Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/02929

 

 

 

 

2023 о 06 с 08ө

Дугаар 101/ШШ2023/02929

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..................-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:....................../-т холбогдох,

65,535,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л , түүний өмгөөлөгч Б.Дамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасандорж, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Л  би хариуцагч Х аас анх зээл авахдаа түүнтэй танилцсан. Тэр үеэс хойш би Х аас өөрөөс нь буюу хувиас нь болон түүний ажилладаг Бэл Капитал авто ломбардаас олон удаа амаар харилцан тохиролцсоны үндсэн зээл авч, эргэн төлж байсан юм. Заримдаа Х  нь яаралтай мөнгөний хэрэг болоод байна. Авсан зээлээс чинь хасаж тооцно гэж хэлж, надаас мөнгө авч, хоорондын аман тооцоогоор бид өдий хүрч байна. Миний хувьд Бэл капитал авто ломбардаас авсан зээлийн талаар тооцоо төлбөр дуусгавар болсон. Харин Х  бид 2-ын хоорондын зээлийн харилцаа, өгч,авалцсан мөнгөн дүн, үлдэгдлийг тооцвол:

Хариуцагч А.Х аас миний авсан зээл, хүүгийн талаар:

Хариуцагч А.Х  нь Хаан банк дахь өөрийн эзэмшдэг 55  тоот данснаас миний эзэмшдэг Хаан банк дахь 555 тоот данс руу шилжүүлсэн зээл

№ Огноо Зээлийн хэмжээ Зээлийн хүү,хугацаа Үндсэн зээл, хүү

1. 2019.06.24 150.000 1 сарын хугацаатай 5% 157.500

2. 2019.12.08 400.000 1 сарын хугацаатай 5% 420.000

3. 2020.07.02 500.000 1 сарын хугацаатай 5% 525.000

4. 2020.08.03 7.000.000 1 сарын хугацаатай 5% 7.350.000

5. 2021.03.28 1.000.000 1 сарын хугацаатай 5% 1.050.000

Дүн 9,050,000 9,502,500

Хариуцагч А.Х  нь Хаан банк дахь өөрийн эзэмшдэг 5  тоот данс руу шилжүүлсэн зээл

№ Огноо Зээлийн хэмжээ Зээлийн хүү,хугацаа Үндсэн зээл, хүү

1. 2021.06.19 1,000,000 1 сарын хугацаатай 5% 157.500

2. 2021.06.24 20,000,000 1 сарын хугацаатай 5% 420.000

3. 2021.06.29 200,000 1 сарын хугацаатай 5% 525.000

4. 2021.12.14 3,000,000 1 сарын хугацаатай 5% 7.350.000

5. 2012.12.14 5,000,000 1 сарын хугацаатай 5% 1.050.000

6. 2022.01.11 15,000 1 сарын хугацаатай 5% 15,750

7. 2022.02.07 100,000 1 сарын хугацаатай 5% 105,000

8. 2022.02.11 50,000 1 сарын хугацаатай 5% 52,500

Дүн 29,365,000 30,833,250

 

Нэхэмжлэгч Л  би хариуцагч А.Х аас өөрөөс нь буюу хувиас нь түүнээс нийт 38,415,000 төгрөг зээлж, уг зээлийн хүүд 1,920,750 төгрөг өгөхөөр амар тохиролцсон. Эргэн төлөх зээл, хүү нийт 40,335,750 төгрөг болно.

Нэхэмжлэгч Л  би Хаан банк дахь өөрийн эзэмшдэг 555 тоот данснаас Хаан банк дахь хариуцагч А.Х ын эзэмшдэг 55  тоот данс руу зээлийн эргэн төлөлт болон түүнд шилжүүлсэн мөнгөн дүн 2019.06.24-нд 220,000 төгрөг, 2019.07.30-нд 305,000 төгрөг, 2019.10.21-нд 616,000 төгрөг, 2019.12.21-нд 695,000 төгрөг, 2020.02.11-нд 100,000 төгрөг, 2020.02.21-нд 200,000 төгрөг, 2020.02.28-нд 250,000 төгрөг, 2020.03.10-нд 250,000 төгрөг, 2020.03.10-нд 5,000 төгрөг, 2020.03.17-нд 200,000 төгрөг, 2020.04.11-нд 255,000 төгрөг, 2020.04.20-нд 200,000 төгрөг, 2020.04.30-нд 250,000 төгрөг, 2020.05.11-нд 255,000 төгрөг, 2020.05.20-нд 200,000 төгрөг, 2020.05.25-нд 6,670,000 төгрөг, 2020.06.10-нд 760,000 төгрөг, 2020.07.08-нд 600,000 төгрөг, 2020.07.30-нд 320,000 төгрөг, 2020.08.03-нд 14,250,000 төгрөг, 2020.09.04-нд 1,053,000 төгрөг, 2020.10.03-нд 1,053,000 төгрөг, 2020.11.28-нд 1,553,000 төгрөг, 2020.12.17-нд 6,500,000 төгрөг, 2021.01.07-нд 1,033,500 төгрөг, 2021.02.04-нд 1,553,000 төгрөг, 2021.02.23-нд 50,000 төгрөг, 2021.03.03-нд 12,190,000 төгрөг, 2021.03.22-нд 2,000,000 төгрөг, 2021.05.14-нд 450,000 төгрөг, 2021.07.02-нд 10,000,000 төгрөг.

 

Нэхэмжлэгч Л  би Хаан банк дахь өөрийн эзэмшдэг 5  тоот данснаас Хаан банк дахь хариуцагч А.Х ын эзэмшдэг 55  тоот данс руу зээлийн эргэн төлөлт болон түүнд шилжүүлсэн мөнгөн дүн

2020.06.19-нд 200,000 төгрөг, 2020.07.11-нд 235,000 төгрөг, 2020.11.03-нд 1,053,000 төгрөг, 2021.03.25-нд 5,150,000 төгрөг, 2021.03.29-нд 1,050,000 төгрөг, 2021.05.05-нд 800,000 төгрөг, 2021.06.04-нд 800,000 төгрөг, 2021.06.22-нд 1,100,000 төгрөг, 2021.07.01-нд 4,000,000 төгрөг, 2021.10.27-нд 20,000,000 төгрөг, 2021.10.27-нд 500,000 төгрөг, 2021.11.01-нд 200,000 төгрөг, 2021.11.26-нд 840,000 төгрөг, 2021.12.04-нд 140,000 төгрөг, 2022.01.01-нд 1,000,000 төгрөг, 2022.06.09-нд 500,000 төгрөг, 2021.06.20-нд 500,000 төгрөг, 2021.07.05-нд 1,000,000 төгрөг, 2021.07.06-нд 1,000,000 төгрөг, 2021.07.18-нд 1,000,000 төгрөг, 2021.10.21-нд 500,000 төгрөг, 2021.11.14-нд 1,000,000 төгрөг, 2021.12.05-нд 1,800,000 төгрөг, 2023.01.31-нд 1,925,000 төгрөг.

Нэхэмжлэгч Л  би Хаан банк дахь өөрийн эзэмшдэг 555 тоот данснаас 64.017.000 төгрөг, Хаан банк дахь өөрийн эзэмшдэг 5  тоот данснаас 46,793,000 төгрөг нийт 110,810,000 төгрөгийг хариуцагч Х т шилжүүлсэн ба хариуцагч Х  нь зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл, хүүд надаас авах 40,335,750 төгрөгийг бүрэн авсан атлаа авсан зээлээс чинь хасаж тооцно, яаралтай мөнгөний хэрэг болоод байна. Зээлээс чинь тооцно гэх зэргээр надаас их, багаар авсан мөнгийг миний авсан зээлийн эргэн төлөлтөд хасаж тооцолгүйгээр өөртөө авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн 2021.10-р сард Х  над руу залгаж, ... Чи 22-ын товчооны авто худалдааны төв дээр манай ажил дээр хүрээд ир. Манайд шалгалт орох гэнэ. Чи нэг хүнтэй 21 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаадах. Би тэр хүний данс руу 21 сая төгрөг хийнэ. Тэгээд тэр хүн чиний данс руу миний шилжүүлсэн мөнгийг хийхэд нь над уруу буцаагаад шилжүүлчих. Ямар ч асуудалгүй. Найздаа туслаач гэхээр нь би урьдын харилцааны явцад бий болсон нөхөрлөлөө бодож, түүний ажил руу очиж, Х ын хэлсний дагуу Н.Пүрэвдорж гэх огт танихгүй хүнтэй зээлийн гэрээ байгуулсан ба Х аас Пүрэвдорж руу шилжүүлсэн 21 сая төгрөгийг Пүрэвдорж над руу шилжүүлж, уг мөнгийг нь би тэр дор нь Х ын данс руу буцаан шилжүүлсэн. Гэтэл хариуцагч Х  нь надаас авсан өмнөх мөнгөө өгөхгүйн тулд өөрөөр хэлбэл тэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор дүр үзүүлсэн дээрх гэрээг бодитой хийгдсэн гэрээ мэтээр Н.Пүрэвдорж гэх этгээдийн өмнөөс өөрийн төлөөлөгч Баасандорж гэгчээр миний эсрэг нэхэмжлэл гаргаж, надаас 21,000,000 төгрөг гаргуулахаар БЗД-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо уг хэрэг маргаан нь шүүхийн ажиллагаанд байгаа болно.

Хариуцагч Х  надад 45,275,000 төгрөг зээлсэн гэж байна, Голомтын дансаараа 7,000,000 төгрөгийг Х аас авсан нь үнэн, үүнийг нэхэмжлэлдээ бичээгүй орхисон байна, Х аас 45,275,000 төгрөг зээлснээ зөвшөөрч байна, маргаангүй. Нийт 45,275,000 төгрөг авсан, буцааж 110,810,000 төгрөг төлсөн тул илүү төлсөн 65,535,000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасандорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Л  нь нэхэмжлэлийн шаардлагадаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас хариуцагч А. Х аас 70,519,250 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. Гэвч хариуцагч А. Х  нь нэг ч удаа нэхэмжлэгч Л-аас бэлнээр болон дансаар зээл авч байгаагүй болно. Хариуцагч А.Х  нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй болох Үүнд:

Нэхэмжлэгч Л  нь анх 2016 оны 03 сарын 04-ний өдөр Б ХХК -аас барьцаатай 2,500,000 төгрөг зээлээр авсан. Тэр цагаас хойш 2017 оны 01 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2017 оны 07 сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 12 сарын 21-ний өдөр 900,000 төгрөг, 2019 оны 01 сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 06 сарын 24-ний өдөр 6,500,000 төгрөг, 2019 оны 08 сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 02 сарын 11-ний өдөр 6,500,000 төгрөг, 2020 оны 07 сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 08 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 12 сарын 17-ны өдөр 6,500,000 төгрөг, 2021 оны 07 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 70,500,000 төгрөг Б ХХК -аас тус тус хүүтэй зээлээр авсан. Эргэн төлөлт хийхдээ А. Х  миний данс руу болон Б ХХК -ийн данс руу шилжүүлж байсан.

Х  миний бие 2021 оны 06 сарын 24-ний өдрөөс эхлэн Л-д өөрийн хаан банкны данс болох 55  тоот данснаас нэхэмжлэгчийн хаан банкны 5  тоот данс руу хүүтэй зээл олгож эхэлсэн. Үүнд:

2021 оны 06 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг

2021 оны 12 сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг

2021 оны 12 сарын 14- ний өдөр 5,000,000 төгрөг

2021 оны 01 сарын 11-ний өдөр 15,000 төгрөг

2022 оны 02 сарын 07 -ны өдөр 180,000 төгрөг

2022 оны 02 сарын 11-ний өдөр 50,000 төгрөг

2022 оны 03 сарын 19-ний өдөр 230,000 төгрөг

2022 оны 03 сарын 20 -ны өдөр 500,000 төгрөг

2022 оны 03 сарын 23-ны өдөр 250,000 төгрөг, нийт 29,225,000 шилжүүлсэн.

 

2019 оны 06 сарын 24-ны өдөр өөрийн хаан банкны 55  тоот данснаас нэхэмжлэгчийн хаан банкны 555 тоот данс руу зээл олгож эхэлсэн. Үүнд:

2019 оны 06 сарын 24-ний өдөр 150,000 төгрөг

2019 оны 12 сарын 08 -ны өдөр 400,000 төгрөг

2020 оны 07 сарын 02-ны өдөр 500,000 төгрөг

2020 оны 08 сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг

2021 оны 03 сарын 28-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 9,050,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байна.

Мөн 2021 оны 03 сарын 16-ны өдөр өөрийн голомт банкны 1705111611 тоот данснаас нэхэмжлэгчийн голомт банкны 1105172090 тоот данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн.

Ингээд нийтдээ 115,775,000 төгрөгийг Л  руу шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ хоёр дахь хэсэгт А.Х т зээл олгосон гэж байгаа боловч хариуцагч А. Х  нь нэг ч удаа нэхэмжлэгчээс зээл авч байсан тохиолдол байхгүй мөн дансны хуулга ч байхгүй болно.

Л- нь амар тайван байлгадаггүй дандаа зээл гуйж утсаар залгаж мессеж бичиж эсхүл зээл өгөх хэн нэгэн байна уу та олоод өгөөч гэдэг байсан. Сүүлдээ ээж нь намайг загнаж хүүгээс минь хол бай гэх мэтээр дарамталж эхэлсэн. Л-тай холбогдохгүй байя гэж бодсон боловч өдөр шөнөгүй зээл гуйж холбогддог байсан. Нэхэмжлэгчийн нэхэж байгаа мөнгөн дүн нь ор үндэсгүй хүнийг гүтгэсэн ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх баримт хэргийн материал дунд байхгүй болно. Учир нь Л- нь Х  надаас авсан зээлээ эргэн төлөлт хийсэн тул ямар ч үндэслэлгүй мөн шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л  хариуцагч А.Х т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 70,474,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, төлсөн 110,810,000 төгрөгөөс төлөх ёстой 45,275,000 төгрөгийг хасаж, үлдэх 65,535,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч тал хувь иргэн болон Б ХХК -ийн зээлсэн зээлд тооцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Л  Б ХХК -ийн хооронд 2016 оны 03 сарын 04-ний өдрөөс 2021 оны 07 сарын 01-ний хооронд зээлийн харилцаа үүссэн, Л  Б ХХК -ийн данс уруу зээлээ төлж байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Б ХХК -ийн 5170014772 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Б ХХК  үүрэг гүйцэтгэгч Л гаас зээлийн гэрээний үүргээ шаардах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал байх бөгөөд Б ХХК  шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байхад хариуцагчийн тайлбараар Л гаас А.Х ын данс уруу шилжигдсэн мөнгийг Б ХХК -ийн зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч А.Х  Л гаас шилжиж орсон мөнгийг Б ХХК -ийн дансанд шилжүүлж, Л  Б ХХК -ийн хоорондын зээлийн болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсноо нотлоогүй.

 

Л  Б ХХК -ийн хооронд 2016 оны 03 сарын 04-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэнээс хойш нэхэмжлэгч хариуцагч нар танилцсан, 2019.06.24-ний өдрөөс хойш 2022.03.23-ны өдрийн хооронд А.Х  Л  нар бичгээр гэрээ байгуулалгүй амаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Л , А.Х аас 2019.06.24-ний өдрөөс 2021.03.16-ны өдрийн хооронд нийт 45,275,000 төгрөгийг зээлсэн болох нь Л гийн Хаан банкны дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байх байх ба зохигч энэ талаар маргаагүй.

 

Л  2019.06.24-ний өдрөөс 2023.01.31-ний өдрийн хооронд 555 тоот данснаасаа А.Х ын 55  тоот данс уруу 2019.06.24-нд 220,000 төгрөг, 2019.07.30-нд 305,000 төгрөг, 2019.10.21-нд 616,000 төгрөг, 2019.12.21-нд 695,000 төгрөг, 2020.02.11-нд 100,000 төгрөг, 2020.02.21-нд 200,000 төгрөг, 2020.02.28-нд 250,000 төгрөг, 2020.03.10-нд 250,000 төгрөг, 2020.03.10-нд 5,000 төгрөг, 2020.03.17-нд 200,000 төгрөг, 2020.04.11-нд 255,000 төгрөг, 2020.04.20-нд 200,000 төгрөг, 2020.04.30-нд 250,000 төгрөг, 2020.05.11-нд 255,000 төгрөг, 2020.05.20-нд 200,000 төгрөг, 2020.05.25-нд 6,670,000 төгрөг, 2020.06.10-нд 760,000 төгрөг, 2020.07.08-нд 600,000 төгрөг, 2020.07.30-нд 320,000 төгрөг, 2020.08.03-нд 14,250,000 төгрөг, 2020.09.04-нд 1,053,000 төгрөг, 2020.10.03-нд 1,053,000 төгрөг, 2020.11.28-нд 1,553,000 төгрөг, 2020.12.17-нд 6,500,000 төгрөг, 2021.01.07-нд 1,033,500 төгрөг, 2021.02.04-нд 1,553,000 төгрөг, 2021.02.23-нд 50,000 төгрөг, 2021.03.03-нд 12,190,000 төгрөг, 2021.03.22-нд 2,000,000 төгрөг, 2021.05.14-нд 450,000 төгрөг, 2021.07.02-нд 10,000,000 төгрөг,

5  тоот данснаасаа А.Х ын 55  тоот данс руу 2020.06.19-нд 200,000 төгрөг, 2020.07.11-нд 235,000 төгрөг, 2020.11.03-нд 1,053,000 төгрөг, 2021.03.25-нд 5,150,000 төгрөг, 2021.03.29-нд 1,050,000 төгрөг, 2021.05.05-нд 800,000 төгрөг, 2021.06.04-нд 800,000 төгрөг, 2021.06.22-нд 1,100,000 төгрөг, 2021.07.01-нд 4,000,000 төгрөг, 2021.10.27-нд 20,000,000 төгрөг, 2021.10.27-нд 500,000 төгрөг, 2021.10.27-нд 500,000 төгрөг, 2021.11.01-нд 200,000 төгрөг, 2021.11.26-нд 840,000 төгрөг, 2021.12.04-нд 140,000 төгрөг, 2022.01.01-нд 1,000,000 төгрөг, 2022.06.09-нд 500,000 төгрөг, 2021.06.20-нд 500,000 төгрөг, 2021.07.05-нд 1,000,000 төгрөг, 2021.07.06-нд 1,000,000 төгрөг, 2021.07.18-нд 1,000,000 төгрөг, 2021.10.21-нд 500,000 төгрөг, 2021.11.14-нд 1,000,000 төгрөг, 2021.12.05-нд 1,800,000 төгрөг, 2023.01.31-нд 1,925,000 төгрөг, нийт 110,810,000 төгрөг шилжүүлсэн болох нь Л , А.Х  нарын дансны хуулга, Хаан банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-7-72, 54-119/

 

Нэхэмжлэгч 2019.06.24-ний өдрөөс 2022.03.23 хүртэл зээлсэн нийт 45,275,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй зээлсэн болохыг хүлээн зөвшөөрч байх ба энэ нь үзлэгийн тэмдэглэлийн 5 хувийн хүүтэй зээлэх талаар хоорондоо харилцсан захиагаар тогтоогдож байх тул 45,275,000 төгрөгт 1 сарын 5 хувиар тооцож 2,263,750 төгрөгийг хүүд хүлээн зөвшөөрч төлсөн гэж үзэхээр байна.

 

Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, олон удаа шилжүүлсэн мөнгийг, ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй зээлсэн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хүүгээс өөр хүү тооцож хасах үндэслэлгүй.

 

А.Х аас 45,275,000 төгрөгийг Л д шилжүүлсэн нь тогтоогдсон тул Л  үндсэн зээлд 45,275,000 төгрөг, хүүд 1 сарын 5 хувиар тооцож 2,263,750 төгрөг, нийт 47,538,750 төгрөг төлөх байсан гэж үзэхээр байна.

Л  110,810,000 төгрөгийг А.Х т төлсөн байх тул зөрүү 63,271,250 төгрөгийг А.Х  илүү авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч А.Х аас 63,271,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л д олгож, нэхэмжлэлээс 2,263,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч тал ....А.Х  2016 онд Б ХХК -ийн дэд захирал, одоо гүйцэтгэх захирал нь... гэж тайлбарласан ба Б ХХК  Л тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 510,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан дүн 63,271,250 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 474,306 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Х аас 63,271,250 /жаран гурван сая хоёр зуун далан нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л д олгож, нэхэмжлэлээс 2,263,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 510,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 474,306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ                                                Д.БАТЦЭЦЭГ