Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2023/02091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах А ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суугч А.М- д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

 

           Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасандорж,

Хариуцагч А.М-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч А.М-т холбогдуулж Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн фидуцын гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч А ХХК шүүхэд болон төлөөлөгч Д.Баасандорж шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр А ББСБ ХХК, А.М- нар харилцан тохиролцсоны дагуу 21/103 дугаар зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч А.М- нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21/103 дугаар зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ** УАК улсын дугаартай, KN4HNW6DL6K167143 арлын дугаартай, Kia Bongo маркийн, цагаан өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** УБТ улсын дугаартай, FW1KXH50591 арлын дугаартай, HINOKL- FW1KXHG маркийн, ногоон өнгөтэй, 2003 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** УББ улсын дугаартай, LBZ446DB89A025896 арлын дугаартай, BEIBEN NORTH BENZ ND4254-B34J маркийн, цагаан өнгөтэй, 2009 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай автомашин, ** БЧ улсын дугаартай, LZC44313040154866 арлын дугаартай, LST9402XXY маркийн, цэнхэр өнгөтэй, 2004 онд үйлдвэрлэсэн, чиргүүлийн зориулалттай тээврийн хэрэгслүүдийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, зээлдэгч нь унаж явах эрхтэйгээр зээл авсан. Зээлдэгч нь төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээл авсан сараасаа зөрчсөн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "Зээлдэгч А.М- нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ", мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд үндсэн зээлийн төлбөр болох 23,875,350.11 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,938,349.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,167,087.88 төгрөг, нийт 40,980,787.51 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн фидуцийн гэрээний зүйл болох А.М-ын эзэмшил, ашиглалтанд буй ** УАК улсын дугаартай, KN4HNW6DL6K167143 арлын дугаартай, Kia Bongo маркийн, цагаан өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** УБТ улсын дугаартай, FW1KXH50591 арлын дугаартай, HINOKL- FW1KXHG маркийн, ногоон өнгөтэй, 2003 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** УББ улсын дугаартай, LBZ446DB89A025896 арлын дугаартай, BEIBEN NORTH BENZ ND4254-B34J маркийн, цагаан өнгөтэй, 2009 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** БЧ улсын дугаартай, LZC44313040154866 арлын дугаартай, LST9402XXY маркийн, цэнхэр өнгөтэй, 2004 онд үйлдвэрлэсэн, чиргүүлийн зориулалттай тээврийн хэрэгслүүдийг бодитойгоор гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч А.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр А ББСБ ХХК-иас зээлийн гэрээ байгуулан өөрийн нэр дээр байсан 3 машин 1 чиргүүлийг А ББСБ ХХК-д шилжүүлэн 25,000,000 төгрөгийн зээлийг 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлээ эргүүлэн төлөх хугацаанд дэлхий нийтэд Корона гэх өвчин дэгдэж үүний улмаас миний өөрийн эрхэлдэг тээврийн салбар зогсонги байдалд орж бүтэн 2 жилийн хугацаанд машинууд зогссон. Тухайн үед зээлээ эргүүлэн төлөх боломжгүй болсон. Мөн өөрийн эрхэлдэг байгалийн хадлан хадах ажилдаа орж 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны хугацаанд бэлдсэн 16,000 боодол өвс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарсан хээрийн түймрийн улмаас шатаж байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон. Хэрвээ миний өвс шатаагүй байсан бол зээлийн хугацаа дуусахаас өмнө бүрэн төлөх байсан. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж А ББСБ ХХК-ийн нэр дээр байгаа 3 авто машин, 1 чиргүүлийг борлуулахгүй байх, мөн нэхсэн зээлийн нэмэгдүүлсэн хүү гэх 2,167,087 төгрөг, үндсэн төлбөр 23,875,350 төгрөгийг хасуулж, үндсэн зээлийн хүү 14,938,349 төгрөгийг дахин зээлийн графикт оруулж төлөх хүсэлтэй байна. Зээл авсан 2 жилийн хугацаанд  3,000,000 төгрөг төлсөн гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Санхүүгийн зохицуулах хороо Тусгай зөвшөөрлийн  гэрчилгээ, Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ, Тээврийн хэрэгсэл Техникийн тодорхойлолтууд, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Зээлдэгчийн хүсэлтүүд, Зээлдэгчид хүргүүлсэн шаардлага, мэдэгдэлүүд, зээлдэгч А.М-ын хүсэлтийг,

Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар, Бүсийн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 046/07 тоот албан бичгийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч А.М-т холбогдуулж Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн фидуцын гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул фидуцын гэрээний зүйл болох автомашин, чиргүүлийн зориулалттай тээврийн хэрэгслүүдийг бодитойгоор гаргуулан авахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.  

 

2.Хариуцагч А.М- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: Дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчний улмаас хөл хорионд орж, бүх бизнесийн байгууллагын үйл ажиллагаа зогсох үеэр зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Дахин зээлийн графикт оруулж үндсэн зээлээ төлнө. Нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү төлөхгүй гэж маргажээ.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Санхүүгийн зохицуулах хороо Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21/103 тоот Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ, Тээврийн хэрэгсэл Техникийн тодорхойлолтууд, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Зээлдэгчид хүргүүлсэн шаардлага, мэдэгдэлүүд, зээлдэгч А.М-ын хүсэлт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь зээлдэгч А.М-тай 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 21/103 дугаар зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлдэгч А.М- нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21/103 дугаар зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ** УАК улсын дугаартай, KN4HNW6DL6K167143 арлын дугаартай, Kia Bongo маркийн, цагаан өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** УБТ улсын дугаартай, FW1KXH50591 арлын дугаартай, HINOKL- FW1KXHG маркийн, ногоон өнгөтэй, 2003 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** УББ улсын дугаартай, LBZ446DB89A025896 арлын дугаартай, BEIBEN NORTH BENZ ND4254-B34J маркийн, цагаан өнгөтэй, 2009 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай автомашин, ** БЧ улсын дугаартай, LZC44313040154866 арлын дугаартай, LST9402XXY маркийн, цэнхэр өнгөтэй, 2004 онд үйлдвэрлэсэн, чиргүүлийн зориулалттай тээврийн хэрэгслүүдийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлтэй  зээл олгожээ.

 

5.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 21/103 дугаар Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци) гэрээгээр 2006 онд үйлдвэрлэгдсэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр орж ирсэн, 25,000,000 төгрөгийн үнэтэй, цагаан өнгийн, КN4HNW6DL6K167143 арлын дугаартай, ** УАК улсын дугаартай KIA BONGO ачааны машин, 2003 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр орж ирсэн, 25,000,000 төгрөгийн үнэтэй, ногоон өнгийн, FW1KXH50591 арлын дугаартай, ** УБТ улсын дугаартай HINO KLFW1KXNG ачааны машин, 2009 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр орж ирсэн, 25,000,000 төгрөгийн үнэтэй, цагаан өнгийн, LBZ446DB89A025896 арлын дугаартай, ** УББ улсын дугаартай BEIBEN NORTH BENZ ND4254B34J ачааны машин, 2004 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр орж ирсэн, 25,000,000 төгрөгийн үнэтэй, цэнхэр өнгийн, LZC44313040154866 арлын дугаартай, ** БЧ улсын дугаартай чиргүүл зэргийг А ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэг нь өмчлөлдөө шилжүүлэн авсан эд хөрөнгийг бодитоор үүрэг гүйцэтгэгчээс гаргуулан авахаар харилцан тохиролцжээ.

 

6.Талууд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 21/103 дугаар Зээлийн гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 21/103 дугаар Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх (Фидуци) гэрээгээр А ББСБ ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч А.М- нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, Зээлийн болон барьцааны гэрээ, Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци) гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ  байгуулагдсан гэж үзнэ.

 

7.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх (Фидуци)  гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заажээ.

 

8.Талууд зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А ББСБ ХХК-иас зээлдэгч А.М-т шилжсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

9.Дээрх гэрээнд заасан үүргээ А ББСБ ХХК нь биелүүлсэн учир зээлдэгч А.М-аас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

10.Зээлдэгч А.М- нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,000,000 төгрөг төлж, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан болох нь дансны хуулгууд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон талуудын тайлбараар тогтоогдсон  тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

 

11.Мөн зээлдэгч А.М- нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 23,875,350.11 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,938,349.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,167,087.88 төгрөг, нийт 40,980,787.51 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд хариуцагч энэ тооцоололд маргаагүй.

 

12.Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, харин хариуцагч А.М- мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авахаар маргаан үүсчээ.

 

13.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

14.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тодорхойлжээ. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан байна.

 

15.Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.2.5, 3.1.2-т зааснаар Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн зүйлийг үл маргах журмаар бодитойгоор гаргуулан авахаар шаардах эрхтэй.

 

16.Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол зээлдүүлэгч фидуцийн зүйл буюу өөрийн өмчлөлд бүртгэгдсэн автомашиныг эзэмшилдээ авч, үүргийг хангуулах боломжтой боловч, тухайн автомашинууд болон чиргүүл зээлдэгч А.М-ын эзэмшил, ашиглалтад байгаа талаар зохигч маргаагүй байна.

 

17.Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дууссан боловч хариуцагч А.М- гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь үүргээ биелүүлээгүй үндэслэлээр өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний 1.5, 2.2.5, 3.1.2 дахь заалттай нийцжээ.

 

18.Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 1.1 “Талуудын хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангах зорилгоор фидуцийн гэрээг байгуулсан...” гэж тохиролцсоноос дүгнэвэл зээлийн гэрээний хугацаан дахь үүрэгт фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангагдах эсэх нь тодорхой байх учиртай. Энэ талаар талууд маргаагүй.

 

19.Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээнд 2006 онд үйлдвэрлэгдсэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр орж ирсэн, 25,000,000 төгрөгийн үнэтэй, цагаан өнгийн, КN4HNW6DL6K167143 арлын дугаартай, ** УАК улсын дугаартай KIA BONGO ачааны машин, 2003 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр орж ирсэн, 25,000,000 төгрөгийн үнэтэй, ногоон өнгийн, FW1KXH50591 арлын дугаартай, ** УБТ улсын дугаартай HINO KLFW1KXNG ачааны машин, 2009 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр орж ирсэн, 25,000,000 төгрөгийн үнэтэй, цагаан өнгийн, LBZ446DB89A025896 арлын дугаартай, ** УББ улсын дугаартай BEIBEN NORTH BENZ ND4254B34J ачааны машин, 2004 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр орж ирсэн, 25,000,000 төгрөгийн үнэтэй, цэнхэр өнгийн, LZC44313040154866 арлын дугаартай, ** БЧ улсын дугаартай чиргүүлийг нийтэд нь 100,000,000 төгрөгөөр үнэлсэн байх ба хариуцагч А.М- нь дээрх автомашин, чиргүүл зэргийн зах зээлийн ханшийн талаар маргаагүй байна.

 

20.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг бодитойгоор гаргуулж авснаар фидуци дуусгавар болохоор зохицуулсан боловч тодорхой хэмжээтэй буюу 3,000,000 төгрөгийн зээлийн үүргийг хариуцагч гүйцэтгэснийг үндсэн зээл хүүгийн төлбөрөөс хасч тооцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж, мэтгэлцэв.

 

21.Иймд ** УАК улсын дугаартай, KN4HNW6DL6K167143 арлын дугаартай, Kia Bongo маркийн, цагаан өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** УБТ улсын дугаартай, FW1KXH50591 арлын дугаартай, HINOKL- FW1KXHG маркийн, ногоон өнгөтэй, 2003 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** УББ улсын дугаартай, LBZ446DB89A025896 арлын дугаартай, BEIBEN NORTH BENZ ND4254-B34J маркийн, цагаан өнгөтэй, 2009 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** БЧ улсын дугаартай, LZC44313040154866 арлын дугаартай, LST9402XXY маркийн, цэнхэр өнгөтэй, 2004 онд үйлдвэрлэсэн, чиргүүлийн зориулалттай тээврийн хэрэгслүүдийг хариуцагчийн эзэмшлээс бодитоор гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК олгох үндэстэй гэж үзлээ.

 

22.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гаргаж, Эвлэрлийн гэрээний төсөл шүүхэд өгсөн /хавтаст харгийн 43-47 тал/ боловч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гаргах, Эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтээсээ татгалзсан /бичгээр/ болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

23.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,054 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 362,854 төгрөг, Улсын орлогоос илүү төлсөн 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.М-аас эзэмшлээс ** УАК улсын дугаартай, KN4HNW6DL6K167143 арлын дугаартай, Kia Bongo маркийн, цагаан өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** УБТ улсын дугаартай, FW1KXH50591 арлын дугаартай, HINOKL- FW1KXHG маркийн, ногоон өнгөтэй, 2003 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** УББ улсын дугаартай, LBZ446DB89A025896 арлын дугаартай, BEIBEN NORTH BENZ ND4254-B34J маркийн, цагаан өнгөтэй, 2009 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай, ** БЧ улсын дугаартай, LZC44313040154866 арлын дугаартай, LST9402XXY маркийн, цэнхэр өнгөтэй, 2004 онд үйлдвэрлэсэн, чиргүүлийн зориулалттай тээврийн хэрэгслүүдийг бодитоор гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.                     

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,054 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 362,854 төгрөг, Улсын орлогоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмлэгч А ББСБ ХХК-д олгосугай. 

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ