Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2023/02430

               2023       08        31

182/ШШ2023/02430

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 24 дүгээр байр, 142 тоотод байрлах Ү.Д ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Экспресс таур 8-р давхар 808 тоотод байрлах В.К ХХК /РД:-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 145,460,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.  Нэхэмжлэгч Ү.Д ХХК нь В.К ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 145,460,880 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Ү.Д ХХК нь В.К ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 7 тоот барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулсан. Энэ гэрээнд солонгос улсад үйлдвэрлэгдсэн V4 маркийн сапудыг 1 ширхэгийг хоногийн 200 төгрөгөөр тооцож, сарын 18,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээсийн төлбөрийг сар бүр төлөх гэрээтэй байсан боловч түрээсийн төлбөрөөс зөвхөн 18,000,000 төгрөг төлж үлдэгдэл үндсэн түрээсийн 134,131,200 төгрөгийг төлөөгүй байна.

1.2. Гэрээгээр төлбөрийг сар бүр төлөх байсан бөгөөд энэ хугацаанд төлбөр төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон бөгөөд алданги 20,119,680 төгрөг. Алдангийг  түрээсийн төлбөрөөсөө барьцаа 20,000,000 төгрөгөө хасаад үлдсэн дүнгээс 30 хоногоор тооцсон. Алданги, түрээсийн төлбөр нийт 154,250,880 төгрөг болж байгаа. Үүнээс гэрээ байгуулахад барьцаанд өгсөн 20,000,000 төгрөгийг хасч 134,250,880 төгрөг болж байгаа.

1.3. Мөн засвартай сапудны үнэ 570,000 төгрөг болж байгаа. 57 ширхэг сапуд гэмтэлтэй байсан учир 10,000 төгрөгөөр тооцож 570,000 төгрөг болж байгаа.

1.4 Анх түрээсэлсэн 3000 ширхэг V4 сапуднаас 152 ширхэгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Дутаасан сапудыг зах зээлийн ханшаар тооцоолон 10,640,000 төгрөг болж байгаа. Нийт 145,460,880 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Воком констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1 Ү.Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 145,460,880 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг бичгээр гаргасан байна.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани гэмтэлтэй сапудны төлбөр 570,000 төгрөг, буцааж өгөөгүй 152 сапудны үнэ 10,640,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.3 Эд хөрөнгө түрээсийн төлбөр 134,250,880 төгрөг, алданги 20,119,680 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлдээ яаж тооцож гаргаснаа тодорхой тусгаагүй байна.

2.4 Баримтаас харахад 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ хүлээлгэж өгсөн боловч энэ гэрээ дээр барилгын материал хүлээлгэж өгснөөс хариуцагч талаас буцааж материал өгсөн хүртэлх хугацаагаар түрээсийн төлбөрийн тооцоо гарах ёстой. Манай тооцоогоор түрээсийн төлбөр 123,600,000 төгрөг болно. Үүнээс барьцаа 20,000,000 төгрөг, төлсөн түрээсийн төлбөр 18,000,000 төгрөгийг хасахаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 85,600,000 төгрөг болно. Манайх 3000 сапудаас 2848 ширхэгийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэж өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар манайхаас 152 ширхэг сапудыг хүлээлгэж өгөөгүй. Үүнд 152 сапуддаа түрээс болон алдангийг тооцуулсан төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. 2022 оны  12 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын нэхэмжлэл гарах өдрийн байдлаар 152 ширхэг сапудны түрээс нь нийтдээ  214 хоног буюу 6,505,600 төгрөг, түрээс нийт алданги нь 3,252,800 төгрөг. Алдангийг хугацаагаар нь тооцохоор  214 хоногт 6,962,000 төгрөг болж тооцогдож байгаа ч хуульд зааснаар 50 хувийг өгнө. Нийтдээ 152 сапуд түрээс алданги нийлээд 9,758,400 төгрөг. Гэрээнд сапудыг хүлээлгэж өгсөн өдрөөс хойш гэж хугацааг зааж өгсөн байгаа. Тэгэхээр 2848 сапуднаас алданги тооцох эрхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн хэлэхдээ “төлбөрөө хэзээ ч төлж болно” гэж тайлбар хэлдэг. Тиймээс энэ тооцооллыг хүлээн зөвшөөрч байна гэв.  

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/

3.2. Итгэмжлэл /хх-4/

3.3. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ, хавсралтын хамт /хх 5-6/

3.4. Үлэмж дэлгэрэх ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 01, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдийн зарлагын баримт /хх 7-8/

3.5.Ү ХХК-ийн нэхэмжлэх /хх 9/

3.6. Ү ХХК-ийн орлогын баримт /хх 11/

3.7. Сапуд түрээсийн тооцооны хүснэгт /хх 14-15/

3.8. Ү ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 17/ баримтуудыг,

4.Хариуцагчаас В ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл /хх 21-22/ баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.  

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ү ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Ү ХХК болон В ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулагдсан.

2.1 Тус гэрээгээр V-4 солонгос сапуд 3000 ширхэгийг, хоногийн 200 төгрөгөөр тооцон  Ү ХХК нь В ХХК-д түрээслүүлсэн. Түрээсийн 30 хоногийн В ХХК нь төлж, барьцаа 20,000,000 төгрөг байршуулсан байна. Энэ үйл баримтад талууд маргаагүй.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 3000 ширхэг сапудаар, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 152 сапудаар тооцон нэхэмжилж байна.

Учир нь хариуцагч нь сапудыг хүлээлгэн өгөхдөө 152 ширхэгийг дутуу өгсөн учир түрээсийн төлбөр шаардана гэж тайлбарлана.

Мөн нэхэмжлэгч нь 152 ширхэг сапудыг буцаан аваагүй учир түүний үнэ 10,640,000 төгрөг, засвартай 57 сапудны төлбөр 570,000 төгрөг, алданги 20,119,680 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ.

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 152 ширхэг сапудны үнэ 10,640,000 төгрөг, 57 ширхэг засвартай сапудны төлбөр 570,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад маргаангүй зөвшөөрсөн байна. Түүнчлэн 152 ширхэг сапудыг буцааж өгөөгүй учир 152 сапудны алданги, түрээс төлөхөд маргахгүй гэнэ.

Харин түрээсийн төлбөрийг буруу тооцсон гэрээнд сапудыг хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн буцаан хүлээж авах өдрөөс тооцох ёстой буюу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд тооцох ёстой гэж, мөн алдангийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байгаа учир төлөхгүй гэж тус тус маргана.

            5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1 Ү ХХК болон В ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулагдсан.

            Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “Гэрээний хугацаа нь Түрээслүүлэгч тал барилга угсралтын бараа материалыг Түрээслэгчид хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлж, түрээсийн төлбөр тооцоо дуусах өдөр хүртэл хүчинтэй хэвээр үйлчилнэ” гэж заажээ.

            Түрээслүүлэгч Ү ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1600 ширхэг сапуд, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1400 ширхэг сапудыг тус  тус түрээслэгч В ХХК-д хүлээлгэн өгсөн байна.

            Түрээслэгч В ХХК нь түрээслүүлэгч Ү ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2848 ширхэг сапудыг хүлээлгэж өгсөн, үүнээс 57 ширхэг сапуд засвартай гэжээ.

            Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, тус гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас дараах хэсгийг хангаж шийдвэрлээ.

            5.2 Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1600 ширхэг сапуд хүлээлгэж өгч, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан байх ба түрээсийн төлбөр 233 хоногт тооцогдож нийт 74,560,000 /1600х200=320,000х233=74,560,000/ төгрөг,

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1400 ширхэг сапуд хүлээлгэж өгч, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан байх ба түрээсийн төлбөр 229 хоногт тооцогдож нийт 64,120,000 /1400х200=280,000х229=64,120,000/ төгрөг, нийт 138,680,000 төгрөг байна.

Үүнээс хариуцагчийн гэрээ байгуулахдаа төлсөн 18,000,000 төгрөг, барьцаанд байршуулсан 20,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөгийг 138,680,000 төгрөгөөс хасч, хариуцагч В ХХК нь түрээсийн төлбөрт 100,680,000 төгрөг төлөхөөр байна.

Хэдийгээр хариуцагч нь 152 ширхэг сапудыг буцааж өгөөгүй учир 152 сапудны алданги, түрээс төлөхөд маргахгүй гэж байгаа ч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш бодсон 152 сапудны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан Барилга угсралтын материал түрээслэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т түрээсийн хугацаа нь Түрээслүүлэгч тал бараа материалыг Түрээслэгчид хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлж, хүлээн авсан өдрөөр дуусна гэж заасан байна.

Тодруулбал талуудын хооронд байгуулсан түрээсийн хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээслүүлэгч сапудаа хүлээн авсан өдрөөр дуусгавар болсон гэж үзнэ.

            5.3 Талуудын хооронд байгуулсан “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.2-т Гэрээнд гарын үсэг зурж бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг хариуцах ба эвдэрсэн тохиолдол хавсралт №-2-т заасан хэмжээгээр, дутсан тохиолдолд 100% тооцож нөхөн төлбөр төлнө гэж түрээслэгчийн үүргийг тодорхойлсон байх тул нэхэмжлэгч нь буцаан өгөөгүй 152 ширхэг сапудны үнэ 10,640,000 төгрөг, засвартай 57 сапудны төлбөр 570,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

            Энэхүү шаардлагад хариуцагч тал маргаангүй, төлнө гэж байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

5.4 Түүнчлэн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.3-т Төлбөрийг гэрээний 3-т заасан хугацаанд төлөх ба хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд түрээсийн төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, үндсэн түрээсийн төлбөрт нэмж төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагад нийсэн, хариуцагчийн төлбөл зохих түрээсийн 100,680,000 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувийн алданги  тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн үнийн дүнгээс илүү гарч байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 20,119,680 төгрөгийн алдангийг хангаж шийдвэрлэв.

Иймд хариуцагч В ХХК-иас сапуд түрээсийн төлбөрт 100,680,000 төгрөг, буцаан өгөөгүй 152 ширхэг сапудны төлбөрт 10,640,000 төгрөг, засвартай 57 сапудны төлбөрт 570,000 төгрөг, алдангид 20,119,680 төгрөг, нийт 132,009,680 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,451,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 885,254 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 817,998.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар В ХХК-иас сапуд түрээсийн төлбөрт 100,680,000 төгрөг, буцаан өгөөгүй 152 ширхэг сапудны төлбөрт 10,640,000 төгрөг, засвартай 57 сапудны төлбөрт 570,000 төгрөг, алданги 20,119,680 төгрөг, нийт 132,009,680 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,451,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ү ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 885,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, В ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 817,998.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Үлэмж дэлгэрэх ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.АЗЗАЯА

               2023       08        31

182/ШШ2023/02430

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 24 дүгээр байр, 142 тоотод байрлах Үлэмж дэлгэрэх ХХК /РД:6407544/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Экспресс таур 8-р давхар 808 тоотод байрлах Воком констракшн ХХК /РД:5794055/-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 145,460,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.  Нэхэмжлэгч Үлэмж дэлгэрэх ХХК нь Воком констракшн ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 145,460,880 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Үлэмж дэлгэрэх ХХК нь Воком констракшн ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 7 тоот барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулсан. Энэ гэрээнд солонгос улсад үйлдвэрлэгдсэн V4 маркийн сапудыг 1 ширхэгийг хоногийн 200 төгрөгөөр тооцож, сарын 18,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээсийн төлбөрийг сар бүр төлөх гэрээтэй байсан боловч түрээсийн төлбөрөөс зөвхөн 18,000,000 төгрөг төлж үлдэгдэл үндсэн түрээсийн 134,131,200 төгрөгийг төлөөгүй байна.

1.2. Гэрээгээр төлбөрийг сар бүр төлөх байсан бөгөөд энэ хугацаанд төлбөр төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон бөгөөд алданги 20,119,680 төгрөг. Алдангийг  түрээсийн төлбөрөөсөө барьцаа 20,000,000 төгрөгөө хасаад үлдсэн дүнгээс 30 хоногоор тооцсон. Алданги, түрээсийн төлбөр нийт 154,250,880 төгрөг болж байгаа. Үүнээс гэрээ байгуулахад барьцаанд өгсөн 20,000,000 төгрөгийг хасч 134,250,880 төгрөг болж байгаа.

1.3. Мөн засвартай сапудны үнэ 570,000 төгрөг болж байгаа. 57 ширхэг сапуд гэмтэлтэй байсан учир 10,000 төгрөгөөр тооцож 570,000 төгрөг болж байгаа.

1.4 Анх түрээсэлсэн 3000 ширхэг V4 сапуднаас 152 ширхэгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Дутаасан сапудыг зах зээлийн ханшаар тооцоолон 10,640,000 төгрөг болж байгаа. Нийт 145,460,880 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Воком констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1 Үлэмж дэлгэрэх ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 145,460,880 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг бичгээр гаргасан байна.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани гэмтэлтэй сапудны төлбөр 570,000 төгрөг, буцааж өгөөгүй 152 сапудны үнэ 10,640,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.3 Эд хөрөнгө түрээсийн төлбөр 134,250,880 төгрөг, алданги 20,119,680 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлдээ яаж тооцож гаргаснаа тодорхой тусгаагүй байна.

2.4 Баримтаас харахад 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ хүлээлгэж өгсөн боловч энэ гэрээ дээр барилгын материал хүлээлгэж өгснөөс хариуцагч талаас буцааж материал өгсөн хүртэлх хугацаагаар түрээсийн төлбөрийн тооцоо гарах ёстой. Манай тооцоогоор түрээсийн төлбөр 123,600,000 төгрөг болно. Үүнээс барьцаа 20,000,000 төгрөг, төлсөн түрээсийн төлбөр 18,000,000 төгрөгийг хасахаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 85,600,000 төгрөг болно. Манайх 3000 сапудаас 2848 ширхэгийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэж өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар манайхаас 152 ширхэг сапудыг хүлээлгэж өгөөгүй. Үүнд 152 сапуддаа түрээс болон алдангийг тооцуулсан төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. 2022 оны  12 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын нэхэмжлэл гарах өдрийн байдлаар 152 ширхэг сапудны түрээс нь нийтдээ  214 хоног буюу 6,505,600 төгрөг, түрээс нийт алданги нь 3,252,800 төгрөг. Алдангийг хугацаагаар нь тооцохоор  214 хоногт 6,962,000 төгрөг болж тооцогдож байгаа ч хуульд зааснаар 50 хувийг өгнө. Нийтдээ 152 сапуд түрээс алданги нийлээд 9,758,400 төгрөг. Гэрээнд сапудыг хүлээлгэж өгсөн өдрөөс хойш гэж хугацааг зааж өгсөн байгаа. Тэгэхээр 2848 сапуднаас алданги тооцох эрхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн хэлэхдээ “төлбөрөө хэзээ ч төлж болно” гэж тайлбар хэлдэг. Тиймээс энэ тооцооллыг хүлээн зөвшөөрч байна гэв.  

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/

3.2. Итгэмжлэл /хх-4/

3.3. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ, хавсралтын хамт /хх 5-6/

3.4. Үлэмж дэлгэрэх ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 01, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдийн зарлагын баримт /хх 7-8/

3.5.Үлэмж дэлгэрэх ХХК-ийн нэхэмжлэх /хх 9/

3.6. Үлэмж дэлгэрэх ХХК-ийн орлогын баримт /хх 11/

3.7. Сапуд түрээсийн тооцооны хүснэгт /хх 14-15/

3.8. Үлэмж дэлгэрэх ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 17/ баримтуудыг,

4.Хариуцагчаас Воком констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл /хх 21-22/ баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.  

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Үлэмж дэлгэрэх ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Үлэмж дэлгэрэх ХХК болон Воком констракшн ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулагдсан.

2.1 Тус гэрээгээр V-4 солонгос сапуд 3000 ширхэгийг, хоногийн 200 төгрөгөөр тооцон  Үлэмж дэлгэрэх ХХК нь Воком констракшн ХХК-д түрээслүүлсэн. Түрээсийн 30 хоногийн төлбөр 18,000,000 төгрөгийг Воком констракшн ХХК нь төлж, барьцаа 20,000,000 төгрөг байршуулсан байна. Энэ үйл баримтад талууд маргаагүй.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 3000 ширхэг сапудаар, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 152 сапудаар тооцон нэхэмжилж байна.

Учир нь хариуцагч нь сапудыг хүлээлгэн өгөхдөө 152 ширхэгийг дутуу өгсөн учир түрээсийн төлбөр шаардана гэж тайлбарлана.

Мөн нэхэмжлэгч нь 152 ширхэг сапудыг буцаан аваагүй учир түүний үнэ 10,640,000 төгрөг, засвартай 57 сапудны төлбөр 570,000 төгрөг, алданги 20,119,680 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ.

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 152 ширхэг сапудны үнэ 10,640,000 төгрөг, 57 ширхэг засвартай сапудны төлбөр 570,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад маргаангүй зөвшөөрсөн байна. Түүнчлэн 152 ширхэг сапудыг буцааж өгөөгүй учир 152 сапудны алданги, түрээс төлөхөд маргахгүй гэнэ.

Харин түрээсийн төлбөрийг буруу тооцсон гэрээнд сапудыг хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн буцаан хүлээж авах өдрөөс тооцох ёстой буюу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд тооцох ёстой гэж, мөн алдангийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байгаа учир төлөхгүй гэж тус тус маргана.

            5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1 Үлэмж дэлгэрэх ХХК болон Воком констракшн ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулагдсан.

            Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “Гэрээний хугацаа нь Түрээслүүлэгч тал барилга угсралтын бараа материалыг Түрээслэгчид хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлж, түрээсийн төлбөр тооцоо дуусах өдөр хүртэл хүчинтэй хэвээр үйлчилнэ” гэж заажээ.

            Түрээслүүлэгч Үлэмж дэлгэрэх ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1600 ширхэг сапуд, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1400 ширхэг сапудыг тус  тус түрээслэгч Воком констракшн ХХК-д хүлээлгэн өгсөн байна.

            Түрээслэгч Воком констракшн ХХК нь түрээслүүлэгч Үлэмж дэлгэрэх ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2848 ширхэг сапудыг хүлээлгэж өгсөн, үүнээс 57 ширхэг сапуд засвартай гэжээ.

            Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, тус гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас дараах хэсгийг хангаж шийдвэрлээ.

            5.2 Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1600 ширхэг сапуд хүлээлгэж өгч, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан байх ба түрээсийн төлбөр 233 хоногт тооцогдож нийт 74,560,000 /1600х200=320,000х233=74,560,000/ төгрөг,

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1400 ширхэг сапуд хүлээлгэж өгч, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авсан байх ба түрээсийн төлбөр 229 хоногт тооцогдож нийт 64,120,000 /1400х200=280,000х229=64,120,000/ төгрөг, нийт 138,680,000 төгрөг байна.

Үүнээс хариуцагчийн гэрээ байгуулахдаа төлсөн 18,000,000 төгрөг, барьцаанд байршуулсан 20,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөгийг 138,680,000 төгрөгөөс хасч, хариуцагч Воком констракшн ХХК нь түрээсийн төлбөрт 100,680,000 төгрөг төлөхөөр байна.

Хэдийгээр хариуцагч нь 152 ширхэг сапудыг буцааж өгөөгүй учир 152 сапудны алданги, түрээс төлөхөд маргахгүй гэж байгаа ч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш бодсон 152 сапудны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан Барилга угсралтын материал түрээслэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т түрээсийн хугацаа нь Түрээслүүлэгч тал бараа материалыг Түрээслэгчид хүлээлгэн өгсөн өдрөөс эхэлж, хүлээн авсан өдрөөр дуусна гэж заасан байна.

Тодруулбал талуудын хооронд байгуулсан түрээсийн хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээслүүлэгч сапудаа хүлээн авсан өдрөөр дуусгавар болсон гэж үзнэ.

            5.3 Талуудын хооронд байгуулсан “Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.2-т Гэрээнд гарын үсэг зурж бараа материалыг хүлээн авснаас хойших эвдрэл гэмтлийг хариуцах ба эвдэрсэн тохиолдол хавсралт №-2-т заасан хэмжээгээр, дутсан тохиолдолд 100% тооцож нөхөн төлбөр төлнө гэж түрээслэгчийн үүргийг тодорхойлсон байх тул нэхэмжлэгч нь буцаан өгөөгүй 152 ширхэг сапудны үнэ 10,640,000 төгрөг, засвартай 57 сапудны төлбөр 570,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

            Энэхүү шаардлагад хариуцагч тал маргаангүй, төлнө гэж байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

5.4 Түүнчлэн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.3-т Төлбөрийг гэрээний 3-т заасан хугацаанд төлөх ба хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд түрээсийн төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, үндсэн түрээсийн төлбөрт нэмж төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагад нийсэн, хариуцагчийн төлбөл зохих түрээсийн 100,680,000 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувийн алданги  тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн үнийн дүнгээс илүү гарч байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 20,119,680 төгрөгийн алдангийг хангаж шийдвэрлэв.

Иймд хариуцагч Воком констракшн ХХК-иас сапуд түрээсийн төлбөрт 100,680,000 төгрөг, буцаан өгөөгүй 152 ширхэг сапудны төлбөрт 10,640,000 төгрөг, засвартай 57 сапудны төлбөрт 570,000 төгрөг, алдангид 20,119,680 төгрөг, нийт 132,009,680 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Үлэмж дэлгэрэх ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,451,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 885,254 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 817,998.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Воком констракшн ХХК-иас сапуд түрээсийн төлбөрт 100,680,000 төгрөг, буцаан өгөөгүй 152 ширхэг сапудны төлбөрт 10,640,000 төгрөг, засвартай 57 сапудны төлбөрт 570,000 төгрөг, алданги 20,119,680 төгрөг, нийт 132,009,680 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Үлэмж дэлгэрэх ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,451,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Үлэмж дэлгэрэх ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 885,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Воком констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 817,998.4 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Үлэмж дэлгэрэх ХХК-д олгосугай.