Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01808

 

 

 

 

 

  2023         09           25                                       210/МА2023/01808

 

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/02166 дугаар шийдвэртэй

Б.Э-гийн  нэхэмжлэлтэй,Х.С,Ц.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 44,605,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие зээлдэгч Х.С-д 15,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаагаар зээлдүүлэхээр зээл гэрээ байгуулж, мөн өдөр улсын бүртгэлийн ү22030302** дугаартай, хувийн сууц, Г-22030092** дугаартай газрын хамт барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.

1.2. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дахин 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгүүдийг давхар барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.3. Талууд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн барьцааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнүүдийн хугацаа 2019, 2020 онуудад дууссан тул 2021 онд тус гэрээнүүдийн хугацааг сунгаж, дээрх 2 зээлийн хүүг 4 хувь болгон бууруулж, эргэн төлөх хугацааг сунгаж өөрчилсөн. Үндсэн болон нэмэлт зээлийн барьцааны гэрээнүүдийг нотариатаар баталгаажсан. Зээлийн нэмэлт гэрээг сунгасан хугацаа дууссан боловч зээлдэгч Х.С нь үндсэн төлбөр нийт 35,000,000 төгрөг, зээлийн хүү 6,480,000 төгрөг төлөөгүй байна.

1.4. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу алданги 525,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу алдангид 2,600,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 35,000,000 төгрөг, зээлийн хүүнд 6,480,000 төгрөг, алдангид 3,125,000 төгрөг, нийт 44,605,000 төгрөгийг хариуцагч Х.С, Ц.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч үндсэн төлбөрт нийт 35,000,000 төгрөг гэсэн боловч үндэслэлгүй байна. Үндсэн төлбөрт 35,000,000 төгрөг бус 30,000,000 төгрөгийн зээл авсан. Мөн хариуцагч нь өөрийн эхнэр М.Б-ын 56221769**, Худалдаа хөгжлийн банкны 4110218**тоот данснуудаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ч.Өлзийбаатарын арилжааны банк дахь харилцах дансанд бэлэн бусаар, нэхэмжлэгч болон түүний нөхрийн хүсэлтээр автомашин кузов засварын үйлчилгээ үзүүлж хөлсөө зээлээс суутгуулах зэрэг хэлбэрээр нийт 34,130,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн. Хариуцагчийн эхнэр М.Болорын Хаан банк дахь 56221769** тоот харилцах данс, хариуцагч өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь 4110218**тоот харилцах данснуудаас тус тус нийт 15,530,000 төгрөгийг төлсөн.

Үүнд: 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө-ын 50266912** тоот дансанд 500,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 700,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатарын 50266912** тоот дансанд 1,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 400,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 350,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 1,000,000 төгрөг,  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 750,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 600,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 900,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** дугаартай дансанд 800,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 100,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 750,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 500,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 830,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 1,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд, 800,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 450,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 800,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 50,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд, 150,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өлзийбаатрын 50266912** тоот дансанд 600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан зөвшилцөж, тохиролцсоны үндсэн дээр өөрийн үеэл Э.Золбоогийн өмчлөлийн 2011 онд үйлдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсад импортоор орж ирсэн, гаалийн бичигтэй, тоёота альпард маркийн автомашиныг 15,000,000 төгрөгт тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу А.А-д 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр итгэмжлэл олгох замаар шилжүүлэн өгсөн. МөнЦ.Бад 4,900,000 төгрөг зээлсэн гэх боловч 3,500,000 төгрөг авсан гэж тайлбарладаг. Харин хариуцагч Х.С ньЦ.Б-ыг 2,500,000 төгрөг зээлсэн талаар тайлбарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 232.8-д заасныг баримтлан Х.С,Ц.Б нараас 41,980,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,625,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.С,Ц.Б нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамж, 658 тоот 190 мкв талбай бүхий газар, 40 м.кв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С,Ц.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 367,850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагчХ.Стэй буруу ойлголцсоны улмаас 30,000,000 төгрөгийн үнэлгээтэй шилжүүлсэн автомашиныг 15,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн хэмээн буруу тайлбар гарган ноцтой алдаа гаргаж, төлөөлүүлэгч хохирол учруулахуйц байна. Автомашиныг нэхэмжлэгч, хариуцагч Х.С нар харилцан тохиролцож 30,000,000 төгрөгөөр тооцон 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бусдад худалдсан 30,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт суутгуулж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийгХ.С рүү шилжүүлэхийг тохирч 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч шилжүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулах үед гэрээний гол нөхцөлд үндсэн зээл 15,000,000 төгрөг, 3.1.5-д...зээлийн үндсэн төлбөр болох 15,000,000 төгрөгийг...хэмээн дүгнэсэн буюу энэхүү нэмэлт гэрээнд 20,000,000 зээлийн хэмжээтэй зээлийн харилцааны талаар дурдагдаагүй. ХариуцагчХ.Сгийн зүгээс 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч үндсэн төлбөр 15,000,000 төгрөгийг тус гэрээний хугацаанаас өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр автомашин худалдах замаар олсон 30,000,000 төгрөгөөс суутгуулах замаар 5 сарын хуримтлагдсан хүү болох 3,750,000 төгрөгийн хамт төлж барагдуулсан байхад шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд зээлийн хэмжээ 20,000,000 төгрөг гэж бичигдсэн боловч нэхэмжлэгч хариуцагч Х.С-д бодитоор 15,000,000 төгрөг шилжүүлсэн байгааг шүүх анзаарч дүгнэлт хийгээгүй. Зээлийн гэрээний 2.1-д зээлийн хэмжээ 20,000,000 төгрөг, 3.2-т зээлийн мөнгийг бэлнээр буюу банкны дансаар хүлээлгэн өгснөөр гэрээ хүчинтэй болж, зээлийн мөнгийг бодитоор эргүүлэн төлснөөр дуусгавар болно гэж бичигдсэн хэдий ч Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн

4.3. Нэхэмжлэгчээс Ц.Б-ад 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний үеэр хэлдэг ч өөрийн шаардлагыг нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх хангаж буруу шийдвэрлэсэн. Хариуцагч Ц.Б нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөгийг зээлсэн бөгөөд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, өөрийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Хэдийгээр тухайн цаг үед ковидын нөхцөл байдалтай тулгарч ажилгүй орлогогүй байсан ч хариуцагч Х.С-гийн зүгээс 26 удаагийн гүйлгээгээр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрт 15,530,000 төгрөг, автомашины орлогоос 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн үндсэн төлбөрт тооцон 15,000,000 төгрөг, нэхэмжлэгчээс ирүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 12 өдрийн автомашины кузов засварлах замаар 2,1 сая төгрөг, нийт 32,630,000 төгрөгийг төлсөн. Иймд Х.С-гээс 14,258,550 төгрөгийг,Ц.Баас 2,500,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хэргийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлээгүй байх тул шийдвэрт үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Х.С,Ц.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 6,480,000 төгрөг, алданги 3,125,000 төгрөг, нийт 44,605,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Х.С нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч Б.Э нь 15,000,000 төгрөгийг зээлдэгч Х.С-д 2 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 7/

 

3.а. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Х.С-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-22030092** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18643313121789 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 17 гудамж, 658 тоот, 190 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22030302** дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 8/

 

3.б. Мөн нэхэмжлэгч Б.Э-, хариуцагч Х.С нар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 1 жил буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, зээлийн хүү 5 хувь гэснийг 4 хувь байхаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5/

 

3.в. Үүний дараа нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Х.С нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч Б.Э нь 20,000,000 төгрөгийг зээлдэгчХ.Сд 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 12/

 

3.г. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Х.С-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-22030092** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18643313121789 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 17 гудамж, 658 тоот, 190 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22030302** дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дахин барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 14/

 

3.д. Мөн нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Х.С нар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 18 сар буюу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, зээлийн хүү 5 хувь гэснийг 4 хувь байхаар тохиролцсон байна. /хх-ийн 10/

3.е. Харин Ч.Ө ,Ц.Б нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 4,900,000 төгрөгийг зээлдэгчид 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-ийн 143/

 

Талуудын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байгааг залруулж өөрчлөлт оруулна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э-д хариуцагч Х.С,Ц.Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 6,480,000 төгрөг, алданги 3,125,000 төгрөг, нийт 41,980,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

4.а. Хэргийн баримтаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ХААН банк дахь нэхэмжлэгчийн 51340105** тоот данснаас 12,000,000 төгрөг болон 3,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ХААН банк дахь Ч.Өлзийбаатарын 50266912** тоот дансаас 3,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь Ч.Өлзийбаатарын 4700267** тоот данснаас 12,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлсэн болох нь дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байхад анхан шатны шүүх хариуцагч нараас нэхэмжлэгчид үндсэн зээлд 35,000,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй. Энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. /хх-ийн 142, 144-145/

 

4.б. Хариуцагч Х.С нь нэхэмжлэгч Б.Э-гаас зээлсэн мөнгөн хөрөнгөөс 26 удаагийн гүйлгээгээр нийт 15,530,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-д буцаан төлсөн нь банкны дансны хуулгаар нотлогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

4.в. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчХ.Сгээс тоёота алфард /toyota alphard/ автомашиныг 30,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчид шилжүүлж, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлээс 8,000,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг буюу нийт 15,000,000 төгрөгийг суутгуулан, үлдэх 15,000,000 төгрөгийг Ч.Өлзийбаатараас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “сэргэлэн” гэх утгатайгаар 5009304786 тоот данс руу шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, дансны хуулга, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 83, 95-140/

 

4.г. Мөн хариуцагч нар 600,000 төгрөг, 700,000 төгрөг, 1,500,000 төгрөг нийт 2,800,000 төгрөгийн хөлсөөр нэхэмжлэгчийн авто машинд засвар үйлчилгээ хийж зээлийн төлбөрөөс суутгахаар тохиролцсон болох нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. Дээрх мөнгөн дүнг анхан шатны шүүх зээлийн төлбөрөөс хасч тооцоогүй нь буруу байгааг залруулж, зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

 

5. Дээрх зээлийн гэрээнүүдэд дараах тооцооллыг хийж, нэхэмжлэлийн үнийн дүнд дараах байдлаар өөрчлөлт оруулна. Үүнд:

 

5.а. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний тухайд:

Хариуцагч нар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны хүү /үндсэн зээл 15,000,000 төгрөг*5% хүү=750,000*11=8,250,000/ төгрөг болно. Дээрх 15,000,000 төгрөгийн зээлээс нэхэмжлэгчид авто машин зарсан үнийн дүнгээс суутгуулсан 15,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 8,000,000 төгрөг, зээлийн хүүнд 7,000,000 төгрөгийг хасч тооцоход 1,250,000 төгрөгийн хүү үлдэж байна.

Талууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгаж, зээлийн хүүг 4 хувь байхаар тохиролцсон тул зээлийн үлдэгдэл 7,000,000*4%=280,000*10сар=2,800,000 төгрөгийн хүү, мөн 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 7,000,000*5%=350,000*12=4,200,000 төгрөгийн хүү болно.

Иймд нэхэмжлэгчид хариуцагчаас /үндсэн зээл 7,000,000+1,250,000+2,800,000+4,200,000=15,250,000/ төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.б. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний тухайд:

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл /15,000,000 төгрөг*5%=750,000*12=9,000,000/ төгрөгийн хүү болох бөгөөд үндсэн зээл 15,000,000 төгрөг+9,000,000 төгрөгийн хүү=24,000,000 төгрөг болно.

Талууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн гэрээг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 10 сараар сунгаж зээлийн хүүг 4 хувь байхаар тохиролцсон тул үндсэн зээл 15,000,000*4%=600,000*10сар=6,000,000 төгрөгийн хүү болно. Энэ зээлийн гэрээний үүрэг 24,000,000 төгрөг+6,000,000=30,000,000 төгрөг болж байна. Үүнээс хариуцагчХ.Сгээс 26 удаагийн гүйлгээр нийт 15,530,000 төгрөгийн төлөлт хийснийг дээрх дүнгээс хасахад 14,470,000 төгрөг үлдэж байна. Дээрх дүнгээс машины засвар үйлчилгээний хөлс 2,800,000 төгрөгийг хасахад 11,870,000 төгрөг нэхэмжлэгчид хариуцагч нараас төлөгдөөгүй үлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.в. Дээрх тооцоог нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нараас 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15,250,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 11,870,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 30,120,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 14,485,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6.Түүнчлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 гэснийг хасч, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг  хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/02166 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...232.1,...”, “...232.8” гэснийг хасч, “...41,980,000” гэснийг “...30,120,000” гэж, “...2,625,000” гэснийг “...14,458,000” гэж,

3 дахь заалтын “...367,850” гэснийг “...308,550” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.С-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,058 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ

 

                                          ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ