Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0307/З |
Дугаар | 128/ШШ2023/0359 |
Огноо | 2023-04-13 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0359
2023 04 13 128/ШШ2023/0359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А*******” ХХК /РД: 2*******/,
Хариуцагч: Х, , ,
Хариуцагч: “CW-6.Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан Х/202105007/01/01 тоот тендерийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд: “Х*******” ХХК /РД: 5*******/ нарын хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, Л.Б, хариуцагч Х, , ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Т.О, гуравдагч этгээдийн төлөөлөгч З.З, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэр, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тайлан, Х, ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл", 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3018 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг хүчингүй болгуулах,
1.2. Х, болон “Х*******” ХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан) -ийн ажил гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох,
1.3. Тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлэхийг хариуцагч нарт даалгах.
2. Хэргийн нөхцөл байдал:
2.1. Азийн хөгжлийн банк болон Япон улсын “Ядуурлыг бууруулах сан”-гийн санхүүжилтээр хийгдэх “Хний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай ” төслийн хүрээнд Х, , ны захиалгаар “CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан Х/202105007/01/01 тоот тендер сонгон шалгаруулалтыг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зарлагдаж, Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/33 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг үнэлж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ.
2.2. Нэхэмжлэгч “А*******” ХХК-аас тендерийг үнэлэхдээ тендерийн баримт бичиг болон Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журмыг зөрчсөн хэмээн маргаж, Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, тендерийг дахин үнэлэхийг даалгуулахаар маргаж байна.
3. Процессын түүх:
3.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь анх шүүхэд “Х, , ны “CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан тендер шалгаруулалттай холбоотойгоор тус яамны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг хүчингүй болгох, тендерийг дахин хянаж, үнэлэхийг Х, н яаманд даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснээр нэхэмжлэлийн шаардлагаа “Х, ны “CW-6.Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” (Улиастай Завхан Х/202105007/01/01) тоот тендер сонгон шалгаруулалт болон тус яамны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3018 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлийг, Х, болон “Х*******” ХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан) -ийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгох, “А*******” ХХК-тай "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан) -ийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулахыг Х, анд даалгаж гэж тодорхойлсон.
3.3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулсаны дараа “Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэр, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тайлан, Х, ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл", 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3018 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг хүчингүй болгуулах, Х, болон “Х*******” ХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан) -ийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлэхийг хариуцагч нарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.4. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлж, дээр тодорхойлсон нэхэмжлэлийг шаардлагаас “Х, болон “Х*******” ХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан) -ийн ажил гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” хэмээн өөрчилж, нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжин оролцсон болно.
4. Нэхэмжлэгч “А*******” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
4.1. Х, , наас захиалгаар Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы Сангийн санхүүжилттэй " Хний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай " төслийн хүрээнд CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ногоон хашаа дэд төсөл (Улиастай, Завхан) Х/202105007/01/01 тоот ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дотоодын нээлттэй өрсөлдөөнт тендерийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зарлаж Азийн хөгжлийн банкны Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын дагуу үнэлж, 2021 оны 09 дүгээр сарын 10 ны өдрийн 01/2818 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэлд "Х*******" ХХК нь тендерийн нээлтийн үед зарлагдсан тендерийн үнэ 2,150,919,554.00 төгрөг байхад тендер шалгаруулалтын үнэлгээ хийх явцад 256,818,192.00 төгрөг хасан үнэлгээг хийж, тендерийн үнэлэгдсэн үнэ 1,894,101,372.00 төгрөгөөр шалгаруулалтыг явуулсныг мэдэгдсэн.
4.2. Тус яамны Тендерийн үнэлгээний хороо нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 1 дүгээр бүлгийн ТОӨЗ 7.4, 31.3 34.3, 2 дугаар бүлгийн ТОӨЗ 4.8, 12.1(ж), 3 дугаар бүлгийн (Үнэлгээний ба чадварын шалгуур)-ын 1.5-д заалтуудыг зорчиж шалгаруулалтыг явуулсан. Үүнд: "Х*******" ХХК-ийн тендерийг Тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлэг "Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа"-ны 31.3, 34.2, дахь заалт болон 3 дугаар бүлэг "Үнэлгээний ба чадварын шалгуур"-ын 1.5 (Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс)-д заасны дагуу тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор тендерийн үнэд залруулга хийсэн тухай мэдэгдсэн.
4.3. TОӨЗ 31.3-т Хэрэв тендерийг үндсэнд нь шаардлага хангасанд тооцсон бол захиалагч тендерийн үнэд хамааралтай, тоогоор илэрхийлэгдэж болохуйц жижиг зөрүүг засаж залруулна. Залруулга хийхдээ 3 дугаар бүлэг (Үнэлгээний ба чадварын шалгуур)-т тодорхойлсон аргачлалыг хэрэглэнэ, 3 дугаар бүлэг "Үнэлгээний ба чадварын шалгуур"-ын 1.5 (Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс)-ийн өртгийг доор дурдсаны дагуу тооцно, ТОӨЗ 31.3-д заасны дагуу тоолж хэмжигдэх жижиг зөрүү эсхүл орхигдуулсан зүйлсийн зардлыг үнэлнэ. Захиалагч нь тендерийг шудрагаар харьцуулах нөхцлийг хангах зорилгоор аливаа жижиг зөрүү ба орхигдуулсан зүйлсийн зардлын талаар өөрийн гэсэн үнэлгээг хийнэ. Тендерийг тэгш шударгаар харьцуулахын тулд жижиг орхигдуулсан зүйлс эсхүл тусгагдаагүй үлдээсэн ажлын зардлыг тендерийн үнэ дээр нэмж тооцно. гэж заасныг зөрчсөн.
4.4. ТОӨЗ 4.8-д Ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл. "Шаардлагатай" БА 3.2 ба эсвэл түүнтэй дүйцэх 2.3.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил; (эсвэл БА 2.1 эсхүл түүнтэй дүйцэх 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил) Тендерт дангаараа оролцож байгаа оролцогч нь бүх тусгай зөвшөөрөлтэй байх. "Х*******" ХХК нь Тендерт оролцохдоо дараахь барилга угсралтын БА 4.1, 6.1, 6.2, 6.3, 6.4, 8.1 тусгай зөвшөөрөлтэй оролцсон. Энэ нь ТОӨЗ 12.1(ж) -д заасан ТОӨЗ 4.8-д дурьдсан тусгай зөвшөөрөл ирүүлнэ. Тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.
4.5. Сүүлийн 3 жилд (2018, 2019, 2020 он) гүйцэтгэсэн усны барилга байгууламжийн ажилтай ижил төстэй (усны барилга байгууламж, үерийн хамгаалалтын болон замын далан, суваг шуудуу, усан сан, хөв цөөрөм, барилгын арматур бетон цутгалт) ажлын жагсаалтыг ирүүлнэ гэж заасан. Сүүлийн 3 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэр ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 1,087,650,000.00 төгрөгөөс доошгүй байх. Усны барилга байгууламжийн ижил төстэй (усны барилга байгууламж, үерийн хамгаалалтын болон замын далан, суваг шуудуу, усан сан, хөв цөөрөм барилгын арматур бетон цутгалт) ажил гүйцэтгэсэн гэрээнүүдийн хуулбар улсын /техникийн комиссын актуудыг хавсарган ирүүлнэ.
4.6. Дээрх ажлын заалт БУ 2.3.2, Усны барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл, барилга угсралтын ажил хийж гүйцэтгэдэг нарийн мэргэжлийн үйл ажиллагааны заалттай. Гэтэл: “Х*******” ХХК нь Барилга хот байгуулалтын яамнаас олгогдсон барилга угсралтын тусгай зөвшөөрлийн дугаар БУ11-823/16 тусгай зөвшөөрлийг хүчинтэй хугацаанд Усны барилга байгууламж барих, өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй атал ТУР-1 маягтын шаардлагыг хангаж тендерт хэрхэн шалгарсан нь эргэлзэй төдийгүй тендерийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Tender.gov.mn-нээс “Х*******” ХХК-ны тендерт оролцож, хийж гүйцэтгэсэн ажлын мэдээллийг шалгахад 2014 оноос хойш ажил хийж гүйцэтгээгүй байна.
4.7. ТББ-ийн 4-р бүлэгт заасан тендерийн үнийн маягт болон хуваарийн дагуу тендерийн үнийг ирүүлнэ. Энэ маягтаар тендерийн үнийг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. Мөн нэмэлтээр тендерийн үнийг Монгол Улсын барилгын төсөв зохиох дүрэм (БНбД 81-95-12*/2020)-ийн дагуу бэлтгэн эрх бүхий төсөвчнөөр батлуулан ирүүлнэ. “Х*******” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримтад бороожуулагч машины үнэ 256,818,192.00 төгрөг тусгасан байсныг хасч үнэлгээг хийсэн тухайг Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн М.Г тухайн ажилд бороожуулагч машин тусгагдаагүй тул тендерийн үнээс хасч шалгаруулалтыг явуулсан гэж утсаар бидэнд мэдэгдсэн нь ТББ-ийн 1-дүгээр бүлэг “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 34.3 дахь заалт: Захиалагч Тендерийн баримт бичгийн шаардлагад заагаагүй давуу зүйлийг нэмэлтээр тусгасан өөрчлөлт, зөрүү, хувилбарт тендерийг тендерийн үнэлгээнд үл харгалзана гэсэн заалтыг илт зөрчсөн.
4.8. Санал болгож буй ажилтнуудын тоо нь 16 инженер техникийн ажилчид байхаар тусгасан. Усны барилга байгууламжийн инженер нь усны барилга байгууламж, засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн зэрэгтэй байх. Нийт ажлын туршлага 5 жил, ижил төстэй ажлын туршлага, 3 жилийн товч намтар, төслийн ерөнхий инженер нь (дор хаяж усны барилгын мэргэшсэн эсхүл зөвлөх инженерийн зэрэгтэй инженер байх) ажлын туршлага нь 10 жил, ижил төстэй ажлын туршлага 5 жил /товч намтар... гэх мэт шаардлага хангасан байх.
№ | Ажлын байрны нэр | Тоо | Х******* ХХК-ны тендерийн материалд | Тендерийн баримт бичгийг зөрчсөн |
1 | Төслийн ерөнхий инженер /дор хаяж усны барилгын мэргэшсэн эсхүл зөвлөх инженерийн зэрэгтэй байна/ | 1 | Н*******гийн С усны барилга байгууламжийн зураг төслийн хүрээнд зөвлөх инженерээр | Усны барилга байгууламжийн барилга угсралтын хүрээнд зөвлөх зэрэгтэй инженерийн шаардлагыг хангаагүй |
2 | Усны барилга байгууламжийн инженер /Усны барилга байгууламж, засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн зэрэгтэй байх | 1 | Н*******ийн Н сантехникийн инженерийн байгууламж инженер | Усны барилга байгууламжийн инженер шаардсан, усны барилга угсралтын мэргэшсэн зэрэгтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй. |
3 | Барилгын техникч | 1 | Од Б Дулааны цахилгаан станцын ашиглалтын инженер | Барилгын техникчийн шаардлага хангаагүй. |
4 | Эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер | 2 | С*******ын Х Бизнесийн удирдлага магистр | ХАБЭА-ны сертификатгүй. |
4.9. ТББ-ийн 4 дүгээр бүлэгт заасан тендерийн үнийн маягт болон хуваарийн дагуу тендерийн үнийг ирүүлнэ. Энэ маягтаар тендерийн үнийг ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. Мөн нэмэлтээр тендерийн үнийг Монгол Улсын барилгын төсөв зохиох дүрэм /БНБД 81-95-12/2020/-ийн дагуу бэлтгэн эрх бүхий төсөвчнөөр батлуулан ирүүлнэ. “Х*******“ ХХК нь Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ногоон хашаа дэд төсөл /Улиастай, Завхан/ барилгын төсвийг мэргэшсэн төсөвчин Л.Б*******аар батлуулсан атал “Х*******” ХХК-ийн захирал З.З тамга дарж гарын үсэг зурж баталгаажуулаагүй тендерт оролцсон.
4.10. ТОӨЗ-ны 15.2 Тендерийн үнэ нь ТОӨЗ-ны 1.1-д тодорхойлсон гэр ажлын нийт өртгийг илэрхийлэх ба тендерт оролцогчийн ирүүлсэн үнэлэгдсэн ажлын тоо хэмжээнд үндэслэнэ. Төсөвт өртгийн нэгдсэн товчооноос харахад
д/д | Зардлын нэр | Бүгд өртөг /төгрөг/ | Тендерийн баримт бичигт заавал шаардсан шаардлага | Бүгд өртөг /төгрөг/ | “Х*******” ХХК нь | Тендер баримт бичиг зөрчсөн заалт |
1 | Магадлашгүй ажил 2% | 37,348,838.00 | Магадлашгүй ажил 5% | 93,372,095.00 | Захиалаг-чийн зарласан үнээс давсан үнэ гарсан | ТОӨЗ-НЫ 21.2
|
2 | Төсвийн нийт дүн | 2,150,919,554.00 | Төсвийн нийт Дүн | 2,206,942,811.00 | ТОӨЗ-НЫ 34.3 |
4.11. Тус яамны Тендерийн үнэлгээний хороо нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 1 дүгээр бүлгийн ТОӨЗ 7.4, 30.4, 30.5, 31.3, 34.3, 2 дугаар бүлгийн ТОӨЗ 4.8, 12.1 (ж), 3 дугаар бүлгийн (Үнэлгээний ба чадварын шалгуур)-ын 1.5, ТОӨЗ-ны 21. Тендерт ирүүлэх хувь, түүнд гарын үсэг зурах гэх заалтуудыг зөрчиж шалгаруулалтыг явуулсан.Тендерийн үнэлгээний тайлангийн 9, 12 дугаарт "Г" ХХК -ыг Тендер ирүүлэх маягтад гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулаагүй тул 1 дүгээр бүлгийн ТОӨЗ-ны 7.4 дэх заалтын дагуу “Г” ХХК-ийг тендерээс татгалзсан байдаг. "Г" ХХК нь тендер ирүүлэх маягтад гарын үсэг зураагүй, тамга тэмдэг дараагүй байгаа нь ТОӨЗ-ны 7.4 -т заасны дагуу тендерээс татгалзах үндэслэл болно гээд тендерийн үнэлгээний хорооны гишүүд Г ХХК-ийг тендерээс хасаж байсан атал "Х*******" нь тендер ирүүлэх маягтад гарын үсэг зураагүй, тамга дараагүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн материалд илт харагдаж байгаа болно.
4.12. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тухайд, ямар эрх ашиг сэргэх талаар: Тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс гарсан бодит эд хөрөнгийн зардалд дэнчингийн мөнгө, өмгөөлөгчийн хөлс, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг уруу тендерийн маргаантай асуудлаар байнга зорчдог зардлууд болох автомашины бензиний мөнгө, хоолны зардал зэрэг наад захын хэрэгц зардлууд байнга гарч байгаа ба хариуцагчаас хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулсан нөхцөлд нэхэмжлэгч тендерт шалгарах бүрэн бололцоотой, тендерийн дагуу үйл ажиллагаа явуулснаар компанийн санхүүгийн чадавх дээшилж ашиг орлоготой болох, ажилтнуудын цалин хөлсийг олгох, нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн хувьд үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор гарсан зардлаа хасаж цэвэр ашиг нь тухайн компанийн олох ёстой орлого байхгүй болж, цаашдын компанийн үйл ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмж, ажилтан нарын мэргэжил дээшлүүлэхэд зарцуулах болон компани санхүүгийн хувьд болон үйл ажиллагаа тогтмол явуулснаар төрд татвар төлөх, нийт ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлөгдөх боломжтой байсан.
5. Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооноос нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
5.1. CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Ногоон хашаа дэд төсөл (Улиастай, Завхан Х/202105007/01/01) тоот тендер шалгаруулалт нь Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын хүрээнд явагдсан. Учир нь: Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "Vegetable Production and Irrigated Agriculture Project" олон улсын гэрээ байгуулагдсан. Тус олон улсын гэрээний дагуу Монгол улсад "Хний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай " L3895, L3896, G9205-MON төслийг Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы Сангийн санхүүжилтээр 2020-2026 он онуудад хэрэгжүүлэхээр болсон.
5.2. Дээрх олон улсын гэрээний 4 дүгээр хавсралтын 3 дугаар заалтад: "Худалдан авах ажиллагаа: Зээлдэгч нь, Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар дамжуулан доорх заалтыг хангаж ажиллана: а) Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг Худалдан авах ажиллагааны бодлого, Худалдан авах ажиллагааны журмын дагуу тус тус явуулна" гэж заасан. Мөн тус гэрээний 1 дүгээр зүйлийн нэр томьёо хэсгийн 1.02 дахь заалтын (v)-д "Худалдан авах ажиллагааны бодлого" гэдэг нь Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны бодлого-Бараа, ажил, зөвлөх ба зөвлөхийн бус үйлчилгээ (2017 онд батлагдсан, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтүүд)-ийг хэлнэ, (w)-д "Худалдан авах ажиллагааны журам" гэж Азийн хөгжлийн банкны Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журам (2017 онд батлагдсан, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтүүд)-ийг хэлнэ" гэж тус тус заасны дагуу төслийн бүх худалдан авах ажиллагаа нь "Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журам"-ын дагуу явагдаж байна.
5.3. Мөн Азийн хөгжлийн банкны Зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын "Оршил" хэсгийн 1.26-д "Азийн хөгжлийн банкны хяналт: Худалдан авах ажиллагаа нь харилцан тохиролцсон горимын дагуу явагдаж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор Азийн хөгжлийн банк нь эрсдэлд суурилсан аргын хүрээнд Зээлдэгчийн худалдан авах ажиллагааны горим, баримт бичиг, тендерийн үнэлгээ, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж болон гэрээг урьдчилсан ба дараах хяналт Түүврийн арга)-ыг ашиглан хянана гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны үе шат болгонд, тухай бүрт нь Азийн хөгжлийн банк хяналт тавьж холбогдох Зөвшөөрлийг олгосны дагуу худалдан авах ажиллагааны дараагийн үе шат үргэлжлэн явагддаг. Дээрх олон улсын гэрээний 1 дүгээр зүйлийн нэр томьёо хэсгийн 1.02 дахь заалтын (ч)-д "Төслийн хэрэгжүүлэгч гэдэг нь зээлийн журмын дагуу зээлийн төслийг захиран зарцуулах байгууллага буюу Х, , юм" гэж заасан.
5.4. "Хний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай төсөл”-ийн хүрээнд CW-6 Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Ногоон хашаа дэд төсөл (Улиастай, Завхан)-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дотоодын нээлттэй өрсөлдөөнт тендер 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зарлагдсан бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/33 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг үнэлж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан.
5.5. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 1 дүгээр бүлгийн ТОӨЗ 7.4, 31.3, 34.3, 2 дугаар бүлгийн ТОӨЗ-ийн 12.1 (ж), 3 дугаар бүлэг "Үнэлгээний ба чадварын шалгуур"-ын 1.5 дахь заалтуудыг зөрчиж шалгаруулалтыг явуулсан гэх тухайд: Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийг боловсруулан Азийн хөгжлийн банкаар 3 удаа хянуулж санал зөвлөмж тайлбарыг нь тусгаж эцэслэн боловсруулж дахин хянуулсны дүнд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Азийн хөгжлийн банк нь тендерийн баримт бичгийг баталж зарлах зөвшөөрөл өгсөн. Үүний дагуу тендерийн баримт бичгийг Х, , ны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан.
5.6. Дээрх батлагдсан тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлэг Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны: 31.3-т "Хэрэв тендерийг үндсэнд нь шаардлага хангасанд тооцсон бол захиалагч тендерийн үнэд хамааралтай, тоогоор илэрхийлэгдэж болохуйц жижиг зөрүүг засаж залруулна. Үүний үр дүнд орхигдуулсан эсхүл нийцээгүй зүйл эсхүл бүрэлдэхүүн хэсгийн үнийг тусгахын тулд зөвхөн харьцуулах зорилгоор тендерийн үнэд залруулга хийнэ. Залруулга хийхдээ 3 дугаар бүлэг "Үнэлгээний ба чадварын шалгуур"-т тодорхойлсон аргачлалыг хэрэглэнэ." гэж, 34.2-т "Захиалагч тендерийг үнэлэхдээ тендерийн үнэд дараах байдлаар залруулга хийж, тендерийн харьцуулах үнийг тодорхойлно. Үүнд: (a) ТОӨЗ-ны 32.1-д заасны дагуу арифметик алдааг шалгаж тендерийн үнийг залруулах, (б) ажлын тоо хэмжээний нэгтгэл дэх нөхцөлт зардал болон магадлашгүй ажлын зардлын дүнг хасаж, өдөр-ажлын зардлыг оруулан тооцсон тендерийн үнэ; (в) ТОӨЗ-ны 15.5-д заасны дагуу санал болгосон үнийн хөнгөлөлтийг тооцож тусгах; (г) ТОӨЗ-ны 31-д заасны дагуу тоогоор илэрхийлж болох жижиг зөрүүг тендерийн үнэд тусгах; (д) ТОӨЗ-ны 37-д заасны дагуу тендер нь хэт бага үнэтэй эсэхийг үнэлэх; (e) 3 дугаар бүлэг (Үнэлгээний ба чадварын шалгуур)-т дурдсан үнэлгээний хүчин зүйлсийг ашиглах." гэж заасан,
5.7. Мөн 3 дугаар бүлэг "Үнэлгээний ба чадварын шалгуур"-ын 1.5-д "Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс: Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, мөн/эсхүл орхигдуулсан зүйлсийн өртгийг доор дурдсаны дагуу тооцно: ТОӨЗ 31.3-т заасны дагуу тоолж хэмжигдэх жижиг зөрүү эсхүл орхигдуулсан зүйлсийн зардлыг үнэлнэ. Захиалагч нь тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор аливаа жижиг зөрүү ба орхигдуулсан зүйлсийн зардлын талаар өөрийн гэсэн үнэлгээг хийнэ." гэж тус тус заасан байгаа.
5.8. Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэг - Тодорхойлолт ба бусад шаардлага хэсэгт услалтын системийн тоног төхөөрөмж тусгагдаагүй бөгөөд тендер ирүүлсэн бусад 5 компани нь услалтын системийн тоног төхөөрөмжийн үнэ гэж тендерийн үнэд тусгаж ирүүлээгүй юм. Гэтэл “Х*******” ХХК тус услалтын системийн тендерт үнийн санал ирүүлэхдээ дотоодоос худалдан авах тоног төхөөрөмжүүдийн үнэ 181,818,182, гадаадаас импортлох материал тоног төхөөрөмжийн үнэ 65,000,000, суурилуулалт, механик автоматжуулалтын үнэ 10,000,000 төгрөг гэж шаардлагагүй илүү зүйл тусгасныг Тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлэг "Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа"-ны 31.3, 34.2 дахь заалт болон 3 дугаар бүлэг "Үнэлгээний ба чадварын шалгуур"-ын 1.5 (Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс)- д заасны дагуу нийт 256,818,192 төгрөгийг хасаж тендерийн үнийг 1,894,101,372.00 төгрөг болгож залруулан үнэлсэн.
5.9. Дээрх үнэлгээгээ тендерт оролцогч бүх компанийн ирүүлсэн тендерийн иж бүрэн материалын хамт Азийн хөгжлийн банканд хүргүүлж хянуулсан. Азийн хөгжлийн банк дээрх тендерийн үнэлгээг хянаж үзээд үнэлгээний хорооны зөвлөмжийг баталж улмаар 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Х*******” ХХК-тай 1,894,101,372.00 төгрөгийн гэрээ байгуулах эрх олгосон тухай зөвшөөрөл ирүүлсэн.
5.10. Тендерийг шударгаар харьцуулахын тулд жижиг орхигдуулсан зүйлс, эсхүл тусгагдаагүй үлдээсэн ажлын зардлыг тендерийн үнэ дээр нэмж тооцно гэж заасныг зөрчсөн гэх тухайд: Тус тендерийн үнэлгээний хувьд тусгагдаагүй үлдээсэн, орхигдуулсан ажлын зардал байхгүй, харин “Х*******” ХХК-ийн хувьд услалтын системийн тоног төхөөрөмжийн үнэ гэж илүү зүйл тусгаж ирүүлсэн учраас үүнийг тендерийн үнээс хасаж батлагдсан тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлгийн "Үнэлгээний ба чадварын шалгуур"-ын 1.5 (Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс)-д "Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс: Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, мөн/эсхүл орхигдуулсан зүйлсийн өртгийг доор дурдсаны дагуу тооцно: ТОӨЗ 31.3- т заасны дагуу тоолж хэмжигдэх жижиг зөрүү эсхүл орхигдуулсан зүйлсийн зардлыг үнэлнэ. Захиалагч нь тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор аливаа жижиг зөрүү ба орхигдуулсан зүйлсийн зардлын талаар өөрийн гэсэн үнэлгээг хийнэ." гэж заасны дагуу тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор тендерийн үнэд залруулга хийсэн.
5.11. Нэхэмжлэгч "А*******" ХХК нь дээрх асуудлаар Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газарт удаа дараа гомдол гаргаж байсан. Азийн хөгжлийн банкны консулар (ADB counselor) нь Тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлэг "Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа"-ны 31.3, 34.2 дахь заалт болон 3 дугаар бүлэг "Үнэлгээний ба чадварын шалгуур"-ын 1.5 (Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс)-д заасны дагуу "Х*******" ХХК-ийн тендерийн үнийг залруулсан үнэлгээний хорооны хурлын шийдвэрийг үндэслэлтэй зөв гэж үзэн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн хариуг и-мэйлээр ирүүлсэн.
5.12. Тусгай зөвшөөрөл, ТУР-1 маягтын шаардлага, төсөвт өртөг, санхүүгийн аудитлагдсан тайлангийн тухайд: Тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэг - Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт TОӨЗ 4.8-д "Ажил гүйцэтгэхэд шаардагдах тусгай зөвшөөрөл: "шаардлагатай", Тусгай зөвшөөрлийн ялгах дугаар ба нэр: Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлага: (Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаар тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлагатай дүйцнэ),
5.13. 1) БА 3.2 ба эсхүл түүнтэй дүйцэх 2.3.2. Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил; (эсвэл БА 2.1 эсхүл түүнтэй дүйцэх 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил)" гэж тусгай зөвшөөрлийг шаардсан. Энэ нь дээрх 2 тусгай зөвшөөрлийн аль нэг нь байхад тусгай зөвшөөрлийн шаардлага хангасанд тооцогдохоор байна. “Х*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд БА 6.1, БА 6.2, БА 6.3, БА 6.4. БА 8.1 болон "БА-4.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил" тусгай зөвшөөрлийг ирүүлсэн. Улсын бүртгэлийн 000226824 тоот гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг "Барилга угсралтын 2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.2.2 заалтын дагуу /2016-05-23 - 2021-05-23/" гэж заасан бөгөөд үүнтэй хавсаргаж Монголын барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн.
5.14. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар "Дүрэм шинэчлэн батлах тухай" тушаалын 2.2-д "Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал дээшлэхэд өмнөх ангиллын холбогдох төрлийн барилга байгууламжууд тухайн ангилалд шууд хамаарна” гэж заасан учир БА 4.1 тусгай зөвшөөрлийн ажлын хамрах хүрээнд БА-2.1 тусгай зөвшөөрөл нь багтаж байгаа бөгөөд БА-4.1 тусгай зөвшөөрөл нь төвөгшлийн ангиллаараа илүү өндөр учир БА-2.1 тусгай зөвшөөрлийг бүрэн орлох чадвартай юм.
5.15. Батлагдсан тендерийн баримт бичгийн ТУР-1 маягт буюу үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлагын хувьд: Батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэг - Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 12.1(ж)-д усны барилга байгууламжийн ажилтай ижил төстэй ажлыг усны барилга байгууламж, үерийн хамгаалалтын болон замын далан, суваг шуудуу, усан сан, хөв цөөрөм, барилгын арматур бетон цутгалт гэж тодорхой зааж өгсөн. "Х*******" ХХК нь сүүлийн 3 жилд (2018-2020 онуудад) усны барилга байгууламжийн ажилтай ижил төстэй буюу барилгын арматур бетон цутгалтын ажлыг гүйцэтгэсэн байна. Үүнд: "Х*******" ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр "Герман стандарт" ХХК-тай 14 давхар барилга угсралтын ажил гүйцэтгэх 1,408,448,213.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт үйлдсэн байна. Тайлбар: Усны барилга байгууламжийн гол ажлууд болох толгойн барилга, түвшин өргөх далан, хуваарилах барилга болон гол суваг, хуваарилах суваг, дөхүүлэх суваг, салбар сувгуудыг бетон цутгалтаар хийх учир ижил төстэй ажлын жагсаалтад барилгын арматур бетон цутгалтын ажил багтсан тул энэ нь ижил төстэй ажлын шаардлагад нийцэж тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан болно.
5.16. "Х*******" ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр "Тайк ДХД" ХХК-тай дулаан, бохир, цахилгаан татаж холбох ажил гүйцэтгэх 336,440,000.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Тайлбар: Усны барилга байгууламжийн гол суваг, хуваарилах суваг, дөхүүлэх суваг, салбар суваг болон хуваарилах сувгийн далд хоолойн барилгын ажил нь ус дамжуулах далд сүлжээний ажилтай ижил төстэй ажлын шаардлагад нийцэж тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан болно. "Х*******" ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр "Герман стандарт" ХХК-тай барилга угсралт, үерийн ус зайлуулах системийн ажил гүйцэтгэх 2,192,162,000.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Тайлбар: Тус гэрээгээр уулын үерийн усыг орон сууцны хорооллын дундуур орохоос сэргийлж үерийн усны даланг байгуулж, усыг зайлуулах цогц системийг хийж гүйцэтгэсэн үерийн хамгаалалтын болон замын далан, суваг шуудуу барих ижил төстэй ажлын шаардлагад нийцэж тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасанд тооцогдсон.
5.17. Уг тендер нь цаасан суурьтай уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд Азийн хөгжлийн банкны журмын дагуу тухайн тендерт оролцогч компаниудын ирүүлсэн тендерийн материалд үндэслэж тендерийн үнэлгээг хийсэн. Энэ тендер шалгаруулалт нь цахим тендер биш учраас tender.gov.mn сайтнаас мэдээлэл авах шаардлагагүй юм. "Х*******" ХХК нь санхүүгийн аудитлагдсан тайлангийн сүүлийн 3 (2018, 2019, 2020 он) жилийн хуулбарыг өөрийн тендертэй хамт ирүүлсэн. Мөн "Х*******" ХХК нь тендерийн төсөвт өртгийг мэргэшсэн төсөвчин Л.Б*******аар батлуулан ирүүлсэн байсан.
5.18. Тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлгийн ТӨОЗ 7.4-д тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл баримт материалыг ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэлтэй гэж заасан. Үүнд; АЖИ-1 маягт Санал болгож буй ажилтнууд, АЖИ-2 маягт Санал болгож буй ажилтнуудын товч намтар гэх тухайд: "Х*******" ХХК нь тендерийн баримт бичигт заасан ажилтнуудын шаардлага АЖИ-1, АЖИ-2, тоног төхөөрөмжийн шаардлага ТОН маягтуудыг бүрэн бөглөж ирүүлсэн нь тендерийн баримт бичигт шаардсан шаардлагыг хангасан.
5.19. Тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэг - Ажилтнуудын шаардлагад "Усны барилга байгууламжийн инженерийн нийт ажилласан жил нь 5, үүнээс 3 жил нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх ёстой" гэж заасан. "Х*******" ХХК-ийн санал болгосон Н******* овогтой Н нь нийт ажилласан жил нь 13, үүнээс 10 жил нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн нь тендерийн баримт бичгийг шаардлагыг хангасан. Ажилтнуудын шаардлагад "Төслийн ерөнхий инженерийн нийт ажилласан жил нь 10, үүнээс 5 жил нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх ёстой" гэж заасан. "Хан- Империал" ХХК-ийн санал болгосон Н******* овогтой С нь нийт ажилласан жил нь 20, үүнээс 11 жил нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн нь тендерийн баримт бичгийг шаардлагыг хангасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Хариуцагч Х, , наас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
6.1. Х, , , "Х*******" ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Услалтын системийг сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл (Улиастай, Завхан)-ийн ажил гүйцэтгэх CW-6 дугаар гэрээг хүчингүй болгох: Тус нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 оны 05 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан Зээлийн хэлэлцээрийн 3.03 дахь заалт, тус хэлэлцээрийн хавсралт 4-ийн 3(а)-д "аливаа үйлчилгээг худалдан авах ажиллагааг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журам болон Зөвлөх үйлчилгээний журмын дагуу худалдан авах, эсхүл худалдан авах нөхцөлийг хангана" гэсний дагуу АХБ-ны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын дагуу тус тендер шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан этгээдтэй гэрээ байгуулсан тухай тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж өгсөн.
6.2. АХБ-аас тендер шалгаруулалтын үе шат бүрийг өөрийн баталсан дүрэм, журмын дагуу зохион байгуулагдаж байгаа эсэхийг хянаж, зөвшөөрөл өгч баталгаажуулан гэрээ байгуулах зөвшөөрлийг өгсний үндсэн дээр мэдэгдэл өгч, гэрээг байгуулсан. Захиалагч нь энэхүү гэрээ байгуулахдаа Зээлийн хэлэлцээр, АХБ-ны дүрэм, журмыг баримтлан ажилласан. Иймд хариуцагч нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, АХБ-ын холбогдох журмын дагуу зохион байгуулагдсан тендерийн шалгаруулалтын үр дүнд шалгарсан этгээдтэй тус гэрээг байгуулсан тул тус гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
6.3. Х, болон "Х*******" ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан)-ийн ажил гүйцэтгэх гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан "Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгох" үйлчлэлгүй бөгөөд Иргэний хуулийн 31 дүгээр бүлэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ буюу хувийн эрх зүйн харилцааг зохицуулсан хэлцэл юм. Нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн дээрх гэрээ нь Иргэний хуульд заасан хувийн эрх зүйн харилцааг зохицуулахаар байгуулагдсан байх тул Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх маргаанд хамаарахгүй ба энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
6.4. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр болон гэрээ байгуулах эрх олгосон үндэслэл нь зээлдүүлэгчийн баталсан бодлого журамд нийцсэн бөгөөд Олон улсын гэрээнд заасны дагуу зээлдэгч нь АХБ-ны Худалдан авах ажиллагааны бодлого, журамд нийцүүлэн үүргээ гүйцэтгэсэн, мөн тухай тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон тул тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлэх үндэслэлгүй.
6.5. Нэхэмжлэгчийн шаардлага болгон гаргаж буй баримт бичиг эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд "Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Ногоон хашаа дэд төсөл (Улиастай, Завхан)" ажлын гүйцэтгэгчийг сонгох Тендерийн үнэлгээний хорооны даргаас үнэлгээний хорооноос гарсан зөвлөмж(тэмдэглэл)-ийг Захиалагчид хүргүүлж буй буй албан бичиг юм. Энэхүү албан бичиг нь захиргааны актын шинжгүй бөгөөд мэдээлэл хүргүүлэх зорилготой албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу гарсан. Иймд "А*******" ХХК-аас нэмэгдүүлсэн болон өмнө гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
6.6. Нэхэмжлэгчээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 134 дугаар "Хэргийн харьяалал тогтоох тухай" тогтоолын Тогтоох нь хэсгийн 1-д "...тендер сонгон шалгаруулалтыг дахин хянаж, үнэлэхийг даалгах, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тогтоосугай", 2-д "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай" гэснийг тус тус зөрчиж байна. Дээд шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан "хэргийн харьяалал тогтоолгох хүсэлт"-д тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн харьяаллыг тогтоосон бөгөөд тус нэхэмжлэлийг гаргах хугацааг хуульд заасны дагуу 30 хоногоор тогтоосон тул нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчээс гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх талаар" 88 дугаар албан бичиг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийг хангаагүй байна. Иймд "А*******" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Гуравдагч этгээд “Х*******” ХХК-иас нэхэмжлэлийг үгүйсгэн дараах тайлбарыг гаргаж байна.
7.1. Манай компани уг тендерт зохих журмын дагуу оролцож, Х, , ны 2021/09/10-ны өдрийн 01/2818 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл, 2021/09/28 өдрийн 01/3018 тоот Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тус тус хүлээн авч Мөн Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Завхан аймаг, Улиастай сумын Ногоон хашаа дэд төсөлд гүйцэтгэгчээр шалгарсан билээ. Уг тендер шалгаруулалтын асуудалтай холбоотойгоор “Аригшин” ХХК-ийн нэхэмжлэлд дурьдагдсан дараах асуудлуудад тайлбар хүргүүлж байна.
7.2. Х, , ны 2021/09/18-ны өдрийн 01/3018 тоот Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийн дагуу уг тендерийн ажлыг 1,894,101,372,0 /Нэг тэрбум найман зуун ерэн дөрвөн сая нэг зуун нэг мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийн үнийн дүнгээр хийж гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.
7.3. Х*******” ХХК нь Тендерийн баримт бичигт тусгагдсан тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангасан. ТОӨЗ 4.8-д БА 3.2 ба эсхүл түүнтэй дүйцэх 2.3.2. Усны барилга барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил эсвэл БА 2.1 эсхүл түүнтэй дүйцэх 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийх тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардсан. Манай компани 2016 онд тусгай зөвшөөрлөө 5 жилийн хугацаатайгаар авсан ба хугацаа дууссан тул сунгуулахаар материалаа өгсөн байсан. Тендерийн баримт бичигт заасан шаардлагын холбогдох байгууллагын шийдвэрийг ирүүлнэ гэсний дагуу Барилгын Үндэсний Ассоциацын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21/554/ТЗ албан тоотыг /5 дугаар XX-ийн 82-р тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний хамт өгсөн. 5 дугаар ХХ-ийн 81-р талд авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээнд Барилга угсралтын 2.1.2-т заасан ажлын зөвшөөрөл байсан. Харин сунгуулахаар өгсөн баримтын дагуу дээрх албан тоотын дагуу БА 4.1-ээр зөвшөөрөл олгох асуудал дэмжигдэж улмаар тусгай зөвшөөрлөө авсан.
7.4. ТОӨЗ 4.8-д Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл шаардлага нь Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 89-р тушаалаар батлагдсан суурь нөхцөл шаардлагатай дүйцнэ гээд зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн "Аргачлал батлах тухай" 33 дугаар тушаалаар "2018 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан тусгай зөвшөөрөл олгох шаардлагыг 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан шаардлагатай дүйцүүлсэн” байдаг. Манай компанийн тусгай зөвшөөрлийн БА 4.1 заалт нь 16 давхар хүртэл барилгын цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийх зөвшөөрөл ба БА 2.1 ба 2.1.2 нь 1-5 хүртэл барилгын ажлын зөвшөөрөл болно. Иймд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан дүрмийн 2.2-т "Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал дээшлэхэд өмнөх ангиллын холбогдох төрлийн байгууламжууд тухайн ангилалд шууд хамаарна" гэсэнтэй нийцэж байх тул тусгай зөвшөөрөл нь шаардлага хангасан болно.
7.5. ТББ-ийн ТОӨЗ-ны гуравдугаар бүлгийн Үнэлгээний ба чадварын шалгуурын 2.4-т Барилгын ажлын туршлагын шалгуур шаардлага нь 2.4.1-т Төрөл ба хэмжээгээр ижил төстэй ажлыг “усны барилга байгууламж, үерийн хамгаалалтын болон замын далан, суваг шуудуу, усан сан, хөв цөөрөм, барилгын арматур бетон цутгалт гэж заасан. Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлага 2.4.2-т шаардлага нь 2.4.1-д заасан хугацаанд дээрх эсвэл бусад гэрээний тухайд баримтлах үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлага гэж заасан. Манай компанийн хувьд 2018 онд гэрээний үнийн дүн 1.408.448.213 төгрөг бүхий Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлах "Туул гарден” хотхоны 14 давхар, 2 блок, 135 айлын дулаан зогсоолтой, үйлчилгэй орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2019 онд гэрээний үнийн дүн 2.192.162.000 төгрөг бүхий Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах "Гэрэгэ вилла" хотхоны 3 блок 45 айлын дулаан зогсоолтой, үйлчилгэй орон сууцны барилга угсралтын ажил болон тус хотхон Богд хан уулын аманд байрладаг учир уулын үерийн усыг орон сууцны дундуур орохоос сэргийлж үерийн усны далан байгуулж, усыг зайлуулах цогц системийг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн "Тайк ДХД” ХХК-ны баригдаж байгаа барилга руу "Туул гарден" хотхоноос цэвэр ус, дулаан болон бохирын шугам хоолой татах, түүнтэй холбоотойгоор ЦТП болон ХТП-г өргөтгөх, холбох цахилгааны ажлыг 336.440.000 төгрөгийн үнийн дүнтэйгээр хийж гүйцэтгэсэн. Гэрэгэ вилла хотхоны А5 блок, 19 айлын орон сууцны барилгын цахилгаан монтаж угсрах ажлыг гүйцэтгэсэн. Иймд манай компани ТББ-ийн шаардлага хангасан баримт бичгүүдийг зохих журмын дагуу өгсөн, барилгын ажлын туршлагын шаардлага, шалгуурыг хангасан болно.
7.6. А******* компанийн тендер шалгаруулалтын үед гаргасан гомдол дээр эдгээр ажилтнуудын талаарх гомдол огт байгаагүй. Шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тендер шалгаруулалтын баримт бичгүүд болон Тендерийн үнэлгээний хорооны тайлан зэрэгтэй танилцсаны дараа ийм үндэслэл гаргах эрх байхгүй гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны акт, үйл ажиллагаа дээр үндэслэн үндэслэл, шаардлагаа тодорхойлох нь хуульд нийцэж байна. Аль нь ч таарч магадгүй гэсэн байдлаар дуртай зүйлээ нэмж, хасаж бичиж байгааг зөвшөөрөхгүй байна. Төслийн ерөнхий инженер Н.Солонгыг Усны барилга байгууламжийн барилга угсралтын хүрээнд зөвлөх зэрэгтэй байх шаардлагыг хангаагүй гэжээ. ТББ-ийн 68-р талд ТОӨЗ-ны 6-р бүлэг Тодорхойлолт ба бусад шаардлагын 4-т Ажилтнуудын шаардлагын талаар заасан ба 14 ажлын байранд 16 ажилтантай байхаар шаардсан. Төслийн ерөнхий инженер нь дор хаяж усны барилгын мэргэшсэн эсхүл зөвлөх инженер зэрэгтэй байх гэж заасан ба манай компанийн төслийн инженер Н.С нь МУ-ын Техникийн Их Сургуулийг усны барилга байгууламжийн мэргэжлээр барилгын инженерийн бакалаврын зэрэгтэй, 2020 онд Барилга, хот байгуулалтын яамнаас "Усны барилга байгууламжийн зураг төсөл"-ийн инженерийн зэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хүчинтэй гэрчилгэй болно. Нэхэмжлэгч нь хаанаас усны барилга байгууламжийн угсралтын зөвлөх инженер байх шаардлага зохиож гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. Ажилтны шаардлага дээр усны барилгын угсралтын болон зураг төслийн зөвлөх байна гэж нарийвчилж заагаагүй тул төслийн ерөнхий инженер Н.С шаардлагыг бүрэн хангасан болно.
7.7. Усны барилга байгууламжийн инженер Н.Ныг усны барилга угсралтын мэргэшсэн зэрэгтэй байх шаардлагыг хангаагүй гэжээ. Ажилтны шаардлага дээр усны барилга угсралтын мэргэшсэн зэрэгтэй байх гэсэн үг өгүүлбэр байхгүй байгааг анхаарч үзэхийг хүсье. Н.Н нь сантехник, инженерийн байгууламжийн мэргэжлээр барилгын инженерийн бакалаврын зэрэгтэй учир шаардлагыг хангасан болно. Эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер 2 ажилтан байхаар заагдсан ба С.Эгиймаа, С.Х нар нь энэ чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан дипломтой байхад ХАБЭА-ны сертификаттай байх шаардлагагүй. Барилгын техникч О.Быг шаардлага хангаагүй гэдэг нь ойлгомжгүй байна. О.Б нь МУ-ын ШУТИСургуулийг Дулааны цахилгаан станцын ашиглалт мэргэжлээр механик инженерийн бакалаврын зэрэгтэй тул шаардлагыг хангаж байна.
7.8. Мэргэшсэн төсөвчин Л.Б*******ын батлуулсан барилгын төсөвт өртгийн нэгдсэн товчоон дээр магадалшгүй ажил 2 хувь ба 37.348.838 төгрөг ба нийт төсөвт өртгийг 2.150.919.554 төгрөг гэж гаргасан. Тухайн Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажлын агуулга, ажлын зураг, ажлын нэр төрөл зэрэг нарийвчлалтай тодорхой байсан тул магадалшгүй ажил бараг гарахааргүй байсан тул хувийг нь бууруулж 2 хувиар тооцсон нь захиалагчийн зарласан үнээс давсан зүйл байхгүй. Харин ч манай компани хамгийн бага хувиар тооцоолж тусгасан нь ТББ-ийг зөрчөөгүй.
7.9. ТОӨЗ Зааварчилгааны 21.3-т Хэрэв тендер ирүүлэх маягтад гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол тендерээс татгалзана. ТШӨХ-ийн 12.1/ж/ 7-д 4-р бүлэгт заасан тендерийн үнийн маягт болон үнийн хуваарийн дагуу тендерийн үнийг ирүүлнэ. ....Мөн нэмэлтээр тендерийн үнийг МУ-ын барилгын төсөв зохиох дүрэм /БНбД 81-95-12*/2020/-ийн дагуу бэлтгэн эрх бүхий төсөвчнөөр батлуулан ирүүлнэ, ТОӨЗ-ийн 12. Тендерийн иж бүрдлийн /ж/-д ТШӨХ-д шаардсан бусад баримт бичиг гэж тус тус заасан. Манай компанийн зүгээс тендер ирүүлэх бүх маягтад зохих зааврын дагуу бүрэн гүйцэт бөглөн захирал З.З гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулсан. Мэргэшсэн төсөвчний мэдлэг боловсрол, эрх хэмжээнийхээ хүрээнд тусгай программ дээр хийж баталгаажуулсан төсөв бол тендерийн иж бүрдэлд хамаарах бусад баримт бичиг тул захирал гарын үсэг зурах эрх байхгүй мөн ийм шаардлага байхгүй. Харин манай компанийн бэлтгэсэн тендерийн иж бүрдэлд хамаарч байгаа тул компанийн тамгыг дарсан болно.
7.10. "Г" ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэл "А*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд ямар ч хамааралгүй, зөвхөн өөрийн зөрчигдсөн эрхийн талаар нэхэмжлэл гаргахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасныг зөрчиж байна. Мөн "А*******” ХХК нь "Г” ХХК-ийг төлөөлөх эрхгүй учир тус компанийн тендерийн талаар гомдол гаргах эрх байхгүй. Тендерийн үнэлгээний тайлангаас харахад зөвхөн гарын үсэг зурж, тамга дарагдаагүй гэдгээр бус "Г" ХХК нь Төрөл ба хэмжээгээр төстэй гэрээний туршлагыг нотлон харуулах ТУР-1 маягт, Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлагыг нотлон харуулах ТУР-2 маягтыг ирүүлээгүй, тендер ирүүлэх маягтад гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй зэрэг хэд хэдэн шаардлагыг хангаагүй учраас тендерээс татгалзсан байгааг анхаарч үзнэ үү.
7.11. Манай компани Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Завхан аймгийн Улиастай сумын "Ногоон хашаа услалтын системийн засвар, шинэчлэлт"-ийн ажил гүйцэтгэгчээр тендерт шалгарч Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний урьдчилгаа төлбөр 172.191.059.0 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, барилгын ажлын гүйцэтгэлээр 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 349.360.764.60 төгрөгийн нийт 587.907.017.5 төгрөгийн санхүүжилтийг авсан байгаа болно. Манай компанитай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар ч үндэслэл байхгүй байна. Иймд нэмж тодруулсан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “А*******” ХХК-аас “Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэр, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тайлан, Х, ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл", 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3018 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг хүчингүй болгуулах, Х, болон “Х*******” ХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан) -ийн ажил гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлэхийг хариуцагч нарт даалгах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлж байна.
2. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд “Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тайлан, Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк /Asian Development Bank/ хооронд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Хний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай төсөл”-ийг хэрэгжүүлэх L3896-MON дугаартай зээлийн хэлэлцээрийг байгуулсан, тус хэлэлцээрийн хавсралт 4, “Худалдан авах үйл ажиллагаа" хэсгийн 3.-т “Бараа, ажил болон аливаа үйлчилгээ худалдан авах ажиллагааг Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам болон Зөвлөх үйлчилгээний журмын дагуу тус тус явуулна” гэж зохицуулжээ.
4. Гадаад харилцааны яамны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09/1204 дугаартай албан бичгээр дээрх хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан Монгол Улсын олон улсын гэрээ мөн болох талаарх лавлагааг шүүхэд ирүүлсэн байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө.” гэж заасны дагуу тус хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулагдсан Х, , наас зарласан “Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын “Ногоон хашаа дэд төсөл” (Улиастай, Завхан)” CW-6 дугаартай тендерийн маргааныг шүүхээс Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын дагуу хянан шийдвэрлэхийг эхэнд тэмдэглэх нь зүйтэй.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлийн тухайд, Азийн хөгжлийн банк болон Япон улсын “Ядуурлыг бууруулах сан”-гийн санхүүжилтээр хийгдэх “Хний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай ” төслийн хүрээнд Х, , ны захиалгаар “CW-6.Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан Х/202105007/01/01 тоот нээлттэй өрсөлдөөнт тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрээр гуравдагч этгээд “Х*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, тус компанид 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл”-ийг хүргүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан)-ийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.
6. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс “...“Х*******” ХХК нь тендерийн баримт бичигт заасан ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, ажлын туршлага, боловсон хүчний шаардлага зэргийг хангаагүй тендерийг ирүүлсэн байхад техникийн саналыг харгалзахгүйгээр тендерийн үнийн саналыг үнэлж, санал болгосон 2,150,919,554 төгрөгийн үнийн дүнгээс 256,818,192 төгрөгийг хасаж, хамгийн бага үнийн санал гаргасанд тооцон тендерийг нь шалгаруулсанд гомдолтой ...” гэж маргасан бол хариуцагч нараас нэхэмжлэлийг үгүйсгэж, “... “Х*******” ХХК нь тендерийн баримт бичигт заагаагүй услалтын системийн тоног төхөөрөмж болох бороожуулагч худалдан авахаар 256,818,192 төгрөгийг илүү тусгасан байсан тул хасаж үнэлсэн, нэхэмжлэгчийн маргаад байгаа тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагыг гуравдагч этгээд хангасан учраас үнийн саналыг үнэлсэн..., тендер сонгон шалгаруулалтыг Азийн хөгжлийн банкны хяналт дор зохион байгуулж, тухай бүр хянуулсан учраас дахин тендерийг үнэлэх боломжгүй...” гэсэн тайлбарыг гаргасан.
7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Тендерийн үнэлгээний хороо нь Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж, тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу “Х*******” ХХК-ийн тендерийг үнэлээгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
8. “Хан-империал” ХХК нь тендерт оролцохдоо услалтын системийг хийж гүйцэтгэх нийт төсөвт өртгийг 2,150,919,555 төгрөг байхаар тооцоолол хийлгэж, мэргэшсэн төсөвчин Л.Б*******аар төсвөө[1] батлуулсан байх бөгөөд тус мөнгөн дүнгээр тендерийн үнийн саналыг гаргажээ.
9. Гэтэл Тендерийн үнэлгээний хорооноос тендер шалгаруулалтын явцад “Х*******” ХХК-ийн тендерийг үнэлэхдээ “ажлын даалгавар буюу техникийн шаардлагад тусгагдаагүй услалтын системийн тоног төхөөрөмж, түүний суурилуулалт гэж нэмэлт 256,818,192 төгрөг тусгасан нь тоолж хэмжигдэх жижиг зөрүүд тооцогдоно” гэж үзээд ямар нэг тодруулга авахгүйгээр тендерийн үнээс нь хасаж, тендерийн үнийг 1,894,101,372 төгрөг болгон залруулсан, ийнхүү “Х*******” ХХК-ийн тендер хамгийн бага үнийн санал гаргасан тендерээр шалгарсан байна.
10. Хариуцагчаас “... Тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлгийн "Үнэлгээний ба чадварын шалгуур"-ын 1.5 (Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс)-д "Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, орхигдуулсан зүйлс: Тоолж хэмжигдэх жижиг зөрүү, алдаа, мөн/эсхүл орхигдуулсан зүйлсийн өртгийг доор дурдсаны дагуу тооцно: ТОӨЗ 31.3-т заасны дагуу тоолж хэмжигдэх жижиг зөрүү эсхүл орхигдуулсан зүйлсийн зардлыг үнэлнэ. Захиалагч нь тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор аливаа жижиг зөрүү ба орхигдуулсан зүйлсийн зардлын талаар өөрийн гэсэн үнэлгээг хийнэ." гэж заасны дагуу тендерийг шударгаар харьцуулах нөхцөлийг хангах зорилгоор тендерийн үнэд залруулга хийсэн...” гэж тайлбарлах боловч “Х*******” ХХК-ийн үнийн хуваарьт тусгасан 256,818,192 төгрөгийн зардал нь тоолж хэмжигдэх жижиг зөрүү биш.
11. Харин Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 30.3.-т “Шаардлагад үндсэндээ нийцсэн тендер гэж тендерийн баримт бичигт дурдсан бүх шаардлагыг том зөрүү, болзолт нөхцөл, эсхүл орхигдуулсан зүйлгүйгээр хангасан тендерийг хэлнэ. Доор дурдсан зүйлсийг том зөрүү, болзолт нөхцөл, эсхүл орхигдуулсан зүйл гэж үзнэ. Үүнд: ... (в)-д “үнийн саналыг хүлээн зөвшөөрөх, эсхүл залруулах замаар шаардлагад нийцсэн бусад тендерт оролцогчийн өрсөлдөөнт байдалд шударга бусаар нөлөөлөхөөр бол” гэж заасан тендер оролцогчдын хоорондын өрсөлдөөнт байдалд шударга бусаар нөлөөлөх том зөрүү байхад Тендерийн үнэлгээний хорооноос ТОӨЗ-ны 30.4-т “Хэрэв тендер нь тендерийн баримт бичгийн шаардлагад үл нийцэж байвал захиалагч уг тендерээс бүхэлд нь татгалзах бөгөөд том зөрүү, болзолт нөхцөл, эсхүл орхигдуулсан зүйлд засвар хийх замаар ийм тендерийг шаардлагад нийцсэн болгож болохгүй.” гэж заасныг зөрчиж, “Х*******” ХХК-ийн үнийн саналд залруулга хийсэн нь шударга бусаар тендерийг үнэлсэнд тооцогдоно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
12. Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооноос “Х*******” ХХК-ийн үнийн хуваарийн услалтын тоног төхөөрөмжийн зардал хэсэгт тусгасан 256,818,192 төгрөгийн зардлыг бусад тендерт оролцогч нар тусгаагүй, услалтын тоног төхөөрөмж, бороожуулагч худалдан авах шаардлагагүй байсан учраас тендерийн үнээс хассан гэж маргах боловч дээр дурдсанчлан услалтын системийг хийж гүйцэтгэх нийт төсөвт өртгийг 2,150,919,555 төгрөг байхаар тендерийн төсвийг баталсан, төсвийн нийт задаргаанд “услалтын системийн тоног төхөөрөмж авах зардал” тусгагдаагүй, тендерийн үнэ-төсөвт өртгийн дүн хоёрыг салгаж дүгнэх боломжгүй байхад энэ талаар тендер шалгаруулалтын явцад “Х*******” ХХК-аас тодруулга аваагүй хэрнээ ямар үндэслэлээр бороожуулагч машин худалдан авах зардал гэж 256,818,192 төгрөгийн зардлыг хассан нь ойлгомжгүй байхаас гадна шүүх хуралдаанд “...тендерийн үнээс хасаж үнэлсэний дараа гуравдагч этгээд өөрсдөө тус дүнгээр ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч гэрээ байгуулсан, ... мөн тухайн гүйцэтгэгч байгууллага ямар зардлаасаа хэрхэн хасаж ажлаа гүйцэтгэх нь өөрсдийнх нь асуудал, бусад зардлаа танах байдлаар ажлаа гүйцэтгэх бүрэн боломжтой...” гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй.
13. Иймд Тендерийн үнэлгээний хорооноос өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, тендерт оролцогчийн тендерийн баримт бичигт залруулга хийх замаар хамгийн бага үнийн санал гаргасан тендерээр “Х*******” ХХК-ийг шалгаруулсан нь Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын 3 дугаар хавсралт Нээлттэй өрсөлдөөнт сонгон шалгаруулалт бүлгийн 69-т “Тендерт оролцогч тендерийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийн саналыг өөрчилж үл болно. Зээлдэгч нь тендерт оролцогчоос тендерийн саналыг үнэлэхэд шаардлагатай аливаа нэгэн тодруулгыг хүсч болох боловч тендер нээснээс хойш тендерт оролцогчоос тенерийн саналын агуулга болон үнийг өөрчлөх, эсхүл тендерийн баримт бичигт шаардсан чухал баримтыг ирүүлэхийг шаардах эсхүл зөвшөөрөхийг хориглоно.”, 73-т “Хэрэв тендерийн санал нь үндсэн шаардлагад нийцээгүй байвал, тухайлбал тендерийн баримт бичгийн нөхцөл шаардлага ба техникийн тодорхойлолтоос том зөрүүтэй, эсхүл болзолт нөхцөлтэй байвал тухайн саналыг цаашид үнэлэхгүй. Тендерт оролцогч тендерийн саналыг нээснээс хойш том зөрүү эсхүл болзолт нөхцөлийг залруулах болон хасах эрхгүй” гэж заасныг зөрчжээ.
14. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 6 дугаар бүлгийн “Тодорхойлолт ба бусад шаардлага”-д заасан 16 инженер, техникийн ажилтнуудтай байх[2], үүнээс төслийн ерөнхий инженер нь дор хаяж усны барилгын мэргэшсэн, эсхүл зөвлөх инженерийн зэрэгтэй, нийт ажлын туршлага 10 жил, ижил төстэй ажлын туршлага 5 жил байх шаардлагыг тавьсан байхад “Х*******” ХХК-ийн санал болгосон төслийн ерөнхий инженер Н.С нь усны барилга байгууламжийн барилгын инженерийн бакалавр зэрэгтэй, усны барилга байгууламжийн зураг төслийн зөвлөх инженер, мөн барилгын техникчээр санал болгосон О.Б нь “дулааны цахилгаан станцийн ашиглалтын инженер” болох нь тэдгээрийн бакалаврын диплом болон гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдсон[3], тендерийн баримт бичигт заасан техникийн санал-ажилтнуудын шаардлагыг хангахгүй боловсон хүчнийг санал болгосон байна.
15. Гэтэл Тендерийн үнэлгээний хорооноос тендерийг нээхдээ гуравдагч этгээд “Х*******” ХХК-ийн санал болгосон төслийг хэрэгжүүлэх ажилтнуудыг мэргэжлийн хувьд тохирсон гэж үзсэн нь Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын 3 дугаар хавсралт Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт бүлгийн 67-т “Тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлохын тулд техникийн саналыг эхлээд нээнэ. Зөвхөн шаардлагад нийцсэн техникийн саналтай тендерт оролцогчийн санхүүгийн саналыг үнэлэх болон харьцуулахаар нээнэ. Техникийн санал нь шаардлага хангаагүй тендерт оролцогчийн санхүүгийн саналыг нээхгүйгээр даруйхан буцаана” гэж заасантай нийцээгүй.
16. Тендерийн баримт бичигт зааснаар техникийн саналд ажилтнуудын шаардлага хамаардаг[4] байх ба “Х*******” ХХК-ийн санал болгож буй төслийн ерөнхий инженер Н.С мэргэшлийн хувьд, барилгын техникч О.Б мэргэжлийн хувьд тохирохгүй, техникийн саналын шаардлага хангахгүй байх тул үнэлгээний шатанд оруулахгүй, татгалзах байсан байна.
17. Ийнхүү Тендерийн үнэлгээний хорооноос “Х*******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан үйл ажиллагаа нь Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журамд нийцэхгүй байх тул Тендерийн үнэлгээний хорооны эцсийн шийдвэр болох 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэр хууль бус болох бөгөөд түүнийг дагаж гарсан эрхийн актууд, тодруулбал Х, ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл", 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3018 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, Х, болон “Х*******” ХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан) -ийн ажил гүйцэтгэх гэрээг мөн хууль бус гэж үзэж хүчингүй болгох нь зүйтэй.
18. Учир нь тендер шалгаруулалт нь тендерийг үнэлэх, шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах үйл ажиллагааны цогц бөгөөд тендер шалгаруулалт холбогдох журмын дагуу явагдаагүй, Тендерийн үнэлгээний хорооны тендер шалгаруулалтын үр дүнгийн талаарх шийдвэр журамд нийцээгүй тохиолдолд түүнийг үндэслэж гарсан гэрээ байгуулах эрх олгох шийдвэр, гэрээ байгуулах ажиллагаа нь тусдаа үйл ажиллагаа биш тул энэ талаар гаргасан хариуцагчийн “...гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, тендерээс татгалзсан мэдэгдэл нь захиргааны акт биш, ажил гүйцэтгэх гэрээ нь иргэний эрх зүйн гэрээ зэргээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой...” гэсэн тайлбарууд үндэслэлгүй, гэрээ байгуулах эрх олгож, бусад оролцогч нарт тендерээс татгалзах үр дагаврыг үүсгэж байгаа тул захиргааны акт гэж үзнэ.
19. Нэхэмжлэгчээс Х, болон “Х*******” ХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан)-ийн ажил гүйцэтгэх гэрээг илт хууль бус болохыг тогтоолгоно гэх боловч энэ тохиолдолд тендерийн үнэлгээний хорооны тендер шалгаруулсан үйл ажиллагаа буюу тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” гэж дүгнэсэн шийдвэр “хууль бус” гэж маргасан, энэ нь агуулгын хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлага бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Тендерийн үнэлгээний хорооны “хууль бус” дүгнэлтийг үндэслэн байгуулагдсан гэрээ мөн түүнийг дагаж хүчингүй болох учиртай, маргаан бүхий гэрээ нь захиргааны акт болох тендер шалгаруулсан шийдвэрийг үндэслэн байгуулагдсан, тухайн захиргааны актаас салгаж үл болох зүйл тул ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
20. Тендерийн үнэлгээний хорооны дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгосонтой холбогдуулан “CW-6.Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан Х/202105007/01/01 тоот нээлттэй өрсөлдөөнт тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгах нь зүйтэй.
21. Хариуцагчаас “Тендер сонгон шалгаруулалт үйл явц бүрийг Азийн хөгжлийн банкнаас хянасан учраас тендерийг дахин үнэлэх боломжгүй” гэж маргасан, Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын 6 дугаар хавсралт “Худалдан авах ажиллагааны шийдвэрийг Азийн хөгжлийн банкнаас хянах” бүлгийн 1-д зааснаар санхүүгийн эх үүсвэрийг зөвхөн зорилгын дагуу ашиглаж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд Азийн хөгжлийн банк нь эрсдэлд суурилсан арга зүйг ашиглан, урьдчилан болон дараа хянах замаар худалдан авах ажиллагаанд хяналт тавьдаг байх бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаачлан тус журамд “Азийн хөгжлийн банкнаас нэгэнт хянасан тендерийг дахин үнэлэхгүй байх” гэсэн хязгаарласан зохицуулалт тусгагдаагүй байна.
22. Харин нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “Х*******” ХХК-ийн “ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, ажлын туршлагын хувьд” тэнцэхгүй гэх үндэслэлийн тухайд,
23. ТОӨЗ-ны 4.8-д ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл шаардлагатай, энэ тусгай зөвшөөрөл нь “БА 3.2 ба эсхүл түүнтэй дүйцэх 2.3.2-усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил, эсвэл БА 2.1 эсхүл түүнтэй дүйцэх 2.1.2-цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлтийн ажил, тендерт дангаараа оролцож байгаа тохиолдолд тухайн оролцогч нь бүх тусгай зөвшөөрөлтэй” байхыг шаардсан, хэрэгт авагдсан “Х*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс үзвэл барилгын ажил гүйцэтгэх БА 4.1, 6.1-6.4, 8.1 тусгай зөвшөөрөлтэй байна.
24. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага”-д заасан БА-2.1 тусгай зөвшөөрөл нь Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага”-ын 2.1.2-д заасан тусгай зөвшөөрөлтэй дүйцэх бөгөөд барилгын цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн 1-5 давхар барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл байна.
25. Харин “Х*******” ХХК-ийн эзэмшиж буй БА-4.1 тусгай зөвшөөрөл нь Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага”-ын 2.1.4-т заасан заасан 1-16 давхар хүртэл барилгын цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийх зөвшөөрөл байх тул Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар тушаалын 2.2-д "Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал дээшлэхэд өмнөх ангиллын холбогдох төрлийн барилга байгууламжууд тухайн ангилалд шууд хамаарна” гэж заасны дагуу БА-4.1 тусгай зөвшөөрлийн ажлын хамрах хүрээнд БА-2.1 тусгай зөвшөөрөл нь хамаарна.
26. Иймд барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн шаардлагыг “Х*******” ХХК хангах бөгөөд энэ агуулгаар барилгын ажил гүйцэтгэсэн сүүлийн 3 жилийн ажлын туршлага тооцогдох тул нэхэмжлэлийн тус үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
27. Нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд тэдгээрийн нэхэмжлэлийг үндэслэн захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэдэг.
28. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:”, 11.1.1.-д “захиргааны акт” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заажээ.
29. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргасан Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тайлан нь тендер сонгон шалгаруулалтын үйл явцыг нэгтгэн дүгнэсэн зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг, түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж нь Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэрээс тусдаа эрх зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалт агуулаагүй, мэдэгдлийн шинжтэй баримт байна.
30. Иймд Тендерийн үнэлгээний хорооны тайлан болон зөвлөмжийг шүүхээс хянан шийдвэрлэх үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
31. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-т заасны дагуу хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Азийн хөгжлийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авах ажиллагааны журмын 3 дугаар хавсралт Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт бүлгийн 67, 69, 73 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн хариуцагч Х, , , Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан шийдвэр, Х, ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2818 дугаартай "Гэрээ байгуулах эрх олгох тухай илэрхийлэл бүхий мэдэгдэл", 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/3018 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, Х, болон “Х*******” ХХК нарын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан "CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл" (Улиастай Завхан)-ийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгож, “CW-6, Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын Ногоон хашаа дэд төсөл” Улиастай Завхан Х/202105007/01/01 тоот нээлттэй өрсөлдөөнт тендер сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дахин үнэлж, шийдвэр гаргахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн гаргасан “Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тайлан, Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х, наас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
[1] 4хх-180
[2] 4хх-220
[3] 4хх-198, 5хх-08
[4] 3хх-195, 196
2023 04 13 128/ШШ2023/0359 /0154