Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2023/01809

 

 

 

 

 

 

2023 оны 6 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2023/01809 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... дүүргийн ..... хороо, .... гудамж, .... байр,....тоотод оршин суух, .... овогт Г.А /РД:...../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... дүүргийн .... хороо, ...., өөрийн байранд байрлах, Н.Ш.Ш.Г.Гт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

Гэрч С.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.А нь үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: .... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00813 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч С.Мийн зээлийн гэрээний үүрэгт 134,100,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Г.Агийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр хариуцагч Г.А үүргээ байн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний барьцаанд бариулсан эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн .... хороо, .... байрны ....тоот хаягт байршилтай, 38м.кв талбайтай 3 өрөө орон сууц: эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн .... хороо, .... гудамж, .... тоот хаягт байршилтай, 90м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н.Ш.Г.Гт даалгасан байна. Н.Ш.Г.Гаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн .... хороо, .... байрны ....тоот хаягт байршилтай, 38м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 130,500, төгрөгөөр үнэлсэн болохыг 2022 оны .... сарын 22-ны өдөр утсаар мэдэгдэж, үнэлгээний мэдэгдлийг шуудангаар хүргүүлэх талаар хэлсэн. Ингээд 2022 оны .... сарын 24-ний өдөр Н.Ш.Ш.Г.Гт очиж үнэлгээний мэдэгдлийг гардаж аваад шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгтэй танилцсан болно. Миний бие үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3. иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах; эрхийг хангаагүй, буюу төлбөр хэрхэн төлөх саналыг авалгүйгээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж байна. Учир нь шийдвэр гүйцэтгэгч 2022 оны .... сарын 02-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргаж, төлбөр авагч С.Мт 2022 оны .... сарын ....-ний өдөр үнэлгээ хийлгэх мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд С.М нь 2022 оны .... сарын 8-ны өдөр нэхэмжлэгч миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 70,300,000 төгрөгөөр үнэлэх саналаа өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч миний бие тус үнэлгээ хийлгэх тухай мэдэгдлийн талаар огт мэдээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хэргийн материалтай танилцах явцад энэ талаар олж мэдлээ. Өөрөөр хэлбэл миний өмчлөлийн эд хөрөнгийг үнэлэхдээ өмчлөгчид нь мэдэгдээгүй, төлбөр авагч нь 70,300,000 төгрөгөөр, хөрөнгийн үнэлгээний байгууллага 130,500,000 төгрөгөөр үнэлж байгаа нь хоорондоо асар зөрүүтэй байх бөгөөд миний олж мэдсэнээр бол тухайн байрлалд ойролцоо 2 өрөө байрны үнээр миний 3 өрөө байрыг үнэлсэн байна. Тодруулбал: unegui.mn худалдааны цахим мэдээллээс хайж үзэхэд .... дүүргийн .... хороонд 3 өрөө байрны зар олдоогүй, 2017,2019 онуудын хуучин зар гарч ирэх бөгөөд байрны үнэ ханш өссөн энэ үед хөрөнгийн үнэлгээний байгууллага яаж зах зээлийн үнэлгээг тогтоосон нь тодорхойгүй, хуучны судалгаанд тулгуурлаж зохиомол үнэ гаргасан байна. Энэ талаар шүүхийн ажиллагааны явцад бусад нотлох баримтуудаар нотлох болно. Түүнчлэн шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангах 2 үл хөдлөх эд хөрөнгө нэрлэн заасан байхад төлбөр авагч С.М нь .... дүүрэгт байрлах үйлчилгээний 90 м.кв талбайг санал болгоход хүлээж авахгүй хэр нь заавал миний эцгийн гал голомт болсон орон байрыг төлбөрт хураалгаж, зах зээлийн үнээс хамаагүй багаар үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улмаар хуульд зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний 70 хувь болох 91,350,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах нь төлбөр төлөгчид хохиролтой, Г.А миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Н.Ш.Ш.Г.Гаас албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн тус газрын 2022 оны .... сарын 22-ны өдрийн .... дугаартай албан бичгээр мэдэгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгоно уу. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн хуулиараа өмч хөрөнгөтэй байх эрх нь байгаа. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэхтэй эхний дуудлага худалдаанд 70 хувиар бууруулж, дахин борлуулагдахгүй бол 50 хувиар буулгаж хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Шүүхийн шийдвэрээр Г.А нь 2 барьцаа хөрөнгөтэй. Үүнээс нэхэмжлэгч .... дүүргийн яармагт үйл ажиллагаа хийж төлбөрөө гаргуулах боломжтой байхад .... дээр ажиллагаа явуулж байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь С.М шинжээчийг яаж томилсон эсэх нь тодорхойгүй байна. С.М шинжээч тайлан гаргаж өгч байгаа хэр нь хуулийн этгээд Б ХХК-ийн нэрээр гаргаж өгч байна. Б ХХК-ийн нэрээр шинжээч томилох тогтоол гардаж аваагүй байхад С.М иргэнээр гаргасан. Гэтэл тайлангаа Б ХХК-ийн нэрээр гаргасан захиалагч нь Н.Ш.Ш.Г.Гт байдаг. Хуулиараа захиалагч болон гүйцэтгэгч хоёрын хооронд хөрөнгийн үнэлгээний тайланд гэрээ нь байхгүй. Мөн хөрөнгийн үнэлгээчин С.Мын хувьд мэргэжлийн хариуцлагын .... даатгалд хамрагдсан мэдээлэл оруулсан боловч даатгалын гэрээт баталгаа байхгүй. Учир нь гэрээт баталгаа хавсаргасан бол мэргэжлийн хариуцлагын даатгал хүчинтэй гэж үзнэ. Гэрээт баталгаа хавсаргасан бол үнэлгээчин тухайн эд хөрөнгийг буруу үнэлсэн бол түүнтэй холбоотой шаардах эрх үүснэ. Гэтэл тайланд даатгалын мэдээлэл, гэрээ нь байхгүй асуудалтай учир шаардах эрх үүсгэх боломж нь хязгаарлагдмал байна. Г.Б ХХК нь тусгай зөвшөөрөл авсан компани. Манай зүгээс 2022 оны 8 сараар үнэлгээ гаргуулах боломжгүй байсан магадгүй эрх бүхий байгууллагын захирамж, тогтоол ирдэг бол гаргаж өгөх боломжтой. Үүнээс 11 дүгээр сарын тайлан 141,000,000 төгрөг, .... сарын тайлан 130,000,000 төгрөг, нийт 3 сарын хугацаанд 11,000,000 төгрөгийн зөрүү үүссэн. Тэгэхээр Б ХХК-ийн үнэлгээчний хийсэн тайлан ч мөн эсэх талаар мэргэжлийн үнэлгээчний институтээр магадалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэдэг утгаар шүүх хянан шийдвэрлэхэд баримт нь хангалтгүй. гэв.

2.Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Агийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 813 дугаар захирамжаар Г.Агаас 134,998,650 төгрөгийг гаргуулж С.Мт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Г.Агийн шүүхээс заагдсан хаяг болох .... дүүргийн ..... хороо, ..... .... байрны....тоот хаягт удаа дараа очиход хаалгаа тайлаагүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл хаалганд нааж зургаар баталгаажуулж байсан. Мөн төлбөр төлөгч Г.Ад холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ..... дугаар үүсгэх тогтоолоор үүсгэж ажиллагаанд оруулсан. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан .... дүүргийн .... хороо, .... хороолол .... байрны ....тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ...../.... дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. 2022 оны .... сарын 02-ний өдрийн ...../0.... эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. 2022 оны .... сарын ....-ний өдрийн ...., мөн 2022 оны .... сарын 11-ний өдөр .... дугаар албан бичгээр талуудад үнийн санал өгөх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Талууд харилцан тохиролцож үнийн санал өгөх боломжгүй тул 2022 оны .... сарын 16-ны өдрийн 8/205 тоот тогтоолоор С.Мыг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Мөн оны үнэлгээний компаниас 02 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 130,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг .... сарын 22-ны өдрийн ...., .... тоот албан бичгээр төлбөр авагч, төлбөр төлөгчид баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн шүүхийн шийдвэр дээр 2 барьцаа хөрөнгийн .... дүүргийн үл хөдлөх нь дутуу баригдаж буй дуусаагүй барилга байсан. Харин .... дүүрэгт аав, хүү нь амьдардаг. Шийдвэр гүйцэтгэл ажиллагаатай холбоотойгоор бүх хөрөнгө дээр ажиллагаа явагддаг. .... дүүрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгч талаас төлбөр авагч надаас шүүхэд нэхэмжлэл гаргаж түдгэлзсэн байгаа тул .... дүүрэг дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй. Мөн хавтас хэрэгт авагдсан Г.Б ХХК-тай холбоотойгоор хөрөнгийн болон харьцуулсан хөрөнгө нь өөр газруудад байсан. Төрийн байгууллага нь хувь хүн биш хуулийн этгээдтэй гэрээ байгуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхээс гарсан шийдвэрийг гүйцэтгэдэг байгууллага учир хууль зөрчсөн асуудал байхгүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-5-8/, .... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00813 дугаартай шүүгчийн захирамж, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ГХ2021/....83 дугаартай гүйцэтгэх хуудас, 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн ..... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Н.Ш.Ш.Г.Гын 2022 оны .... сарын 02-ны өдрийн ...../0....тай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Н.Ш.Ш.Г.Гын 2022 оны .... сарын 22-ны өдрийн .... дугаартай албан бичиг, Г.Б ХХК-ийн гүйцэтгэсэн үнэлгээний тайлан,

Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, ..... дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ГХ2021/....83 дугаартай гүйцэтгэх хуудас, .... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00813 дугаартай шүүгчийн захирамж, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/062....тай шүүгчийн захирамж, 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн ..... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ...../.... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны .... сарын 02-ны өдрийн ...../0....тай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны .... сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 угаар сарын 4-ний өдрийн .... дугаартай албан бичиг, 2022 оны .... сарын 5-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны .... сарын 11-ний өдрийн .... дугаартай албан бичиг, 2022 оны .... сарын 16-ны өдрийн 8/20....тай шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, 2022 оны .... сарын 22-ны өдрийн 26 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, .... дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Н.Ш.Ш.Г.Гын 2022 оны .... сарын 22-ны өдрийн .... дугаартай албан бичиг, 2022 оны .... сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Г.Б ХХК-ийн гүйцэтгэсэн Орон сууцыг зах зээлийн үнэ тогтоох зорилгоор үнэлсэн тухай тайлан зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Шүүх С.Мыг гэрчээр асуусан.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н.Ш.Г.Гаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн .... хороо, .... байрны ....тоот хаягт байршилтай, 38м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 130,500, төгрөгөөр үнэлсэн. Миний бие үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3. иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах; эрхийг хангаагүй, буюу төлбөр хэрхэн төлөх саналыг авалгүйгээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн. Нэхэмжлэгч миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 70,300,000 төгрөгөөр үнэлэх саналаа өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч миний бие тус үнэлгээ хийлгэх тухай мэдэгдлийн талаар огт мэдээгүй. Миний өмчлөлийн эд хөрөнгийг үнэлэхдээ өмчлөгчид нь мэдэгдээгүй. Төлбөр авагч нь 70,300,000 төгрөгөөр, хөрөнгийн үнэлгээний байгууллага 130,500,000 төгрөгөөр үнэлж байгаа нь хоорондоо асар зөрүүтэй. Байрны үнэ ханш өссөн энэ үед хөрөнгийн үнэлгээний байгууллага яаж зах зээлийн үнэлгээг тогтоосон нь тодорхойгүй, хуучны судалгаанд тулгуурлаж зохиомол үнэ гаргасан. Түүнчлэн шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангах 2 үл хөдлөх эд хөрөнгө нэрлэн заасан байхад төлбөр авагч С.М нь .... дүүрэгт байрлах үйлчилгээний 90 м.кв талбайг санал болгоход хүлээж авахгүй хэр нь заавал .... дүүргийн .... хороо, .... байрны ....тоот хаягт байршилтай байрнаас төлбөр барагдуулахаар шийдсэн. Иймд Н.Ш.Ш.Г.Гаас албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн тус газрын 2022 оны .... сарын 22-ны өдрийн .... дугаартай албан бичгээр мэдэгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгоно уу. гэжээ.

3.Хариуцагч хариу тайлбартаа Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Г.Агийн шүүхээс заагдсан хаяг болох .... дүүргийн ..... хороо, ..... .... байрны....тоот хаягт удаа дараа очиход хаалгаа тайлаагүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл хаалганд нааж зургаар баталгаажуулсан. Мөн төлбөр төлөгч Г.Ад холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ..... дугаар үүсгэх тогтоолоор үүсгэж ажиллагаанд оруулсан. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан .... дүүргийн .... хороо, .... хороолол .... байрны ....тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ...../.... дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. 2022 оны .... сарын 02-ний өдрийн ...../0.... эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. 2022 оны .... сарын ....-ний өдрийн ...., мөн 2022 оны .... сарын 11-ний өдөр .... дугаар албан бичгээр талуудад үнийн санал өгөх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Талууд харилцан тохиролцож үнийн санал өгөх боломжгүй тул 2022 оны .... сарын 16-ны өдрийн 8/205 тоот тогтоолоор С.Мыг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Мөн оны үнэлгээний компаниас 02 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг 130,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг .... сарын 22-ны өдрийн ...., .... тоот албан бичгээр төлбөр авагч, төлбөр төлөгчид баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Г.А нь С.Мтэй 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4.600.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцон, .... дүүргийн .... хороо, .... хороолол, .... байрны ....тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн .... дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, .... дүүргийн .... хороо, .... гудамж, 3 давхрын .... тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн .... дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьжээ.

6.Г.А нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас С.М нь .... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/00813 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Г.Агаас 134,100,000 төгрөгийг гаргуулж, захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд .... дүүргийн .... хороо, .... хороолол, .... байрны ....тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн .... дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, .... дүүргийн .... хороо, .... гудамж, 3 давхрын .... тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн .... дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

7.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх захирамж, тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/062.... Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 183/ГХ2021/....83 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ..... дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж ажиллагааг эхлүүлжээ.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н.Ш.Ш.Г.Гын 2022 оны .... сарын 02-ны өдрийн 21290558/0....тай тогтоолоор Г.Агийн өмчлөлийн .... дүүргийн .... хороо, .... хороолол, .... байрны ....тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн .... дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураасан байна.

9.Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр авагч нар харилцан харилцан тохирч тогтооно, хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно... гэж зааснаар төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор С.Мын шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.... зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн ба тус компани үл хөдлөх эд хөрөнгийг 130,500,000 төгрөгөөр үнэлжээ.

10.Үнэлгээчин С.М нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй /хх-57/ байх бөгөөд эд хөрөнгийг үнэлж, үнэлгээний тайланг бэлтгэж, гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулж, Н.Ш.Ш.Г.Гт ирүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

11.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн .... зүйлийн 8.1-т хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ... Тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн шинж, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно ... гэж заажээ.

12.Үнэлгээчин С.М нь төлбөр төлөгчийн хөрөнгөд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг ҮОУС 105 үнэлгээний хандлагууд баримталсан байх ба өртгийн хандлага, зах зээлийн хандлагаар тус бүрээр нь тооцож, өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

13.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбартаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах; эрхийг хангаагүй, буюу төлбөр хэрхэн төлөх саналыг авалгүйгээр миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн. Нэхэмжлэгч миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 70,300,000 төгрөгөөр үнэлэх саналаа өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч миний бие тус үнэлгээ хийлгэх тухай мэдэгдлийн талаар огт мэдээгүй. Миний өмчлөлийн эд хөрөнгийг үнэлэхдээ өмчлөгчид нь мэдэгдээгүй. Төлбөр авагч нь 70,300,000 төгрөгөөр, хөрөнгийн үнэлгээний байгууллага 130,500,000 төгрөгөөр үнэлж байгаа нь хоорондоо асар зөрүүтэй тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.

Хариуцагч Н.Ш.Ш.Г.Гын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ...../.... дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд төлбөр төлөгч Г.Ад шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор биелүүлэхийг, 2022 оны .... сарын 02-ны өдрийн ...../0....тай Эд хөрөнгө хураах тухай тогтоолд төлбөр төлөгч Г.Ад шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2022 оны .... сарын 20-ны өдрийн дотор биелүүлэхийг тус тус хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдсэн бөгөөд тус тогтоолуудыг түүний төрсөн дүү Г.Ариунаад танилцуулсан байна.

Н.Ш.Ш.Г.Гаас 2022 оны .... сарын 4-ний өдрийн .... дугаартай мэдэгдлээр хураан авсан .... дүүргийн .... хороо, .... хороолол, .... байрны ....тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн .... дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2022 оны .... сарын 8-ны өдрийн дотор ирүүлэхийг Г.Ад мэдэгдэж, тус мэдэгдлийг 2022 оны .... сарын 4-ний өдөр шуудангаар төлбөр төлөгчид хүргүүлжээ.

Мөн Н.Ш.Ш.Г.Гаас 2022 оны .... сарын 11-ний өдрийн .... дугаартай мэдэгдлээр дээр үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2022 оны .... сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг Г.Ад дахин мэдэгдэж, тус мэдэгдлийг 2022 оны .... сарын 11-ний өдөр шуудангаар төлбөр төлөгчид хүргүүлсэн байна.

Хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх саналыг авахаар мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Ад шуудангаар хүргүүлж байсан болох нь тогтоогдож байх ба Г.А нь хуульд заасан эрхээ эдэлж үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн саналыг мэдэгдэлд заасан хугацаанд ирүүлээгүй байна.

Иймд хариуцагчаас дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн үнийг талууд харилцан тохиролцоогүй гэж үзэн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Н.Ш.Ш.Г.Гаас шинжээчийн дүгнэлтээр тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 130,500,000 төгрөгөөр үнэлсэн болохыг төлбөр төлөгч Г.Ад мэдэгдэхээр 2022 оны .... сарын 22-ны өдөр шуудангаар явуулсан, Г.А нь тус хаягийн дагуу шуудангаар явуулахыг зөвшөөрсөн нь 2022 оны .... сарын 22-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал гаргах, шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг хангаагүй, мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Төлбөр авагч болон шинжээчийн дүгнэлт өөр, зөрүүтэй гарсан нь шинжээчийн дүгнэлтийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

14.Нэхэмжлэгчээс 2 барьцаа хөрөнгө байхад хариуцагч зөвхөн .... дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан. Харин хариуцагчаас .... дүүргийн .... хороо, .... гудамж, 3 давхрын .... тоот хаягт байршилтай, 90 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн .... дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хуучирсан, төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй гэх тайлбарыг гаргаж байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй гэж үзэн дээрх хөрөнгөөр төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

15.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С.Мыг шинжээчээр томилох тухай тогтоол гарсан байхад .... дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг Б ХХК гүйцэтгэсэн буюу шинжээчээр томилоогүй этгээд хөрөнгийг үнэлсэн, шинжээчийг хэрхэн томилсон нь тодорхойгүй буюу захиалагч болон гүйцэтгэгч хоёрын хооронд хөрөнгийн үнэлгээний хийх талаар байгуулсан гэрээ байхгүй, үнэлгээчин С.Мын мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээт баталгаа байхгүй, үнэлгээний тайланд үнэлгээчний институтээр магадалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэх тайлбарыг гаргасан.

Н.Ш.Ш.Г.Гын 179 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н.Нгийн 2022 оны .... сарын 16-ны өдрийн 8/20....тай тогтоолоор шинжээчээр С.Мыг томилсон байна. С.М нь Б ХХК-ийн захирал буюу тус компанийн үнэлгээчин байна. Шүүхэд ирүүлсэн .... дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн нүүрэнд гүйцэтгэгч гэдэгт Б ХХК гэж бичсэн байх боловч хөрөнгийн үнэлгээг С.М биечлэн хийж, өөрийн гарын үсгийг зурж, үнэлгээчний тэмдгээ дарж баталгаажуулжээ. Шинжээчийн эрх үүрэг танилцуулах, тогтоол гардуулах, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт үйлдэх зэрэг ажиллагааг С.Мтай хийсэн байна. Шинжээч томилох тухай тогтоолд заасан этгээд хөрөнгийн үнэлгээний тайланг гүйцэтгэсэн гэж үзнэ.

Үнэлгээчин С.М нь өөрийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн тодорхойлолтыг үнэлгээнд хавсаргасан, тус зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байна. .... дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн 1.5-д .... даатгал, Даатгалын баталгааны дугаар ....., гэрээний дугаар .... гэж С.Мын даатгалын талаар тэмдэглэсэн тэмдэглэсэн байна.

Мөн хариуцагчаас хөрөнгийн үнэлгээ хийх талаар гүйцэтгэгч байгууллагатай байгуулсан гэрээ, үнэлгээний тайланд үнэлгээчний институтээр магадалгаа хийлгэх зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс Хөрөнгийн үнэлгээ, төслийн Г.Б ХХК-ийн Нийслэлийн .... дүүргийн .... хороо, .... байр ....тоот хаягт байршилтай Г.А нэг иргэний өмч болох 38 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг зах зээлийн үнэ тогтоох зорилгоор үнэлсэн тухай тайлан хэрэгт авахуулсан боловч тус тайланг гүйцэтгэсэн шинжээчид эрх үүрэг танилцуулаагүй бөгөөд өөр шинжээчийн дүгнэлт нь .... дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм.

Дээрхээс дүгнэвэл Н.Ш.Ш.Г.Гт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1..... зүйлийн 115.2.3, 116, 11.... зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.... зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н.Ш.Ш.Г.Гт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай Г.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА