Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 148/ШШ2023/00409

 

 

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 148/ШШ2023/00409

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодьцамхаг, Бодь-Интернешнл ХХК-ийн байранд байрлах, ******* банк ХХК /РД: 2075377/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээний тайлангийн зарим хэсэг буюу Улсын бүртгэлийн Ү-1301000130 болон Ү-1301000072 дугаартай барилгын үнэлгээг хүчингүй болгох, Газар эзэмших эрхийн 000308819 болон 00308820 дугаартай гэрчилгээтэй газрын мэдээлэл байхгүй гэх шалтгаанаар үнэлгээ хийгээгүй хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн 000313301 болон 0053726 гэрчилгээтэй газрын үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай,

Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн улсын бүртгэлийн Ү-1301000536, Ү- 1301000350 дугаартай барилга, Газар эзэмших эрхийн гэрчилгээний №0030036, №0032119, №0206152 дугаартай газрын үнэлгээг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгуулах бие даасан шаардлагатай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******/цахим/, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.******* /цахим/, гэрч Г.*******/цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.******* нар оролцов.

/Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд цахимаар оролцож байсан боловч өөрийнх нь техникийн байдлаас шалтгаалан холболт салсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд, мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Сайнбаярт шүүх хуралдааны тов мэдэгдсэн, гуравдагч этгээдийн төлөөлөгч нь өмгөөлөгчгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХХК нь Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээний тайлангийн зарим хэсэг буюу Улсын бүртгэлийн Ү-1301000130 болон Ү-1301000072 дугаартай барилгын үнэлгээг хүчингүй болгох, Газар эзэмших эрхийн 000308819 болон 00308820 дугаартай гэрчилгээтэй газрын мэдээлэл байхгүй гэх шалтгаанаар үнэлгээ хийгээгүй хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн 000313301 болон 0053726 гэрчилгээтэй газрын үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сэлэнгэ аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 404 дүгээр захирамжийг албадан биелүүлэх буюу ******* ХХК-иас 1,2 тэрбум төгрөг гаргуулж "******* банк" ХХК- д олгох ажиллагааг явуулж байна. Уг ажиллагааны явцад барьцаа хөрөнгөд Ашид билгүүн ХХК нь үнэлгээ хийжээ. Улмаар үнэлгээний тайланг 2023.01.20-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж. шийдвэр гүйцэтгэгч 2023.01.23-ны өдөр төлбөр авагч ******* банк ХХК-д мэдэгдсэн. Уг хөрөнгийн үнэлгээг төлбөр авагч тал эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Уг үнэлгээний тайланг харвал, үнэлгээний зүйлийн шинж чанарыг тодорхойлох хэсэгт 170100131 болон 170100130 дугаартай газрын эрх улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй хэмээн тодорхойлжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн үнэлгээг хийлгэхийн урьд шийдвэр гүйцэтгэгч нь тус хөрөнгүүдийг хураан авч, битүүмжлэх ажиллагааг явуулах хүрээнд барьцаалсан 11 үл хөдлөх хөрөнгийг хураан авах, битүүмжлэх ажиллагааг явуулсан. Улмаар 2022.01.20-ны өдөр Баян модот ХХК нь үнэлгээ хийсэн бөгөөд эрхийн 170100131 болон 170100130 дугаартай газарт үнэлгээ хийж зохих үнэлгээг гаргасан байдаг. Үүний дараа Баян модот ХХК нь үнэлгээний тайлан зохих аргачлалын дагуу хийгээгүй үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 208/МА2022/00023 тоот магадлалаар үнэлгээг хүчингүй болсон. Гэтэл уг хөрөнгөнд нэг жил хүрэхгүй хугацааны дотор буюу 2023.01.20-ны өдрөөр огноолсон үнэлгээг хийх явцад дээрх 2 газрын эрх улсын бүртгэлд бүртгэлгүй хэмээн үзэж, үнэлгээнд оруулан тооцоогүй нь үндэслэлгүй. Энэ нь төлбөр төлөгчтэй хуйвалдсан гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна. Ийн хардаж буйн үндэслэл төлбөр төлөгч нь уг газрыг бусдад буюу өөрт хамааралтай хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлэх, энэхүү зорилгын хүрээнд дурдсан хоёр газраас бусад газрыг төлбөрт тооцон төлбөр авагчид өгөх саналыг тавьж байсан, мөн энэхүү хоёр газар үр тариа тариалахад хамгийн боломжтой газар байгаад оршино. Мөн анхнаасаа газар эзэмших эрхийг барьцаалах үед уг газрын эзэмших эрх тодорхой, гэрчилгээ, бүртгэл нь маргаангүй байсан.

2. Мөн тус үнэлгээний тайлангийн 10 дугаар талд газрын эрхийн мэдээлэл хэсэгт эрх шилжсэн болон, шинэ нэгж талбарын дугаар, шинэ нэгж талбарын талбайн хэмжээ хэмээх 2 багана байх бөгөөд 170100101 дугаартай газар нь 100 талбайтай хэмээн газрын эрхийн гэрчилгээнд тусгасан байтал, ард талд нь шинэ талбайн хэмжээ нэртэй баганад 2.354.989 кв.м хэмжээтэй хэмээн, № 000313301 дугаартай газрын талбайн хэмжээ 935 га хэмээн газрын эрхийн гэрчилгээнд тусгасан байтал 1,805,700 болон 570,421 кв.м талбайтай гэх зэргээр *******" ХХК-ийн эзэмшлийн газрын талаарх мэдээлэл тус бүрийн ард шинэ нэгж галбарын дугаар хэмээн гэрчилгээнд тусгагдсанаас ондоо дугаар бичиж, газрын хэмжээг дур мэдэн өөрчлөн тогтоож, улмаар ийнхүү үндэслэлгүйгээр өөрчлөн тогтоосон хэмжээг баримтлан газрын үнэлгээг гаргасан нь үнэлгээ нь бодитой байх зорилгод нийцэхгүй байна.

3. Үнэлгээний тайлангийн үнэлгээний хандлага, арга зүйн хэсэгт ...газрыг үнэлэхдээ нормативт болон зах зээлийн жишиг нэгжийн аргыг харьцуулан хийлээ гээд улмаар Сэлэнгэ Дархан-Уул аймгуудад байгаа худалдахад бэлэн байгаа болон худалдсан ижил төрлийн газрын зарласан үнийг судалж 1 кв метр тариалангийн зориулалттай газрын үнэ 68-100 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байна. Үнийн мэдээллийг тохируулсан дундаж үнэ 75 төгрөг болсон ба хамгийн сүүлд худалдахаар зарласан услаагүй тариалангийн газрын үнэтэй ойролцоо байсан тул үндэслэлтэй үнэ гэж тооцоололд ашиглалаа хэмээжээ.

Гэтэл энд дурдаж буй "нормативт арга" ба "зах зээлийн нэгжийн арга" гэдэг Хөрөнгийн үнэлгээний тухай Монгол Улсын хууль болон Сангийн яам тэргүүтэй гөрийн захиргааны тов байгууллагаас баталсан Үнэлгээний аргачлалын алинд нь ч "нормативт арга ба "зах зээлийн нэгжийн арга" гэх арга дурдагдаагүй байна. Мөн эдгээр арга нь газрын эрх, түүний үнэлгээг тогтооход хэрэглэхэд тохиромжтой үнэлгээний арга, аргачлал мөн болохыг эрх зүйн ямар акт, стандартад үндэслэж буй тухайд үнэлгээний тайланд огт дурдаагүй байна.

Харин Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох аргачлапд "зах зээлийн хандлагын арга" гэх үнэлгээний арга байдгийг тодорхойлсон байх ба энэ нь тухайн хөрөнгийн үнийн мэдээлэл нь бэлэн олдоцтой байгаа буюу жишиж болох (өөрөөр хэлбэл, ижил төстэй) хөрөнгүүдтэй харьцуулснаар үнэ цэнийн үзүүлэлтийг тодорхойлдог арга ажээ. Гэтэл Ашид билгүүн" ХХК-ийн үнэлгээ нь харьцуулахаар сонгон авсан газар нь аль бүс нутагт оршдог. Шинж чанар, хэмжээ, хөрөнгийн үнэ цэнэ зэрэг харьцуулалт хийвэл зохих мэдээллийн эх сурвалж тодорхойгүй байна. Иймд уг үнэлгээг "зах зээлийн хандлагын арга буюу "жишиг үнийн аргаар үнэлгээ хийсэн гэж үзэх боломжгүй байх тул уг үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй. Тодорхой биш" нөхцөлийг зорчсон гэж үзнэ.

4. Барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгө барилга байгууламжийн үнэлгээг зөвхөн өртгийн хандлагын арга-аар үнэлжээ. Ингэхэд хүрсэн шалтгааны нөхцлийн тухайд "...ижил төстэй барилгыг худалдсан талаар зах зээлийн үнийн мэдээлэл хангалтгүй байсан..." гэжээ. Аливаа хөрөнгийн үнэлгээг тогтооход хэрэглэж буй арга, аргачлал нь хөрөнгийн шинж чанар, байр байдалд нийцтэй байх ёстой. Манай тохиолдолд барилгын үнэлгээг дан ганц өртгийн арга-аар хийсэн үнэлгээ бодитой байх шаардлагад нийцэхгүй юм. Учир нь үнэлж буй үл хөдлөх хөрөнгө нь аж ахуйн аргаар баригдсан, мөн ашиглаад удаан жил болж байгаа тул элэгдэл хорогдол үлэмж хэмжээгээр тооцогдох тул дан ганц өртгийн аргаар тооцох тохиолдолд зөвхөн үнэлгээ хийх үеийн үлдэгдэл өртөг-өөр хөрөнгийн үнэлгээг тооцохоос өөр аргагүйд хүрнэ. Иймд тухайн буюу ойр тойрны үл хөдлөх хөрөнгийн зах зээлд борлуулсан үнэ ханш, хөрөнгийн шинж байдлыг харьцуулан замаар зах зээлийн хандлага буюу жишиг үнийн аргыг мөн уг хөрөнгийг бусдад дамжуулан түрээслүүлэх, хөлслүүлэх, худалдан борлуулах. эсхүл уг хөрөнгөд дэлгүүр, ресторан бусад үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн явуулах зэргээр хөрөнгөөс орлого, үр шим хүртэх боломжтой буюу одоо ч орлого олж байгаа байдлыг үндэслэн "орлогын хандлага буюу орлогын аргыг хамтад хэрэглэн үнэлгээг хийх нь илүү зөв болох байв. 3ах зээлийн хандлагын аргаар хөрөнгийн үнэлгээг хийхдээ зөвхөн тухайн сум аймгаар хязгаарлаж болохгүй, бусад аймаг орон нутгийг ч анхаарах хэрэгтэй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн унэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна" хэмээн заажээ. Үүний дагуу өртгийн үнэлгээний аргаар хийсэн үнэлгээг зах зээлийн жишиг үнэлгээний аргаар хийсэн үнэлгээ болон орлогын хандлагаар хийсэн үнэлгээтэй харьцуулсны үндсэн дээр хөрөнгийн үнэлгээг хийсэн бол бодитой болох юм.

Иймд эрхийн улсын бүртгэл болон холбогдох бусад бүртгэлд бүртгэгдсэн буюу эзэмших эрхийн гэрчилгээтэй, тэдгээр гэрчилгээ болон кадастрын зургаар баталгаажсан хэмжээ буюу талбайт газар эзэмших эрх, түүний хэмжээ дамжааг зориуд үндэслэлгүй өөрчилж, алдаатай мэдээлэлд үндэслэсэн, түүнчлэн хэрэглэвэл зохих үнэлгээний арга, аргачлалыг бүрэн буюу иж бүрнээр хэрэглэн үнэлгээг бодитойгоор тогтоох журмыг зөрчиж гаргасан Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 404 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Уг ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар гүйцэтгүүлсэн ба үнэлгээг төлбөр авагч ******* банк ХХК эс зөвшөөрч бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 1 сарын 30-ны өдөр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг үнэлгээний тайлангийн зарим хэсгийг буюу тодорхой хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох хэмээн өөрчилж байна. Ийнхүү өөрчлөх болсон шалтгаан, үндэслэлд холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Ашид билгүүн ХХК-ийн хийсэн үнэлгээний доорх таван хөрөнгөд хийсэн үнэлгээнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно. Тодруулбал:

1. Өмчлөх эрхийн 000537650 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000536 дугаарт бүртгэгдсэн 366 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай байшинг 270,329,612.00 төгрөгөөр үнэлснийг,

2. Өмчлөх эрхийн 000537649 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000350 дугаарт бүртгэгдсэн 374 м.кв талбайтай, гражийн зориулалттай байшинг 74,542,947.00 төгрөгөөр үнэлснийг,

3. Газар эзэмших эрхийн 0030036 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 170101013 дугаарт бүртгэгдсэн, 2880 м.кв газрыг 11,036.556.00 төгрөгөөр үнэлснийг,

4. Газар эзэмших эрхийн 0032119 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын 170100101 дугаарт бүртгэгдсэн, тариалангийн зориулалттай, 100 га газрыг 185.455,384.0 төгрөгөөр үнэлснийг,

5. Газар эзэмших эрхийн 0206152 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын 17010049 дугаарт бүртгэгдсэн, тариалангийн зориулалттай 100 га газрыг 78,750.000 төгрөгөөр үнэлснийг,

Харин дараах хөрөнгүүдийн үнэлгээг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа ба үндэслэлийн хамтаар тодруулж байна. Үүнд:

1. ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1301000072, Ү-1301000130 дугаарт бүртгэгдсэн барилгад хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах, Үнэлгээчин уг хөрөнгийн тухайд "...ижил төстэй барилгыг худалдсан талаар зах зээлийн үнийн мэдээлэл хангалтгүй байсан... гэжээ. Аливаа хөрөнгийн үнэлгээг тогтооход хэрэглэж буй арга, аргачлал нь хөрөнгийн шинж чанар, байр байдалд нийцтэй байх ёстой. Манай тохиолдолд барилгын үнэлгээг өртгийн арга-аар хийсэн байх ба энэ нь үнэлгээ бодитой байх шаардлагыг хангахгүй байх ажээ. Учир нь үнэлж буй үл хөдлөх хөрөнгө нь олон жилийн өмнө, аж ахуйн аргаар баригдсан, мөн ашиглаад он удаан жил болж байгаа тул үлэмж их хэмжээний элэгдэл хорогдол бий болсон ба энэ байдал нь үнэлгээнд тусгалаа олсон байх учиртай. Гэтэл үнэлгээчин өртгийн аргаар тооцохдоо уг байшинг өнөөдөр барьж байгуулах өртгийг тооцоолон гаргасан буюу бараа материалын үнэлгээг өнөөгийн зах зээлийн үнэ ханшаар тооцон гаргасан нь учир дутагдалтай болсон. Зүй нь уг хөрөнгийг барьж байгуулах үеийн өртгийг тооцоолох буюу зардлын хандлагаар үнэлгээг гаргаж, улмаар уг үнэлгээнээс элэгдэл хорогдол болон бусад нөлөөлөх хүчин зүйлсийг харгалзан үзэх замаар үнэлгээг гаргах учиртай. Түүнчлэн энэ мэт алдаанаас сэргийлэх өөр нэг арга нь жишиг үнийн арга буюу зах зээлийн хандлагын аргаар тооцоолон гаргах явдал юм. Зах зээл ямагт ухаалаг байдаг буюу дээр дурдсан хөрөнгийн насжилт, элэгдэл хорогдол зэрэг хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх бүхий л хүчин зүйлсийн нөлөөллийг өөртөө тусгасан бодит үнэлгээ байдаг. Тухайн хөрөнгийн оршин буй газар Алтанбулаг сум болон ойр тойрны сумдад ижил төрлийн шинжтэй хөрөнгүүд олон бий гэдгээр хөрөнгийг худалдан борлуулсан үнийн мэдээлэл ч түгээмэл олдоцтой болох нь өмнөх үнэлгээнээс тодорхой харагдана. Мөн орлогын хандлагын аргаар ч үнэлэх ёстой байв. Тухайлбал уг хөрөнгийг бусдад түрээслүүлэх, худалдан борлуулах, эсхүл уг хөрөнгөд дэлгүүр, ресторан бусад үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн явуулах зэргээр орлого, үр шим хүртэх боломжтой эсэхийг харгалзан үнэлгээнд тусгах нь зүйтэй байв.

2. Газар эзэмших эрхийн 0032119, 000313301, 000308819, 000308820, 0206152, 0053726 болон 0030036 дугаар гэрчилгээтэй 7 газрын үнэлгээг хийх байтал Ашид билгүүн ХХК нийт 10 газарт үнэлгээ хийсэн ба барьцаанд үл хамаарах 3 газрыг нэмж үнэлэх замаар нийт үнэлгээг нэмэгдүүлсэн ноцтой алдаа болсон.

3. Түүгээр зогсохгүй зээлийн барьцаанд бариулсан, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн өмнөх үнэлгээгээр ч үнэлж байсан ...нэгж талбарын 170100131 болон 170100130 дугаартай газрын эзэмших эрх улсын бүртгэл мэдээллийн санд болон улсын бүртгэлд бүртгэл байхгүй хэмээгээд үнэлээгүй нь мөн л ноцтой алдаа болсон. Угтаа барьцааны гэрээг байгуулах үед, түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргасан тэрхүү цаг үед улмаар уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагааны үед, түүнчлэн өмнөх буюу Баян модот ХХК-ийг үнэлгээ хийх үед ч нэгж талбарын 170100131 болон 170100130 дугаартай газар бодитойгоор байсан. Тийм ч учраас уг газрын үнэлгээг гаргаж байсан.

4. Үнэлгээний тайлангийн 10 дахь талд газрын эрхийн мэдээлэл-ийг дурджээ. Ингэхдээ 000313301 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй тариалангийн зориулалттай, 935 га талбайтай газрыг нэгж талбарын 4304009605 болон 4304009606 дугаартай хэмээн тэмдэглэж, 1,805,700 м.кв болон 570,421 м.кв талбайн хэмжээтэй хэмээн зөрүүтэй заажээ. Мөн 0053726 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 170100895 дугаарт бүртгэлтэй 10000 м.кв хэмжээтэй газрыг шинэ нэгж талбарын 4304005251, 4304000336 болон 430400852 дугаартай хэмээн бичиж, талбайн хэмжээг 2122 м.кв. 584.9 м.кв, 1844 м.кв гэж зааж, улмаар энэ мэдээлэлд үндэслэн үнэлгээ гаргасан нь мөн л алдаатай болсон. Ямар учир шалтгааны улмаас гэрчилгээний газрын мэдээллийг ийнхүү зөрүүтэй байдлаар тэмдэглэж үнэлгээ гаргасан нь тодорхойгүй байх тул уг үнэлгээ нь барьцаа хөрөнгөд хамаарах газар мөн гэж үзэхэд ч эргэлзэх нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дараах хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Үүнд:

(1) Улсын бүртгэлийн Ү-1301000130 болон Ү-1301000072 дугаартай барилгын үнэлгээг хүчингүй болгох,

(2) Газар эзэмших эрхийн 000308819 болон 000308820 дугаар гэрчилгээтэй газрын мэдээлэл байхгүй гэх шалтгаанаар үнэлгээ хийгээгүй хэсгийг хүчингүй болгох.

(3) Газар эзэмших эрхийн 000313301 болон 0053726 гэрчилгээтэй газрын үнэлгээг хүчингүй болгох гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 404 дугаартай шүүгчийн захирамжаар Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр баг, Найрамдлын 043 тоотод оршин суух, ******* ХХК /РД:2054434/. захирал Боржигон овогт Ёндонгийн Саранцэцэг /РД:МА59121109/, Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр баг, Найрамдлын 043 тоотод оршин суух Боржигон овогт Даваахүүгийн Баясгалан РД:МА83072815/ нараас 1,182,343,301 төгрөгийг

1. ******* ХХК-ний өмчлөлийн №000537650 гэрчилгээний дугаартай. улсын бүртгэлийн Ү-1301000536 дугаартай 366 м.кв талбай бүхий худалдааны зориулалттай барилга

2. ******* ХХК-ний өмчлөлийн №000065279 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1301000072 дугаартай. 576 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай барилга

3. ******* ХХК-ний өмчлөлийн №000537649 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1301000350 дугаартай, 374 м.кв талбай бүхий гражийн зориулалттай барилга

4. ******* ХХК-ний өмчлөлийн №000537651 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1301000130 дугаартай, 364.162.196 талбай бүхий худалдааны зориулалттай барилга

5. ******* ХХК-ний өмчлөлийн №0030036 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170101013 дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 2880 м.кв бүхий эзэмших эрхтэй газар

6. ******* ХХК-ний №0053726 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170100895 дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай. 10000 м.кв бүхий эзэмших эрхтэй газар

7. ******* ХХК-ний №0032119 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170100101 дугаартай, газар тариалангийн зориулалттай, 130 га талбай бүхий эзэмших эрхтэй газар

8. ******* ХХК-ний №0206152 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170100049 дугаартай, газар тариалангийн зориулалттай, 100 га талбай бүхий эзэмших эрхтэй газар

9. ******* ХХК-ний №000308819 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170100131 дугаартай, газар тариалангийн зориулалттай, 220 га талбай бүхий эзэмших эрхтэй газар

10. ******* ХХК-ний №000308820 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170100130 дугаартай, газар тариалангийн зориулалттай, 680 га талбай бүхий эзэмших эрхтэй газар

11. ******* ХХК-ний №000313301 гэрчилгээний дугаартай, газар тариалангийн зориулалттай, 935 га талбай бүхий эзэмших эрхтэй газар/ зэргийг борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх хуудсанд заагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах ажиллагаанууд хийгдэж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгчид эрх үүрэг танилцуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 19- ний өдөр 21180282/06, 21180282/07, 21180282/08, 21180282/09, 21180232/10, 21180282/11, 21180282/12, 21180282/13, 21180282/14, 21180282/15, 21180282/16 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21180282/17, 21180282/18, 21180282/19, 21180282/20, 21180282/21, 21180282/22, 21180282/23, 21180282/24. 21180282/25, 21180232/26, 21180282/27 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авч, эд хөрөнгийн үнэлгээг тохиролцуулах ажиллагаа хийсэн боловч тохиролцоогүй тул 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Баянмодот" ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин С.Цэвээн-орломыг томилж, эд хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус газар хүлээн авч, талуудад үнэлгээг мэдэгдэж, үнэлгээний тайлантай танилцуулсан.

2022.09.26-ны өдрийн 001/шхт2022/00927 дугаар МУ-ын УДШүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсний дагуу: Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-ын Тасгийн дарга бөгөөд ахлах гүйцэтгэгчийн 2022.12.14-ний өдрийн Шинжээч томилох тухай 02/03 дугаар тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн" ХХК-иар дахин үнэлгээ хийлгэсэн ба 2023.01 23-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч талуудад танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа хийгдэж байхад төлбөр авагч тал өөрсдөө ажиллагааг удаашруулж байна.

Иймд Хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан төлбөр авагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд БаянУндарга ХХК нь бие даасан шаардлагадаа:

Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилсөнтэй холбоотойгоор гуравдагч этгээд "*******" ХХК-ийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө, газраас бусад дараах эд хөрөнгөдөө дахин үнэлгээ хийлгэхээр бие даасан шаардлага гаргаж байна. Үүнд:

1. *******" ХХК-ийн өмчлөлийн №000537650 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1301000536 дугаартай, 366 м.кв талбай бүхий худалдааны зориулалттай барилгыг 270.329.612 төгрөг,

2. ******* ХХК-ийн өмчлөлийн №000537649 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1301000350 дугаартай, 374 м.кв талбай бүхий гаражийн зориулалттай барилгыг 74.542.947 төгрөг,

3. ******* ХХК-ийн өмчлөлийн №0030036 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170101013 дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 2880 м.кв бүхий эзэмших эрхтэй газрыг 11. 036.556 төгрөг,

4. ******* ХХК-ийн өмчлөлийн №0032119 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170100101 дугаартай, газар тариалангийн зориулалттай, 100 га талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 185.455.384 төгрөг,

5. ******* ХХК-ийн өмчлөлийн №0206152 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170100049 дугаартай, газар тариалангийн зориулалттай, 100 га талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 78.750.000 төгрөгөөр тус тус хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлсэн байдаг.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 1 га газар нь дунджаар 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй байхад манай газрыг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн. Зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлсэн баримт үнэлгээний тайланд авагдаагүй.

Барилгын тухай хуульд барилга, орон сууцын төсвийг мэргэжлийн төсөвчин хийдэг. Гэтэл ямар мэргэжилтэй нь мэдэгдэхгүй Б.******* үнэлгээ хийсэн нь бодит хөрөнгийн үнэлгээ гаргаж чадаагүй *******" ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Түүнчлэн Ашид билгүүн ХХК нь тариалангийн талбайн үнэлгээг хийхдээ Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын Хавсралт 4-т заасан ...Сэлэнгэ-Орхоны хөндийн тойргийн тариалангийн 1 га газрын суурь үнэлгээг 4.000.000 төгрөг-өөр тогтоосон үнэлгээг үндэслээгүй байна.

Иймд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн улсын бүртгэлийн Ү-1301000536, Ү- 1301000350 дугаартай барилга, Газар эзэмших эрхийн гэрчилгээний №0030036, №0032119, №0206152 дугаартай газрын үнэлгээг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ322-5316 дугаар үнэлгээний тайлангийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00053649 дугаартай гэрчилгээний хуулбар, хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ322-5316 дугаар үнэлгээний тайлангийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000537649, 000537650, 000537651, 000065279, дугаар гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн 0032119, 0053726, 0030036, 000313301, 000308820, 000308819, 0206152 дугаар гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, эд хөрөнгө хураах тогтоолын хуулбарууд, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбарууд, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбарууд, Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-т гаргасан хүсэлтийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Зохигчдын хүсэлтээр шүүхээс баримт бүрдүүлээгүй болно.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээний тайлангийн зарим хэсэг буюу Улсын бүртгэлийн Ү-1301000130 болон Ү-1301000072 дугаартай барилгын үнэлгээг хүчингүй болгох, газар эзэмших эрхийн 000308819 болон 00308820 дугаартай гэрчилгээтэй газрын мэдээлэл байхгүй гэх шалтгаанаар үнэлгээ хийгээгүй хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн 000313301 болон 0053726 гэрчилгээтэй газрын үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХК нь Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн улсын бүртгэлийн Ү-1301000536, Ү- 1301000350 дугаартай барилга, Газар эзэмших эрхийн гэрчилгээний №0030036, №0032119, №0206152 дугаартай газрын үнэлгээг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгуулах бие даасан шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн" ХХК-иар дахин үнэлгээ хийлгэсэн ба 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч талуудад танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа хийгдэж байхад төлбөр авагч тал өөрсдөө ажиллагааг удаашруулж байна. Иймд Хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан төлбөр авагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бие даасан гуравдагч этгээдийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Учир нь: ******* банк ХХК нь ******* ХХК болон Д.Баясгалан нараас зээлийн гэрээний үүрэгт 1,182,343,302 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /хх-ийн 159-161 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* ХХК нь №000537650 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1301000536 дугаартай 366 м.кв талбай бүхий худалдааны зориулалттай барилга, №000065279 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1301000072 дугаартай, 576 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай барилга, №000537649 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1301000350 дугаартай, 374 м.кв талбай бүхий гражийн зориулалттай барилга, №000537651 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1301000130 дугаартай, 364.162.196 талбай бүхий худалдааны зориулалттай барилга, №0030036 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170101013 дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 2880 м.кв бүхий эзэмших эрхтэй газар, №0053726 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170100895 дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 10000 м.кв бүхий эзэмших эрхтэй газар, №0032119 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170100101 дугаартай, газар тариалангийн зориулалттай, 130 га талбай бүхий эзэмших эрхтэй газар, №0206152 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170100049 дугаартай, газар тариалангийн зориулалттай, 100 га талбай бүхий эзэмших эрхтэй газар, №000308819 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170100131 дугаартай, газар тариалангийн зориулалттай, 220 га талбай бүхий эзэмших эрхтэй газар, №000308820 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№170100130 дугаартай, газар тариалангийн зориулалттай, 680 га талбай бүхий эзэмших эрхтэй газар, №000313301 гэрчилгээний дугаартай, газар тариалангийн зориулалттай, 935 га талбай бүхий эзэмших эрхтэй газар зэргийг худалдан борлуулж, төлбөрийг барагдуулахаар эд хөрөнгүүдийг хураан авч, хөрөнгүүдийг үнэлэх зэргээр иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнүүдийг авчээ. /хх-ийн 162-172 дугаар тал/

Тус ******* ХХК-ийн төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний санал дээр төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь тохиролцоогүй тул Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02/03 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээг гаргуулсан байна. /хх-ийн 111-139 дүгээр тал/

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан байх бөгөөд төлбөр авагч, төлбөр төлөгч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөх ёстой.

Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, үнэлгээний өдөр болон тайлан бэлтгэсэн он, сар, өдөр, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, хөрөнгийн үнэлгээг хуульд заасан стандарт, журам, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл зэргийг агуулсан хөрөнгийн үнэлгээний тайлан нь тухайн шинжээч томилох тогтоолд заасан хөрөнгүүдийн үнэ цэнэ буюу үнийг тодорхойлох юм.

Гэтэл Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-322-5316 дугаартай Үнэлгээний тайлан нь шинжээч томилох тухай тогтоол-д заасан 4 үл хөдлөх хөрөнгө, 7 газарт холбогдуулан үнэлгээ хийх байтал 4 үл хөдлөх хөрөнгө, 10 газарт холбогдуулан үнэлгээ хийсэн нь ойлгомжгүй, улмаар шинжээч томилох тухай тогтоол-д дурдсан 2 газрыг огт үнэлээгүй, уг 2 газрыг үнэлээгүй талаарх баримтаа тайланд хавсаргаагүй, нэмж шинжээч томилох тухай тогтоол-д дурдаагүй 3 газрыг үнэлсэн, тус газрууд нь ямар үндэслэлээр уг тайлангийн үнэлгээнд хамаарах болсон нь тодорхойгүй, тайланд дурдсан газрын хэмжээнүүд нь тогтоолд дурдсан газруудаас зөрүүтэй, уг зөрүүтэй болсон талаарх баримтыг тайланд хавсаргаагүй гэх зэргээр зөрчилтэй болжээ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.******* нь тус шинжээч томилох тогтоолд дурдсан газрыг үнэлээгүй шалтгаан, дурдаагүй газрыг үнэлсэн шалтгаан зэргийг тодорхой тайлбарлаагүй, үнэлгээний тайланд холбогдох баримтуудыг хавсаргаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02/03 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-д нэр заан дурдсан үл хөдлөх хөрөнгүүд болон газруудад үнэлгээг дутуу хийж, хөрөнгүүдийн үнэ цэнэ буюу үнийг тодорхойлж чадаагүй, нэхэмжлэгч буюу төлбөр авагч ******* банк ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд буюу ******* ХХК нар нь Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ322-5316 дугаар Үнэлгээний тайлан-гаас тодорхой хөрөнгүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус тус шаардлага гаргасан байх хэдий ч уг Үнэлгээний тайлан-гаар дээрх бүх хөрөнгүүдийг нийт 1,973,376,109 төгрөгөөр үнэлсэн нь төлбөр авагч, төлбөр төлөгч аль алинд нь хохиролтой байх тул Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-322-5316 дугаартай Үнэлгээний тайлан-г хүчингүй болгох нь зүйтэй.

Шинжээч томилох тухай тогтоол-д 11 нэр төрлийн хөрөнгийг үнэлэхээр заасан бөгөөд улмаар 1,973,376,109 төгрөгийн хөрөнгө үнэлэгдсэн, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-322-5316 дугаартай Үнэлгээний тайлан-г хүчингүй болгохгүйгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шаардлагуудад дурдсан хөрөнгүүдийг тусад нь дахин үнэлэх нь уг нийт 11 төрлийн хөрөнгийн үнэлгээ буруу тогтоогдох, улмаар төлбөр авагч, төлбөр төлөгч аль алинд нь эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ гэж үзэж Үнэлгээний тайлан-г бүхэлд нь хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-322-5316 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА