Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/02166

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/02166

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.С,

Хариуцагч: Ц.Б нарт холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 44,605,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдүүлэгч Б.Э миний бие 2019 оны 03 сарын 29-ны өдөр зээлдэгч Х.Сд 15,000,000 төгрөгийг сар тутмын 5 хувийн хүүтэй, 2019 оны 03 сарын 29-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 сарын 29-ны өдөр хүртэлх хугацаатай зээлдүүлж, тухайн өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн. Энэхүү зээлийн барьцаанд улсын бүртгэлийн ү22 дугаартай хувийн сууц, г22 дугаартай газрыг барьцаалсан.

2019 оны 09 сарын 12-ны өдөр дахин 20,000,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 12-ны өдрөөс 2020 оны 09 сарын 12-ны өдөр хүрэл хугацаатайгаар сар тутмын 5 хувийн хүүтэй зээлж, Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгүүдийг давхар барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Мөн 2019 оны 03 сарын 29-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ, 2019 оны 09 сарын 12-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнүүдийн хугацаа 2019, 2020 онуудад дууссан тул 2021 онд тус гэрээнүүдийн хугацааг сунгаж, дээрх 2 зээлийн хүүг 4.0 хувь болгон бууруулж, эргэн төлөх хугацааг сунгаж өөрчилсөн.

Үндсэн болон нэмэлт зээлийн барьцааны гэрээнүүд бүгд нотариатаар баталгаажсан. Зээлийн нэмэлт гэрээний сунгасан хугацаа дууссан боловч зээлдэгч Х.С нь үндсэн төлбөр нийт 35,000,000 төгрөг, зээлийн нийт хүүд 6,480,000 төгрөг төлөөгүй байна.

Мөн 2019 оны 03 сарын 29-ны өдрийн Зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу алдангид 525,000 төгрөг, 2019 оны 09 сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу алдангид 2,600,000 төгрөг нэхэмжлэлж байна. /алдангийг 2021 онд байгуулсан зээлийн гэрээний нэмэлт хугацаа дууссан
хойшхи хоногийг тоолж, зөвхөн үндсэн зээлийн төлбөрийн хэмжээнээс тооцов. Зээлийн хүүнээс алданги тооцоогүй болно./

Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 35,000,000 төгрөг, зээлийн хүүнд 6,480,000 төгрөг, алдангид 3,125,000 төгрөг, нийт 44,605,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Х.С, Ц.Б нараас гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч үндсэн төлбөрт нийт 35,000,000 төгрөг гэж бичсэн боловч энэ огт үндэслэлгүй худал юм. Үндсэн төлбөрт 35,000,000 төгрөг биш 30,000,000 төгрөг зээлж авсан. Мөн хариуцагч нь өөрийн эхнэр М.Болорын 56, Худалдаа хөгжлийн банкны 41 дугаартай данснуудаас нэхэмжлэгчийн нөхөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ч.Өлзийбаатар нарын арилжааны банк дахь харилцах дансанд бэлэн бусаар, нэхэмжлэгч болон түүний нөхрийн хүсэлтээр автомашин кузов засварын үйлчилгээ үзүүлж хөлсөө зээлээс суутгуулах зэрэг хэлбэрээр нийт 34,130,000 /гучин дөрвөн сая нэг зуун гучин мянган/ төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт нэгэнт буцаан төлсөн байна. Үүнд: хариуцагчийн эхнэр М.Болорын Хаан банк дахь 56 дугаартай харилцах данс, хариуцагч өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь 41 дугаартай харилцах данснуудаас тус тус нийт 15,530,000 төгрөгийг төлсөн.

1. 2021 оны 02 дүгээр сарын 04-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 500,000 төгрөгийг Сэргэлэн хүү-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

2. 2021 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 700,000 төгрөгийг Сэргэлэн %-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

3. 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө 50 дугаартай дансанд 1,000,000 төгрөгийг Сэргэлэн хүү-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

4. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 500,000

төгрөгийг Сэргэлэн хүү-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

5. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 400,000 төгрөгийг Сэргэлэн %-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

6. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 350,000 төгрөгийг Сэргэлэн %-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

7. 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50 дугаартай дансанд 1,000,000 төгрөгийг Сэргэлэн %-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

8. 2019 оны 10 дугаар сарын 01 -ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 750,000 төгрөгийг Сэргэлэн "-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

9. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 600,000

төгрөгийг Сэргэлэн -гүйлгээний утгатай шилжүүлсэн.

10. 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 900,000 төгрөгийг Сэргэлэн '-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

11. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 800,000 төгрөгийг Сэргэлэн '-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

12. 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 100,000 төгрөгийг Сэргэлэн Чүйлгээний утгатай шилжүүлсэн.

13. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 750,000 төгрөгийг Сэргэлэн Чүйлгээний утгатай шилжүүлсэн.

14. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 500,000 төгрөгийг Буяанбат 'Чүйлгээний утгатай шилжүүлсэн.

15. 2019 рны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд1 830,000 төгрөгийг Сэргэлэн Чүйлгээний утгатай шилжүүлсэн.

16. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50 дугаартай дансанд 1,000,000 төгрөгийг Сэргэлэн Чүйлгээний утгатай шилжүүлсэн.

17. 2019 оны 09 дүтээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 500,000 төгрөгийг Сэргэлэн '-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

18.2020                   оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 500,000

төгрөгийг Сэргэлэн "-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

19.2020                   оны 10 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 500,000

төгрөгийг Сэргэлэн "-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

20.2020                   оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 500,000

төгрөгийг Сэргэлэн % "-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

21.2021                   оны 03 дугаар сарын 31 -ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд, 800,000

төгрөгийг Сэргэлэн % "-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

22.2021                   оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн

төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 450,000

төгрөгийг Сэргэлэн хүү "-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

23.2021                   оны 06 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 800,000

төгрөгийг Сэргэлэн ''-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

24.2021                   оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50 дугаартай дансанд 50,000 төгрөгийг "-гүйлгээний утгатай шилж;үүлсэн.

25.2021                   оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд, 150,000

төгрөгийг Сэргэлэн-гүйлгээний утгатай шилжүүлсэн.

26.2021                   оны 09 дүгээр сарын 01-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Ч.Ө50 дугаартай дансанд 600,000

төгрөгийг Сэргэлэн % -гүйлгээний утгатай шилжүүлсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан зөвшилцөж, тохиролцсоны үндсэн дээр өөрийн үеэл Э.Золбоогийн өмчлөлийн 2011 онд үйлдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсад импортоор орж ирсэн, гаалийн бичигтэй, Тояата Альпард маркийн автомашиныг 15,000,000 /Арван таван сая/ төгрөгт тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу А.Амарбатад 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр итгэмжлэл олгох замаар шилжүүлэн өгсөн. Мөн Ц.Бад 4,9 сая төгрөг зээлсэн гэх боловч Ц.Б нь 3,5 сая төгрөг авсан гэж тайлбарладаг, Х.С нь Ц.Быг 2,5 сая төгрөг зээлсэн гэдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас: иргэний үнэмлэхний хуулбар, 2019.03.29-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019.03.29-ний өдрийн зээлийн гэрээ, 2019.03.29-ний өдрийн барьцааны гэрээ, 2019.09.12-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019.09.12-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, 2019.09.6-ны өдрийн зээлийн гэрээ, дансны хуулга,

4. Хариуцагч талаас: Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, итгэмжлэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэргийг гаргасан.

  Шүүхийн журмаар үзлэг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.  Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчтай 2019 оны 03 сарын 29-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 12-ны өдөр дахин гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг олгосон бөгөөд зээлийн барьцаанд улсын бүртгэлийн ү22 дугаартай хувийн сууц, г22 дугаартай газрыг барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй тул зээлийн гэрээний үндсэн төлбөрт 35,000,000 төгрөг, зээлийн хүүнд 6,480,000 төгрөг, алдангид 3,125,000 төгрөг, нийт 44,605,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Х.С, Ц.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.  Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Х.С миний бие 35,000,000 төгрөг биш 30,000,000 төгрөг зээлсэн. Хамтран хариуцагч болох Ц.Б нь 4,900,000 төгрөг биш, 2,500,000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэгчийн нөхөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ч.Өлзийбаатар нарын харилцах дансанд зээлээсээ төлж нийт 15,530,000 төгрөг, нэхэмжлэгч болон түүний нөхрийн хүсэлтээр автомашин кузов засварын үйлчилгээ үзүүлж 3,600,000 төгрөгийн төлбөрийг зээлээс суутгуулах, мөн тоёота альпард маркын автомашиныг 15,000,000 төгрөгт тооцож шилжүүлээд нийт 34,130,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт буцааж төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.

 

4.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-     Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр хоёр жилийн хугацаатай, 15,000,000 төгрөгийг сар тутам 5 хувийн хүүтэйгээр, зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлвэл хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч зээлийн гэрээг байгуулжээ.

-     Талууд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамж, 658 тоотын 190 мкв талбай бүхий газар, 40 мкв талбай бүхий хувийн сууцыг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож барьцаалжээ.

-     Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, гэрээгээр гэрээний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байхаар сунгасан байна.

-     Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр нэг жилийн хугацаатай, 20,000,000 төгрөгийг сар тутам 5 хувийн хүүтэйгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлвэл хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч зээлийн гэрээг байгуулжээ.

-     Талууд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамж, 658 тоотын 190 мкв талбай бүхий газар, 40 мкв талбай бүхий хувийн сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож барьцаалжээ.

-     Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, гэрээгээр гэрээний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл байхаар сунгасан байна.

-     Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна. Мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, талууд энэ талаар маргаагүй болно.

-     Барьцааны зүйл болох 190 мкв талбайтай газар нь зээлдэгч Х.Сгийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

-     М.Болор гэх хүний дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө дансруу нийт 26 удаагийн гүйлгээ хийгдсэн нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч М.Болорыг эхнэр нь гэж тайлбарладаг. Гүйлгээг хийсэн цаг хугацааны дараалал утгаас харахад зээлийн хүү төлөлт хийгдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Х.Сг нэхэмжлэгчээс авсан зээлийн хүүгээ төлж гүйлгээг хийж байсан гэж үзэх нь зүйтэй байна. Тиймээс зээлийн төлөлт хийж байсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

-     Хэрэгт Э.Золбоо болон А.Амарбат нарын хооронд хийсэн итгэмжлэл баримтаар авагдсан байх ба хариуцагчийн тайлбараар өөрийн үеэлийн авто машиныг итгэмжлэлээр А.Амарбат гэх хүнд шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.

-     2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулууны 90070809 дугаартай хар өнгийн Хуавэй П40 лайт маркын гар утсанд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд авто машинд засвар хийлгэж, тухайн төлбөрөө зээлийн дүнгээс хасаж байсан үйл баримт тогтоогдож байна.

-     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаан банкны дэлгэрэнгүй хуулгаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөгийг Сэргэлэн гэсэн утгатайгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдох бөгөөд авто машиныг хариуцагчаас худалдаж авсан төлбөрөө шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар энэ баримтаар тогтоогдож байна гэж үзэх нь зүйтэй байна. Энэ 15,000,000 төгрөгийн гүйлгээг автомашины төлбөрөөс өөр гүйлгээ мөн эсэх талаар хариуцагч нь маргадаггүй.

-     Шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө фэйсбүүк чатын нэхэмжлэгч болон хариуцагчийн хоорондын харилцан ярианд үзлэг хийсэн бөгөөд тухайн харилцан ярианд нэхэмжлэгч засварын төлбөрт 600,000 төгрөгөөр нэг удаа, 700,000 төгрөгөөр нэг удаа үйлчилгээ авч, ажлын хөлсийг зээлээсээ суутгасан нь тогтоогдож байна. Хариуцагчийн тайлбарт дурдсан 3,600,000 төгрөгийн ажил хийгдсэн талаар нэмэлт баримт хэрэгт авагдаагүй учир дээрх баримтаар энэ тайлбар үгүйсгэгдэж байна. Хэрэгт нийт 1,300,000 төгрөгийн хөлстэй авто машины засварын ажил хийгдсэн нь баримтаар тогтоогдох боловч тухай бүрт нэхэмжлэгч нь зээлийн төлбөрөөс суутгал хийж байсан тул энэ үнийн дүнг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцох үндэслэлгүй юм.

-     Нэхэмжлэгчээс хариуцагчид худалдсан авто машины зөрүү төлбөр 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон бөгөөд нийт 30,000,000 төгрөгөөр машиныг үнэлж худалдсан, үлдэх 15,000,000 төгрөгөөс хүүнд 7,000,000 төгрөгийг хасч, үлдэх 8,000,000 төгрөгийг үндсэн 35 сая төгрөгийн зээлээс хасч тооцоод 27,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон тухай үзлэгээр авагдсан талуудын чатны харилцан яриагаар тогтоогдож байна. Тиймээс хариуцагчийн автомашиныг зээлэндээ тооцож, 15,000,000 төгрөгт бодож шилжүүлсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

-     Нэхэмжлэгч Б.Эгийн хаан банкны дансны хуулгаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 12,000,000 төгрөг, мөн тус өдөр 3,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө хаан банкны дансны хуулгаар 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 12,000,000 төгрөгийг Сэргэлэн Хайд шилжүүлсэн болох нь баримтаар авагдсан бөгөөд Х.Сд нийт 30,000,000 төгрөгийг зээлсэн болох нь нотлогддог.

-     Дээрх зээлийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлэхдээ өөрийн болон нөхрийнхөө дансаар дамжуулан олгосон байх боловч эхнэр Б.Э нэхэмжлэл гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр түүний нөхөр Ч.Өлзийбаатар төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаад хариуцагчийн зүгээс маргаагүй, хүүгийн төлөлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дансруу төлж байсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Эг нийт зээлийг олгосон этгээд гэж үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэнг дурдах нь зүйтэй байна.

-     Хамтран хариуцагч Ц.Бад 4,900,000 төгрөгийг бэлнээр олгосон гэх гэрээ хэрэгт баримтаар авагдсан бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч Х.Сгийн Ц.Б 2,500,000 төгрөг зээлсэн гэх тайлбараа нотлох нэмэлт баримт ирүүлээгүй тул гэрээнд үндэслэж, Ц.Быг 4,900,000 төгрөг зээлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

-     Хариуцагч Ц.Бын зээлсэн 4,900,000 төгрөгийн зээлийг хариуцагч Х.Стэй байгуулсан гэрээгээр олгосон нийт 35,000,000 төгрөгт багтсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарт хариуцагч тал маргаагүй.

 

5.  Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчээс зээлийг хариуцагчид шилжүүлсэн байх тул хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрт 35,000,000 төгрөг, зээлийн хүүнд 6,480,000 төгрөг, алдангид 3,125,000 төгрөг нийт 44,605,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

6.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу хариуцагч Х.Сгийн хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, алдангийн нэхэмжлэлээс 2,625,000 төгрөгийг хасч гаргуулах нь зүйтэй байна.

 

7.  угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлдээ 380,975 төгрөгийн хураамж төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хураамж 367,850 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 232.8-д заасныг баримтлан Х.С, Ц.Б нараас 41,980,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,625,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан Х.С, Ц.Б нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамж, 658 тоот 190 мкв талбай бүхий газар, 40 мкв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С, Ц.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 367,850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ