Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

             Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Д.Галбадрах,

Иргэдийн төлөөлөгч П.Наранчимэг,

Гэрч М.Дорж,

Шинжээч А.Амгаланболд,

Хохирогч Д.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /1280/,

Шүүгдэгч М.Ширчин, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг /0446/, С.Нэргүй /0836/

Шүүгдэгч Д.Болдсайхан, түүний өмгөөлөгч С.Тунбаяр /2155/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Мөнхөөгийн Ширчин, Сартуул овогт Доржийн Болдсайхан нарт холбогдох эрүүгийн 201624001009 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум ган замын 1-18б тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо 50-03 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлийн талаар: 1984 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар шүүхийн 129 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн “б”-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 1986 онд эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн “Б”-д зааснаар 5 жил хорих ялаар, 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 241 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Мөнхөөгийн Ширчин /РД:УУ66071133/

 

Монгол улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр харгуй ХХК-ны захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо дээд салхитын 11-262 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25-15 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай Сартуул овогт Доржийн Болдсайхан /РД:ЧО86040774/

 

Яллах дүгнэлтэд бичсэнээр үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ширчин, Д.Болдсайхан нар нь бүлэглэн, согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын “Ногоон зоорь”-ны ажилчдын байранд үл ялих, ялимгүй зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, догшин авирлаж, иргэн Д.Мөнхжаргалын толгойн орой хэсэг рүү нь заазуурдаж, хутгаар зүүн нүдний ухархай хэсэг рүү хутгалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан зэвсгийн чанартай /хутга, заазуур/ зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ширчин мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр Болдсайханыг дуудаад Депо дээрээс хүнээс мөнгө авах гэтэл байхгүй байсан тул ногоон зоорь луу орсон. Тэгтэл үүдэнд нь Мөнхжаргалтай таарсан ба бид нарыг “…хулгайч нар яах гэж яваа юм…” гэхээр нь хэрэлдсэн. Тэгээд Болдсайханд аавыг чинь дээрэлхсэн хүн энэ гэхэд Мөнхжаргал Болдсайханы ороолтоор нь боосон. Тэгээд би заазуураар Мөнхжаргалын толгой руу цохьсон ба Болдсайхан боолтоо тавиулаад гарчихсан байсан ба айлгах гээд би хутгаар хатгасан бөгөөд Болдсайхан орж ирээд салгахад Мөнхжаргал зугатаасан.

            Ер нь 1991-1992 оны үед Мөнхжаргал миний бараа Оросоос ирэх үед нэг гахайг нь авсан. 2016 оны наадмын үед ах Доржийг гуйгаад охиноо онгоцны буудлаас тосно гэж байхад Мөнхжаргад ажил хийлгээд ахыг бүүр орой явуулсан. Миний охин Монголд ирж байгаагүй газар мэдэхгүй тул тосох ёстой байсан. Тэгээд ахаас яагаад цагтаа ирээгүй гэхэд Мөнхжаргал явуулаагүй гэсэн байсан. Тэгээд би тухайн үед бодож санаж явснаа хэлье гэж бодож байсан юм” гэжээ.  

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Болдсайхан мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 17-нд Ширчин ах хүнээс мөнгө авна, уучихсан байгаа тул хүрээд ирээч гэсэн. Тэгээд воган депо дээр хүнтэй уулзах гэтэл нөгөө хүн нь байхгүй байсан тул ногоон зоорь орох гэтэл хохирогч Мөнхжаргал “хулгайчууд яах гээд байгаа юм” гэснээс Ширчин ах хохирогч 2 маргалдсан. Тэгээд Ширчин ах заазуур барихаар нь би болиулсан. Тэгээд гараад найзтайгаа уулзаад буцаж ороход Ширчин ах хутга барьчихсан байсан.

            Намайг заамдаад зууралдаж байх үед гаднаас нэг хүн шагайж байсан ба Ширчин ахыг ална шүү гэхэд яваад өгсөн. Тэгээд намайг салгахад хохирогч Мөнхжаргал гараад зугатаасан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “Ширчин гэж хүн өмнө нь миний барааг авсан гэж ярьж байна. Би энэ хүний юмыг авахгүй. Би сайн яваа хүн. Дорж гэж хүн 2013 оны улсын наадмын дараа Төмөр замын хамгаалалтад ажилд орсон. Би Төмөр замын ногоон зоорийг авч их ашиг олж байсан нь хүмүүсийн атаархал их байсан байх. Дорж ээлжийн манаач гэж хэлээд надаас мөнгө гуйхад нь би өгч байсан. Удалгүй Төмөр замын орон тооны цомхотгол явуулж Дорж нь цомхотголоор халагдсан юм билээ. Дорж нь ажил дээрээ үлдэе гэхээр нь би Энхсайхан гэж хүнтэй уулз гээд явуулж байсан. Би Дорж гэж хүнтэй хэрэлдэж маргалдаж байгаагүй. Харин би хурандаа Энхсайхан гэж хүнтэй жилийн өмнө муудаж байсан.

Ширчин гэж хүнтэй хэрэг болохоос 7 хоногийн өмнө вокзал дээр надтай таарч байсан. 2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр харуул Мягмарсүрэнд үүрэг өгөөд гартал Болдсайхан гэж залуу түрүүлж орж ирээд “чи атаман билүү” гээд шүд зуугаад алалцана гээд орж ирсэн. Ширчин бол хэрүүл өдөөгүй. Би тухайн үед муухай зан гаргаагүй. Буруу зөрүү ойлголттой хүн яваа юм болов уу гэж бодоод “яасан юу болсон” гэхэд Ширчин “чамайг яасан ч яадаг юм” гэхээр нь би гар гар гээд босоход Болдсайхан намайг заамдаад хана руу тулгаад “харуул Доржийн хүү байна” гээд дайрсан. Над руу дайраад байхад би өөдөөс нь барьж авсан. Ширчин намайг “чи цагдаа матдаг” гэхээр нь би шууд ойлгоод цохиогүй. Ширээн дээр түмпэн дотор хутга, заазуур 2 байсан ба Мягмарсүрэнг далд хийгээрэй гэж өмнө нь хэлж байсан. Би арагш түлхэгдэж ухраад тогоон дээр бөгсөөрөө суугаад босоход миний толгой руу заазуур цохиод Ширчин хутга бариад ирэхээр нь гарыг нь мушгиж салгаад би эрийн сайндаа зугатааж гарсан. Болдсайхан нь эхлээд заазуураар толгой руу цохихоор нь би гарыг нь хазаж тавиулсан. Тэгтэл Ширчин хутгаар нүд рүү хатгасан. Тэр үед би Ширчинг хутгаар чичих үед арагш зайлах таараад арай бага хатгагдсан. Би энэ 2-той ноцолдож байхдаа цонх руу очоод тохойгоороо цонх хагалаад хүн дуудсан. Тэр үед Болдсайхан утсаар Мөөнөөг чинь энд цусанд нь холиод алж байна гэхээр нь би Ширчингийн гарыг мушгиад зугатаасан. Эмчилгээний зардал 2.5 сая төгрөг гарсан. Гомдолтой байна” гэв.          

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “Би “Рояал-Шүр” ХХК-ийг 2013 онд үүсгэн байгуулсан бөгөөд одоо Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын харъяа “Ногоон зоорь” гэх газрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэр өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 40 минутын үед Ногоон зоорь орж харуул хамгаалалт ямар байна гээд ойр зуурын үүрэг чиглэл өгөөд аминдаа шалгаж байгаа царай нь юм. Тэгээд харуулаа дуудаад ажилчидын өрөөнд сууж байгаад “архи дарс асуудал гаргаж болохгүй шүү” гэж хэдэн үг хэлээд гарах санаатай буйдан дээр сууж байтал гаднаас 2 эрэгтэй хүн орж ирж байсан бөгөөд эхлээд орж ирдэг нь насаар надаас дүү бөгөөд махлаг өндөр залуу байсан араас нь орж ирсэн нь миний танил Ширчин гэдэг нөхөр байсан. Ингээд түрүүлээд орж ирсэн залуу нь амандаа “новш, ална” гэсэн үг үглээд байхаар нь гайхсан бөгөөд өөдөөс харуулан байрлуулан тавьсан буйдан дээр нөгөө залуу нь суугаад хажуугын буйдан дээр Ширчин суусан. Би яах гэж явна гээд асуусан чинь Ширчин “Яах гэж яваагаа чамд хэлэх алба уу” гээд л томроод эхэлсэн. Тэгэхээр нь би юун тухайгаа хэлэхгүй бол та хоёр гар гэсэн чинь Ширчин босоод ирсэн бөгөөд би ч гаргах санаатай бас бостол шууд миний энгэрээс зуураад авсан гэтэл Ширчин надруу хандан “Чи муу матдаг пиздаа биз” гэхээр нь “Чамайг яаж матсан гэж” гээд асуутал “Чи муу цагдаа матдаг пиздаа биз дээ" гэхээр нь “Чамд ямар хамаатай юм бэ? Би хүүхдээ алуулчихсан хүн” гэхэд хажуугаас нөгөө залуу нь босоод ирсэн бөгөөд баруун шанаа руу гараараа цохиод энгэрээс боогоод цаашаа хана дагуулан түлхээд буланд байсан тогоо руу шахаад дээр нь суулгасан. Гэтэл Ширчин миний нүүрлүү гараараа цохих гэхэд нь хажуу тийшээ бултаад цохиулалгүй өнгөртөл Ширчин миний ажлын байрны ширээн дээр манаачийн мах идэж байсан хутга заазуур хоёр байсныг барьж аваад надруу дайртал нөгөө залуу Ширчингийн гараас заазуурыг нь шүүрч аваад миний толгойн орой хэсэгт нэг удаа цавчиж дахиад далайх үед нь заазууртай гараас нь бариад тавиулах санаатай хазсан чинь заазуураа алдсан. Гэтэл Ширчин хутгаар хэд хэдэн удаа хутгалах гээд дайрсан бөгөөд нэг удаад нь зүүн хөмсөгний дээд хэсэгт хатган дараагийн удаад нь хамарны зүүн хажууд хатгагдан сүүлд нь зүүн нүдний дотор ухархайн хэсэгрүү хутга шир гээд л ороод явчихсан. Би бодохдоо хараагүй боллоо гэж бодсон бөгөөд халуун цус толгойноос нүднээс зэрэг гойжоод ирсэн. Толгойн магнай хэсэгт заазуураар цавчуулсан газраас маань маш их хэмжээний цус гарч садарсан. Тэгтэл Ширчинтэй цуг явсан залуу хажуунаас наадахаа гүйцээгээчээ гээд Ширчинд хэлж байсан бөгөөд цаашаа нэг хүнтэй гар утсаараа “Хүрээд ирээ энэ муу Мөөнөөг чинь алж байна, цус нөжтэй нь хутгаж байна ”гэж хэлэхийг сонссон. Ингээд би Ширчингийн хутга барьсан гар, хоосон гар хоёрыг барьж байгаад “Ширчин чамд би ямар ч гэм хийгээгүй шүү” гээд гарыг нь савж байгаад чангалсан талын эсрэг талруу нь саваад эргэхээр нь би байрнаас гараад гүйсэн. Нөгөө хоёр миний араас хэсэг хугацааны дараа гарч ирээд надруу харж зогсож байгаад хашаагаар гараад явсан.

Би Ширчинг 1995, 6 оноос хойш л мэдэх болсон. Зүс мэдхээс цаашгүй. Таарсан үедээ бие биетэйгээ толгой дохиод л мэнд мэдээд өнгөрдөг. Энэ үйл явдал болохоос тав, зургаан хоногийн өмнө Вокзал дээр тааралдсан. Би Вокзалын арын зогсоолыг хариуцан ажиллуулдаг бөгөөд ажлаа эргэж яваад л тааралдсан бөгөөд мэнд мэдээд л өнгөрсөн. Харьцаа холбоо байхгүй.

Миний толгойн зулай хэсэгт урдаас хойш чиглэсэн байрлалтай, зүүн хөмсөгний дээд талд болон хамрын зүүн хажууд, мөн зүүн нүдний дотор ухархайн хэсэгт гээд 4 газар гэмтэл авсан байсан. Миний нулимасны суваг тасарсан зайлшгүй хагалгаа хийлгэж залгах шаардлагатай гэсэн. Гадагшаа явж эмчилгээ хийгэх санаатай байгаа.

Намайг хохироосон улсууд орж ирэхдээ “Чи муу цагдаа матдаг пиздаа биз дээ” гээд дайрсан, энэ нэг асуудал мөн үү? Бас нэг асуудал нь Ширчинтэй явж байсан өндөр залуу нь намайг боож байхдаа “Би Доржийн хүүхэд шүү муу лалар минь” гээд байсан нь гайхал төрүүлээд байгаа юм. Дорж гэдэг нь хуучин Худалдааны алба гэж байхад Ногоон зоорьны манаачаар ажиллаж байсан юм билээ. Ингээд би 2013 онд Ногоон зоорийг түрээслэж эхлэх үед манай харуул хамгаалалтаар ажиллаж байсан. Харуул хамгаалалт нь Төмөр замын Бизнес төв хариуцан ажиллуулдаг байлаа. Ингээд 2014 онд энэ алба татан буугдаад Энхсайхан гэж Төмөр замын Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хурандаагийн хувийн харуул хамгаалалт хариуцах болсон. Би Худалдаа үйлдвэр үйлчилгээний төв шинээр байгууллагдан даргаар нь ажиллаж байсан Батхуягтай гэрээгээ хийж гүйцэтгэлийг нь түүний хүсэлтээр Энхсайхан хурандаагийн хамгаалалт оруулан төлбөрийг нь би төлж байсан юм. Ингээд хамгаалагч нар нь ажлын байрандаа архи уугаад хүүхэн шуухан цуглуулаад үнэндээ энэ олон хүмүүсийн өмч хөрөнгийг харж хандаж чадахгүй, чадваргүй болохоор нь гэрээгээ цуцлах өөрчлөх санал гаргасан юм. Энэ асуудал хурандаа Энхсайхан их эгдүүцэн уурлаж бид хоёрын дунд маргаан үүссэн юм. Энхсайхан тэр үед буюу 2015 оны 10 сарын үед байх яг сайн санахгүй байна, надад хандан “Чи муу юу гээд хуцаад яваад байгаа юм бэ” гээд босоод ирэхээр нь би ч өмнөөс нь босоод ирсэн чинь шанааруу хусаад унагаасан. Бид хоёр гэрээ цуцлах асуудлаас болоод муудалцаж маргасан бөгөөд Энхсайхан “ Чамд жинхэн харуулнаа” гээд занаад өнгөрсөн юм. Гэтэл нөгөө залуугийн аав Дорж нь Бизнес төв буюу Худалдааны алба татан буугдаад Энхсайхан хурандаагийн хамгаалтын албанд харуулаар ажилд орсон байдаг юм. Би Доржид хоёр ч удаа 50,100 мянгаар нь гуйхад нь туслалцаа үзүүлж л байсан. Одоо хүртэл нэхэж үзээгүй бөгөөд муудалцаж маргасан зүйл огт байхгүй. Дорж манайд хамгаалалт хийж байхдаа нөгөө хэдийгээ бодвол асуудал гаргаад хэл ам татлаад байдаггүй байсан. Муу сайн гээд хэлэх зүйл байхгүй байтал хүү нь төрсөн дүү нь намайг алах гэж орж ирнэ гэдэг бол цаанаасаа турхирсан үйлдэл гэж үзээд байгаа юм. Дорж нь хувь хүний талаас хүний үгэнд оромтгой хүн гэж би боддог тул цаана нь нэг хүн байна гэж үзээд байгаа юм. Энэ хүнийг хурандаа Энхсайханг л гэж харж байна. Би архи уугаагүй эрүүл байсан. Архи уулгүй 4 жил гаран болж байна...” гэжээ. /1 хав 55-56/

 

Хохирогч Д.Мөнхжаргал дахин мэдүүлэхдээ: “Би эмчилгээнд одоогийн байдлаар 2 сая төгрөг бэлэн гаргасан байна. Цаашид гадаадад эмчилгээ хийлгэх талаар бодож байгаа боловч яг тэр улсад тийм эмнэлэгт тэдэн төгрөгөөр эмчилгээ үйлчилгээ хийлгэх тухайгаа нарийн судлаад зардал мөнгө тооцуулаад авчихсан зүйл алга.

Хоёр сая төгрөгийг задаргаа хийгээд үзвэл анх гэмтэл аваад л эмнэлэгт андаад шарх гэмтлээ эмчлүүлсэн, толгойгоо компьютерт харуулсан, бүх төрлийн шинжилгээ хийлгэх мөн дараа нь өвдөлт намдаах, биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор авсан дусал, эм, тариа гээд баримттай баримтгүй зүйлүүдээ бодож тооцоод гаргасан дүн. Харин тухайн үед цусаар бохирлогдсон пальто болон пиджак, цамц гээд дахин өмсөх аргагүй болсон зүйлүүдээ үнэлгээг дурьдвал Хар өнгийн өвдөг давсан урт кашмеран пальто- 350.000 төгрөгөөр авч байсан бөгөөд чанар байдлын хувьд хаа нэг гаргаж өмсдөг эдэлгээ ороогүй шинэ. Хар өнгийн даавуун дан пиджак- 150.000 төгрөгөөр авч байсан шинэ. Шоотой цайвар саарал өнгийн цамц- 25000 төгрөг гээд нийтдээ 525.000 төгрөг болно. Ингээд нийлүүлээд тооцвол 2.525. 000 төгрөг / Хоёр сая таван зуун хорин таван мянган/ төгрөг болж байна. Одоогоор өөр нэхэмжлэх зүйл алга.

Нүдэнд нуух тогтоод нулимас байнга гоожоод байдаг болсон. Их төвөгтэй шүү дээ алчуураар байнга арчаад байхаар аргаад бас өвдөх юм. Үнэндээ зүгээр байж байгаад эрүүл мэндээрэй тоглуулах гэдэг харамсалтай юм. Дусаагуур байнга хэрэглэх юм. Хоёр цаг болоод л нэг дусаадаг. Бодож тооцсон зүйл алгаа.

Надтай тэр хоёр хоёулаа байхдаа муудалцаж зууралдсан. Харин тэр залуу нь бол гар чанга залуу хүн болоод ч тэр үү зууралдах үед бол барьж аваад хөдөлгөхгүй шинжтэй байсан. Тэрнээс биш Ширчин ганцаараа байсан бол би ийм хэмжээний гэмтэл авахгүй. Орж ирээд муудаж маргаад намайг хутга заазуураар гэмтээсэн бөгөөд би гарч гүйгээд араас хэсэг хугацааны дараа хоёулаа цуварч гарч ирээд явцгаасан. Дундуур нь хамт явсан залуу нь гарч орсон зүйл огт байхгүй.

Миний араас тодорхой хугацааны дараа тэр хоёр гарч ирсэн бөгөөд манай байрнаас баруун урд талд бараа буулгаж байсан том тэрэгний жолооч нар болон ачигч нар гайхаад хараад зогсож байсан бөгөөд Ширчин гарч ирээд тэр хэдрүү хандан “муу сайн хулгайчууд юугаа хараад байгаа юм бэ, бүгдийг чинь ална шүү” гээд хашиграад байсан. Манайхаас бол харуул Мягмарсүрэнгээс өөр хүн байгаагүй” гэжээ. /1 хав 57-58 хуу/

 

Гэрч Т.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: “..Би 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өглөөний 09 цагаас 18-ны өдрийн өглөөний 09 цагийн хооронд Улаанбаатар төмөр замын ногоон зооринд харуулын ажил үүрэг гүйцэтгэж байсан юм.

Өдөр 15 цаг 20 минутын орчим 36-38 насны болон 40 гаруй насны 2 эрэгтэй хүн ирээд Мөөгий ахтай уулзъя гэж хэлэхээр нь дугарахгүй байж байтал өндөр тарган, шар залуу нь өө энэ Мөөгий ахын машин нь байна ажил дээрээ байгаа юм байна гэж хэлээд Мөнхжаргал захирлын өөрийнх нь хүмүүстэй уулздаг ажилчдын байр руу яваад орсон.

Тухайн үед Мөнхжаргал захирал тэр хоёр хүнийг ирэхээс 30 гаруй минутын өмнө ажил дээрээ ирсэн байсан юм. Тэр хоёр залуу Мөнхжаргал захирлын байгаа өрөө рүү ороод удалгүй байж байтал цонх хагарах шиг чимээ гарахаар нь тухайн байр руу яваад очиход байрны наад талын цонх нь хагарсан байхаар нь юу болсон юм бол гэж бодоод очоод цонхоор харахад Мөнхжаргал даргын нүүр болон цээжин хэсэгт нилэнхүйдээ цус болсон байдалтай байсан бөгөөд тэр хоёр залуугийн өндөр том биетэй шар царайтай залуу нь Мөнхжаргал даргатай барьцалдаад авсан байдалтай зогсож байсан бөгөөд хажуу талд намхан хөгшин залуу нь гартаа хутга барьсан, гар болон өмсөж явсан хар өнгийн хувцас нь цус болсон байсан. Тэр хөгшин эрэгтэй хүн хандан “чамайг ойртох юм бол ална шүү” гэж хэлэхээр нь би айсандаа буцаж яваад Мөнхжаргал даргын эхнэр рүү нь утсаар залгаад “даргыг хүн зодсон байна хурдан цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Ингээд би бас өөрөө цагдаа дуудахаар вокзал руу явж байхад над руу даргын эхнэр залгаад би цагдаа нартай хамт ирсэн байна гэж хэлэхээр нь буцаад очсон. Намайг очиход тэр хоёр залуу явсан байсан.

Тэр хутга, заазуур манай манаач нарын хоол хийж иддэг хутга, заазуур байгаа юм. Би хэрэг гарахаас өмнө тэр хутга, заазуураар мах идэж байгаад ширээн дээр үлдээсэн байсан.

Тэр хоёр залуу хөх өнгийн Субару Импреза маркын автомашинтай явж байсан. Тухайн автомашины улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан тэр машин таксинд явж байгаа юм шиг байдалтай байсан. Жолоочийнхоо эсрэг талын сандал дээр 3 орчим насны хүүхдийг суулгасан байсан бөгөөд намхан биетэй залуу нь тухайн машинаас бууж ирэхдээ байж байгаарай бид хоёр удахгүй гарч ирнэ гэж хэлээд машинаас бууж байсан.

Тэр хоёр хүнийг огт танихгүй. Урьд өмнө манай ажил дээр ирж байгаагүй. Тэр хоёр эрэгтэй хүн миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Намайг цонхоор харахад намхан хар царайтай залуу нь ойртвол чамайг ална шүү гээд байхаар нь би айгаад цагдаа дуудахаар явсан. Тэр өндөр том биетэй шар царайтай залуу нь буцаж гарч ирээд таксины жолоочид мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Харин тэр хөх өнгийн автомашинтай таксины жолоочийг хүлээлгээд зогсож байгаад зодоон болсоныхоо дараа тэр хоёр өнөөх машиндаа суугаад явсан. Тэр хоёр залуу архи уучихсан байдалтай байсан...” гэжээ. /1 хав 59-60/

 

Гэрч Д.Батбаяр мэдүүлэхдээ: “…Би 79-78 УНИ улсын дугаартай Субару Импреза маркийн автомашинтай юм

… хүүхэд маань толгой өвдөөд байна гэхээр нь хоёулаа явж бариулъя гээд гэрээсээ гараад төмөр замын Дамдинсүрэн гээд хүүхдийн бариач дээр бариулах гэж гарснаа болиод Нарны гүүрний урд талын хараагүйчүүдийн төвийн бариач дээр очиж бариулах гээд явж байхад Болдсайхан над руу залгаад хаана байна гэхээр нь төмөр зам дээр байна. Хүрээд ирээч гэхээр нь хаана байна гэхэд төмөр замын Тэнгис дэлгүүр дээр байна гэхээр нь 13 цагаас өмнө байх очоод авахад Болдсайхан Ширчин ахынхаа хамтаар байсан. Ингээд суулгаад явахад Ширчин ах нь нилээд уучихсан Болдсайханаас бол архи үнэртэж байсан. Ингээд хаа хүрж байгаа талаар асуухад Шинчин ах нь хүнээс мөнгө авах гэж байна суудлын вагон депо орчихоод ирье гээд замдаа Ширчин ах нь ээж хоол ундгүй байгаа гээд гэртээ жимс авна гэж ярьж байсан. Тэгээд Болдсайхан замдаа нээх их зүйл яриагүй…

Ингээд яарч байсан болохоор 13 цагаас өмнө байх гэж бодож байна. Тэгээд суудлын вагон депо руу шууд чигээрээ Баянгол дүүргийн замын цагдаагийн үүдээр дайраад Жаст ойл шатахуун түгээх станцын хажуугаар гараад суудлын вагон депо ороод явдаг замаар явж байгаад нэг онгорхой хаалга өнгөрөөд буцаж эргэж тэр хаалга руу орсон шиг санаж байна хаалгаар яваад ороход хоёр гурван урт чиргүүлтэй ачааны автомашинууд дээр хүмүүс шилжүүлж ачиж байх шиг байсан. Одоо санахад хашааны гол хавьд байх шиг байсан. Тэгээд машинтайгаа улаан тоосгон байшингийн хажууд очиж эргээд зогсоход тэр буугаад хоёулаа орчихоод ирье гээд хоёулаа буугаад ороход нохой хуцаад байсан чинь нэг нохойг хорьж оруулсан. Ингээд орсон хир удсанг нь мэдэхгүй байна хүүхэдтэйгээ ярьж байсан болохоор цаг бол хараагүй ингээд Болдсайхан гарч ирээд чи явж бай гээд гараараа дохиход гар нь цус болчихсон бололтой байсан. Манай хүүхэд бүр Боогий ахын гар цус болчихож гээд сайн харсан байсан. Миний бодлоор уг байшинд ороод 5 минут хүрээгүй гарч ирэнгүүтээ яв яв гэхээр нь яар ч байсан хүн чинь хаалга руу харж байсан болохоор гялс хөдлөөд явсан хаалгаар гарах гэж байхад Болдсайхан араас гараараа даллаж байгаа харагдсан. Тэгэхээр нь хүүхдийнхээ толгой бариулчихаад сургуульд нь хүргэж өгнө гэж бодоод яарсан явсан. Би хүүхдийнхээ хамтаар буцаад вокзалын гэрлэн дохиогоор гарч хойш яваад Гранд плазаагаар ороод төмөр замын удирдах газрын хажуунаас найз Ганзоригоос 10.000 төгрөг авад хараагүйчүүдийн бариач дээр очиж бариулсан чинь сургуульдаа хоцорчихоор нь Сэлхийн лагер руу явж бага хүүхдээ очиж авчирахаар явсан. Түүнээс хойш 1 цаг орчмын дараа Болдсайхан над руу залгаад хаана яваа юм гэхээр би лагер явж бага хүүхдээ авчирахаар явж байна халуураад байна амжихгүй гэж хэлсэн. Түүнээс хойш холбогдоогүй хоригдож шалгагдаж байгаа талаар нь 3 хоногийн дараа найзуудаасаа дуулсан. Тэгээд эхнэртэй нь ярьсан чинь био руу ээжийнх рүүгээ явсан гэж байсан.

Болдсайханы аав нь Дорж гэж хүн байдаг ганц хоёр удаа л харж байсан. Найзуудаараа намар 2016 оны 10-р сард байх уулзаж байхад Болдсайхан аавыг тэнд нэг нөхөр ална тална ажилгүй гээд дарамтлаад байдаг гэж ярьж. Тухайн үед хэн гэдгийг нь бол мэдээгүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна...” гэжээ. /1хав 61-62/

 

Гэрч Б.Баатарчулуун мэдүүлэхдээ: “...Бид хоёр хар багаасаа нөхөрлөсөн найзууд байгаа бид хоёрыг гэр бүлийнхэн маань бүгд мэднэ. Бид Төмөр замын Бамбарууш цэцэрлэгт нэг бүлэгт суралцаж төгсөөд Шар хадны 92 дугаар дунд сургуульд 1-7 анги хүртэлээ хамт сурсан. 7 дугаар ангидаа Болдсайхан Амгалан цогцолбор руу бид хоёр шилжээд би дахин Гачууртын 85 дугаар сургууль руу шилжсэн. Бид хоёр өөр сургуульд ч гэсэн уулздаг байсан. Арван жил төгсөөд Болдсайхан Төмөр зам ажиллаж байсан юу хийж байсанг нь мэдэхгүй байна. Тэндээс гараад Төмөр харгуй компанид ажилд орсон гээд ажиллаж байгаад сүүлд нь гүйцэтгэх захирал болсон гэж байсан. Цэргийн алба хаагаагүй. 8 дугаар ангид байхдаа байх эхнэртэйгээ танилцаад гэр бүл болоод түүнээсээ салаад саяхан эхнэр хүүхэдтэй болсон хамт амьдарч байгаа. Бид хааяа нэг уулзаад явж байгаа би хүнтэй суугаад сүүлийн үед нээх уулзахгүй байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу хүнтэй эвсэг харьцдаг архи дарс уухаараа маргалдаж муудалцаад байдаггүй ээ. Агсан авир гаргаж байхыг нь би хараагүй. 2016.11.17-ны өдөр Болдсайхан надтай уулзсан би цагийг нь санахгүй байна. Би Баянзүрхийн товчоон дээр 11 цагийн үед очоод чулууны бэлдэц ачиулаад байж байхад Болдсайхан над руу яриад очиж байна уулзъяа гэхээр нь би товчооноос гарлаа Амгалангийн петровисын колонк дээр уулзсан юм. Болдсайхан такситай явна гээд ганцаараа миний машинд орж таксины мөнгө өгөөч гээд 10.000 билүү 20.000 төгрөг аваад явсан. Би ачаагаа буулгачихаад залгая гээд би юмаа буулгаад оройточихоор нь залгаагүй. Болдсайханыг би ямар такситай явж байсанг нь санахгүй байна. Цагаан саарал шиг санаж байна би цаана нөгөө машин зогсож байсныг заасан. Машин дотор нь өөр хүн байсанг анзаарч хараагүй. Болдсайханг архи уусан үгүйг нь анзаараагүй таксины өгчих гээд аваад явсан бид хоёр тухтай юм яриагүй учир нь би ажпынхаа хүмүүстэй явж байсан юм...” гэжээ. /1 хав 63-64/

Гэрч М.Дорж мэдүүлэхдээ: “...Манай ээж Бадамхүү аав Мөнхөө нар 1958 онд гэр бүл болоод Зорчигч үйлчилгээний төв буудлын баруун талын “Г” үсгэн 8 дугаар байранд орж байсан юм билээ. Бид ч мөн л энэ байранд өсөж төрсөн дөө. Миний дүү Ширчин 1966 оны 7 дугаар сарын 11-нд төрсөн юм. Бага насаа Төмөр замын цэцэрлэгт хүмүүжиж улмаар 1974 онд Нийслэлийн 10 жилийн 20 дугаар дунд сургуульд элсэн орж 1982 онд 8 дугаар ангийг Гантөмөр гэж Шугам зургийн багшийн даасан ангийг төгссөн юм байна. Тэгээд л цаашаа суралцаагүй бөгөөд цэргийн насанд хүрээд Ардын цэргийн 150 дугаар ангид цэрэгт татагдсан юм. Гэтэл цэргийн алба хааж байхдаа л асуудалд ороод 7 жил таслагдаад 5 жил биеэр эдлээд гарч ирсэн юм. Уг нь хүнд гар хүрээгүй гэсэн болов ч Цэргийн Шүүхээс тулгаад л таслаад шийтгэсэн. Шоронгоос гарч ирээд тодорхой ажил төрөл эрхлээгүй бөгөөд зах зээл эхлээд ганзагын наймаанд урдаас хойшоо бараа зөөдөг болсон. Ер нь улсад ажиллаагүй хувиараа л амьдрал ахуйгаа зохицуулаад явдаг байсан. 1990-ээд оны эхээр эхнэр Тогостойгоо гэр бүл болж 1992 онд охин Солонго мэндэлсэн. 2012 онд энэ гурав маань Швед улс руу гарч ажил хийж амьдарлаа залгуулахаар явсан бөгөөд манай дүү Ширчин угаасаа хар ажил хийж үзээгүй болохоор буцаад Монголдоо ирсэн.

Охин Солонго Оросын холбооны улсад дээд сургуульд суралцаж байгаа. Би жаахан сүсэг бишрэлтэй бөгөөд Ширчин морь жилтэй би хулгана жилтэй болоод ч тэр үү таван үг солиохоор муудалцчих гээд байдаг болохоор жилийн харш гэж бодоод нэг их дотно байдаггүй. Миний дүү Ширчин нь шударга зантай, хэлэх гэсэн үгээ хэлчихдэг, хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй, гэм нь жаахан уух дуртай, ажилд нэг их сайн биш л сөрөг талтай гэх үү дээ. Ээж маань одоо 78 настай, нүд нь юм харахаа больсон бөгөөд гар хөл нь болж байгаа хүн нь миний муу дүү юм.

Би эхнэр Уранчимэгтэйгээ 1981 онд гэр бүл болж 4 хүүхдийн эцэг, эх болсон …1986 онд Болдсайхан төрсөн... Болдсайханы хувьд бага насаа Амгалангийн УС-15-ийн 3-7 байранд өнгөрөөсөн бөгөөд Амгалангийн төмөр замын цэцэрлэгт хүмүүжсэн. Тэгээд 1994 оноос 2002 онд Амгалан цогцолбор сургууль төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Төгссөн жилээ Материал хангамжийн баазад ачигч, галч зэрэг ажлыг хийж байсан. 4,5 жил л энэ ажпыг хийж байсан бөгөөд дараа нь Төмөрт харгуй компанид менежерээр ажилд ороод 7,8 жил ажилласан байх. 2010 оны орчим эхнэр Өлзийсайхантай гэр бүл болж 4 настай Шөмбөөк гэж хүүтэй болсон.

Би Бизнес төв, ногоон зоорь гэдэг газар 1982 оноос хойш ачигч, харуул зэрэг ажлуудыг хийж байгаад 2014 оны 08 сард цомхтголд ороод тэр ажлаасаа гараад Ган зам харуул хамгаалалтын албанд залгуулаад харуулаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Ногоон зоорийг урьд нь Оюун гэж хүүхэн түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд Мөнхжаргал гэгч нөхөр континейр тавиад уг котинейртаа хүмүүст түрээслэж эхлээд ахиулсаар байгаад 2 жилийн дотор бүхэлд нь түрээслэсэн юм. Ингэж бага багаар түрээсийн газраа томруулах явцдаа Мөнхжаргал нь нярав, ногоочин, манаач нартай байнгын дээрэнгүй, зайлаач гэж харьцдаг байсан.

…би Мөнхжаргалтай хэрэлдэж муудалцсан юм байхгүй. Хэн нэгэнд тухайлан хэлж чангалаад өгөөч, зодоод өгөөч гэж байсан зүйл байхгүй” гэжээ. /1 хав 65-66/

 

Гэрч М.Дорж дахин мэдүүлэхдээ: “..Миний хүү Д.Болдсайхан нь албан ёсоор бол миний өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын-11-262 тоот хаягт бүртгэлтэй байдаг бөгөөд 2012 оны хавьцаа байх эхнэр хүүхдийн хамтаар манай хашаанд гэр барьж 1 жил орчим амьдраад одоо Баянгол дүүргийн 7 дугаар хороо 25-15 тоот хаягтай байрыг түрээслэн сүүлийн 2, 3 жил амьдарч байгаа юмаа.

Ногоон зоорьны харуул хамгаалалтыг хариуцдаг “Ган зам” хамгаалалтын албаны дарга нь Энхсайхан гэдэг хүн байдаг бөгөөд энэ хүн урд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтэгвэртээ гарсан юм байна. Энэ төмөр замын ногоон зоорь нь Улаанбаатар төмөр замын Бизнес төвийн харъяанд байхад нь би манаачаар нь ажилладаг байсан бөгөөд Бизнес төв нь 2014 оны 8 дугаар сард татан буугдсан бөгөөд “Ган зам” хамгаалалтын алба харуул хамгаалалтыг нь хариуцдаг болохоор нь би угаасаа ажиллаж байсан болохоор шууд л “Ган зам” харуул хамгаалалтанд ороод ажлаа хийгээд явж байгаа юм. Мөнхжаргал нь анх энэ ногоон зоорийг 2014 оноос эхлэн ажиллуулж байгаа бөгөөд анх ирэхдээ ногоон зооринд 30 гаран жил ажилласан нярав Оюун болон дарга Түмэн-Өлзий нарыг шууд л зайлцгаа гэж дарамталдаг байсан бөгөөд бусад ажилчиддаа ч гэсэн зайлцгаа би та нарыг энд гуйж ажлуулаагүй гээд их дээрэнгүй харьцдаг болохоор нь би энэ хүнтэй таарахгүй дэмий хүн байна хол ажилласан дээр юм байна гээд Тээш худалдааны төвийн харуулаар ажиллаад одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ногоон зоорьны харуулаар очиж ажлаагүй юм.

Би Мөнхжаргалд бол надад өөрт ямар нэгэн эвгүй сэтгэгдэл төрөхөөр харьцаж таагүй хандаж байсан зүйл байхгүй учраас би төрсөн дүү М.Ширчин болон хүү Д.Болдсайхан нартаа Мөнхжаргалын талаар янз бүрийн зүйл ярьж байгаагүй. Харин манай дүү М.Ширчин Мөнхжаргалыг эртний таньдаг Оросод наймаа хийцгээдэг Улаанбаатар Москва чиглэлийн галт тэргэнд дундын наймаа хийж байхдаа л тааралддаг бие биенээ мэддэг болсон гэсэн. Тэрнээс биш тэр 2 хоорондоо ямар харьцаатай байсан талаар нь сайн мэдэхгүй байна.

Би “Ган зам” харуул хамгаалалтын албаны энгийн нэг харуул ажилчин учраас манай хамгаалалтын албаны дарга Энхсайхан болон ногоон зоорийг түрээслэгч Мөнхжаргал нар хоорондоо ямар харьцаатайг мэдэхгүй шүү дээ. Энэ 2 хүн бие биенээ таньдаг юмуу үгүй юмуу бүү мэд” гэжээ. /1 хав 67-68/

 

Гэрч Ц.Банзрагч мэдүүлэхдээ: “...Манай найз болох Мөнхөөгийн Ширчин надаас хэдэн насаар дүү. Бид хоёр найзлаж нөхөрлөөд 36 жил болж байна.

…Ширчин бид хоёр ойрд уулзаагүй байж байгаад өчигдөр буюу 2016-11-17-ны өдөр Ширчин манай гэрт ирээд уулзсан юм. Манай гэрт ирэхдээ ирлээ гэж надад огт хэлээгүй шууд ороод ирсэн. Уг нь манай гэрийг сайн мэдэхгүй гудамжинд байсан хүүхдээс Банзрагчийн гэр хаана вэ? гэж асуугаад манай гэрийг олоод ирсэн гэж хэлж байсан.

М.Ширчин манай гэрт оройн 17 цагийн үед ирсэн. Ширчин манайд ирэхдээ хар өнгийн малгай, бор өнгийн хоолойтой цамц, хар өнгийн польто, богино түрүүтэй гутал өмссөн манай гэрт орж ирсэн. Манай гэрт ирэхдээ ОХУ-аас авч ирсэн хоол, хүнсний зүйлээ зарж борлуулмаар байна гэж ярьж байснаас биш өөр зүйл яриагүй” гэжээ. /1 хав 69, 70/

 

Гэрч Б.Цогжаргал мэдүүлэхдээ: “...Болдсайхан хамгийн сүүлд 2016.11.17-ны өдөр оройн 18 цагаас 19 цагийн хооронд аавынхаа дүү болох М.Ширчингийн хамт орж ирсэн. Тухайн үед тэр хоёр манайд орж ирээд нээх удаагүй 30-40 минут болоод гараад явсан. ...М.Ширчин манайд орж ирэхдээ архи үнэртүүлсэн байсан. Харин Д.Болдсайхан архи уугаагүй байсан байх гэж бодож байна. Манайд орж ирэхдээ ямар нэгэн хүнтэй маргалдаж зодоон хийсэн талаар огт юм яриагүй. Манайд ирээд аяга цай уугаад гараад явсан бөгөөд маргааш өдөр нь 13 цагийн үед Д.Болдсайхан манай гэрт орж ирсэн. ...манайд ирэхдээ хаана хоносон талаараа юм яриагүй.

М.Ширчин, Д.Болдсайхан хоёр хар өнгийн хавар намар өмсдөг хүрэмтэй явж байсан хувцас нь урагдаж, цус болсон байхыг би хараагүй манай гэрт орж ирэхдээ хувцасаа огт тайлаагүй...” гэжээ. /1хав 71-73/

 

Гэрч Ж.Лхам мэдүүлэхдээ: “…М.Ширчин манай бааранд 2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 15 цаг 00 минутын үед нэг өндөр тарган шар залуутай орж ирсэн бөгөөд тэр хоёр хүнтэй зодолдсон байдалтай нүүр, гар, хувцас нь цус болсон архи үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Манай бааранд орж ирээд ... нэг нэгээрээ угаалгын өрөө ороод цусаа угаагаад гарч ирээд явсан. Тэр хоёр хүн манайд орж ирээд ямар нэг архи болон бусад зүйл аваагүй шууд нүүр гараа угаагаад цусаа арилгачихаад явсан. ...Ширчин манай бааранд орж ирэхдээ яг ямар хүнтэй зодолдсон талаараа яриагүй. Ямар ч байсан хамт явсан хүнтэйгээ буцаж очоод “…дахиад зодох уу? гэж ярьж байсан” гэжээ. /1 хав 76-77,78-79/

 

Гэрч С.Балжинням мэдүүлэхдээ: “...би 2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр манай охин Лхамын түрээслэдэг Вест нэртэй пабад байж байхад үдээш хойш 15 цагийн орчимд гаднаас гар, хувцас нь нилдээ цус болчихсон 2 хүн орж ирсэн юм. Тэр 2 эрэгтэй хүний 1 нь залуухан, өндөр, шар царайтай, нөгөө нь 50 орчим насны хөгшин хүн байсан. Хөгшин нь манай охин Лхамыг таньдаг урд нь өртэй юм байна лээ. “Ах нь өөрөө зээлсэн өрөө өгнөө Улаан-Үүд яваад байгаа гэж ярилцаж байсан. Тэгээд тэр хоёр ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаачихаад үүдэнд ирж зогсоод явах уу гэж ярилцаж байснаа хөгшин настай нь “…хоёулаа дахиж очоод алалцая” гээд байсан, харин нөгөө залуу нь “яах юм бэ очих хэрэггүй” гээд байсан. Харин нөгөө хөгшин нь “явъя л даа дахиад очъё” гэж байснаа “за за болъё явъя” гэж хэлээд тэр 2 хамт гараад явсан...” гэжээ. /1 хав 80/

 

Гэрч Б.Ганзориг мэдүүлэхдээ: “...Болдсайхан манай найз Өлзийсайхантай 10 жилийн нэг ангийн хүүхдүүд гээд танилцаж байсан. Батбаяр, Өлзийсайхан хоёр замын боржурын компанид хамт ажилладаг. Болдсайхан бид хоёр найз нөхдийн холбоотой хүмүүс. Би Болдсайхантай хамгийн сүүлд өөрийнхөө төрсөн өдрөөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед уулзсан. Би төрсөн өдрөө модны 2-н тэнд байдаг найзынхаа караокед хийсэн.

…Маргааш нь би өдрийн 13 цаг гээд ажил дээрээ ирээд хоол унд идчихээд ажлын гадаа гараа зогсож байсан чинь Болдсайхан нэг саарал өнгийн жижиг тэргэнд суугаад явж байгаад надтай таарсан. Тэгэхээр нь би за яасан өчигдөр гаагүй юу гэж асуухад гайгүй зүгээр гэж хэлэхээр нь чи хэнтэй явж байгаа юм бэ? гэж асуухад Ширчин ахтай явж байна гэж хэлж байсан. Тэгсэн “…Болдсайхан таксины мөнгө байна уу?” гэж асуухаар нь халаасандаа байсан 7,000 төгрөг байснаа өгөхөд тэрийг аваад явсан. Ширчин ах нь тэр машины арын суудал дээр нь сууж байсан. Би Ширчин ахынх нь нэрийг нь мэдэхээс цаашгүй. Ингээд Болдсайхан машиндаа суугаад яваад өгсөн бөгөөд тэр өдрөөс хойш дахиж таараагүй.

Болдсайхан надтай таарахдаа хүнтэй маргалдаж муудалдсан талаараа огт яриагүй. Ширчин ах сая нэг хүнтэй маргалдсан гэж хэлж байсан. Болдсайхан тухайн үед нилээн согтсон байсан. Би тэр үед бага зэрэг архи уусан болохоор бүгдийг нь сайн санаж байна” гэжээ. /1хав 81,82/

 

Гэрч Г.Энхжаргалан мэдүүлэхдээ: “...Би М.Ширчинтэй хамгийн сүүлд хэзээ уулзсан болохоо сайн санахгүй байна ямар ч байсан 2016 оны 10 сард байхаа би вокзал дээр найзуудтайгаа нийлээд ганц, хоёр шил архи уугаад байж байтал яг хэдэн цагийг нь сайн санахгүй М.Ширчин ах над руу залгаад чи хаана байна гэж асуухаар нь вокзал дээр байна гэж хэлэхэд би чамтай ойрхон явж 54 дүгээр байрны доор байдаг “Вест” барны гадаа уулзах уу ? гэж хэлэхээр нь би заза тэгье гэж хэлээд 54 дүгээр байрны гадаа очиход . Ширчин ах байсан. Бид хоёр уулзаад байж байтал “Батаа” гэж дууддаг Эрдэнэбат гээд манай найз хүүхдээ сургуулиас нь аваад машинаа граш дотроо хийчихээд гэрлүүгээ орох гээд явж байхад нь таарсан. Ингээд бид 3 нийлээд ганц шил архи авч уухаар "Вест” баранд орсон. Бид нарыг тухайн бааранд ороход олон хүн байгаагүй. “Вест” дотор ороод яг ямар нэртэй архи байсныг одоо санахгүй байна 0,75 л хэмжээтэй архи аваад бид 3-лаа хувааж уусан. Ингээд нөгөө архиа хувааж уугаад бид нар дахиж архи авахгүйгээр тухайн барнаас гараад Эрдэнэбат бид 2 шууд гэртээ харьсан харин Ширчин ахыг хашаа явсан болохыг сайн мэдэхгүй байна. Тэр өдрөөс хойш бид хоёр дахиж таараагүй. Би М.Ширчин ахыг бага байхаасаа мэддэг. Манай төрсөн ах болох Амгалан гэдэг хүний сайн найз нь байгаа юм. М.Ширчин ах хүнтэй сайхан харьцдаг, хүнд тусархуу зантай хүн байгаа юм. Хүнтэй элэн далангуй харьцдаг ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийгээд байхыг хүсдэггүй тийм л зантай хүн” гэжээ. /1хав 83/

 

Гэрч О.Эрдэнэбат мэдүүлэхдээ: “...Би М.Ширчинтэй хамгийн сүүлд хэзээ уулзсан болохоо сайн санахгүй байна. 2016 оны 10 сарын дундуур байхаа би өөрийн хүүхдээ сургуулиас нь аваад машинаа граш дотроо хийчихээд гэртээ орохоор байрныхаа хажууд явж байтал манай байрны гадаа Энхжаргалан, М.Ширчин байсан бөгөөд бид 3 уулзаж хэсэг юм ярихаар болсон. Ингээд би хүүхдээ гэртээ оруулж үлдээгээд буцаж гарч ирсэн бөгөөд бид нар 54 дүгээр байрны доор байдаг Вест бааранд орсон. Тэр үед би байсан мөнгөөрөө 0,75 литрийн нэрийг нь сайн санахгүй байна нэг шил архи, даруулга болгохоор ус, ундаа аваад М.Ширчинд нэг хоол авсан юм. Ингээд бид нар архиа хувааж уугаад тухайн баарнаасаа гарсан. Намайг манай эхнэр дуудаад би гэртээ орлоо гэж хэлээд гэрлүүгээ явсан. Энхээ бас гэртээ харихаар явсан байхаа би сайн мэдэхгүй байна. Ширчин хаашаа явсан болохыг сайн мэдэхгүй байна. Бид нар архи ууж байхад М.Ширчин ОХУ-н Улаан-Үүдээс авч ирсэн бараагаа зарах талаар ярьж байсан бөгөөд бид нар залуу байхдаа Нарлагт наймаанд явж байсан талаараа ярьж байсан. Би М.Ширчин гэдэг хүнийг 2002 оноос хойш мэдэх болсон Ширчингийн 10 жилийн найз болох Баярсайхан миний дотны найз байгаа юм. Тэр найзаараа дамжуулан танилцаж байсан тааралдахаараа мэнд устай явж байдаг. Би Ширчинтэй хамт явж байсан хүнийг нь танихгүй. Би Ширчинтэй танилцаад олон жил болж байна. Ширчин надад тус болж явж байсан хүн болохоор тухайн өдөр таарахдаа ганц шил архи аваад өгчих гэж хэлэхээр нь авч өгсөн. Тэрнээс өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй.” гэжээ. /1хав 84/

 

Гэрч Н.Өлзийдэлгэр мэдүүлэхдээ: “...би 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой жижүүрт 16 цаг 20 минутаас маргаашийн өглөөний 10 цаг 30 миунтын хооронд ажилласан. Би одоо санаж байгаагаар 2016 оны 11 сарын 16-ны байх өглөө ажилтай гээд гэрээсээ гараад явчихсан. Би орой нь ажилдаа яваад өглөө нь ирэхэд гэртээ байхгүй байсан утсаар ярьсан чинь би гэрээс гараад явчихсан байна гэсэн. Би ажилтай байгаа юм байх гээд хаашаа явсан хаачсан талаар нь асуугаагүй. Ингээд тэр орой гэртээ ирж хоноогүй утас нь холбогдоогүй. Маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны орой харанхуй болж орж ирэхдээ согтуу ирэхээр нь маргааш нь асууя гэж бодоод за орондоо ороод унт гээд байж байхад цагдаа нар ирээд дагуулж явсан” гэжээ.  /1хав 90/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15792  дугаартай дүгнэлтэд: 1. Д.Мөнхжаргалын биед зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх бүхий гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /1 хав 136 хуу/

 

Шинжээч эмч Т.Номинцэцэг мэдүүлэхдээ: “..Зүүн зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Мөн мөн хуйхны гэмтэл ч мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна аа.

Би 2016-11-30-аас 2016-12-05-ны хооронд ар гэрийн гачигдалын улмаас Дорнод аймаг явсан байсан. Тэр хооронд намайг байхгүй байсан учраас Амгаланболд эмчээр нэмэлт шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан байна. Уг хохирогч нь намайг анх гэмтлийг нь үзэх үед нарийн мэргэжлийн эмчид үзүүлээгүй, үзүүлээд ирье гээд ирээгүй юм. Сүүлд нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн бичиг баримтаа Амгаланболд эмчид өгч дүгнэлтээ гаргуулсан байна. Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр зүүн нүдний нулимсны сувгийн тасрал тогтоогдсон байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаардаг юм” гэжээ. /1хав 137 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1531  дугаартай дүгнэлтэд: 1.2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ШШҮХ-н шинжээч эмч Т.Номинцэцэгийн гаргасан 15792 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. 2. Нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн баримтаар Д.Мөнхжаргалын биед 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зүүн зовхины шарх, зүүн нүдний нулимасны сувгийн тасрал бүхий гэмтэл учирсан байна. 3. Учирсан гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4. Д.Мөнхжаргалын биед учирсан зүүн зовхины шарх, зүүн нүдний нулимасны сувгийн тасрал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1 хав 142-143 хуу/

 

Шинжээч эмч А.Амагаланболд мэдүүлэхдээ: “..2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016.12.01-ний өдрийн хооронд Долгор овогтой Мөнхжаргалын биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ явуулсан. Тухайн үед өмнө нь Д.Мөнхжаргалын биед дээр дүгнэлт гаргасан шинжээч эмч Т.Номинцэцэг ар гэрийн гачигдалын улмаас чөлөө авсан болохоор би дүгнэлт гаргахаар болсон юм. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг баримтаар Д.Мөнхжаргалын биед 2016.11.17-ны өдөр зүүн зовхины шарх, зүүн нүдний нулимасны сувгийн тасрал бүхий гэмтэл учирсан. Тухайн гэмтэл нь гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаараад байгаа юм. Харин 2016 оны 11 сарын 21-ний өдрийн ШШҮХ-н шинжээч эмч Т.Номинцэцэгийн гаргасан 13792 дугаартай дүгнэлтэд Д.Мөнхжаргалын биед зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх гэсэн гэмтэл тогтоогдсон байна. Зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн хуйханд шарх гэсэн гэмтэл нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаараад байгаа юм. Д.Мөнхжаргал нь анх Т.Номинцэцэг эмчид үзүүлэхдээ нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээгүй байсан болох тухайн үед үзлэг хийсэн эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин надад үзүүлэхдээ нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн баримтаар гэмтлийн зэрэг нь өөрчлөгдсөн хүндэвтэр зэрэгт хамаарсан. Түүний биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Д.Мөнхжаргалын биед учирсан гэмтлүүд нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Яг ямар даралтаар учруулсан болохыг тогтоох боломж байхгүй” гэжээ. /1 хав 154-155/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1193  дугаартай дүгнэлтэд: 1. Д.Мөнхжаргалын гэх шингэн цус О /I/ бүлгийн харъяалалтай байна. /1хав 160/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1243 дугаартай дүгнэлтэд: 1. М.Ширчингийн гэх цус О / I/ бүлгийн, Д.Болдсайханы гэх цус В /III/ харъяалалтай байна. /1 хав 165 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10005 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн шал болон ширээн дээрээс самбайнд шингээж авсан дээж нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шал болон ширээн дээрээс самбайнд шингээж авсан дээж цус байна. Уг цус О /I/ бүлгийн харъяалалтай байна. /1 хав 170 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10004 дугаартай дүгнэлтэд: 1.Хутга болон заазуур дээр цус илэрсэн. 2. Уг цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна./1хав 175 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6872 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хутга болон заазуур дээрээс адилтгалын шинжилгээний шаардлага хангах гарын мөр илэрсэнгүй. /1 хав 179 хуу/ гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 180/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 614 дугаартай дүгнэлтэд:1. Шинжилгээнд ирүүлсэн пальто дотор талд доод ирмэгээс эгц дээш 20,5 см зайд доторны залгаас оёдол дагуу 44 мм урттай уранхай, мөн пальтоны дотор талд доод ирмэгээс эгц дээш 35 см зайд оноо болон дотрын залгаас оёдол дагуу 35 мм урттай уранхай тус тус байв. Харин шинжилж буй пиджак, цамцанд ямар нэгэн уранхай байхгүй байна. /1хав 185/ гэрэл зургийн үзүүлэлт /1хав 186/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1133 дугаартай дүгнэлтэд: 1.шинжилгээнд ирүүлсэн хохирогч Мөнхжаргалын гэх хувцаснууд дээр цус илэрсэн.АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна гэжээ. /1 хав 190/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10051 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн гэж хаягласан хар өнгийн хүрэм, бор өнгийн хүрэм, хар өнгийн ороолт зэрэг шатах тослох материал илрээгүй. Жич: Хувцас, даавуун эд материалд химийн элемент /бодис/ тодорхойлох техникийн боломжгүй гэжээ. /1хав 195 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6901 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд уранхай гарсан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд гарсан 25.5 см хэмжээтэй урханхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзарсан уранхай байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна./1хав 199 хуу/ гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 200 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10052 дугаартай дүгнэлтэд: 1.шинжилгээнд ирүүлсэн босоо судалтай хар өнгийн хүрэм, судалтай хар өнгийн хүрэм /пальто/, хар өнгийн ороолтон дээр цус илэрсэн. 2.Хар өнгийн ороолтонд дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна. 3.Босоо судалтай хар өнгийн хүрэм, судалтай хар өнгийн хүрэм /пальто/ дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна гэжээ. /1хав 204 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хав, 5-7,8-14/

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 16, 17-19/

            Шүүгдэгч М.Ширчингийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хав 23, 24/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 46,47-48/

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хав 51,53/

            Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хав 52/

            Хохирогч Д.Мөнхжаргалын эмнэлгийн байгууллагад үзүүлсэн гэх баримтууд /1хав 145-153/

            Шүүгдэгч Д.Болдсайханы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хав 26-27, 28-33/

            Шүүгдэгч М.Ширчингийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хав 46-47, 48-52/

            Нийт 768,000 төрөгийн хохирлын баримтууд /2 хав 58-70/ 

            Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хав 71,72/

            2001 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 241 дугаартай Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол /2 хав 75-77/

            Таслан шийдвэрлэх тогтоол /2 хав 79-80, 86-88/

                        Шүүгдэгч Д.Болдсайханы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2 хав 91-101/

            Шүүгдэгч М.Ширчингийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хав 103 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

                        Шүүхийн дүгнэлт: 

            Шүүгдэгч М.Ширчин, Д.Болдсайхан нар нь бүлэглэн, согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын “Ногоон зоорь”-ны ажилчдын байранд үл ялих, ялимгүй зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, догшин авирлаж, иргэн Д.Мөнхжаргалын толгойн орой хэсэг рүү нь заазуурдаж, хутгаар зүүн нүдний ухархай хэсэг рүү хутгалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан зэвсгийн чанартай /хутга, заазуур/ зүйл хэрэглэж танхайрсан болох нь шүүгдэгч М.Ширчингийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мөнхжаргалын: “…Болдсайхан гэж залуу түрүүлж орж ирээд “чи атаман билүү” гээд шүд зуугаад алалцана гээд орж ирсэн. …Болдсайхан нь эхлээд заазуураар толгой руу цохихоор нь би гарыг нь хазаж тавиулсан. Тэгтэл Ширчин хутгаар нүд рүү хатгасан. Тэр үед би Ширчинг хутгаар чичих үед арагш зайлах таараад арай бага хатгагдсан…” гэх мэдүүлэг      

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Мөнхжаргалын: “…түрүүлээд орж ирсэн залуу нь амандаа “новш, ална” гэсэн үг үглээд байхаар нь гайхсан бөгөөд өөдөөс харуулан байрлуулан тавьсан буйдан дээр нөгөө залуу нь суугаад хажуугын буйдан дээр Ширчин суусан. Би яах гэж явна гээд асуусан чинь Ширчин “Яах гэж яваагаа чамд хэлэх алба уу” гээд л томроод эхэлсэн. Тэгэхээр нь би юун тухайгаа хэлэхгүй бол та хоёр гар гэсэн чинь Ширчин босоод ирсэн бөгөөд би ч гаргах санаатай бас бостол шууд миний энгэрээс зуураад авсан гэтэл Ширчин надруу хандан “Чи муу матдаг пиздаа биз” гэхээр нь “Чамайг яаж матсан гэж” гээд асуутал “Чи муу цагдаа матдаг пиздаа биз дээ" гэхээр нь “Чамд ямар хамаатай юм бэ? Би хүүхдээ алуулчихсан хүн” гэхэд хажуугаас нөгөө залуу нь босоод ирсэн бөгөөд баруун шанаа руу гараараа цохиод энгэрээс боогоод цаашаа хана дагуулан түлхээд буланд байсан тогоо руу шахаад дээр нь суулгасан. Гэтэл Ширчин миний нүүрлүү гараараа цохих гэхэд нь хажуу тийшээ бултаад цохиулалгүй өнгөртөл Ширчин миний ажлын байрны ширээн дээр манаачийн мах идэж байсан хутга заазуур хоёр байсныг барьж аваад надруу дайртал нөгөө залуу Ширчингийн гараас заазуурыг нь шүүрч аваад миний толгойн орой хэсэгт нэг удаа цавчиж дахиад далайх үед нь заазууртай гараас нь бариад тавиулах санаатай хазсан чинь заазуураа алдсан. Гэтэл Ширчин хутгаар хэд хэдэн удаа хутгалах гээд дайрсан бөгөөд нэг удаад нь зүүн хөмсөгний дээд хэсэгт хатган дараагийн удаад нь хамрын зүүн хажууд хатгагдан сүүлд нь зүүн нүдний дотор ухархайн хэсэг рүү хутга шир гээд л ороод явчихсан” гэх мэдүүлэг /1 хав 55-56, 57-57/

 

Гэрч Т.Мягмарсүрэнгийн: “..Өдөр 15 цаг 20 минутын орчим 36-38 насны болон 40 гаруй насны 2 эрэгтэй хүн ирээд Мөөгий ахтай уулзъя гэж хэлэхээр нь дугарахгүй байж байтал … Тэр хоёр залуу Мөнхжаргал захирлын байгаа өрөө рүү ороод удалгүй байж байтал цонх хагарах шиг чимээ гарахаар нь тухайн байр руу яваад очиход байрны наад талын цонх нь хагарсан байхаар нь юу болсон юм бол гэж бодоод очоод цонхоор харахад Мөнхжаргал даргын нүүр болон цээжин хэсэгт нилэнхүйдээ цус болсон байдалтай байсан бөгөөд тэр хоёр залуугийн өндөр том биетэй шар царайтай залуу нь Мөнхжаргал даргатай барьцалдаад авсан байдалтай зогсож байсан бөгөөд хажуу талд намхан хөгшин залуу нь гартаа хутга барьсан, гар болон өмсөж явсан хар өнгийн хувцас нь цус болсон байсан. Тэр хөгшин эрэгтэй хүн хандан “чамайг ойртох юм бол ална шүү” гэж хэлэхээр нь би айсандаа буцаж яваад Мөнхжаргал даргын эхнэр рүү нь утсаар залгаад “даргыг хүн зодсон байна хурдан цагдаа дуудаарай” гэж хэлсэн...” гэжээ. /1 хав 59-60/

 

Гэрч Д.Батбаярын: “…хоёулаа орчихоод ирье гээд хоёулаа буугаад ороход нохой хуцаад байсан чинь нэг нохойг хорьж оруулсан. …ингээд Болдсайхан гарч ирээд чи явж бай гээд гараараа дохиход гар нь цус болчихсон бололтой байсан. Манай хүүхэд бүр Боогий ахын гар цус болчихож гээд сайн харсан байсан. Миний бодлоор уг байшинд ороод 5 минут хүрээгүй гарч ирэнгүүтээ яв яв гэхээр нь яар ч байсан хүн чинь хаалга руу харж байсан болохоор гялс хөдлөөд явсан хаалгаар гарах гэж байхад Болдсайхан араас гараараа даллаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1хав 61-62/

 

Гэрч Б.Цогжаргалын: “...Болдсайхан хамгийн сүүлд 2016.11.17-ны өдөр оройн 18 цагаас 19 цагийн хооронд аавынхаа дүү болох М.Ширчингийн хамт орж ирсэн. Тухайн үед тэр хоёр манайд орж ирээд нээх удаагүй 30-40 минут болоод гараад явсан. ...М.Ширчин манайд орж ирэхдээ архи үнэртүүлсэн байсан. Харин Д.Болдсайхан архи уугаагүй байсан байх...” гэх мэдүүлэг /1хав 71-73/

 

Гэрч Ж.Лхамын: “…М.Ширчин манай бааранд 2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 15 цаг 00 минутын үед нэг өндөр тарган шар залуутай орж ирсэн бөгөөд тэр хоёр хүнтэй зодолдсон байдалтай нүүр, гар, хувцас нь цус болсон архи үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Манай бааранд орж ирээд ...нэг нэгээрээ угаалгын өрөө ороод цусаа угаагаад гарч ирээд явсан. Тэр хоёр хүн манайд орж ирээд ямар нэг архи болон бусад зүйл аваагүй шууд нүүр гараа угаагаад цусаа арилгачихаад явсан. ...Ширчин манай бааранд орж ирэхдээ яг ямар хүнтэй зодолдсон талаараа яриагүй. Ямар ч байсан хамт явсан хүнтэйгээ буцаж очоод “…дахиад зодох уу? гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1 хав 76-77, 78-79/

 

Гэрч С.Балжиннямын: “...би 2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр манай охин Лхамын түрээслэдэг Вест нэртэй пабад байж байхад үдээш хойш 15 цагийн орчимд гаднаас гар, хувцас нь нилдээ цус болчихсон 2 хүн орж ирсэн юм. Тэр 2 эрэгтэй хүний 1 нь залуухан, өндөр, шар царайтай, нөгөө нь 50 орчим насны хөгшин хүн байсан. …Тэгээд тэр хоёр ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаачихаад үүдэнд ирж зогсоод явах уу гэж ярилцаж байснаа хөгшин настай нь “…хоёулаа дахиж очоод алалцая” гээд байсан, харин нөгөө залуу нь “яах юм бэ очих хэрэггүй” гээд байсан...” гэх мэдүүлэг /1 хав 80/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15792  дугаартай: 1. Д.Мөнхжаргалын биед зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх бүхий гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /1 хав 136 хуу/

 

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн: “..Зүүн зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Мөн хуйхны гэмтэл ч мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна аа.

…Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр зүүн нүдний нулимсны сувгийн тасрал тогтоогдсон байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаардаг юм” гэх мэдүүлэг /1хав 137/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1531  дугаартай: 1.2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ШШҮХ-н шинжээч эмч Т.Номинцэцэгийн гаргасан 15792 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. 2. Нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн баримтаар Д.Мөнхжаргалын биед 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зүүн зовхины шарх, зүүн нүдний нулимасны сувгийн тасрал бүхий гэмтэл учирсан байна. 3. Учирсан гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4. Д.Мөнхжаргалын биед учирсан зүүн зовхины шарх, зүүн нүдний нулимасны сувгийн тасрал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэж дүгнэлт /1 хав 142-143/

 

Шинжээч эмч А.Амагаланболдын: “…Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг баримтаар Д.Мөнхжаргалын биед 2016.11.17-ны өдөр зүүн зовхины шарх, зүүн нүдний нулимасны сувгийн тасрал бүхий гэмтэл учирсан. Тухайн гэмтэл нь гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаараад байгаа юм. Харин 2016 оны 11 сарын 21-ний өдрийн ШШҮХ-н шинжээч эмч Т.Номинцэцэгийн гаргасан 13792 дугаартай дүгнэлтэд Д.Мөнхжаргалын биед зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх гэсэн гэмтэл тогтоогдсон байна. Зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн хуйханд шарх гэсэн гэмтэл нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаараад байгаа юм. Д.Мөнхжаргал нь анх Т.Номинцэцэг эмчид үзүүлэхдээ нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээгүй байсан болох тухайн үед үзлэг хийсэн эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин надад үзүүлэхдээ нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн баримтаар гэмтлийн зэрэг нь өөрчлөгдсөн хүндэвтэр зэрэгт хамаарсан. Түүний биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Д.Мөнхжаргалын биед учирсан гэмтлүүд нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Яг ямар даралтаар учруулсан болохыг тогтоох боломж байхгүй” гэх мэдүүлэг /1 хав 154-155/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1193  /1хав 160/, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1243 /1 хав 165/, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10005 /1 хав 170/, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10004 /1хав 175/, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6872 /1 хав 179-180/, 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 614 /1хав 185-186/ 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1133 /1 хав 190/, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10051 /1хав 195/, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6901 /1хав 199-200/, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10052 /1хав 204/ дугаар дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хав, 5-7, 8-14/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 16, 17-19/, шүүгдэгч М.Ширчингийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хав 23, 24/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хав 46,47-48/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хав 51, 53/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хав 52/, хохирогч Д.Мөнхжаргалын эмнэлгийн байгууллагад үзүүлсэн гэх баримтууд /1хав 145-153/, шүүгдэгч Д.Болдсайханы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хав 26-27, 28-33/, шүүгдэгч М.Ширчингийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хав 46-47, 48-52/, хохирлын баримтууд /2 хав 58-70/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хав 71,72/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Болдсайхан “Ширчин Мөнхжаргал нарыг зодолдох үед би салгасан. Би Мөнхжаргалыг заазуураар толгой руу нь цохиогүй” гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Ширчин, хохирогч Д.Мөнхжаргал нарыг маргалдах үед нь Д.Болдсайхан нь салгасан гэх боловч шүүгдэгч М.Ширчины бие махбодид гэмтэл учраагүй бөгөөд зөвхөн хохирогч Д.Мөнхжаргалын бие махбодид олон тооны гэмтэл учирснаас үзэхэд шүүгдэгч Д.Болдсайханы “зодооныг салгасан” гэх мэдүүлэг нотлогдохгүй байна.

           

            Иймд шүүгдэгч М.Ширчин, Д.Болдсайхан нар нь бүлэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч нар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Жаст ойл шатахуун түгээх газрын камерын Сиди бичлэг 1 ширхэг, West нэртэй пабын камерын сиди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалах, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, ногоон иштэй заазуур 1 ширхэг, хохирогч Д.Мөнхжаргалын гэмт хэрэг гарах үед өмсөж явсан, цусаар бохирлогдсон хар өнгийн урт пальто, хар өнгийн пиджак, цагаан эрээн өнгийн цамц зэргийг эд мөрийн баримт усгах комисст устгуулахаар тус тус шийдвэрлэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “улсын яллагч шүүгдэгч нарт ял сонсгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийг журамлаагүй нь хууль зөрчсөн тул мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү…” гэх хүсэлт гаргасаныг хүлээн авах үндэслэлгүй юм. Түүнээс гадна хохирогч Д.Мөнхжаргал өөрийн сонгон авсан өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан хүсэлтийг үгүйсгэж “би өөрийн өмгөөлөгчийн биш улсын яллагчийн байр суурийг дэмжиж байна” гэх эсрэг хүсэлт гаргасан тул хохирогчийн хүсэлтийг  харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Мөнхжаргал эмчилгээний зардал 2.0 сая төгрөг өмсөж явсан хувцасны үнэ 525.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул нэхэмжлэх эрхийг хангаж өгнө үү” гэх хүсэлт гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар хохиролтой холбоотой 768.000 төгрөгийн баримт тогтоогдож байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах ба цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь үндэслэл бүхий байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхөөгийн Ширчин, Сартуул овогт Доржийн Болдсайхан нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мөнхөөгийн Ширчинг 6 жил 6 сар хорих ялаар,

            Шүүгдэгч Сартуул овогт Доржийн Болдсайханыг 5 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч М.Ширчин, Д.Болдсайхан нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Д.Болдсайханы цагдан хоригдсон 98 хоног, шүүгдэгч М.Ширчингийн цагдан хоригдсон 157 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Жаст ойл шатахуун түгээх газрын камерын Сиди бичлэг 1 ширхэг, West нэртэй пабын камерын сиди бичлэг 1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган хадгалах,  

            бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, ногоон иштэй заазуур 1 ширхэг, хохирогч Д.Мөнхжаргалын гэмт хэрэг гарах үед өмсөж явсан, цусаар бохирлогдсон хар өнгийн урт пальто, хар өнгийн пиджак, цагаан эрээн өнгийн цамц зэргийг усгахыг эд мөрийн баримт усгах комисст даалгасугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Ширчин, Д.Болдсайхан нараас 768.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 384.000 төгрөг гаргуулан хохирогч Тайж овогт Долгорын Мөнхжаргалд /РД:ШГ65060118/ олгох, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхих, хохирогч цаашид гаргах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.Ширчин, Д.Болдсайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2017 оны 4 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч М.Ширчин, Д.Болдсайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                   

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧИД                                                            Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                                              

                                                                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ