Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2023/00036

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 409 дугаар *******тэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

 Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* *******т холбогдох

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ******* ХХК

 Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээний тайлангийн зарим хэсэг буюу Улсын бүртгэлийн ******* болон ******* дугаартай барилгын үнэлгээг хүчингүй болгох, Газар эзэмших эрхийн болон дугаартай гэрчилгээтэй газрын мэдээлэл байхгүй гэх шалтгаанаар үнэлгээ хийгээгүй хэсгийг хүчингүй болгуулах, ******* эзэмших эрхийн болон дугаартай гэрчилгээтэй газрын үнэлгээг хүчингүй болгох тухай

 Гуравдагч этгээдийн шаардлага: ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн улсын бүртгэлийн , дугаартай барилга, Газар эзэмших эрхийн гэрчилгээний , , дугаартай газрын үнэлгээг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай

 Хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээний тайлангийн зарим хэсэг буюу Улсын бүртгэлийн ******* болон ******* дугаартай барилгын үнэлгээг хүчингүй болгох, Газар эзэмших эрхийн болон дугаартай гэрчилгээтэй газрын мэдээлэл байхгүй гэх шалтгаанаар үнэлгээ хийгээгүй хэсгийг хүчингүй болгуулах, ******* эзэмших эрхийн болон гэрчилгээтэй газрын үнэлгээг хүчингүй болгуулах

 2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* *******т Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 404 дугаартай захирамжийг албадан ******* ажиллагааг явуулж байна. Уг ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн үнэлгээг ХХК-иар гүйцэтгүүлсэн ба үнэлгээг төлбөр авагч ******* ******* ХХК эс зөвшөөрч бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 1 сарын 30-ны өдөр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг үнэлгээний тайлангийн зарим хэсгийг буюу тодорхой хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох хэмээн өөрчилж байна. Ийнхүү өөрчлөх болсон шалтгаан, үндэслэлд холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

...Харин дараах хөрөнгүүдийн үнэлгээг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа ба үндэслэлийн хамтаар тодруулж байна. Үүнд:

 1.******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *******, ******* дугаарт бүртгэгдсэн барилгад хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах, Үнэлгээчин уг хөрөнгийн тухайд ...ижил төстэй барилгыг худалдсан талаар зах зээлийн үнийн мэдээлэл хангалтгүй байсан... гэжээ. Аливаа хөрөнгийн үнэлгээг тогтооход хэрэглэж буй арга, аргачлал нь хөрөнгийн шинж чанар, байр байдалд нийцтэй байх ёстой. Манай тохиолдолд барилгын үнэлгээг өртгийн арга-аар хийсэн байх ба энэ нь үнэлгээ бодитой байх шаардлагыг хангахгүй байх ажээ. Учир нь үнэлж буй үл хөдлөх хөрөнгө нь олон жилийн өмнө, аж ахуйн аргаар баригдсан, мөн ашиглаад он удаан жил болж байгаа тул үлэмж их хэмжээний элэгдэл хорогдол бий болсон ба энэ байдал нь үнэлгээнд тусгалаа олсон байх учиртай. Гэтэл үнэлгээчин өртгийн аргаар тооцохдоо уг байшинг өнөөдөр барьж байгуулах өртгийг тооцоолон гаргасан буюу бараа материалын үнэлгээг өнөөгийн зах зээлийн үнэ ханшаар тооцон гаргасан нь учир дутагдалтай болсон. Зүй нь уг хөрөнгийг барьж байгуулах үеийн өртгийг тооцоолох буюу зардлын хандлагаар үнэлгээг гаргаж, улмаар уг үнэлгээнээс элэгдэл хорогдол болон бусад нөлөөлөх хүчин зүйлсийг харгалзан үзэх замаар үнэлгээг гаргах учиртай. Түүнчлэн энэ мэт алдаанаас сэргийлэх өөр нэг арга нь жишиг үнийн арга буюу зах зээлийн хандлагын аргаар тооцоолон гаргах явдал юм. Зах зээл ямагт ухаалаг байдаг буюу дээр дурдсан хөрөнгийн насжилт, элэгдэл хорогдол зэрэг хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх бүхий л хүчин зүйлсийн нөлөөллийг өөртөө тусгасан бодит үнэлгээ байдаг. Тухайн хөрөнгийн оршин буй ******* сум болон ойр тойрны сумдад ижил төрлийн шинжтэй хөрөнгүүд олон бий гэдгээр хөрөнгийг худалдан борлуулсан үнийн мэдээлэл ч түгээмэл олдоцтой болох нь өмнөх үнэлгээнээс тодорхой харагдана. Мөн орлогын хандлагын аргаар ч үнэлэх ёстой байв. Тухайлбал уг хөрөнгийг бусдад түрээслүүлэх, худалдан борлуулах, эсхүл уг хөрөнгөд дэлгүүр, ресторан бусад үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн явуулах зэргээр орлого, үр шим хүртэх боломжтой эсэхийг харгалзан үнэлгээнд тусгах нь зүйтэй байв.

 2. Газар эзэмших эрхийн , , , 0, , болон дугаар гэрчилгээтэй 7 газрын үнэлгээг хийх байтал ХХК нийт 10 *******т үнэлгээ хийсэн ба барьцаанд үл хамаарах 3 газрыг нэмж үнэлэх замаар нийт үнэлгээг нэмэгдүүлсэн ноцтой алдаа болсон.

 3.Түүгээр зогсохгүй зээлийн барьцаанд бариулсан, улмаар ******* ******* ажиллагааны явцад хийсэн өмнөх үнэлгээгээр ч үнэлж байсан ...нэгж талбарын болон дугаартай газрын эзэмших эрх улсын бүртгэл мэдээллийн санд болон улсын бүртгэлд бүртгэл байхгүй хэмээгээд үнэлээгүй нь мөн л ноцтой алдаа болсон. Угтаа барьцааны гэрээг байгуулах үед, түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах ******* гаргасан тэрхүү цаг үед улмаар уг *******ийг албадан ******* ажиллагааны явцад хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагааны үед, түүнчлэн өмнөх буюу Баян модот ХХК-ийг үнэлгээ хийх үед ч нэгж талбарын болон дугаартай ******* бодитойгоор байсан. Тийм ч учраас уг газрын үнэлгээг гаргаж байсан.

 4.Үнэлгээний тайлангийн 10 дахь талд газрын эрхийн мэдээллийг дурджээ. Ингэхдээ дугаар ******* эзэмших эрхийн гэрчилгээтэй тариалангийн зориулалттай, 935 га талбайтай газрыг нэгж талбарын болон дугаартай хэмээн тэмдэглэж, 1,805,700 м.кв болон 570,421 м.кв талбайн хэмжээтэй хэмээн зөрүүтэй заажээ. Мөн дугаар ******* эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 10000 м.кв хэмжээтэй газрыг шинэ нэгж талбарын 4304005251, 4304000336 болон 430400852 дугаартай хэмээн бичиж, талбайн хэмжээг 2122 м.кв. 584.9 м.кв, 1844 м.кв гэж зааж, улмаар энэ мэдээлэлд үндэслэн үнэлгээ гаргасан нь мөн л алдаатай болсон. Ямар учир шалтгааны улмаас гэрчилгээний газрын мэдээллийг ийнхүү зөрүүтэй байдлаар тэмдэглэж үнэлгээ гаргасан нь тодорхойгүй байх тул уг үнэлгээ нь барьцаа хөрөнгөд хамаарах ******* мөн гэж үзэхэд ч эргэлзэх нөхцөлийг бүрдүүлж байна.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

  ХХК-ийн үнэлгээний дараах хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Үүнд:

(1) Улсын бүртгэлийн ******* болон ******* дугаартай барилгын үнэлгээг хүчингүй болгох,

(2) Газар эзэмших эрхийн болон 0 дугаар гэрчилгээтэй газрын мэдээлэл байхгүй гэх шалтгаанаар үнэлгээ хийгээгүй хэсгийг хүчингүй болгох.

(3) Газар эзэмших эрхийн болон гэрчилгээтэй газрын үнэлгээг хүчингүй болгох гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

 1.Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 404 дугаартай шүүгчийн захирамжаар Сэлэнгэ аймаг, сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, ******* ХХК /РД:/. захирал овогт /РД:/, Сэлэнгэ аймаг сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух овогт РД:/ нараас 1,182,343,301 төгрөгийг

1.******* ХХК-ний өмчлөлийн № гэрчилгээний дугаартай. улсын бүртгэлийн дугаартай 366 м.кв талбай бүхий худалдааны зориулалттай барилга

2.******* ХХК-ний өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай. 576 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай барилга

3.******* ХХК-ний өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 374 м.кв талбай бүхий гражийн зориулалттай барилга

4******* ХХК-ний өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай, 364.162.196 талбай бүхий худалдааны зориулалттай барилга

5.******* ХХК-ний өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 2880 м.кв бүхий эзэмших эрхтэй *******

6.******* ХХК-ний № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай. 10000 м.кв бүхий эзэмших эрхтэй *******

7.******* ХХК-ний № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, ******* тариалангийн зориулалттай, 130 га талбай бүхий эзэмших эрхтэй *******

8.******* ХХК-ний № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, ******* тариалангийн зориулалттай, 100 га талбай бүхий эзэмших эрхтэй *******

9.******* ХХК-ний № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, ******* тариалангийн зориулалттай, 220 га талбай бүхий эзэмших эрхтэй *******

10.******* ХХК-ний №0 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, ******* тариалангийн зориулалттай, 680 га талбай бүхий эзэмших эрхтэй *******

11.******* ХХК-ний № гэрчилгээний дугаартай, ******* тариалангийн зориулалттай, 935 га талбай бүхий эзэмших эрхтэй *******/ зэргийг борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн.

 Гүйцэтгэх хуудсанд заагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан ******* ******* гүйцэтгэлийг баталгаажуулах ажиллагаанууд хийгдэж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгчид эрх үүрэг танилцуулж, шүүхийн ******* биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 19- ний өдөр 21180282/06, 21180282/07, 21180282/08, 21180282/09, 21180232/10, 21180282/11, 21180282/12, 21180282/13, 21180282/14, 21180282/15, 21180282/16 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21180282/17, 21180282/18, 21180282/19, 21180282/20, 21180282/21, 21180282/22, 21180282/23, 21180282/24. 21180282/25, 21180232/26, 21180282/27 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авч, эд хөрөнгийн үнэлгээг тохиролцуулах ажиллагаа хийсэн боловч тохиролцоогүй тул 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот шинжээч томилох тухай тогтоолоор "" ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ыг томилж, эд хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус ******* хүлээн авч, талуудад үнэлгээг мэдэгдэж, үнэлгээний тайлантай танилцуулсан.

2022.09.26-ны өдрийн 001/шхт2022/00927 дугаар МУ-ын УД******* Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор дахин үнэлгээ хийлгэхээр *******лэсний дагуу: Сэлэнгэ аймаг дахь Тасгийн дарга бөгөөд ахлах гүйцэтгэгчийн 2022.12.14-ний өдрийн Шинжээч томилох тухай 02/03 дугаар тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний " " ХХК-иар дахин үнэлгээ хийлгэсэн ба 2023.01.23-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч талуудад танилцуулсан. ******* *******ийн дагуу ажиллагаа хийгдэж байхад төлбөр авагч тал өөрсдөө ажиллагааг удаашруулж байна.

Иймд Хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан төлбөр авагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХК нь бие даасан шаардлагадаа:

 1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилсөнтэй холбоотойгоор гуравдагч этгээд "*******" ХХК-ийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө, газраас бусад дараах эд хөрөнгөдөө дахин үнэлгээ хийлгэхээр бие даасан шаардлага гаргаж байна. Үүнд:

1.*******" ХХК-ийн өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 366 м.кв талбай бүхий худалдааны зориулалттай барилгыг 270.329.612 төгрөг,

2.******* ХХК-ийн өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 374 м.кв талбай бүхий гаражийн зориулалттай барилгыг 74.542.947 төгрөг,

3.******* ХХК-ийн өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 2880 м.кв бүхий эзэших эрхтэй газрыг 11. 036.556 төгрөг,

4.******* ХХК-ийн өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, ******* тариалангийн зориулалттай, 100 га талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 185.455.384 төгрөг,

5.******* ХХК-ийн өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, ******* тариалангийн зориулалттай, 100 га талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 78.750.000 төгрөгөөр тус тус хариуцагч нь ******* гүйцэтгэлийн ажиллагаанд ХХК-иар үнэлүүлсэн байдаг.

 Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт 1 га ******* нь дунджаар 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй байхад манай газрыг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн. Зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлсэн баримт үнэлгээний тайланд авагдаагүй.

Барилгын тухай хуульд барилга, орон сууцын төсвийг мэргэжлийн төсөвчин хийдэг. Гэтэл ямар мэргэжилтэй нь мэдэгдэхгүй үнэлгээ хийсэн нь бодит хөрөнгийн үнэлгээ гаргаж чадаагүй *******" ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Түүнчлэн ХХК нь тариалангийн талбайн үнэлгээг хийхдээ Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын Хавсралт 4-т заасан ...Сэлэнгэ-Орхоны хөндийн тойргийн тариалангийн 1 га газрын суурь үнэлгээг 4.000.000 төгрөг-өөр тогтоосон үнэлгээг үндэслээгүй байна.

Иймд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн улсын бүртгэлийн , дугаартай барилга, Газар эзэмших эрхийн гэрчилгээний №, №, № дугаартай газрын үнэлгээг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 409 дугаартай *******ээр:

 ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-322-5316 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор *******лэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар төлбөр төлөгчийн хураагдсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний тайланг гаргуулахаар " ХХК-ийг томилсон. Шийдвэр ******* байгууллагын зүгээс хөрөнгө үнэлүүлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан.

Мэргэжлийн үнэлгээчин нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02/03 дугаар Шинжээч томилох тухай тогтоолд заасан хөрөнгөд үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундьн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 409 дугаар *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үнэлгээг бүхэлд нь хүчингүй болговол юу болох вэ гэдэгт тайлбар хэлье. Үнэлгээ хийлгэх тогтоол 11 хөрөнгө буюу 4 үл хөдлөх хөрөнгө, 7 газрыг үнэлүүлэхээр тусгасан. Гэтэл үнэлгээний тайланд 4 үл хөдлөх хөрөнгө, 10 газрыг үнэлсэн. Ингэхдээ 2 газрыг хүчингүй, 3 газрыг хэмжээ зөрүүтэй үнэлсэн. Үүнийг ******* ******* ******* байгууллага үнэлгээний тайланг зөв гэж үзвэл барьцаалагдаагүй 3 газрыг яаж дуудлага худалдаанд оруулах гэж байна вэ. Үнэлгээ хийлгэж байгаа гол шалтгаан нь худалдан борлуулах, дуудлага худалдаанд оруулах шүү дээ. Гэтэл барьцаанд байхгүй, шүүхийн *******т дурдагдаагүй барьцаа хөрөнгө биш 3 ******* үлдчихлээ гэж тайлан дээр харагдаад байгаа. Тэгвэл энэ 3 газрыг дуулдага худалдаанд оруулах юм уу, үгүй юм уу гэсэн асуудал гарна. Дараа нь 2 газрыг огт үнэлээгүй буюу 0 төгрөгөөр үнэлж байгаа. Тэгвэл энэ газрыг байгаа гэж үзэж, ******* гүйцэтгэл дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулах гээд байгаа юм уу, байхгүй гэж үзэж зарахгүй гэсэн утга юм уу. хэрэв үнэлгээний тайланг бүхэлдээ зөв гэж үзэж байгаа бол. 3 газрын хувьд хэмжээ зөрсөн байгаа. Барьцаалагчийн шүүхийн *******т дурдсан, хурааж аваад битүүмжилсэн дүнгээр бол төлбөр гурван тал гурвуулаа санал нийлдэг. Төлбөр төлөгч, төлбөр авагч, гуравдагч этгээд нар нэг газрынх нь тухайд 935 га ******* өөрчлөгдөөгүй гурвуулаа хүлээн зөвшөөрснийг 235 га гэж үнэлсэн. 10 га газрыг 4.5 га гэж үнэлсэн. Тэгэхээр одоо энэ үнэлгээ үөв гээд үзчихвэл 935 га ******* гэж зарах юм уу, 235 га ******* гэж зарах юм уу.

10 га газрыг 10 га гэж дуудлага худалдаанд оруулах юм уу, 4.5 га гэж дуудлага худалдаанд оруулах юм уу гэдэг асуудал үүсэж байна. Үүнд ******* ******* ******* байгууллага ямар байр сууритай байгаа гэдгийг мэдэхгүй. ******* ******* буюу төлбөр авагч ямар үндэслэлээр гомдол гаргасан бэ гэхээр үнэлгээний тайлангийн буруу хэсгийг залруулъя гэж гомдол гаргасан. Үүнийг залруулахгүй болохоор саяны асуудлын дараа худалдан борлуулах, дуудлага худалдаанд оруулахад энэ гацна. Өөрөөр хэлбэл барьцуулаагүй ******* үнэлгээний тайланд орчихвол зарна гээд байгаа юм уу, зарахгүй гээд байгаа юм уу. газрын хэмжээг үнэлсэн, үнэлээгүй газрыг дарна гээд байгаа юм уу, зарахгүй гээд байгаа юм уу. газрынх нь талаас ихэнх нь алга болсон газрыг ямар хэмжээтэй зарна гээд байгаа юм бэ. Тэгэхээр үнэлгээний тайланг залруулах буюу зарим хэсгийг хүчингүй болгосон шүүхийн ******* зөв юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд тайлбар гаргаж дууслаа гэв.

 Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

******* ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн шүүхийн ******* ******* *******т холбогдуулан ХХК-ийн барьцаа хөрөнгөд хийсэн үнэлгээний тайлангийн зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасанд Сэлэнгэ аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 409 дугаартай ******* гаргасан. Тус *******ийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шийдвэрт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүй болгосон нь алдаа дутагдалтай болжээ. Үүнд холбогдуулан дараах тайлбарыг өгч байна.

1.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухайд

1.1.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн ******* ******* газрын ******* гүйцэтгэгч нь 2022.12.14-ний өдөр №02/03 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор ХХК-г шинжээчээр томилсон. Ийнхүү ХХК нь 2023.01.16-ны өдөр ******* ******* ХК-ийн барьцаанд байх эрхийн улсын бүртгэлийн , , *******, Ү- 1301000130 дугаартай барилга болон ******* эзэмших эрхийн , , , 0, , , дугаар гэрчилгээтэй ******* , нэмэлтээр ******* ХХК-ийн эзэмшлийн , шинжээч томилох тогтоолд дурдаагүй 3 *******т үнэлгээ хийсэн.

ХХК нь 2023.01.20-ны өдөр дээрх хөрөнгөд хийсэн үнэлгээний тайланг Шийдвэр гүйцэтгэгч д хүргүүлсэн байдаг. Ийнхүү ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө хэмээн заасны дагуу 2023.01.23-ны өдөр ******* гүйцэтгэгч нь талуудад мэдэгдсэн.

Улмаар төлбөр авагч ******* ******* ХК нь ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно хэмээн заасны дагуу 2023.01.30-ны өдөр үнэлгээний Тайланд гомдол гаргасан.

Харин ******* ХХК нь хуулийн хугацаандаа гомдол гаргаагүй байж. хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад буюу 2023.03.20-ны өдөр бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг гаргаснаар Сэлэнгэ аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.03.24-ны өдрийн 710 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн шүүхийн ******* ******* *******т холбогдох хэргийг хянан *******лэх ажиллагаанд ******* ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцуулсугай хэмээн *******лэсэн. Үүний дараа 2023.05.02-ны өдөр ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд талаарх гомдлоо гаргасан байна. Энэ нь ******* ******* ******* тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болно.

1.2.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн ******* гарахаас өмнө уг хэргийг хянан *******лэх ажиллагаанд оролцож болно хэмээсэн нь Хөрөнгийн үнэлгээний тайланд гомдол гаргах хугацааг тойрох гэсэн ******* ХХК-ийн санаа зорилгыг биелүүлэх арга зам болох ёсгүй.

Иймд ******* ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн авах ёсгүй байсан бөгөөд хангаж *******лэх үндэсгүй юм.

 2.******* ******* ХХК -ийн барьцаанд байх нэгж талбарын болон дугаартай *******т үнэлгээ хийгдээгүй , болон дугаар ******* эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын талбайн хэмжээ гэрчилгээнд тусгагдсанаас маш багаар тусгагдаж үнэлгээ хийсэн, мөн тус *******т байрлах 2 барилгын үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг шүүхийн *******т ....шинжээч томилох тухай тухай тогтоолд дурдсан 2 газрыг үнэлээгүй,... тайланд дурдан газрын хэмжээнүүд нь тогтоолд дурдсан газруудаас зөрүүтэй... үндэслэлээр хангаж *******лэсэн нь үндэслэлтэй болсон.

Харин ******* эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газрын талбайн хэмжээ, үнэлгээ хийсэн талбайн хэмжээтэй таарч байх бөгөөд, ******* эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй нэгж талбарын дугаарт бүртгэлтэй ******* болон ******* эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй нэгж талбарын дугаарт бүртгэлтэй талбайн хэмжээг гэрчилгээнд тусгагдсан хэмжээнээс үл ялиг зөрүүтэй тусгаж үнэлгээ хийгдсэн нь үнэлгээг хүчингүй болгох дээрх үндэслэлд хамаарахгүй байх тул тус *******т хийсэн үнэлгээг, дээр нь байрлах , дугаартай барилгын үнэлгээний хамтаар хүчин төгөлдөр хэмээн үзэх үндэстэй.

Хөрөнгийн үнэлгээний нэг тайланд тусгагдсан байдлаас үүдэн гэрчилгээнд тусгагдсан газрын талбайн хэмжээ болон үнэлгээ хийсэн газрын талбайн хэмжээ таарч байгаа хэсгийг хүчингүй болгох нь үндэслэлгүй тул шүүхийн *******ийн нэхэмжлэгч гуравдагч этгээдийн шаардлагуудад дурдсан хөрөнгүүдийг тусад нь дахин үнэлэх нь нь нийт 11 төрлийн хөрөнгийн үнэлгээ буруу тогтоогдох, улмаар төлбөр төлөгч, авагч аль алинд эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ хэмээн үзэж Үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүй болгов хэмээн үндэслэсэн нь алдаатай болжээ. Иймд Сэлэнгэ аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 409 дугаартай *******т ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өмчлөх эрхийн , дугаартай барилга болон ******* эзэмших эрхийн ,, дугаар гэрчилгээтэй *******т хийсэн үнэлгээг хүчин төгөлдөр хэвээр үлдээж хэмээн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргаж байгаа гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан *******лэх ажиллагаа болон шүүхийн ******* нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явагдах ёстой. Та бүхэн манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг харах юм бол бид бүхэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгуулах биш, харин үнэлгээний тодорхой хөрөнгүүд буюу манайд барьцаалсан хөрөнгийн үнэлгээнүүдэд гомдол гаргаад, үнэлгээний зарим хэсэгт гомдол гаргаагүй. Тэгэхээр үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгочихоод байгаа анхан шатны шүүхийн *******ийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн давж заалдах гомдлоос манай шаардлагатай давхцаж байгаа хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хариуцагч байгууллагын байр суурь бол нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Өөрийнх нь гардаж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. Та бүхэн хэргийн материалаас харах юм бол хариуцагч байгууллагын төлөөлөгч төлөөлж байгаа байгууллагынхаа эсрэг дандаа тайлбар өгч байгаа. Гуравдагч этгээдээр оролцох эрхгүй этгээд, шаардлага гаргаад орж ирж байгаа нь шаардлага гаргах хугацаагаа хэтрүүлсэн. ******* ******* ******* тухай хуулийн 55.7-т заасан үнэлгээ гардаж авснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргадаг. Энэ хугацаагаа хэтрүүлсэн этгээд бие даасан шаардлага гаргаад, өөрийнх нь ажиллагааг хүчингүй болгуулах гээд шаардлага гаргаад орж ирж байхад зөвшөөрөөд яваад байдаг. Энэ юу гэж харж байна вэ гэхээр төлбөр төлөгчтэй хуйвалдаж байгаа ******* гүйцэтгэлийн ажиллагааг нотолж байгаа. Гомдлыг илэрхийлж байгаа ******* ******* ******* байгууллагын байр суурь, гомдол гаргаад байгаа байдлыг харахад илүүтэй ажиллагаа явуулж байгаа чиг үүргээ хэрэгжүүлж байгаа хууль хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа гэхээсээ илүү төлбөр төлөгчид үйлчилж байгаа хууль бус үйл ажиллагаа болоод байна. Үүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанд зайлшгүй тэмдэглүүлэх ёстой гэж үзсэн гэв.

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд тайлбар хэлье. Нэхэмжлэгч гомдолдоо ...******* ХХК-ийг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй. Шүүх гуравдагч этгээдийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулаад, шаардлагын хангасан нь үндэслэлгүй байна ... гэсэн гомдол гаргадаг. Манай зүгээс нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийг дэмжээд, манай ъомпанийн хөрөнгөтэй холбоотой маргаан учраас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон. Хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд, хөрөнгийн үнэлгээний тайлангийн зарим хэсгийг хүчингүй болгуулъя гэж шаардлагаа гаргадаг. Манайх Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 29 дүгээр үйлийн 29.1-т зааснаар эрхээ эдлээд нэгэнт нэхэмжлэгч талаас үүхэд хандсан учраас бүхэлд нь дахин үнэлгээ хийлгэе гэсэн бие даасан шаардлага гарагсан. Шүүхээс бүхэлд нь хангаж *******лэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар гомдлыг шүүхэд 7 хоногийн хугацаанд гаргана гэж заасны дагуу нэхээмжлэгч тал гаргасан. Манай талаас нэхэмжлэгч талын төлбөр төлөх хугацаанд нь төлбөр төлөөгүй учраас гомдол гаргаагүй. Хэрэг хянан *******лэх ажиллагаанд гомдлоо гаргах шаардлага гаргасан. ******* ******* ******* тухай хуулийн 55.7-т зааснаар шүүхээс бүхэлд нь хангаж *******лэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас зарим хэсгийг буюу тодорхой хэсгийг хүчингүй болгуулъя гэдэг. Энэ нь үндэслэлгүй юм. ******* ******* ******* тухай хуулийн 55.7-т хөрөнгийн үнэлгээний тайлангийн зарим хэсгийг буюу тодорхой хэсгийг хүчингүй болгож, дахин хөрөнгийн үнэлгээг хийлгэе гэсэн агуулгыг тусгаагүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн *******ийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээний тайлангийн зарим хэсэг буюу Улсын бүртгэлийн ******* болон ******* дугаартай барилгын үнэлгээг хүчингүй болгох, Газар эзэмших эрхийн болон дугаартай гэрчилгээтэй газрын мэдээлэл байхгүй гэх шалтгаанаар үнэлгээ хийгээгүй хэсгийг хүчингүй болгуулах, ******* эзэмших эрхийн болон гэрчилгээтэй газрын үнэлгээг хүчингүй болгуулах гэсэн үндэслэлээр шүүхэд гомдол гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд хэрэг хянан *******лэх ажиллагааны шатанд гомдол гаргагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Улсын бүртгэлийн ******* болон ******* дугаартай барилгын үнэлгээг хүчингүй болгох, Газар эзэмших эрхийн болон 0 дугаар гэрчилгээтэй газрын мэдээлэл байхгүй гэх шалтгаанаар үнэлгээ хийгээгүй хэсгийг хүчингүй болгох, Газар эзэмших эрхийн болон гэрчилгээтэй газрын үнэлгээг хүчингүй болгох гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан тус хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан Баян-Ундрага ХХК нь бие даасан гуравдагч этгээдээр хэрэг хянан *******лэх ажиллагаанд оролцохоор хүсэлт гаргаж, анхан шатны шүүх түүний хүсэлтийг хүлээн авч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулсан байна.

Түүний нэхэмжлэлийн шаардлага нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн улсын бүртгэлийн , дугаартай барилга, Газар эзэмших эрхийн гэрчилгээний №, №, № дугаартай газрын үнэлгээг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн *******ийн дагуу ******* ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа. Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* газрын Тасгийн дарга бөгөөд ахлах гүйцэтгэгчийн 2022.12.14-ний өдрийн Шинжээч томилох тухай 02/03 дугаар тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний ХХК-иар дахин үнэлгээ хийлгэсэн ба 2023.01 23-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч талуудад танилцуулсан. ******* *******ийн дагуу ажиллагаа хийгдэж байхад төлбөр авагч тал өөрсдөө ажиллагааг удаашруулж байна.

Иймд Хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан төлбөр авагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 Анхан шатны шүүх ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-322-5316 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож *******лэснийг нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 Гомдол гаргагч ******* ******* ХХК нь шүүхийн *******ийг эс зөвшөөрч бичсэн давж заалдах гомдлынхоо үндэслэлээ: .....Баян-Ундрага ХХК-ийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд байхад түүний гомдлыг хүлээн авсан нь ******* ******* ******* тухай хууль зөрчсөн, ******* ******* тодорхой эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байхад үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож *******лэсэн нь алдаатай болсон... гэж,

Гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн *******ийн эс зөвшөөрч бичсэн давж заалдах гомдлынхоо үндэслэлээ: ....******* ******* ******* ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Мэргэжлийн үнэлгээчний гаргасан үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх тул *******ийг хүчингүй болгож өгнө үү... гэж тус тус дурьджээ.

 Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарт Сэлэнгэ аймгийн сумын Баян-Ундрага ХХК нь зээлийн гэрээний үүрэг 1,2 тэрбум төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч хариуцагчийн зөвшөөрлийг баталж шүүгчийн захирамжаар *******лэгдсэн байх ба уг шүүхийн *******ийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч байгууллагын хүсэлтээр шүүхийн *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч ******* хуудас бичигдснээр Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* газраас ******* ******* гүйцэтгэлийн тухай хуульд зааснаар Баян-Ундрага ХХК-д холбогдуулан Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн байна.

******* ******* ******* ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* газрын 73 дугаар тойргийн ******* гүйцэтгэгч нь ******* ******* гүйцэтгэлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.6-д зааснаар зээлийн барьцааны хөрөнгө болох Баян-Ундрага ХХК-ийн өмчлөлийн нэр бүхий 11 үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч худалдан борлуулах тухай мэдэгдэл хүргүүлжээ.

Ийнхүү дуудлага худалдаа явуулах үүднээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийн талаар төлбөр авагч болон өмчлөгч нараас саналыг авсан боловч талууд үнийн талаар харилцан тохироогүй тул ******* ******* гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар ******* гүйцэтгэгч нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгө үнэлгээний ХХК-ийг томилсон байна.

Төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор тусгай зөвшөөрөл бүхий этгээдийг томилсон боловч Баян-Ундрага ХХК-ийн захирал Ё., Д. нар нь уг үнэлгээний тайланд гомдол гаргаж, 3 шатны шүүхээр уг хэрэг хэлэлцэгдэж дээрх тайлан хүчингүй болсноор Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* газрын Тасгийн дарга бөгөөд ахлах гүйцэтгэгчийн 2022.12.14-ний өдрийн Шинжээч томилох тухай 02/03 дугаар тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний ХХК-иар дахин үнэлгээ хийлгэсэн ба 2023.01 23-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч талуудад танилцуулсан байна.

 Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж байгаа бөгөөд гомдлыг бүрэн хангаж *******лэв.

Учир нь: ХХК-ийн тайлан нь

1.******* ХХК-ийн өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай 366 м.кв талбай бүхий худалдааны зориулалттай барилга

2.******* ХХК-ийн өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай. 576 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай барилга

3.******* ХХК-ийн өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 374 м.кв талбай бүхий гражийн зориулалттай барилга

4.******* ХХК-ийн өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай, 364.162.196 талбай бүхий худалдааны зориулалттай барилга

5.******* ХХК-ийн өмчлөлийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 2880 м.кв бүхий эзэмших эрхтэй *******

6.******* ХХК-ийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай. 10000 м.кв бүхий эзэмших эрхтэй *******

7.******* ХХК-ийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, ******* тариалангийн зориулалттай, 130 га талбай бүхий эзэмших эрхтэй *******

8.******* ХХК-ийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, ******* тариалангийн зориулалттай, 100 га талбай бүхий эзэмших эрхтэй *******

9.******* ХХК-ийн № гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, ******* тариалангийн зориулалттай, 220 га талбай бүхий эзэмших эрхтэй *******

10.******* ХХК-ийн №0 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн НТ№ дугаартай, ******* тариалангийн зориулалттай, 680 га талбай бүхий эзэмших эрхтэй *******

11.******* ХХК-ийн № гэрчилгээний дугаартай, ******* тариалангийн зориулалттай, 935 га талбай бүхий эзэмших эрхтэй *******/ зэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийх ёстой байтал ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *******, ******* дугаарт бүртгэгдсэн барилгад хийсэн үнэлгээ нь өртгийн аргаар тооцохдоо уг байшинг өнөөдөр барьж байгуулах өртгийг тооцоолон гаргасан буюу бараа материалын үнэлгээг өнөөгийн зах зээлийн үнэ ханшаар тооцон гаргасан нь учир дутагдалтай, уг хөрөнгийг барьж байгуулах үеийн өртгийг тооцоолох буюу зардлын хандлагаар үнэлгээг гаргаж, улмаар уг үнэлгээнээс элэгдэл хорогдол болон бусад нөлөөлөх хүчин зүйлсийг харгалзан үзэх замаар үнэлгээг гаргах учиртай. Түүнчлэн уг барилгыг ижил төстэй барилгатай харьцуулах, орлогын хандлагын арга зэрэг олон арга зүйг харгалзах боломжтой байсан боловч баримтлаагүйн дээр ******* эзэмших эрхийн , , , 0, , болон дугаар гэрчилгээтэй 7 газрын үнэлгээг хийх байтал ХХК нийт 10 *******т үнэлгээ хийсэн, барьцаанд хамаарахгүй 3 газрыг нэмж үнэлсэн нь шинжээч томилох тогтоолын агуулгаас хэтэрсэн, нэгж талбарын болон дугаартай газрын эзэмших эрх улсын бүртгэл мэдээллийн санд болон улсын бүртгэлд бүртгэл байхгүй хэмээгээд үнэлээгүй нь тус тус ноцтой алдаа болсон нь нотлогдсон байх тул нэхэмжлэгч байгууллагын гомдлыг бүрэн хангаж *******лэх үндэслэлтэй байна.

 Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн улсын бүртгэлийн , дугаартай барилга, Газар эзэмших эрхийн гэрчилгээний №, №, № дугаартай газрын үнэлгээг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь: 2023 оны 01 дүгээрын 23-ны өдөр танилцуулагдсан ХХК-ийн үнэлгээний тайланд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бие даасан шаардлага гаргахаар хүсэлт гаргаж гомдол гаргасан нь хууль зүйн хувьд боломжгүй. ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн заалтыг зөрчиж даруй 3 сар гаруйн дараа гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээр хэргийг *******лэсэн шүүгч Баян-Ундрага ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж *******лэсэн байхад тус шүүхийн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй гомдлыг *******лэж, шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хүчингүй болгосон нь илт үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болсон байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэх нь зүйтэй гэж дүгнэв.

Тухайн хэргийн хувьд Хөрөнгийн үнэлгээний ХХК шүүхийн ******* гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч бус бөгөөд тусгай мэдлэг бүхий байгууллагаар дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдээс томилогдсон хууль ёсны шинжээч тул дүгнэлт гаргаснаараа гомдол гаргагч Баян-Ундрага ХХК-ийн хуулиар олгосон эрх ашгийг зөрчөөгүй байна.

******* ******* гүйцэтгэлийн ажиллагааны шатанд илүү нарийвчилсан хууль буюу ******* ******* гүйцэтгэлийн тухай хуулийг баримтлах нь зүйтэй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль нь заавал баримтлах хэм хэмжээ биш юм.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд буюу гомдол гаргагч Баян-Ундрага ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж *******лэсэн нь үндэслэлгүй байх тул *******т өөрчлөлт оруулж гомдлыг хэрэгсэхгүй болгож *******лэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 409 дугаар *******ийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг:

******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-322-5316 дугаартай үнэлгээний тайлангаас Улсын бүртгэлийн ******* болон ******* дугаартай барилгын, Газар эзэмших эрхийн болон 0 дугаар гэрчилгээтэй газрын үнэлгээ хийгээгүй хэсгийг, Газар эзэмших эрхийн болон гэрчилгээтэй газрын үнэлгээг тус тус хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдийн гаргасан ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн улсын бүртгэлийн , дугаартай барилга, Газар эзэмших эрхийн гэрчилгээний , , дугаартай газрын үнэлгээг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үнэлгээний үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөн *******ийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2.Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан *******лэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн *******т нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ