Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2023/03045

 

 

 

 

 

 

 

 

2023 06 15 101/ШШ2023/03045

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххх тоот хаягт оршин суух, Л.Гийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххх тоот хаягт оршин суух, Т.Гт /РД: ххххххххххх/, М.Г /РД: ххххххх/,

Хариуцагч: хххххххххх, Г ХХК групп ХХК /РД: хххххххххххх/ нарт холбогдох

Улаанбаатар хот, ххххххххххх тоот дахь эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Гийн ххххххххххх тоот дахь эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Л.Гийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Г нь 2021 оны 03 сарын 18-ны өдөр 001 дугаартай барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээг Г ХХК ХХК-тай байгуулан тус компанид барилга хариуцсан захирлаар ажиллах болсон.

Уг гэрээний гол нөхцөл ажилтан Л.Г 3 жилийн хугацаанд тус байгууллагад барилга хариуцсан захирлаар ажиллах, ажил олгогч Г ХХК ХХК нь Л.Гт цалингаас гадна ажлын хөлсөнд өөрсдийн өмчлөлийн ххххххххххх тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн хххххххххх тоот гэрчилгээтэй 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 133,200,000 төгрөгт тооцон өгөхөөр харилцан тохиролцсон.

М.Г Г ХХК ХХК-ийн захирал бөгөөд Т.Г нь Мхххххххххгын эхнэр юм. Л.Г уг орон сууцанд 2021 оны 06 сараас хойш өнөөг хүртэл амьдарч байна.

Уг орон сууцны нийт үнэ болох 133,200,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг ажилтан Л.Г мөнгөн байдлаар төлөхөөр харилцан тохирч үлдэгдэл 83,200,000 төгрөгийг барилга хариуцсан захирлаар ажиллах 3 жилийн хөлсөнд дүйцүүлэн ажил олгогч Г ХХК ХХК хариуцахаар тохирсон.

Гэвч дээрх гэрээний дагуу ажиллах эхэлснээс хойш 1 жилийн дараа Л.Г нь хувийн шалтгаанаар цаашид ажиллах боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж компанийн удирдлагатай тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Компанийн удирдлага болон орон сууцны өмчлөгч нь нэг хүн. Тооцоо нийлсэн актаар ажилласан хугацааны төлбөрийг 30,044,444 төгрөгөөр, улирлын бонус цалинг 6,000,000 төгрөг, амралтын мөнгө 2,688,871 төгрөгөөр тус тус тооцон эдгээр төлбөрийг орон сууцны үлдэгдэл төлбөр 83,200,000 төгрөгөөс хасч тооцсон.

Цаашид ажиллах боломжгүй болсон тул орон сууцны үлдэгдэл төлбөр 44,466,684 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж орон сууцны гэрчилгээг Л.Гын нэр дээр гаргуулахаар тохирсон тул 2022 оны 05 сарын 04-ний өдөр орон сууцны өмчлөгч Мхххххххххгын Хаан банк дахь хххххххххх тоот дансанд шилжүүлж төлбөрийг 100 хувь төлж дуусгасан.

Өөрөөр хэлбэл тус орон сууцыг нийт 133,200,000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож урьдчилгаа төлбөрт 2021 оны 07 сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг төлж тус байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл хөлсөнд 38,733,315 төгрөгийг тооцуулж үлдэгдэл 44,466,684 төгрөгийг 2022 оны 05 сарын 04-ний өдөр шилжүүлэн төлбөр тооцоотой асуудал дуусгавар болсон.

Г ХХК ХХК буюу одоо нэр нь өөрчлөгдөн Г ХХК групп ХХК болсон бөгөөд тэдний тохиролцсоны дагуу тухайн орон сууцны өмчлөх эрхийг 2022 оны 08 сарын 01-ний дотор Л.Гт шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд хариуцагч Г ХХК групп ХХК, М.Г, Т.Гт нарт Улаанбаатар хот, ххххххххххх тоот дахь эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г ХХК групп ХХК, М.Г, Т.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанбаатар хот, ххххххххххх тоотын 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г ХХК ХХК-ийн захирал М.Г, түүний эхнэр Т.Г нар 2016 оны 11 сарын 01-ний өдөр бүртгэгдсэн.

М.Г нь өөрийн хувьцааг нь эзэмшиж, үйл ажиллагааг нь удирддаг Г ХХК ХХК-д Л.Гийг барилга, үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллуулахаар түүнтэй 2021 оны 03 сарын 18-ны өдөр 001 тоот барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээг байгуулсан.

Уг гэрээний 1-р зүйлд зааснаар ххххххххххх тоотын 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 133,200,000 төгрөгөөр үнэлж, Л.Г 36 сар ажилласан тохиолдолд 83,200,000 төгрөгийг компаниас төлж өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр, үлдсэн 50,000,000 төгрөгийг Л.Г өөрөө хариуцан төлөхөөр болж 2021 оны 06 сараас Л.Г тухайн орон сууцанд амьдарсан.

Л.Г нь барилга үйлдвэрлэл хариуцсан захирлаар 36 сарын хугацаанд ажиллах байсан ч 1 жилийн дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн.

Л.Гтой гэрээ байгуулах үед уг орон сууц банкны барьцаанд байсан тул худалдан борлуулах боломжгүй байсан.

Тухайн орон сууцтай холбоотой тооцоо нийлсэн акт үйлдсэнийг үгүйсгэхгүй. Явцын дунд тухайн орон сууцыг Л.Гт шилжүүлэх сонирхолгүй болсон.

Талуудын хооронд 2021 оны 03 сарын 18-ны өдөр байгуулсан барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл учраас талуудын хооронд өгсөн, авснаа харилцан буцаах үр дагавар үүсч байгаа.

Тухайн гэрээ хүчин төгөлдөр бус учраас өмчлөх эрхийг Л.Гт шилжүүлэх үүрэггүй. Талуудын хооронд үүрэг үүсээгүй учраас Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар түүний эзэмшлийг дуусгавар болгох хүсэлт гаргасан.

Контрактын гэрээгээр ххххххххххх тоотын 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зарна гэж тохиролцсон гэж үзэхгүй.

Иймд Л.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Т.Г сөрөг нэхэмжлэл гаргасан. Т.Г Улаанбаатар хот, ххххххххххх тоотын 72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нөхөр Мхххххххххгын хамт өмчилдөг бөгөөд эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэгдсэн.

М.Г өөрийн хувьцааг нь эзэмшиж, үйл ажиллагааг нь удирддаг Г ХХК ХХК-д Л.Гийг барилга, үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллуулахаар түүнтэй 2021 оны 03 сарын 18-ны өдөр 001 дугаартай барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээг байгуулсан.

Энэхүү гэрээний 1-р зүйлд зааснаар ххххххххххх тоотын 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 133,200,000 төгрөгөөр үнэлж, Л.Г 36 сар ажилласан тохиолдолд 83,200,000 төгрөгийг компаниас төлж өмчлөх эрхийг шилжүүлэхээр, үлдсэн 50,000,000 төгрөгийг Л.Г өөрөө хариуцан төлөхөөр болж 2021 оны 06 сараас орон сууцыг эзэмшүүлж ашиглуулахаар болсон.

Гэвч Л.Г нь барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээнд заасан 36 сарын хугацаанд Г ХХК ХХК-д ажиллах нөхцлийг хангахгүй 1 жилийн дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн.

Т.Гийн нөхөр Г ХХК ХХК-ийн захирал М.Г нь Г ХХК ХХК-д Л.Г 3 жил ажиллах нөхцлийг биелүүлээгүй ч түүнд итгэл хүлээлгэн орон сууцыг шилжүүлж өгөхөөр шийдсэнээ Т.Гт хэлж ажилласан хугацааг нь тооцон төлбөр тооцоо хийе гэж хэлсэн.

Тухайн үед, одоо ч орон сууц ипотекийн зээлийн барьцаанд байгаа тул шилжүүлэх боломжгүй байсан.

Гэрээний үүргээ биелүүлээгүй ч Мхххххххххгын итгэл хүлээлгэсэн Л.Г нь биднийг үндэслэлгүй шүүхэд өгч орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг шаардсан байна.

Л.Гийг ажилд аваад итгэлцлийн үндсэн дээр түрээсийн байранд амьдарч байхад нь аав, ээжийнхээ голомт байсан 3 өрөө орон сууцанд 2021 оны 06 сараас амьдруулсан байхад Т.Гийг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй.

ххххххххххх тоотын 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь дан ганц нөхөр Мхххххххххгын өмч биш бөгөөд түүнийг захиран зарцуулах эсэхийг хамтран өмчлөгч Т.Г хамтран шийдвэрлэх ёстой байдаг.

Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 109 дүгээр зүйлийн 109.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгүүдэд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болдог хуулийн зохицуулалттай тул Л.Гийн өмнө хуулийн хүчин төгөлдөр гэрээ хэлцлээр хүлээсэн үүрэг байхгүй юм.

Өөрөөр хэлбэл Л.Г орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр шаардах эрхгүй юм.

Т.Гийн өмчлөлийн орон сууцанд амьдарч, дээр нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр түүнээс шаардаж буй Л.Гоос орон сууцаа буцаан авч, түүний эзэмшлийг дуусгавар болгон чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3, 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй билээ.

Иймд эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, ххххххххххх тоот хаягт байрлах 72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Л.Гийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Г, Т.Г нар гэр бүл бөгөөд Г ХХК ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын албыг хашдаг.

Г ХХК ХХК-ийн барилгын үйл ажиллагаа хариуцсан захирлаар Л.Г ажиллахаар гэрээ байгуулж уг гэрээний төлбөрт маргаан бүхий буюу ххххххххххх тоотын 72 м.кв талбай бүхий орон сууцыг Г ХХК ХХК-ийн захирал М.Г, Т.Г нар нь Л.Гт өгөхөөр тохиролцсон.

Дээрх байдлаар тохиролцсоны дагуу Т.Г, М.Г нар нь орон сууцыг Л.Гт хүлээлгэн өгснөөр тэрээр орон сууцыг хүлээн авч нүүн орсон.

Талууд тухайн орон сууцыг 133,200,000 төгрөгөөр үнэлж хүлээлгэн өгөх үедээ хүлээлгэн өгөх үедээ Т.Гийн нөхөр М.Г 2021 оны 07 сарын 01-ний өдөр Хаан банк дахь өөрийн хххххххххх тоот дансаар 50,000,000 төгрөгийг хүлээн авсан.

Үлдэгдэл 83,200,000 төгрөгийг Г ХХК ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 3 жилийн турш ажиллаж төлбөрт суутгуулах байсан ч 1 жил ажиллан цаашид ажиллахгүйгээр талууд гэрээг цуцалсан.

Гэрээ цуцлах үед Т.Г тухайн байгууллагын захирал байсан ба Л.Гын 1 жил ажилласан хугацааны төлбөрийг 38,733,316 төгрөгөөр тооцон уг төлбөрийг орон сууцны төлбөрт тооцож үлдэгдэл 44,466,684 төгрөгийг Л.Г мөнгөн хэлбэрээр өгөхөөр болж тэрээр Мхххххххххгын хххххххххх тоот дансанд 44,466,684 төгрөгийг төлснөөр байрны үнийг төлж дуусгасан.

Талууд төлбөр тооцоо дуусмагц орон сууцны өмчлөх эрхийг Л.Гын нэр дээр шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлэхгүй 1 жилийн хугацаа өнгөрч байна.

Л.Г өөрийн амьдарч байгаа байраа барьцаанд байгааг 2023 оны 03 сарын дундуур мэдсэн. Хэдэн төгрөгийн үлдэгдэл байгааг мэдэхгүй байсан ба бид ярилцаад Л.Г нэхэмжлэлээ татан аваад, хариуцагч тал 2023 оны 05 сарын 01-ний өдрийн дотор байрыг барьцаанаас чөлөөлж өгөхөөр болсон.

Гэхдээ Л.Г нэхэмжлэлээ татан авсаны дараа хариуцагч тал мөнгөө төлөхгүй бол Л.Гт эрсдэл учрах тул больсон.

Иймд Т.Гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Л.Г нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, А.Ганбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар,

Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 47-р байр, 36 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Т.Г, М.Г нарын иргэний үнэмлэхний хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

2021 оны 03 сарын 18-ны өдрийн 001 тоот барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контракт, мөн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 001 тоот барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээ,

Г ХХК групп ХХК-тай 2022 оны 04 сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн акт, 2022 оны 05 сарын 04-ний өдөр Л.Г нь 44,466,684 төгрөг, 2021 оны 07 сарын 0-ний өдөр 50,000,000 төррөгийг Мхххххххххгын Хаан банк дахь хххххххххх тоот дансанд төлсөн баримтууд, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Г ХХК групп ХХК, М.Г, Т.Г нар нь Г ХХК групп ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, итгэмжлэлүүд, хариу тайлбар,

Т.Г нь сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эд хөрөнгйн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

2023 оны 05 сарын 04-ний өдрийн 11374 дугаар захирамжаар Хариуцагч Мхххххххххгын хххххх дугаарын утаснаас нэхэмжлэгч Л.Гийн ххххххххдугаар бүхий айфон 12 про макс загварын гар утасны voice цэсэд хадгалагдаж буй 1 минут 37 секундийн харилцан ярианы бичлэгт,

хариуцагч Мхххххххххгын хххххх дугаарын утаснаас нэхэмжлэгч Л.Гийн ххххххххдугаарын утас руу маргаан бүхий орон сууцтай холбоотой харилцан бичсэн мессэжүүдэд 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутанд үзлэг хийхээр,

Голомт банк ХХК-иас:

хххххххххххххх хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, 3 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалан Голомт банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, зээлийн үлдэгдэл төлбөрийн талаарх мэдээлэл зэргийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

2023 оны 05 сарын 08-ны өдөр үзлэгийг хийсэн бөгөөд Голомт банк дээр дурдсан баримтыг 2023 оны 05 сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Т.Г, М.Г, Г ХХК групп ХХК нарт холбогдуулан Улаанбаатар хот, ххххххххххх тоот дахь эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч Т.Г нь ххххххххххх тоот дахь эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Л.Гийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Г ХХК ХХК-ийн ерөнхий захирал М.Г нь Л.Гтой 2021 оны 03 сарын 18-ны өдөр 001 дугаар бүхий Барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контракт байгуулан ерөнхий захирлын эрх үүрэг, барилга үйлдвэрлэл хариуцсан захирлын харилцан хүлээх үүрэг, эдлэх эрх, мөн гэрээг цуцлах үндэслэл, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлага зэргийг Монгол улсын хуульд тогтоомжид нийцүүлэн тодорхойлж, зохицуулахаар,

Л.Гийг команийн барилга үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, удирдан явуулах мэдлэг туршлага, дадлага чадвар бүхий иргэн гэж дүгнэн, ерөнхий захирлын зүгээс барилга үйлдвэрлэл хариуцсан захирлаар 2021 оны 03 сарын 14-ний өдрөөс ажиллуулахаар,

Гэрээний үргэлжлэх хугацааг 3 жил хэмээн харилцан тохиролцжээ.

 

Мөн Г ХХК ХХК-ийн ерөнхий захирал М.Г нь Л.Гтой барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээг мөн өдөр нь буюу 2021 оны 03 сарын 18-ны өдөр байгуулсан ба

уг гэрээгээр Л.Гийг компанийн барилгын төслийн бүхий л үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж удирдан явуулах мэдлэг туршлага, дадлага чадвар бүхий иргэн гэж дүгнэн, урамшууллыг тохирч контрактын гэрээний хавсралт гэрээг байгуулжээ,

Л.Г контрактын гэрээ байгуулж барилга үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажилласнаар дараах урамшууллыг доорхи байдлаар олгохоор тохирсон байна. Үүнд:

-хххххххххххххх тоот хаягт байрлах, 72 м.кв 3 өрөө орон сууцны гэрээ байгуулсан өдрийн зах зээлийн ханш 133,200,000 төгрөгөөр үнэлэхээр,

-Орон сууцыг 2021 оны 06 сараас барилга үйлдвэрлэл хариуцсан захирал ашиглаж эхлэх бөгөөд барилга үйлдвэрлэл хариуцсан захирал 50,000,000 төгрөгийг ерөнхий захирлын хххххххххх тоот данс руу шилжүүлнэ. Зөрүү 83,200,000 төгрөгийг компани төлнө,

-Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2021.03.18 буюу хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 36 сарын дараа шилжүүлэн өгнө,

-Адмирал 1 төслөөс баригдах орон сууцнаас 50 м.2 орон сууцны урьдчилгаа 30 хувийг компани төлж ипотекийн нөхцлийг компаниас хангаж, зээлд хамруулж өгнө,

Уг төслөөс өгөх байрыг 2022 оны 04-р улирал дотор ашиглалтанд оруулна,

-Контрактын гэрээний 10-т заасан зөрчлөөс бусад шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээ цуцлах бол урамшуулал 83,200,000 төгрөгийг ажилласан хугацаанд ногдуулан хасагдуулан хэмээн талууд харилцан тохиролцон барилгы үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээ болон контрактын гэрээний гэрээний хавсралт гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан байна.

/ХХ-ийн 7-16 дугаар тал/

2021 оны 03 сарын 18-ны өдрийн 001 тоот Барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээний 1.2-т зааснаар Л.Г нь 50,000,000 төгрөгийг Г ХХК ХХК-ийн захирал Мхххххххххгын Хаан банк дахь хххххххххх тоот данс руу 2021 оны 07 сарын 01-ний өдөр шилжүүлсэн нь Хаан банкны шилжүүлэгийн баримтаар тогтоогдсон ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 19 дүгээр тал/

 

Ийнхүү 2021 оны 03 сарын 18-ны өдөр контрактын гэрээ байгуулсанаас хойш 1 жилийн дараа барилга үйлдвэрлэл хариуцсан захирал Л.Г нь хувийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж ажил олгогч Г ХХК групп ХХК-ийн ерөнхий захирал Т.Г нь 2022 оны 04 сарын 21-ний өдөр Л.Гтой тооцоо нийлэн акт үйлджээ.

Уг актаар ххххххххххххх тоот орон сууцны гэрээний үнэ 133,200,000 төгрөг,

Урьдчилгаа шилжүүлсэн төлбөр 50,000,000 төгрөг,

Байрны үлдэгдэл төлбөр 83,200,000 төгрөг,

Ажилласан хугацаанд ногдох төлбөр 30,044,444.44 төгрөг,

Улирлын бонус цалин 6,000,000 төгрөг,

Хугацааны амралтын мөнгө 2,688,871 төгрөг,

Байгууллагад төлбөл зохих төлбөр 44,466,684.56 төгрөг.

Үлдэгдэл төлбөрийг 2022 оны 04 сарын 30-ны доор багтаан байгууллагын дансанд шилжүүлсэнээр байрны гэрчилгээг 2022 оны 08 сарын 01-ний дотр багтаан Л.Гын нэр дээр шилжүүлж өгнө гэж харилцан тохиролцон байгууллагын ерөнхий захирал Т.Г, Л.Г нар гарын үсгээ зуран Г ХХК групп ХХК-ийн ерөнхий захирал Т.Г байгууллагын тамгаа даран баталгаажуулсан байна.

/ХХ-ийн 17 дугаар тал/

 

Л.Г нь Г ХХК групп ХХК-ийн 2022 оны 04 сарын 21-ний өдөр тооцоо нийлсэнийг үндэслэн 2022 оны 05 сарын 04-ний өдөр 47 байр, 36 тоот байрны үлдэгдэл төлбөр Гоос гэсэн гүйлгээний утгатай 44,466,684 төгрөгийг төлсөн нь Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 18 дугаар тал/

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй,

189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заажээ.

 

Талуудын 2021 оны 03 сарын 18-ны өдөр 001 дугаар бүхий барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээгээр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэж байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч Л.Гт Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч тал 2021 оны 03 сарын 18-ны өдөр 001 дугаар бүхий барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан ба хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн гэдэг нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай бөгөөд энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулна.

Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно.

 

Талууд хооронд байгуулсан 2021 оны 03 сарын 18-ны өдөр 001 дугаар бүхий барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бус бөгөөд тухайн компанид барилга үйлдвэрлэл хариуцсан захирлаар 2021оны 03 сарын 14-ний өдрөөс 36 сарын хугацаанд ажилласнаар түүнд ямар урамшууллыг хэрхэн олгох, гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд урамшууллын асуудлыг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан гэрээ юм.

 

Мхххххххххгын хххххх дугаарын утаснаас нэхэмжлэгч Л.Гийн ххххххххдугаар бүхий айфон 12 про макс загварын гар утасны voice цэсэд хадгалагдаж буй 1 минут 37 секундийн харилцан ярианы бичлэгт,

хариуцагч Мхххххххххгын хххххх дугаарын утаснаас нэхэмжлэгч Л.Гийн ххххххххдугаарын утас руу маргаан бүхий орон сууцтай холбоотой харилцан бичсэн мессэжүүдэд 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутанд үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг хийсэн байна.

Үзлэгээр дараах нөхцөл байдал илэрсэн ба Г ХХК ХХК-ийн захирал ажилтай байсан М.Г маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Л.Гт шилжүүлэн өгөхөө хүлээн зөвшөөрч байсан ба тэрээр хугацаа шаардлагатай байгаагаа илэрхийлэн 2023 оны 04 сарын 15-ны өдөр байрыг барьцаанаас чөлөөлөн 2023 оны 05 сарын 01-ний дотор шилжүүлж өгөхөөр тайлбараа гаргаж байсан байна.

/ХХ-ийн 81-95 дугаар тал/

 

ххххххххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц нь Төмөрчөдөрийн Г, Мяасэнгээгийн Г нарын өмчлөлд 2016 оны 11 сарын 01-ний өдөр бүртгэгджээ.

Т.Г, М.Г нар нь Голомт банктай 2016 оны 11 сарын 03-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 81,300,000 төгрөгийг 180 сарын хугацаатай зээлэн авсан бөгөөд мөн өдөр нь ипотекийн гэрээ байгуулан дээр дурдсан орон сууцыг барьцаалсан ба 2023 оны 05 сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 57,426,454.77 төгрөг байгаа болох нь Голомт банкны 2023 оны 05 сарын 24-ний өдрийн лавлагаа болон зээлийн болон барьцааны гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 109-119 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно, 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ.

Г ХХК ХХК-ийн ерөнхий захирал М.Гтай 2021 оны 03 сарын 18-ны өдөр байгуулсан 001 тоот барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээний дагуу нэхэмжлэгч Л.Г нь тухайн орон сууцыг 2021 оны 06 сараас эзэмшсэн бөгөөд хожим гэрээг хугацаанаас өмнө цуцлан тооцоо нийлэхэд Г ХХК групп ХХК-ийн захирал Т.Г нь тооцоо нийлэн баталгаажуулсан тул Л.Г нь бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй эзэмшсэн гэж үзэхгүй.

 

ххххххххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгчдийн нэг болох Г ХХК групп ХХК-ийн захирал Т.Г нь тухайн байрыг зохих төлбөрийг төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр зөвшөөрч тооцоо нийлсэн атлаа хожим үүний биелэлтийг шаардахад хамтран шийдвэрлэх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Г, М.Г, Г ХХК групп ХХК нарт Нийслэлийн ххххххххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Л.Гын нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгаж,

хариуцагч Т.Гийн Нийслэлийн ххххххххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг Л.Гын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Г, М.Г, Г ХХК групп ХХК нарт Нийслэлийн ххххххххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Л.Гын нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгаж, хариуцагч Т.Гийн Нийслэлийн ххххххххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг Л.Гын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг болон хариуцагч Т.Гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 751,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г, М.Г, Г ХХК групп ХХК нараас нийт 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Гт олгосугай.

 

3. Тус шүүхийн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн 4353 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т заасныг баримтлан Улаанбаатар хот, ххххххххххх тоот дахь эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиран зарцуулахгүй буюу барьцаалахгүй, бэлэглэхгүй, бусдад худалдахгүй, шилжүүлэхгүй байхыг хариуцагч М.Г, Т.Г, Г ХХК групп ХХК болон Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН