Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01272

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  06  26  210/МА2023/01272

 

 

С.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01117 дугаар *******тэй

Нэхэмжлэгч С.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00291 дугаар *******ээр С.*******, С.Ананд нараас 491,747.81 ам.доллар гаргуулж, Чингис хаан банк ХХК-д олгохоор *******лэсэн. Уг ******* *******ийн дагуу ******* ******* ******* ******* газраас ******* ******* ажиллагааг явуулж байгаа бөгөөд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014961 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Роял грийн вилла /17027/ хотхоны 62/4 байр А2-506, 606 тоот хаягт байрлах, 356 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 26, 27 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураасан.

1.2. ******* ******* ******* ******* газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4-137/25032 дугаар мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1,668,060,585 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Гэтэл ******* ******* ******* ******* газраас шинжээч томилон үнэлгээ хийлгэхдээ Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч С.*******д үнэлгээ хийх гэж байгаа талаар мэдэгдэж, үнийн санал аваагүй, мөн Шүүхийн ******* ******* ерөнхий газраас баталсан жагсаалтад багтаагүй этгээдийг шинжээчээр томилсон зэрэг илтэд хууль зөрчсөн ажиллагаа хийсэн. Хууль бусаар үнэлгээ хийсэн этгээд нь дээрх тансаг зэрэглэлийн орон сууц, зогсоолуудыг зах зээлийн бодит ханшаас доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2019/00134 дугаар тогтоолоор С.*******, Д.******* нараас 491,747.81 ам.доллар, улсын тэмдэгтийн хураамж 6,217,340 төгрөгийг тус тус гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгохоор *******лэсэн. Дээрх *******ийг үндэслэн ахлах ******* гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 22290383 дугаар тогтоолоор ******* ******* ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт ******* *******ийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч С.*******, Д.******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2206011961 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 65/4 дугаар байрны А2-506, 606 тоот, зоорийн давхрын 26, 27 тоот хаягт байрлах орон сууц, авто зогсоол нийт 365 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22290383/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22290383/02 дугаар тогтоолоор хураасан.

2.2. Шийдвэр ******* ажиллагааны талуудад үнийн санал ирүүлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 4-137/24033 дугаар мэдэгдлийг ******* хуудаст дурдсан төлбөр төлөгч нарын хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй, утсаар мэдэгдсэн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн, мөн талууд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/448 дугаар тогтоолоор шинжээчээр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаярыг томилсон. Шинжээч 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдөр 1,668,060,585 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 4-137/25032 дугаар мэдэгдэл, үнэлгээний тайланг төлбөр төлөгчид баталгаат шуудан, утсаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараар дамжуулан хүргүүлж тэмдэглэлээр баталгаажуулсан.

Иймд ******* ******* ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар ******* ******* ******* ******* *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай С.*******, П.******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэсэн.

 

4. Нэхэмжлэгч С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн ******* ******* ерөнхий *******, ******* ******* ******* ******* газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үнийн санал авах тухай мэдэгдлийг С.*******, С.Ананд, Д.******* нарт мэдэгдээгүй бөгөөд мэдэгдэл нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла, 62/4-р байрны А2-506 тоот хаягт С.*******, С.Ананд, Д.******* нар нь оршин суудаггүй тус хаягийг ******* ******* ******* ******* *******, Шүүхийн ******* ******* ерөнхий *******т өгөөгүй байхад буруу хаягаар явуулсан.

4.2. Шүүхийн ******* ******* ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/45 дугаар тушаалаар ******* ******* ******* ажиллагааны хүрээнд албадан дуудлага худалдаанд оруулах гэж буй үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийх эрх бүхий 13 хуулийн этгээдийн жагсаалтыг баталсан. Гэтэл С.*******гийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр дээрх жагсаалтад багтаагүй этгээдийг шинжээчээр томилсон нь хууль бус бөгөөд ******* гүйцэтгэгч төлбөр авагчийн санал болгосон байгууллагыг томилсон гэж үзэж байна.

4.3. С.*******гийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харьцуулсан 3 үл хөдлөх эд хөрөнгийн нэгж талбайн дундаж үнэ 5,422,976 төгрөг болно. Гэвч шинжээч нь нэгж талбайн үнийг үндэслэлгүйгээр бууруулан 4,570,029 төгрөгөөр бодсоноор үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 1,668,060,585 төгрөг болсон. Гэтэл 5,422,976 төгрөгөөр нэгж талбайн үнийг тооцож үнэлгээ гаргахад 1,979,386,240 төгрөг болох ёстой байсан.

Иймээс нэгж талбайн үнийг үндэслэлгүйгээр бууруулж үнэлгээ хийсэн, байрны үнийг зах зээлийн ханшаас доогуур үнэлэхэд хүргэсэн нь хууль бус шинжээчийн дүгнэлт юм.

Дээрх үндэслэлээр хууль зөрчин хийгдсэн ******* *******ийг хүлээн зөвшөөрөхгүй тул ******* *******т өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, ******* *******ийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.*******, Д.******* нар нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* ******* ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00291 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1864 дугаар магадлал, Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2019/00134 дугаар тогтоолоор С.Анандын асран хамгаалагч Д.*******, С.******* нараас 491,747.81 ам.доллар, улсын тэмдэгтийн хураамж 6,217,340 төгрөг гаргуулж, Чингис хаан банк ХХК-д олгож, сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Роял грийн вилла /17027/ хотхоны 62/4 байр А2-506, 606 тоот хаягт байрлах, 356 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 26, 27 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг ******* ******* ******* ******* *******т даалгаж *******лэжээ.

 

4. Хэрэгт авагдсан ******* ******* ******* ажиллагааны баримтуудыг анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

4.1. Хариуцагч ******* ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22290383/01 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014961 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Роял грийн вилла /17027/ хотхоны 62/4 байр А2-506, 606 тоот хаягт байрлах, 356 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарт байрлах 26, 27 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22290383/02 дугаар тогтоолоор хураасан ба эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, ажиллагаа хүчин төгөлдөр болсон байна.

4.2. Ахлах ******* гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-137/23628 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч С.*******, С.Ананд, Д.******* нарт орон сууц, автозогсоолын үнийн саналаа 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгджээ.

Гүйцэтгэх баримт бичигт тусгагдсанаар төлбөр төлөгч С.*******, С.Ананд, Д.******* нарын хаяг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Роял грийн вилла /17027/ хотхоны 62/4 байр А2-506 тоот байх ба уг хаягийг дээрх мэдэгдэлд заасан нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т нийцсэн.

Мөн мэдэгдэлд Монгол шуудан ХК-ийн хүлээн авсан огноо бүхий тэмдэг дарагдсан байх ба Шүүхийн ******* ******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар мэдэгдэх зохицуулалтад нийцсэн байна.

Үүнээс гадна төлбөр төлөгч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг тус мэдэгдлийг гардан авсан байна.

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч С.******* нь оршин суух хаягаа өөрчилсөн бол мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасан ******* гүйцэтгэгчид даруй мэдэгдэх үүрэгтэй тул үүнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... үнийн санал авах тухай мэдэгдлийг С.*******, С.Ананд, Д.******* нарт мэдэгдээгүй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла, 62/4-р байрны А2-506 тоот хаягт С.*******, С.Ананд, Д.******* нар оршин суудаггүй, тус хаягийг ******* ******* ******* ******* *******т өгөөгүй байхад буруу хаягаар явуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.3. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэгээс орон сууц, авто зогсоолуудын үнийн санал өгөх боломжгүй үндэслэлээр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан байх ба ******* гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/448 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээчээр томилсон. Тус ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

4.3.а. 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "үнэлгээчин" гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгохоор заасан ба үнэлгээчин Г.Отгонбаярт олгогдсон 111200205 дугаар бүхий хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үнэлгээний тайланд хавсаргасан байна.

Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан Шүүхийн ******* ******* ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/45 дугаар тушаалаар үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийх эрх бүхий 13 хуулийн этгээдийн жагсаалтыг баталсан гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч нь тусгай зөвшөөрөлтэй этгээдийг шинжээчээр томилсон тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

4.3.б. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,668,060,585 төгрөгөөр тогтоосон.

Шинжээч нь орон сууцыг өртгийн хандлагын аргаар 1,278,092,392 төгрөгөөр, жишиг үнийн аргаар 1,668,060,585 төгрөгөөр тус тус үнэлж, үүнээс жишиг үнийн аргын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч, эцсийн үнэлгээг 1,668,060,585 төгрөгөөр тогтоосон байна.

Жишиг үнийн аргаар үнэлэхдээ үнэлгээний зүйлтэй байршил ижил, өрөөний тоо ижил, талбайн хэмжээ ойролцоо 3 орон сууцыг сонгож, харьцуулалт хийжээ.

4.3.в. Үнэлгээний тайлан нь 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт тус тус заасан хөрөнгийн үнэлгээний арга, аргачлал, шаардлагад нийцээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь шинжээч зах зээлийн бодит ханшаас илтэд доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн нэгж талбайн дундаж үнэ 5,422,976 төгрөг гэх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

 

5. Иймд нэхэмжлэгч нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны ******* ******* Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул ******* *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01117 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА