Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/02259

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 7 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2023/02259 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....тоотод оршин суух, .... овогт Ч.У /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... газарт байрлах, Н.Ш.Ш.Г.Гт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг даалгах, албан ёсоор уучлал гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан.,

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1.Нэхэмжлэгч Ч.У нь Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан Шүүхийн шийдвэр зохих ёсоор биелүүлэхийг даалгах, албан ёсоор уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Ч.У би Хан-Уул дүүргийн .... сургуульд ажиллаж байгаад 2010, 2011 онуудад 2 удаа ажлаасаа хууль бусаар халагдсан юм. Үүнийг шүүхийн 1307, 1203 тоот шийдвэрүүд нотолно. Тухайн үеийн ТБУСТ хуульд зааснаар намайг ажлаас буруу халсан ажилтан тус сургуулийн захирал Д.Т нь өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой байсан тул би энэ дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан. Хан-Уул дүүргийн засаг дарга миний өргөдөлд хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргасан тул би түүнийг захиргааны хэргийн шүүхэд өгч 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .... дугаартай шийдвэр гаргуулсан бөгөөд түүнд нэхэмжлэгч Ч.У миний шаардсаныг хангаж Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу Ч.Уийн өргөдөлд дурдсан .... сургуулийн захирал Д.Тийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэж хуулийг уялдуулан хэрэглэж зохих захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй учраас би 2013 оны 7 дугаар сарын 01-нд шүүхэд хандаж шийдвэрийг албадан биелүүлэх тухай .... тоот захирамж гаргуулсан бөгөөд түүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байтал нийслэлийн Боловсролын газарт намайг дуудаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж байна гэсэн. Ингээд нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн .... тоот тушаал гарснаар шүүхийн шийдвэр биелсэн гэж мэдэгдэж байгаа бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй байгаа тухай би дахин дахин олон газруудад хандсан боловч нэмэргүй байна. Шүүхийн шийдвэр биелсэн бол Д.Т өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байх ёсгүй юм. Энэ тушаал гарснаар Д.Т ажилдаа үлдэж харин би 2014 оны 2, 4 дүгээр саруудад сахилгын шийтгэл хүлээж, 2014 оны 6 дугаар сарын 11-нд 3 дахь удаагаа Дахин ажлаасаа халагдсан тул гомдолтой байна. Хууль зөрчсөн Д.Т ажилтайгаа үлдэж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн би ажлаасаа 3 удаа халагдсан нь шударга бус байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасан Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй үндэслэлээр шүүхийн шийдвэр биелэгдээгүй, нэхэмжлэгч би дахин ажлаасаа халах үндэслэл болсонд гомдолтой байна. Нэхэмжлэгч намайг дахин ажлаас нь халуулах зорилгоор нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.О хуульд нийцэхгүй тушаал гаргасан, энэ албан тушаалтан Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилдоггүй, ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар акт шийдвэр гаргах хуулиар олгосон эрхгүй этгээд байсан ч эрхээ хэтрүүлсэн болох нь баримтаар нотлогдож байгаа юм. Түүний ард жинхэнэ хариуцагч болох Хан-Уул дүүргийн засаг дарга нуугдаж өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна. Шүүхийн шийдвэр биелүүлсэн гэх ажиллагаа нэхэмжлэгч миний эрхийг дахин зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гаргасан тул би хууль шүүхийн байгууллагаар хамгаалуулах эрхээрээ хохирсон 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих заалтууд биелээгүй. Нэхэмжлэгч миний хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн .... тоот захирамж 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гарсан бөгөөд энэ дагуу ажиллагааг Н.Ш.Ш.Г.Гт явуулж байна гэж намайг шийдвэр гүйцэтгэгч Э хэдэн удаа дуудсан юм. Шүүхийн .... дугаартай шийдвэр нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасныг биелүүлэхийг шаардсан нэхэмжлэгч миний шаардлагыг хангаж гарсан бөгөөд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .... тоот шийдвэрт Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу Ч.Уийн өргөдөлд дурдсан .... сургуулийн захирал Д.Тийг ажлаас чөлөөлөх" эсэх асуудлыг хуулийг уялдуулан хэрэглэж зохих захиргааны акт гаргахыг хариуцагч тал болох Хан Уул дүүргийн засаг дарга Ж.Гт даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар /өмнөх хуулийн 791 дүгээр зүйлийн 791.1 дэх заалт/ шүүхийн .... тоот шийдвэрийг биелүүлж захиргааны акт гаргах ёстой этгээд нь Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Г байсан боловч тэрээр шийдвэрт дурдсан актыг гаргаагүй. Боловсролын тухай хуульд 2013 онд өөрчлөлт орсноор Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрх нийслэлийн засаг даргад шилжсэн. Тиймээс нийслэлийн Засаг дарга Э.Б актыг гаргах ёстой болсон хэдий боловч түүний акт мөн л гараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан шийдвэр гүйцэтгэгч Э Хан-Уул дүүргийн засаг даргад болон нийслэлийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн болох нь баримтаар нотлогдоно. Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нийслэлийн Боловсролын газрын ажилтан Ц.У намайг дуудсан тул очиход шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж байна гээд Уулзалтын тэмдэглэл хөтөлж тушаалын төсөл боловсруулна, даргадаа танилцуулна гэсэн. Үүгээр шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдсан гэсэн бөгөөд Нийслэлийн боловсролын газрын даргын .... тоот тушаал гарч түүнд шүүхийн .... дугаар шийдвэрийг биелүүлж Д.Тт сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн нь намайг санаатайгаар төөрөгдүүлэх ажиллагаа байсан тул гомдолтой байна. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн .... тоот мэдэгдэх хуудсаар таны гаргасан гомдолд 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ..... тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдсан болохыг тогтоож ... хариуг өгсөн гэсэн мэдэгдэл өгсөн. Энэ нь нийслэлийн Боловсролын газрын даргын хууль бус үйлдлийг хамгаалсан шинжтэй хариу байсан учраас би гомдлоо дахин дахин бусад байгууллагад гаргаж байсан ч бүгдээрээ ижилхэн хариу өгч байсан нь надад таагүй санаа төрүүлж нийлээд хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах хэлбэрээр дарамталж байна гэх ойлголт төрөхөд хүргэсэн. Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Н.Ш.Ш.Г.Гт дахин өргөдлөө гаргаж шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж өгөхийг хүсэхэд Хан-Уул дүүргийн засаг даргаас тухайн газарт 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн .... тоот бичгээр хариу өгөхдөө нэгэнт тухайн үед эрх олгогдсон этгээд .... сургуулийн захирал Д.Тт сахилгын шийтгэл ногдуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэсэн бөгөөд үүнээс Хан-Уул дүүргийн өнөөгийн засаг дарга нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... тоот захирамжийн агуулга, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт зөрчигдөж байгааг үл тоомсорлож шүүхийн шийдвэрийг шударгаар биелүүлэхээс зайлсхийж байгааг харуулж байна. Иймд 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу явагдсан гэх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны дүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т заасан Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг гаргаснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно гэсэн байтал шүүхийн .... тоот шийдвэрт заасан .... сургуулийн захирал Д.Тийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэж захиргааны акт гаргах ёстой хариуцагч этгээд буюу эрх олгосон удирдах ажилтны акт өнөөдрийг хүртэл гараагүй, хариуцагч тал үүнээс санаатайгаар зайлсхийж, хууль зөрчигдөж байна. 2. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж харагдуулахын тулд Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Боловсролын тухай хуулиудыг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг хүсэж нэхэмжлэгч би 2013 оны 7 дугаар сарын 01-нд шүүхэд хүсэлт гаргаснаар шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн .... тоот захирамж гарсан. Үүгээр шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдсан боловч ажиллагааны эцэст Нийслэлийн боловсролын газрын даргын .... тоот тушаал гарч түүнд шүүхийн .... дугаар шийдвэрийг биелүүлж ... Д.Тт сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн нь төрийн олон хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Учир нь энэ тушаалыг гаргагч өөрөө Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрхгүй тул Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтуудыг илэрхий зөрчигдсөн. Үүнийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... тоот захирамжид Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ... ажилд томилох, чөлөөлөх, халахаас бусад хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхийг .... шилжүүлсүгэй гэсэн баримтаар нотолж байна. Энэ нь шүүхийн .... дугаар шийдвэрт заасан ТБУСТ хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасныг хэрэгжүүлж захиргааны акт гаргах эрх нийслэлийн Боловсролын газрын даргад байгаагүй болох нь нотолж байна. .... тоот тушаалын 3-т Ч.Уийн ээлжийн амралтын олговрыг ... тооцож буцааж олгохыг ... даалгасугай гэсэн. Гэтэл .... тоот тушаалын энэ заалт биелэх боломжгүй Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг зөрчиж хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгсөн, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан үйлдэл болсон юм. Үүнийг нийслэлийн Боловсролын газрын даргын өөрийнх нь 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн .... тоот баримт, миний ээлжийн амралтын олговрыг олгохыг даалгасан шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн .... тоот шийдвэр, шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаартай захирамж зэрэг баримтаар нотолж байна. Нийслэлийн Боловсролын газрын даргын .... тоот тушаалын энэ заалт тухайн байгууллага албан тушаалтан намайг үгээрээ, үйлдлээрээ төөрөгдүүлэн хуурч мэхэлсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан болохыг илтгэнэ. Үүгээрээ нийслэлийн Боловсролын газар Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.1.6 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд гаргасан тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар тухайн газрын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гарсан тушаал юм. Ингэж Нийслэлийн боловсролын газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болгон харагдуулахыг хичээсэн нь хууль бусаар захирлын албан тушаалд дэвшсэн Тт давуу байдал олгож улмаар намайг дарамтлан эрхшээлдээ байлгах оролдлого хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Үүнийг Тийн надад сахилгын арга хэмжээ авсан тухай 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн .... тоот, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн .... тоот тушаалууд нотлох бөгөөд улмаар хувийн өс хонзон санаж 2014 оны 6 дугаар сарын 11-нд гуравдахь удаагаа ажлаас халсан .... тоот тушаалаар нотлогдоно. Хэрэв Тийг тухайн үед хууль болон шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас нь чөлөөлсөн Гэтэл Нийслэлийн боловсролын газар энэ хуульд нийцээгүй үйлдлийг нь Н.Ш.Ш.Г.Г дэмжин хаацайлж байсан бол би өдийд .... сургуульд физикийн багшийн ажлаа хийсээр байх байсан. шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж нэхэмжлэгч миний эрхийг дахин зөрчих боломж нөхцөлийг бий болгож намайг төөрөгдүүлэн хариуцагчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх боломжийг олгож өнөөдрийг хүртэл намайг ялгаварлан гадуурхаж байгаа тул гомдолтой байна. 3. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй, шийдвэр биелүүлсэн гэж өнөөдөр ч өөрсдийгөө хамгаалж байгаа нь хууль бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т зааснаар "Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй" гэсэн байтал энэ байдлыг Н.Ш.Ш.Г.Г харгалзаагүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас... хориглоно гэсэн заалт болон холбогдох бусад хуулийн заалтуудыг зөрчиж хуульд нийцээгүй шийдвэр гаргасан нь тухайн газрын надад өгч байсан хариу мэдэгдэх хуудсуудаар нотлогдож байна. Би 2021 оны 12 дугаар сарын 23-нд Н.Ш.Ш.Г.Гт хандан өргөдөл гаргаж шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлж өгөхийг хүссэн. Гэтэл архивын баримт олдохгүй байна гэж бүтэн жилийг өнгөрүүлсэн бөгөөд энэ бүхнийхээ эцэст шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж өмнөх хариугаа дахин өгч байгаа нь асуудалд хуулийн хүрээнд шударгаар хандахгүй байгааг илтгэж байна. Энэ байгууллагын ард хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үндэслэлгүй мэдэгдэл өгч өдий хүрсэн ба шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байгаа нь хариуцагчийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн .... тоот баримтаар нотлогдоно. Энэ баримтад "нэгэнт тухайн үед хуулиар эрх олгогдсон этгээд .... сургуулийн захирал Д.Тт сахилгын шийтгэл оногдуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн... гээд Хөдөлмөрийн хуульд зааснаар нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулж олгох боломжгүй гэсэн. Энэ нь өмнөх хуулийн үндэслэлгүй шийдвэрээ хамгаалсаар байгаа болон хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл юм. Энэ үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.1, 124.3-т зааснаар шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг албадан явуулахыг би шаардаж байна. Бодит байдал ийм байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж худал мэдээлэл өгөх, үндэслэлгүй шийдвэр гаргах зэргээр миний төрийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргах, хуульд нийцсэн хариу авах эрхийг зөрчиж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.1, 124.3-т зааснаар Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .... тоот шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг дахин явуулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .... тоот мэдэгдэлд дурдсанаар "шүүх даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ "эсэх" гэдэг үгийг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлаж, хоёрдмол утгагүй тодорхой дүгнэлтийг хийсэн байна. Харин шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэх асуудлаар та гомдлоо гаргах эрхтэй" гэсэн үндэслэлээр би шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг дахин явуулж шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй байна. Шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй зайлсхийж байгаа энэ үйлдлийн ард Хүний эрхийн зөрчил, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл, бусад хууль тогтоомжийг санаатайгаар зөрчиж намайг ялгаварлан гадуурхсан, манай гэрт дураараа орж оюуны өмчийн гар бичмэлүүдийг хулгайлан авсан зэрэг гэмт үйлдлүүд нуугдаж байгааг анхааралдаа авна уу. Энэ бүхнээ нуун дарагдуулахын тулд нийслэлийн Боловсролын газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2013 оны 11 дүгээр сарын 21-нд .... тоот хариу хүргүүлсэн бөгөөд түүнд "иргэн Ч.Утэй уулзсан уулзалтаар Д.Тт сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд өргөдөл гомдлоо татаж авч гүйцэтгэх ажиллагааг хаалгах болно гэсэн... " гэж миний өмнөөс худал үг бичиж явуулсан байсан. Уулзалтын тэмдэглэлд Д.Тт сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд өргөдөл гомдлоо татаж авч гүйцэтгэх ажиллагааг хаалгах болно гэх уг өгүүлбэр байхгүй, тэмдэглэлийн төгсгөлд "хуулиар олгогдсон наад захын эрх минь ялих ялихгүй шалтгаанаар зөрчигдөхгүй болсон тэр цагт би ... өргөдлөө татан авч болох юм" гэсэн байгаа. Би өнөөдрийг хүртэл гомдлоо татаж аваагүй, гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн .... тоот шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг дахин явуулж шүүхийн шийдвэрт заасан .... сургуулийн захирал Д.Тийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар эрх бүхий этгээдийн актыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтын дагуу гаргуулж, шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг Н.Ш.Ш.Г.Гт даалгаж, өнөөдрийг хүртэл ажиллагааг хуульд нийцсэн хэмээн худал мэдээлэл өгч төөрөгдүүлэн хугацаа алдуулсандаа надаас албан ёсоор бичгээр уучлал гуйхыг даалгаж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Уийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн .... тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэр дээр 2011 оны 04 дүгээр сарын 22 болон 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд өгсөн хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-д Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасныг биелүүлэхийг даалгах, тус дүүргийн засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 200 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий Ч.Уийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн засаг даргад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8, 65 дугаар зүйлийн 65.3-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Ч.Уийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэж зохих захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа явдал нь хууль бус болохыг тогтоож, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу Ч.Уийн өргөдөлд дурдсан .... сургуулийн захирал Д.Тийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулийг уялдуулан хэрэглэж, зохих захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 .... тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ Ч.Утэй уулзсан уулзалтаар Д.Тт сахилгын шийтгэл ноогдуулсан тохиолдолд өргөдөл гомдлоо татан авч гүйцэтгэх ажиллагааг хаалгах болно гэсэн ба ажилтнаа ажлаас үндэслэлгүй халсан буруутай үйлдэлд нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 5/117 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн .... сургуулийн захирал Д.Тт үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон тул уг хуулийн заалтыг үндэслэн Д.Тийг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэсэн хариуг ирүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн .... дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 8 дугаар сарын 7-ний өдрийн .... дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн .... дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 1/....95, 1/....94 дугаартай албан бичиг, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн.... дугаартай мэдэгдэл, Нийслэлийн засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай захирамж, 02 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай захирамж, уулзалтын тэмдэглэл, Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаартай Д.Тт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн .... дугаартай албан бичиг, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн .... дугаартай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн .... дугаартай мэдэгдэх хуудас, Монгол улсын дээд шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .... дугаартай албан бичиг, Нийслэлийн боловсролын газрын 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын 2011 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн .... дугаартай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан Ч.Уийн гомдол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаартай Ч.Ут хариу мэдэгдэх хуудас, Н.Ш.Ш.Г.Г 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн .... дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн .... дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай мэдэгдэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичиг, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг боловсролын газрын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ....дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн .... дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 27-ны гаргасан Ч.Уийн хүсэлт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны .... дугаартай Ч.Уийн хүсэлт буцаах тухай албан бичиг, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний ..../ШЗ202....40 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Од 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан Ч.Уийн хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ч.Уийн хүсэлт, 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн .... дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаарсарын 24-ний өдрийн .... дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ч.Уийн хүсэлт, Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит .... бүрэн дунд сургуулийн захиралын 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн .... дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн .... дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Од гаргасан Ч.Уийн мэдэгдэл, рентгэн гэрэл зураг, Н.Ш.Ш.Г.Г 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ч.Уийн гаргасан хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаартай тогтоол, шуудангийн дугтуй, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай тогтоол, Н.Ш.Ш.Г.Г 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ..... дугаартай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шуудангийн дугтуй, Хан-Уул дүүргийн засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн .... дугаартай албан бичиг,

4. Хариуцагчаас: Хариу тайлбар, итгэмжлэл, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн .... дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаарта тогтоол, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үүсгэх тухай 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ..... дугаартай албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн .... дугаартай албан бичиг, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ....дугаартай албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 30-ны тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн .... дугаартай хариу мэдэгдэх хуудас зэргийн баримтыг шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 141 дугаартай хяналтын хуудас, Нийслэлийн захиргааны хэргийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай гүйцэтгэх хуудас, 2022 оны 8 дугаар сарын 30-ны тэмдэглэл зэргийг нэхэмчлэгчиэн хүсэлтээр гаргуулсан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан Шүүхийн шийдвэр зохих ёсоор биелүүлэхийг даалгах, албан ёсоор уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл Хан-Уул дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг эс зөвшөөрсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан тогтоолыг хүчингүй болгуулах агуулгатай байна.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд Хан-Уул дүүргийн .... сургуульд физикийн багшаар ажиллаж байсан Ч.У миний нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2012 оны 4 дүгээр сарын 10-нд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн .... шийдвэр гарсан бөгөөд түүнийг албадан биелүүлэх тухай шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн .... тоот захирамж гарч шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдсан юм. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн гэх нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн .... тоот тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан хэргийн оролцогчийн акт биш юм. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т зааснаар Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй" гэж үзэх үндэслэл болж байна. Иймд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн .... тоот шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг дахин явуулж шүүхийн шийдвэрт заасан .... сургуулийн захирал Д.Тийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар эрх бүхий этгээдийн актыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтын дагуу гаргуулж, шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг Н.Ш.Ш.Г.Гт даалгаж өгнө үү. 2. Н.Ш.Ш.Г.Г нь шүүхийн шийдвэрийг биелсэн гэж мэдэгдэж намайг төөрөгдүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалт зөрчигдөж байгааг нуун дарагдуулахыг хичээсэн, хэргийн оролцогчийн эс үйлдэхүйг хаацайлан хамгаалсан, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т заасан төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг минь зөрчиж, "төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэг"-ээ биелүүлээгүй хуулийг хүндэтгээгүй үйлдэл болсон юм. Үүний улмаас би өнөөдрийг хүртэл хугацаа алдаж байгаадаа гомдолтой байна. Иймд Н.Ш.Ш.Г.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 39.1.3 заасан хориглосон заалтыг зөрчин ажилдаа хариуцлагагүй хандаж шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй байхад биелүүлсэн гэж хуульд нийцээгүй шийдвэр гарган хариу мэдээлж иргэн намайг төөрөгдүүлэн цаг хугацаагаар яллаж хохироосон тул үүндээ албан ёсоор бичгээр уучлал гуйхыг даалгаж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд Ч.Уийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн .... тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэр дээр 2011 оны 04 дүгээр сарын 22 болон 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд өгсөн хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасныг биелүүлэхийг даалгах, тус дүүргийн засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 200 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий Ч.Уийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн засаг даргад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8, 65 дугаар зүйлийн 65.3-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Ч.Уийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэж зохих захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа явдал нь хууль бус болохыг тогтоож, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу Ч.Уийн өргөдөлд дурдсан .... сургуулийн захирал Д.Тийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулийг уялдуулан хэрэглэж, зохих захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 .... тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ Ч.Утэй уулзсан уулзалтаар Д.Тт сахилгын шийтгэл ноогдуулсан тохиолдолд өргөдөл гомдлоо татан авч гүйцэтгэх ажиллагааг хаалгах болно гэсэн ба ажилтнаа ажлаас үндэслэлгүй халсан буруутай үйлдэлд нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 5/117 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн .... сургуулийн захирал Д.Тт үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон тул уг хуулийн заалтыг үндэслэн Д.Тийг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэсэн хариуг ирүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн .... дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. гэжээ.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч Ч.У нь 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад хандаж .... сургуулийн захиралд Д.Тд холбогдуулан гомдол гаргаж, Д.Тийн ажилд томилогдсон тушаалыг хянаж, хуулийн дагуу арга хэмжээ авахуулж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар өргөдөл гаргажээ.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргаас Ч.Уийн гаргасан гомдолд зохих хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй тул Ч.Уээс өргөдөлд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоохоор Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .... дугаартай шийдвэрээр Хан-Уул дүүргийн засаг даргын Ч.Уийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэж зохих захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа явдал нь хууль бус болохыг тогтоож Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу Ч.Уийн өргөдөлд дурдсан .... сургуулийн захирал Д.Тийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулийг уялдуулан хэрэглэж, зохих захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 орны 7 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай гүйцэтгэх хуудсыг тус шүүхээс 2013 оны 7 дугаар сарын 17-ний өдийн .... дугаартай албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2013 оны 8 дугаар сарын 7-ний өдрийн .... тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар албан бичгийг Хан-Уул дүүргийн засаг даргад хүргүүлсэн.

Хан-Уул дүүргийн засаг даргаас 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн .... дугаартай албан бичгээр Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ... дүүргийн засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах эрхийг хэрэгжүүлнэ: 31.1.5.Аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын захирлыг ... томилох, мөн газрын саналыг үндэслэн чөлөөлөх: гэс заасан эрх хэмжээний дагуу дүүргийн Засаг дарга миний бие .... сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтөөр дээрх эрх хэмжээ нийслэлийн засаг даргын эрх хэмжээд шилсэн тул Ч.Уийн өргөдлийг шийдвэрлэх эрх хэмжээтэй байна гэх агуулга бүхий хариуг ирүүлжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/14294 тоот Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай дээрх агуулга бүхий албан бичгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн.

Харин Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаартай Д.Тт сахилгын шийдвэр ногдуулах тухай тушаалаар Д.Тт үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тус газраас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухайгаа 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн .... дугаартай албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шийдвэрийг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаартай тогтоолоор үүссэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2.... дугаар тогтоолоор дуусгавар болгожээ.

Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэх талаар маргаагүй.

Нэхэмжлэгч Ч.Уээс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .... дугаартай шийдвэрт .... сургуулийн захирал Д.Тийг ажлаас чөлөөлөх эсэх-ыг шийдвэрлэхээр заасан. Харин Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаартай тушаалд Д.Тт сахилгын шийтгэл ногдуулж шийдсэн нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл Д.Тийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. гэх тайлбар гаргаж байна.

Төсвийн байгууллага, удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-д Энэ хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн нь тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болно. гэж заасан бөгөөд тус шүүхийн шийдвэрт Төрийн албаны тухай болон Боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн уялдуулан хэрэглэж, зохих захиргааны акт гаргахыг даалгажээ.

Иймд дээрх заалт нь зөрчил гаргасан ажилтныг ажлаас чөлөөлөх эсэх, хариуцлага оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэхийг даалгасан байх ба Нийслэлийн боловсролын газраас ажилтныг чөлөөлөлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь шүүхийн шийдвэрт баримталсан хуулийн заалттай нийцэж байна.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .... дугаартай шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг даалгах, албан ёсоор уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Уийн гаргасан шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг даалгах, албан ёсоор уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА