Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2023/00053/И |
Дугаар | 135/ШШ2023/00765 |
Огноо | 2023-06-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 135/ШШ2023/00765
2023 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 135/ШШ2023/00765 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2023/00053/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, Хөдөө баг, ******* байрлах, утас: 8800****, 42***** регистрийн дугаартай, Н***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, утас: 8804****, ************* регистрийн дугаартай, Э овогт Дийн Ад холбогдох,
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б,
Хариуцагч Д.А***********,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н********** ХХК болон нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Хариуцагч Д.А***********тай анх Орон сууц захиалах гэрээ хийж Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 02 дугаар хороолол, Нүүдэлчдийн ** дугаар гудамж, *** дугаар байр, ** тоот, 68.63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг компанийн ажилчид хөнгөлөлттэй үнээр, төлбөрийн нөхцөлөө хоёр хувааж төлөхөөр 2022 оны 10 дугаар сарын 30-ны дотор 30 хувийн урьдчилгаа төлж, гэрээ хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй бол алданги тооцохоор гэрээ байгуулсан. Ингээд Д.А***********д гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн. Энэ хугацаанд ямар нэгэн хүү алданги тооцоогүй, зөвхөн ашиглалтаа төлж явж байгаад, үлдэгдэл төлбөрөө төлөөд оруулах нөхцөлтэй байсан. Д.А*********** нь гэрээний үүргээ биелүүлээгүй учраас бид шүүхэд хандсан гэв.
Хариуцагч Д.А*********** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д******** ХК-д 2011 оноос маркетингийн менежерээр ажилд орж түүнээс хойш 10 гаруй жил ажиллан тус компанийн охин компаниуд болон төв компанид маркетинг, үйлдвэрлэлийн гүйцэтгэл, чанар, дотоод хяналт хариуцан ажиллаж чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг гардаж, хариуцан ажилласан. 2 жилийн өмнө би энэ компанид хэрэгцээтэй хүн байсан, гэтэл жилийн өмнө намайг ажлаас гаргачхаад шүүхэд хандаад байж байна. 2019 оны 10 дугаар сард Д******* ХК ажилтнууддаа хөнгөлөлттэй үнээр байранд оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлсний дагуу миний бие Н**** хотхоны сүүлийн байранд 2018 онд ашиглалтад орсон *** дугаар байранд 1 м.кв 1,200,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийж 2019 оны 12 дугаар сард орсон. Уг байранд орсны дараа банкны зээл судлан ипотекийн зээл авах боломжийг судалж байх үед 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Ковид-19 цар тахал гарч тодорхойгүй хугацаанд Д********** ХК болон үйлдвэрлэлийн охин компаниуд сул зогсож ажиллаагүй. Бид эхний 2-7 сар цалингийн 30 орчим хувийг л авч зарим сар цалингүй байсан. Энэ нөхцөл байдал 2021 он хүртэл үргэлжилж банк санхүүгийн байгууллагууд ипотекийн зээл төлөлтийг Засгийн газрын шийдвэрээр зогсоосонтой холбогдон ипотекийн зээл олгохгүй гэсэн хариу өгч байсан. Энэ тухай Н********** ХХК-ийн гүйцэтгэх захиралд тухай бүр мэдэгдэж харилцаатай байсан. Энэ компани зээлийн гэрээний 2 заалтыг зөрчсөн, 1 дүгээрт банкны зээлд хамрагдахад тусална гэсэн заалтаа зөрчсөн, үүнийг 2 удаа зөрчсөн гэдгээ огт ярихгүй байна. Мөн давагдашгүй хүчин зүйл байсан үүнийг мөн огт ярихгүй байгаа. Миний бие 2021 оны 06 дугаар сард бүтэн гэртээ ажилгүй байсан. Н********** ХХК нь миний эрхийг маш ихээр зөрчиж байгаа учраас аргагүй өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахын тулд өмгөөлөгч авсан, Банкны баримтуудыг бүрдүүлээд өгчихсөн бол одоо ийм асуудал үүсэхгүй байх байсан. Одоо байрнаас гар гээд хөөгөөд байгаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь энэ компани гэрээний үүргээ зөрчиж, холбогдох баримтуудыг банканд гаргаж өгөхгүй намайг банкны зээлд орох боломжийг маань хаасан. Одоо банкны зээлд хамрагдах боломжоор хангаж өгнө үү гэж хүсмээр байна. Миний хувьд зээлийг төлөхгүй биш төлнө яг одоо шууд гаргаад өгөх боломж алга байна. Зээлээ төлөхгүй үл тоогоод байгаа зүйл бол байхгүй. Төлмөөр байна төлөхөд туслаач банкаар л дамжуулж энэхүү мөнгийг шийдвэрлэх боломжтой гэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 4, 36 дахь тал/, 0010***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 5 дахь тал/, Н********** ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 6 дахь тал/, ***-** тоот байрны төлөөгүй үлдэгдэлд тооцсон алдангийн хэмжээний хуулбар /хавтаст хэргийн 7 дахь тал/ зэргийг,
хариуцагч нь хариу тайлбартай холбогдуулан нотлох баримтаар Н********** ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 21 дэх тал/, Д.А***********ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бичсэн өргөдөл /хавтаст хэргийн 22 дахь тал/, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орлогын ордер /хавтаст хэргийн 23 дахь тал/, Н********** ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаартай албан бичгийн хуулбар, ***-** тоот байрны төлөөгүй үлдэгдэлд тооцсон алдангийн хэмжээний хуулбар /хавтаст хэргийн 24 дэх тал/, фэйсбүүкийн чат бүхий зурвас /хавтаст хэргийн 25-28 дахь тал/, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ХАГ01/**** тоот хөлсөөр ажиллуулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, ХААН банкны депозит дансны хуулганы хуулбар /хавтаст хэргийн 31 дэх тал/, Д.А***********ын 11**** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 32 дахь тал/, 0981391 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Н********** ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 75 дахь тал/, 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 2020/** тоот Орон сууц захиалах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 76-78 дахь тал/, Д.А***********ын Н********** ХХК-д төлсөн байрны төлөлт /хавтаст хэргийн 79 дэх тал/, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 80-83 дахь тал/, Н********** ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 84 дэх тал/, ***-** тоот байрны төлөөгүй үлдэгдэлд тооцсон алдангийн хэмжээ /хавтаст хэргийн 85 дахь тал/, Голомт банкны 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10/*** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 94 дэх тал/, ХААН банкны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5045/23/*** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 95 дахь тал/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны 01/389 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 113 дахь тал/, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 114-116 дахь тал/, 0011***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 116 дахь тал/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар /хавтаст хэргийн 117-118 дахь тал/, Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтын хуулбар /хавтаст хэргийн 119-120 дахь тал/ зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н********** ХХК нь хариуцагч Д.А***********д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг 02 дугаар хороолол, Нүүдэлчдийн ** дугаар гудамж, *** дугаар байр, ** тоот 68.63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж ...Н********** ХХК, Д.А*********** нар харилцан тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2020/** дугаартай Орон сууц захиалах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр 39 тоот орон сууцыг нэг м.кв-ийг нь 1,200,000 төгрөгөөр тооцож, 82,356,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр 30 хувийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, үлдэх 70 хувийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хэтрэхгүйгээр төлөхийг тохиролцсон боловч хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, одоогийн байдлаар 34,700,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцалж орон сууцнаас албадан гаргуулах шаардлага гаргасан гэж тайлбарласан.
3. Хариуцагч нь бидний хооронд Орон сууц захиалах гэрээ байгуулагдах үед би Д***** ХК-д ажиллаж байсан. Ажилчиддаа хөнгөлттэй нөхцлөөр орон сууц олгох болсон тул гэрээ байгуулж, орон сууцыг эзэмшилдээ авсан. Гэрээ байгуулснаас хойш Ковид-19 цар тахал гарч төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй байдал үүссэн. Орон сууцны төлбөрт 34,700,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрөө банкны зээлд хамрагдаж төлөхөөр материал бүрдүүлэхэд нэхэмжлэгчийн зүгээс 2 удаа саад хийсэн. Ипотекийн зээлээр төлөх нөхцлийг бүрдүүлж өгөөгүй нь шударга бус байна. Байгууллагаасаа цалингийн тодорхойлолт, улсын комиссын акт, байрны мөнгөн дүн зэргийг гаргуулж ир гэхэд гаргах боломжгүй гэсэн тул зээл судлагдаагүй. Иймд нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ өөрсдөө биелүүлээгүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №2020/** дугаартай Орон сууц захиалах гэрээгээр нэг талаас гүйцэтгэгч Н********** ХХК, нөгөө талаас захиалагч Д.А*********** нар харилцан тохиролцож Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг 02 дугаар хороолол, Нүүдэлчдийн ** дугаар гудамж, *** байр, ** тоот 68.63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ийг нь 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт 82,356,000 төгрөгийг төлөхдөө урьдчилгаа 30 хувийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, үлдэгдэл 70 хувийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хэтрэхгүйгээр төлөх, захиалагч нь байрны төлбөрийг бүрэн төлж, энэ гэрээний 6.1-д заасан акт үйлдэгдсэний дараа түлхүүрийг гардан авах, гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар байрны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах зэрэг нөхцөлийг тохиролцжээ. /хавтаст хэргийн 76-78 дахь тал/
5. Дээрх Орон сууц захиалгын гэрээ байгуулагдах үед маргаан бүхий орон сууцыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03/****-Н дугаартай дүгнэлт гарч улсын комисс хүлээн авсан, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н********** ХХК өмчлөгчөөр бүртгэгдсэн зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотолгооны хэрэгсэлүүдээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 117-120 дахь тал/
6. Нэхэмжлэгч Н********** ХХК, хариуцагч Д.А*********** нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдах үед орон сууц ашиглалтад орсон байх бөгөөд бэлэн болсон орон сууцыг худалдан авахаар талууд гэрээний гол нөхцөл болох орон сууцны талбайн хэмжээ, үнэ, төлбөр төлөх нөхцөл зэрэг гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож, гэрээний зүйлийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн болох нь тогтоогдож, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
8. Хариуцагч Д.А*********** нь гэрээ байгуулснаас хойш 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 17,500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2,200,000 төгрөг, нийт 29,700,000 төгрөг төлж түүнээс хойш төлөлт хийгээгүй байж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг төлж, нийт 34,700,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.
9. Хариуцагч нь гэрээний 9.1-д гэрээний талууд нь гэрээ байгуулсан өдрөөс хойш гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр гэрээнд заасан үүргээ бүрэн буюу зарим хэсгийг биелүүлж чадаагүй бол гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөхөөр тохиролцсон, 2020, 2021 онд Ковид-19 цар тахлын улмаас төлбөрийг төлөх хугацаа алдсан, Н********** ХХК нь Д****** ХК-ийн охин компани бөгөөд би Д********* ХК-д 2011 оноос 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд түүхий охин компаниуд болох Ө***** ХХК, Н***** ХХК, Я***** ХХК-д ажиллаж байсан. Ажлаасаа гарахаасаа өмнө цалингийн тодорхойлолт гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгөөгүйгээс зээл бүтээгүй, мөн 2023 онд байрны мөнгөн дүн, улсын комиссын актын хуулбар зэргийг гаргаж өгөхийг хүсэхэд татгалзсан гэж тайлбар гаргаж, зээл судлагдаж байсан эсэх талаар нотлох баримтаар түүний хүсэлтээр Голомт банкны 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10/*** дугаартай албан бичиг, Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №5045/23/*** дугаартай албан бичгүүд, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөлсөөр ажиллуулах гэрээ зэргийг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 29-30, 32, 34, 94-95 дахь тал/
10. Хэдийгээр 2022 онд эх үүсвэр шийдвэрлэгдэж, холбогдох материалууд шаардаж байсан, 2023 онд зээлийн хүсэлт гаргаж байсан байдал тогтоогдож байх боловч талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч тал нь холбогдох баримтыг гаргаж өгөх талаар харилцан тохиролцоогүй, үүрэг хүлээгээгүй, энэ талаар гэрээгээр зохицуулаагүй байхаас гадна, гүйцэтгэгчийн хамтран ажиллах гэрээтэй арилжааны банк болон бусад арилжааны банкуудын аль нэгэнд хамрагдан төлөхдөө энэ гэрээнд заасан хугацааг хэтрүүлэхгүйгээр төлбөрийг бүрэн төлж дуусгасан байхыг хариуцагч талд үүрэг болгосон гэрээний хугацаа дууссан байна.
11. Мөн 2020, 2021 онд Ковид-19 цар тахал буюу давагдашгүй хүчний улмаас төлбөрийг хариуцагч бүрэн төлж барагдуулаагүй боловч гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргаж байсан болон талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан эсэх нь тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч нь Д******* ХК-д ажиллаж байсан талаар өөрөө тайлбарлаж тул түүний цалингийн тодорхойлолтыг Н********** ХХК гаргаж өгөх үүрэггүй байна.
12. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар хариуцагч орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
13. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг хариуцан буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх тул худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч Д.А***********ын эзэмшилд шилжүүлсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 02 дугаар хороолол, Нүүдэлчдийн ** дугаар гудамж, *** байр, ** тоот, 68.63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.А***********ын эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, Нүүдэлчдийн ** дугаар гудамж, *** дугаар байр, ** тоот, 68.63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, нэхэмжлэгч Н********** ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА