Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/03105

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 19 101/ШШ2023/03105

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххххххххх тоот хаягт оршин суух Элжигэн овогт Оын Ч /РД: хххххх/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххх Улиастай-1 барилгын материалын агуулах, БНХАУ-ын иргэн Ф /Ф паспортын дугаар: хххххххх/,

Хариуцагч: хххххххххххх тоот хаягт оршин суух Ж.Г /РД: .........../, Сгийн М /БНХАУ-ын иргэн М, паспортын дугаар: хххххххххх/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.Г, БНХАУ-ын иргэн М нарын 5,978,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е,

Хариуцагч, хариуцагч БНХАУ-ын иргэн Ф-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г,

Хариуцагч БНХАУ-ын иргэн М,

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Саранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч О.Ч миний ээж бөгөөд 2021 оны 06 сарын 22-ны өдөр Бүгд найрамдах Хятад улсын иргэн Фгийн Хаан банк дахь 000000000 тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлж, 2022 оны 03 сард буцаан төлөх нөхцөлтэй зээлсэн.

Хариуцагч Ф махны үйлдвэр ажиллуулах, мах худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд монгол хэлээр ярьж, бичиж мэддэггүй.

Хамтран хариуцагч болох Ж.Г, түүний эхнэр С.М нар нь нэхэмжлэгч О.Чгийн төрсөн хүү, бэр болох хүмүүс бөгөөд Хятадын иргэн Фд орчуулга хийж, мөн хоолны газар хамтран ажиллуулах зэргээр ажил хэргийн хамтрагчид болно.

Нэхэмжлэгч нь өөрийн хүү Ж.Г болон бэр С.Мтэй байнгын харилцаа холбоо байдаггүй бөгөөд 2021 оны 06 сарын 21-ний өдөр бэр С.М нь утсаар холбогдож нэхэмжлэгчийн өмчлөлд байдаг орон сууцыг 20,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, мөнгө зээлж, тус болооч гэх саналыг тавьсан.

Учир нь хариуцагч Ф нь лексус 470 маркийн автомашин худалдан авах гэтэл өөрсдийн мөнгө нь хүрэхгүй байна гэж тайлбарласан. Тус автомашиныг худалдан авч буй хариуцагч Ф нь Монголд тээврийн хэрэгсэл барих жолооны эрхийн үнэмлэхгүй учир Ж.Гийн нэр дээр автомашины худалдах авах тухай хэлж байсан.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нарт мөнгө зээлүүлэхийг хүлээн зөвшөөрч 2021 оны 06 сарын 21-ний өдөр Х.Сд өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6-р хороо, 10Б байр, 120 тоотод байрлах 51.2 м.кв орон сууцыг барьцаалсан, нэг сарын 2,5 хувийн хүүтэй 0962 дугаар бүхий барьцааны гэрээ болон зээлийн гэрээг байгуулж, Х.Сгаас /түүний нөхөр Д.Алтанхуягийн данснаас/ хариуцагч Фд 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 08 цаг 47 минутад 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн.

Хариуцагч нар 20,000,000 төгрөг болон орон сууц барьцаалсан зээлийн хүүг мөн зөвшөөрч 2021 оны 07 сарын 22-ны өдрөөс 2022 оны 02 сарын 22-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд нэг сарын 500,000 төгрөгийн хүүг хариуцагч С.М нь нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан.

Өөрөөр хэлбэл 20,000,000 төгрөгийг нэг сарын 2,5 хувийн хүүтэй болохыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч сар бүрийн тогтмол төлөлтийг хийж ирсэн. Гэвч 2022 оны 03 сарын 12-ны өдөр гэр бүлийн хувийн жижиг маргаанаас шалтгаалж хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан болно.

Нэхэмжлэгч нь сард 500,000 төгрөгийн тэтгэврийн орлоготой хүн бөгөөд тэтгэврээрээ сар бүрийн зээлийн хүүгээ төлөөд амьдар гэж хариуцагч нар хэлсэн.

Одоогоор нэхэмжлэгчийн авч байгаа тэтгэвэр зөвхөн энэ зээлийн хүүг төлөх чадвартай бөгөөд амьдрах зардал, хувийн хэрэглээгээ хангаж чадахгүй буюу санхүүгийн маш хүнд байдалд нэхэмжлэгчийг орхисонд маш их гомдолтой байна.

Хариуцагч нарт зээлүүлсэн 20,000,000 төгрөг, 4 сарын хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөрт сар бүрийн 500,000 төгрөг буюу бүгд 2,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ихэсгэсэн.

Хариуцагч нар 20,000,000 төгрөгийг 1 сарын 2,5 хувийн хүүтэй, зээлж авсан болохыг хүлээн зөвшөөрч сар бүрийн тогтмол төлөлтийг 8 сарын хугацаанд төлж ирсэн ба өөрөөр хэлбэл хариуцагч нар 2021 оны 02 сараас хойш 20,000,000 төгрөгийн зээл болон зээлийн гэрээнээс үүссэн хохирол болох зээлийн хүүг төлөхгүй явсаар нийт 10 сарын хүү болох 5,000,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан.

Иймд хариуцагч нарт зээлүүлсэн 20,000,000 төгрөгийн 10 сарын хүү төлсөн хохирол болох сар бүрийн 500,000 төгрөг буюу нийт 5,000,000 төгрөг гэж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 3,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэн өөрчилж нийт 25,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагч БНХАУ-ын иргэн Ф-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч БНХАУ-ын иргэн М нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч О.Ч нэхэмжлэлдээ 2021 оны 06 сарын 21-ний өдөр бэр С.М нь утсаар холбогдож нэхэмжлэгчийн өмчлөлд байдаг орон сууцыг 20,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, мөнгө зээлж, тус болооч гэх санал тавьсан. Учир нь хариуцагч Ф лексус-470 маркийн автомашин худалдан авах гэтэл өөрсдийн мөнгө нь хүрэхгүй байна гэж тайлбарласан. Тус автомашиныг худалдан авч буй хариуцагч Ф нь Монголд авто тээврийн хэрэгсэл барих жолооны эрхийн үнэмлэхгүй учир хариуцагч Ж.Гийн нэр дээр автомашины худалдан авах тухай хэлж байсан." гэж нэхэмжлэлдээ бичсэн нь худал болно.

Ж. Г, С.М бид ээж О.Чд орон сууцаа зээлийн барьцаанд тавьж, мөнгө зээлж тус болооч гэх саналыг тавиагүй, ийм санал тавих хэрэгцээ шаардлага ч байхгүй, улмаар ээжээс мөнгө зээлэх ч шаардлагагүй юм.

Ээжийн гуйлтаар Ж.Г, С.М бид ээждээ мөнгө зээлж, ээж орон сууцаа барьцаанд тавьж, алдах гээд байна тус болооч гэж гуйж байсны дагуу зээлийг нь хааж, барьцаанаас чөлөөлж өгч тус болж байсан. Ээж бидний мэдэхийн 3 удаа орон сууцаа зээлийн барьцаанд тавьж байсан.

Ж.Г, С.М бид хоёрт автомашин авах шаардлага үүсч, ээж О.Чгээс "өмнө зээлсэн мөнгөө авъя" гэж л ярьсан болохоос биш мөнгө зээлээч гэж ярьсан зүйл огт байхгүй.

Ээж О.Чд өмнө нь зээлсэн мөнгөө л бид буцаан авсан учиртай. 2021 оны 01 сарын 22-ны өдөр ээж О.Чгийн "мөнгө зээлээч" гэх гуйлтын дагуу С.Мийн Хаан банкны 00000000 дугаар данснаас 2021 оны 01 сарын 20-ны өдөр Хаан банкны 0000000дугаар бүхий ББСБ-ын данс руу 10,000,000 төгрөг, мөн дахин энэ өдрөө мөн дансанд 10,298,300 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр, нийт 20,298,300 төгрөгийг зээлсэн.

Ээж буцаагаад 2021 оны 01 сарын 22-ны өдөр буюу 2 хоногийн дараа өөрийн Хаан банкны 000000000 дугаар данснаас 10,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр төлж байсан. Энэ нь анх удаа ээж О.Чгийн гуйлтаар орон сууцыг нь барьцаанаас чөлөөлж өгч байсан.

Ээж орон сууцаа чөлөөлүүлж аваад, бага хүүтэй таньдаг газраа 2021 оны 03 сард дахин барьцаанд тавьсан байсан. Энэ зээлээ ээж О. Ч төлж чадахгүй байна "мөнгө зээлээч" гээд биднээс гуйхаар нь, 2021 оны 03 сарын 20-ны өдөр ээжийн хэлснээр Хаан банкны 000000000000 дугаарын дансанд С.Мээс 500,000 төгрөг шилжүүлсэн.

Мөн дахин ээж О. Чгийн "мөнгө зээлээч" гэх гуйлтаар 2021 оны 05 сарын 20-ны өдөр С.Мийн Хаан банкны 00000000 дугаар данснаас 1,000,000 төгрөгийг "Ч 4-5 сарын хүү" гэсэн утгатай Хаан банкны 000000000000 дугаарын дансанд шилжүүлсэн.

Мөн 2021 оны 06 сарын 02-ны өдөр ээж О.Чгийн "мөнгө зээлээч" гэх гуйлтаар 2 дахь удаагаа С.Мийн Хаан банкны 00000000 дугаар данснаас, 20,000,000 төгрөгийг зээлүүлж, н.Сгийн Хаан банкны 0000000 тоот дансанд шилжүүлсэн.

Мөн энэ өдрөө ээж О. Ч зээлийн хүүг нь төлөөч гэхээр нь н.Сгийн мөн дансанд 180,000 төгрөг шилжүүлсэн. С.Мийн Хаан банкны дансны хуулгаас харахад нийт 21,978,300 төгрөгийг ээж О.Ч нь зээлж аваад, өнөөг хүртэл өгөөгүй.

Иймээс Ж.Г, С.М бид 2021 оны 06 сард автомашин авах болоод, өмнө нь ээждээ зээлж байсан дээрх нийт 21,978,300 төгрөгөө авах шаардлага үүсч, ээжээс нэхсэн.

Ээж О.Ч бид хоёроос зээлсэн мөнгөө төлөхийн тулд бусдаас мөнгө зээлсэн асуудал бид нарт ямар ч хамааралгүй, ээж О.Чгийн хувийн асуудал, бүр тодруулбал хэн гэгч хүнээс зээл авч, бидний өр зээлийг төлөх нь бидэнд хамааралгүй.

Хүү, бэр хоёрооссо авсан өмнөх зээлээ ээж О. Ч төлөхдөө тухайн үед хүү Ж.Г банкны картгүй явж байсан ба БНХАУ-ын иргэн Фгийн хамт явж байгаад, түүний дансаар авсан байдаг, Фгийн Хаан банкны данс руу Д.Алтанхуяг гэгчээс 2021 оны 06 сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлж, Ж.Г, С.М бид хоёроос өмнө авсан зээлээ ээж заримыг нь төлснийгөө хариуцагч Ж.Г, С.М, Ф нарт зээлсэн мэт нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна.

Энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч монгол хэл мэдэхгүй Ф гэх хүнд ээж О.Ч өөрөө мөнгө зээлсэн мэт, мөн буцаан төлөх нөхцөлтэй зээлсэн гэх мэт үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь илт илэрхий юм.

Ээж О. Ч зээлийн хүүгээ төлж чадахгүй байна гээд дахин "мөнгө зээлээч" гэж гуйсан. Бид ээжээ бодоод орон сууцаа алдах гээд байгаа юм байна гэж ойлгоод, 2021 оны 07 сарын 20-ны өдөр ээжийн төл гэж өгсөн Хаан банкны 0000000 тоот н.С гэгчийн данс руу 500,000 төгрөгийг хариуцагч С.Мийн данснаас шилжүүлсэн.

Ээжийн "мөнгө зээлээч" гэх гуйлтын дагуу 2021 оны 08 сарын 20-ны өдөр мөн дансанд 500,000 төгрөг, 2021 оны 09 сарын 20-ны өдөр мөн дансанд 500,000 төгрөг, 2021 оны 10 сарын 20-ны өдөр мөн дансанд 500,000 төгрөг, 2021 оны 11 сарын 19-ний өдөр мөн дансанд 500,000 төгрөг, 2021 оны 12 сарын 20-ны өдөр мөн дансанд 500,000 төгрөг, 2022 оны 01 сарын 20-ны өдөр мөн дансанд 500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг шилжүүлэн төлсөн.

Дараа нь 3 дахь удаагаа буюу ээж О.Ч нь хүү Ж.Г, бэр С.М биднээс 2022 оны 01 сарын 28-ны өдөр "мөнгө зээлээч" гэж гуйсан ба орон сууцаа бага хүүтэй газар олсон энд тавъя н.Сгаас чөлөөлье гээд, 2022 оны 01 сарын 28-ны өдөр С.Мийн Хаан банкны 00000000 дугаарын данснаас ээж О.Чгийн Хаан банкны 000000000 дугаарын дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн.

Хариуцагч Фгийн Хаан банкны 000000000 тоот дансны хуулгаас харахад 2022 оны 01 сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Чгийн Хаан банкны 000000000 тоот дансанд Фгаас шилжүүлсэн байдаг. Ингээд нийт 23,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг.

Дараа нь нэхэмжлэгч О.Ч хүү Ж.Г, С.М биднээс 2022 оны 01 сарын 28-ний өдөр авсан дээрх зээл 23,000,000 төгрөгийг, Хаан банк дахь өөрийн 000000000 тоот данснаас, 2022 оны 02 сарын 07-ны өдөр С.Мийн Хаан банкны 00000000 дугаарын дансанд шилжүүлэн төлсөн.

Ээж О.Ч нь орон сууцаа дахин өөр газарт тавьсан байсан ба зээлийн хүүгээ төлж чадахгүй байна гээд "мөнгө зээлээч" гэсэн ба 2022 оны 03 сарын 04-ний өдөр дахин 500,000 төгрөгийг С.Мийн Хаан банкны 00000000 дугаарын данснаас ээж О.Чгийн Хаан банкны 000000000 дугаарын дансанд шилжүүлсэн.

Ээж О.Ч нь Ж.Г болон С.М бид нарт холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргах болсон учир нь Ж.Г нь өөрийн төрсөн дүү Ж. Есүхэйг өөрийн ажил болох цайны газартаа ажилд авснаас хойш ээж бидний хооронд хэрүүл маргаан үүсч, улмаар ээж О.Ч бид хоёрыг цагдаад залилан хийсэн мэтээр, мэргэжлийн хяналтанд, одоо бүр сүүлдээ зээл өгсөн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаад туйлын гомдолтой байна.

Сүүлд буюу 2022 оны 01 сарын 28-ны өдөр ээж О.Ч нь биднээс зээлж авсан 23,000,000 төгрөгийг, 2022 оны 02 сарын 07-ны өдөр буцаан хариуцагч Ж.Г, С.М бид хоёрт шилжүүлэн төлсөн.

Энэ дансны хуулга баримтаар ч гэсэн харахад ээж О.Чгээс Ж.Г, С.М нар нь ямар нэгэн зээл аваагүйг нотолно. Хэрэв үнэхээр ээжийн нэхэмжилсэнчлэн өгөх зээлтэй байсан бол хариуцагч бидэнд уг мөнгийг ээж О.Ч 2022 оны 02 сарын 07-ны өдөр 23,000,000 төгрөгийг буцааж өгөхгүй, бидэнд төлөх шаардлага үүсэхгүй, ээж О.Ч өөртөө авч үлдэнэ шүү дээ. Иймээс энэ баримтаар хариуцагч бид ээж О.Чгээс ямар нэгэн зээл аваагүйг бүрэн нотлох юм.

2021 оны 06 сарын 21-ний өдрийн Х.С болон О.Ч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хариуцагч Ж.Г, С.М бид нарт хамааралгүй бөгөөд Х.Стай Ж.Г болон С.М нар зээлийн гэрээ байгуулаагүй, мөн Ж.Г, С.М нар ээж О.Чтэй зээлийн гэрээ болон хэлцэл байгуулаагүй юм.

О.Ч болон Х.Сгаас хариуцагч бид мөнгө зээлэх шаардлага байхгүй ба Х.Сг хариуцагч бид нар танихгүй болно.

Иймээс дээрх банкны хуулга тооцоо баримтуудаас харахад хариуцагч Ж.Г, С.М бид ээж О.Чд нийт 25,978,300 төгрөг зээлсэн ба үүнээс 20,000,000 төгрөгийг л буцаан авсан тул үүний зөрүү 5,978, 300 төгрөгийг гаргуулж авна.

Ер нь 2011 оноос бэр С.М нь Монголд ирсэн цагаас ээж О. Чд бид байнга л мөнгө зээлж тусалж байсан, баяр ёслол болон амьдралын хэрэгцээнд мөнгөөр ээждээ тусалж байсан.

Энэ бүгдийг тооцон нэхэмжилвэл үнийн дүн их гарах бөгөөд өмнөх мөнгө өгсөн асуудлаа ээж, хадам ээж учраас ёс зүйн хувьд, хүүхдүүд нь эхээ гэсэн сэтгэлийн үүднээс маргахгүй орхих нь зүйтэй гэж бид бодож байна.

Шүүхэд нэхэмжлэгч ээж О.Чгийн өмгөөлөгчөөр оролцож байгаа өмгөөлөгч Б.Хонгорзул нь Ж.Гийн төрсөн дүү Ж.Егийн сүүлд суусан эхнэр бөгөөд өөрөө мөн адил айлын бэр нь болж айлд орж ирсэн байтал, төрсөн ах Ж.Гийг ээжтэй нь хагаралдуулах, улмаар энэхүү үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргуулах, Ж.Г, С.М бид нарын төрсөн эхээ орох оронгүй болж гудамжинд гарах вий гэсэн сэтгэлийн үүднээс эхээ бодож, ээжийнхээ тавьсан зээлийг сар бүр угаасаа ч байнга өмнө нь зээлийг төлж тусалж ирсэн, сүүлд орон сууцаа барьцаалан зээл авсан байхад нь хүүгийн эхээ гэсэн сэтгэлээр сар бүрийн зээлийн хүүг төлсөн байдал дээр нь дөрөөлөн, үүнийг бидний эсрэг мушгин ашиглан, ээжээр нэхэмжлэл гаргуулан, үл ойлголцол үүсгүүлж байна гэж бодож байна.

Бүр тодруулбал ээж, хүү, ээж, бэрийн хооронд, бэрүүдийн хооронд үл ойлголцол үүсгүүлж байна.

Ер нь ээжийн маань анх орон сууцаа барьцаанд тавьж зээл авсан анхны асуудал нь дүү Ж.Егийн өмнөх эхнэр нь жирэмсэн дөнгөж төрөөд удаагүй байхдаа салсан байдаг. Салсан хүүхэдтэй эхнэртээ дүү Ж.Е өөрийн машинаа өгсөн, дээрээс нь маргаан бүхий ээжийн орон сууцыг 20,000,000 төгрөгт барьцаанд тавиад, салсан эхнэртээ өгөх гэтэл шинээр дүүтэй суусан бэр Б.Хонгорзул уг мөнгийг нь өмнөх эхнэрт нь өгүүлээгүй, уг мөнгөөр нь орон сууц худалдаж авахдаа нэмэрлэсэн байдаг.

Ер нь мөрөөрөө амьдралын төлөө зүтгэж, амьдарч байгаа хүү, бэрдээ холбогдуулан залилан хийсэн гэх, мэргэжлийн хяналтанд гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах гэх мэт энэ бүх үйл ажиллагааг, бид бодохдоо ээжийн өмгөөлөгч, бэр Б.Хонгорзул нь ээжид зааж, хүү болон бэрийнх нь эсрэг гаргаж байгаа гэж ойлгож байгаа.

Учир нь ээжид минь хүүгийнхээ эсрэг явах сэтгэл, бодол, ухаан байхгүй гэж би бодож байгаа. Мөн өмгөөлөгч гээд байгаа бэр Б.Хонгорзулыг ёс зүйн хувьд уг иргэний хэрэгт төрсөн хүү, бэрийнх нь эсрэг талцуулж өмгөөлөгчөөр нь ажиллахад ёс зүйн хувьд нийцэхгүй гэж бид харж байна.

Иймд нэхэмжлэгч О.Чгээс зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Г, БНХАУ-ын иргэн М нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Г, С.М бид нар ер нь л ээжийн гуйлтаар ээждээ байнга мөнгө зээлж, удаа дараа зээлийг нь хааж, орон сууцыг нь барьцаанаас чөлөөлж өгч байсан.

2021 оны 01 сарын 22-ны өдөр ээж О.Чгийн "мөнгө зээлээч" гэх гуйлтын дагуу С.Мийн Хаан банкны 00000000 дугаар данснаас 2021 оны 01 сарын 20-ны өдөр Хаан банкны 0000000дугаар ББСБ-ын данс руу 10,000,000 төгрөг, энэ өдрөө дахин мөн дансанд 10,298,300 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр, нийт 20,298,300 төгрөгийг ээжид зээлсэн.

Ээж буцаагаад 2021 оны 01 сарын 22-ны өдөр буюу 2 хоногийн дараа өөрийн Хаан банкны 000000000 тоот данснаас 10,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр төлж байсан. Энэ нь анх удаа ээж О.Чд түүний гуйлтаар орон сууцыг нь барьцаанаас чөлөөлж өгч байсан.

Ээж орон сууцаа чөлөөлүүлж аваад, бага хүүтэй таньдаг газраа 2021 оны 03 сард дахин барьцаанд тавьсан байсан ба энэ зээлээ төлж чадахгүй, мөнгө зээлээч гэж биднээс гуйхад нь 2021 оны 03 сарын 20-ны өдөр ээжийн хэлснээр Хаан банкны 000000000000 тоот дансанд С.Мээс 500,000 төгрөг шилжүүлсэн.

Мөн дахин ээжийн гуйлтаар 2021 оны 05 сарын 20-ны өдөр С.Мийн Хаан банкны 00000000 дугаар данснаас 1,000,000 төгрөгийг Ч 4-5 сарын хүү гэсэн утгатай Хаан банкны 000000000000 тоот дансанд шилжүүлсэн.

Мөн 2021 оны 06 сарын 02-ны өдөр ээжийн гуйлтаар 2 дахь удаагаа С.Мийн Хаан банкны 00000000 тоот данснаас, 20,000,000 төгрөгийг зээлүүлж, н.Сгийн Хаан банкны 0000000 тоот дансанд шилжүүлсэн.

Зээлийн хүү төлөөд өгөөч гэсний дагуу н.Сгийн мөн дансанд 180,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс үзэхэд ээж биднээс нийт 21,978,300 төгрөгийг зээлж аваад өнөөг хүртэл өгөөгүй байна.

Бид 2021 оны 06 сард автомашин авах болоод, өмнө нь ээждээ зээлж байсан 21,978,300 төгрөгөө ээжээс авах шаардлага үүсч нэхсэн. Ээж О.Ч бид хоёроос зээлсэн мөнгөө төлөхийн тулд бусдаас мөнгө зээлсэн асуудал бидэнд хамааралгүй.

Хүү, бэр хоёроосоо авсан өмнөх зээлээ ээж О.Ч нь төлөхдөө тухайн үед хүү Ж.Г банкны картгүй байсан, БНХАУ-ын Фгийн дансаар авсан бөгөөд түүний данс руу Д.Алтанхуяг гэгч 2021 оны 06 сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлж, Ж.Г, С.М бид хоёроос өмнө авсан зээлээ ээж маань заримыг нь төлснийгөө хариуцагч Ж.Г, С.М, Ф нарт зээлсэн мэт нэхэмжлэл гаргасныг гайхаж байна.

Ямар ч монгол хэл мэдэхгүй Ф гэх хүнд ээж О. Ч нь өөрөө мөнгө зээлсэн мэт, мөн буцаан төлөх нөхцөлтэй зээлсэн болно гэх мэтээр худал үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь илт илэрхий байна.

Ээж дахин мөнгө зээлээч гэсэн тул 2021 оны 07 сарын 20-ны өдөр ээжийн төл гэсэн Хаан банкны 0000000 тоот данс руу 500,000 төгрөгийг С.Мийн данснаас шилжүүлсэн.

Дахин ээжийн мөнгө зээлээч гэх гуйлтын дагуу 2021 оны 08 сарын 20-ны өдөр мөн дансанд 500,000 төгрөг, 2021 оны 09 сарын 20-ны өдөр мөн дансанд 500,000 төгрөг, 2021 оны 10 сарын 20-ны өдөр мөн дансанд 500,000 төгрөг, 2021 оны 11 сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 12 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 01 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, нийт 3,500, 000 төгрөг шилжүүлэн төлсөн.

Дараа нь 3 дахь удаагаа буюу ээж О. Ч мөнгө зээлээч гэсэн ба бага хүүтэй газар орон сууцаа тавъя гээд н.Сгаас чөлөөлье гээд 2022 оны 01 сарын 28-ны өдөр С.Мийн Хаан банкны 00000000 тоот данснаас ээж О.Чгийн Хаан банкны 000000000 дугаарын дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн.

Хариуцагч Фгийн Хаан банкны 000000000 дугаар данснаас 2022 оны 01 сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөгийг О.Чгийн Хаан банкны 000000000 тоот данс руу шилжүүлсэн байдаг. Ингээд нийт 23,000,000 төгрөг шилжүүлсэн.

Дараа нь ээж О.Ч нь хүү Ж.Г, С.М биднээс 2022 оны 01 сарын 28-ны өдөр авсан дээрх зээл 23,000,000 төгрөгийг, өөрийн Хаан банк дахь 000000000 дугаарын данснаас 2022 оны 02 сарын 07-ны өдөр С.Мийн Хаан банкны 00000000 дугаарын дансанд шилжүүлэн төлсөн.

Ээж дахин орон сууцаа өөр газарт тавьсан байсан, хүү төлөх мөнгө зээлээч гэсэн тул 2022 оны 03 сарын 04-ний өдөр дахин 500,000 төгрөгийг, С.Мийн Хаан банкны 00000000 дугаарын данснаас ээж О.Чгийн Хаан банкны 000000000 дугаарын дансанд шилжүүлсэн.

Сүүлд буюу 2022 оны 01 сарын 28-ны өдөр ээж О.Ч биднээс зээлж авсан 23,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 07-ны өдөр буцаан хариуцагч бидэнд шилжүүлэн төлсөн.

Энэ дансны хуулга баримтаас харахад ээж О. Чгээс бид ямар нэгэн зээл аваагүйг нотолно. Хэрэв үнэхээр ээж О. Чд ээжийн нэхэмжилсэнчлэн өгөх зээлтэй байсан бол хариуцагч бидэнд уг мөнгийг ээж О.Ч нь буцаагаад 2022 оны 02 сарын 07-ны өдөр 23,000,000 төгрөгийг өгөхгүй, бидэнд төлөх шаардлага үүсэхгүй, өөртөө авч үлдэнэ шүү дээ.

Дээрх тооцооноос харахад хариуцагч Ж.Г, С.М бид ээж О.Чмгээд нийт 25,978,300 төгрөг зээлсэн ба үүнээс 20,000,000 төгрөгийг буцаан авсан тул зөрүү 5,978300 төгрөгийг гаргуулж авна.

Иймд хариуцагч ээж О.Чгээс 5,978,300 төгрөг гаргуулан С.М, Ж.Гэрсэнд бидэнд олгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч О.Ч сөрөг нэхэмжлэлд шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Ч нь 2014 онд ипотекийн зээлд хамрагдан Баянгол дүүрэг, 6-р хороо, 10б байрны 120 тоотын 51,2 м.кв 2 өрөө орон сууцыг 2017 онд өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.

Орон сууц чөлөөлж өгдөг гэж хариуцагч нар байнга тайлбарлаж байгаад харамсаж байна. Учир нь хүүхдүүд маань өөрийн хэрэгцээнд таны байрыг барьцаанд тавьлаа гэхэд үр хүүхдүүдээсээ харамладаг ээж байхгүй учир үргэлж итгэж зөвшөөрдөг байсан.

Хариуцагч нар 3 удаа байр чөлөөлж өгсөн гэх бөгөөд ингэх бүртээ орон сууц барьцаалж авсан зээлийн мөнгийг өөрсдийн данс руугаа авч захиран зарцуулдаг байсан нь дансны хуулгуудаас харагдаж байна. Ийм байхад О.Ч нь зээлээ чөлөөлүүлсэн байх үндэслэлгүй.

О.Ч нь өөрийн орон сууцаа зээлийн барьцаанд нийт 5 удаа барьцаалж байсан байна. Орон сууцаа өөрийн өмчлөлдөө шилжүүлсэнээс хойш О.Ч нь өөрийн хувийн хэрэгцээнд Худалдаа хөгжлийн банкинд 2018 оны 11 сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 02 сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус зээлж өөрөө бүрэн төлж дуусгасан.

2020 оны 08 сарын 20-ны өдөр бага хүү Ж.Егийн гуйлтаар Инвескор ББСБ-д 20,000,000 төгрөгийг барьцаанд тавьж Э.Е төлөлтийг хийж байсан.

Ийнхүү Ж.Е, Э.Г нар хоорондоо ярьж тохиролцоод Ж.Ен өмчлөлд байсан Энхмандал ХХК болон компанийн нэр дээрх Төв аймаг, Баянчандмань сумын төвд зам дагуу байрлах 8600 м.кв орчим талбай бүхий үйлдвэрлэл, агуулахын зориулалттай газрын хамт ах Ж.Гийн нэр дээр шилжүүлж өгч, хариуд нь Ж.Ен нэр дээрх 20,000,000 төгрөгийн дээр ББСБ-д байгаа зээлийг хааж өгч, О.Чгийн байрыг суллаж өгөх тухай ярилцаад 2021 оны 01 сарын 20-ны өдөр чөлөөлж өгсөн.

Бэр С.М нь орон сууцыг чөлөөлснөөс 2 өдрийн дараа буюу 2021 оны 01 сарын 22-ны өдөр н.Саранцэцэг гэх хүнд барьцаанд тавиулж 20,000,000 төгрөгийг өөрийн данснаас С.Мийн 00000000 тоот Хаан банк дахь данс руу шилжүүлсэн байдаг.

Ийнхүү өөрсдөө авсан зээлийн хүүгээ төлөх байдлаар 2021 оны 03 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, зээлийн хүү 99194835 гэх гүйлгээний утгатай, 2021 оны 05 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 4, 5 сарын хүү төлж 2021 оны 06 сарын 02-ны өдөр н.Сгийн 0000000 тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн барьцаанаас орон сууцыг чөлөөлсөн.

Бэр С.М хамтран ажилладаг дарга Ф нь лексус 570 маркийн авто машин худалдан авах гэтэл мөнгө дутсан гэж орон сууцаа дахин барьцаалж зээл авч өгөөч гэж гуйсан.

Хятад даргын авах гэж байгаа машиныг хамт очиж үзсэн бөгөөд 2021 оны 06 сарын 22-ны өдөр өмнө нь барьцаалж байсан н.С, н.Саранцэцэг гэх эгч, дүү хоёрт дахин барьцаанд тавьж Фгийн Хаан банк дахь 000000000 тоот дансанд шилжүүлсэн.

2021 оны 07 сарын 20-ны өдөр 7 сарын хүү 500,000 төгрөг, 2021 оны 08 сарын 20-ны өдөр Ч байр гүйлгээний утгатай, 2021 оны 09 сарын 20, 10 сарын 20, 11 сарын 20, 12 сарын 20-ны өдөр 99194835 гэх гүйлгээний утгатай, 2022 оны 01 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг 89607889 гэх гүйлгээний утгатай зээлийг хүүг тасралтгүй төлсөн.

Хотын төвөөс холдох, ач охинтойгоо ойрхон амьдарч цэцэрлэгт хүргэж өгөх, авахад амар байх зорилгоор орон сууцаа худалдаж өөр байрлалд шинэ орон сууц худалдан авах шаардлага үүсч 2022 оны 01 сарын 28-ны өдөр бэр С.Мээс зээл, зээлийн хүү болох 23,000,000 төгрөгийг төлж зээлээ хаахыг шаардсан.

Бэр С.М хил хаалттай, мах урагшаа гарч эхлээгүй, бизнес муу байна, хүнээс түр зээлээд аваад өгье, та байраа буцааж тавиад эргүүлээд төлчих, удахгүй 4 сараас мах урагшаа гарахаар зээлээ нэг мөр хаачихна гэсэн болохоор орон сууцаа худалдаад 2022 оны 02 сарын 07-ны өдөр буцааж 23,000,000 төгрөг шилжүүлсэн.

Шинээр авсан зээлээ сар бүрийн 05-ны өдөр төлөхөөр байгаа шүү гэснээс хойш 2022 оны 03 сарын 04-ний өдөр 95578858 гүйлгээний утгатай 500,000 төгрөгийн хүү төлсөн.

2022 оны 03 сарын 12-ны өдөр бэр, том хүү Ж.Г нартай үл ойлголцол үүсч дараагийн сард зээлийн хүүгээ төлөхийг шаардахад зээлүүлсэн мөнгийг чинь өгөхгүй гэснээр шүүхээр шийдвэрлүүлэхэд хүрээд байна.

Иймд хариуцагч нарын болон О.Чгийн дансны хуулгаас харахад 3 удаа орон сууц барьцаалсан зээл чөлөөлж өгсөн гэх тайлбар нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд дүүгийнхээ өмчлөлийн компанийг худалдан аваад хариу төлбөрт нь 1 удаа зээл чөлөөлсөн дүүтэйгээ хийсэн яриа тохироо байсан, нөгөө 2 удаагийн орон сууц барьцаалж зээл авахдаа хариуцагч нарын данс руу шилжүүлж зээлийн зарцуулалтыг өөрсдөө хийдэг, зээлийн хүүгээ ч өөрсдөө сар бүрийн 20-ны өдөр төлдөг болох нь харагдаж байгаа.

Мөн сүүлд муудах хүртлээ зээлийн хүү тогтвортой төлж байсан. О.Чгийн орон сууцыг барьцаалж авахуулсан өөрсдөө төлөх ёстой ээл, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн мөнгийг ээжээсээ нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтуд:

Нэхэмжлэгч О.Ч нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, О.Чгийн нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 11285 дугаар захирамж,

Д.Алтанхуягийн Хаан банк дахь 00000000000 тоот дансны 2021.06.19-2021.06.24-ний өдрийн хуулга, Д.Алтанхуяг, Х.С нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

О.Ч, Х.С нарын хооронд 2021 оны 06 сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2021 оны 06 сарын 21-ний өдрийн барьцааны гэрээ,

Ж.Е, Ж.Г нарын хооронд 2021 оны 03 сарын 18-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, Энх Мандал ХХК-ийн хувьцаа бэлэглэлийн гэрээ,

Ж.Ен Хаан банк дахь 0000000000 тоот дансны 2020.08.25-2020.11.30-ны хоорондох хугацааны хуулга, Ж.Ен зээл хүсэгчийн анкет, Инвескор ББСБ ХК-тай О.Ч, Ж.Е нарын байгуулсан 2020 оны 08 сарынм 05-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга,

О.Чгийн Хаан банк дахь 000000000 тоот дансны 2020.08.01-2020.10.31-ний өдрийг дуустал хугацааны хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч БНХАУ-ын иргэн Ф /Ф, Ж.Г, БНХАУ-ын иргэн М нар нь Ж.Г нь иргэний үнэмлэхний хуулбар, БНХАУ-ын иргэн М нь Монгол Улсад оршин суух үнэмлэхний хуулбар, БНХАУ-ын иргэн Ф /Ф/-аас Ж.Гэд олгосон итгэмжлэл,

хариу тайлбарууд, БНХАУ-ын иргэн М-ийн Хаан банк дахь 00000000 тоот 2021.01.01-дансны хуулга, Улаанбаатар пропертиз ХХК-ийн 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 90 тоот мэдэгдэл,

Ж.Гийн өмчлөлд 9444 УБЕ улсын дугаартай лексус LX 470 маркийн авто машин 2021.06.21-ний өдрөөс 2022.05.21-ний хооронд байсан талаарх лавлагаа, БНХАУ-ын иргэн М, Ж.Г нарын гэрлэлтийн гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар: Тус шүүхийн 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 18668 дугаар захирамжаар Хаан банкнаас БНХАУ-ын иргэн Ф /Паспортын дугаар: Е40389237/-ийн Хаан банк дахь 000000000 тоот харилцах дансны 2021, 2022 оны 03 сар хүртэлх харилцах дансны хуулгыг,

 

2022 оны 11 сарын 04-ний өдрийн 25895 дугаар захирамжаар Хаан банкнаас 00000000000 тоот болон 0000000 тоот дансны эзэмшигчийн талаарх мэдээллийг,

Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс рхххххххххххххх тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2205050719 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалан зээл авч байсан эсэх, барьцааны үүрэг бүртгэгдэж байсан эсэх, барьцаанаас чөлөөлсөн эсэхтэй холбоотой баримтуудыг,

2022 оны 12 сарын 07-ны өдрийн 28742 дугаар захирамжаар ххххххххххххх, 000000000000 тоот дансны эзэмшигчийн талаар лавлагааг,

2023 оны 03 сарын 13-ны өдрийн 6646 дугаар захирамжаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Энхмандал ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа,

Энхмандал ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, бүртгэлтэй бол ямар хөрөнгө бүртгэлтэй болох, уг үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбарыг,

Төв аймгийн Газрын албанаас Төв аймаг, Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байршилтай, 8,600 м.кв талбай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий Энхмандал ХХК-ийн эзэмшлийн газрын хувийн хэргийн хуулбар зэрэг баримтуудыг,

2023 оны 05 сарын 29-ний өдрийн 13641 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Ж.Гэд холбогдох Ж.Ен нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 05 сарын 23-ны өдрийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулахаар тус тус шийдвэрлэн холбогдох баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ч нь хариуцагч БНХАУ-ын иргэн Ф /Ф, Ж.Г, БНХАУ-ын иргэн М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Ж.Г, БНХАУ-ын иргэн М нар нь ээж О.Чд нийт 25,978,300 төгрөг зээлснээс 20,000,000 төгрөгийг буцаан авсан гэж зөрүү 5,978,300 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч О.Ч нь Х.Стай 2021 оны 06 сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлэн авч, зээлийн гэрээний үүрэгт О.Ч нь өөрийн өмчлөлийн рхххххххххххххх тоотын 51,2 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Дээрх гэрээний 3.4-т зааснаар зээлийг 000000000 тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу зээлдүүлэгч Х.С 20,000,000 төгрөгийг Сгаас гэсэн гүйлгээний утгатай 2021 оны 06 сарын 22-ны өдөр шилжүүлсэн ба уг данс нь БНХАУ-ын иргэн Ф /Ф/-ийн дансанд шилжүүлсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 10, 12-14, 132-149, 2 дугаар хавтасны 38-167, 168-182 дүгээр тал/

 

94-44 УБЕ улсын дугаартай, лексус LX 470 маркийн авто машин нь 2021.06.17-2021.06.21-ний өдрийн хооронд Н.Пүрэвийн өмчлөлд байсан бөгөөд 2021 оны 06 сарын 21-ний өдөр Ж.Гийн өмчлөлд шилжсэн ба БНХАУ-ын иргэн Ф /Ф/ нь Ж.Гийн өмнөөс машины өмчлөгч Н.Пүрэвийн Хаан банк дахь 00000000000 тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь түүний 000000000 тоот дансны хуулга, Хаан банкнаас ирүүлсэн лавлагаанд мөн тусгагджээ.

Мөн тэрээр 2021 оны 06 сарын 22-ны өдөр Ж.Гээс зээлсэн мөнгөө буцаан авсан гэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 30-73, 155-156, 168-182, 2 дугаар хавтасны 225 дугаар тал/

 

О.Ч, Ж.Е нар нь 2020 оны 08 сарын 05-ны өдөр Инвескор ББСБ ХК-тай зээлийн гэрээ байуулан 20,000,000 төгрөгийг сарын 3,50 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэн авч уг зээлийн гэрээний үүрэг рхххххххххххххх тоотын 51,2 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан байна.

БНХАУ-ын иргэн М нь Хаан банк дахь 00000000 тоот данснаасаа 2021 оны 01 сарын 20-ны өдөр Инвескор ББСБ ХК-ийн 0000000тоот данс руу 10,000,000 төгрөг болон 10,298,000 төгрөг, нийт 20,298,3000 төгрөгийг шилжүүлснээр дээр О.Ч, Ж.Е нарын 2020 оны 08 сарын 05-ны өдөр Инвескор ББСБ ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болжээ.

 

О.Ч нь Х.Стай 2021 оны 01 сарын 21-ний өдөр 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй зээлэн авч зээлийн гэрээний үүрэгт рхххххххххххххх тоотын 51,2 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан гэх бөгөөд нэхэмжлэгч О.Чгийн 000000000 тоот данснаас 2021 оны 01 сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг тус тус БНХАУ-ын иргэн М нь Хаан банк дахь 00000000 тоот данс руу шилжүүлж дээрхи мөнгөө төлж байсан гэжээ.

БНХАУ-ын иргэн М нь 2021 оны 06 сарын 02-ны өдөр Хаан банк дахь 00000000 тоот данснаасаа Х.Сгийн мөн банк дахь 0000000 тоот дансанд 20,180,000 төгрөгийг төлж уг гэрээ дуусгавар болсон гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 30-73, 175-249, 2 дугаар хавтасны 1-28, 38-167, 208, 236, 239-243 дугаар тал/

 

БНХАУ-ын иргэн М, Ж.Г нар нь 2021 оны 06 сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг авсан нь нэхэмжлэгч О.Чд өмнө зээлдүүлсэн мөнгөө түүнээс авсан хэмээн тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч О.Чгийн Х.Стай 2021 оны 06 сарын 21-ний өдөр байгуулсан 20,000,000 төгрөг зээлсэн гэрээний үүрэг 2022 оны 01 сарын 28-ны өдөр дуусгавар болсон нь 2022 оны 01 сарын 28-ны өдөр О.Ч, Х.С нарын хооронд байгуулсан үүрэг дуусгавар болсон тухай гэрээгээр тогтоогдож байх ба иргэн Э.Мөнх-Эрдэнэ уг орон сууцыг Голомт банктай байгуулсан 2022 оны 01 сарын 31-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний дагуу 120,000,000 төгрөгөөр худалдан авсан ба зээлийн хөрөнгийг О.Ч 000000000 тоот дансанд шилжүүлнэ гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 38-167 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно,

227 дугаар зүйлийн 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон төрлийн шинжээрээ тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь авсан мөнгө, эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээдэг ба дээр дурдсан баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд буюу нэхэмжлэгч О.Ч, хариуцагч БНХАУ-ын иргэн Ф /Ф, Ж.Г, БНХАУ-ын иргэн М нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2021 оны 03 сарын 18-ны Ж.Г, Ж.Е нар компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцааны эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулан Ж.Е өөрийн хувьцаанд ногдох эрх, үүргээ Ж.Гэд шилжүүлсэн бөгөөд компанийн газрыг бусдад худалдсантай холбоотой ах Ж.Гээс тэрээр 20,000,000 төгрөг авсан талаараа тайлбарласан болно.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 211-212 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч БНХАУ-ын иргэн Ф /Ф, Ж.Г, БНХАУ-ын иргэн М нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулах тухай О.Чгийн үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагч Ж.Г, БНХАУ-ын иргэн М нарын зөрүү 5,978,300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Чд холбогдох сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч БНХАУ-ын иргэн Ф /Ф, Ж.Г, БНХАУ-ын иргэн М нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулах тухай О.Чгийн үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагч Ж.Г, БНХАУ-ын иргэн М нарын зөрүү 5,978,300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Чд холбогдох сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,900 төгрөгийг болон хариуцагч Ж.Г, БНХАУ-ын иргэн М нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 110,603 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 14572 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч БНХАУ-ын иргэн Фгийн /Паспортын дугаар: хххххххх/ Хаан банк дахь 000000000 тоот данс, хариуцагч Ж.Гийн /РД: хххххххххх/ Хаан банк дахь ххххххххххх тоот данс, хариуцагч С.Мийн /Паспортын дугаар: ххххххххххххххх/ Хаан банк дахь ххххххххххххххх, 00000000 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 22,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН