Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/00425

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 16 101/ШШ2023/00425

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоот хаягт байрлах, А ББСБ ХХК /РД: ххххххххх/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххх тоот хаягт байрлах Тконстракшн ХХК /РД: хххххх/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 929,566,436 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хххххххххххбайраар хангуулах шаардлагатай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ххххххххххх тоотод оршин суух хххххххх овогт Г.Б /РД: хххххххххх/-ийн

хххххххххх тоотын 51,77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,

ххххххххххтоотод оршин суух, Б.У /РД: хххххххх/-ийн

хххххххх байрны 1 давхрын үйлчилгээний 128,02 м.кв талбайн өмчлөгчөөр Б.Уг тогтоох, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгах,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: хххххххххх тоотод оршин суух, Б.Бийн /РД: хххххххх/

хххххх тоот, 45,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Баянзүрх дүүрэг дэх бүртгэлийн хэлтэст орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгах,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: хххххххххх тоот хаягт оршин суух, Х.Чын /РД: ххххххх/,

ххххххххх тоотын 45,54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Чыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг Тконстракшн ХХК-иас гаргуулахаар даалгах,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: хххххххххх тоот хаягт оршин суух, Ч.Тын /РД: ххххххххх/,

хххххххххххххтоотын 35,6 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Тыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгах,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ххххххххх-р байр, 1-р орц, 5 давхар, 17 тоот хаягт оршин суух, Г.Э-ийн /РД: ххххххххх/,

ххххххххх тоотын 45,54 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Эийг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгах,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ххххххххх-р байр, 1-р орц, 3 давхар, 6 тоот хаягт оршин суух, А.Д. /РД: ххххххххххх/,

ххххххххххх тоотын 2 өрөө, 51,77 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр А.Дийг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг Тконстракшн ХХК-иас гаргуулахыг даалгах,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: хххххххххх тоот хаягт оршин суух, Эрдэнэбаатарын Лийн /РД: ххххххххх/,

хххххххххх тоотын 35,6 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э.Лийг тогтоох, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан, Л.Баярчимэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд,

Хариуцагч Тконстракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярдэлгэр,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүн,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Бийн өмгөөлөгч Ц.Дагвадорж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтанзул,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У, Х.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Т, Э.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, А.Дийн өмгөөлөгч М.Цэндпүрэв,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А, Б.Ц нарын өмгөөлөгч Х.Ариунаа,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хажидмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Насанбуян шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан, Л.Баярчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тконстракшн ХХК нь манай байгууллагатай 2018 оны 08 сарын 29-ний өдөр хххххххххх тоот зээлийн гэрээ болон хххххххххх тоот барьцааны гэрээ, хххххххххх тоот барьцаалбар байгуулан 500,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн бөгөөд гэрээний хугацаа 2020 оны 03 сарын 05-ны өдөр дууссан.

Мөн 2019 оны 05 сарын 09-ний өдөр дахин ххххххххх тоот зээлийн гэрээ, ххххххххххх тоот барьцааны гэрээ, хххххххххх тоот барьцаалбар тус тус байгуулан 100,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн ба уг гэрээний хугацаа 2020 оны 11 сарын 23-ны өдөр дуусгавар болсон.

Дээрх 2018 оны 08 сарын 29, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн үүрэгт Тконстракшн ХХК нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эх /13361/, Б.Доржийн гудамж, 4,053,28 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, 65/5-р байрыг барьцаалсан.

2018 оны 08 сарын 29-ний өдөр байгуулсан хххххххххх тоот зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Тконстракшн ХХК нь зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 11 удаа төлөлт хийсэн бөгөөд хамгийн сүүлийн төлөлт 2020 оны 02 сарын 10-ны өдөр хийгдсэн бөгөөд үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй.

2018 оны 10 сарын 02-ны өдөр зээлийн хүү 14,733,333 төгрөг, 2018 оны 11 сарын 01-ний өдөр зээлийн хүү 13,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 07-ны өдөр зээлийн хүү 13,866,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,667 төгрөг, 2019 оны 01 сарын 03-ны өдөр үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 13,008,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,667 төгрөг, 2019 оны 02 сарын 01-ний өдөр үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 12,740,000 төгрөг, 2019 оны 03 сарын 04-ний өдөр үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 12,896,000 төгрөг, 2019 оны 04 сарын 03-ны өдөр үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 12,220,000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-ны өдөр үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 11,700,000 төгрөг, 2019 оны 06 сарын 03-ны өдөр үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 11,552,667 төгрөг, 2019 оны 12 сарын 20-ны өдөр зээлийн хүү 64,680,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,081,333 төгрөг, 2020 оны 02 сарын 10-ны өдөр үндсэн зээл 51,843,733 төгрөг, зээлийн хүү 24,460,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,695,467 төгрөг, нийт 362,912,667 төгрөг төлсөн.

Үндсэн зээлэнд нийт 141,843,733 төгрөг, зээлийн хүүнд 204,858,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,210,134 төгрөг, бүгд 362,912,667 төгрөгийг 2018 оны 08 сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлсөн.

2018 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 358,156,267 төгрөг, зээлийн хүү 7,852,183 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,489,930 төгрөг, нийт 367,498,380 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Гэрээний хугацаа дууссан 2020 оны 03 сарын 05-ны өдрөөс анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 11 сарын 17-ны өдрийг хүртэл 622 хоногт хариуцагч Тконстракшн ХХК нь үндсэн зээл 358,156,267 төгрөг, зээлийн хүү 193,070,105 төгрөг, үүн дээр өмнөх хүүгийн үлдэгдэл 7,852,183 төгрөг, нийт хүү 200,922,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,614,020 төгрөг, үүн дээр өмнөх үлдэгдэл 1,489,930 төгрөг, нийт нэмэгдүүлсэн хүү 40,103,950 төгрөг, бүгд 599,182,504 төгрөгийг нэхэмжилсэн.

2 дахь зээл буюу 2019 оны 05 сарын 09-ний өдрийн ххххххххх тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 2 удаа төлөлт хийсэн ба 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй.

Үүнд: 2019 оны 06 сарын 19-ний өдөр үндсэн зээл 5,500,000 төгрөг, зээлийн хүү 2,920,667 төгрөг, 2019 оны 12 сарын 20-ны өдөр зээлийн хүү 14,905,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,522,520 төгрөг, нийт 25,848,987 төгрөг төлсөн.

2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,500,000 төгрөг, зээлийн хүү 17,826,467 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,522,520 төгрөг, бүгд 25,848,987 төгрөг төлсөн.

2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 сарын 23-ны өдөр дуусгавар болсон ба уг хугацаанд дээрх гэрээний үүрэгт үндсэн зээл 94,500,000 төгрөг, зээлийн хүү 27,927,900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,552,820 төгрөг, нийт 127,980,720 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хугацаа дууссан 2020 оны 11 сарын 23-ны өдрөөс анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 11 сарын 17-ны өдрийг хүртэл 359 хоногт үндсэн зээл 94,500,000 төгрөг, зээлийн хүү 29,402,100 төгрөг үүн дээр өмнөх хүүгийн үлдэгдэл 27,927,900 төгрөг, нийт хүү 57,330,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,880,420 төгрөг үүн дээр өмнөх үлдэгдэл 5,552,820 төгрөг, нийт нэмэгдүүлсэн хүү 11,433,240 төгрөг, бүгд 163,263,240 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Дээрхи 2 зээлийн гэрээний үүрэг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 11 сарын 17-ний өдрийн байдлаар үндсэн зээл 452,656,267 төгрөг, зээлийн хүү 258,252,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,537,190 төгрөг, нийт 762,445,744 төгрөг болсон.

Өнгөрсөн хугацаанд хариуцагч Тконстракшн ХХК-ийн захиралтай удаа дараа холбогдон зээл төлөх шаардлагыг гардуулахад тэрээр хэд хэдэн удаа өөрийн биеэр ирж уулзан хүсэлт бичиж өгч байсан.

Тухайлбал: Улаанбаатар хотод баригдсан 50 айлын орон сууцны борлуулалт эрчимтэй болж байгаатай холбоотой зээлээ хэвийн төлж эхэлнэ, Баянзүрх дүүргийн 2-р хороонд үйлчилгээтэй 50 айлын орон сууц барьж 2019 оны 07 сарын 01-ний өдөр ашиглалтанд өгсөн ба уг барилгын борлуулалтаас орж ирэх орлогыг Хэнтий аймгийн Чингис хаан хотод баригдаж байгаа 48 айлын орон сууцны барилга угсралтын ажлын өдөр тутмын санхүүжилтэд зарцуулах зайлшгүй шаардлагатай тул зээлийн хуваарь зөрчигдөхөд хүрээд байна, хугацаа хэтрэлттэй холбоотой зардлыг манай компани бүрэн хариуцна, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн, Баянмөнх, Бэрх, Батноров сумуудын барилгын тендерт оролцож байгаа бөгөөд тендерийн үр дүн гарахаар зээлийн эргэн төлөлтийг төлж эхэлнэ.

Улаанбаатар хотод баригдсан 9 байрыг Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК-д зарахаар гэрээ хийж байгаа, мөн Багануур дүүрэг, Сайншанд хот, Баянтал суманд байгаа хөрөнгүүдээ борлуулж зээлээ гэрээний дагуу төлнө, иймд өр барагдуулах хугацааг тодорхой хэмжээгээр хойшлуулж өгнө үү гэх мэт хүсэлтүүд өгч, өөрөө ирж уулзаж байсан боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг нэмж төлсөнгүй.

Өнгөрсөн хугацаанд манай банк бус санхүүгийн байгууллага 65/5-р байрны оршин суугчдад 2 удаа анхааруулга хүргүүлж, хамтран ажиллахыг хүссэн. Уг анхааруулгад 65/5-р байр зээлийн барьцаанд байгаа талаар дурдан хариуцагч Тконстракшн ХХК-тай оршин суугчидтай гурвалсан уулзалт хийн зээл төлөлттэй холбоотой гарц гаргалгаа байгаа талаар ярилцахыг хүссэн боловч бидэнтэй холбогдоогүй.

Манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Баянзүрх дүүрэг дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Тконстракшн ХХК хүлээж авах боломжгүй нөхцөл тавьсан тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон.

Ингээд 2021 оны 11 сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 762,445,744 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 762,458,744 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 11 сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 сарын 12-ны өдөр хүртэл 56 хоногийн хугацаагаар нэмэгдүүлсэн.

2018 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 358,156,267 төгрөг, 56 хоногийн хүү 17,382,517 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,476,503 төгрөг, нийт 20,859,020 төгрөгөөр,

2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 94,500,000 төгрөг, 56 хоногийн хүү 4,586,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 917,280 төгрөг, нийт 5,503,680 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.

2 зээлийн хүү 21,968,917 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,393,783 төгрөг, нийт 26,362,700 төгрөгөөр нэмэгдүүлэн бүгд 788,808,444 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2022 оны 01 сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдөр хүртэл 299 хоногоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2018 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хувьд зээлийн хүү 92,810,227 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,562,045 төгрөг, нийт 111,372,272 төгрөгөөр,

2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хувьд зээлийн хүү 24,488,100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,897,620 төгрөг, нийт 29,385,720 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Иймд хариуцагч Тконстракшн ХХК-иас 2021 оны 11 сарын 17-ны өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 762,445,744 төгрөг, 2021 оны 11 сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар нэмэгдүүлсэн шаардлага 26,362,700 төгрөг, 2022 оны 01 сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл нэмэгдүүлсэн шаардлага 140,757,992 төгрөг, нийт 929,566,436 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Тконстракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярдэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тконстракшн ХХК нь Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт Тхотхон нэртэй орон сууцны төсөл хэрэгжүүлсэн ба 2018 онд 50 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. 2018 оны 08 сарын 29-ний өдөр уг орон сууцны төслийн санхүүжилтэд зориулан А ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2,6 хувийн хүүтэй зээлсэн.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар компанийн өмчлөлийн хххххххххх тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй 4,053.28 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан.

Тухайн үед зээлийн хөрөнгийг барилга угсралтын ажилд зарцуулж зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан ба дахин санхүүжилт шаардлагатай болсон тул 2019 оны 05 сарын 09-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2,6 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлийн барьцаанд дээр дурдсан 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгаа барьцаалсан.

2018 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 11 удаагийн төлөлтөөр 362,912,667 төгрөг төлсөн ба үүнээс үндсэн зээлд 159,999,595 төгрөг, зээлийн хүүнд 202,913,072 төгрөгийг тооцох байтал А ББСБ ХХК нь гэрээний дагуу зээлийн хүүг тооцоолоогүй.

2018 оны 08 сарын 29-ний өдрийн 500,000,000 төгрөг зээлсэн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 340,000,405 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 8,458,675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,691,735 төгрөг, бүгд 350,150,815 төгрөгийг уг гэрээний үүрэгт төлөхөөр байна.

2019 оны 05 сарын 09-ний өдрийн 100,000,000 төгрөгийг зээлсэн гэрээний үүрэгт 2 удаагийн төлөлтөөр 25,848,987 төгрөг төлсөн ба үүнээс үндсэн зээлд 7,125,165 төгрөг, зээлийн хүүнд 18,723,822 төгрөгийг тооцох байтал А ББСБ ХХК гэрээний дагуу зээлийн хүүг тооцоолоогүй.

2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 92,874,835 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 26,923,578 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5,385,316 төгрөг, нийт 125,186,729 төгрөгийг төлөхөөр байна.

2018 оны 08 сарын 29-ний өдрийн гэрээний үүрэгт 350,150,815 төгрөг, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 125,186,729 төгрөг, нийт 475,337,544 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Манай компани Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эх, Б.Доржийн гудамж хаягт байрлах, Гандирс ХХК-ийн эзэмшлийн газар дээр үйлчилгээтэй 50 айлын орон сууцыг барьж эхлэхдээ уг барилгын ажлбыг санхүүжүүлэх зорилгоор 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгаа барьцаалан А ББСБ ХХК-иас 2 удаа нийт 600,000,000 төгрөгийн зээл авсан ба тухайн үедээ дуусаагүй барилгын үнэлгээг 2,000,000,000 төгрөг байхаар харилцан тохирч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан.

Бид иргэдтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу захиалга авч зээлийн болон бартер солилцоогоор санхүүжин орон сууцны барилгыг 2019 оны 08 сарын 13-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтанд өгөх улсын комиссын актын дагуу ашиглалтанд хүлээлгэн өгч 2019 оны 06 сараас орон сууц захиалсан иргэд нүүж орж барилга одоог хүртэл хэвийн ашиглалттай байна.

Барилгыг улсын комисс хүлээн авч тухайн барилга 100 хувь ашиглалтанд орсноор үнэлгээ 3 дахин өсдөг бөгөөд тухайн барилгын нийт 4,053 м.кв талбайг дунджаар 1 м.кв-ийг 1,500,000 төгрөгөөр тооцоход 6,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй болж байна. Бид энэ талаар өнгөрсөн хугацаанд А ББСБ ХХК-д тайлбарлан зээлийн үлдэгдэл төлбөрт дүйцүүлэн барилгын тодорхой хэсгийг барьцаалах, өмчлөл шилжүүлж авах болон зарим хэсгийг хэсэгчлэн чөлөөлөн оршин суугчдын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх замаар үлдэгдэл төлбөрийг зээлд тооцуулахаар харилцаж байсан ч тохиролцоонд хүрч чадаагүй.

Мөн өнгөрсөн хугацаанд А ББСБ ХХК-ийн зүгээс барилга зээлийн барьцаанд хураагдах гэж байгаа гэх мэдээллийг тарааж хэл ам гаргаснаас үлдэгдэл төлбөртэй айлууд төлбөрөө төлөхөөс зайлсхийх болж компанийг улам хүнд нөхцөлд оруулж байна.

Манай компанийн барьсан 65/5-р байр нь 6 давхар, нийт 49 айлын орон сууц бөгөөд 3-4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Одоо манай компани тус 65/5-р байрны 14 айлаас орон сууцны үнэ 345,620,742 төгрөгийг авах ёстой.

Иймд хэргийн бодит нөхцөл байдал болон барьцаа хөрөнгийн үнэ өссөн, олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж, хохирол учирч болзошгүй байдлыг харгалзан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

А ББСБ ХХК-ийн 929,566,436 төгрөгийн шаардлагаас 475,337,544 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа ба үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б шүүхэд гаргасан шаардлагадаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтанзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б нь Тконстракшн ХХК-тай 2018 оны 06 сарын 23-ны өдөр 01 дугаар бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулан ххххххххххххх тоотын 51,77 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг захиалсан.

Гэрээний дагуу уг орон сууцны захиалгын төлбөрт 1 м.кв нь 950,000 төгрөг, нийт 49,181,500 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Гэрээ байгуулахдаа 42,000,000 төгрөг, 2018 оны 07 сарын 31-ний өдөр үлдэгдэл төлбөр 7,181,500 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Г.Б нь байрандаа 2019 оны 06 сараас амьдарсан бөгөөд захиалгын гэрээ байгуулах үед уг орон сууц 100 хувийн гүйцэтгэлтэй байгаагүй.

Г.Б орон сууц захиалгын гэрээний үүрэгт 49,181,500 төгрөгийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул хххххххххххххх тоотын 51,77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б би ххххххххххх тоотын 45,53 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барилга барьсан газрыг эзэмшигч Г ХХК-иас худалдан авахаар тохирч орон сууц захиалгын гэрээг Тконстракшн ХХК-тай 2019 оны 05 сарын 10-ны өдөр байгуулсан.

2019 оны 07 сарын 16-ны өдрөөс байрандаа амьдарсан.

Би Г ХХК-тай 2019 оны 07 сарын 04-ний өдөр ххххххххххххххх тоотын 45,53 м.кв талбай бүхий орон сууцны төлбөр барагдуулах гэрээг байгуулсан.

Уг гэрээний дагуу орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,000,000 төгрөг бөгөөд нийт 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2019 оны 07 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 11 сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүрийн 05-ны дотор 500,000 төгрөгөөр төлөхөөр тохирсон.

Б.Б миний бие 2019 оны 05 сарын 10-ны өдрийн гэрээний дагуу захиалагчийн үүргээ бүрэн биелүүлсэн тул ххххххххххх тоотын 45,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У шүүхэд гаргасан шаардлагадаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.У нь 2015 оны 05 сарын 26-ны өдөр Тконстракшн ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж Тхотхон, 65/5-р байрны 1 давхрын 128,02 м.кв талбай бүхий үйлчилгээний 1 м.кв талбайг нь 1,500,000 төгрөгөөр нийт 192,030,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирсон.

Б.У нь эхнэр С.Алтаннавчийн хамт үйлчилгээний талбайн үнэ 192,030,000 төгрөгийг тогтоосон хугацаанд бүрэн төлсөн бөгөөд 2019 оны 08 сараас уг үйлчилгээний талбайгаа дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байгаа.

Иймд Б.Уг ххххххххх-р байрны 1 давхрын 128,02 м.кв талбайтай үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Ч шүүхэд гаргасан шаардлагадаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Ч нь 2019 оны 04 сарын 02-ны өдөр Тконстракшн ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж ххххххххх-р байрны 2-р орц, 2 давхрын 29 тоотын 45,54 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,000,000 төгрөгөөр тооцон, нийт 45,540,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон.

2019 оны 03 сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 03 сарын 29-ний өдөр 15,540,000 төгрөг, нийт 45,540,000 төгрөгийг бүрэн төлсөн.

2019 оны 06 сарын 29-ний өдрөөс байрандаа амьдарсан. Иймд Х.Чыг ххххххххх-р байр, 2-р орц, 2 давхрын 29 тоотын 45,54 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалыг гаргуулж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюумаа шүүхэд гаргасан шаардлагадаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Т нь 2022 оны 05 сарын 10-ны өдөр Тконстракшн ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан ххххххххх-р байрны 1-р орцны 3 давхрын 13 тоотын 35,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авч 48,000,000 төгрөгөө бүрэн төлсөн.

Уг орон сууцанд одоогоор гэр бүлийн хамт амьдарч байгаа. Иймд Ч.Тыг ххххххххх-р байрны 1-р орцны 3 давхрын 13 тоотын 35,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Э шүүхэд гаргасан шаардлагадаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Э нь 2018 оны 10 сарын 30-ны өдөр Тконстракшн ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан ххххххххх-р байрны 1-р орцны 5 давхрын 45,54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,000,000 төгрөгөөр, нийт 45,540,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.

Гэрээ байгуулсан 2018 оны 10 сарын 30-ны өдөр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. 2019 оны 06 сараас байрандаа амьдарч байгаа.

Иймд Г.Эийг ххххххххх-р байрны 1-р орцны 5 давхрын 45,54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасанжаргал шүүхэд гаргасан шаардлагадаа:

А.Д нь 2018 оны 09 сарын 21-ний өдөр Тконстракшн ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан ххххххххх-р байрны 1-р орцны 3 давхрын 6 тоотын 51,77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.

А.Д нь гэрээний нийт төлбөр 62,124,000 төгрөгийг 2018 оны 09 сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулсан нь Төрийн банкны төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байгаа.

А.Д байрандаа 2019 оны 06 сарын 29-ний өдрөөс амьдарсан. Иймд А.Дийг ххххххххх-р байрны 1-р орцны 3 давхрын 6 тоотын 51,77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалыг Тконстракшн ХХК-иас гаргуулахаар даалгаж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Лийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюумаа шүүхэд гаргасан шаардлагадаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Л нь 2019 оны 02 сарын 01-ний өдөр Тконстракшн ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан ххххххххх-р байрны 1-р орцны 3 давхрын 8 тоотын 35,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.

Э.Л нь гэрээний нийт төлбөр 42,720,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө бүрэн төлж барагдуулсан.

Э.Л байрандаа 2019 оны 06 сараас амьдарсан. Иймд Э.Лийг ххххххххх-р байрны 1-р орцны 3 давхрын 8 тоотын 35,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

хххххххххххтоот орон сууцны барилгыг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь 2018 оны 08 сарын 29-ний өдрийн гэрээний дагуу барьцаалсан бөгөөд энэ үед орон сууц захиалгын гэрээний талаар яригдаагүй.

Тконстракшн ХХК зээлээ төлж барагдуулсан тохиолдолд гуравдагч этгээдүүдийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Манай компани гуравдагч этгээдүүдтэй адилхан хохирогч гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хариуцагч Тконстракшн ХХК нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрсөн 475,337,544 төгрөгийг төлчихвөл гуравдагч этгээдүүдийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөх боломжтой.

Өмнө манай байгууллага Тконстракшн ХХК-ийн хүсэлтээр 2 айлын орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн бөгөөд ипотекийн зээлээс орж ирэх 85,800,000 төгрөгийг манай дансанд шилжүүлнэ гэсэн боловч Замын-Үүдийн барилгадаа зарцуулсан байсан гэв.

 

Хариуцагч Тконстракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярдэлгэр бие даасан шаардлагуудад гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б нь тус компанитай 2018 оны 06 сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан ххххххххх-р байрны 2-р орцны 35 тоотын 51,77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 950,000 төгрөгөөр нийт 49,181,500 төгрөгөөр худалдан авсан.

Орон сууц захиалгын гэрээний дагуу 49,181,500 төгрөгийг 100 хувь төлж барагдуулсан бөгөөд тэрээр одоо уг орон сууцанд амьдарч байгаа ба Г.Бийн уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна.

Манай компани Баянзүрх дүүргийн 2-р хороонд орон сууцны барилга барихдаа газар эзэмших эрх бүхий этгээд болох Г ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан ба гэрээний дагуу газрын үнэд 65/5-р байрны барилгаас орон сууц өгөхөөр харилцан тохирч орон сууцыг биет байдлаар шилжүүлсэн.

Б.Б нь хххххххххххх-р байрны 2-р орцны 39 тоотын 45,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Г ХХК-иас худалдан авч 2019 оны 05 сарын 10-ны өдөр манай компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба Б.Б нь Г ХХК-д төлбөрөө бүрэн барагдуулсан байна. Мөн манай компанитай ямар нэгэн төлбөрийн тооцоогүй.

Б.Бийг хххххххххххх-р байрны 2-р орцны 39 тоотын 45,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрч байна.

Б.У нь 2014 оны 03 сарын 04-ний өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөг төлж тус компанитай орон сууц захиалгын гэрээ анхлан байгуулж Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 1б хэсэг, Б.Доржийн гудамж, 65/5-р байрны 1 давхрын үйлчилгээний 128,02 м.кв талбайг захиалсан.

Уг үйлчилгээний талбайн үнэ 1 м.кв нь 1,500,000 төгрөг бөгөөд 2015 оны 05 сарын 26-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулж 192,030,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан.

Иймд Б.Уг Баянзүрх дүүргийн 2-р хороо, 1б хэсэг, Б.Доржийн гудамж, 65/5-р байрны 1 давхрын 128,02 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрнө.

Манай компанийн барьж ашиглалтанд оруулсан ххххххххх-р байрны 3 давхрын 35,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны захиалагч Ч.Т нь орон сууц захиалгын гэрээ байгуулж 48,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрөө бүрэн барагдуулсан, манай компанитай төлбөрийн тооцоогүй болно.

Г.Э нь манай компанийн барьж ашиглалтанд оруулсан ххххххххх-р байрны 1-р орц, 5 давхрын 45,54 м.кв талбай бзхий 2 өрөө, 17 тоотын орон сууцыг захиалсан ба 45,540,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд манай компанитай төлбөрийн тооцоогүй.

Иймд Г.Эийг ххххххххх-р байрны 1-р орц, 5 давхрын 45,54 м.кв талбай бүхий 2 өрөө, 17 тоотын орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Х.Ч нь 2019 оны 04 сарын 02-ны өдөр манай компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 1б хэсэг, Б.Доржийн гудамж, 65/5-р байрны 2-р орц, 29 тоотын 45,54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан.

Орон сууцны 1 м.кв талбай нь 1,000,000 төгрөг бөгөөд 45,540,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулсан. Иймд Х.Чыг хххххххххххх-р байрны 2-р орцны 29 тоотын 45,54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж өгнө үү.

А.Д нь 2018 оны 09 сарын 21-ний өдөр манай компанитай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 1б хэсэг, Б.Доржийн гудамж, 65/5-р байрны 1-р орцны 6 тоотын 51,77 м.кв талбайг захиалсан.

Орон сууцны 1 м.кв талбай нь 1,200,000 төгрөг бөгөөд нийт үнэ 62,124,000 төгрөгийг бүрэн төлсөн тул А.Дийг ххххххххххххххх тоотын 51,77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж өгнө үү.

Ч.Т нь 2022 оны 05 сарын 10-ны өдөр манай компанитай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан хххххххххххх тоотын 35,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан.

Орон сууцны нийт төлбөр 48,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө бүрэн төлсөн тул Ч.Тыг ххххххххтоотын 35,6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж өгнө үү.

Э.Л нь 2019 оны 02 сарын 01-ний өдөр манай компанитай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан ххххххххххххххх тоотын 35,6 м.кв талбайг захиалсан.

Орон сууцны 1 м.кв талбай нь 1,200,000 төгрөг бөгөөд нийт үнэ 42,720,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тул Э.Лийг хххххххххххх тоотын 35,6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж өгнө үү.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтыг манай компани бүрдүүлж өгөх үүрэгтэй.

Барилгын ажлын санхүүжлтэд ашиглах зорилгоор барилгын 70 хувь дээр дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулж А ББСБ ХХК-ийн барьцаанд тавьж зээл авч төлбөрөө төлж барагдуулаагүй тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгөх боломжгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хажидмаа шүүхэд гаргасан тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

ххххххххх-р байр, 2-р орцны 45 тоотын орон сууцыг би нөхөр Б.Цийн хамт худалдан авч 2019 оны 06 сард байрандаа орсон.

Шүүх хуралдаанд оролцож байгаа миний гол шалтгаан бол 2022 оны 03 сарын 04-ний өдөр болсон хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан намайг А ББСБ ХХК-иас 100,000,000 төгрөг зээлсэн гэж хэлсэн нь уг өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Би уг байрыг 100,000,000 төгрөгөөр худалдан авсан байж дахин 100,000,000 төгрөгийн өрөнд орсон болж байна. Би А ББСБ ХХК-иас 100,000,000 төгрөг зээлгүй тул үүнийгээ тодруулмаар байна.

Манайх тус шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 2399 дугаар шийдвэрээр худалдан авсан байрныхаа өмчлөгчөөр тогтоогдсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авмаар байна гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь нэхэмжлэлүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, нотариатын зардал 13,000 төгрөг төлсөн баримт,

2018 оны 08 сарын 29-ний өдрийн хххххххххх тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 08 сарын 29-ний өдрийн хххххххххххх тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,

2019 оны 05 сарын 09-ний өдрийн ххххххххх тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн хххххххххх тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,

Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, 2018 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу олгосон зээл болон зээл төлсөн баримтууд, 2019 оны 05 сарын 09-ний гэрээний дагуу зээл олгосон болон зээл төлөгдсөн баримтууд,

Тконстракшн ХХК-ийн 2019 оны 07 сарын 19-ний өдрийн 15/1 тоот хүсэлт, Тконстракшн ХХК-ийн 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 19/181 тоот барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлүүлэх тухай хүсэлт,

А ББСБ ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 3/132 тоот барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх тухай хүсэлт,

2 айлын орон сууцны төлбөрийг Замын Үүдийн барилгын санхүүжилтэд ашигласан талаарх хариуцагч Тконстракшн ХХК-ийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Тконстракшн ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 2019/380 дугаар бүхий барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт,

А ББСБ ХХК-д хүргүүлсэн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 19/177 тоот 85,800,000 төгрөгийг шилжүүлэхтэй холбоотой хүсэлт, өмгөөлөгч О.Билгүүнтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

А ББСБ ХХК-ийн 2021 оны 12 сарын 02-ны өдрийн ил захидал, 2021 оны 04 сарын 16-ны өдрийн 05 дугаартай зээл төлөх шаардлага, бие даасан шаардлагуудад гаргасан тайлбарууд зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Гуравдагч этгээдүүдийн ирүүлсэн баримтууд:

-Э.Халиуны бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, Э.Халиуны Д.Одпүрэвт олгосон итгэмжлэл, Д.Одпүрэвийн өмгөөлөгч Ц.Дагвадоржтой байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Э.Халиуны Тконстракшн ХХК-тай байгуулсан 2019 оны 05 сарын 10-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, Э.Халиуны иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Тконстракшн ХХК-ийн Г ХХК-д хүргүүлсэн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 20/180 тоот албан бичиг, Г ХХК-ийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 11/22 тоот орон сууцны тухай албан бичиг,

-Б.Б, Б.У нарын бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, Б.Бийн өмгөөлөгч Ц.Дагвадоржтой байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

-Б.А, Б.Ц нарын гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, Б.А, Б.Ц нарын төлөөлөгчөөр Б.Хажидмаа оролцох итгэмжлэл,

-Г.Бийн бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Бийн Тконстракшн ХХК-тай байгуулсан 2018 оны 06 сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, Г.Бийн Хаан банк дахь хххххххххххтоот дансны хуулга-төлбөр төлсөн баримт, Тконстракшн ХХК-ийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 21/08 тоот Г.Б нь төлбөр төлсөн тухай албан бичиг, иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Бийн төлөөлөгчөөр Ш.Алтанзул оролцох тухай итгэмжлэл,

-Б.Бийн бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Бийн Тконстракшн ХХК-тай байгуулсан 2019 оны 05 сарын 10-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Г ХХК-ийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 11/22 дугаар бүхий орон сууцны тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн 2-р хорооны засаг даргын тодорхойлолт,

Тконстракшн ХХК-ийн Г ХХК-д хүргүүлсэн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 20/180 тоот албан бичиг, Тконстракшн ХХК-ийн Г ХХК-д хүргүүлсэн 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 22/06 тоот хариу албан бичиг, Бххххххххххх тоотын 2 өрөө орон сууцны төлбөр барагдуулах гэрээ,

Б.Б нь 2019 оны 07 сарын 03-ны өдөр байрны үнэд 20,000,000 төгрөг төлсөн баримт, Б.Бийн Хаан банк дахь ххххххххх тоот дансны хуулга, Г ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зургууд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 01-ний өдрийн 2889 дугаартай захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Г ХХК-ийн 2022 оны 05 сарын 30-ны өдрийн тодорхойлолт,

-Б.Угийн бие даасан шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Гэлэгдулам оролцох итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Угийн Тконстракшн ХХК-тай байгуулсан 2014 оны 03 сарын 04-ний өдрийн орон сууцны хотхоны захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийх гэрээ, 2015 оны 05 сарын 26-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, Тконстракшн ХХК-тай 2018 оны 09 сарын 19-ний өдөр тооцоо нийлсэн акт, төлбөр төлсөн баримтууд, С.Алтаннавчийн Хаан банк дахь ххххххххх тоот дансны хуулга,

-Х.Чын бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Баасанжаргал, Г.Гэлэгдулам нар оролцох итгэмжлэл, Тконстракшн ХХК-тай байгуулсан 2019 оны 04 сарын 02-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримтууд,

-Ч.Тын бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Оюумаа оролцох итгэмжлэл, 2022 оны 05 сарын 10-ны өдөр Тконстракшн ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ, Ц.Оюумаагаас М.Цэндпүрэвт олгосон итгэмжлэл,

-Г.Эийн бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Энхцэцэг оролцох итгэмжлэл, Тконстракшн ХХК-тай байгуулсан 2018 оны 10 сарын 30-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ,

-А.Дийн бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Баасанжаргал оролцох итгэмжлэл, Тконстракшн ХХК-тай байгуулсан 2018 оны 09 сарын 21-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримт,

-Э.Лийн бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Оюумаа оролцох итгэмжлэл, Тконстракшн ХХК-тай байгуулсан 2019 оны 02 сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримт, Тконстракшн ХХК-ийн Э.Л төлбөрөө төлсөн тухай 2021 оны 09 сарын 02-ны өдрийн 21/100 тоот албан бичиг, Ц.Оюумаагаас М.Цэндпүрэвт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

2022 оны 11 сарын 23-ны өдрийн 27656-р захирамжаар захиргааны хэргийн шүүхийн тамгын газраас Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох А ББСБ ХХК болон Тконстракшн ХХК-ийн хооронд 2018 оны 08 сарын 29-ний өдөр байгуулагдсан хххххххххххх тоот барьцааны гэрээ, барьцаалбар /хххххххххх/-ыг бүртгэсэн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Үүний дагуу Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүрэг дэх бүртгэлийн хэлтэст холбогдох барьцааны гэрээ /хххххххххх/, барьцаалбар /хххххххххх/-ыг бүртгэсэн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн бүртгэлээс хххххххххххх тоот орон сууцны 05, 15, 39, 45, 47-р байр, 15, 16, 20 дугаартай авто машины зогсоолуудын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 18-ны өдрийн 604тдугаар шийдвэр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн ххххххххххххх дугаартай магадлалыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Тконстракшн ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 929,566,436 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

/2020 оны 03 сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 500,000,000 төгрөг зээлсэн гэрээний тухайд:

Үндсэн зээл 358,156,267 төгрөг,

Зээлийн хүү 311,115,031 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 62,122,498 төгрөг,

 

2020 оны 11 сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 100,000,000 төгрөг зээлсэн гэрээний тухайд:

Үндсэн зээл 94,500,000 төгрөг,

Зээлийн хүү 86,404,500 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 17,248,140 төгрөг,

 

Нийт үндсэн зээл 452,656,267 төгрөг,

Зээлийн хүү 397,519,531 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 79,390,638 төгрөг, нийт 929,566,436 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Тконстракшн ХХК нь А ББСБ ХХК-тай 2018 оны 08 сарын 29-ний өдөр хххххххххх тоот зээлийн гэрээ байгуулан барилгын санхүүжилтийн зориулалтаар 500,000,000 төгрөгийг, сарын 2,6 хувийн хүүтэй,18 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн зээлдэгч Тконстракшн ХХК нь зээлдүүлэгч А ББСБ ХХК-тай 2018 оны 08 сарын 29-ний өдөр хххххххххххх тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн хххххххххххх тоотын 4,053.28 м.кв талбайтай орон сууцны зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь 2018 оны 08 сарын 29-ний өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2018 оны 08 сарын 29-ний өдрийн хххххххххххх тоот барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

ХХ-ийн 1 дүгээр хавтасны 7-11 дүгээр тал/

 

Зээлдэгч Тконстракшн ХХК нь зээлдүүлэгч А ББСБ ХХК-тай дахин 2019 оны 05 сарын 09-ний өдөр ххххххххх тоот зээлийн гэрээ байгуулан мөн барилгын санхүүжилтийн зориулалтаар 100,000,000 төгрөгийг, сарын 2,6 хувийн хүүтэй,18 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн зээлдэгч Тконстракшн ХХК нь зээлдүүлэгч А ББСБ ХХК-тай 2019 оны 05 сарын 09-ний өдөр хххххххххх тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн хххххххххххх тоотын 4,053.28 м.кв талбайтай орон сууцны зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь 2019 оны 05 сарын 09-ний өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2019 оны 05 сарын 09-ний өдрийн хххххххххх тоот барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2019 оны 05 сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

ХХ-ийн 1 дүгээр хавтасны 12-16 дугаар тал/

 

хххххххххххх тоотын 4,053.28 м.кв талбайтай орон сууцны зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Тконстракшн ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 7-16 дугаар тал/

 

Зээлдүүлэгч А ББСБ ХХК нь зээлдэгч Тконстракшн ХХК-д гэрээний дагуу 500,000,000 төгрөгийг болон 100,000,000 төгрөгийг олгосон нь зээлдүүлэгчийн кассын зарлагын баримтуудаар тогтоогдсон бөгөөд зээлдэгч Тконстракшн ХХК нь уг мөнгийг зээлэн авсан талаараа маргаагүй болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 80, 82 дугаар тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,

19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасантай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч А ББСБ ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Тконстракшн ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч А ББСБ ХХК-ийн зээлдэгч Тконстракшн ХХК-тай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч Тконстракшн ХХК нь 2019 оны 07 сарын 19-ний өдөр 15/1 тоот хүсэлтийг зээлдүүлэгч А ББСБ ХХК-д хүргүүлжээ.

Уг хүсэлтэд Манай компани Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутагт үйлчилгээтэй, 50 айлын орон сууц барьж 2019 оны 07 сарын 01-нд улсын комисст хүлээлгэн өгөөд байна.

Тус барилгын борлуулалтаас орж байгаа орлогыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдаж байгаа 20 айлын, Хэнтий аймгийн Чингис хотод баригдаж байгаа 48 айлын орон сууцны барилга угсралтын ажлын санхүүжилтэд зарцуулах шаардлага гарсан тул танай компаниас авсан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн график 3 сараар зөрчигдөхөд хүрээд байна.

Зээлийн график зөрчигдсөн хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зардлыг манай компани бүрэн хариуцах болно гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 133 дугаар тал/

 

Зээлдэгч Тконстракшн ХХК нь 2018 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт:

2018 оны 10 сарын 02-ны өдөр зээлийн хүү 14,733,333 төгрөг, 2018 оны 11 сарын 01-ний өдөр зээлийн хүү 13,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 07-ны өдөр зээлийн хүү 13,866,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,667 төгрөг, 2019 оны 01 сарын 03-ны өдөр үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 13,008,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,667 төгрөг, 2019 оны 02 сарын 01-ний өдөр үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 12,740,000 төгрөг,

2019 оны 03 сарын 04-ний өдөр үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 12,896,000 төгрөг, 2019 оны 04 сарын 03-ны өдөр үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 12,220,000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-ны өдөр үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 11,700,000 төгрөг, 2019 оны 06 сарын 03-ны өдөр үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 11,552,667 төгрөг,

2019 оны 12 сарын 20-ны өдөр зээлийн хүү 64,680,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,081,333 төгрөг, 2020 оны 02 сарын 10-ны өдөр үндсэн зээл 51,843,733 төгрөг, зээлийн хүү 24,460,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,695,467 төгрөг, нийт 362,912,667 төгрөгийг,

2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт:

2019 оны 06 сарын 19-ний өдөр үндсэн зээл 5,500,000 төгрөг, зээлийн хүү 2,920,667 төгрөг, 2019 оны 12 сарын 20-ны өдөр зээлийн хүү 14,905,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,522,520 төгрөг, нийт 25,848,987 төгрөг төлсөн болох нь зээл төлсөн баримтуудаар тогтоогдсон болно.

Зээлдэгч Тконстракшн ХХК нь 2018 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгть 362,912,667 төгрөг, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 25,848,987 төгрөг тус тус төлсөн талаар маргаагүй ба энэ талаар хэн аль тайлбарласан болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 77-79, 81, 83-85 дугаар тал/

 

2018 оны 08 сарын 29-ний өдрийн хххххххххх тоот, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн ххххххххх тоот зээлийн гэрээнүүдийн 1.3-т Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй,

1.6-д Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр гэх мэт нь талуудын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй,

2.2-т Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн ххүүг энэхүү гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлнө,

2.3-т Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө,

2.4-т Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус заасан байна.

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,

21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,

21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу банк бус санхүүгийн байгууллага гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй болно.

 

Зээлдэгч Тконстракшн ХХК нь 2018 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг 2020 оны 02 сарын 10-ны өдрөөс, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй талаараа маргаагүй.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсөн ба зээлдэгч Тконстракшн ХХК нь дээрх байдлаар зээлдүүлэгчид хүсэлтээ гаргаж байгаагүй нь хариуцагч талын тайлбараар тогтоогдсон болно.

 

Мөн зээлдэгч Тконстракшн ХХК нь ковид 19 цар тахлаас үүдэлтэй хүнд нөхцөл байдалд орсон гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй ба өөрөөр хэлбэл цар тахлаас үүдэн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд авсан эсэх нь тодорхойгүй, энэ тухай баримтаа ирүүлээгүй.

 

Зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгийг 6,000,000,000 орчим төгрөгийн үнэлгээтэй гэж маргаж байх боловч зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгийг хэдэн төгрөгт тооцон авах тухай асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэдэг тул уг асуудлын талаар дүгнэх шаардлагагүй.

 

Зээлдэгч Тконстракшн ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:

2018 оны 08 сарын 29-ний өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 358,156,267 төгрөг,зээлийн хүү 311,115,031 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,122,498 төгрөг, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл 94,500,000 төгрөг, зээлийн хүү 86,404,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,248,140 төгрөг, нийт үндсэн зээл 452,656,267 төгрөг, зээлийн хүү 397,519,531 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,390,638 төгрөг, бүгд 929,566,436 төгрөг байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Тконстракшн ХХК-иас 929,566,436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Тконстракшн ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Тконстракшн ХХК-ийн өмчлөлийн хххххххххххх тоотын 4,053.28 м.кв талбайтай орон сууцны зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагын тухайд:

Гантөмөрийн Б /РД: хххххххххх/ нь хххххххххх тоотын 51,77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,

Баттулгын У /РД: ххххххххххх/ нь хххххххх байрны 1 давхрын үйлчилгээний 128,02 м.кв талбайн өмчлөгчөөр Б.Уг тогтоох, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгах,

Барамсайн Б /РД: хххххххх/ нь хххххх тоот, 45,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Баянзүрх дүүрэг дэх бүртгэлийн хэлтэст орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгах,

Хишигдоржийн Ч /РД: хххххххххх/ нь ххххххххх тоотын 45,54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг Тконстракшн ХХК-иас гаргуулахаар даалгах,

Чимэдцэрэнгийн Т /РД: ххххххххх/ нь хххххххххххххтоотын 35,6 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгах,

Ганзоригийн Э /РД: ххххххххх/ нь ххххххххх тоотын 45,54 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгах,

Агвандоржийн Д /РД: ххххххххххх/ нь ххххххххххх тоотын 2 өрөө, 51,77 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг Тконстракшн ХХК-иас гаргуулахыг даалгах,

Эрдэнэбаатарын Л /РД: ххххххххх/ нь хххххххххх тоотын 35,6 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгах тухай шаардлагыг тус тус гаргасан байна.

 

Захиалагч буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б нь хариуцагч буюу гүйцэтгэгч Тконстракшн ХХК-тай 2018 оны 06 сарын 23-ны өдөр 01 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба гүйцэтгэгч Тконстракшн ХХК нь хххххххххх тоотын 51,77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018 оны 11 сарын 25-ны өдөр барьж гүйцэтгэхээр,

Захиалагч нь 1 м.кв талбайн үнэд 950,000 төгрөг, нийт 49,181,500 төгрөг төлөхөөр, гэрээ байгуулахдаа 42,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөр 7,181,500 төгрөгийг 2018 оны 07 сарын 31-ний дотор төлөхөөр,

Захиалагч буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У нь гүйцэтгэгч Тконстракшн ХХК-тай 2014 оны 03 сарын 04, 2015 оны 05 сарын 26-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч нь хххххххх байрны 1 давхрын үйлчилгээний 128,02 м.кв талбайг 2015 оны 12 сарын 20-ны дотор барьж гүйцэтгэн захиалагч Б.Уд хүлээлгэн өгөхөөр,

Захиалагч Б.У нь 1 м.кв талбайн үнэд 1,500,000 төгрөг, нийт 192,030,000 төгрөгийг төлөхөөр,

Захиалагч буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б нь гүйцэтгэгч Тконстракшн ХХК-тай 2019 оны 05 сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан гүйцэтгэгч нь ххххххххх-р байрны 2-р орцны, 39 тоот, 45,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 05 сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөх бөгөөд 1 м.кв талбай 1,000,000 төгрөг,гэрээний нийт үнийг 45,530,000 төгрөгт тооцон,

Захиалагч буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Ч нь гүйцэтгэгч Тконстракшн ХХК-тай 2019 оны 04 сарын 02-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан гүйцэтгэгч нь ххххххххх тоотын 45,54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2019 оны 04 сарын 15-ны өдөр барьж гүйцэтгэн Х.Чд хүлээлгэн өгөхөөр,

Захиалагч Х.Ч нь 1 м.кв талбайн үнэд 1,000,000 төгрөг, нийт 45,540,000 төгрөгийг гэрээ байгуулмагц төлжээ,

Захиалагч буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Т нь гүйцэтгэгч Тконстракшн ХХК-тай 2022 оны 05 сарын 10-ны өдөр нэр шилжүүлж шинэчилсэн орон сууц захиалгын гэрээ байгуулан хххххххххххххтоотын 35,6 м.кв, 1 өрөө хүлээлгэн өгөхөөр,

Захиалагч Ч.Т нь гэрээ байгуулахдаа паркетан шалны бартераар нийт 48,000,000 төгрөгийг төлжээ,

Захиалагч буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Э нь гүйцэтгэгч Тконстракшн ХХК-тай 2018 оны 10 сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч нь ххххххххх тоотын 45,54 м.кв, 2 өрөө орон сууцыг 2018 оны 12 сарын 31-ний өдөр барьж гүйцэтгэн Г.Эд хүлээлгэн өгөхөөр,

Захиалагч Г.Э нь орон сууцны 1 м.кв талбайн үнэд 1,000,000 төгрөг, нийт 45,540,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлжээ,

Захиалагч буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Д нь гүйцэтгэгч Тконстракшн ХХК-тай 2018 оны 09 сарын 21-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч нь ххххххххххх тоотын 2 өрөө, 51,77 м.кв талбай бүхий орон сууцыг 2018 оны 12 сарын 30-ны өдөр барьж гүйцэтгэн А.Дт хүлээлгэн өгөхөөр,

Захиалагч А.Д 1 м.кв талбайн үнэд 1,200,000 төгрөг, нийт 62,124,000 гэрээ байгуулахдаа төлжээ.

Захиалагч буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Л нь гүйцэтгэгч Тконстракшн ХХК-тай 2019 оны 02 сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч нь хххххххххх тоотын 35,6 м.кв 1 өрөө орон сууцыг 2019 оны 03 сарын 01-ний өдөр барьж гүйцэтгэн захиалагч Э.Лид хүлээлгэн өгөхөөр,

Захиалагч Э.Л нь 1 м.кв талбайн үнэд 1,200,000 төгрөг, нийт 42,720,000 төгрөгийг гэрээ байгуулахдаа төлж талууд тус тус харилцан тохиролцсон байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 142-147, 210-212, 2 дугаар хавтасны 124/128, 208-209, 219-221, 228-230, 236-238, 245-249 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон тохиолдолд энэ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх ба нэгэнт бий болсон орон сууц санал болгон тохирсон үнийг төлж буй нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа юм.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд болон хариуцагч Тконстракшн ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнүүдэд захиалагч нар буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд, гүйцэтгэгч Тконстракшн ХХК нар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Захиалагч Г.Б нь 2018 оны 06 сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний үүрэг 42,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэх төлбөр 7,181,500 төгрөгийг 2018 оны 07 сарын 31-ний өдөр төлсөн нь түүний Хаан банк дахь хххххххххххтоот дансны хуулгаар,

Захиалагч Б.У нь гүйцэтгэгч Тконстракшн ХХК-тай 2014 оны 03 сарын 04, 2015 оны 05 сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний үүрэг 192,030,000 төгрөгийг төлсөн нь төлбөр төлсөн баримтууд, тооцоо нийлсэн акт, С.Алтаннавчийн Хаан банк дахь 9720932879 тоот дансны хуулгаар,

Захиалагч Х.Ч нь Тконстракшн ХХК-тай 2019 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний үүрэгт 45,540,000 төгрөгийг гэрээ байгуулмагц төлсөн нь,

Захиалагч Ч.Т нь Тконстракшн ХХК-тай 2022 оны 05 сарын 10-ны өдөр байгуулсан нэр шилжүүлэн шинэчилсэн орон сууц захиалгын гэрээний үүрэгт паркетан шалны бартераар нийт 48,000,000 төгрөгийг төлсөн нь,

Захиалагч Г.Э Тконстракшн ХХК-тай 2018 оны 10 сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний үүрэг нийт 45,540,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлсөн нь,

Захиалагч А.Д Тконстракшн ХХК-тай 2018 оны 09 сарын 21-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний үүрэгт нийт 62,124,000 гэрээ байгуулахдаа төлсөн нь,

Захиалагч Э.Л Тконстракшн ХХК-тай 2019 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний үүрэгт нийт 42,720,000 төгрөгийг гэрээ байгуулахдаа төлсөн нь талуудын тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар тус тус тогтоогдсон бөгөөд хариуцагч Тконстракшн ХХК нь гуравдагч этгээдүүдийн төлбөр төлж гэрээний үүргээ биелүүлсэн тухайл маргаагүй.

 

Захиалагч Б.Б нь Тконстракшн ХХК-тай 2019 оны 05 сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэлгүй бөгөөд уг орон сууцыг Б.Б эзэмшиж ашиглаж байгаа ба тухайн орон сууцыг уг иргэний эзэмшилд шилжүүлсэн нь Г ХХК-д газрын төлбөрийг төлсөн явдал бөгөөд Г ХХК нь үүнийг хүлээн зөвшөөрч баримт ирүүлжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 142-150, 210-238, 2 дугаар хавтасны 124-150, 208-212, 219-221, 228-230, 236-238, 245-249, 3 дугаар хавтасны 12-13 дугаар тал

 

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 4.6-д Захиалагч нь орон сууцыг ашиглалтанд орохоос өмнө захиалгын гэрээг бусдад шилжүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд гүйцэтгэгчид заавал мэдэгдэж орон сууцны захиалгын гэрээг шилжүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд үүний дагуу захиалагч Ч.Т нь Тконстракшн ХХК-тай 2022 оны 05 сарын 10-ны өдөр нэр шилжүүлж шинэчилсэн орон сууц захиалгын гэрээг байгуулсан ба энэ талаар гүйцэтгэгч буюу хариуцагч Тконстракшн ХХК хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан болно.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 219-221 дүгээр тал/

 

Баянзүрх дүүрэг, 2-р хороо, зоорьтой 6 давхар, 22 авто машины дулаан зогсоолтой, 555 м.кв үйлчилгээтэй, 50 айлын хүчин чадал бүхий үйлчилгээ, орон сууц, авто машины дулаан зогсоолын зориулалт бүхий барилга байгууламжид Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоол, шийдвэрээр байгуулагдсан 28 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс үзлэг, шалгалт хийн 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 2019/380 дугаар бүхий барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүгнэлт гаргажээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 73-74 дүгээр тал/

Тконстракшн ХХК нь А ББСБ ХХК-тай 2018 оны 08 сарын 29-ний өдөр барьцааны гэрээг байгуулан 70 хувийн гүйцэтгэлтэй гэх 65/5 тоот орон сууцны барилгыг барьцаалсан ба уг барилгыг 2019 оны 08 сарын 13-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтанд оруулж Г ХХК нь 2019 оны 09 сарын 06-ны өдрийн 63/19 тоот албан бичгээр Барилгыг ашиглалтанд хүлээн авсан тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг Тконстракшн ХХК-ийн нэр дээр гаргахад татгалзах зүйлгүй гэжээ.

Дээрхээс үүдэн Баянзүрх дүүргийн 2-р хороо, Дарь Эх /13361/, Б.Доржийн гудамж, 65/5 тоот хаягтай, 4053,18 м.кв талбай бүхий барилгын 100 хувийн өмчлөгчөөр Тконстракшн ХХК-ийг 2019 оны 10 сарын 07-ны өдөр бүртгэсэн гэсэн байна.

/ХХ-ийн 3 дугаар хавтасны 98-117 дугаар тал/

Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг 2018 оны 08 сарын 29-ний өдөр бүртгэлд бүртгэг барьцаалах үед Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Б.Доржийн гудамж, 65/5 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан тул барьцаагаар хангагдах шаардлага барьцаалсан хэмжээгээр хангагдах учиртай.

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 1.6-д Гүйцэтгэгч нь орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх, бусад дэмжлэг туслалцааг үзүүлэх ба түүнтэй холбоотой зардлыг захиалагч хариуцна,

4.5-д Захиалагч нь орон сууц ашиглалтанд ороход төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гүйцэтгэгчээс гаргуулан авах эрхтэй гэж заасан бөгөөд орон сууцны үнийг бүрэн төлсөн захиалагч нарт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх буюу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөхийг гүйцэтгэгч Тконстракшн ХХК-д даалгах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Гантөмөрийн Б /РД: хххххххххх/-ийг хххххххххх тоотын 51,77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Баттулгын У /РД: ххххххххххх/-г хххххххх байрны 1 давхрын үйлчилгээний 128,02 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоон, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтыг бүрдүүлэн өгөхийг хариуцагч Тконстракшн ХХК-д даалгаж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Барамсайн Бийг /РД: хххххххх/ хххххх тоот, 45,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгаж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хишигдоржийн Чыг /РД: хххххххххх/ ххххххххх тоотын 45,54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгаж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Чимэдцэрэнгийн Тыг /РД: ххххххххх/ хххххххххххххтоотын 35,6 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалган,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ганзоригийн Эийг /РД: ххххххххх/ ххххххххх тоотын 45,54 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалган,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Агвандоржийн Дийг /РД: ххххххххххх/ ххххххххххх тоотын 2 өрөө, 51,77 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалган,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Эрдэнэбаатарын Лийг /РД: ххххххххх/ хххххххххх тоотын 35,6 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг тус тус Тконстракшн ХХК-д даалгах үндэслэлтэй.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасанжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Халиуны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одпүрэв нар нь өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэвний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Г ХХК Баянзүрх дүүрэг дэх бүртгэлийн хэлтэст холбогдуулан барьцааны гэрээ /хххххххххх/, барьцаалбар /хххххххххх/-ыг бүртгэсэн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн бүртгэлээс хххххххххххх тоот орон сууцны 05, 15, 39, 45, 47-р байр, 15, 16, 20 дугаартай авто машины зогсоолуудын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 18-ны өдрийн 604 дугаар шийдвэрээр Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн ххххххххххххх дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 3 дугаар хавтасны 98-117 дугаар тал/

Нэхэмжлэгч А ББСБ ХХК болон хариуцагч Тконстракшн ХХК нарын хооронд 2018 оны 08 сарын 29-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүхэлд нь бус тодорхой хэсгийг буюу Г ХХК-д газрын төлбөрт шилжүүлсэн орон сууц, авто зогсоолыг барьцаалсан барьцаа, барьцаалбартай холбоотой шүүх шийдвэрлэсэн тул зохигчийн маргаж байгаа зүйл, түүний үндэслэлийн талаархи өөр хэргийн шүүх шийдвэрлэж байгаа гэж үзэхгүй болно.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хажидмаа тус шүүхийн 2022 он 05 сарын 23-ны өдрийн 2399 дугаар шийдвэрээр ххххххххх-р байр, 2-р орцны 45 тоотын орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авна гэж тайлбарласан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасан тул тэрээр энэ тухай жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Тконстракшн ХХК-иас 929,566,436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Тконстракшн ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Тконстракшн ХХК-ийн өмчлөлийн хххххххххххх тоотын 4,053.28 м.кв талбайтай орон сууцны зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Гантөмөрийн Б /РД: хххххххххх/-ийг хххххххххх тоотын 51,77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Баттулгын У /РД: ххххххххххх/-г хххххххх байрны 1 давхрын үйлчилгээний 128,02 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоон, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтыг бүрдүүлэн өгөхийг хариуцагч Тконстракшн ХХК-д даалгаж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Барамсайн Бийг /РД: хххххххх/ хххххх тоот, 45,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгаж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хишигдоржийн Чыг /РД: хххххххххх/ ххххххххх тоотын 45,54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалгаж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Чимэдцэрэнгийн Тыг /РД: ххххххххх/ хххххххххххххтоотын 35,6 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалган,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ганзоригийн Эийг /РД: ххххххххх/ ххххххххх тоотын 45,54 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичиг өүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалган,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Агвандоржийн Дийг /РД: ххххххххххх/ ххххххххххх тоотын 2 өрөө, 51,77 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг Тконстракшн ХХК-д даалган,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Эрдэнэбаатарын Лийг /РД: ххххххххх/ хххххххххх тоотын 35,6 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг тус тус Тконстракшн ХХК-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус баримтан нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,191,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТконстракшнХХК-иас 4,875,982 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгон, гуравдагч этгээд Г.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 403,858 төгрөг, Б.Угийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,118,100 төгрөг, Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 455,800 төгрөг, Х.Чын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 385,650 төгрөг, Ч.Тын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 397,950 төгрөгийг, Г.Эийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 385,650 төгрөг, А.Дийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 468,570 төгрөг, Э.Лийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 371,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тконстракшн ХХК-иас 403,858 төгрөг гаргуулан Г.Бт, 1,118,100 төгрөг гаргуулан Б.Уд, 455,800 төгрөг гаргуулан Б.Бөд, 385,650 төгрөг гаргуулан Х.Чд, 397,950 төгрөг гаргуулан Ч.Тт, 385,650 төгрөг гаргуулан Г.Эд, 468,570 төгрөг гаргуулан А.Дт, 371,550 төгрөг гаргуулан Э.Л нарт тус тус олгосугай.

 

5. Тус шүүхийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 20830 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Тконстракшн ХХК-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 762,458,744 төгрөгийн хэмжээнд зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН