Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2023/01056

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2023/01056

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******,*******,-нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

Хариуцагчид 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр нь над руу 99250022 дугаарын утаснаас залгаж эхнэр маань гоо сайхны салон нээх гээд мөнгө хэрэг болоод байна. Нэг сарын хугацаатай 5.000.000 таван сая төгрөг зээлээч гэсэн. Би чамайг болон танай эхнэрийг сайн танихгүй байжяаж өгөх вэ гэжхэлсэн. Тухайн үедөөрийнхөө эзэмшлийн машинаа зарчихсан дансандаа мөнгөтэй байсан. Би машинаа өөрчилж шинэ машин авах гэж байсан. Энэ тухай миний найз Сансар мэдэж байсан ба Сансар шинээр бизнесээ эхлүүлж байгаа юм чинь залуу хүмүүсийг дэмжээд зээлүүлчихгүй юу даа. Би хамт ажилладаг юм чинь гэсэн. Би дотны найз хэлэхээр нь итгээд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийнхөө ХААН банкны 5094459264 дугаарын данснаас ХААН банкны 5030273261 дугаартай дансанд /5.000.000 / таван сая/ төгрөг шилжүүлсэн. Ингээд нэг сарын хугацаа болоход хугацаандаа мөнгөө өгөөгүй. Ингээд 94520022 дугаарлуу, ын утасруу залгахад өнөөдөр маргааш гэсээр 7 сар болж байна. Бид удаа дараа мөнгөө нэхэж шаардсан боловч тус тусдаа худлаа хэлсээр өнөөдөрийг буюу 2023.06.06-ний өдрийг хүргэж байна. Би өөрөө машин авах гээд чадахгүй байдалд хүргэж намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд 5.000.000 / таван сая / төгрөг гаргуулж гаргуулж өгнө үү. гэжээ

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу ирүүлээгүй.

3.Нэхэмжлэгчээс ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Хаан банкны төлбөрийн баримт /хх-4/-г гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2022 оны 11 сарын 11-ний өдөр нөхөр гээд залуу утсаар залгаж мөнгө гуйсан. Би өгөхгүй гэхэд дотны найз буюу Сансар найзаар маань яриулаад нэг сарын хугацаатай зээлчих гэж хэлсэн. хэлэхээр нь мөнгөө шилжүүлчихсэн. Одоо 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

4.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкны төлбөрийн баримтаар нэхэмжлэгч хариуцагч ийн Хаан банкны 503 027 3261 тоот данс руу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

6.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу хариуцагчид 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул хариуцагчаас шаардах эрхтэй.

7.Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй, түүнчлэн 5 000 000 төгрөгийг буцаан өгсөн талаар маргаагүй. Иймд хариуцагч ийг шилжүүлэн авсан 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзэж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 94 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч 5 000 000 /таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА