Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2023/01860

 

 

 

 

 

 

   2023      06        19

                       182/ШШ2023/01860

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суугч, Л.И- гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: хаягт байрлах, Э ХК-д холбогдох

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 2,671,680 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч Л.И-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Мөнхбат,

Хариуцагчийн төлөөлөгч Х.Эрдэнэцогт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.И- хариуцагч Э ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 2,671,680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Л.И- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1072 Хувьцаа мэдээллийн төвийн мэргэжилтэн, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Терминал логистикийн албаны мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох хүрээнд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасны дагуу ажилтанд 30 доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх байсан боловч мэдэгдээгүй. Терминал логистикийн алба татан буугдсантай холбогдуулан ажлаас чөлөөлөхдөө ижил төрлийн ажлын байрыг санал болгоогүй. Уг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь зохих журмын дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдаагүй зөвхөн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Э ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний Э ХК-ийн нийт ажилтнуудад Э ХК-ийн хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн 1 улиралд олгоно гэж заасны дагуу компанийн дундаж цалин 2,712,745.40 төгрөгөөр тооцож, ажилтнуудад 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал олгосон байна. Иймд компанийн дундаж цалингаар 6 сарын цалин хөлстэй тэнцэх буюу 16,276,472  төгрөгийн үр дүнгийн урамшууллыг гаргуулна. Мөн өдрөө 13 дахь сарын цалин хөлс урамшууллыг Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/241 дугаар тушаалаар батлагдсан "Цалин хөлс олгох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгосон. Иймд ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 18,747,073 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2,671,680 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Э ХК шүүхэд болон төлөөлөгч Х.Эрдэнэцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХК бол төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани бөгөөд компанийн бүтэц зохион байгуулалтыг  ТУЗ-аас  баталдаг. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Э ХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг баталж үүнтэй  холбоотой гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А183 дугаар тушаалаар ажлын байрны орон тооны жагсаалтыг баталсан. Орон тооны жагсаалтаар төв оффис 200, салбар 746, нийт 946 орон тоотой байхаар баталсан. ТУЗ болон гүйцэтгэх захирлын тушаалаар Терминал логистикийн албыг байгуулаагүй. Сүүлд гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/526 дугаар тушаал Терминал логистикийн алба, төмрийн замын алба гэх мэт хэд хэдэн албуудыг нэмж байгуулсан. Терминал логистикийн албыг 4 орон тоотой ажиллаж байсан. Монгол улсын Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Э ХК дээр бүрэн эрхт төлөөлөгчийг 6 сарын хугацаатай томилсон. 2022 оны Засгийн газрын 385 дугаар тогтоолоор Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нь Э ХК-ийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх, шаардлагатай гэж үзвэл удирдах болон холбогдох албан тушаануудыг томилох, чөлөөлөх эрхийг олгосон. Бүрэн эрхт төлөөлөгч компанийн бүтэц, зохион байгуулалттай танилцсаны үндсэн дээр төлөөлөн удирдах зөвлөлөөс батлаагүй бүтцээс гадуурх алба, нэгжийг татан буулгах  шаардлагатай гэж үзээд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаалаар бүтцээс гадуурх алба, нэгжүүдийг татан буулгасан. Үүнд Терминал логистикийн алба орсон байгаа. Ажилтан Л.И-гийн хувьд бол Терминал логистикийн албанд мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1461 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай, Засгийн газрын 385 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1, 82.1.1 дүгээр заалт, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаал, хуулиудыг үндэслэл болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж тэтгэмжийг нь олгох нь зүйтэй гэж үзсэн. Бүрэн эрхт төлөөлөгчийн тушаал шийдвэрээр татан буугдсан алба дээр түүнийг эгүүлэн тогтоолгох үндэслэлгүй байна. 13 дахь сарын цалин буюу үр дүнтэй холбоотой асуудлын хувьд Терминал логистикийн алба татан буугдсан учир жилийн эцэст бичмэл тайлан гаргаагүй журамд ажилтанд 13 дахь сарын цалин олгохоор заасан. 13 дахь сарын цалинг олгосон 752, 753 дугаар тушаал онцгой дэглэмийн хугацаанд компанийн үйл ажиллагааг эрчимжүүлж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлж ажилласантай холбоотойгоор олгогдсон. Цалин хөлс олгох журам дээр ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгогдож байгаа тухайд бол Л.И- нь 12 дугаар сарын 09-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан учраас 13 дахь сарын цалинг олгож шийдвэрлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хөдөлмөрийн гэрээ, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/1461 дугаар тушаал, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны  07 дугаар сарын 05-ний өдрийн Б/273 дугаар тушаал /хуулбар/, иргэний үнэмлэх, Оршин суугаа хаягийн лавлагаа, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3/40 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг,       

Хариуцагчаас нотлох баримтаар Э ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Ажилтны өргөдөл /хавтаст хэргийг 44-45 тал/Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737дугаар тушаал, хавсралт /хавтаст хэргийг 35-37 тал/ Э ХК-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Э ХК-ийн Захиргаа, ҮЭ-ийн хамтын гэрээ, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар Э ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/462 дугаар тушаалаар баталсан журам, Гүйцэтгэх захирлын 2019 оны 04 дүгээр сарын 05-эы өдрийн А/198 дугаар журамд өөрчлөлт оруулах тухай тушаал, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/394 дугаар тушаалаар баталсан цалин хөлс тооцох журам, хавсралт, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752 дугаар тушаалаар баталсан Үр дүнгийн урамшуулал олгох журам, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/753 дугаар тушаалаар баталсан шагналт цалин хөлс тооцох журам, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/183 дугаар тушаалаар баталсан  Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг батлах тухай тушаал хавсралт, Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад олгох тэтгэмж, Ажлын байрны тодорхойлолт, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/394 дугаар тушаалаар баталсан цалин хөлс тооцох журам, хавсралт, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/677 дугаар компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинчлэн батлах тухай тушаал, хавсралтыг шүүхэд өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Э ХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын видео бичлэгийг, Э ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм, комиссын бүрэлдэхүүнийг баталсан шийдвэрийг, 2023 оны 02 дугаар сард хийгдсэн Э ХК-ийн бүтэц, зохион байгуулалт баталсан тушаал /хавтаст хэргийг 58-68 тал/, Э ХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын өдрийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийг 78-82 тал/, Үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийг 83-89 тал/ Э ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 тоот тогтоол, хавсралт  /хавтаст хэргийг 139-140 тал/, Гэрч нарын мэдүүлэг /хавтаст хэргийг 177-186 тал/ зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Л.И- нь хариуцагч Э ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Терминал логистикийн албаны мэргэжилтэн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,747,073 төгрөг, үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 2,671,680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн тул 30 хоногийн өмнө мэдэгдэх байсан. Л.И- нь 1072 Хувьцаа мэдээллийн төвийн мэргэжилтнээр ажиллаж байгаад Терминал логистикийн албаны мэргэжилтэн албан тушаалд шилжсэн, тухайн алба татан буугдсан тул ижил төрлийн ажил албан тушаалд томилох үүрэгтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Э ХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ажилтан Л.И-г 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1461 тоот тушаалаар тухайн алба татан буугдсан үндэслэлээр чөлөөлсөн бөгөөд Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолд заасан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хуулийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг шуурхай авч ажилласан тул дээрх тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн гэрээ, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/1461 дугаар тушаал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3/40 тоот албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Э ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Ажилтны өргөдөл, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоол, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737дугаар тушаал, хавсралт, Э ХК-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Э ХК-ийн Захиргаа, ҮЭ-ийн хамтын гэрээ, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар Э ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/462 дугаар тушаалаар баталсан журам, Гүйцэтгэх захирлын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/198 дугаар журамд өөрчлөлт оруулах тухай тушаал, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/394 дугаар тушаалаар баталсан цалин хөлс тооцох журам, хавсралт, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752 дугаар тушаалаар баталсан Үр дүнгийн урамшуулал олгох журам, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/753 дугаар тушаалаар баталсан шагналт цалин хөлс тооцох журам, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/183 дугаар тушаалаар баталсан  Төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг батлах тухай тушаал хавсралт, Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад олгох тэтгэмж, Ажлын байрны тодорхойлолт, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/394 дугаар тушаалаар баталсан цалин хөлс тооцох журам, хавсралт, Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/677 дугаар тушаал компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинчлэн батлах тухай, хавсралт, Э ХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын видео бичлэг, Э ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм, комиссын бүрэлдэхүүнийг баталсан шийдвэрийг, 2023 оны 02 дугаар сард хийгдсэн Э ХК-ийн бүтэц, зохион байгуулалт баталсан тушаал /хавтаст хэргийг 58-68 тал/, Э ХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын өдрийн хурлын тэмдэглэл, Үзлэг хийсэн тэмдэглэл, Э ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 тоот тогтоол, хавсралт, гэрч нарын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Ажил олгогч нь ажилтан Л.И-г 2018 оны  07 дугаар сарын 05-ний өдрийн Б/273 дугаар тушаалаар 1072 Хувьцаа мэдээллийн төвийн мэргэжилтний албан тушаалд, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс Терминал логистикийн албаны мэргэжилтнээр томилж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.

 

8.Ажилтан Л.И-г ажлаас чөлөөлсөн Э ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1461 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарыг 09-ний өдрийн А/737 дугаар тушаалыг үндэслэн Засгийн газрын Онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Тээвэр зохицуулалтын хэлтсийн Терминал логистикийн албаны мэргэжилтэн Л.И үүрэгт ажлаас нь чөлөөлж түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож” шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 7 тал/

 

9.Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч ын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаалаар “Монгол Улсын Засгийн газраас Э ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулж, татан буулгах алба, нэгжийн нэр, орон тооны жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, шилжүүлэх ажлын байрны нэрсийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байх ба нэгдүгээр хавсралтаар “Татан буулгасан алба, нэгжийн нэрс, орон тооны жагсаалтын 6 дугаарт Терминал логистикийн алба, Терминал логистикийн албаны дарга 1, Терминал логистикийн албаны мэргэжилтэн 2, гэх  /хавтаст хэргийг 36-37 тал/ байдлаар зурагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж Терминал логистикийн алба татан буулгасан болох нь тогтоогдож байх тул Э ХК-д холбогдох урьд эрхэлж байсан Э ХК-ийн Терминал логистикийн албаны мэргэжилтэн ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгч Л.И-гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзнэ.

 

10.Э ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн 1 улиралд олгоно, мөн Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/241 дугаар тушаалаар батлагдсан "Цалин хөлс олгох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгосон гэж заасан байна. /хавтаст хэргийн 105-114,115-130 тал/

 

11.Хариуцагчийн төлөөлөгч Х.Эрдэнэцогт шүүх хуралдаанд “Ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан урамшууллыг олгохоор заасан бөгөөд Л.И-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, тухайн алба татан буугдсан тул ажилтан гэж үзэж урамшуулал, 13 дахь сарын цалинг олгох үндэслэлгүй гэж мэтгэлцэв.

 

12.Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1-т “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай” гэж заажээ.

 

13.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолыг эрх бүхий этгээд буюу Монгол Улсын Засгийн газраас гаргасан байх ба Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуульд заасан ажиллагаа байна.

 

14.Дээрх Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн 1.Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Э ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай. 2.Э ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилон ажиллуулсугай. 3.Онцгой дэглэмийн хугацаанд Э ХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дараахь албан тушаалтанд даалгасугай. 3.1.компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад; 3.2. компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай асгийн тоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад даалгаж шийдвэрлэжээ.

 

15.Ийнхүү Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат онцгой дэглэмийн хугацаанд компанийн статусыг өөрчлөн зохион байгуулах хүртэл компанийн дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг тогтоож, бүх шатны удирдах ажилтныг томилох, чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ нийтлэг баримталдаг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн заалтыг баримтлан ажилтанг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

16.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дунджаар сард 3,005,255 төгрөг:21,5=өдөрт 139,779,302 төгрөг х 133 өдөр/ нийт 18,590,647 төгрөг шаардах эрхтэй байсан бөгөөд 156,426 төгрөгийг илүү тооцсон тооцоолол гаргасан байна.

 

17.Иймд дээрх үндэслэл, зохигчдын тайлбар зэргээр ажилтан Л.И-г Э ХК-ийн Терминал логистикийн албаны мэргэжилтний ажил, албан тушаалын үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/1461 дүгээр тушаал үндэслэлтэй байх тул хариуцагч Э ХК-д холбогдох хариуцагч Э ХК-ийн Терминал логистикийн албаны мэргэжилтний ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт  18,747,073 төгрөг гаргуулах, үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 2,671,680 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Л.И-гийн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

18.Хариуцагч Э ХК, төлөөлөгч Х.Эрдэнэцогт Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааны тухайд маргаагүй.

 

19.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 1-т заасныг баримтлан хариуцагч Э ХК-д холбогдох урьд эрхэлж байсан Э ХК-ийн Терминал логистикийн албаны мэргэжилтэн ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,747,073 төгрөг гаргуулах, үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 2,671,680 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Л.И-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ