Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 229

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Э.Одончимэг,

Хохирогч Р.Донид, П.Ариунбилэг,

Шүүгдэгч А.Байгалмаа, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Алтанцэцэгийн Байгалмаад холбогдох эрүүгийн 201626020016 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, 1965 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 3 дугаар байр 97 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 409 дүгээр таслан шийдвэрлэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 495 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн /хх 40-42/,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэн Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 17 хоногийн хорих ялын зарим болох 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 1 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигин овгийн Алтанцэцэгийн Байгалмаа /РД:ХЛ65092602/.

 

            Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч А.Байгалмаа нь: 1. 2010 онд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баясах түшээ ХХК-ний Жиндэ барилгын материалын дэлгүүрт Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэж, ашиглан хуурч мэхлэх аргаар И.Жаргалмаагаас 198,000 төгрөгийн үнэ бүхий 100 метр трубаг авч залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. 2012 онд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх ундрага барилгын материалын дэлгүүрт Баясах түшээ ХХК-ний тэмдэг, Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэж, ашиглан хуурч мэхлэх аргаар Б.Ганчимэгээс 273,000 төгрөгийн үнэ бүхий ажлын бээлий, тарган цавуу, будаг, өнхрүүш зэргийг авч залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 

3. 2013 онд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн барилгын материалын дэлгүүрт Баясах түшээ ХХК-ний тэмдэг, Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэж ашиглан хуурч мэхлэх аргаар Р.Донидоос 450,000 төгрөгийн үнэ бүхий 50 хос бээлийг авч залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

4. 2015 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 15 дугаар байрны 205,206 тоотод байрлах барилгын материалын дэлгүүрт Баясах түшээ ХХК-ний тэмдэг, Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэж ашиглан хуурч мэхлэх аргаар Г.Энэбишээс 270,000 төгрөгийн үнэ бүхий 300 хос бээлийг авч залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

5. 2015 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төв дотор Баясах түшээ ХХК-ний тэмдэг, Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэж ашиглан хуурч мэхлэх аргаар Б.Энхбаясгалангаас 240,000 төгрөгийн үнэ бүхий 20 метр цахилгааны утсыг авч залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 

6. 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс захын 5-1 тоот лангууг түрээслэгч Б.Атарсайханаас Баясах түшээ ХХК-ний тэмдэг Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэж ашиглан хуурч мэхлэх аргаар 216,000 төгрөгийн үнэ бүхий 2 хайрцаг /тус бүр нь 18 килограмм/ тахианы махыг залилан мэхэлж аван бага бус хэмжээний хохирол учруулсан,

7. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах дотор Баясах түшээ ХХК-ний тэмдэг, Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэж, ашиглан хуурч мэхлэх аргаар Б.Гэрэлцэцэгээс 225,000 төгрөгийн үнэ бүхий 250 хос бээлийг авч, залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

8. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах дотор Баясах түшээ ХХК-ний тэмдэг, Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэж, ашиглан хуурч мэхлэх аргаар Б.Баяр-Эрдэнээс 231,000 төгрөгийн үнэ бүхий бичгийн цаасыг авч, залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

9. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах дотор Баясах түшээ ХХК-ний тэмдэг, Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэж, ашиглан хуурч мэхлэх аргаар П.Ариунбилэгээс 193,600 төгрөгийн 200 хос бээлийг авч, залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

10. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын К төв дэлгүүр дотор Баясах түшээ ХХК-ний тэмдэг, Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэж, ашиглан хуурч мэхлэх аргаар Л.Бямбажаваас 170,000 төгрөгийн үнэ бүхий 2 хайрцаг эмульсийг авч, залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан,

11. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын материалын К худалдааны төв дэлгүүр дотор Баясах түшээ ХХК-ний тэмдэг, Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэж, ашиглан хуурч мэхлэх аргаар А.Пүрэвсүрэнгээс 240,000 төгрөгийн үнэ бүхий 200 метр цахилгааны утсыг авч, залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан ба дээрхи 11 удаагийн давтан залилан мэхлэх үйлдлээр бусдад нийт 2,706,600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Байгалмаа мэдүүлэхдээ: “Би Баясах түшээ ХХК-ний тэмдэг, Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэн 2010 онд И.Жаргалмаагаас 198,000 төгрөгийн үнэ бүхий 100 метр трубаг, 2012 онд Эх ундрага барилгын материалын дэлгүүрт Б.Ганчимэгээс 273,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг, 2013 онд Сансар худалдааны төвийн барилгын материалын дэлгүүрийн Р.Донидоос 450,000 төгрөгийн үнэ бүхий 50 хос бээлийг, 2015 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 15 дугаар байрны 205, 206 тоотод байрлах барилгын материалын дэлгүүрт Г.Энэбишээс 270,000 төгрөгийн үнэ бүхий 300 хос бээлийг, 2015 оны 6 дугаар сард Нарантуул худалдааны төв дотор Б.Энхбаясгалангаас 240,000 төгрөгийн үнэ бүхий 20 метр цахилгааны утсыг, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Барс захын 5-1 тоот лангууг түрээслэгч Б.Атарсайханаас 216,000 төгрөгийн үнэ бүхий 2 хайрцаг /тус бүр нь 18 килограмм/ тахианы махыг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хархорин зах дотор Б.Гэрэлцэцэгээс 225,000 төгрөгийн үнэ бүхий 250 хос бээлийг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хархорин зах дотор Б.Баяр-Эрдэнээс 231,000 төгрөгийн үнэ бүхий бичгийн цаасыг, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хархорин зах дотор П.Ариунбилэгээс 193,600 төгрөгийн 200 хос бээлийг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барилгын К төв дэлгүүр дотор Л.Бямбажаваас 170,000 төгрөгийн үнэ бүхий 2 хайрцаг эмульсийг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барилгын материалын К худалдааны төв дэлгүүр дотор А.Пүрэвсүрэнгээс 240,000 төгрөгийн үнэ бүхий 200 метр цахилгааны утсыг залилан мэхэлж бусдад нийт 11 удаагийн давтан үйлдлээр 2.706.600 төгрөгийн эд зүйлийг залилсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Р.Донид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 5 дугаар сарын үед Байгалмаа орж ирээд ажлын бээлий авна, төлбөрийн даалгавраар гүйлгээ хийж болох уу гэж орж ирсэн. Тэгээд болно гэтэл гараад явсан ба банкин дээр байна мөнгөө шилжүүлчихлээ гээд төлбөрийн баримт аваад ирсэн. Тэгээд ирээд бээлийгээ саарал приус 20 маркийн машинд хийж өгөөд явуулсан. Тэгээд мөнгө нь орж ирэхгүй байхаар нь Хаан банканд очиж үзүүлэхэд хуурамч байна гэж хэлсэн тул цагдаад хандсан. 2 жилийн дараа манай дэлгүүрийн худалдагч өөрчлөгдсөн байхад дахин орж ирээд төлбөрийн баримтаар тооцоо хийх үү гэж орж ирсэн байсныг сүүлд нь камерын бичлэг шүүж байгаад мэдсэн” гэв.

 

Хохирогч П.Ариунбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэхээр бараа өгөх үү гэхээр нь мөнгө орсон тохиолдолд өгнө гэтэл банк хооронд удах байх гэхээр нь итгээд бээлийгээ өгөөд явуулсан. Тэгээд мөнгө нь орж ирэхгүй байхаар нь банкин дээр очиж баримтыг үзүүлэхэд хуурамч болохыг мэдсэн. Тухайн үед шүүгдэгч Байгалмаа нь өөр нэг охины хамт явж байсан. Надаас 200 хос бээлий 193.600 төгрөгөөр тооцож авсан. Хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Гэрэлцэцэг: “ …надад Баясах түшээ компанийн тамга тэмдэгтэй, Капитал банкны теллерын гарын үсэгтэй, төлбөрийн даалгавар гэсэн бичигтэй 225.000 төгрөг гэж бичээд 250 хос бээлийний мөнгө гэж бичсэн төлбөрийн даалгавар өгөөд бээлийгээ аваад явсан юм. ...утсыг нь холбогдохгүй болохоор нь Хархорин худалдааны төвийн Капитал банк руу ороод төлбөрийн даалгавараа үзүүлтэл манай банктай Баясах түшээ гэж компани харьцдаггүй данс нь ч байхгүй ямар ч гүйлгээ хийгдээгүй байна. Мөн энэ төлбөрийн даалгаварыг хуурамч байна гэж хэлсэн...” гэжээ. /хх 21/

 

Хохирогч Л.Бямбажав: “...Баясах түшээ компани гэсэн нэхэмжлэл гаргаж өгсөн бөгөөд уг нэхэмжлэлийн мөнгө орж ирэх ёстой байсан боловч орж ирээгүй. ..Капитал банкны теллер нь энэ манай тамга тэмдэг биш байна манайх өөр тамга тэмдэг хэрэглэдэг гэж хэлсэн. Надаас 18 кг-ийг 2 хайрцаг солонгос эмүүс 170.000 төгрөгөөр авсан....” гэжээ. /хх 27-28/

 

Хохирогч Б.Баяр-Эрдэнэ: “...төлбөрийн даалгаварын дагуу мөнгө орж ирэхийг хүлээсэн боловч ерөөсөө мөнгө орж ирэхгүй улмаар Капитал банкинд хандахад манай салбаруудаар ийм хуурамч төлбөрийн даалгавартай холбоотой асуудал яригдаж байгаа гэсэн. ..ингээд тэр эмэгтэйд нийтдээ 231.000 төгрөгийн үнэ бүхий бичгийн цаас залилуулсан” гэжээ.  /хх 30/

 

Хохирогч Б.Амарсайхан: “...2 хайрцаг тахианы мах буюу 216.000 төгрөгөөр хохирсон.  Капитал банкны хуурамч төлбөрийн даалгавараар намайг залилсан. Би цагдаад гомдол гаргаагүй. Би мөнгөө олж авмаар байна...” гэжээ. /хх 91-93/

 

Хохирогч Г.Энэбиш: “... 270.000 төгрөг 300 ширхэг ажлын бээлий аваад явсан. Тухайн өдөр нь 5 дахь өдөр байсан болохоор банк орж үзээгүй юм. Тэгээд хагас бүтэнсайн өдөр болоод миний дансруу мөнгө орохгүй байсан болохоор 1 дэх өдөр нь Наран туул зах дээр байдаг Капитал банкнаас асуухад хуурамч төлбөрийн даалгавар байна гэж байсан тэгээд би өөрийнхөө залилуулсанаа мэдсэн юм. Би уг хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй...” гэжээ. /хх 96-97/

 

Хохирогч И.Жаргалмаа: “ 2010 он билүү сайн санахгүй байна ямар ч байсан 12 дугаар сард би дэлгүүр дээрээ ганцаараа байж байтал гаднаас 45-50 орчим насны намхан нуруутай эмэгтэй орж ирээд 20 дм турба ямар үнэтэй вэ? гэж надаас асуухаар нь би 1,800 гэж хэлэхэд, нөгөө эмэгтэй нэхэмжлэхээр бараа өгөх үү? гэж асуухаар  нь болно 100 м турбайг НӨТ-тэй нь нийлүүлээд 198.000 төгрөгийн нэхэмжлэлтэй өөрийн Баясах түшээ ХХК-ний тамгатай падан бичиж өгсөн юм. Тэгээд нөгөө эмэгтэй маргааш өглөө нь ирээд мөнгөө шилжүүлчихлээ гээд Капитал банкны тамгатай бичгийн машинаар бичсэн төлбөрийн даалгавар авч ирсэн юм. Тэгээд би 100 м трубагаа өгөөд явуулсан. Мөнгө орж ирэхгүй болохоор нь би Капитал банк дээр очоод асуухад хуурамч төлбөрийн даалгавар байна манайд ийм данс байдаггүй гэсэн юм. ..энэ хэрэг болсоноос хойш 2 жилийн дараанаас хүмүүс надруу утсаар яриад танай Баясах түшээ ХХК-ний тамгатай төлбөрийн даалгавараар бараа нэг эмэгтэй аваад явчихлаа гээд хэл ам гарч эхэлсэн юм. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Капитал банктай хамтарч өөрсдийн байгууллагын нэр хүндээ сэргээлгэх гэж Цагдаагийн Ерөнхий газрын дарга Чингист өргөдөл гаргасан юм.  Гомдолтой байна 198,000 төгрөгийн хохирлоо 3 нугалуулан төлүүлмээр байна..” гэжээ. /хх 98-101/

 

Хохирогч Б.Ганчимэг: “...одоогоос 4 жилийн өмнө ...настай намхан нуруутай туранхай биетэй эмэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд нэхэмжлэхээр бараа авъя гээд надаас ажлын бээлий, тарган цавуу, будаг, өнхрүүш багс гэх мэтийн 273.000 төгрөгийн нэхэмжлэл бичүүлээд явсан юм. ..тэгээд такси барьчихсан Капитал банкны 273,000 төгрөгийн төлбөрийн даалгавар барьж ирээд надаас бараагаа аваад явсан. Тэгээд миний хаан банкны дансруу мөнгө нь орохгүй хэд хонохоор нь ...Капитал банкнаас асуутал ...манай салбарын тамгыг ашиглаад залилан хийгээд яваад байгаа хүн гэж хэлсэн юм. Тэгээд л би залилуулсанаа мэдсэн юм. Хохирлоо барагдуулмаар байна...” гэжээ.  /хх 105-107/

 

Хохирогч Б.Энхбаясгалан: “...туранхай биетэй настайвтар нуруу нь бөгтөрдүү эмэгтэй ирээд цахилгааны мантажны утас үнэ тохирч авъя 200м хэрэгтэй байна чи дансныхаа дугаарыг өгчих Капитал банкаар мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд 1 цаг гарны дараа ирээд Капитал банкны тамгатай бичиг авчраад цаг гарны дараа мөнгө чинь шилжиж орно гэж хэлээд би яараад байна унаа явах гээд байна утсаа өгчих гээд би 200 м утас өгч явуулсан.

Би 240.000 төгрөгийн 200м утас өгсөн. Капитал банк дээр очиж асуухад хуурамч байна гэж хэлээд залилуулсанаа мэдсэн юм...” гэжээ. /хх 108-110/

 

Хохирогч А.Пүрэвсүрэн: “..2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо зуун айлын К худалдааны 2 давхарт байрлах барилгын материалын дэлгүүр дээрээ байж байтал 50 орчим насны туранхай намхан нуруутай эмэгтэй хүн орж ирээд цахилгааны дотор мантаажны үнэ асуугаад нэхэмжлэх бичүүлээд авч болох уу гэсэн юм. Тэгээд би 240.000 төгрөгийн үнэ бүхий 200м цахилгааны утасны нэхэмжлэх бичүүлээд өөр банк хоорондын гүйлгээ авчирч болно биздээ гэхээр нь баримтаа аваад ирвэл болно гэж хэлээд явуулсан юм. ...2 цагийн дараа Капитал банкны төлбөрийн даалгавар бариад ирэхээр нь би захирлаасаа төлбөрийн даалгавар бариад ирсэн байна цахилгааны утсыг нь өгөөд явуулчих уу гэж асуухад тэг гэж хэлсэн юм. ...нэг сар гарны дараа цагдаагаас танай байгууллага хуурамч төлбөрийн даалгавараас бусдад эд зүйл өгсөн байна гэж хэлээд тэгээд л хуурамч даалгавараар бараа өгсөнөө мэдсэн юм. 240,000 төгрөгөө буцаан авмаар байна...” гэжээ. /хх 113-114/

 

Гэрч Б.Мэндхишиг: “2013 оноос эхлэн “Баясах түшээ” ХХК-н нэртэй төлбөрийн даалгавар дээр “Капитал банк”-ны теллерийн дардасыг хуурамчаар дарж иргэдийг хохироосон хэрэг гарч эхэлсэн. Энэ талаар тухайн бараа, бүтээгдэхүүн худалдаж байгаа иргэд ирж танай банкаар дамжуулж шилжүүлсэн мөнгө нь орж ирэхгүй байна, шалгаад өгөөч гэж манай банкинд гомдол мэдүүлдэг. Уг төлбөрийн даалгаврыг нь үзэхээр манай банкны теллерийн дардас гарын үсэг зурсан дардас байдаг боловч энэ нь нүдээр харахад илт хуурамч байдаг. …энэ асуудал дахин дахин гараад байгаа учраас бид банкныхаа дотоод сүлжээгээр ажилтнууддаа анхааруулдаг, Баясах түшээ ХХК-ийн захирал И.Жаргалмаа гэж хүнтэй уулзахад мөн энэ асуудлын талаар мэдэхгүй, над руу ч гэсэн хүмүүс ярьдаг, манай компанийн нэрийг бариад гадуур хүмүүс ингээд яваад байна гэж хэлсэн. Ингээд бид энэ асуудлын талаар тус тусдаа цагдаагийн ерөнхий газарт хандаж байгаа юм...” гэжээ. /хх 32/

 

Гэрч А.Жадамба: “..2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэр Гэрэлцэцэг лангуун дээрээ сууж байхад 50 орчим насны туранхай биетэй эмэгтэй ирээд танайх чанартай бээлийг зардаг юм байна би танайхаас 250 ширхэг бээлий авах хэрэгтэй байна маргааш ирж авъя бэлдээд тавьчих дансны дугаараа өгчих гээд манай эхнэрээс миний Хаан банкны 5005142070 дугаарын дансыг аваад нэг бүр нь 900 төгрөгийн үнэ бүхий 250 ширхэг бээлийг захиалаад явсан байсан юм. 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр ирэхдээ Баясах түшээ ХХК-ны тэмдэгтэй 225,000 төгрөгийн Капитал банкны төлбөрийн даалгаварыг авчирч өгөөд 30 минутаас 1 цагийн хооронд мөнгө нь орно Капитал банкнаас Хаан банкны дансруу мөнгө шилжүүлж байгаа болохоор удаж байж ордог юм гэж хэлээд 250 хос ажлын бээлийг манай эхнэрээс аваад явсан юм. Тэгээд мөнгө данс руу орохгүй болохоор .. Капитал банкан дээр очиж уулзтал наад төлбөрийн даалгавар чинь хуурамч байна та манай төв банкан дээр очиж шалгуул гэж хэлсэн. Баясах түшээ ХХК-наас утсаар тодруулахад манай компани нэр бариад яваад байгаа хүн байгаа юм. Та нар цагдаад над гэж хэлсэн..” гэжээ. /хх 181/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн 1613 дугаар дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 15-ны 09, 2016 оны 12 дугаар сарын 18-ны 09, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 тоот төлбөрийн даалгаварууд дээр дарагдсан шинжилж буй тэмдэгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Баясах түшээ ХХК-ийн болон Капитал банкны теллерийн тэмдэгээр дарагдаагүй хэвлэмэл байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтанд дарагдсан тэмдэгний дардсыг хувилах төхөөрөмж ашиглан шингэн хортой хэвлэгчээр хэвлэсэн байна. Шинжилж буй хэвлэмэл тэгш өнцөгт хэлбэртэй тэмдэгний дардсууд харьцуулах загвараар ирүүлсэн Капитал банкны теллерийн тэмдэгний дардасаас хувилагдаагүй байна. Харин шинжилж буй хэвлэмэл дугуй хэлбэртэй тэмдэгний дардасууд харьцуулах загвараар ирүүлсэн Баясах түшээ ХХК-ийн гэх тэмдэгний дардасаас хувилагдсан байж болно. Шинжилж буй хэвлэмэл дугуй хэлбэртэй тэмдэгийн дардасуудад Баясах түшээ ХХК, 5091578, УБМ00550, Улаанбаатар хот” гэж уншигдах бичвэр, тоо, шинжилж буй хэвлэмэл тэгш өнцөгт хэлбэртэй тэмдэгийн дардасуудад “Капитал банк теллер, ..3,01” гэж уншигдах бичвэр, тоо тус тус илэрч байна” гэжээ. /хх 65/

Шинжээчийн дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт /хх 66-71/

Капитал банк таван шар тооцооны төвийн ажилтнуудын гарын үсэг, тамга тэмдэгийн баталгаат загвар /хх 72/

“Баясах түшээ” ХХК-ийн албан хэрэгцээнд ашиглаж буй тэмдэгийн дардас /хх 73/

Төлбөрийн даалгавар /хх 17, 18, 74-76, 94, 196/

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39/

шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх 40-41, 42, 44-45, 198-199/

шүүгдэгч А.Байгалмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47/

шүүгдэгч А.Байгалмаагийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 80/

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 115-123/

Эрүүгийн 201626020016 тоот хэргийн хохирлын тооцоо /хх126/

Эд зүйлийн үнэлгээ /хх 187-197/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.Байгалмаа нь Баясах түшээ ХХК-ийн тэмдэг, Капитал банкны төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдэн 2010 онд И.Жаргалмаагаас 198,000 төгрөгийн үнэ бүхий 100 метр трубаг, 2012 онд Эх ундрага барилгын материалын дэлгүүрт Б.Ганчимэгээс 273,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг, 2013 онд Сансар худалдааны төвийн барилгын материалын дэлгүүрийн Р.Донидоос 450,000 төгрөгийн үнэ бүхий 50 хос бээлийг, 2015 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 15 дугаар байрны 205, 206 тоотод байрлах барилгын материалын дэлгүүрт Г.Энэбишээс 270,000 төгрөгийн үнэ бүхий 300 хос бээлийг, 2015 оны 6 дугаар сард Нарантуул худалдааны төв дотор Б.Энхбаясгалангаас 240,000 төгрөгийн үнэ бүхий 20 метр цахилгааны утсыг, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Барс захын 5-1 тоот лангууг түрээслэгч Б.Атарсайханаас 216,000 төгрөгийн үнэ бүхий 2 хайрцаг /тус бүр нь 18 килограмм/ тахианы махыг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хархорин зах дотор Б.Гэрэлцэцэгээс 225,000 төгрөгийн үнэ бүхий 250 хос бээлийг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хархорин зах дотор Б.Баяр-Эрдэнээс 231,000 төгрөгийн үнэ бүхий бичгийн цаасыг, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хархорин зах дотор П.Ариунбилэгээс 193,600 төгрөгийн 200 хос бээлийг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барилгын К төв дэлгүүр дотор Л.Бямбажаваас 170,000 төгрөгийн үнэ бүхий 2 хайрцаг эмульсийг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барилгын материалын К худалдааны төв дэлгүүр дотор А.Пүрэвсүрэнгээс 240,000 төгрөгийн үнэ бүхий 200 метр цахилгааны утсыг залилан мэхэлж бусдад нийт 11 удаагийн давтан үйлдлээр 2.706.600 төгрөгийн эд зүйлийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Гэрэлцэцэг /хх 21/, П.Ариунбилэг /хх 24/, Л.Бямбажав /хх 27-28/, Б.Баяр-Эрдэнэ /хх 30/, Б.Амарсайхан /хх 91-93/, Г.Энэбиш /хх 96-97/, И.Жаргалмаа /хх 98-101/, Р.Донид /хх 102-104/, Б.Ганчимэг /хх 105-107/, Б.Энхбаясгалан /хх 108-110/, А.Пүрэвсүрэн /хх 113-114/, гэрч Б.Мэндхишиг /хх 32/, А.Жадамба /хх 181/ нарын мэдүүлгээр нотлогджээ.

Дээрх мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн 1613 дугаар дүгнэлт /хх 65/, шинжээчийн дүгнэлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх 66-71/, Капитал банк таван шар тооцооны төвийн ажилтнуудын гарын үсэг, тамга тэмдэгийн баталгаат загвар /хх 72/, “Баясах түшээ” ХХК-ийн албан хэрэгцээнд ашиглаж буй тэмдэгийн дардас /хх 73/, төлбөрийн даалгавар /хх 17, 18, 74-76, 94, 196/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх 40-41, 42, 44-45, 198-199/, шүүгдэгч А.Байгалмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47/, шүүгдэгч А.Байгалмаагийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 80/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 115-123/, Эрүүгийн 201626020016 тоот хэргийн хохирлын тооцоо /хх126/, эд зүйлийн үнэлгээ /хх 187-197/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Байгалмааг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч А.Байгалмаад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

             Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Байгалмаа 6 хоног цагдан хоригдсонийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгчийн нэр хөрөнгөөс 2.706.600 төгрөгийг гаргуулж нэр бүхий 11 хохирогч нарт олгож шийдвэрлэлээ. 

           

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Боржигин овгийн Алтанцэцэгийн Байгалмаа нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Алтанцэцэгийн Байгалмаагаас эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Байгалмаад оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч А.Байгалмаагийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Хэрэгт эд мөрийн баримт авагдаагүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Байгалмаагийн нэр хөрөнгөөс 2.706.600 төгрөгийг гаргуулж 225.000 төгрөгийг Баянгол дүүргийн 20 дугаар хороо Шинэ хотхон 8-19 тоотод оршин суух Боржигон овогт Бадрамын Гэрэлцэцэгт /РД:ФБ73062107/, 193.600 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 104-145 тоотод оршин суух Аргат овогт Пүрэвзулын Ариунбилэгт /РД:РР63010568/, 170.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 12-4 тоотод оршин суух Онгод овогт Лувсанцэрэнгийн Бямбажав /РД:ХК64122021/, 231.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 50-18 тоотод оршин суух Боржигон овогт Бямбаагийн Баяр-Эрдэнэд /РД:ХД63122811/, 216.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 84-77 тоотод оршин суух Дарахчууд овогт Болдын Атарсайханд /РД:ДЮ85041369/, 270.000 төгрөгийг Баянгол дүүргийн 17 дугаар хороо 28-1-25 тоотод оршин суух Олон хонит овогт Ганбаатарын Энэбиш /РД:ЧГ76010862/, 198.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 801-707 тоотод оршин суух Харнууд овогт Ишдоржын Жаргалмаа /РД:ШЕ73041408/, 450.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 14 хороо 84-37 тоотод оршин суух Их Монгол овогт Равдангийн Донид /РД:ИС70030503/, 273.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11-р хороолол 7-229 тоотод оршин суух Боригин овгийн Батбаярын Ганчимэгт /РД:ХМ82062561/, 240.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 30-372 тоотод оршин суух Бэсүд овогт Балдангийн Энхбаясгалан /РД:ЧБ68011208/, 240.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 26-567а тоотод оршин суух Боржигин овогт Амарсайханы Пүрэвсүрэнд /РД:ЙС95011201/ тус тус олгосугай. 

 

            7. Шүүгдэгч А.Байгалмаагийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл шүүхэд бүртгэгдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Байгалмаагийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ