Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2023/03360

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 03 101/ШШ2023/03360

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххх, Т СӨХ-ийн /Гэрчилгээний дугаар ххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххх тоот хаягт оршин суух, Ч.Эт /РД: хххххххххх/ холбогдох

Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Наранзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т СӨХ-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т СӨХ нь 2014 оны 01 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгүүлж, гэрчилгээгээ авч үйл ажиллагаа явуулж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т Орон сууцны байшингийн ... доод хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө ... нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна, Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууцны өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж тус тус заасан.

Гэтэл манай СӨХ-ны дундын өмчлөлийн техникийн өрөө болох ххххххххххх тоот техникийн өрөөнүүдийг улсын бүртгэлийн ххххххххххххх, хххххххххххх, ххххххххххх дугаарт бүртгэж бусдад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж орон сууц өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байсан.

Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр бид шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 231 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 395 дугаар магадлалаар иргэн Г.Мөнхцолмонгийн нэр дээр бүртгэгдсэн ххххххххххх тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн хххххххххххх дугаарт бүртгэгдсэн,ххххххххххххдугаар, 216 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ххххххххххх дугаарт бүртгэгдсэн ххххххххх дугаар, 36в байрны 73 тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн ххххххххх дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

СӨХ-ны дундын өмчлөлд байх техникийн өрөөг бусад хүн эзэмшиж ашигласны улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийж чадахгүй байх, үүний улмаас өмчлөгчдийн эд хөрөнгө, аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл бүрдсэн.

Ийм учраас бид дээрх техникийн өрөөгөө зориулалтын дагуу ашиглахаар тухайн өрөөнд амьдарч байгаа Ч.Эийг өрөөг суллаж өгөх талаар удаа дараа мэдэгдэл өгсөн боловч өрөөг суллаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасны дагуу дээрх техникийн өрөө нь хуульд заасны дагуу СӨХ-ны дундын өмч учир бид мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар Ч.Эийн хууль бус эзэмшлээс техникийн өрөөгөө шаардах эрхтэй болно.

Иймд ххххххххх байрны ххххххтоот техникийн өрөөг Ч.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

Ч.Э надад холбогдуулан Т СӨХ-оос хххххххххх, 14-р хороолол, Т хотхонд байршилтай, ххххххххх байрны ххххххтоотоос албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Ч.Э миний бие Т СӨХ-оос хххххххххх, 14-р хороолол, Т хотхонд байршилтай, ххххххххх байрны ххххххтоот байрыг 2018 онд орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан миний өөрийн хөрөнгө юм.

Тухайн үед мөнгөний боломж тааруу байсны улмаас байрныхаа урьдчилгааг өгч байрандаа нүүн орж үлдэх төлбөрийг хугацаа заан төлж дуусгахаар иргэн Г.Мөнхцолмонтой, Н.Мөнхбат гэрээ байгуулсан.

Ч.Э миний зүгээс үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлж дуусгаж чадахгүй явсаар 2019 оны 07 сард наадмын өмнөхөн үлдэгдэл төлбөрүүдээ төлж дуусгаад иргэн Г.Мөнхцолмон, нөхөр Н.Мөнхбатаас байрны гэрчилгээгээ өөрийн нэр дээр болгуулахаар ярьсан.

Ингэж ярихад одоохондоо таны нэр дээр шилжүүлэх боломжгүй болчихлоо, танд зарсан байран дээр маргаан үүсээд шүүх дээр явж байгаа, энэ асуудлыг дуусахаар бичиг баримтыг чинь шилжүүлж өгье гэхээр нь яагаад бэ би төлбөрөө бүрэн төлсөн шүү дээ, яаралтай байрныхаа бичиг баримтыг шилжүүлж авмаар байна гэж хэлсэн боловч та хугацаандаа төлбөрөө төлж дуусаагүй, асуудал дуусахаар танд хэлнэ гэж байсан.

Гэтэл тус шүүхээс намайг дуудаж нэхэмжлэл өгсөн. Миний хувьд би энэ байрны мөнгийг бүрэн төлсөн, 5 жилийн хугацаанд энэ байрандаа амьдарч байгаа. Надад маш их гомдолтой байна. Би Г.Мөнхцолмон, Н.Мөнхбатыг шүүхэд өгч энэ байрныхаа өмчлөгч мөн гэдгээ тогтоолгохоор хандана. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т СӨХ нь уг өрөөг техникийн өрөө гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Ч.Э уг байрыг 2018 онд худалдаж авсан. Яагаад хүн амьдарч болохгүй талаар нэхэмжлэлд дурьдаагүй.

Ч.Э 2018 оны 004 сараас 2019 оны 07 сар хүртэл хугацаанд мөнгөө төлөөд дууссан. 2019 оны 07 сард байрны гэрчилгээгээ авах гэтэл гэрчилгээтэй холбоотой захиргааны хэрэг үүссэн болохоор нэр шилжүүлж авч чадаагүй. Магадгүй байрыг чөлөөлөх дээрээ тулбал засан сайжруулалт хийсэн зардлыг хэн төлөх бэ. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Т СӨХ нь гэрчилгээ, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Ч.Эт хүргүүлсэн байр чөлөөлөх тухай 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 09/07 тоот болон 2022 оны 04 сарын 20-ны өдрийн мэдэгдэл,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 231 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 395 тоот магадлал, шийдвэр, магадлалыг хүргүүлсэн баримтууд,

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 02-02/829 тоот Т СӨХ-д холбоонд хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Баянзүрх дүүргийн хөгжлийн төв ОНӨААТҮГ-ын 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 267 тоот тодорхойлолт зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ч.Э нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, итгэмжлэл, Т СӨХ-ийн удирдах зөвлөлийн даргын нэхэмжлэлтэй Ч.Ганбатад холбогдох гэрчилгээ, тамга гаргуулах тухай нэхэмжлэлд 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 24605 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж,

Т СӨХ-ийн холбооны бүх гишүүдийн хурлын 2022 оны 09 сарын 24-ний өдрийн тэмдэглэл, иргэдийн СӨХ-ийн гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийг огцруулах эсэх тухай 2022 оны 09 сарын 25-ны өдрийн санал асуулга, удирдах зөвлөлийн гишүүдийн 2022 оны 09 сарын 25-ны өдрийн ээлжит бус хурлын тэмдэглэл,

Т СӨХ-ийн бүх гишүүдийн хурлын 2022 оны 09 сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоол, Т СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2022 оны 09 сарын 25-ны өдрийн 2 тоот тогтоол,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 1652 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 1144 дугаар магадлал, магадлал гардуулсан баримт зэргийг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

2023 оны 03 сарын 22-ны өдрийн 7550 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраас Т СӨХ-ы холбооны дундын өмчлөлийн бүртгэл, уг холбоог байгуулах үед бүртгүүлсэн дундын өмчлөлийн хөрөнгийн жагсаалтыг,

-Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс хххххххххх, 14-р хороолол, Т хотхонд байршилтай, ххххххххх байрны ххххххтоотын эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбарыг,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 231 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 395 дугаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан эсэхтэй холбоотой баримтыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т СӨХ нь хариуцагч Ч.Эт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамж, Т хотхон, ххххххххх байрны ххххххтоот техникийн өрөөг Ч.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гуамж, Т хотхон, ххххххххх байр нь 12 давхар бүхий орон сууц бөгөөд уг ххххххтоот нь 13 дугаар давхарт байрладаг болох нь зохигчийн тайлбар, уг ххххххтоотын үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбараар тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч Т СӨХ нь ... Уг техникийн өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна, дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууцны өмчлөгчдийн дундын өмчлөлд байна. Иймд Ч.Эийн хууль бус эзэмшлээс ххххххххх байрны ххххххтоот техникийн өрөөг чөлөөлүүлнэ,

Хариуцагч Ч.Э нь Уг ххххххтоотыг Г.Мөнхцолмонгоос 2018 оны 04 сард худалдан авч 2019 оны 07 сард мөнгөө төлж дууссан. Гэрчилгээгээ авах гэтэл гэрчилгээтэй холбоотой захиргааны хэрэг үүссэн болохоор нэр шилжүүлж авч чадаагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Т Сууц өмчлөгчдийн холбоо нь анх 2014 оны 01 сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт бүртгүүлж 90 дугаартай гэрчилгээ авснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь дор дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон болно.

 

Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 13336, ххххххххх байр, ххххххтоот хаягт байршилтай, 60,99 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, нэг өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Мөнхцолмон 2017 оны 06 сарын 23-ны өдөр бүртгэгджээ.

/ХХ-ийн 104 дүгээр тал/

 

Т СӨХ-ы Хяналтын зөвлөл нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд:

Иргэн Г.Мөнхцолмонгийн өмчөөр бүртгэж олгосон 2017 оны 06 сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Т хотхонд байршилтай, ххххххххх байрны 216а тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаартай гэрчилгээ,

ххххххххх байрны ххххххтоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаартай гэрчилгээ,

36в байрны 73 тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн бүртгэлийг тус бүр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Г.Мөнхцолмон, Э.Энхтөр, Бэрэн констракшн энд автомэшн ХХК нар оролцсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаааны явцад дараахь үйл баримт тогтоогдсон гэжээ.

Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 08 сарын 07-ны өдрийн 1/2651 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд:

хххххххххх, 14-р хороолол, Т хотхоны 36в байрны 13 давхрын 73 тоот, 36 байрны 108а, 216а тоот үл хөдлөх эд хөрөнгүүдэд цэвэр, бохир усны шугам сүлжээ төлөвлөөгүй бөгөөд газар дээр нь очиж үзэхэд шугам сүлжээ угсарсан, зориулалтын бусаар ашигласан гэсэн ба шинжээч ххххххххх байрны ххххххтоотыг биечлэн үзсэн гэжээ.

 

Мөн үзлэг хийх явцад 36а байрны 108а, 216а тоотын тухайн 2 үл хөдлөх эд хөрөнгө дотор агааржуулалтын хоолой, онцгой үед агааржуулалтын хоолойны инфляторыг удирдах товчлуурууд байрласан байна гэжээ.

 

Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэжээ.

 

Дээр дурдсан байдлуудаас дүгнээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 231 дугаар шийдвэрээр:

... Нэхэмжлэгч Т СӨХ-ийн Хяналтын зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,

Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Т хотхонд байршилтай, ххххххххх байрны ххххххтоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаартай гэрчилгээ,

ххххххххх байрны 216а тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож,

36в байрны 73 тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2204089688 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгч, гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэрэгт авагдсан:

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчын 2018 оны 05 сарын 28-ны өдрийн ... ашиглалтын явцад техникийн өрөөнүүдийн зориулалтыг хана, хааль барьж орон сууцны болон ажлын зориулалтаар ашиглаж байгаа нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь Барилга байгууламжийн хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөхдөө эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтална гэснийг зөрчсөн байна.

Иймд анхны батлагдсан зураг төсөл, зориулалтын дагуу ашиглах шаардлагатай гэсэн,

Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Вандандэмидийн 2018 оны 10 сарын 02-ны өдрийн ... ххххххххх байрны 216а,10а, 36в байрны 73 тоот сууцууд нь техникийн өрөөг орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа нь Орон сууцны тухай хуулийн 15.3 дахь Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт зэргээс дүгнэн хххххххххх, 14-р хороолол, Т хотхоны ххххххххххх тоот өрөөнүүдэд агааржуулалтын хоолой, онцгой үед агааржуулалтын хоолойны инфляторыг удирдах товчлуурууд байрласан нь тогтоогдсон уг уг өрөөнүүд нь хуульд зааснаар орон сууцны байшингийн техникийн өрөөнд хамаарна гэж дүгнэжээ.

 

Ингээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 395 дугаар магадлалаар нэхэмжлэгч Т Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

Г.Мөнхцолмонгийн өмчөөр бүртгэж олгосон Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Т хотхонд байршилтай, ххххххххх байрны ххххххтоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэгдсэнххххххххххххдугаар гэрчилгээ,

ххххххххх байрны 216а тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэсэн ххххххххх дугаар гэрчилгээ,

36в байрны 73 тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2204089688 дугаарт бүртгэсэн ххххххххх дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг гуравдагч этгээд Бэрэн констракшн энд автомэшн ХХК эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ба Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 228 дугаар тогтоолоор уг гомдлыг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

 

Дээрх дурдсан шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

/ХХ-ийн 8-20, 90-158, 178-204 дүгээр тал/

 

Т Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн бүртгэл болон сууц өмчлөгчдийн холбоо байгуулах үед бүртгүүлсэн дундын өмчийн жагсаалт Баянзүрх дүүргийн хөгжлийн төв ОНАААТҮГ-т хадгалагдаагүй байна.

/ХХ-ийн 8-20, 89, 178-204 дүгээр тал/

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 03 сарын 10-ны өдрйн 02-02/829 тоот албан бичигт:

... хххххххххх, Т хотхоны ххххххххх, 36в байрны техникийн давхрын төлөвлөлтийн байдалд Барилгын тухай, Орон сууцны тухай, Засгийн газрын 2017 оны 35 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийн ашиглалтын дүрмийн холбогдох заалтыг хангаж буй эсэхэд ... 2022 оны 03 сарын 09-ний өдөр хяналт шалгалт хийлээ.

... Т хотхоны ххххххххх байрыг Бэрэн групп ХХК-ийн захиалгаар зоорьтой,12 давхар, 216 айлын, 24 авто машины дулаан зогсоолтойгоор Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2013 оны 08 сарын 23-ны өдрийн 2013/10 дугаартай актаар ... байнгын ашиглалтанд оруулсан байна.

Тус ххххххххх байрыг Кон консалтинг ХХК-ийн 2011 онд боловсруулсан зураг төслөөр 2008 оны 04 сараас 2013 оны 06 сарын хооронд барьж гүйцэтгэсэн бөгөөд уг зураг төслийн БА-5 дугаартай техникийн давхрын байгуулалт М1:150-ын зурагт 02 дугаарлалт бүхий 48,87 м.кв талбайтай 2 техникийн өрөөтэй байхаар ...тус тус төлөвлөсөн байна.

Шалгалтаар дээрх техникийн өрөөнүүдийг оршин суух зориулалтаар буюу айл амьдарч байгаа нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно заалтад нийцэхгүй байна гэжээ.

/ХХ-ийн 21-22 дугаар тал/

 

Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг,

3.1.9техникийн өрөө" гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг,

15 дугаар зүйлийн 15.3Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно гэж тус тус заасан байна.

 

хххххххххх, 14-р хороолол, Т хотхон, ххххххххх байрны 13 давхрын ххххххтоот нь хүн амьдрах зориулалттай орон сууц биш техникийн өрөө бөгөөд уг өрөөний зориулалтыг өөрчлөхийг хуулиар хориглосон байхад орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчилсөн нь дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон болно.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3"сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог,

15 дугаар зүйлийн 15.1Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна,

15.1.1орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж тус тус заажээ.

 

Т сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 оны 01 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж Баянзүрх дүүргийн засаг дарга 90 дугаартай гэрчилгээ олгосон тул тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газар нь гуравдагч этгээдийн өмчлөлд дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн үйлдлийн улмаас Т Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь мөн л дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба Т сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрхтэй тул Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Т хотхон, ххххххххх байрны 13 давхрын ххххххтоотыг хариуцагч Ч.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Т Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Г.Сайнбаярын Ч.Ганбатад холбогдуулан гаргасанТ СӨХ-ийн тамга, гэрчилгээг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргахад бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй, хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн, бүх гишүүдийн хурлын шийдвэр хуульд нийцээгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 1652 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 144 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ... иргэний ... журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлд хамаарахгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй болно.

/ХХ-ийн 59-67, 72-74, 208-215 дугаар тал/

 

Ч.Э нь өөрт хохирол учирсан гэж үзвэл иргэн Г.Мөнхцолмон, Бэрэн констракшн энд автомэшн ХХК нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Т хотхон, ххххххххх байрны 13 давхрын ххххххтоотыг хариуцагч Чулуунбаатарын Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН