Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/02199

 

 

 

 

 

 

 

 

 

2**3 05 ** 101/ШШ2**3/**199

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- З О ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- Т Т  ХХК,

хариуцагч- Б.М,

хариуцагч- Л.Б,

хариуцагч- Б.М нарт холбогдох,

зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 566,357,366 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагч Т Т ХХК, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

Хариуцагч Б.М, Л.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З О ХХК нь Т Т ХХК, Б.М, Л.Б, Б.М нарт холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 94,900,000 төгрөг, торгуульд 33,145,440 төгрөг гаргуулах, үүргийн сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-4, 100-101/.

 

1а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 94,900,000 төгрөг, нийлүүлсэн 10 удаагийн ачилтын дүнгээс тооцсон алдангийн төлбөр 210,248,536 төгрөг, гэрээний 5.2.3-т зааснаар тооцсон торгуулийн төлбөр 33,145,440 төгрөг, нийт 338,293,976 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон /шүүх хуралдааны тэмдэглэл/.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Т Т ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2019 оны 6-р сарын 11-ний өдрөөс 2019 оны 9-р сарын 14-ний өдрийг хүртэлх 10 удаагийн ачилтаар 651,586,800 төгрөгийн үнэ бүхий 348,860 литр шатахуун нийлүүлсэн. Гэрээний 5.2.1-т зааснаар төлбөрийг 30 хоногийн дотор төлөхөөр байсан боловч хугацаандаа төлөөгүй төлбөрийн үлдэгдэл 94,900,000 төгрөгийг хариуцагч Т Т ХХК-иас нэхэмжилж байна.

Хариуцагч Т Т ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн түлшний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул гэрээний 5.2.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцсон. Алдангийн төлбөрийг тооцохдоо ачилт тус бүрийн үнийн дүнгээс тооцсон тул нэг дэх ачилтын дүнгээс тооцож 4,842,530 төгрөг, хоёр дахь ачилтын дүнгээс тооцож 29,264,330 төгрөг, 3 дахь ачилтын дүнгээс тооцож 4,504,224 төгрөг, 4 дэх ачилтын дүнгээс тооцож 2,549,664 төгрөг, 5 дахь ачилтын дүнгээс тооцож 29,650,058 төгрөг, 6 дахь ачилтын дүнгээс тооцож 42,665,230 төгрөг, 7 дахь ачилтын дүнгээс тооцож 40,661,400 төгрөг, 8 дахь ачилтын дүнгээс тооцож 43,096,200 төгрөг, 9 дэх ачилтын дүнгээс тооцож 5,094,900 төгрөг, 10 дахь ачилтын дүнгээс тооцож 7,920,000 төгрөг, нийт 210,248,536 төгрөгийг алдангийн төлбөрт хариуцагч Т Т ХХК-иас нэхэмжилж байна.

Мөн гэрээний 5.2.3-т зааснаар нийлүүлсэн барааны үнийг гэрээний 5.2.1-т заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, хавсралтаар нийлүүлсэн барааны төлөгдөөгүй төлбөр зээлийн шугамын үнэд хүрсэн тохиолдолд худалдагч тал барааны нийлүүлэлтийг зогсоож төлөгдөөгүй үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулахаар тохирсон. Торгуулийг мөн нийлүүлсэн барааны үнийн дүнгийн 5 хувиар тооцоход нэг дэх ачилтын дүн 88,046,000 төгрөгөөс тооцож 4,4**,300 төгрөг, хоёр дахь ачилтын дүн 88,046,000 төгрөгөөс тооцож 4,4**,300 төгрөг, гуравдахь ачилтын дүн 86,192,400 төгрөгөөс тооцож 4,309,620 төгрөг, дөрөв дэх ачилтын дүн 18,600,000 төгрөгөөс тооцож 930,000 төгрөг, тав дахь ачилтын дүн 90,358,800 төгрөгөөс тооцож 4,517,940 төгрөг, зургаа дахь ачилтын дүн 86,192,400 төгрөгөөс тооцож 4,309,620 төгрөг, долоо дахь ачилтын дүн 90,358,800 төгрөгөөс тооцож 4,517,940 төгрөг, найм дахь ачилтын дүн 86,192,400 төгрөгөөс тооцож 4,309,620 төгрөг, ес дэх ачилтын дүн 11,322,000 төгрөгөөс тооцож 566,100 төгрөг, арав дахь ачилтын дүн 17,600,000 төгрөгөөс тооцож 880,000 төгрөг, нийт 33,145,440 төгрөгийг торгуулийн төлбөрт хариуцагч Т Т ХХК-иас нэхэмжилж байна.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт

- иргэн С овогт Бы М /********/-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Нийслэлийн ************ хаягт байршилтай орон сууцны зориулалттай 117 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц,

- иргэн С овогт Б-н М /**********/-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Нийслэлийн **************** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 39.14 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, 

- иргэн Бы М /********/, ЛБ /********/, БМ /**********/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ************ тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 48 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц зэргийг тус тус барьцаалуулсан.

Хариуцагч Т Т ХХК нь гэрээний гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Л.Б, Б.М, Б.М нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсанд маргахгүй, гэрээний хавсралтад зааснаар нэгж үнэ 1930 төгрөгөөр 207,000 литр түлш авахаар тохирсон. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-т зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж байгаа.

2019 оны 6-р сарын 11-нд анхны ачилт хийсэн бөгөөд 8-р сарын 01-ний өдрийг хүртэл 6 удаагийн ачилтаар 243,940 литр түлш авсан байдаг. Гэрээний хавсралтад зааснаар 2019 оны 8-р сарын 01-ний өдөр 207,000 литр шатахуунд хүрснээр талуудын байгуулсан гэрээ дууссан гэж үзэж байгаа.

Харин гэрээгээр тохирсоноос илүү нийлүүлсэн шатахууны төлбөрөөс нэхэмжлэгч нь алданги, торгууль тооцох эрхгүй, энэ талаар гэрээгээр тохиролцоогүй.

Мөн гэрээний 5.2.3-т зааснаар нийлүүлсэн барааны үнэ төлөгдөөгүй, төлбөр нь зээлийн шугамын үнэд хүрсэн тохиолдолд худалдагч тал бараа нийлүүлэлтийг зогсоох эрхтэй байсан бөгөөд зээлийн шугамын дүн буюу гэрээгээр тохирсон 399,510,000 төгрөгт тулсан тохиолдолд торгууль төлөхөөр байна. Манай компаний гэрээний дагуу 399,510,000 төгрөгийн түлш авсан бөгөөд 568,808,800 төгрөгийг төлсөн, үүний 168,508,800 төгрөг нь гэрээгүйгээр авсан түлшний үнэнд төлсөн төлбөр тул үүнээс алданги тооцохгүй. Тиймээс худалдах, худалдан авах гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа.

Барьцаа хөрөнгө нь хариуцагч иргэдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан боловч барьцааны гэрээнд Т Т ХХК гарын үсэг зурсан бөгөөд бусад хариуцагч нар барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй тул үүрэг хүлээх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Барьцаа хөрөнгийн өмчлөгч нараас Б.Мт итгэмжлэл олгосон боловч барьцааны гэрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж гарын үсэг зураагүй, эдгээр итгэмжлэл нь хэлцэлд тавигдах хуулийн шаардлага хангахгүй, хуулийн дагуу үйлдсэн гэж үзэхээргүй байгаа тул барьцаа хөрөнгийн өмчлөгч нар үүрэг хүлээхгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Нотлох баримтын тухайд

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, З О ХХК-ний гэрчилгээ /хх-7/, төлөөлөгч томилсон 2**1-11-17-ны өдрийн итгэмжлэл /хх-8/, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт /хх-9-12/, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-13-14/, Бы М /********/, ЛБ /********/, БМ /**********/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ************ тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 48 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-15/, С овогт Б-н М /**********/-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Нийслэлийн **************** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 39.14 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-16/, С овогт Бы М /********/-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Нийслэлийн ************ хаягт байршилтай орон сууцны зориулалттай 117 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-17/, 2019-2-18-ны өдрийн Б.М, Л.Б нараас Б.Мт олгосон итгэмжлэл /хх-18/, Б.Мгаас Б.Мт олгосон 2019-**-18-ны өдрийн итгэмжлэл /хх-19/, З О ХХК болон Т Т ХХК-н хоорондын тооцоо /хх-20/, З О ХХК-ний нэхэмжлэх /хх-21/, шатахуун тослох материалын 20169-06-13, 2019-6-11-ний өдрийн зарлагын падааны хуулбар /хх-22/, 2019-7-30-н өдрийн зарлагын падааны хуулбар /хх-23/, 2019-8-01-, 2019-8-3-ны өдрийн зарлагын падааны хуулбар /хх-24/, 2019-8-15, 2019-8-16-ны өдрийн зарлагын падааны хуулбар /хх-25/, 2019-7-31, 2019-9-14-ний өдрийн зарлагын падааны хуулбар /хх-26/, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-100-101/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1**/, анзын тооцоолол /хх-103/, Үл хөдлөх эд хөрөнгийн 2019 оны 5-р сарын 22-ны өдрийн 108/2019/БТТ/** дугаартай барьцааны гэрээ /хх-105-106, 107-110, 111-114/, З О ХХК-ний Аж ахуйн үйл ажиллагааны 2017-10-17-ны өдрийн 154 дугаартай тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-206/, Аж ахуйн үйл ажиллагааны 2**0-10-16-ны өдрийн 568 дугаартай тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-211/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч Т Т ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-59/, хариуцагч Б.М, Л.Б нараас төлөөлөгч томилсон 2**2-2-15-ны өдрийн итгэмжлэл /хх-60-61/, Т Т ХХК-ний төлөөлөгч томилсон 2**2-**-25-ны өдрийн итгэмжлэл /хх-70/, хариуцагчийн хариу тайлбар /хх-75/, хариуцагч Б.М, Л.Б нараас төлөөлөгч томилсон 2**3-4-10-ны өдрийн итгэмжлэл /хх-209/, хариуцагч Б.Мын төлөөлөгч томилсон 2**3-5-01-ний өдрийн итгэмжлэл /хх-224/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч З О ХХК-ний нэхэмжлэлээс 116,991,730 төгрөгийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 221,3**,246 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч З О ХХК нь Т Т ХХК, Б.М, Л.Б, Б.М нарт холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 94,900,000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алдангийн төлбөрт 210,248,536 төгрөг, торгуулийн төлбөрт 33,145,440 төгрөг, нийт 338,293,976 төгрөг гаргуулах, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Т Т ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний үүргийг баталгаажуулахаар барьцааны гэрээ байгуулагдаж хариуцагч Б.М, Л.Б, Б.М нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хүчин төгөлдөр байгаа.

Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу 2019 оны 6-р сарын 11-ний өдрөөс 2019 оны 9-р сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн ачилтаар 348,860 литр, 651,586,800 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хариуцагч Т Т ХХК-нд нийлүүлсэн боловч 8-р ачилтын төлбөрөөс 65,978,000 төгрөгийг, 9 дэх ачилтын дүнгээс 11,322,000 төгрөгийг, 10 дахь ачилтын дүнгээс 17,600,000 төгрөгийг, нийт 94,900,000 төгрөгийг үндсэн төлбөрт төлөөгүй байна.

Т Т ХХК нь нийлүүлэгдсэн шатахууны төлбөрийг нийлүүлэлт хийгдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй боловч төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй учраас гэрээний 5.2.2, 5.2.3-т зааснаар ачилт тус бүрийн үнийн дүнгээс торгууль, алданги тооцсон.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Б.М, Б.М, Л.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн, хуульд зааснаар барьцааны хөрөнгө нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоор байгаа тул хариуцагч Т Т ХХК нь дээрх гэрээний төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч тал татгалзаж буй үндэслэлээ 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсанд маргахгүй, гэрээний дагуу 207,000 литр 399,510,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх байсан. 2019 оны 6-р сарын 11-нд анхны ачилт хийсэн бөгөөд 8-р сарын 01-ний өдрийг хүртэл 6 удаагийн ачилтаар гэрээний хавсралтад заасан 207,000 литр шатахуунд хүрснээр талуудын байгуулсан гэрээ дууссан.

Харин гэрээгээр тохирсоноос илүү нийлүүлсэн шатахууны төлбөрөөс нэхэмжлэгч нь алданги, торгууль тооцох эрхгүй, энэ талаар гэрээгээр тохиролцоогүй. Манай компаний гэрээний дагуу 399,510,000 төгрөгийн түлш авсан бөгөөд 568,808,800 төгрөгийн төлбөрийг төлж гэрээгээр тохиролцсон нийлүүлсэн барааны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байна. Харин илүү төлсөн 168,508,800 төгрөг нь гэрээгүйгээр илүү нийлүүлсэн түлшний үнэнд төлөгдсөн тул үүнээс алданги тооцохгүй.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч нар барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, Б.Мт итгэмжлэл олгосон боловч барьцааны гэрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж гарын үсэг зураагүй, эдгээр итгэмжлэл нь хэлцэлд тавигдах хуулийн шаардлага хангахгүй, хуулийн дагуу үйлдсэн гэж үзэхээргүй байгаа тул барьцаа хөрөнгийн өмчлөгч нар үүрэг хүлээхгүй гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Нэхэмжлэгч З О ХХК, хариуцагч Т Т ХХК нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 108/2019/ТТ/** дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр худалдагч нь худалдан авагчид хавсралтанд заасан хэмжээгээр дизель түлш нийлүүлнэ, бараа нь тухайн төрлийн шатахуунд тавигдах стандартын шаардлага хангасан байна, энэхүү гэрээний хүрээнд нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцлүүдийг хавсралтаар баталгаажуулах, хавсралтад нийлүүлэх барааны нэр, төрөл, хэмжээ, ачих хуваарь, тээвэрлэлтийн нөхцөл, бараа нийлүүлэх газар, хэмжих нэгжийн үнэ, авсан барааны төлбөр барагдуулах хугацаа, тохиролцсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд тооцох алдангийн хувь болон бусад нэмэлт мэдээллийг тусгахаар тохирсон байна /хх-9-11/.

 

Дээрх 108/2019/ТТ/** дугаартай гэрээний хавсралт дугаар2-т нийлүүлэх бараа нь дизель түлш АИ92, нэгжийн үнэ 1930 төгрөг, 207,000 литр, нийт үнэ 399,510,000 төгрөг, нийлүүлэлт хийх хугацаа 30 хоног, төлбөрийг ачилт хийгдсэнээс хойш 30 хоногт төлөхөөр, төлбөр төлөх хугацааг 2019-6-22, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр гэрээний талууд харилцан тохиролцсон байна /хх-12/.

 

4б. Дээрх Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Б.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Нийслэлийн ************ хаягт байршилтай орон сууцны зориулалттай 117 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц,

хариуцагч Б.Мөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Нийслэлийн **************** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 39.14 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, 

хариуцагч Б.М, Л.Б, Б.М нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ************ тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 48 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц зэргийг барьцаалж, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 108/2019/БТТ/** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд Улсын бүртгэлийн газарт 2019 оны 06 дугаар сарын 11, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байна /хх-13-14, 105-106, 107-110, 111-114/.

 

4в. Барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.М Л.Б нараас Б.Мт 2019 оны **-р сарын 18-ны өдрийн итгэмжлэлээр барьцаалж зээл авах, зээл болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээг байгуулах, холбогдох газарт бүртгүүлэх, буцаан авах эрхийг олгосон /хх-18, 19/ байна.

 

4г. Нэхэмжлэгч З О ХХК нь бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх, бүх төрлийн шатахууны импортын үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Аж ахуйн үйл ажиллагааны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 154 дугаартай тусгай зөвшөөрөл, Аж ахуйн үйл ажиллагааны 2**0 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 568 дугаартай тусгай зөвшөөрөл зэргээр нотлогдож байна /хх-7, 206, 211/.

 

5. Гэрээний үүрэгт 94,900,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

З О ХХК, Т Т ХХК нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худладан авах гэрээний харилцаа буюу мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл, нэг талаас худалдан авагчийн захиалсан барааг бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, захиалсан барааг хүлээн авах үүргийг хүлээхээр илэрхийлсэн хүсэл зоригийн үндсэн дээр үүсдэг журамтай.

 

Тиймээс гэрээнд оролцогч талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх тул энэхүү ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

 

Түүнчлэн аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан байна.

 

Худалдагч З О ХХК-ний шатахуун тослох материалын зарлагын баримтаар 2019-6-11-нд 46,340 литр, 2019-6-13-нд 46,340 литр, 2019-7-30-нд 10,000 литр, 46,340 литр, 2019-8-1-нд 46,340 литр, 2019-8-3-нд 48,580 литр, 2019-8-15-нд 6120 литр, 2019-8-16-нд 46,340 литр, 2019-7-31-нд 48,580 литр, 2019-9-14-нд 10,000 литр шатахуун тус тус нийлүүлсэн /хх-22-26/ буюу 348,860 литр шатахууныг худалдан авагч Т Т ХХК-нд нийлүүлсэнд, худалдан авагч нь 556,686,800 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

Харин зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд гэрээний талууд нийлүүлэгдсэн шатахууны түлшний тоо хэмжээ, чанарын талаар маргаагүй бөгөөд худалдан авагч нь гэрээнд заасан 207,000 литр шатахууны төлбөрийг бүрэн төлсөн, гэрээгүйгээр нийлүүлсэн шатахууны төлбөр төлсөн, гэрээгүйгээр нийлүүлсэн барааны үнээс торгууль, алданги тооцохгүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч нар барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарлан маргаж байх тул энэ үндэслэлд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.1-д худалдагч нь худалдан авагчид хавсралтанд заагдсан хэмжээгээр дизель түлш нийлүүлэх, гэрээний 3.2.1-д хавсралтад нийлүүлэх барааны нэр, төрөл, хэмжээ, ачих хуваарь, тээвэрлэлтийн нөхцөл, бараа нийлүүлэх газар, хэмжих нэгжийн үнэ, авсан барааны төлбөр барагдуулах хугацаа, тохиролцсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд алдангийн хувийг тусгахаар байна /хх-9/.

 

Дээрх гэрээний хавсралт дугаар2-т нэгж үнэ 1930 төгрөгийн үнэтэй 207,000 литр АИ92 дизель түлшийг 30 хоногт нийлүүлэх, нийт үнэ 399,510,000 төгрөг байх, төлбөрийг ачилт хийгдсэнээс хойш 30 хоногт төлөхөөр, төлбөр төлөх хугацааг 2**19-6-22-ны өдөр, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна /хх-12/.

 

Нэхэмжлэгч тал Т Т ХХК-ний анзын тооцоолол гэх хүснэгтийг нотлох баримтаар гаргасан бөгөөд хариуцагч нар энэхүү хүснэгт болон төлбөр төлсөн цаг хугацаанд маргаагүй /хх-103/.

 

Энэхүү тооцооллын хүснэгтээс нэхэмжлэгчийн нийлүүлсэн бараа, хариуцагчийн төлсөн төлбөрийг тооцоход нэхэмжлэгч тал 2019-6-11-нд 46,340 л, 2019-6-13-нд 46,340 л, 2019-7-30-нд 46,340 л, 2019-7-30-нд 10,000 л, 2019-7-31-нд 48,580 л, 2019-8-01-нд 46,340 литр шатахууныг тус тус нийлүүлснээр хариуцагч Т Т ХХК-нд гэрээгээр нийлүүлэх 207,000 литр /36,940 литр илүү/ шатахууныг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийлүүлсэн гэж үзэхээр байна.

 

Харин Т Т ХХК нь худалдан авсан 207,000 литр шатахууны үнэнд 399,510,000 төгрөгийг бараа нийлүүлэгдсэн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр байхад 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлсөн болох нь анзын тооцоолол хүснэгтээр нотлогдож байна /хх-103/.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал 2019-5-22-ны өдрийн гэрээнээс тусдаа 2019-8-01-нд 36,940 л /207,000 литр илүү/, 2019-8-03-нд 48,580 л, 2019-8-16-нд 46,340 л, 2019-8-15-нд 6120 л, 2019-9-14-нд 10,000 литр, нийт 147,980 литр шатахууныг нийлүүлснээр хариуцагч Т Т ХХК-нд 285,601,400 төгрөг /147,980лх1930/-ийн төлбөр төлөх үүрэг үүссэнд хариуцагч нар маргаагүй.

 

Анзын тооцоолол хүснэгтээр хариуцагч Т Т ХХК-иас 2019-7-22-ны өдрөөс 2**2-5-10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 568,008,800 төгрөгийн төлбөр төлснийг нэхэмжлэгч нь нийлүүлсэн барааны үндсэн төлбөрөөс хасаж тооцсон байх тул 2**2-5-22-ны өдрийн гэрээний үүрэгт төлөх 399,510,000 төгрөгийг, гэрээгүйгээр нийлүүлсэн 147,980 литр шатахууны үнэ 285,601,400 төгрөгийг хасаж тооцоход хариуцагч Т Т ХХК-ний төлөөгүй дүн 117,1**,600 төгрөг байх боловч нэхэмжлэгчийн шаардсан 94,900,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Харин хариуцагч талын гаргасан төлбөрийг бүрэн төлсөн гэх татгалзсан тайлбар үндэслэлгүй.

 

6. Алдангийн төлбөрт 210,248,536 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан.

 

Алданги нь гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлага бөгөөд талууд гэрээний 5.2.2 болон гэрээний хавсралтад худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тохиролцсон байна /хх-9-11/.

 

Зохигчийн байгуулсан гэрээний 5.2.1-д худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн буюу 100% төлж барагдуулсан байхаар, гэрээний хавсралтад төлбөр төлөх хугацааг ачилт хийгдсэнээс хойш 30 хоногт төлөхөөр тохирсон байна.

 

Гэвч хэрэгт авагдсан анзын тооцоолол хүснэгтээр Т Т ХХК нь гэрээгээр худалдан авсан 207,000 литр шатахууны үнэ 399,510,000 төгрөгийг бараа нийлүүлэгдсэн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр байхад 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны байдлаар 278,214,000 төгрөгийг төлж, төлөгдөөгүй дүн 121,296,000 төгрөг байх тул уг дүнгээс алдангийг тооцоход 22,091,730 төгрөгийг хариуцагч Т Т ХХК төлөхөөр байна.

Тооцоолол хийхэд: төлбөр төлөөгүй 2019-9-10-ны өдрөөс төлбөр төлөгдсөн 9-р сарын 16-ны өдрийг хүртэлх 6 хоногийн алданги 3,638,880 төгрөг /121,296,000х0,5%=606,480х6хоног/,

хариуцагч 2019-9-16-ны өдөр 67,794,800 төгрөг төлснөөс төлөөгүй дүн 121,296,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 53,501,200 төгрөг, 2019-9-17-ны өдрөөс дараагийн төлбөр төлөгдсөн 2019-11-7-ны өдрийг хүртэлх 50 хоногийн алданги 13,375,300 төгрөг /53,501,200х0,5%=267,506х50хоног/,

хариуцагч 2019-11-7-ны өдөр 20,000,000 төгрөг төлснөөс төлөөгүй дүн 53,501,200 төгрөгийг хасаж үлдэгдэл 33,501,200 төгрөг, 2019-11-8-ны өдрөөс дараагийн төлбөр төлөгдсөн 2019-11-12-ны өдрийг хүртэлх 5 хоногийн алданги 837,530 төгрөг /33,501,200х0,5%=167,506х5хоног/,

хариуцагч нь 2019-11-12-ны өдөр 5,234,400 төгрөг төлснөөс төлөөгүй дүн 33,501,200 төгрөгийг хасаж үлдэгдэл 28,266,800 төгрөг, 2019-11-13-ны өдрөөс дараагийн төлбөр төлөгдсөн 2019-12-12-ны өдрийг хүртэлх 30 хоногийн алданги 4,240,**0 төгрөг /28,266,800х0,5%=141,334х30хоног/.

 

7. Торгуулийн төлбөрт 33,145,440 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, хуулийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж, 232.5 дахь хэсэгт үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж, 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан.

 

Хуульд зааснаар торгууль нь анзын нэг төрөл бөгөөд зохигчийн харилцан тохиролцож байгуулсан гэрээний 5.2-т зааснаар нэхэмжлэгч нь нийлүүлэх 207,000 литр шатахууны үнэд хүрсэн тохиолдолд худалдан авагч тал төлбөр төлж барагдуулаагүй тохиодолд нийлүүлэлт зогсоож торгууль ногдуулахаар байх боловч гэрээний хавсралт-2-т алдангийн тохиролцоог хийсэн байх тул нэхэмжлэгч торгууль шаардах эрхгүй тул энэ талаарх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

8. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар зохигчдын хооронд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 108/2019/БТТ/** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг хангуулахаар

хариуцагч Б.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Нийслэлийн ************ хаягт байршилтай орон сууцны зориулалттай 117 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц,

хариуцагч Б.Мөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Нийслэлийн **************** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 39.14 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, 

хариуцагч Б.М, Л.Б, Б.М нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ************ тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 48 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц зэргийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож /хх-13-14, 105-114/ байна.

 

Барьцаа хөрөнгийн өмчлөгч болох хариуцагч Л.Б, Б.М нараас хариуцагч иргэн Б.Мт итгэмжлэл олгосон, уг итгэмжлэл нь хэлцэлд тавигдах хуулийн шаардлага хангаагүй, хариуцагч Б.М нь барьцааны гэрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж гарын үсэг зураагүй, барьцаа хөрөнгийн өмчлөгч нар барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй тул үүрэг хүлээх үндэслэл болохгүй гэж хариуцагч Т Т ХХК, хариуцагч Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж маргаж байна.

 

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж зааснаар улсын бүртгэлийн газарт 2019 оны 7 дугаар сарын 16, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тус тус бүртгэгдсэн хүчин төгөлдөр байна /хх-105-114/.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зохицуулсан.

 

Хариуцагч Б.М, Л.Б нараас хариуцагч Б.Мт 2019 оны **-р сарын 18-ны өдөр олгосон итгэмжлэлд орон сууцыг барьцаалж зээл авах, зээл болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээг байгуулах, холбогдох газарт бүртгүүлэх, буцаан авах эрхийг олгосон байх бөгөөд энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна /хх-18, 19/.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж, хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй  хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж зохицуулснаар төлөөлүүлэгчээс төлөөлөгчид илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь төлөөлөгчийн бусадтай байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдалд хамаарахгүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Т Т ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрэний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл хариуцагч Б.М, Л.Б, Б.М нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч нар татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Т Т ХХК-иас 116,991,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З О ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 221,3**,246 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

10. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2**1-11-17-ны өдөр төлсөн 939,900 /869,700+70,200/ төгрөг /хх-5-6/, 2**2-5-17-нд төлсөн 2,277,986.83 төгрөг /хх-1**/-г тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн 813,108.6 төгрөг /70,200+742,908.6/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т Т ХХК /*******/-иас 116,991,730 /нэг зуун арван зургаан сая есөн зуун ерэн нэгэн мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З О ХХК /***********/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 221,3**,246 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар

С овогт Бы М /********/-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Нийслэлийн ************ хаягт байршилтай орон сууцны зориулалттай 117 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц,

С овогт Б-н М /**********/-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, Нийслэлийн **************** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 39.14 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, 

С овогт Бы М /********/, С овогт Б-н М /**********/, Да овогт Л-н Б /*********/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ************ тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 48 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 939,900 төгрөг, 2,277,986.83 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т Т ХХК, Б.М, Л.Б, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 813,108.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З О ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ