Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/02073

 

 

2023 оны 06 сарын 20 өдөр                     Дугаар 183/ШШ2023/02073                            Улаанбаатар хот

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Х дүүрэгт  байрлах Н ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: С дүүрэгт  байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД:***********/,

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С дүүрэгт  байранд байрлах, Худалдаа хөгжлийн банк ХХК /РД:***********/ нарт холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүрэгт  байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах,

  2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 158/** тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ***********/01 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, 

 Б дүүрэг, байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах,

          2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 138/** тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах,

 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ********/02 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах,

 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *******/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Б дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн  эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах,

Х дүүрэгт   байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Г.Б,

Бэсгэ ХХК-ийн шинжээч  С.М,

Голден пэйж аудит ХХК-ийн шинжээч Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Б дүүрэгт  байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 158/** тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн **********/01 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, Б дүүрэгт  байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах,          2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 138/*** тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн *********/02 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ***********/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Б дүүрэг байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн  эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, Х дүүрэгт байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

1.1.Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н ХХК -д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 183/ШШ2020/******** тоот захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан. Тус захирамжаар баталсан зохигчдын эвлэрэл (тохиролцоо) буюу эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/********* тоот захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад С.О-ын өмчлөлийн Б дүүрэгт  байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахаар албан бичиг ирсэн. Н ХХК -ийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үнийн санал гаргасан боловч уг үнийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байна. Шинжээч нь С.О-ын өмчлөлийн Б дүүрэгт  байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 153.468.909 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах учиртай бөгөөд шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь дээрх хууль (шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль)-аас гадна шүүхийн шинжилгээний тухай хууль бол болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдах шаардлагатай. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьж, хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг дурьдсан байх боловч бусад аргыг хэрэглээгүй байна. Иймээс эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогдоогүй. Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад хуульд заасны дагуу үнэлгээг гаргаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр Шинжээч зах зээлийн хандлагаар эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон гэх боловч зах зээлийн хандлагыг тодорхойлохдоо иргэдийн интернет орчин (үнэгүй.мн)-д байрлуулсан 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн аргаар тодорхойлсон нь учир дутагдалтай. Шинжээч дүгнэлтийн бүрдүүлбэр нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр дугаар 4-158/******* тоот хөрөнгөний үнэлгээний талаарх “мэдэгдэл”-ийг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-д мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан тул хуулийн хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргав. Иймд Б дүүрэг байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн С.О 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Б дүүрэгт  байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд нэвтрэн орж битүүмжлэх ажилллагааг хийсэн байдаг. Битүүмжлэх тогтоолд бичсэнээр тухайн өдөр, уг байранд М.Ө гэх хүн байсан байдаг. Мөн тогтоолд бичснээс харвал уг ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэттэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах зайлшгүй нөхцлүүдийг нэг бүрчлэн заасан байдаг. Хөндлөнгийн гэрч нь нэг талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бүхий  этгээдээс төлбөр төлөгчид хууль бус шаардлага тавихгүй байх, нөгөө талаас төлбөр төлөгч шүүхийн  шийдвэр гүйцэтгэгчид хууль бус шаардлага тавьсан бол түүнийг баримтжуулах чиг үүрэгтэй оролцохоор хуульд заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэн эд хөрөнгө үзлэг нэгжлэг хийх түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан. Иймээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс Б дүүрэгт  байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд нэвтрэн орж битүүмжлэх хураах ажиллагааг хуульд заасан гүйцэтгэх ажиллагаа явуулах дарааллаар зөрчсөн гэж үзэхээр байна.  Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө талаарх мэдэгдэл хургүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр хуульд заасан.  Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газар нь Б дүүрэгт  байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд битүүмжлэх, хураах талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид урьдчилан мэдэгдээгүй. Битүүмжилж, хураах байгаа талаар ч хэлж, мэдэгдээгүй. Мөн эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан талаархи тогтоолыг гардуулж өгдөггүй, хуулбарлаж ч өгөхгүй байна. Уг орон сууцанд амьдардаг этгээдээс эд хөрөнгийг битүүмжилсэн талаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, эд хөрөнгийг хураасан талаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус тус мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг  гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр  гуйцэтгэгчид гомдол гаргаж болно" гэж заасан тул эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолтой холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, эд хөрөнгийг хураасан тогтоолтой холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр  гүйцэтгэгчээс гомдлуудыг хамтатган шийдвэрлэж 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр эд хөрөнгө хураасан  мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д "Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хзлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн  авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд  гомдол гаргаж болно гэж заасан тул 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид  гомдол гаргасан. Еренхий шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гомдлыг шийдвэрлэж хариут бичгээр өгсөн. Дээр дурьдснаар хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараа уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 138/** тоот хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол  2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар ****************/01 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү. 

            1.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Б дүүрэгт  байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахаар албан бичиг ирсэн. Н ХХК-ийн зүгээс уг санал гаргасан боловч уг үнийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээч нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 160.174.048 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах учиртай бөгөөд шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь дээрх хууль шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль)-аас гадна шүүхийн шинжилгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдах шаардлагатай. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьж, хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж заасан байдаг. Гэтэл үнэлгээний тайлангаас харахад хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан дээрх шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийг үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг дурьдсан байх боловч бусад аргыг хэрэглээгүй байна. Иймээс эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогдоогүй. Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад хуульд заасны дагуу үнэлгээг гаргаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй. Шинжээч дүгнэлтийн бүрдүүлбэр нь шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 4-221/****** тоот хөрөнгийн үнэлгээний талаарх "мэдэгдэл"-ийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр  Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-д мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн материалд байрлах үнэлгээтэй уншиж танилцаж болно гэсэн боловч үнэлгээг хуулбарлаж өгөөгүй. Үнэлгээг гардуулж танилцуулав гэж гарын үсэг зуруулсан. Иймээс үнэлгээг хавсаргаж өгөх боломжгүй байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.7-д "Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж заасан тул хуулийн хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргав. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Улаанбаатар хот, Б дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 160.174.048 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

            1.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 201/* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн. Энэхүү 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдаж байх шаардлагатай. Төлбөр төлөгч этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөртэй этээд мөн боловч тухайн этгээдийн эрхэнд хуульд заасан хязгаар, хүрээний хэмжээнд эрхэнд нь халдах, албадлагын арга хэмжээг эрх бүхий этгээдэд хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Иймээс эрх бүхий этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулиар өөрт нь олгосон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн эсвэл хууль бус ажиллагаа явуулсан бол эрх зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж хууль бус ажиллагааны талаар шүүхэд хандаж ажиллагааг хүчингүй болгуулж эрхээ хамгаалуулах нь шударга ёсонд нийцэх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах тохиолдол, журмыг хуульчилж заасан. Хөндлөнгийн гэрч нь нэг талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бүхий этгээдээс төлбөр төлөгчид хууль бус шаардлага тавихгүй байх, нөгөө талаас төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хууль бус шаардлага тавихгүй тавьсан бол түүнийг баримтжуулах чиг үүрэгтэй оролцуулахаар хуульчилсан. Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө" гэж заасан байдаг. Гэтэл дээрх хураах ажиллагааг хийсэн гэх боловч хөндлөнгийн гэрчид урьдчилан эрх, үүргийг тайлбарлах, хууль сануулах ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй. Иймээс хөндлөнгийн гэрчийг хуульд заасны дагуу оролцуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураахын өмнө төлбөр төлөгчид төлбөрөө төлөх талаарх мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр хуульд заасан. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байдаг. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нөгөөтэйгүүр төлбөрөө төлөх хугацааг тогтоосон боловч тухайн хугацаанд төлбөр төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг хураасан нь хуульд нийцэхгүй байна. Логик дарааллын хувьд ч алдаатай байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Х дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хурааж, мэдэгдсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно" гэж заасан тул 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гомдлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д "Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гомдлыг шийдвэрлэж хариуг бичгээр өгсөн. Дээр дурьдснаар хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараагаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 138/05 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

            1.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Бийн өмчлөлийн Б дүүрэгт  байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн. Энэхүү 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдаж байх шаардлагатай. Төлбөр төлөгч этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөртэй этээд мөн боловч тухайн этгээдийн эрхэнд хуульд заасан хязгаар, хүрээний хэмжээнд эрхэнд нь халдах, албадлагын арга хэмжээг эрх бүхий этгээдэд хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Иймээс эрх бүхий этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулиар өөрт нь олгосон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн эсвэл хууль бус ажиллагаа явуулсан бол эрх зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж хууль бус ажиллагааны талаар шүүхэд хандаж ажиллагааг хүчингүй болгуулж эрхээ хамгаалуулах нь шударга ёсонд нийцэх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах тохиолдол, журмыг хуульчилж заасан. Хөндлөнгийн гэрч нь нэг талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бүхий этгээдээс төлбөр төлөгчид хууль бус шаардлага тавихгүй байх, нөгөө талаас төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хууль бус шаардлага тавихгүй тавьсан бол түүнийг баримтжуулах чиг үүрэгтэй оролцуулахаар хуульчилсан. Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө" гэж заасан байдаг. Гэтэл дээрх хураах ажиллагааг хийсэн гэх боловч хөндлөнгийн гэрчид урьдчилан эрх, үүргийг тайлбарлах, хууль сануулах ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй. Иймээс хөндлөнгийн гэрчийг хуульд заасны дагуу оролцуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураахын өмнө төлбөр төлөгчид төлбөрөө төлөх талаарх мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр хуульд заасан. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байдаг. Тухайлбал: Төлбөр төлөгч "Номт кроун" ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө төлөх тухай мэдэгдэлийг хүргүүлсэн байдаг боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр Б дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг хураасан. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нөгөөтэйгүүр төлбөрөө төлөх хугацааг тогтоосон боловч тухайн хугацаанд төлбөр төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг хураасан нь хуульд нийцэхгүй байна. Логик дарааллын хувьд ч алдаатай байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Б дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр битүүмжилж, 13-ны өдөр хурааж, мэдэгдсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно" гэж заасан тул 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гомдлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д "Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гомдлыг шийдвэрлэж хариуг бичгээр өгсөн. Дээр дурьдснаар хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараагаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ***********/02 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

            1.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б-ийн өмчлөлийн  Б дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний  өдөр хийсэн. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй  байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдаж шаардлагатай. Төлбөр төлөгч этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөртэй этгээд  боловч тухайн этгээдийн эрхэнд хуульд заасан хязгаар, хүрээний хэмжээнд эрхэнд нь халдах, албадлагын арга хэмжээг эрх бүхий этгээдэд хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Иймээс эрх бүхий этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулиар өөрт нь олгосон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн эсхүл хууль бус ажиллагаа явуулсан бол эрх зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж хууль бус ажиллагааны талаар шүүхэд хандаж ажиллагааг хүчингүй болгуулж эрхээ хамгаалуулах нь шударга ёсонд нийцэх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажидлагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах зайлшгүй нөхцлүүдийг нэг бүрчлэн заасан байдаг. Хөндлөнгийн гэрч нь нэг талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бухий этгээдээс төлбөр төлөгчид хууль бус шаардлага тавихгүй нөгөө талаас төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хууль бус шаардлага тавихгүй тавьсан бол түүнийг баримтжуулах чиг үүрэгтэй  оролцохоор заасан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Д.Б-ийн өмчлөлийн орон сууцанд нэвтэрсэн боловч хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажллагагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө төлөх талаарх мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр хуульд заасан. Гэтэл уг ажилллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Б дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр битүүмжилж 13-ны өдөр хурааж мэдэгдсэн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шйидвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухай арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан тул 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ахлах шйидвэр гүйцэтгэгчээс 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гомдлыг шийдвэрлэж хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг  14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөгүй тохиолдолд хүлээн  авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгчийн  шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан тул еренхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр  гомдлыг шийдвэрлэж хариуг бичгээр өгсөн. Дээр дурьдснаар хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан  шийдвэрлүүлсний дараагаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21290249/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Улаанбаатар хот, Б дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч өгнө үү .

            1.7.Шүүхийн шйидвэр гүйцэтгэх ажиллаагааны явцад С.О-ын өмчлөлийн Х дүүрэгт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж хураан авч эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээч нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 950 000 000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах учиртай бөгөөд шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь дээрх хууль шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас гадна шүүхийн шинжилгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдах шаардлагатай. Иймээс хөрөнгийн үнэлгээ  хийх эрх бүхий байгууллага нь үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьж, хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн өртгийн, жишиг үнийн, орлогыг аргуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж заасан байдаг. Гэтэл үнэлгээний тайлангаас харахад хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан дээрх шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийг үнэлэхдээ өртгийн болон зах ззэлийн аргыг дурьдсан байх боловч бусад аргыг хэрэглээгүй байна. Иймээс эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогдоогүй. Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад хуульд заасны дагуу үнэлгээг гаргаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хууль, шүүхнийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг  хуульд заасан үндэслэл  журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй. Шинжээч дүгнэлтийн бүрдүүлбэр нь шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгх газар нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 4-221/14744 тоот хөрөнгөний үнэлгээний талаарх мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-д мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх нь гүйцэтгэлийн материалд байрлах үнэлгээтэй уншиж танилцаж болно гэсэн боловч үнэлгээг хуулбарлаж өгөөгүй. Үнэлгээг  гардуулж танилцуулав гэж гарын үсэг зуруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.7-д "Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж заасан тул хуулийн хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргав. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явагдаж буй шүүхийн шйидвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Улаанбаатар хот Х дүүрэгт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 950 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг  хүчингүй болгож өгнө үү.

            1.8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагын 950 000 000 төгрөг гэснийг 952 000 000 төгрөг гэж, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ***/06 гэснийг ***/06 гэж тус тус өөрчлөв гэсэн.

1.9.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна. Тогтоолуудыг хүчингүй болгуулах, үнэлгээ хүчингүй болгуулах шаардлагуудаа дараах байдлаар тодорхойлж тайлбарлая.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гурван үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Хэргийн материалын 1-3 дугаар талд нэхэмжлэл байгаа. Б дүүрэгт  байрлалтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ байгаа үүнийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан. 2 дугаар хавтасны 133 дугаар талд 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б дүүрэгт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн 160 174 048 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Мөн Х дүүрэгт байршилтай үл хөдлөх хөрөнгийг 952 000 000 төгрөгөөр үнэлсэнийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу явагдах ёстой. Тухайн хүн хуулийн этгээдэд өр төлбөртэй болсон байсан ч гэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж төлбөр гаргуулах үүрэгтэй болохоос биш хуульд заасан журмыг зөрчиж ажиллагаа явуулах боломжгүй. Ийнхүү ажиллагаа явуулсан бол түүнийг хүчингүй болгуулах нь шударга ёсонд нийцнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулинд шүүхийн шинжилгээний байгууллага бусад байгууллагаас үнэлгээ хийх гэж байгаа бол урьдчилж шинжээчийг дуудаж асууна гэсэн байгаа. Гэтэл хэрэгт байгаа баримтаас харах юм бол шинжээчийн урьдчилсан тодруулсан гэхээс илүүтэйгээр шууд томилчихоод асуусан байгаа зүйл ажиглагдаж байгаа. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулинд байгаа агуулгаас харах юм бол шинжээч үнэн зөв дүгнэлт гаргана гэдгээ урьдчилан илэрхийлэх ёстой. Хүлээлгэх хариуцлагийг ойлгосоны үндсэн дээр дүгнэлт гаргах үүрэгтэй гэж заасан. Гэтэл хэрэгт худал дүгнэлт гаргавал эрүүгийн хуулинд заасан хариуцлага хүлээнэ гэсэн баримт байхгүй. Хууль зүйн хариуцлагаа санах процесс зөрчигдсөн. Шинжээчийн дүгнэлтээс харах юм бол Б-аас бусад шинжээч нар дээр юу ажиглагдаж байна вэ гэхээр шинжээчээр хэнийг томилж байгаа нь тодорхойгүй. Шинжээч томилсон тогтоолын нэгдүгээр агуулга хуулийн этгээдийг, хоёрдугаар агуулга дээр хувь хүнийг томилдог. Шинжээчид хууль сануулахдаа хувь хүндээ сануулдаг, дүгнэлтээ хуулийн этгээдээс авдаг. Үүнийгээ хуульд нийцсэн ажиллагаа гэж тайлбарлаад байгаа. Тухайн ажиллагаанд ямар чиг үүрэгтэй оролцоод байгаа нь мэдэгдэхгүй этгээдээр дүгнэлт гаргуулах боломжгүй. Шинжээч томилно гэдэг нь тусгай мэдлэгийн хүрээнд, тухайн хөрөнгийн үнэлгээг тогтоох эрх бүхий этгээд байж дүгнэлт гарах ёстой. Гэтэл дүгнэлт ирүүлээд байгаа хуулийн этгээдүүдийн алинд нь ч  үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл байхгүй. Хуулийн этгээд, иргэн гэдэг нь аль аль нь эрх зүйн харилцааны өөр өөр субъектүүд байгаа.

Дараагийн шаардлагууд нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 158/** дугаартай битүүмжлэх тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *******/01 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгуулах, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ****/05 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах, мөн Х дүүрэгт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага гаргасан. Мөн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ********/02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Б дүүрэгт байрлалтай эд хөрөнгийг хураасан эд хөрөнгийн жагсаалтнаас хасуулах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ********/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагуудыг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд эд хөрөнгөд нэвтэрч хураах битүүмжлэх ажиллагааг хийдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хураах битүүмжлэх ажиллагаан дээр би өөрөө байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд төлбөр төлөгчийн эд хөрөнгө орон байранд нэвтрэх, үзлэг хийх, нэгжлэх хийх, хураан авахад хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулан явуулна гэж заасан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө хөндлөнгийн гэрчид эрх үүргийг тайлбарлаж өгнө гэсэн. Гэтэл битүүмжлэх ажиллагаан дээр хөндлөнгийн гэрч оролцуулаагүй. Тэгсэн мөртлөө шүүхийн шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө дотор нь орж үзээд байгаа. Төлбөр төлөгчийн хөрөнгөд нэвтрээд байгаа мөртлөө хөндлөнгийн гэрчээ оролцуулахгүйгээр битүүмжлэх ажиллагаагаа хийгээд байгаа. Хураах ажиллагаан дээр хөндлөнгийн гэрч оролцуулсан ч хөндлөнгийн гэрч нартаа эрх үүрэг тайлбарлаагүй. Тэгэхээр энэ ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэх ямар ч боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлнэ, хууль ёсыг сахиулна гэж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг нэг бүрчлэн дагаж мөрдөх ёстой. Хуулинд нийцсэн ажиллагаа явагдах ёстой байсан ч зөрчсөн байна. Битүүмжлэх тогтоол хүчингүй болсон тохиолдолд дагаад хураасан тогтоол хүчингүй болох, битүүмжлэлээс чөлөөлөгдөнө гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. 

 

 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 9 дүгээр  сарын 25-ны өдөр Н ХХК -иас 618 760 127 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгох шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор барьцаа хөрөнгө болох 3 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гарсан. Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж Х дүүрэгт  байрлах эд хөрөнгийг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ***/04 тогтоолоор битүүмжилж 9 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан. Талуудаас шинжээч томилох хүсэлт ирүүлсний дараа Хөрөнгийн үнэлгээний төвийн Р.Зоригт шинжээчийг томилж 952 000 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад мэдэгдсэн. Б дүүрэгт байрлалтай эд хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн **/06 тогтоолоор битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ***** дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Тус битүүмжилсэн хөрөнгөд шинжээч томилуулах хүсэлт ирүүлсний дагуу шинжээч С.Оюунгэрэлийг томилж 153 478 909 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад мэдэгдсэн. Б дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *******/01 тогтоолоор битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ********/02 тогтоолоор хураасан. Хураах тогтоолыг гардуулж өгөөд үнийн санал авах мэдэгдлийг талуудад гардуулж өгөхөд шинжээч томилуулах хүсэлт ирүүлсний дагуу Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин С.М- ыг томилж 160 174 048 төгрөгөөр үнэлснийг талуудад мэдэгдэж танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэж байдаг. Энэ албанаас хөрөнгийн үнэлгээний газруудыг шалгаруулж авдаг. Шалгарсан хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийг шинжээч томилох тухай тогтоолоор томилдог. Шинжээч томилох тухай тогтоол гараад ахлах шийдвэр гүйцэтгэгчид танилцуулаад түүний дараа дуудлага худалдааны ажилчинд очиж шинжээчийг томилдог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээний газартай гэрээ байгуулддаггүй. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шалгаруулалт явуулсны үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний газрыг шалгаруулж аваад хөрөнгийн үнэлгээний газартай гэрээ хийдэг. Хөрөнгийн үнэлгээний тайлан хувь хүнээр нь биш компаниар нь гардаг. Бүх үнэлгээ тэгж гардаг. Хуулин дээрээ тайлан шинжээчээрээ биш хуулийн этгээдээр гарах ёстой гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл дээр битүүмжлэх ажиллагаан дээр хөндлөнгийн гэрч оролцуулна гэж заагаагүй байдаг. Харин хураах ажиллагаан дээр хөндлөнгийн хоёроос доошгүй гэрч оролцуулна гэж заасан байдаг. Тийм учраас битүүмжлэх ажиллагаан дээр заавал 2 хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагагүй. Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийг хураахдаа хөндлөнгийн гэрчийг байлцуулан амаар хууль сануулах ажиллагааг байнга явуулдаг. Энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэлд байгаа, мөн төлбөрөө төлөх битүүмжлэх, төлбөрөө төлөхгүй бол хураан авах ажиллагаа явагдана гэдгийг төлбөр төлөгчид байнга сануулж байсан, хэлж мэдэгдэхгүйгээр шууд л ажиллагаа хийгээд битүүмжлээд хураан аваад байгаа зүйл байхгүй гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үнэлгээ хийсэн шинжээчид бүгд тусгай зөвшөөрөлтэй. Хууль тогтоомжид заасан хариуцлагаа мэдэж байгаа. Түүнээс биш нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаа шиг тусгай зөвшөөрөлгүй этгээд биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйл дээр битүүмжлэх ажиллагаа гэж тусгаж дурдаж өгөөгүй. Битүүмжлэх ажиллагаа нь өөрөө тухайн хөрөнгийг хадгалалт хамгаалалтанд үлдээж энэ тогтоол үйлдэгдсэн. Битүүмжлэх ажиллагаанд заавал хөндлөнгийн гэрч оролцуулна гэсэн зүйл байхгүй. Хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцож байгаа этгээдэд амаар танилцуулж гарын үсэг зуруулсан байна. Тиймээс хуульд нийцсэн ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Битүүмжлэх ажиллагаа гэдэг нь тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах ажиллагаа юм. Төлбөр төлөгчийн 3 үл хөдлөх хөрөнгийг шууд худалдан борлуулна гэсэн үг биш. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед буюу хураах ажиллагааны явцад У.Т өөрөө байсан. Тухайн үедээ санал гомдол гаргаагүй, энэ талаар тогтоолд тусгаагүй байж, одоо хууль сануулаагүй гэж маргаад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон, төлбөр төлөгчөөс үнийн саналаа бодит байдалтай нийцээгүй өндөр өгсөн учраас л үнэлгээ хийгдсэн, үнэлгээг үндэслэлгүй гэж үзэх, зах зээлээс хэт доогуур гэх баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/****** дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 4-158/****** тоот мэдэгдэл, Г********* ХХК-ийн үнэлгээний тайлан, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, У.Т-д олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/****** дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4-221/***** тоот мэдэгдэл, 4-221/******* тоот мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/******* дугаар захирамж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай  тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4/47 тоот Хариу мэдэгдэх хуудас, 03/******** тоот албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/******* дугаар захирамж, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ******/02 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4/47 тоот хариу мэдэгдэх хуудас, 03/**** тоот албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/******* дугаар захирамж, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21290249/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4/*** тоот хариу мэдэгдэх хуудас, 03/***** тоот албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, У.Т-д олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-221/***** тоот мэдэгдэл, 4-221/******* тоот мэдэгдэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хх-ийн 4-21, 2хх-ийн 133-140, 157-165, 177-184, 197-206, 235-242, 3хх-ийн 91-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Н.Э-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 183/ГХ2021/******* дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/****** дугаар шүүгчийн захирамж, Ү-22**********8 дугаарт бүртгэлтэй С.О-ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/********* дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 138/**** тоот зарлан дуудах мэдэгдэл, 138/01 тоот мэдэгдэл, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 138/* тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 138/**** тоот мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 138/** тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШЗ2021/****** дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ********/01 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 138/*** тоот  Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 138/05 тоот мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4-138/24777 дугаар, 4-138/**** дугаар Үнийн санал хүргүүлэх тухай албан бичгүүд, Н ХХК -иас ирүүлсэн үнийн санал, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/**** дугаар Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан баримт, Г*********** ХХК-ийн Үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4-138/1591 тоот мэдэгдэл, Н ХХК -ийн хүсэлт, Н.Б-д олгосон итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4/** тоот Хариу мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09/*** тоот Гомдолд хариу өгөх тухай албан бичиг, У.Т д олгосон итгэмжлэл, Н.Э-д олгосон итгэмжлэл, Н.Б-д олгосон итгэмжлэл, Н.Б-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ГХ2021/***** дугаар гүйцэтгэх хуудас, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21290249 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 138/** тоот мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 138/** тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 21*******9/** тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүд, 2********/137 тоот түдгэлзүүлэх тухай тогтоол, №21290249/137 тоот Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Ү-2**********0 дугаарт бүртгэлтэй Д.Б-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, Ү-2******9, Ү-2**************8, Ү-2**********0 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Н ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 138/** тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 138/04 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4-138/24777 дугаар, 4-138/**** дугаар Үнийн санал хүргүүлэх тухай албан бичгүүд, Н ХХК -ийн Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/**** дугар Шинжээч томилох тухай тогтоол, хууль тайлбарласан баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4-158/**** тоот, 4-128/*** тоот албан бичгүүд, Н ХХК -ийн хүсэлт, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн **********/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ***/05 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2*******9/02 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Н ХХК -ийн үнийн санал хүргүүлэх тухай мэдэгдэл, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 9/244 дүгээр Шинжээч томилох тухай тогтоол, хууль тайлбарласан баримт, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Бэсгэ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4-221/******* тоот мэдэгдэл, 4-221/17744 тоот мэдэгдэл, 4-221/****** тоот мэдэгдэл, 4-221/******* тоот мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11/12 тоот, 11/11 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4-221/****** дүгээр мэдэгдэл, 4-221/*****тоот мэдэгдэл, 4-221/***** тоот мэдэгдэл, 4-221/******** тоот мэдэгдэл, 4-221/****** тоот мэдэгдэл, 4-221/*** тоот мэдэгдэл, 4-221/*** тоот мэдэгдэл, 4-221/******* тоот мэдэгдэл, Н.Б-д олгосон итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 138/** тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 138/** тоот Эд хөрөнгө хураах тухай  тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Н ХХК -ийн үнийн санал, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 9/244 тоот Шинжээч томилох тухай тогтоол, хууль тайлбарласан баримт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-221/17741 тоот мэдэгдэл, 4-221/17742 тоот мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хариу тайлбар /1хх-ийн 29, 41-92, 102, 124-134, 139, 145, 156-181, 201-250, 2хх-ийн 1-109, 147, 170, 219, 230, 3хх-ийн 6, 11-64-р хуудас/ гэсэн баримтуудыг,

гуравдагч этгээдээс Ч.Бод олгосон итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар /1хх-ийн 37-40, 98-99, 191-192, 2хх-ийн 110, 209-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураан авахдаа хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль зөрчсөн, үнэлгээг хийхдээ шинжээчид хуульд заасан ажиллагааг хийгээгүй, хэнийг томилсон нь тодорхойгүй, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлгүй, хууль сануулаагүй байгаа тул битүүмжлэх, хураах тогтоолууд болон үнэлгээг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэхээр шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч Н ХХК -ийн барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаанд хууль сануулж, хөндлөнгийн гэрчийг оролцуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиролцоогүй тул шинжээч томилсон, шинжээчид хууль сануулж, хуульд заасан ажиллагааг хийсэн, тусгай зөвшөөрөлтэй учраас дүгнэлт гаргаж ирүүлсэн тул хууль зөрчөөгүй гэж үгүйсгэсэн.

4.Гуравдагч этгээд нь төлбөр төлөгч нь төлбөрөө төлөхгүй, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үйл ажиллагаа болгонд гомдол гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд санаатайгаар саад учруулж байгаад гомдолтой байна гэсэн.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/***** дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н ХХК -нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 618 760 127,32 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 618 760 127,36 төгрөгийг 36 сарын хугацаанд сард 17 187 781,32 төгрөгийг төлөхөөр, хэрвээ уг графикийг хоёр удаа зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

5.2.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож С.О-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205025208 дугаарт бүртгэгдсэн Б дүүрэгт  байрлах 74 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, иргэн С.О , Б.Ө нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2***********39 дугаарт бүртгэгдсэн Х дүүрэгт  байрлах 250 м.кв талбай бүхий амины орон сууц, иргэн Д.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2********0 дугаарт бүртгэгдсэн Б дүүрэгт  байрлах 52,29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, бэлэн гоймон үйлдвэрлэх зориулалттай гурил зуурагч машин, гурил шигшигч, ариутгалын өрөө, аяга таглагч машин, гялгар уутаар аяга бүрэгч, амтлагч, савлагч, гурил дамжуулах хэсэг, гоймонгийн шарагч хатаагчийг барьцаалсан байна.

5.3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/***** дугаар захирамж, 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2021/********* дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 183/ГХ2021/******* дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №2********** тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

5.4.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” №138/*** тогтоолоор Х дүүрэгт  байрлах 250 м.кв талбай бүхий Ү-2************* дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр №158/ “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Б дүүрэгт  байрлах 74 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” №2********/01 тогтоолоор Б дүүрэгт  байрлах 52,29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, 

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №2********/01 “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор Б дүүрэгт  байрлах 74 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №1***/05 “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор Х дүүрэгт байрлах 250 м.кв талбай бүхий Ү-2*********9 дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №2************/02 “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор Б дүүрэгт  байрлах 52,29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус хураан авчээ.

5.5.Мөн Г************* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар Б дүүрэгт  байршилтай иргэн С.О-ын өмчлөлийн орон сууцны зориулалттай 74 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 153 478 909 төгрөгөөр, Х********* ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар Х дүүрэгт  байрлалтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 952 000 000 төгрөгөөр, Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Б дүүрэг,  орон сууцны зах зээлийн үнэ цэнэ 160 174 048 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.  

 

6.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар маргаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг үнэлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн гэж маргаж байна.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна” гэж заажээ.

7.1.Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, хураан авах ажиллагаанд мөн хуулийн 41.4-д заасан хөндлөнгийн гэрчид хууль сануулаагүй хууль зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид өөрөө борлуулах боломж олгохгүй, битүүмжилж хураасан, мөн 600 сая төгрөгийг төлбөр дээр тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн нь үндэслэлгүй тул бимтүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлнэ гэсэн.

7.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна”, 41.4-д “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгөд битүүмжлэх ажиллагааг явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгөд нэвтэрсэн тул хөндлөнгийн гэрчийг оролцуулах хууль зөрчсөн гэж тайлбарласан.

7.3.Гэвч хариуцагч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхийг нь хязгаарлаж энэ талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн болох нь “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” №158/06, №2**********/01 тогтоолуудаар тогтоогдож байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг зөрчөөгүй, 41 дүгээр зүйлийн 41.1-д битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг зайлшгүй оролцуулахаар заагаагүй, харин 41.2-д шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж заасан байна гэж үзэв.

 

7.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийн хэмжээ, тэдгээрийн үнэлгээ, үнэлгээнд нөлөөлөхүйц шинж чанарыг тогтоох зорилгоор өөрт нь болон бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэг бүрчлэн үзлэг хийх, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр бусдын орон байранд нэвтрэн орох эрхтэй”, 48 дугаар зүйлийн 48.4-д “төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг явуулахад энэ хуулийн 41.1-д заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулна” гэж заасан бөгөөд битүүмжлэх ажиллагааг явуулахад хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй нь хууль зөрчөөгүй, мөн 48.6-д зааснаар “төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол уг хуулийн этгээдийн төлөөлөгчийг байлцуулна” гэж зааснаар төлбөр төлөгчийн төлөөлөгч уг ажиллагаанд байлцсан талаар маргаагүй болно.

 

7.5.Мөн хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хөндлөнгийн гэрчээр 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Ц, О.Н, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Н.Т, Ж.Б, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Н.Т, Ц.Н нарыг оролцуулсан, хөндлөнгийн гэрч нарт хууль сануулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, “Эд хөрөнгө хураах тухай” №2********/01, №138/05, №2***********/02 тогтоолуудаар тогтоогдож байна.

7.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна”, 54.4-д “хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж зааснаар хариуцагч нь хураан авах ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчийг оролцуулсан, мөн төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулсан байна гэж үзэв.

7.7.Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд төлбөр төлөгчид барьцаа хөрөнгөө өөрөө худалдан борлуулах боломж олгоогүй, битүүмжлэн хураасан гэсэн боловч  хариуцагч нь төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан зарлан дуудах хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд 618 760 127 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тэрбум төгрөгний хөрөнгө битүүмжилж, хураасан гэдэг үндэслэлээр битүүмжилж, хураасан тогтоолыг хүчингүй болгож, Б дүүрэг 19 хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 70 байр 76 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлөх үндэслэлгүй болно.

7.8.Нэхэмжлэгч нь тус дүүргийн шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 138/**, 138/** дугаар тогтоолыг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг /Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Дүнжингарав гудамж 201/2 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө, Б дүүрэг 19 хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 70 байр 76 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө/ битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан боловч 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/***** захирамжаар нэхэмжлэлээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.

 

8.1.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Н ХХК -нд  битүүмжлэгдсэн хураагдсан тогтоолыг танилцуулсан, нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан Б дүүрэгт байрлах 74 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2 500 000 000 төгрөгөөр, Х дүүрэгт байрлах 250 м.кв талбай бүхий амины орон сууцыг 25 000 000 000 төгрөгөөр, Б дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2 500 000 000 үнэлсэн үнэлгээг ирүүлсэн бөгөөд төлбөр авагчтай үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Б дүүрэг байрлах 74 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг хийлгэхээр Голден пэйж А*****ХХК, шинжээч С.О-ийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Шинжээч томилох тухай тогтоолоор, Х дүүрэгт байрлах 250 м.кв талбай бүхий амины орон сууцны үнэлгээг хийхээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, шинжээч Г.Б-ыг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Шинжээч томилох тухай тогтоолоор, Б дүүргийн  орон сууцны үнэлгээг хийхээр Б*** ХХК, шинжээч С.М-ыг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №9/*** тогтоолоор  шинжээчээр томилсон болох нь тогтоогдож байна.

 

8.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар болон нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үнэлгээний мэдэгдлээр Голден пэйж Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тухай шинжээчийн дүгнэлтээр Б дүүргийн 5 дугаар хороо, 170 байр 16 тоот 74 м.кв 2 өрөө орон сууцыг 153 478 909 төгрөгөөр, Б*** ХХК нь Б дүүрэгт байрлах орон сууцыг 160 174 048 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Х дүүрэгт байрлах 250 м.кв талбай бүхий амины орон сууцыг 952 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн талаар нэхэмжлэгчид танилцуулж, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэснийг зөрчөөгүй, энэ талаар зохигч маргаагүй.

 

8.3.Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөрөнгө үнэлэхдээ хууль зөрчсөн буюу Хөрөнгийн үнэлгээ тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн, өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлсэн бусад аргыг хэрэглээгүйгээс үнэлгээ бодит бус гарсан, Шүүх шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хууль сануулаагүй, хамаарал бүхий талаар тодруулаагүй, хуулийн этгээдийг эсхүл иргэнийг шинжээчээр томилоод байгаа нь ойлгомжгүй, хуулийн этгээдэд хууль сануулаагүй, тусгай зөвшөөрөлгүй, шинжээчийн дүгнэлт нь бүрдүүлбэр хангаагүй гэсэн.

8.4.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэлийг заасан бөгөөд 5.1.3-д хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээг хийхээр заасан тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэсэн боловч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө” гэж зааснаар үнэлгээг хийж, хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байна гэж үзэв.

8.5.Учир нь шүүх хуралдаанд оролцсон шинжээч Г.Б, С.О, С.М нар нь орон сууцыг үнэлгээний олон улсын стандартаар Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, өртөгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар тооцсон, орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтооно гэсэн учраас жишиг үнэлгээ тогтоож гаргадаг, үнэлгээ хийсэн орон сууцнуудыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгагдсан м.кв-аар тооцсон, зах зээлд бэлэн зарагдаж байгаа ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулан үнэлгээг гаргасан” тайлбарласан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлсэн бусад аргыг хэрэглээгүйгээс үнэлгээ бодит бус гарсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

8.6.Хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №12/**** “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Г*********** ХХК-ийг, шинжээч С.О-ийг шинжээчээр томилж, шинжээч С.О-д хууль сануулсан болох нь шинжээч томилох тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл”-ээр тогтоогдож байх бөгөөд шинжээч С.О-ийн тусгай зөвшөөрөл нь тайланд хавсаргагдсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээчид хууль сануулаагүй, тусгай зөвшөөрөлгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна. 

8.7.2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №9/*** “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийн үнэлгээчин С.М-ыг шинжээчээр томилж, түүнд хууль сануулж, “Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл”-ийг хавсаргасан, эрх үүргийг болон хүлээх хариуцлагыг тайлбарлаж 2022 оны 9 сарын 16-ны өдөр Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх актыг үйлдсэн, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт нь хэрэгт авагджээ.

8.8.Мөн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №9/*** “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Г.Б-ыг шинжээчээр томилж, шинжээч томилох тухай тогтоолоор хууль сануулсан, “Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл”-ийг хавсаргасан, эрх үүргийг тайлбарлаж 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчид хууль сануулсан тэмдэглэл үйлдсэн, шинжээч Г.Б-ын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь тайланд авагдсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Шүүх шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасан үндэслэлийг тодруулаагүй гэж үзэх үндэслэлгүй, шинжээчээр томилогдсон шинжээч нарт хууль сануулсан байх тул хуулийн этгээдэд хууль сануулаагүй хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд тайланг ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь тогтоогдож байх ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10"үнэлгээний хуулийн этгээд" гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг, 3.1.11"үнэлгээчин" гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг хэлнэ гэж заасныг хариуцагч нь зөрчөөгүй байна гэж дүгнэв.

 

8.9.Мөн нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө болох Б дүүрэгт   байрлах 74 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Х дүүрэгт  байрлах 250 м.кв талбай бүхий амины орон сууц, Б дүүрэгт  байрлах орон сууцыг зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, уг орон сууц болон амины сууцтай ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгүүд нь хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээнүүд нь зах зээлийн ханшнаас хэт доогуур болох талаар баримтаар нотлоогүй тул шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

9.Иймд нэхэмжлэгч Н ХХК -ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан битүүмжлэх, хураах тогтоол хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч Н ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 631 800 төгрөгийг /70 200+140 400+70 200+70 200+70 200+140 400+70 200/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон   

                                                        ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК -ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Б дүүрэгт  байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 158/** тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2******/01 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, Б дүүрэг, 19 дүгээр хороо,тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2****/02 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 21*********/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Б дүүрэгт  байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн  эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, Х байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг х 4 дүгээр хороолол,  байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1*/05 хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 631 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН