Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/02641

 

 

 

 

2023 о 05 с 25ө

Дугаар 101/ШШ2023/02641

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....................-д холбогдох,

3 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний 1.6.7b заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 67,254,090 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амартуяа, Д.Мөнхжаргал, О.Баясгалан, хариуцагчийн төлөөлөгч W , хариуцагчийн орчуулагч Chui Haiping, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... У  нь УДын ажлын хүрээнд УБ-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замтай нэг түвшинд огтлолцсон  Д -Шарын гол хоорондын замын 11-р км-ийн зохицуулалттай гарам,  Д  өртөөний Э ХК -ний хамгаалалтгүй авто гарам,  Д  өртөөний ДЦС-ын хамгаалалтгүй төмөр замын авто гармын байгууламжийг шилжүүлэх, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхээр УБ-Дархан чиглэлийн авто замын ажлын Багц 5-д шалгарсан С ХХК -тай 2021 оны 08-р сарын 30-ны өдөр 1 төгрөгийн үнийн дүн бүхий 0  тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Захиалагч тал гэрээний 1.6.1/а/-д заасан нөхцөлөөр Гэрээний үнийн дүнгийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг /596 072 762,40 төгрөг/ гэрээ байгуулсан өдрөөс ажлын 14 хоногт шилжүүлнэ" гэж заасны дагуу 2021 оны 9-р сарын 20-ны дотор шилжүүлэх ёстой байтал төлбөрийг 2021 оны 9-р сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын гүйцэтгэлийг захиалагч болон зөвлөх компаниар баталгаажуулан 2021 оны 12-р сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэрээний 1.6.1 /б/-д Үлдсэн ажлын төлбөрийг хийгдсэн ажлын гүйцэтгэл баримтыг захиалагч болон хяналтын зөвлөх баталгаажуулсны дараа ажлын 14 хоногт шилжүүлэх гэж заасны дагуу 2022 оны 1-р сарын 14-ний дотор төлөх ёстой боловч төлбөрийг хугацаандаа төлөөгүй. Ажлыг хүлээлгэж өгснөөс хойш гэрээний дагуу гүйцэтгэгч тал 2021 оны 1-р сарын 07-ны өдөр №1 тоот , 2021 оны 2-р сарын 16-ны өдөр Уг тоот нэхэмжлэлээр Захиалагчаас гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөр 1 064 522 056,60 төгрөг, 2022 оны 7-р сарын 30-нд 200,101,380 төгрөг нийт 1,264,623,436.60 төгрөгийг нэхэмжилсэн боловч хугацаандаа төлөлгүй, 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 500,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Захиалагч Си Жи Жи Си ХХК нь манай нийгэмлэгийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг тухай бүр нь Европын сэргээн босголтын банкнаас авсан гэдгийг Зам, тээвэр хөгжлийн яамны 03/4477 тоот албан бичиг болон Зөвлөх Аи Си Ти Си Сайн Консалтинг ХХК хариу албан бичгээр ирүүлсэн байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, гэрээт ажлын үндсэн төлбөр 764 623 437 төгрөг, алданги 11 төгрөг, нийт 919,082,934 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Д.Мөнхжаргал, Т.Амартуяа нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...У  нь УДын ажлын хүрээнд УБ-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замтай нэг түвшинд огтлолцсон  Д -Шарын гол хоорондын замын 11-р км-ийн зохицуулалттай - гарам,  Д  өртөөний Э ХК -ний хамгаалалтгүй авто гарам, Дархан 2 өртөөний ДЦС-ын хамгаалалтгүй төмөр замын авто гармын байгууламжийг шилжүүлэх, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхээр УБ-Дархан чиглэлийн авто замын ажлын Багц 5-д шалгарсан Чайна гэжүба групп компанийн охин кампани С ХХК -тай 2021 оны 08-р сарын 30-ны өдөр 1 төгрөгийн үнийн дүн бүхий 0  тоот гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 1 төгрөг бөгөөд УБТЗ ХНН нь НӨАТ төлөгч байгууллага биш тул гэрээний гүйцэтгэл тооцохдоо төсөвт тусгагдсан НӨАТ-ийн дүн болох 3 төгрөгийг гэрээний нийт үнийн дүнгээс хасаж нийт гүйцэтгэлийг 2 төгрөгөөр тооцсон. Өөрөөр хэлбэл хариуцагч нь улсаас 1 төгрөг авч байгаа боловч манайд 2 төгрөг төлөх юм. Зөрүү болох 126 213 009 төгрөг нь хариуцагч талд ашиг болж үлдсэн. Захиалагч тал гэрээний 1.6.1/а/-д заасан нөхцөлөөр Гэрээний үнийн дүнгийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг /596 072 762,40/ төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 14 хоногт шилжүүлнэ гэж заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлэх ёстой атлаа төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн. /Үүнд алданги тооцоогүй/

Гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын гүйцэтгэлийг алагч болон зөвлөх компаниар баталгаажуулан 2021 оны 12-р сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэрээний 1.6.1 б-д заасны дагуу С ХХК  урьдчилгаа 30 хувь буюу 596 072 762 төгрөгийг 2021 оны 9 сарын 30-ны өдөр төлсөн. Гэрээний 1.6.1/6/-Д Үлдсэн ажлын төлбөрийг ... хийгдсэн ажлын гүйцэтгэл баримтыг захиалагч болон хяналтын зөвлөх компаниар баталгаажуулсны дараа ажлын 14 хоногт шилжүүлнэ" гэж заасны дагуу 2022 оны 1-р сарын 12-ний дотор төлөх ёстой боловч төлбөрийг хугацаандаа төлөөгүй. Ажлыг хүлээлгэж өгснөөс хойш гэрээний дагуу гүйцэтгэгч тал 2021 оны 12-р сарын 31-ний өдөр Татварын и-баримт сайтаар дамжуулан цахимаар болон 2022оны 1 дүгээр сарын 07-ны өдөр №1 тоот , 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Уг тоот, 2022 оны 7 дугаар сарын 30-нд №18 тоот нэхэмжлэлээр Захиалагчаас гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг нэхэмжилсэн боловч төлөөгүй. Захиалагч С ХХК  нь манай нийгэмлэгийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг тухай бүр нь Европын сэргээн босголтын банкнаас авсан гэдгийг ЗТХЯ-ны 03/4477 тоот албан бичиг болон Зөвлөх компаниЖи Си Ти Си Сайн Консалтинг ХХК нь манайд хариу албан бичгээр ирүүлсэн. Манай нийгэмлэг гэрээт ажлын төлбөрийг нэхэмжилж зохих байгууллагуудад удаа дараа хандсан үр дүнд Захиалагч тал 2022 оны 10 сарын 5-ны өдөр 5 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр 764 623 437 төгрөгийг төлөхгүй байсан тул бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал болох С ХХК  нь шүүхийн шатанд 2022 оны 11 сарын 22-ны өдөр 64 522 056,60 төгрөгийг, 2022 оны 11 сарын 25-ны өдөр 5 төгрөг буюу нийт 564 522 056,60 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаад байна. Иймд хугацаандаа төлөөгүй 1 064 522 057 төгрөгт гэрээний 1.6.1 б-д заасны дагуу /Улсын комисс 2021 оны 12 сарын 23-нд хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт буюу 2022 оны 1 сарын 12-ны дотор төлөх ёстой байсан/ 2022 оны 1 сарын 13-ны өдрөөс 2022 оны 10 сарын 05-ны өдөр хүртэлх нийт 265 хоногт алданги 141 049 173 төгрөг, Захиалагчийн 2022 оны 10 сарын 5-ны өдөр төлсөн 5 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 55 төгрөгт 2022 оны 10 сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 сарын 22-ны өдөр хүртэл нийт 46 хоногийн алданги 12 984 007 төгрөг, Захиалагчийн 2022 оны 11-р сарын 22-ны өдөр төлсөн 64 522 056 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 5 төгрөгт 2022 оны 11-р сарын 23-аас 2022 оны 11 -р сарын 25 хүртэл 2 хоногт 500 000 төгрөг алдангийг тус тус тооцсон болно. Гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ажлын гүйцэтгэлийн актаар захиалагчийн төлөх ёстой 222 төгрөгийг 2022 оны 06 сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 сарын 21-ний өдөр хүртэл 306 хоногоор алданги тооцон 30 615 511 төгрөг болсон ба дээрх гэрээний дагуу захиалагч талаас авах нийт алдангийн

дүн нь 2023 оны 4 сарын 21-ний байдлаар 185 148 691 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн үндсэн төлбөр 764 623 437 төгрөгөөс хариуцагч талын шүүхийн шатанд төлсөн 55 төгрөгийг хасаж гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 200,101,380 төгрөг, алданги 11 төгрөгийг 3 төгрөгөөр 185,148,691 төгрөг буюу нийт 3 төгрөгийг С ХХК -аас гаргуулж өгнө үү. 333 гэж андуурч бичигдсэн байна, үндсэн төлбөр, алдангийг нэмэхээр 3 төгрөг болж байгаа... гэв.

Хариуцагчийн төлөөлөгч W  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани У -тэй 2021 оны 08-р сарын 30-ны өдөр Дугаар 0  тоот УДын шинэчлэлийн ажлын  Д -Шарын гол хоорондын замын 11 дүгээр км-ийн зохицуулалттай гарам,  Д  өртөөний Э ХК -ийн хамгаалалтгүй авто гарам,  Д  өртөөний ДЦС-ын хамгаалалтгүй төмөр замын авто гармын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гүйцэтгэгч компанид 1 төгрөгийн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 596,072,762 төгрөгийг 2021 оны 09-р сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Тус төслийн санхүүжилт нь Европын сэргээн босголтын банкнаас БНХАУ уруу, БНХАУ-аас Монгол Улс руу хөрөнгө оруулалт гэж ороод тэндээсээ Зам тээврийн хөгжлийн яам руу гэж дамжин явсаар яамнаас манай компани руу 2022 оны 08-р сард орсон. Тухайн зам нь улсын чанартай зам учраас зөвхөн УБ -р хийлгэсэн ажил биш маш их хэмжээний өртөг зардал олон байгууллага компаниудын ажил гүйцэтгэл байсан тул бид эхнээс нь хөрөнгийг хуваарилж явсаар 2022 оны 10-р сарын 05-ны өдөр 500,000,000 төгрөгийг ажил У -д шилжүүлсэн. Ингээд мөн дараагийн хөрөнгө оруулалтыг хүлээж байх зуур нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2022 оны 11-р сарын 22-нд 64,522,056 төгрөг, 2022 оны 11-р сарын 25-ны өдөр 500,000,000 төгрөгийг нийт 1,660,594.818 буюу дээрх гэрээний бүрэн төлбөрийг өгч барагдуулсан байна. Мөн тус гэрээний нийт ажлыг гүйцэтгэж дууссаны дараа нэмэлтээр 200,101,380 төгрөгийн замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэл зэрэг нэмэлт ажлуудыг хийхийг хүссэн хүсэлтээ У -с улсын хяналтыг гүйцэтгэж буй А ХХК-д гаргаж өгсний нь дагуу Хяналтын үүрэг гүйцэтгэгчээс бидэнд захидал ирүүлж, бид нэмэлт ажил гүйцэтгэхийг нь зөвшөөрсөн боловч тухайн ажлыг Зам тээврийн яамаар батлуулаагүй анхнаасаа гэрээнд тусгагдаагүй ажил байсан тул бид өнөөдрийг хүртэл энэ ажлыг батлуулж санхүүжилт авахаар хөөцөлдөж байна. Хэдийгээр гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил, батлагдаагүй гүйцэтгэл болохоор бид аль болох гүйцэтгэлийг нь олж өгөхөөр хичээж байгаа боловч ямар нэгэн Шалтгаанаар шийдэж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч компани нэгэнт гүйцэтгэсэн ажил болохоор бид дотоодоосоо санхүүжүүлж төлбөрийг төлөх талаар санал өгч эвлэрэхийг хүссэн ч У -н хуулийн хэлтэс мөнгөндөө биш танай компанийн тендерт орох эрхийг 3 жил хязгаарлуулах нь эцсийн зорилготой гэдгээ бидэнд хэлж хөөж гаргах зэргээр эвлэрэх боломж олгохгүй байгаа. Манай компани нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 11 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгч нь анхнаасаа гэрээнд байгаагүй төлбөр төлөх талаар анзын заалтыг өөрсдөө хуурамчаар үйлдэж хавсаргасан тул энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаж оролцоно. Анх У -тэй байгуулсан гэрээг манай компани өөрийн гэрээний /драфт/загвараар хийж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан У -д гарын үсэг тамгаа дарна уу гэж хүргүүлсэн ба тус компаниас тамгалсан гээд нэг хувь гэрээг бидэнд явуулсан. Бид ирүүлсэн гэрээг ямар нэгэн зүйл өөрчлөгдсөнийг мэдэлгүйгээр шууд бичиг хэрэгтээ хадгалсан. Гэтэл У -с тус шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнд заагдаагүй алданги нэхэмжилсэн байсан тул бид гайхаж гэрээгээ шалгатал гэрээний 3-р нүүр буюу хуудас, мөн 7-р хуудсыг сольж өөр заалтуудыг нэмсэн болохыг мэдсэн. Манай компани гэрээ байгуулахдаа хуудас тус бүрийг зэрэгцүүлэн тавьж тамгалдаг бөгөөд захирал уг гэрээний хуудас нэг бүр дээр гарын үсэг зурж баталгаажуулдаг юм. У -тэй мөн тэр заншлаар хийсэн бөгөөд улсын том нэр хүндтэй компани гэрээний хуудсыг сольж, гэрээний заалтыг өөрчилнө гэж огт санаад ороогүй ба өмнө нь ийм зүйлтэй огт таарч байгаагүй. Ингэж гэрээний хуудас заалтыг солихдоо өөрт ашигтай байхаар буюу үндсэн гэрээнд байгаагүй төлбөртэй холбоотой анзыг оруулан өөрчилсөн ба энэ хуудсан Дээрээ өөрсдөө гарын үсэг зурсан байдаг. Мэдээж компанийн захирлын баталгаажуулсан гэрээ биш болохоор захирлын гаРын үсэг, тамга тус гэрээнд байхгүй. Мөн 7 дугаар хуудсыг солихдоо татварын тухай ноцтой заалтыг шинээр оруулсан байдаг ба энэхүү заалтын дагуу хараахан мөнгө нэхэмжлээгүй байгаа болно. У -ний энэхүү хууль бус үйлдэл нь Монгол, Орос, Хятад гурван улсын хэмжээний асуудал тул бид энэхүү иргэний хэрэг маргааны дараа зохих байгууллагад шалгуулахаар гомдлоо гаргах өгөх болно. Манай компанийн гэрээний заалт биш байна, иймд эвийн журмаар шийдүүлмээр байна гэж тус байгууллагад хандсан ч манай байгууллагын хуульч өмгөөлөгчдийг Та нар гэрээний урд хойно нь тамга гарын үсэг зураад баталгаажуулсан гэрээг яадаг юм? Монгол улсад наад хужаагийн чинь хуудас болгон дээр дардаг үйлдэл хүчингүй, та нар яаж ч чадахгүй, яваад үз юм олж долоохыг чинь харна хэмээн басамжилж, хуульч байтугай хүн биш болгоно гэх зэргээр ажил үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан доромжилсон тул бид гэрээний энэхүү сольж хуурамчаар үйлдсэнд гомдолтой байгаа... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М , хариуцагч С ХХК -д холбогдуулан үндсэн төлбөрт 764,623,437 төгрөг, алдангид 11 төгрөг, нийт 919,082,934 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн төлбөрийг төлсөн үндэслэлээр багасгаж 200,101,380 төгрөг, алдангид 154,459,498 төгрөг, нийт 354,560,878 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

2023 оны 04 сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэний дараа нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндсэн төлбөрт 200,101,380 төгрөг, алдангид 11 төгрөг, нийт 3 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба уг шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байна.

Үндсэн төлбөр 200,101,380 төгрөг, алданги 11 төгрөгийн нийт дүн 3 төгрөг байх ба нийт дүнг 333 гэж бичсэн байгааг техникийн шинжтэй алдаа гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

 

Хариуцагч тал нэмэлт гэрээний дагуу хийсэн ажлын төлбөр болох 200,101,380 төгрөгийг санхүүжилт орохоор төлнө, гэрээний 3, 7, дахь нүүрийг сольсон, 1.6.7b заалтаар алданги тохироогүй гэх үндэслэлээр алдангийг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

УДын шинэчлэлийн ажлын 5-р багцын тендерт шалгарсан ерөнхий гүйцэтгэгч Ч ХХК , туслан гүйцэтгэгчээр М  ажилласан болох нь зохигчийн тайлбар, төмөр зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах тухай 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 21/18 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-35-38/

 

УДын шинэчлэлийн ажлын 5-р багцын тендерт шалгарсан ерөнхий гүйцэтгэгч Ч ХХК  уг ажлыг гүйцэтгэхийн тулд өөрийн охин компани болох С ХХК -иар М тай гэрээ байгуулсан байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

 

Зохигчдын хооронд 2021 оны 08 сарын 30-ны өдөр УДын шинэчлэлийн ажлын Дархан-2 Шарын гол хоорондын замын 11-р км-ийн зохицуулалттай гарам, Дархан 2 өртөөний Э ХК -ийн хамгаалалтгүй авто гарам, Дархан 2 өртөөний ДЦС-ын хамгаалалтгүй төмөр замын авто гармын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал гэрээнд заагдсан ажлыг 2021 оны 09 сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч 1 төгрөг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Гэрээ ёсоор ажил гүйцэтгэх хугацаа 2021 оны 09 сарын 30-ны өдөр дуусахаар байсан хэдий ч гэрээнд заагдсан ажлыг 2021 оны 12 сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, төмөр зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах тухай 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 21/18 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй. /хх-35-38/

Гэрээний дагуу захиалагч С ХХК  1 төгрөг төлөх үүрэгтэй байснаас талууд нэмэгдсэн өртгийн албан татвар болох 3 төгрөгийг хасаж, үлдэх 2 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаангүй байна.

Захиалагч талын 2021.09.30-нд 596,072,762.40 төгрөг, 2022.10.05-нд 500,000,000 төгрөг, 2022.11.22-нд 64,522,056.60 төгрөг, 2022.11.25-нд 500,000,000 төгрөг, нийт 1,660,594,819 төгрөг төлснийг төлөх ёстой 2 төгрөгөөс хасахад захиалагч тал ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 200,101,380 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч тал нэмэлт гэрээний дагуу 200,101,380 төгрөгийн ажлыг нэмж хийлгүүлсэн тул санхүүжилт орж ирэхээр төлнө, гэрээний 3 болон 7 дахь хуудсыг сольсон гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

Хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх ба ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг улсын комисс хүлээн авсан үйл баримтаар ажил гүйцэтгэгчийг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжсэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдан гэрээний 1.6.1-д ...урьдчилгаа төлбөрт 30 хувийг төлөх, үлдсэн төлбөрийг гэрээгээр тохирсон бүх ажлыг бүрэн дуусгаж, хийгдсэн ажлын гүйцэтгэл баримтыг захиалагч болон хяналтын зөвлөх компаниар баталгаажуулсны дараа ажлын 14 хоногт шилжүүлэх... гэж тохирчээ.

 

Гэрээнд заагдсан ажлыг 2021 оны 12 сарын 23-ны өдөр улсын комисс хүлээн авсан байх тул гэрээний 1.6.1-д зааснаар захиалагч тал ажлыг бүрэн дууссанаас хойш 14 хоног буюу 2022 оны 01 сарын 07-ны өдрийн дотор үлдэгдэл ажлын төлбөр 1,264,623,436.60 төгрөгийг төлөхөөр байсан, үүнээс С ХХК  2022.10.05-нд 500,000,000 төгрөг төлснийг хасвал 777 төгрөгийг төлөөгүйгээс нэхэмжлэгч шүүхэд 2022.11.10-нд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч 777 төгрөгийг төлөөгүй байсан нь зохигч хэн алины дансны хуулгаар тогтоогдож байх ба Улаанбаатар төмөр зам гэрээний 1.6.7b-д зааснаар алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагч талыг 2022.01.08-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022.11.10 хүртэл 307 хоногт алданги төлөх үүрэгтэй гэж дүгнэн, шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөөгүй байсан дүн 777 төгрөгөөс хоногт 0.05 хувиар 307 хоногоор тооцож нийт 111төгрөгийг гаргуулах нь зүйтэй. /764,523,436.60*0.05хувь*307хоног/

 

Иймд хариуцагч С ХХК -иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 200,101,380 төгрөг, алдангид 111төгрөг, нийт 317,471,077 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М д олгож, нэхэмжлэлээс алданги 67,778,994 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч гэрээний 1.6.7b заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, алдангид 67,254,090 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан, хэн алиндаа алданги төлөхөөр тохирсон, ажил гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь манайхаас шалтгаалаагүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч тал гэрээний 1.6.7b заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын үндэслэлээ гэрээний 3 болон 7 дугаар хуудсыг сольсон, 3 болон 7 дугаар хуудасны хажуу талд тамга дараагүй гэж тайлбарлаж байна.

 

Гэрээний 3 болон 7 дугаар хуудсанд С ХХК -ийн захирлын гарын үсэг зурагдаагүй байх боловч гэрээний хуудас бүрд гарын үсэг болон тамга дарагдсан байх шаардлагыг Иргэний хуулиар зохицуулаагүй.

 

Талууд гэрээний 1.6.7а, 1.6.7b-д хэн алиндаа 0.05 хувийн алданги төлөхөөр тохирсон нь гэрээний чөлөөт байдлын болон тэгш эрхийн зарчимд нийцэж байх ба хариуцагчийн төлөөлөгч W -гээр гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах эрхтэй ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хэрэгжсэн байхад уг гэрээний зөвхөн 1.6.7b заалтыг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний 1.6.7b заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажил гүйцэтгэгч тал ажлаа 2021 оны 09 сарын 30-ны өдөр дуусгах байсан хэдий ч 2021 оны 12 сарын 23-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

УДын шинэчлэлийн ажлын 5-р багцын тендерт шалгарсан ерөнхий гүйцэтгэгч Ч ХХК , туслан гүйцэтгэгчээр М  ажилласан болох нь зохигчийн тайлбар, төмөр зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах тухай 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 21/18 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-35-38/

 

УДын шинэчлэлийн ажлын Дархан-2 Шарын гол хоорондын замын 11-р км-ийн зохицуулалттай гарам, Дархан 2 өртөөний Э ХК -ийн хамгаалалтгүй авто гарам, Дархан 2 өртөөний ДЦС-ын хамгаалалтгүй төмөр замын авто гармын өргөтгөлийн ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй нь С ХХК -ийн толгой компани буюу ерөнхий гүйцэтгэгч Ч ХХК -ийн хийж гүйцэтгэх ажлаас шалтгаалсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, ажлын явцыг шалгасан тэмдэглэл, төмөр зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах тухай 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 21/18 дугаартай дүгнэлтийн хавсралт зэргээр тогтоогдож байна. /хх-39, 192-195/

С ХХК  гэрээний 1.6.7а заалтаар алданги шаардах эрхтэй боловч М  үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь УДын шинэчлэлийн ажлын 5-р багцын тендерт шалгарсан ерөнхий гүйцэтгэгч Ч ХХК -ийн хийх ёстой ажлаас шалтгаалсан байх тул С ХХК -ийн 1,660,594,819 төгрөгөөс 2021.09.30-ны өдрөөс 2021.12.23-ны өдрийг хүртэл хоногт 0.05 хувь болох 830,297.4 төгрөг, 81 хоногт 67,254,090 төгрөгийг М аас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч М д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С ХХК -ийн гэрээний 1.6.7b заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, алдангид 67,254,090 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Үндсэн нэхэмжлэлийг хангасан дүн 317,471,077 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 1,745,305 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул С ХХК -ийн төлсөн 564,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК -иас 111 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М д олгож, нэхэмжлэлээс ......... төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С ХХК -ийн гэрээний 1.6.7b заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, алдангид ..... төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн .... төгрөгийг, хариуцагчаас төлсөн .... төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид ......төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2023/01743 дугаартай захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан тус шүүхийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 101/ШТ2023/00082 дугаартай тогтоол хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТЦЭЦЭГ