Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/03218

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХБ ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Б,

Хариуцагч: Т.Н нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15,503,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч Б.Б , хариуцагч Т.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Г.******* нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ХБ хариуцагч Б.Б , Т.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,503,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Зээлдэгч Б.Б , Т.Н нар ХБ ны Баянзүрх дүүрэг, Хонхор тооцооны төвтэй 2017 оны 02 дугаар сарын 10-өдрийн №ЗГ/201742940817 тоот зээлийн гэрээ №БГХ201742940817 тоо Барьцааны гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч Б.Б , Т.Н нар нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 1,223,373 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,326,356 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,771 төгрөг нийт 2,567,500 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.1.1, 6.5, 7.1 дэх заалтууд болон Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453.1 дэх заалтыг тус тус үндэслэн зээлдэгч Б.Б , Т.Н нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 6,766,627 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 7,986,223 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 742,398 төгрөгийг, нотариатын зардалд 8,500 төгрөгийг нийт 15,503,749 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Т.Н бид хоёр харилцан тохиролцоод тэр үед гэр бүл байсан. Машин авах зорилгоор ХБ наас 8,000,000 төгрөгийн зээл авсан. Тэгээд зээлээ би төлөөд явж байсан. Гэр бүл салснаас хойш Т.Н ыг зээлээ төлөөрэй гэж хэлсэн. Энэ мөнгөнөөс аваагүй гэж яриад байгааг гайхаж байна. Бид хоёр гэр бүл байсан. Бид хоёрын дундаас 2 хүүхэд байгаа. Урьд гаргасан 6,766,627 төгрөгийг бүгдийг нь ганцаараа төлөхөд хэцүү байна. Би хүүхдүүдтэйгээ ээжийндээ байдаг. Ямар нэгэн тэтгэмж тусламж авдаггүй. 9 дүгээр сарын 01-ний өдөр хичээл ороход хүүхдийн хичээл номын бэлтгэлийг бэлдэж өгдөг. Түүнээс өөр ямар нэгэн тэтгэмж авдаггүй. Урсгал зардал нь үндсэн төлбөр дээр нэмэгдээд 15,000,000 төгрөг гэхээр ганцаараа төлөхөд хэцүү байна. Хамтран зээлдэгчтэйгээ хамтран төлмөөр байна. Ээж нь болохоор би аваагүй гээд байгаа. Т.Н өөрөө Улаанбаатар хотод байгаа хэрнээ яагаад шүүх хуралдаанд ирээгүй юм бэ. Т.Н тухайн үед хэрэглэсэн бүх зүйлээ мэдэж байгаа. Энэ хүн тусдаа байсан мэдээгүй байж өмнөөс нь шийдвэр гаргаад байгааг ойлгохгүй байна. Түүнээс биш зээл төлөхгүй гэсэн зүйл байхгүй, төлж барагдуулна гэв.

3.Хариуцагч Т.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХБ ны ХБ ны Баянзүрх дүүрэг, Хонхор тооцооны төвтэй 2017 оны 02 дугаар сарын 10-өдрийн №ЗГ/201742940817 тоот зээлийн гэрээний үүрэгт 15,503,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэн Т.Н хамтран хариуцагчаар оролцуулжээ. Б.Б Т.Н нар 2017 онд гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд Б.Б нь цалингийн зээл авах гээд хамтран зээлдэгч хэрэгтэй байна зээлээ би өөрөө бүрэн төлж барагдуулна гэж хэлээд хамтран зээлдэгч дээр Т.Н аар гарын үсэг зуруулсан. Энэ явдлаас хойш удалгүй Т.Н , Б.Б нар гэр бүлийн харилцаагүй болсон билээ. Тус зээлсэн мөнгө болох 8,000,000 төгрөг Т.Н ад огт хамааралгүй бөгөөд түүнээс нэг ч төгрөг аваагүй болно. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагад Т.Н ыг хамтран хариуцагчаар оролцуулж байгааг эс зөвшөөрч зээлдэгч Б.Б гаас зээлийн төлбөрийг гаргуулж Т.Н ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгчээс шүүхэд:Улсын бүртгэлийн гэрчилгээ(хх7), итгэмжлэл(хх8-11,81), 2017.02.10-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ(хх12-14),ХБ ны 0тоот депозит дансны хуулга(хх15), зээлдэгчийн хүсэлт(хх16-20),2022.04.11-ний өдрийн зээл төлөх мэдэгдэл(хх21), Б.Б гийн хүсэлт(хх22-23), зээлийн бүртгэлийн карт(хх24-25), 5102112931 тоот зээлийн дансны депозит хуулга(хх26),зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

5.Хариуцагч нараас шүүхэд:Т.Н ын итгэмжлэл (хх59), Т.Н ын тээврийн хэрэгслийн лавлагаа(хх84) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ХБ ХХК дахь банк ХХК нь хариуцагч Б.Б , Т.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,495,249 төгрөгийг, нотариатын зардал 8,500, төгрөг нийт 15,503,749 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч, хамтран хариуцагчтайгаа хамт төлнө гэж,

хариуцагч Т.Н банкнаас авсан зээлээс нэг ч төгрөг аваагүй болохоор бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

2.Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ/201742940817 дугаар бүхий Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, хариуцагч Б.Б , Т.Н нар 8,000,000 төгрөгийг зээлж, зээлдүүлэгч 8,000,000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг хүлээсэн нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, зээлийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна(хх-12-14, 16-20)

3.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-д зааснаар нэхэмжлэгч тал хариуцагчийн Б.Б гийн ХБ ны 0дугаар дансанд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримт хариуцагчийн зээлийн дансны хуулга болон төлбөрийн баримтаар тогтоогдож байна.(хх15,24-25)

5.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй.

6.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

7.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний:

-2 дугаар зүйлийн 2.1.7.-д энэхүү гэрээний 2.1.1.3-т заасан зээлийг ашиглах хугацаа 36 сар. Энэхүү гэрээний 2.1.1.2-т заасан зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тоолно. Зээлдэгч зээлийн төлбөрийг энэ хугацааны дотор хэсэгчлэн төлөх хуваарийн банктай Зээл олгох, эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу тохиролцоно.;

-2.4.4-д зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлийн бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө.,

-4.3-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад-ийг эдэлж үүрэг хүлээнэ.

-8.1-д зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг банканд төлнө., гэж тохиролцжээ.

8.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ ,  208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар үндсэн зээл 6,766,627 төгрөг, зээлийн хүүд 7,986,223 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 742,398 төгрөгийг нийт 15,503,749 төгрөгийн зээлийг зохих ёсоор зээлдэгч нар төлөөгүй, гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нотлогдож байна.

9.Хариуцагч Т.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...Б.Б , Т.Н нар зээлийн гэрээ байгуулах үед гэр бүлийн харилцаатай байсан. Б.Б зээл аваад маргааш нь манай хүүгээс салаад явсан. Манай хүү энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй гэж маргах атлаа энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.

10.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-д.Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно. гэж зааснаар нэхэмжлэгч тал 2022 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн №61/1832 дууг мэдэгдлийг хүргүүлж, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацааг тогтоосон боловч зээлдэгч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.(хх21)

11.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нар үндсэн зээл 6,766,627 төгрөг, зээлийн хүүд 7,986,223 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 742,398 төгрөгийг нийт 15,503,749 төгрөгийг төлөх үүрэгтэй.

12.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нотариатын үйлчилгээний зардалд 8,500 төгрөгийг төлсөн хэрэг авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.(хх6)

Иймд хариуцагч Б.Б , Т.Н нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,766,627 төгрөг, зээлийн хүүд 7,986,223 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 742,398 төгрөгийг, нотариатын үйлчилгээний зардал 8,500 төгрөг нийт 15,503,749 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан Б.Б , Т.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 15,503,749 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж ХБ ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 235,468.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ