Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01677

 

.

 

 

 

 

23 08 28 210/МА23/077

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 101/ШШ23/02714 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч ******* ******* ХХК, БНХАУ-ын иргэн ******* ******* /******* ******* / нарт холбогдох,

түрээсийн гэрээний үүрэгт 70,0,604 төгрөг, алданги 35,008,302 төгрөг нийт 110,627,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч буюу ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, БНХАУ-ын иргэн ******* *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нацаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* ******* ******* ХХК, ******* ******* ХХК-тай 21 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Автомашин түрээсийн 3 гэрээ тус тус байгуулж, доорх техник хэрэгслийг 21 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 21 оны 10 дугаар сарын 25 хүртэл 5 сарын хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрийг гэрээний 3.2-т зааснаар сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон дараа сарын 05-ны дотор төлж байхаар харилцан тохиролцсон. Гэтэл ******* ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу 21 оны 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй.

1.2. 1 дугаартай гэрээгээр - УН улсын дугаартай SEM марк бүхий доргиурт индүүг сарын 13,500,00 төгрөгөөр түрээслэсэн, 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг15 хоногийг өдрийн 450,000 төгрөгөөр тооцон 6,750,000 төгрөг, 8 дугаар сарыг 25 хоног, өдрийн 450,000 төгрөгөөр тооцон 11 250 000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг,2 дугаартай гэрээгээр 63- УБ улсын дугаартай 618 марк бүхий доргиурт индүүг сарын 12,500,000 төгрөгөөр түрээслүүлсэн 7 дугаар сарын түрээсийн төлбөрт хоногийг өдрийн 4,666 төгрөгөөр тооцон 8,333,3 төгрөг, 8 сарын түрээст 24 хоног, өдрийн 4,666 төгрөгөөр тооцон 9,999,984 төгрөг, нийт 18,333,304 төгрөг,3 дугаартай гэрээгээр 42-79 УБ улсын дугаартай XSMG 5 марк бүхий автогрейдер төхөөрөмжийг сарын 12,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 22 хоногийг, өдрийн 7,666 төгрөгөөр тооцон 15,6,652 төгрөг, 8 дугаар сард 25 хоног, өдрийн 7,666 төгрөгөөр тооцон 17,9,650 төгрөг, нийт 33,683,300 төгрөгийг төлөөгүй.

  1.3.Гэрээний 6.1-д зааснаар түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд багтаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг түрээслэгчид төлнө гэж заасны дагуу түрээслэгчээс түрээсийн гэрээний төлбөр болох 70,0,604 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу 35,008,302 төгрөг нэхэмжилнэ.

Иймд ******* ******* ХХК-аас түрээсийн төлбөрт 70,0,604 төгрөг, алданги 35,008,302 төгрөг, өмгөөлөгчийн урьдчилгаа хөлс 5,600,000 төгрөг, нийт 110,627,906 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* ******* ХХК-аас 110,627,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

2.2.******* ******* ХХК энэ гэрээний үүрэг хүлээх этгээд биш. Учир нь Иргэний эрх зүйн харилцаанд тухайн хуулийн этгээд гүйцэтгэх удирдлагаар дамжуулж оролцдог. Компанийн тамга дарснаар энэ гэрээний үүргийг хүлээх хариуцагч болохгүй. н. гэх хүн нь ******* ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, мөн 21 оны 12 дугаар сарын 23-ны өдөр энэ хүн байсан. Тэгэхээр н.гийн эрх залгамжлал болон нэхэмжлэл гаргах эрх нь ******* ******* ******* ХХК-д байгаа эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

2.3. Гэрээний төлбөрт 70,0,600 төгрөг, алданги 35,830,090 төгрөг нэхэмжилсэн. Энэ гэрээнд ******* ******* ХХК болон БНХАУ-ын иргэн ******* *******/******* Xicheng/ нар яг хэд хэдэн төгрөг төлөх талаар нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүй.

21 оны 5, 6 дугаар сарын төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. 7, 8 сарын төлбөрт тооцоо нийлсэн гэдэг.

70,0,600 төгрөг төлөх асуудлыг 07 дугаар сарын 09, 11-ний өдрүүдэд хариуцаад төлсөн гэж хэлдэг. ******* ******* ХХК төлөхгүй. Учир нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч төлбөр төлж байгаа асуудал БНХАУ-ын иргэн ******* Xicheng гэх хүнд хамаатай байна. ******* ******* ХХК-ийн тамга дээр БНХАУ-ын иргэн иргэн ******* ******* /******* Xicheng/ гарын үсэг зурсан байдаг. Тийм учраас энэ хүн хувийн данснаасаа төлбөрийг төлсөн.

2.4.Өмгөөллийн хөлс 5,600,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд өөрөө өмгөөлөгч авах эрхтэй болохоос үүрэгтэй биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч БНХАУ-ын иргэн иргэн ******* ******* /******* Xicheng/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1.Л. гэгч иргэнтэй иргэн ******* ******* /******* Xicheng/ иргэнийхээ хувьд түрээсийн гэрээг 21 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Түүнээс биш ******* ******* ******* ХХК-тай байгуулаагүй. Түрээсэлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр автогрейдер, индүүдэгч тээврийн хэрэгсэл ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр байдаг. Энэ компани өөрийн өмнөөс иргэн ******* ******* /******* Xicheng/-тэй түрээсийн гэрээ байгуулах эрх олгоогүй байна гэж үзэж байна.

3.2.Түрээсийн зүйлийг 21 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ашигласан, 08 дугаар сард огт ашиглаагүй тул түрээсийн төлбөр төлөх боломжгүй. Түрээсийн гэрээнд ******* ******* ******* ХХК-ийн өмнөөс зурагдсан гарын үсэг Л.гийнх биш О үсгээр эхлэн гарын үсэг зурсан байна. Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл Л.гийн өмнөөс ******* ******* ******* ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.

3.3.БНХАУ-ын иргэн ******* ******* /******* Xicheng/ Хаан банк дахь 59096381 тоот данснаасаа Л.гийн Хаан банк ХХК дахь 5046 тоот данс руу 30,000,000+,47,500,000+17,100,000=94,600,000/ 94 600 000 төгрөгийг шилжүүлэн хоорондын тооцоо дуусгавар болсон байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр ******* ******* ******* ХХК-ийн иргэн ******* ******* /******* Xicheng/-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

******* ******* /******* Xicheng/ нь HKP интернэйшнл ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь чөлөөт бүсийн 4.7 км шинэ *******ыг барихаар туслан гүйцэтгэгчээр 4 сараас эхэлж ажилласан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК, БНХАУ-ын иргэн иргэн ******* ******* /******* Xicheng/ нараас түрээсийн гэрээний үүрэгт 51,6,622 төгрөг, алданги 25,808,311 төгрөг, нийт 77,424,933 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 18,399,982 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1 ******* ******* ХХК-ийн хувьд түрээсийн гэрээ байгуулаагүй ******* ******* ******* ХХК-тай иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн үндэслэл бүхий баримт байхгүй бөгөөд ******* ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан болон захирал З.Одгэрэл гэрээнд гарын үсэг зураагүй болно.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар Хуулийн этгээд нь удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох ба ******* ******* ******* ******* ХХК-д ямар нэгэн удирдах албан тушаалтнаар ажилладаггүй болно ******* ******* ХХК-ийн захирал З.Одгэрэлийн гарын үсэг зурсан гэх баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, шаардлага хангасан нотлох баримт биш байхад шүүх үнэлж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй.

5.2.БНХАУ-ын иргэн ******* *******тэй холбоо харилцаагүй бөгөөд ******* ******* төлбөрийг төлсөн талаар мэдээгүйгээс гадна санхүүгийн баримтаа хянаж үзсэний дараа төлбөрийн асуудлыг шийдвэрлэх агуулга бүхий баримт байхад шүүх уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Мөн түрээсийн гэрээ иргэн Л., БНХАУ-ын иргэн ******* ******* нарын хооронд байгуулагдсан бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд ******* ******* ХХК маргасан байхад маргаагүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

  5.3 Түрээсийн гэрээг байгуулагдсан талаар ******* ******* маргаагүй ба техникийг ашигласан хугацаа буюу 21 оны 6, 7 сарын түрээсийн төлбөрийг хариуцагч ******* ******* өөрийн эзэмшлийн Хаан банк ХХК дахь 59096381 тоот данснаасаа Л.гийн Хаан банк ХХК дахь 5046 дансанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 94,600,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.Нэхэмжлэгч талаас гарган өгсөн гэрээний зүйл болох техникийг ашиглах явцад үйлдэж байсан баримт нь хуулийн шаардлага хангаагүй, 21 оны 7, 8 сард ажилласан талаарх баримт дээр Эйч Кей Би интернэшл ХХК-ийн нэр бичигдсэн нь ******* ******* ХХК ажиллаагүйг нотолж байна.

5.4 Түрээсийн гэрээг Л. гэдэг хүн байгуулсан бөгөөд ******* ******* ******* ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд эрх залгамжлан авсан талаарх баримт хэргийн материалд авагдаагүй.Хүсэл зоригийн илэрхийлэл Л., ******* ******* нарын хооронд бий болж Түрээсийн гэрээ зөвхөн тэдгээрийн хооронд байгуулагдсан, гэрээний төлбөрийг ******* ******* өөрийн данснаас үл маргах журмаар Л.д шилжүүлсэн нь үүргийг ******* ******* ХХК хариуцахгүйг нотлож байна.

Иймд ******* ******* ХХК болон ******* ******* нараас гэрээний үүрэгт 77,424,933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

6.1.Гомдолд дурдсан автомашин түрээсийн 1, 2, 3 дугаартай гэрээн дээр БНХАУ-ын иргэн ******* ******* гарын үсэг зурж, тамгыг ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Одгэрэл өөрөө дарсан гэдэг.

6.2.н. нь 21 оны 02 дугаар сарын -ны өдөр нас барсан. ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 21 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар хүнд машин механизм түрээслэх эрхийг хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч н.д шилжүүлсэн байсан.

6.3. ******* ******* ******* ХХК татан буугдаагүй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Хариуцагчид хамт байлцаж гарын үсэг зурж, тамга дарсан. Нэхэмжлэгч талаас ******* ******* ХХК-аас түрээсийн төлбөрийн 50 хувийг, БНХАУ-ын иргэн ******* *******ээс түрээсийн төлбөрийн 50 хувийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Одгэрэл тамга дараагүй гэдэг тайлбар өгсөн учир БНХАУ-ын иргэн ******* *******ийг хамтран хариуцагчаар татсан. Талууд түрээсийн гэрээ байгуулсан талаар маргадаггүй бөгөөд ашиглалтын төлбөр төлж буй хугацаанд маргадаг. Нэхэмжлэгч тал 21 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Үүнээс өмнө 04 дүгээр сарын 25-ны өдөр Ковид19 цар тахлын үед Сэлэнгэ аймаг руу БНХАУ-ын иргэн ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн тээврийн хэрэгслийг ачуулж, жолооч нар 7 хоногийн дараа явж, цагийн бүртгэлд ******* ******* ХХК-ийн талбайн инженерүүд гарын үсэг зурж баталгаажуулсан. Ажлын гүйцэтгэлд маргаж байгаа бол 8 сараас хойш ажил үүрэг гүйцэтгээгүй гэдгээ нотолсон баримт байхгүй. Анхан шатны шүүхээс д зохигчдын тайлбар, гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн. БНХАУ-ын иргэн ******* ******* нь н.Одгэрэлтэй хамааралгүй гэж гомдолд дурдсан. ******* *******ийг хамтран хариуцагчаар татсаны дараа эрэн сурвалжилж, хаягийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс тогтоосон. Тухайн хаяг н.Одгэрэлийн нэхэмжлэл гардаж авсан хаягтай тохирдог. Мөн хэрэгт авагдсан жолооч нарын машин механизмаар ажил гүйцэтгэсэн ажлын бүртгэлийн тэмдэглэлд 21 оны 06 дугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд захирал н.Одгэрэл өөрөө баталгаажуулж гарын үсэг зурсан. Гэрч н.Булгантамир н.Одгэрэл, ******* ******* нар нь Сэлэнгэ аймагт авто *******ын ажилтай байх үед хүүхдүүдийн хамт байранд байрладаг байсан гэж мэдүүлсэн. Хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтад н.гийн 94,600,000 төгрөг шилжүүлсэн Хаан банк ХХК-ийн дансны дугаар, автогрейдер, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 70,0,000 төгрөгийн, 70,000,000 төгрөгийн тооцоог урьдчилж нийлээд, БНХАУ-ын иргэн ******* *******, гүйцэтгэх захирал н.Одгэрэл нар 09 дүгээр сарын 09-ний өдөр төлбөрөө барагдуулахаар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Анхан шатны шүүх нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулж зөв дүгнэлт хийсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК, БНХАУ-ын иргэн ******* И чинг /******* ******* / нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт буюу 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 70,0,604 төгрөг, алданги 35,008,302 төгрөг, өмгөөлөгчийн зардлын урьдчилгаа хөлс 5,600,000 төгрөг, нийт 110,627,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ...******* ХХК нь түрээсийн гэрээ байгуулаагүй, эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй, гэрээний төлбөр тооцоог хариуцагч БНХАУ-ын иргэн ******* И чинг /******* ******* / компанид бус иргэн Л.д төлж дуусгавар болгосон гэж,

хариуцагч БНХАУ-ын иргэн ******* ******* /******* ******* /-ийн хувьд гэрээг иргэн Л.тэй байгуулсан, уг гэрээний дагуу нийт 94,600,000 төгрөг төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүйн гадна гэрээнд зурагдсан гарын үсэг иргэн Л.гийнх биш, түүний хамаарал бүхий компани болох ******* ******* ******* ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлан маргажээ. /1хх 1-2, 31, 2хх 44-45/

3.Хэргийн 11- талд авагдсан 21 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1, 2, 3 дугаартай Автомашин түрээсийн гэрээ тус бүрд эхний нүүр хэсэгт нэг талаас ******* ******* ХХК, нөгөө талаас Л. нар байгуулж гэж бичигдсэн байгаа боловч түрээслэгч ******* констракш ХХК-ийг төлөөлж БНХАУ-ын иргэн ******* ******* /******* ******* /, түрээслүүлэгч ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж Л. нар гарын үсэг зурж, 2 компанийн тамга дарж баталгаажуулсан байна. Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, хуулийн этгээдүүдийн тамга дарагдсан байх тул тэдгээрийн хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т нийцнэ.

3.а.Тэрээр ******* ******* ******* ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй машин механизмыг, ******* ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн, мөн түрээсийн зүйлийг ******* ******* ******* ХХК-ийн ажилчид ажиллуулж байсан үйл баримт тогтоогдсон байна.

3.б.******* ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, цор ганц хувьцаа эзэмшигч нь Л., тус компанийн гүйцэтгэх захирал Б.Оюунтүлхүүр нь 21 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай Хүнд машин механизм түрээслэх эрхийг шилжүүлэх тухай тушаалаар 21 онд авто *******ын ажил үйлчилгээ, түрээсийн гэрээ хийх эрхийг үүсгэн байгуулагч Л.д олгожээ./1хх 7-10,185/

3.в.******* ******* ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай хуулийн этгээд бөгөөд төлөөлөх эрх бүхий этгээд нь БНХАУ-ын иргэн Рэн *******тэй хамтран амьдардаг гэж тайлбарласан байна.

3.д.Дээрх нотлох баримтуудыг үндэслэн хоёр хуулийн этгээдийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Иймээс ******* ******* ******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулаагүй гэх хариуцагч ******* ******* ХХК-ийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.Зохигчид гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсанд маргаангүй.

4.а.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-аас 7, 8 дугаар сарын түрээсийн үүрэгт 70,0,604 төгрөг нэхэмжилж, машин, механизмаар гүйцэтгэсэн ажлын цагийн бүртгэлийг шүүхэд нотлох баримтаар гарган өгчээ. Хариуцагч тал уг хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаагүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйн гадна нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгээгүй. Мөн ******* ******* ХХК нь Эйч Кэй Би интернэшнл ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон. Иймд уг баримтыг үндэслэн түрээсийн зүйлийг 7, 8 сард ашигласан хугацааны төлбөрийг тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заасантай нийцнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.б.Анхан шатны шүүх уг баримтыг үнэлсэн нь зөв боловч тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

4.в.Талууд 21 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1 дугаартай гэрээгээр Sem 82 маркийн - УН улсын дугаартай доргиурт индүү механизмыг 21 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай, нэг сарын төлбөр 13,500,000 төгрөгөөр, 21 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаартай гэрээгээр Lugong 618 маркийн 63- УБ улсын дугаартай доргиурт индүү төхөөрөмжийг 21 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай, нэг сарын төлбөр 12,500,000 төгрөгөөр, 21 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3 дугаартай гэрээгээр XSMG 5 маркийн 42-79 УБ улсын дугаартай Автогрейдэр төхөөрөмжийг 21 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай, нэг сарын төлбөр 21,500,000 төгрөгөөр тус тус түрээслэхээр харилцан тохиролцсон.

4.г.Хариуцагч ******* ******* ХХК нь түрээсийн зүйлийг нэхэмжлэгч компанийн 3 ажилтаны хамт 21 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд түрээслэн ашигласан болох нь хариуцагч талын 5, 6 дугаар сард ашигласан талаарх маргаангүй тайлбар, машин, механизмаар гүйцэтгэсэн ажлын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Талууд 5, 6 сарын түрээсийн төлбөр үүргийн гүйцэтгэлд маргаангүй. 7, 8 дугаар сарын түрээсийн зүйлийн төлбөрийг хэрэгт авагдсан машин, механизмаар гүйцэтгэсэн ажлын цагийн бүртгэлийг үндэслэн ажилласан өдрийн тоог 1 өдрийн хөлсөөр тооцон, нийт ашигласан хугацааны хүүг тооцвол:

1 дугаартай гэрээний 5, 8 сарын үүрэг ,0,000 төгрөг, 7, 8 сарын үүрэг 14,400,000 төгрөг,

2 дугаартай гэрээний 5, 6 сарын үүрэг 14,999,996 төгрөг, 7, 8 сард ,799,996 төгрөг,

3 дугаартай гэрээний 5, 6 сарын үүрэг 26,499,996 төгрөг, 7, 8 сарын үүрэг 29,1,604 төгрөг, нийт 118,0,596 төгрөг байна.

4.д.******* Ичинг нь Л.гийн ХААН банк ХХК дахь 5046 тоот дансанд нийт 3 удаагийн гүйлгээгээр 94,600,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор заажээ.

Талууд гэрээгээр үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй байх тул Рэн *******ээс Л.гийн данс руу шилжүүлсэн 94,600,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-ийн үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Уг мөнгийг ******* ******* ******* ХХК нь 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөрт суутган тооцсон гэж тайлбарласан нь хуулийн үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгчээс түрээсийн зүйлийг шилжүүлж авсан өдөр болох 21 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс машин механизмыг хүлээлгэн өгсөн өдрийг хүртэл хугацаанд түрээсийн гэрээний үүрэг тооцно. Нэхэмжлэгч тал түрээсийн үүргийг тооцохдоо 8 сар ажилласан хоногоор тооцож нэхэмжилсэн учир уг хугацаагаар үүрэг тооцвол хариуцагч нь түрээсийн хугацаанд нийт 118,0,596 төгрөг төлөхөөр байна. Үүнээс гүйцэтгэсэн үүрэг болох 94,600,000 төгрөгийг хасаж, 23,4,596 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч тал гүйцэтгээгүй гэж үзнэ.

5.Талууд гэрээ тус бүрийн 6.1-д түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд багтаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг түрээслэгчид төлөх-өөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх тул нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК-аас алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 23,4,596 төгрөгийн 50 хувиар алданги тооцвол 11,708,298 төгрөг байна.

6. Өмгөөлөгчид төлсөн хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 219, 227 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,124,894 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,503,012 төгрөгт холбогдох хэсгийг, мөн БНХАУ-ын иргэн ******* ******* /******* ******* /-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 101/ШШ23/02714 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 23,4,596 төгрөг, алданги 11,708,298 төгрөг, нийт 35,124,894 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 75,503,012 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч БНХАУ-ын иргэн ******* ******* /******* ******* /-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 711,089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 333,574 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД