Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/02714

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ГЗГ ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: БЦК ХХК

Хариуцагч: Р И нарт холбогдох

70,016,604 төгрөг, алданги 35,008,302 төгрөг нийт 110,627,906 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагч Р И-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нацаг, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон: ГЗГ ХХК БЦК ХХК-тай 2021 оны 6 сарын 06-ны өдөр Автомашин түрээсийн 1, 2, 3 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулан доорх техникүүдийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25 хүртэл 5 сарын хугацаатай байгуулж, түрээсийн төлбөрийг гэрээний 3.2-т зааснаар сар бүрийн 25-наар тасалбар болгон дараа сарын 5-ны дотор төлж байхаар харилцан тохиролцсон юм. Гэтэл БЦК ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй 2021 оны 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд утсаар ярихаар утсаа авахгүй байгаа тул гэрээний 7 дугаар хэсгийн 7.7-д зааснаар шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 1 дугаартай гэрээгээр 00-00 УН улсын дугаартай SEM 20 марк бүхий Доргиурт индүүг сарын 13,500,00 төгрөгөөр түрээслэн 7 дугаар сард 15 хоног өдрийн 450,000 төгрөгөөр тооцон 6750,000 төгрөг, 8 дугаар сард 25 хоног өдрийн 450,000 төгрөгөөр тооцон нийт 18,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг, 2 дугаартай гэрээгээр 00-00 УБ улсын дугаартай LUGONG 618 марк бүхий Доргиурт индүүг сарын 12500000 төгрөгөөр түрээслүүлсэн.

Гэтэл 7 дугаар сарын түрээс 20 хоног өдрийн 416,666 төгрөгөөр тооцон 8,333320 төгрөг,8 сарын 24 хоног өдрийн 416 666 төгрөгөөр тооцон 9, 999, 984 төгрөг нийт 18 333 304 төгрөгийн түрээсийн төлбөрийг, 3 дугаартай гэрээгээр 00-00 УБ улсын дугаартай XSMG 165 марк бүхий Автогрейдер төхөөрөмжийг сарын 12500000 төгрөг төлөхөөр тус тус гэрээнүүдийг байгуулсан юм. 3 дугаартай гэрээгээр 7 сарын түрээс 7 дугаар сард 22 хоног өдрийн 716,666 төгрөгөөр тооцон 15 766 652 төгрөг, 8 дугаар сард 25 хоног өдрийн 716 666 төгрөгөөр тооцон 17 916 650 төгрөгийн төлбөр 33,683, 300 төгрөгийн түрээсийн төлбөрүүдийг төлөөгүй болно.

Гэрээний 6 дахь хэсгийн 6.1-д зааснаар түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд багтаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг түрээслэгчид төлнө гэж заасны дагуу түрээслэгчээс түрээсийн гэрээний төлбөр болох 0 төгрөгөөс иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 35008302 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд БЦК ХХК-аас тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрт 70016604 төгрөг, алданги 35008302 төгрөг, өмгөөлөгчийн урьдчилгаа хөлс 5,600,000 төгрөг нийт 110627906 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ГЗГ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "ГЗГ " ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1, 2, 3 гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг өөрөөр хэлбэл автомашин түрээсийн гэрээнд заасан эд зүйлийг орхигдсоны төлбөрийг нэхэж байгаа. Энэ гэрээг "БЦК " ХХК яаж зөвшөөрдөг гэхээр 1-т энэ гэрээний үүрэг хүлээх этгээд биш гэж үзэж байна. Яагаад гэвэл Иргэний эрх зүйн харилцаанд тухайн хуулийн этгээд гүйцэтгэх удирдлагаар дамжуулж оролцдог. Компанийн тамга дарснаар энэ гэрээний үүргийг хүлээх хариуцагч болохгүй. 2-т гэрээнд оролцогч талуудыг үзвэл "БЦК " ХХК-ийн нэхэмжлэгч нь /Г / гэх хүн байдаг. Гэрээнд "ГЗГ " ХХК буюу хуулийн этгээд байдаг. /Г / гэх хүнийг хэрэгт авагдсан баримтаас харахад "ГЗГ " ХХК-ийг үүсгэн байгуулагч гэж харагддаг. Өнөөдрийн байдлаар /Г / гэх хүн байхгүй байсан ч 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр /Г / гэх хүн байсан. Тэгэхээр /Г / гэх хүн эрх залгамжлан авсан уу, нэхэмжлэл гаргах итгэмжлэл эрх нь "ГЗГ " ХХК -д байгаа юу гэхээр хавтаст хэрэгт ийм материал байхгүй. 3-т Гэрээний төлбөрт 70,016,600 төгрөг, алданги 35,830,090 төгрөг байдаг. Энэ гэрээнд "БЦК " ХХК болон БНХАУ-ын иргэн Р И нар яг хэд хэдэн төгрөг төлөх талаар нэхэмжлэл тодорхой бус байна. 4-т 2021 оны 5, 6 дугаар сарын төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр 7, 8 сарын төлбөрт тооцоо нийлсэн гэдэг. Тэгэхээр З.О захирлын хэлж байгаагаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 4,7 км хатуу хучилттай зам хучих ажлыг хийгээгүй. Яагаад гэхээр туслан гүйцэтгэгч HKP интернэйшнл ХХК-ийг анх ажлуулахаа больсон учраас 8,000,000 төгрөгөөр ажлуулаагүй. 70,016,600 төгрөг төлөх асуудлыг 07 дугаар сарын 09, 11-ний өдрүүдэд хариуцаад төлсөн гэж хэлдэг. Тэгэхээр БНХАУ-ын иргэн Р И төлбөрийг төлснөөр энэ хүн гэрээний үүргийг хариуцах хүн байна "БЦК " ХХК төлөхгүй юм байна гэж үзэж байна. Яагаад гэвэл үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч төлбөр төлж байгаа асуудал БНХАУ-ын иргэн Р И гэх хүнд хамаатай байна. "БЦК " ХХК-ийн тамга дээр БНХАУ-ын иргэн Р И гарын үсэг зурсан байдаг. Тийм учраас энэ хүн хувийн данснаасаа төлбөрийг төлсөн. Гэм буруутай этгээдээр төлүүлнэ гээд ажлын хөлс 5,600,000 төгрөгийг төлүүлэх үндэслэлгүй гэж харж байна. Яагаад гэвэл ИХШХШТХ-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд өөрөө өмгөөлөгч авах эрхтэй болохоос үүрэгтэй биш. Тэгэхээр энэ төлбөрийг нэхэмжилж байгаа нь хуул зүйн үндэслэлгүй байна

Хариуцагч БНХАУ-ын иргэн Р И-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нацаг шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд БНХАУ-ын иргэн Р И-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шүүхэд бичгээр урьд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан хэдий ч шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргаж байна. Л.Г гэгч иргэнтэй Р И иргэнийхээ хувьд түрээсийн гэрээг 2021 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан.Түүнээс биш ГЗГ ХХК-тай байгуулаагүй.Түрээсэлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр автогрейдер, индүүдэгч тээврийн хэрэгсэл ГЗГ ХХК-ийн нэр дээр байдаг.Энэ компани өөрийн өмнөөс Р И-тэй түрээсийн гэрээ байгуулах эрх олгоогүй байна гэж үзэж байна. Түрээсийн гэрээг 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан байхад 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ашигласан, 08 дугаар сард огт ашиглаагүй тул тул түрээсийн төлбөр төлөх боломжгүй. Түрээсийн гэрээнд ГЗГ ХХК-ийн өмнөөс зурагдсан гарын үсэг Л. Г гийнх биш О үсгээр эхлэн гарын үсэг зурсан байх бөгөөд энэ гарын үсэг Л.Г гийн гарын үсэг биш байна. Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл Л.Г гийн өмнөөс ГЗГ ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.Р И Хаан банкин дахь 0тоот данснаасаа Л.Г гийн Хаан банкин дахь 0тоот данс руу 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр түрээсийн гэрээний төлбөр 47,500,000 /30,000,000+,47,500,000+17,100,000=94,600,000/ төгрөгийг шилжүүлэн хоорондын тооцоо дуусгавар болсон байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр ГЗГ ХХК-ийн Р И-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Манай БНХАУ-ын иргэн Р И хүн HKP И ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь чөлөөт бүсийн 4,7 км шинэ замыг барихаар туслан гүйцэтгэгчээр ажилласан. Манай БНХАУ-ын иргэн Р И 4 сараас эхэлж ажилласан. Ингээд бид 4, 5, 6 дугаар сард бүрэн ажиллаж байхад ерөнхий гүйцэтгэгч компанид төлбөр тооцооны асуудал гараад ерөнхий гүйцэтгэгч компаниасаа төлбөр тооцоогоо авч чадахгүйгээсээ болж ажил зогсоход хүрсэн. Улсын баяр наадам дөхөж байсан учраас 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 12-ны өдрөөс бид нарын ажил дуусаж бид нар хамгийн сүүлд 07 дугаар сарын 11-ний өдөр хамгийн сүүлийн гүйлгээг хийсэн. Наадмаас хойш тэнд хэрэгжиж байгаа төслийг тухайн ерөнхий гүйцэтгэгч нь HKP И ХХК-ийг хийж гүйцэтгэж байсан гэж байна. Манай компани 7 дугаар сар болон 8 дугаар сарын сүүлээр бид нар огт ажлаагүй учир нь гэвэл бид нар HKP интернэйшнл ХХК-тэй гүйцэтгэлийн мөнгийг авч чадахгүй байсан учраас бид нар өөрсдөө ажлаа зогсоосон гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд: улсын бүртгэлийн гэрчилгээ (1хх4), итгэмжлэл (1хх 5-6), ГЗГ ХХК-ийн хуулийн этгээдийн дүрэм (1хх7-10), 2021.06.06-ны өдрийн №1 дугаартай Автомашин түрээсийн гэрээ (1хх11-19, 206-247), төлбөрийн баримт (1хх20), хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (1хх77-82), Хаан банкны дансны хуулга (1хх84-85), Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт (1хх102), Б.Энхтуяа өмгөөлөгчийн хүсэлт(1хх103-105), ГЗГ ХХК-ийн 2021.01.01-ний өдрийн 21/01 дугаар захирлын тушаал(1хх185), тооцооны хуудас(1хх186), тээврийн хэрэгслийн гүйцэтгэсэн ажлын цагийн бүртгэл(1хх55-66) зэрэг нотлох баримтуудыг шаардлага ханган гаргаж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд: БЦК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1хх23), хуулийн этгээдийн дүрэм (1хх34-37), Р Иийн итгэмжлэл (2хх37-39), Р Иийн Хаан банкны дансны хуулга(2хх71-73) зэрэг нотлох баримтуудыг шаардлага ханган гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар: Улсын бүртгэлийн ерөнхий газраас БЦК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг(1хх57-63), Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс БЦК ХХК-ийн 2021 оны аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тайлан (1хх65-68), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичиг (1хх113-120), УБЕГ-с Л.Г нас барсны бүртгэлийн лавлагаа (хх122-123), ГЗГ ХХК-ийн санхүүгийн тайлан(хх127-146), БЦК ХХК-ийн 2021 он санхүүгийн тайлан (хх146-165), Р И талаар Хаан банкны дансны лавлагаа (1хх195-198), Гадаадын иргэн харьяатын газраас БНХАУ-ын иргэн  лавлагаа (хх125, 199-202), гэрч У.Булгантамирын мэдүүлэг(2хх84-85) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГЗГ ХХК нь хариуцагч Б ХХК болон хариуцагч БНХАУ-ын иргэн Р И нараас тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрт 70,016,604 төгрөг, алданги 35,008,302 төгрөг, өмгөөллийн хөлс 5,600,000 төгрөг нийт 110,627,906 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч Баянцагаан ХХК нь Манай компани нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулаагүй, миний гарын үсэг зурагдаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж,

 

хариуцагч БНХАУ-ын иргэн Р И нь 2021 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Л./Ш / иргэнтэй түрээсийн гэрээг байгуулсан, ГЗГ ХХК-тай байгуулаагүй. Түрээсийн гэрээнд ГЗГ ХХК-ийн өмнөөс зурагдсан гарын үсэг Л. /Г /-гийнх биш, шүүхэд ГЗГ ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй байна. 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр түрээсийн гэрээний төлбөр 47,500,000 төгрөгийг Л./Г /-гийн Хаан банкны 5020461676 тоот данс руу шилжүүлж тооцоо дуусгавар болсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

нэг. Түрээсийн гэрээний үүрэгт 70,016,604 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

1. Нэхэмжлэгч ГЗГ ХХК нь 2008 онд байгуулагдаж, зам талбайн тохижилт хийх, авто замын байгууламжид засвар арчилгаа хийх үндсэн үйл ажиллагаатай, компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Л.Ш , 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлаар Б.Б өөрчлөн бүртгэгдсэн нь компанийн дүрэм, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.(1хх,7-10)

ГЗГ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дугаар Хүнд машин механизм түрээслэх эрхийг шилжүүлэх тухай тушаал-аар 2021 онд авто замын ажил үйлчилгээ, түрээсийн гэрээ хийх эрхийг компанийн үүсгэн байгуулагч Л.Г олгогджээ.(1хх185)

Авто машины түрээсийн гэрээ-ний түрээслүүлэгч талыг төлөөлсөн Л./Г / нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нас барсныг 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн, нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон боловч ГЗГ ХХК-иас олгогдсон эрхийн үндсэн дээр хариуцагч БЦК ХХК-тай Автомашин түрээсийн гэрээг байгуулсан байна. (1хх122-123)

Хэдийгээр гэрээний нэг тал болох компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Л./Г / нас барсан ч нэхэмжлэгч ГЗГ ХХК нь татан буугдаагүй тул хуульд зааснаар шаардах эрхтэй гэж үзэв.

2.БЦК ХХК-ийн Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын чөлөөт бүсэд 4.7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхэд зориулж ГЗГ ХХК-ийн эзэмшлийн хүнд машин механизмыг түрээслэхээр Л./Г /-тэй Авто машины түрээсийн гэрээ-г байгуулж, түрээслүүлэгч тээврийн хэрэгслүүдийг жолоочийн хамт түрээслэгчид шилжүүлэх, түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд:

2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр №1 дугаартай Авто машины түрээсийн гэрээ-гээр Sem 8220 маркийн 00-00 УН улсын дугаартай Доргиурт индүү механизмыг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай, нэг сарын төлбөр 13,500,000 төгрөгийг;(1хх11-12,19, 212-222)

2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр №2 дугаартай Авто машины түрээсийн гэрээ-гээр Lugong 618 маркийн 00-000 УБ улсын дугаартай Доргиурт индүү төхөөрөмжийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай, нэг сарын төлбөр 12,500,000 төгрөгийг;(1хх13-14,17, 224-235)

2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр №3 дугаартай Авто машины түрээсийн гэрээ-гээр XSMG 165 маркийн 00-00 УБ улсын дугаартай Автогрейдэр төхөөрөмжийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай, нэг сарын төлбөр 12,500,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, түрээслүүлэгч талыг төлөөлж Л./Г/ түрээслэгч талын төлөөлж БНХАУ-ын иргэн Р И нар гарын үсэг зурж, хуулийн этгээдүүдийн татга, тэмдэг дарагдсан, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй.(1хх15-16,18, 236-247)

Зохигчдын тайлбар болон талууд хооронд байгуулсан гэрээний агуулга, талуудын хүсэл зоригын илэрхийлэлээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

Хариуцагч БНХАУ-ын иргэн Р И-ийн Хаан банкны 0 данснаас

-       2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр утга бичигдээгүйгээр хоосон, 30,000,000 төгрөгийг;

-       7 дугаар сарын 09-ний өдөр утга бичигдээгүйгээр хоосон, 47,500,000 төгрөгийг;

-       7 дугаар сарын 11-ний өдөр утга 5 гэж бичигдсэнээр 17,100,000 төгрөгийг Хаан банкны 5020461676 тоот данс руу тус тус шилжүүлсэн банкны депозит хуулга баримтаар хэрэгт авагдсан.(1хх84-85, 2хх71-73)

 

Нэхэмжлэгч талаас ...2021, БЦК ХХК-ийн санхүү тамга дарагдсан захирал З.О/гарын үсэг зурагдсан/, Б ХХК, нөхөр Р И гэсэн бичиглэлтэй фото зургийг хэлбэрээр авагдсан тооцооллын баримтыг шүүхэд гаргаж өгч, уг баримтын эх хувь хариуцагч талд байгаа гэж тайлбарласан.(1хх 46,186-187)

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар хариуцагч БЦК ХХК-иас гаргуулахаар шаардахад, ...шүүгчийн захирамжид дурдсан тооцооллын бичмэл баримт компанийн санхүүгийн баримтад байхгүй тул шүүхэд гаргаж өгөх боломжгүй, захирал З.О гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.(1хх 76)

Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх баримтыг албадан гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 09757 дугаар захирамжаар хариуцагч БЦК ХХК-иас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д зааснаар БЦК ХХК-ийн санхүүгийн дардас- тай гар бичмэл болох фото зургийн хэлбэрээр хэрэгт авагдсан тооцооллын баримтыг албадан гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. (1хх86-94)

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ...хариуцагч БЦК ХХК-ийн эд зүйлд үзлэг хийхэд шүүгчийн захирамжид дурдагдсан баримт илрээгүй гэх хариуг шүүхэд ирүүлсэн. (1хх113-120)

Дээрх бичигдсэн баримтад ...захирал З.О/гарын үсэг зурагдсан/, Баянцагаан ХХК, нөхөр Р И гэж бичиглэлийн хэвийн үнэн зөв эсэхэд хариуцагч тал маргаагүй, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэжээ.

Түрээсийн гэрээ нь талуудын хүсэлт зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдах ба Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд энэ хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүсжээ.

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 11, №2, №3 дугаар Авто машин түрээсийн гэрээн-ий 3 дугаар зүйлийн

3.1.-д түрээслэгч нь үндсэн төлбөрөөс урьдчилгаа 0 төгрөг өгөх ба сарын түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор бүрэн төлнө.;

3.2-д ..... түрээсийн төлбөрийг тухайн сарын 25-нд тасалбар болгож тооцож, дараа сарын 5-ны дотор түрээсийн төлбөрийг олгоно. Дараа дараагийн төлбөрийг энэхүү зарчмын үндсэн дээр төлнө.;

3.3.-д түрээслэгч нь энэхүү гэрээний хугацаанд техник ашигласан хоногоос үл хамааран гэрээний 3.1-д заасан хугацаандаа бэлэн болон бэлэн бусаар төлөх ба данс руу дараах хаягаар төлнө. түрээсийн төлбөрийг Хаан банкны ... тоот дансанд шилжүүлнэ.;

4.3-д жолооч нь түрээслэгч компанийн дотоод журмыг мөрдлөг болгон ажиллах, компанийн удирдлагуудаас өгсөн зааварчилгааны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй гүйцэтгэх үүрэгтэй.;

5.3-д түрээслэгч машин механизмыг заасан ажлын талбайд хүргэх, 3 сарын дотор буцах шаардлага гарвал түрээслэгч тал зардлыг даана., 3 сараас хойш хугацаагаар ажилласан тохиолдолд түрээслүүлэгч тал буцах зардлыг даана.гэж тус тус тохирсон байна.

Хариуцагч БНХАУ-ын иргэн Р И-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нацаг шүүхийн хэлэлцүүлэгт ...түрээсийн гэрээг Л./Г/-тэй 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, машин механизмыг 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ашиглаж, 7 дугаар сарын 09-ний өдөр 47,950,000/30,000,000+,47,500,000+17,100,000=94,600,000/ төгрөгийн төлбөрийг Л./Г/-гийн дансанд шилжүүлж тооцоо дуусгавар болсон гэж маргасан.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгт машин механизмыг 2021 оны 7, 8 дугаар сард түрээслүүлсэн түрээсийн төлбөр 70,016,604 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан БНХАУ-ын иргэн Р И-ийн Хаан банкны 0дансны хуулгаас үзэхэд түрээслэгч нь 2021 оны 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. (1хх84-85, 2хх71-73) Учир нь: Л.ЛХаан банкны 0 тоот дансанд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийг, 07 дугаар сарын 09-ний өдөр 47,500,000 төгрөгийг, 07 дугаар сарын 11-ний өдөр 17,100,000 төгрөгийг шилжүүлсэн банкны депозит хуулгаар тогтоогдсон бөгөөд хариуцагч нар 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй юм. (2хх55-65)

Машин механизмыг 2021 оны 8 дугаар сараас хойш огт ашиглаагүй тул түрээсийн төлбөр төлөхгүй гэж маргадаг. Гэвч дээрх 3 төрлийн механизмыг 8 дугаар сараас хойш ашиглаагүй талаар баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Мөн хариуцагч БЦК ХХК-ийн захирал З.О....манай компани цагийн бүртгэлээ шалгаж байж уг тооцоог хийх болно. Уг тооцоог 2021.09.09-ний өдрийн мөнгөний тооцоо хийх болно гэсэн бичвэрээс түрээсийн төлбөрийн үлдэгдлийг хугацаа заан төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан байна гэж үзэв.(1хх46)

Хэрэгт механизмаар гүйцэтгэсэн ажлын цагийн бүртгэл нотлох баримтаар авагдсан. Уг баримтаас үзэхэд:

-О.Г жолоочтой, Sem 8220 маркийн 00-00 УН улсын дугаартай, доргиурт индүү механизм 2021 оны 7 дугаар сард 11 хоног х450,000 төгрөг=4,950,000 төгрөгийг, 8 дугаар сард 21 хоног х450,000 төгрөг=9,450,000 төгрөгийг нийт 14,400,000 төгрөгийн;(хх55-58)

-Л.Бжолоочтой,63-20 улсын дугаартай доргиурт индүү механизм 2021 оны 7 дугаар сард 12 хоног х416,666 =9,450,000 төгрөгийг,8 дугаар сард 24 хоног х416,666 =9,999,984 төгрөгийг нийт 14,999,976 төгрөгийг;(хх-59-61)

-У.Бжолоочтой, ХSMG165 маркийн 00-00 УБ улсын дугаартай, Автогрейдер механизм 2021 оны 7 дугаар сард 7 хоног х716,666=5,016,662 төгрөгийг, 8 дугаар сард 24 хоног х 716,666=17,199,984 төгрөгийн нийт 22,216,646 төгрөгийн ажил гүйцэтгэсэн цагийн бүртгэлээр нотлогдож байна. (хх62-65)

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад У.Булгантамирын шүүхэд ...НКВ компанийн захиалгаар БЦК ХХК туслан гүйцэтгэгчээр ажилласан замын ажилд 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд ажилласан. Захиалагч нь НКВ компани болохоор Замын хуудсанд тухайн компанийн нэрийг бичсэн. БЦК ХХК замын ажлыг гүйцэтгэсэн. Р И эхнэр 2 охинтойгоо байнга байсан. З.О хоол хүнс дуусахаар хүнсэнд явдаг байсан. Замын хуудсыг орой болгон талбайн инженерээр гарын үсэг зуруулдаг байсан гэх мэдүүлсэн.(2хх83-85)

-Хариуцагч БЦК ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Чөлөөт бүсэд 4.7 км урттай хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхэд дээрх гурван механизмыг түрээслэн 2021 оны 07,08 дугаар сард нийт 51,616,622 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй гэж үзэв.

Иймд хариуцагч БЦК ХХК, хариуцагч БНХАУ-ын иргэн Р И нараас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн гэрээний үүрэгт 51,616,622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гэрэлт цагаан гүүр ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 18,399,982 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

хоёр. Алданги 35,008,302 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6.1-д түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд багтаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг түрээслэгчид төлнө. гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж зааснаар хариуцагч түрээсийн гэрээний үүрэгт гүйцэтгээгүй үүргийн дүн 51,616,622 төгрөгийн 50 хувь болох 25,808,311 төгрөгийн алдангийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч БЦК ХХК, хариуцагч БНХАУ-ын иргэн Р И нараас түрээсийн гэрээний үүрэгт 51,616,622 төгрөгийг, алданги 25,808,311 төгрөгийг нийт 77,424,933 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГЗГ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 18,399,982 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гурав. Өмгөөлөгчийн хөлс 5,600,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ГЗГ ХХК нь өмгөөлөгчийн хөлсний урьдчилгаа төлбөрт төлсөн 5,600,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

ГЗГ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч БЦК ХХК, хариуцагч БНХАУ-ын иргэн Р И нарт холбогдох иргэний хэрэг нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21/27 дугаар Итгэмжлэл олгох тухай итгэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээхээр бүрэн эрхийг Б.Энхтуяад олгожээ.(1хх5)

Нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 5,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан  шаардлага нь Монгол улсын Үндсэн хуульд зааснаар өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй хэдий ч нэхэмжлэгч өмгөөлөгчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэж, хөлсөөр ажиллах  гэрээний үүрэгт  өмгөөлөгчид хөлс төлөх үүргийг нэхэмжлэгч гэрээгээр хүлээнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй хэдий ч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн, эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлсэн хөлсөнд төлсөн 5,600,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч БЦК ХХК, БНХАУ-ын иргэн Р И нараас түрээсийн гэрээний үүрэгт 51,616,622 төгрөгийг, алданги 25,808,311 төгрөгийг нийт 77,424,933 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГЗГ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх нэхэмжлэлээс үлдэх 18,399,982 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 711,089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 545,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 123 дугаар зүйлийн 123.3 д заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2023/04478 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ