга байна гэж Ө.Г гэж энэ хүн ирсэн. Тэгэхэд нь би мөн шаардлагаа тавьсан ...та СӨХ-ны дарга гэдгээ гэрчлэх баримтаа үзүүл, таны гэрээтэй танилцлаа би ийм гэрээ нь дээр гарын үсэг зурахгүй, зураагүй учир нь 2021 оны ...дугаар сард надтай гэрээ хийхдээ он дуустал гээд 6 сарын гэрээ хийсэн. 7 хоногийн дотор байраа суллаж өг, сар бүрийн 05-ны дотор мөнгөө өг гэдэг шаардлагатай гэрээ авчирч өгсөн. Тэгэхэд нь би манайх улирлын чанартай ажилладаг, сар бүр төлбөр хийх боломжгүй, орлого сайжирсан үед нэг мөсөн он дуусахаас өмнө өгнө. Урьд нь байсан СӨХ-ны дарга нартай ингэж тохироод өдийг хүртэл ажиллаад ирсэн. Та дарга болоод бүх зүйлийг өөрчлөөд нэг жилээр хийдэг гэрээг 6 сар болгоод, сар бүрийн 5-ны өдөр мөнгө төл гэдэг ийм нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлэхэд та боломжоороо мөнгөө хий гээд надтай гэрээ хийсэн. Ингээд 2022 оны 12 дугаар сард Ковид тусаад хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байхад энэ хүн утсаар ...одоо мөнгөө төл, хугацаа хэтэрсэн байна гэж шаардаж эхэлсэн. Тэгээд би эмнэлэгт байна, нөхөр рүүгээ хэлье гэж хэлэх гэтэл удаа дараа залгаж, байнга дарамталсан. Ингээд 1 сард орж ирээд танайхтай жилээр гэрээ хийхгүй, 6 сараар хийнэ гэсэн. Яагаад 1 жилээр хийдэг гэрээг 6 сараар хийж байгаа юм бэ гэхэд ...би хэнтэй ямар хугацаагаар гэрээ хийхээ мэднэ гээд надтай 6 сарын гэрээ хийсэн. Түүнээс хойш сар бүрийн 05-ны өдөр төлбөрөө хийж чадаагүй, гэхдээ дараа нь төлсөн. Төлбөрөө хийгээд гэрээ хийхгүй байхаар нь 08 дугаар сард өөрөө утасдаж гэрээ хийх гэж асуусан. 08 дугаар сарын 22-ны өдөр хаалган дээр бичиг наасан байсан. Тэр бичигт нь ...танайд хорхой жоом үүрлээд оршин суугчдаас гомдол ирсэн, тийм учраас та ... давхрыг суллаж өг гэсэн бичиг наасан байсан. Тэгэхээр нь би утсаар ярихад танайхтай гэрээ хийхгүй, гар, оршин суугчдаас гомдол ирсэн гэсэн шаардлага хэлээд би дарга хүн шүү өөрийн биеэр ирж гуйвал гуй, миний ажлын байрыг чи мэдэхгүй байхдаа яадаг юм гэсэн. Одоо очоод уулзъя гэхэд ажил тарсан гэж хэлсэн. Энэ хүн СӨХ-ны ажлыг би хийдэг, хашаа хийсэн гэж ярьж байна. Энэ хүний гэр бүлийн хүн н.Ганчимэг буюу 16-р багийн засаг дарга явж харагддаг, энэ хүнийг би огт хараагүй. Мөнгө нэхэхээрээ утсаар ярьдгаас биш 9-р байрны гадна юу болж байгааг энэ хүн мэдэхгүй. Бидний ажил төрөл ямар байгааг ирж нэг ч удаа танилцаж байгаагүй байж утасны цаанаас төлбөр мөнгө нэхэх болохоороо ярьдаг. Үндсэн ажлыг нь гэр бүлийнх нь хүн хийдэг. 7,8-р байрны ард байдаг траншейны худагт гэр оронгүй хүмүүс орж гарч байсныг холбогдох хүмүүс гаргаж хорхой шавж, жоом үүрлэсэн байсан нь тэр орчмын байрууд руу дүрвэж манайд хүртэл жоом үзэгдэж эхэлсэн. Тэгээд оршин суугчид жоом гэрт үзэгдэж эхэллээ, ... давхарт үйл ажиллагаа явуулдаг газруудаас орж ирлээ гэж СӨХ-д хэлсэн байгаа юм. Бид хүний үнэтэй хивсийг үзэж шалгаж, хүлээж авдаг. Түүнээс хорхой шавжтай юм хүлээж авдаггүй, үйлчилгээний газар байж ажлын байрандаа хорхой, жоом үүрлүүлээд байх ямар ч нөхцөлгүй. Наад захын ариун цэврийн шаардлага хангаж ажилладаг, ажилласаар ч ирсэн. Танайхаас жоом бясаа үүрлэж дамжсан Мэргэжлийн хяналтад хандаж шалгуулна гэж хэлсэн. Тэгэхэд нь тэгээ холбогдох хүмүүсээ дагуулаад ирж шалгуул гэхэд нэг ч хүн ирээгүй. Сүүлд 9 дүгээр сард Мэргэжлийн хяналтын байцаагч Тэмүүжин гэж хүн ирж уулзсан. Танайхаас Захирагчийн албанаас хорхой шавж үүрлэсэн, бохирын үнэр гаргадаг гэж гомдол ирсний дагуу шалгахаар ирлээ гэхээр нь шалга, хэмжилтээ хий, гээд хэвийн байна гэсэн дүгнэлтээ Захирагчийн албанд гаргаж өгчихье үйл ажиллагаагаа явуул хэвийн байна гэж хэлээд явсан. Манай үйл ажиллагаа 7 хоногт 2-3 удаа ажилладаг. Ажиллахдаа 2-3 цагийн хугацаатай ажилладаг. Ковид гарснаас хойш манайх ажлын байрандаа хивсээ авч цэвэрлэж байгаа. Үүнээс өмнө дуудлагаар, авчирч цэвэрлүүлэх боломжтой бол ажлын байрандаа цэвэрлэдэг. Дээд, доод айлд ямар нэгэн хүндрэл учруулахаар өдөр шөнөгүй ажилладаг том байгууллага биш. Дүгнэлт нь 9-р сард хэвийн гэж гараад Захирагчийн албанд хүргэгдсэн байгаа. Үүнээс хойш 2023 оны 03 дугаар сард надад урьдчилан мэдэгдэхгүйгээр гэнэт манай хүнийг ажил дээр байхад нь 4,5 хүн орж ирээд танай ажлын байрыг шалгана гээд дуу чимээтэй байна гэсэн гээд шалгасан. Ямар айл, ямар хүн гомдол гаргасан юм бэ үзүүл гэхэд үзүүлэх юм байгаагүй. Тэгээд шалга гэхэд манай тоос сорогч, ус сорогчийг зэрэг ажиллуулаад дуу чимээтэй байна гэсэн дүгнэлт гаргасан. Мөн 1 давхрын айл руу орохдоо манай хүнийг дагуулж ороогүй, ингээд дуу чимээтэй гэсэн дүгнэлт гаргуулаад Захирагчийн албанд хүргүүлсэн байсан. Би нүдээрээ хараагүй учраас энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ус сорогч, тоос сорогч хэзээ ч зэрэг ажилладаггүй. Би удаа дараа Захирагчийн алба болон аймгийн засаг даргад хүсэлт гомдлоо гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар багийн .... удирдах зөвлөлийн тогтоол, Нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхарыг түрээслэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, ...дугаартай ...г бүртгэж олгосон гэрчилгээ, ...-ны мэдэгдэлүүд, .... албаны албан бичгүүд, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн Зоорийн давхарт үйл ажиллагаа эрхэлдэг, иргэн, хуулийн этгээдийн ажил үйлчилгээнд хяналт хийсэн тухай баримтуудыг гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ...-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна,

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог ойлгоно гэж заажээ.

Дархан сумын 16 дугаар багийн 8,9,10,11,12 дугаар байрны оршин суугчдын хурлын шийдвэрийг үндэслэн Дархан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ..... дугаар захирамжаар ...г бүртгэж, ...дугаартай гэрчилгээг 2016 оны 11 сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргаас олгосон байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн .... удирдах 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор ..... 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс .... гүйцэтгэх захирлаар томилж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ... нь хариуцагч М.Мын хууль бус эзэмшлээс .... дугаар орцны ... давхарыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

3. Хариуцагч М.М нь ...той түрээсийн гэрээ байгуулан ....-р орцны зоорийн давхарт Бор зөгий гэх нэртэй хивс цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулдаг байсан байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-т Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрхтэй гэж заасны дагуу ...олбооны гүйцэтгэх захирал Ө.Г, хариуцагч М.М нарын хооронд 2021 оны ...дугаар сарын 01-нээс 2022 оны ...дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ.

Түрээсийн гэрээний хугацаа дууссан буюу 2022 оны ...дугаар сарын 01-нээс хойш хугацаанд талууд дахин гэрээ байгуулаагүй, гэрээний хугацааг сунгаагүй, хариуцагч М.М нь түрээсийн төлбөр огт төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ... нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...М.Мтай байгуулсан гэрээний хугацаа дууссан, дахин гэрээ хийгээгүй, зоорийн давхарт цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулсаны улмаас дуу чимээ ихтэй, хорхой шавьж үүрлэж байгаа гэсэн гомдлыг оршин суугчид гаргасан... гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан болно.

Хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...манайх 2013 оноос хойш тус зоорийн давхарыг түрээслэж байна. Манайх уг зоорийн давхарыг засан сайжруулсан, хорхой шавж байхгүй, цэвэрхэн, дуу чимээ байхгүй...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж маргадаг.

Хэрэгт авагдсан баримтаар

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай албан бичигт ...давхарт байрладаг иргэн М.Мын ... цэвэрлэгээний газар нь угаалга болон хатаалгасан гэсэн дамжлагатай, Торгоны зам ХХК-ний нийлүүлсэн, хаяг шошгын баталгаажилттай цэвэрлэгээний бодис ашиглан, хагас нойтон аргаар хивс цэвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Бичилт цаг уурын үзүүлэлтийг шууд хэмжилтийн багажаар хэмжихэд харьцангуй 60 %, температур 25С, агаарын урсгалын хурд 0,08 м/с, байгаа нь Орон сууц, олон нийтийн барилга. Өрөөний бичил уур амьсгалын үзүүлэлт MNS5825:2007 стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна. Орон сууцны тухай хуульд хивс цэвэрлэгээний үйл ажиллагааг хориглосон заалт байхгүй болно гэж,

Дархан-Уул аймгийн Захирагчийн албанаас Дархан сумын 16 дугаар багийн захиргаанд хандсан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03/50 тоот албан бичигт Танай багийн 9,10,19 дүгээр байрны зоорийн давхарт ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үйлчилгээтэй холбоотой гомдол ирсэн тул гомдлын хариуг ирүүлнэ үү, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03/66 тоот албан бичигт Танай багийн 9,10,19 дүгээр байрны зоорийн давхарт ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллаг, иргэдийн үйлчилгээтэй холбоотой гаргасан гомдолд Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуйн, халдвар хамгааллын хяналтын байцаагчтай 2023 оны 03 сарын 29-ний өдөр хяналтыг хийж ажилласан. Хяналтаар Орон сууцны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тул Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран шүүхэд хандан зоорийн давхарыг чөлөөлж ажиллана уу гэжээ.

... нь дээрх зоорийн давхарыг чөлөөлж өгөх мэдэгдлийг М.Мд удаа дараа хүргүүлж байсан байна.

4. Иргэний хуулийн 1...дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ...олбоо нь оршин суугчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрхтэй тул дээрх шаардлагыг гаргах эрхтэй болно.

5. Дээрх маргааны бүхий зоорийн давхар нь хариуцагч М.Мын хууль ёсны эзэмшилд байгаа эсэх талаар шүүх дүгнэлт өгнө. Түүнээс тухайн зоорийн давхарт хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулж болох эсэх талаар буюу оршин суугчдийн гаргасан жоомтой, дуу чимээ ихтэй гэх гомдлыг үндэслэлтэй эсэх талаарх маргааныг шийдвэрлэхгүй болно.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч байна гэж заасан.

Хариуцагч М.М нь тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмших эрх байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 1...дугаар зүйлийн 106.1-т зааснаар М.Мын хууль бус эзэмшлээс ....-р орцны зоорийн давхарыг чөлөөлж, ...-ны эзэмшилд шилжүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Маас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ТУНГАЛАГМАА