Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 308

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хатанцэцэг,

хохирогч: Ш.Оюунбат, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр /0845/

шүүгдэгч: М.Нэргүйбаатар, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг, Л.Амартогос /0075/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галавч овогт Мөнхчулууны Нэргүйбаатарт холбогдох эрүүгийн 2017 2602 0574 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хараагүйчүүдийн хөдөлмөрийн сургалтын үйлдвэрт нормчин ажилтай, ам бүл 8, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 1 дүгээр гудамж, 7 тоотод оршин суух,

2000 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 417 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг журамлан мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдэлж байгаад 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан, регистрийн дугаар ЧВ 85031312, Галавч овогт Мөнхчулууны Нэргүйбаатар.

 

Шүүгдэгч М.Нэргүйбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, үйлдвэрийн төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хохирогч Ш.Оюунбатыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Нэргүйбаатар мэдүүлэхдээ:

 Миний буруутай үйлдлээс болж энэ хэрэг гарсан. Оюунбат миний араас татаад боохоор нь би түүнийг гэмтээсэн. Ш.Оюунбат бид хоёр ярилцаад хохирлыг төлөөд эвлэрсэн. Хойшид дахин маргалдахгүй, дахин хэрэгт холбогдохгүй. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогч бид 2 хоорондоо ярилцаад дахин эмчилгээний зардал гарвал төлөхгүй гэж тохиролцсон. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ш.Оюунбат мэдүүлэхдээ:

Би шүүгдэгчид гомдол, саналгүй. Би 2 удаа хагалгаанд орсон. 2 дахь хагалгаанд орсон зардлыг шүүгдэгчээс нэхэмжлээгүй. Мөн зодоон болох үед гар утас гэмтэж хагарсныг нэхэмжлээгүй, цаашид ч нэхэмжлэхгүй гэв.

 

      Мөрдөн байцаалтад гэрч-Д.Зоригт мэдүүлэхдээ:

      ...Надаас Ганбат сугадаад барьчихсан, Ганбатын цаад талд Оюунбат түүнээс сугадаад явж байсан. Харин Батбаяр, Нэргүйбаатар 2 араас дагаад явж байсан. Тэгтэл гэнэт Оюунбаттай Батбаяр, Нэргүйбаатар хоёрын нэг нь барилцаж аваад хэсэг нсцолдоход Оюунбат газар унасан. Тэгэхээр нь Ганбат бид 2, Нэргүйбаатар, Батбаяр нарыг Оюунбатаас салгаад “та нар хоёрын хооронд жоохон юм уучихаад яагаад байгаа юм, зүгээр байцгаа, больцгоо” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 17-18 дугаар хуудас)

 

      Мөрдөн байцаалтад гэрч-Д.Ганбат мэдүүлэхдээ:

       ...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгийн дэргэхэд Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төвд шүлгийн уралдаан болсон. Уг уралдааны дараа Оюунбат, Нэргүйбаатар, Батбаяр бид 4 архи уухаар болсон бөгөөд Оюунбат. Нэргүйбаатар 2 архинд явсан. Тэгээд тэр хоёрын авчирсан архийг сургалтын төвийн ажилчдын цехэд орж уухаар орохдоо Зоригт ахтай таарсан. Тэгээд бид хэд архиа ууж дуусгаад цехээс гараад Зоригт ахаас би сугадчихсан, надаас Оюунбат сугадчихсан явж байсан ба араас Нэргүйбаатар, Батбаяр нар ирж байсан. Тэгтэл Оюунбат надаас яагаад ч юм салж үлдсэн бөгөөд ард зодолдож байгаа чимээ гарсан тул Зоригт ах бид 2 эргэж очоод Нэргүйбаатар, Батбаяр хоёрыг Оюунбатаас салгасан. Тэгээд Оюунбат, Зоригт ах, бид 3 автобусны буудал дээр очиж Зоригт ахыг автобусанд суулгаж өгчихөөд Оюунбат бид 2 буцаад дотуур байрлуу явж байх замдаа Нэргүйбаатар, Батбаяр хоёртой таарсан. Би Нэргүйбаатар, Батбаяр хоёрт “эр хүмүүс байж яагаад байгаа юм бэ, одоо больцгоо, гар бариад эвлэрцгээ” гэж хэлэхэд Оюунбат Нэргүйбаатартай гар барих гээд гараа сунгахад Нэргүйбаатар шууд Оюунбатыг цохиж авсан гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

    Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2729 тоот дүгнэлтэд:

     1. “Ш.Оюунбатын биед хамрын арьсны зулгаралт, зовхины цус хуралт, чих, сарвууны өнгөц шарх, цус хуралт, баруун нүдний торлогийн хууралт гэмтэл тогтоогдлоо.

     2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээнээс шалтгаална гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 464 тоот дүгнэлтэд:

     1. Сондра эмнэлгийн эмч Ц.Мөнхзаяагийн тодорхойлолт болон ЕМZ нүдний эмнэлгийн эмч Ц.Мөнхцэцэгийн тодорхойлолтыг үндэслэн Ш.Оюунбатын биед гэмтлийн шалтгаант хиймэл болрын мултрал, гэмтлийн шалтгаант торлог бүрхүүлийн хэсэгчилсэн хууралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 7 дугаар хүснэгтийн 34.11-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 10 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    3. Ш.Оюунбатын биед хамар арьсны зулгаралт, зовхины цус хуралт, чих, сарвууны өнгөц шарх, цус хуралт, баруун нүдний торлогийн хууралт гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Нэргүйбаатар нь 2000 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 417 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг журамлан мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдсан гэжээ. (хэргийн 77 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

    Шүүгдэгч М.Нэргүйбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт, үйлдвэрийн төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ш.Оюунбаттай маргалдан, улмаар түүнийг зодож, бие махбодид нь гэмтлийн шалтгаант хиймэл болрын мултрал, гэмтлийн шалтгаант торлог бүрхүүлийн хэсэгчилсэн хууралт  бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Оюунбат, гэрч Д.Зоригт, Д.Ганбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2729,  2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 464 тоот дүгнэлтүүд, “Сондра” эмнэлгийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Нэргүйбаатарын гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй боловч шүүгдэгч нь гэм хорын хохиролд хохирогчид 2 800 000 төгрөгийг сайн дураар төлсөн, түүнчлэн хохирогч Ш.Оюунбат шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн тул М.Нэргүйбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.