Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/01299

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2023/01299 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух  овогтой Ч.Г /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суугч Т.Ч /РД:/-ийн холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 241 760 000,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү, хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин, гэрч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.Г нь өөрийн эзэмшлийн "0-ийн 10 хувийн хувьцаагаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээгээр Т.Ч-д шилжүүлэн өгсөн. Хувьцаа нэг бүрийн үнийг 41 176 000.00 төгрөг, бүгд 10 хувь хувьцааны нийт үнэ 411 760 000 төгрөгөөр худалдсан. Т.Ч нь худалдан авсан 10 хувийн хувьцааны нийт 411 760 000 төгрөгийн төлбөрөөс 170 000 000 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэгдэл 241 760 000 төгрөгийг төлөөгүй тул үлдэгдэл төлбөр 241 760 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна... гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болж өнгөрсөн бодит үйл явдлыг бүхэлд нь мушгин гуйвуулж, илтэд худал тайлбар гаргасан байна. Иргэн Т.Ч нь "0-ийн 10 хувийн хувьцааг 170 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд холбогдох гэрээг бичгээр хийж Т.Ч нь өөрийн 170 000 000 төгрөгийг Ч.Г-ийн дансанд хувьцааны үнэ гэх утгаар шилжүүлж, төлбөр тооцоог дуусгавар болгосон. Нэхэмжлэгч Ч.Г нь үндэслэлгүйгээр 241 760 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөөтэйгүүр хууль зүйн хувьд шүүхэд тайлбар гаргаж байгаа этгээд өөрийн тайлбараа нотлох үүрэгтэй гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгчийн худалдах худалдан авах гэрээний дагуу хувьцаа нэг бүрийн үнийг 41 176 000 төгрөг, бүгд 10 хувь хувьцааны нийт үнэ 411 760 000 төгрөгөөр худалдсан гэх тайлбар нотлогдохгүй бөгөөд үндэслэлгүй худал тайлбар өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлдэн хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хавьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Голомт банкны дансны хуулга, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 150 000 000 төгрөгийн шилжүүлгийн Голомт банкны мемориалын баримтын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 0-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлттэй холбоотой бүртгэлийн талаарх баримтыг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 0-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/2846 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газарын албан тоот, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 108/ШЗ2021/11469 дугаартай хүсэлт шийдвэрлэх захирамж, түүний хавсралт, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0-ийн Улсын бүртгэлийн 6371213 дугаартай  гэрчилгээ, түүний хавсралт, 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 0-ийн 6371213 регистрийн дугаартай Эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, түүний хавсралт, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаартай 0-ийн Хувьцаа шилжүүлэх, түүнд ноогдох эрх шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 7 дугаартай 0-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны 0-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, түүний хавсралт, 2021 оны 01 дүгээр 26-ны өдрийн 21/10 дугаартай эрх шилжүүлэх гэрээ, түүний хавсралт, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 21/09 дугаартай Хавьцаа худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0-ийн 210127236 дугаартай Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн0-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний хавсралт, 0-ийн өргөдөл хүлээн авах хуудас, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/420 дугаар тушаалын 3 дугаар хавсралт 0-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн УБ-12 маягт, түүний хавсралт, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2012/31 дугаартай, 0-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2012/30 дугаартай, С0-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2020 оны 12 дугаартай 30-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, түүний хавсралт, 2020 оны 12 сарын 30-ны Хувьцаа худалдан худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2020 оны 12 сарын 30-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 12 сарын 18-ны өдрийн Итгэмжлэл, түүний хавсралт, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний 0-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний хавсралт, 0-ийн өргөдөл хүлээн авах хуудас, С0-ийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, түүний хавсралт, 0-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 0-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, түүний хавсралт, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, түүний хавсралт, 2020 оны 12 дугаар сарын 24-ний 0-ийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, түүний хавсралт, 2020 оны 12 дугаар 18-ны өдрийн Итгэмжлэл, түүний хавсралт, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Итгэмжлэл, түүний хавсралт, 0-ийн 200604069 дугаартай өргөдөл хүлээн авах хуудас, 0-ийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 0-ийн 6371213 дугаартай Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, түүний хавсралт, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20/014 дугаартай 0-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20/015 дугаартай 0-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, түүний хавсралт, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, түүний хавсралт, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, түүний хавсралт, 2020 оны 02 дугаар сарын 27-ны Итгэмжлэл, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Итгэмжлэл, түүний хавсралт, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Итгэмжлэл, түүний хавсралт, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20/015 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан 0-ийн дүрэм, түүний хавсралт, 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээ нийт 110 хуудас баримтыг шүүх зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн, хариуцагчийн хүсэлтээр гэрч асуух ажиллагааг гүйцэтгэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн хангах үндэслэлгүй байна.

 

2.    Нэхэмжлэг шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Т.Ч-д 2020 оны 12 дугаар

сарын 30-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 0-ийн өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцааг 411 760 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Хариуцагч хувьцааны төлбөрт 170 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 241 760 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэгт 241 760 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ...0-ийн 10 хувийн хувьцааг 170 000 000 төгрөгөөр худалдан авахаар нэхэмжлэгчтэй тохирсны дагуу хувьцааны төлбөрийг бүрэн төлж, үүрэг дуусгавар болсон... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэн маргасан.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Талуудын хооронд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ч.Г нь 0-ийн 200 000 төгрөгийн үнэ бүхий 10 хувийн хувьцаа /нэг бүр нь 2000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа/-г худалдан авагч Т.Ч-д худалдахаар тохирчээ.

 

4.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байхаар зохицуулсан.

 

4.3. Нэхэмжлэгч нь 0-ийн 10 хувийн хувьцааг хариуцагч Т.Ч-д шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа нь дээр тухайн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин худалдах, худалдан авах гэрээний үнэ буюу хэлэлцэн тохирсон үнэн нь маргааны зүйл болсон.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 0-ийн хувьцааны нэг бүрийн үнийг 41 176 000 төгрөг байхаар тохиролцон, 10 хувийн хувьцааг нийт 241 760 000 төгрөгөөр худалдахаар хэлэлцэн тохиролцсон гэж тайлбарласан бол хариуцагч 0-ийн 10 хувийн хувьцааг 170 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоны дагуу төлбөрийг бүрэн төлж үүрэг дуусгавар болсон гэж маргасан.

 

4.4. Нэхэмжлэгч нь 0-ийн өөрийн эзэмшлийн 14 хувийн хувьцааг Х.Хоролсүрэнд нийт 575 569 987 төгрөгөөр худалдсан, худалдан авагч Х.Х нь гэрээний дагуу 14 хувийн хувьцааны үнэ 575 569 987 төгрөгийг шилжүүлсэн баримтаар 0-ийн хувьцааны нэг бүрийн үнэ 41 176 000 төгрөг болох нь нотлогдоно. Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д хувьцааг нэрлэсэн үнээс доогуур үнээр гаргахыг хориглоно гэж зааснаар иргэн Х.Х-д хувьцаа худалдсан үнээс доогуур үнээр хариуцагч Т.Ч-д компанийн хувьцааг худалдах хуулийн боломжгүй гэх тайлбар дараах үндэслэлгүй байна. /хх-43/

 

4.5. Хэрэгт авагдсан нь 0-ийн дүрмийн 4.1-т компани нэг бүр нь 2000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 1000 ширхэг энгийн хувьцаанаас бүрдэх, нийт 2 000 000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байна гэжээ.

 

4.6. Компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчлэх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур гарахыг хориглох хуулийн зохицуулалт нь Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар компанийн дүрмээр тогтоосон нэрлэсэн үнээс доогуур буюу 0-ийн дүрэмд заасан нэрлэсэн үнэ болох 2 000 төгрөгөөс доогуур үнээр бусдад шилжүүлэхээр хэлцэл хийхийг хориглосон хуулийн зохицуулалт юм.

 

Тодруулбал, гуравдагч этгээдтэй хэлэлцэн тохирсон хэлцлийн үнийг дүнгээр маргааны эрх зүйн баримт бичиг болох талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг тодорхойлно гэх нэхэмжлэгчийн тайлбар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцэхгүй болно.

 

4.7. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь маргааны эрх зүйн баримт бичиг болох худалдах, худалдан авах гэрээгээр 0-ийн 10 хувийн хувьцааг 200 000 төгрөг гэж тусгасан боловч бодитоор хувьцааны нэг бүрийн үнийг 41 176 000 төгрөг байхаар талууд хэлэлцэн тохирсон гэх тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

4.8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Г-ийн хариуцагч Т.Ч-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 241 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Г-ийн хариуцагч Т.Ч-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 241 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 366 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ