Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0272/З |
Дугаар | 128/ШШ2023/0352 |
Огноо | 2023-04-12 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2023/0352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М*******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У,
Хариуцагч: *******а,
******* алба,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.И,
Маргааны төрөл: “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И /цахимаар/, иргэдийн төлөөлөгч Х.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс ******* алба, *******д тус тус холбогдан “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар “М*******” ХХК-ийн газар сунгах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүйд тооцж, ******* албанд “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрээ байгахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2758 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 6989 дүгээр захирамжаар *******ыг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцж, мөн оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 7298 дугаар захирамжаар *******ийг хариуцагчаас хассан байна.
Нэхэмжлэгчээс *******а болон ******* албанд тус тус холбогдан “*******ын М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан шийдвэр буюу Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эс зөвшөөрөв гэсэн шийдвэрийг хь бус болохыг тогтоож, 300 м.кв газрыг эзэмшүүлэх тухай захирамж болон гэрчилгээ гаргахыг даалгах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодрсны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2. ******* Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар шийдвэрээр “М*******” ХХК-д тус дүүргийн 6 дугаар хороонд байрлах 300 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлснийг үндэслэн газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг олгожээ.
Нэхэмжлэгч нь дээрх газарт орон сууц барихаар ажлын болон эскиз зураг, 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БЗД-11/36/01 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 452/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Хот байгалт, хөгжлийн газраар батлсан байна.
Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн М.Таас *******а, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдан “*******ын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамжийн “М*******” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 452/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 354 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
“М*******” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/09 дүгээр албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусч байгаа тул сунгах тухай, 1/10 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн тул дахин олгах тухай хүсэлтийг тус тус Нийслэлийн Газрын албанд хүргүүлжээ.
Харин Нийслэлийн Газрын албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03/2191 дүгээр албан бичгээр тус байршилд гарааш эзэмшигч гэх иргэдээс гомдол ирүүлж байсан тул уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэхийг мэдэгдсэн байна.
“М*******” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/02 дугаар албан бичгээр дээрх газрыг эзэмших эрхийн хугацаа дууссан, гэрчилгээг үрэгдүүлсэн тул хугацааг сунгаж, гэрчилгээг дахин олгахаар ******* албанд ханджээ.
“М*******” ХХК нь “Ш” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06/2020 дугаар газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх ажлын гэрээг байгжээ.
******* албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03-06/6715 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар сунгахаас татгалзсан шийдвэр гарсан талаар мэдэгджээ.
3. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШЗ2021/0897 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2248 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахаар хугацаа тогтоон, нэхэмжлэгчээс 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дахин нэхэмжлэлээ ирүүлжээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“Гэрээний дагуу газрын төлбөр тооцоог тухай бүр нийлж газрын төлбөрт жилд 132,000 төгрөгөөр 2010 оноос 2016 он хүртэл тухай бүрт нь төлсөн, 2016 онд Нийслэлийн газрын албанд дуудлага худалдаанд 990000 төлсөн бөгөөд түүнээс хойших хугацаанд газрын төлбөрийг тухайн жилдээ төлсөн бөгөөд хамгийн сүүлд 2020 онд 612000 төгрөг газар эзэмшиж ашиглах гэрээний газрын төлбөрийг тус тус төлсөн байдаг. Мөн 2021 оныг дуусталх хугацаанд төлсөн.
Энэ хугацаанд газрын гэрээг манай компанитай бичгээр байгаагүй боловч гэрээний үүрэг тухай бүр үргэлжилж төлбөрийн тооцоо нийлэн төлбөр төлөгдөж явсан.
2013 оны 10 дугаар сарын 03-нд ******* газрын албанд “М*******” ХХК нь тус газартаа батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажил эрхэлж байгаа мэдэгдэл явсан бөгөөд түүнийг Д.Т хүлээн аван гарын үсэг зурсан. Барилгын ажлыг 2013 онд эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байтал иргэн М.Т “М*******” ХХК-ийн төлөвлөж барихаар зэхэж буй үйлчилгээтэй орон сууц нь 22А, 25, 25A болон ASCOM байрнуудын оршин суугчдын байр хоорондын нийтийн эзэмшлийн талбайг хүч хэрэглэн авч газрыг эргэн тойрон хашаалж, газрыг нь ухаж эхэлсэн нь оршин суугчдын эрх ашгийг хөндөж байгаа тул газар эзэмшүүлэх тухай захирамж, барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж захиргааны хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлүүлсэн. Энэ хугацаанд шүүхийн маргаантай байсан шалтгаанаар “М*******” ХХК-ийн барилга барих үйл явц зогссон.
... 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* газрын албанд “М*******” ХХК нь уг газартаа зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдэж мөн ондоо газар эзэмшил газрынхаа эрхийн гэрчилгээг нөхөн авах, хугацаа сунгаж баталгаажахаар хүсэлт гаргаж байсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн газрын албанаас хүсэлтийг хүлээн авч судалж үзэж байна гэсэн хариу ирүүлж байсан. Ингэхдээ 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр газрын төлбөр тооцоо нийлсэн акт гарган авсан бөгөөд энэхүү актад газрын төлбөр тооцоог тухай бүрд төлөн барагдж байсан төлбөрийн үлдэгдэл байхгүй байсан.
… 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд эс зөвшөөрсөн гэсэн боловч ямар шийдвэр гарсан талаар бичгэн баримтыг хавсаргаж өгөөгүй ба манай компани тус хурлыг сайтнаас хайхад тухайн өдөр хурал хийгдээгүй байна.
Дээрх Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “эс зөвшөөрөв” гэх шийдвэр нь хийн үндэслэл заагаагүй болон өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байх тул Захиргааны ерөнхий хийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3 дахь хэсэгт зааснаар гарсан үеэсээ илт хь бус захиргааны акт гэж үзэхээр байгаа бөгөөд өнөөдрийг болтол газрын эзэмших эрхийг баталгаажж холбогдох газар эзэмшүүлэх тухай захирамж, газрын гэрчилгээгээ гаргаж өгөхгүй байгаа.
Иймд Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг илт хь бус акт болохыг, *******ын эс үйлдэхүйг хь бус болохыг тус тус тогтоолгож, ******* 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлэх тухай захирамж, гэрчилгээ гаргахыг даалгаж өгнө үү ” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М*******” ХХК нь гэрээний дагуу үүргээ биелүүлдэг байсан. Улмаар хугацаандаа сунгах хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй. Энэ нь эс үйлдэхүй юм. Уг хүсэлтийг 6 жилийн дараа шийдвэрлэсэн боловч “эс зөвшөөрөв” гэх хариуг өгсөн. Ямар баримтыг үндэслэж шийдвэр гаргасан талаарх тэмдэглэл, үндэслэлийг шүүхээс шаардсан боловч Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл ямар нэгэн хариу өгөөгүй. Хариуцагчийн зүгээс Газрын тухай хийн 37 дугаар зүйлийн 37.1, 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтыг тус тус баримталдаг гэж байна. Бид хугацаандаа хүсэлтээ гарган өгсөн. Үүний хариуд дуудлага худалдааны анхны үнийг төлөх нэхэмжлэл ирсний дагуу төлбөрийг төлсөн. 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/309, А/307 захирамжийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлсөн эзэмших хугацааг сунгах талаар зохицалттай байсны дагуу манайхыг сунгах ёстой байсан. Тиймээс хугацаандаа хүсэлтээ гаргасан гэж үзэж байна. Гэрээг жил бүр дүгнүүлж, хянан баталгааны дүгнэлт, газрын төлбөр зэрэг шаардлагатай баримтууд өгсөн. Гэрээ дүгнэгдсэн, алданги төлсөн учраас хугацаа сунгагдсан гэж ойлгосон. Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлөөс “эс зөвшөөрөв” гэсэн санал гарсан тохиолдолд хариуцсан мэргэжилтэн үндэслэл тайлбарыг тухайн иргэн болон хийн этгээдэд 2 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэнэ гэсэн дүрэм байдаг. Гэтэл албан бичгээр мэдэгдээгүй.” гэв.
6. Хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл нь *******ын газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт орах, эрийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгах шийдвэрийн хь ёсны байх эрх зүйн үндсийг хангах үүрэг бүхий зөвлөл бөгөөд нэхэмжлэгч “М*******” ХХК-д газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтэд эс зөвшөөрч хүсэлтэд эс зөвшөөрч шийдвэрлэсэн нь Газрын тухай хийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.2 дэх хэсгийг баримталсан болно.
Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа 5 жил ба 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Газрын тухай хийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу дуусгавар болох хийн зохицалттай ба газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч тухайн шатны Засаг даргад гаргана гэж заасныг зөрчсөн болно.
Нэхэмжлэлийн шаардлагад *******ыг “эс үйлдэхүй” гаргасан гэх боловч Захиргааны ерөнхий хийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй гэж … өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байглага хьд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдсныг ойлгоно” гэх ба *******а нэхэмжлэгчийн гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай хүсэлтийг Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж “эс зөвшөөрсөн” шийдвэр гаргасан, энэ талаар ******* албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03-06/6715 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байх тул “эс үйлдэхүй” гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэол нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
7. Иргэдийн төлөөлөгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нь хь, эрх зүйн актаар хүлээсэн захиргааны чиг үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
“М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “М*******” ХХК-ийн газар эзэмших хугацааг хьд заасан хугацаагаар сунгах, “М*******” ХХК-ийн газар эзэмших үрэгдүүлсэн гэрчилгээг нөхөн олгох тухай шийдвэрт тусгах, үүрэг болгох санал орж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг хариуцагч эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хийн дээрх заалтад заасан эрхийнхээ хүрээнд хянан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2191 дүгээр албан бичгээр хариу өгчээ.
Тус албан бичигт дурдсаны дагуу нэхэмжлэгч нь гараж эзэмшигч иргэдээс гаргасан гомдолтой холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тайлбар, холбогдох баримтыг хүргүүлсэн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хьд зааснаар эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах ба нэхэмжлэгчээс 2016 онд гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гараагүй тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх 2016 онд дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээ хүчинтэй байхад түүний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгах хүсэлт гаргах байхад хугацаа нэгэнт дууссан, газар эзэмших эрх дуусгавар болсноос хойш 4 жилийн дараа хүсэлт гаргасан нь хьд нийцэхгүй юм.
Нэгэнт хь зөрчин гаргасан хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хийн 37 дугаар зүйл 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан “М*******” ХХК-иас *******а болон ******* албанд тус тус холбогдан гаргасан “*******ын М*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан шийдвэр буюу Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эс зөвшөөрөв гэсэн шийдвэрийг хь бус болохыг тогтоож, 300 м.кв газрыг эзэмшүүлэх тухай захирамж болон гэрчилгээ гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ