Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/01117

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2023/01117 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух  овогтой С.М /РД:/,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух  овогт Д.А /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , НГ-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов. Нэхэмжлэгч С.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбаяр нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Д.А итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00291 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1864 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 үгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2019/00134 дүгээр тогтоолын дагуу С.М, С.А нараас 491 747,81 ам.доллар гаргуулж, Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа бөгөөд уг ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн 00 битүүмжлэн, хураасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00 дугаартай мэдэгдлээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1 668 060 585 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Гэтэл НГ шинжээч томилон үнэлгээ хийлгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч С.М-д үнэлгээ хийх гэж байгаа талаар мэдэгдэж, үнийн санал аваагүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас баталсан жагсаалтад багтаагүй этгээдийг шинжээчээр томилсон зэрэг илтэд хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн. Хууль бусаар үнэлгээ хийсэн этгээд нь дээрх тансаг зэрэглэлийн орон сууц, зогсоолуудыг зах зээлийн бодит ханшаас доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэв.

 

2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2019/00134 дугаар тогтоолоор С.М, Д.А нараас 491 747.81 ам.доллар, улсын тэмдэгтийн хураамж 6 217 340 төгрөгийг тус тус гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч С.М, Д.А нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын 0000 дугаар бүртгэлтэй 00 365 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22290383/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22290383/02 дугаар тогтоолоор хурааж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад үнийн санал ирүүлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 4-137/24033 тоот албан бичгээр төлбөр төлөгч нарын гүйцэтгэх хуудсанд дурьдсан хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй, утасаар мэдэгдэж байсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн мөн талууд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/448 дугаар тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдөр 1 668 060 585 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн. Төлбөр төлөгч нарт хөрөнгийг 1 668 060 585 төгрөгөөр үнэлсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 4-137/25032 тоот албан бичгээр үнэлгээний тайлангийн хамт төлбөр төлөгчид баталгаат шуудан, утасаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараар дамжуулан хүргүүлж тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Итгэмжлэл, түүний хавралтад Хур системийн авсан иргэний үнэмлэхний лавлагаа, Хүүхдийн төрсний гэрчилгээ, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 1864 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 183/ГХ2019/00678 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 183/ШЗ2019/07789 дугаартай захирамж, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 22290383 дугаартай тогтоол, 2022 оны 4 дугаар сарын 5-ны өдрийн НГ Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22290383/01 дугаартай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны 12 дугаар 01-ний өдрийн НГ Эд хөрөнгө хураах тухай 22290383/02 дугаартай тогтоол, 2022 оны Ч.С өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн 00 тоот Орон сууц, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, түүний хавсралтад Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл, Итгэмжлэл, Фото зургууд, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэни хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2023/01123 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн болно.

Хариуцагчаас 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/00291 дугаартай шийдвэр, түүний хавсралт, 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 1864 дугаартай магадлал,түүний хавсралт, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2019/00134 дугаартай тогтоол, түүний хавсралт, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2019/07789 дугаартай захирамж, түүний хавсралт, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 22290383 дугаартай тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн НГ эд хөрөнгө битүүмжлэх тухай 22290383/01 дугаартай тогтоол, түүний хавсралтад Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх 137/01 дугаартай мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө хураах 22290383/02 дугаартай тогтоол, түүний хавсралт, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 4-137/23628 дугаартай Үнийн санал авах тухай мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-137/24033 дугаартай Үнийн санал авах тухай мэдэгдэл, түүний хавсралтад шинжээч томилуулах тухай хүсэлт, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/448 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл, түүний хавсралт, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, 2022 оны Ч.Сайнцогтын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн 00 тоот Орон сууц, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, түүний хавсралтад Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл, Итгэмжлэл, Фото зургууд зэргийг нотлох баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ... төлбөр төлөгч С.М-д үнийн санал авах талаар мэдэгдээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас баталсан жагсаалтад багтаагүй этгээдийг шинжээчээр томилсон, үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс илт доогуур үнэлсэн... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэж нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00291 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2019/00134 тоот тогтоолоор, зээл болон барьцааны гэрээний үүргийг хариуцах этгээдээр С.А /РД:/, С.М /РД:/ нарыг тогтоож, хариуцагч С.М, С.А-ын асран хамгаалагч Д.А-с гэрээний үүрэгт 491 747,81 ам.доллар, улсын тэмдэгтийн хураамж 6 217 340 төгрөгийн хамт гаргуулан Чингис хаан банк ХХК-д олгож, хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 00 хамт нийт 365 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангахыг НГ-т даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 8-24/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн бичигдсэн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ГХ2019/00678 дугаар бүхий гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

 

4.2. Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч С.М, Д.А нар нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрүүдийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэжээ.

 

4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч С.М, Д.А нарт шүүхийн гүйцэтгэх хуудсанд бичигдсэн хаяг болох 00 хаягаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 4-137/23628 тоот албан бичгээр хүргүүлсэн байх бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/137/24033 тоот үнийн санал авах тухай албан бичгийг төлбөр төлөгч Д.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэгт гардуулсан. Тэрээр 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг НГ-т бичгээр гаргажээ. /хх-111-115/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т ...төлбөр төлөгч оршин суугаа газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээнэ... гэж заасан ба нэхэмжлэгч С.М нь оршин суугаа хаяг өөрчлөгдсөн тохиолдолд хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр болон, гүйцэтгэх хуудсанд бүртгэлтэй хаягаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

 

4.4. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нар дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/448 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Эрхийн улсын бүртгэлийн 00 дугаарт бүртгэлтэй,  тоот орон сууц, зоорийн давхрын 26, 27 тоот авто зогсоолын үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээчээр томилсон байна.

 

4.5. Нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас баталсан жагсаалтад багтаагүй этгээдийг шинжээчээр томилсон нь хуульд нийцээгүй гэх тайлбар үндэслэлгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т ...шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. Эдгээр ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна... гэж заасан.

 

Хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 137 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Золбоо гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоолгохтой холбогдуулан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үндэслэлийг тодруулахаар шинжээч Г.Отгонбаяраас холбогдох мэдээллийг тодруулж, тэмдэглэл үйлдэн, улмаар шинжээч томилох тухай тогтоолыг шинжээчид гардуулан өгч холбогдох хуульд заасан хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарласан өгсөн талаар тэмдэглэл нотлох баримтаар авагдсан байна. /хх-119-121/

 

4.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаяр нь маргаан бүхий хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргыг ашиглаж үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцжээ.

 

Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаяр нь дээрх хөрөнгүүдийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 668 060 585 төгрөгөөр үнэлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4-137/25032 дугаар албан бичгээр төлбөр төлөгч нарт үнэлгээний тайланг хүргүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан гэж үзнэ.

 

4.8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

4.9. Түүнчлэн, маргаан бүхий хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.М, П.А нарын Нг-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай С.М, П.А нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ