Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2023/00458

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 09 153/ШШ2023/00458

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............. байрлах, ...........хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...........тоотод оршин суух, ....овогт ...............-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр болох 3,859,650 /гурван сая найман тавин есөн мянга жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.******* нар оролцов.

Хариуцагч Г.******* нь 2 дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хоршоо нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ц.******* захиралтай ******* ******* ХХК-ийг 401 гишүүнтэйгээр байгуулж, ******* ******* худалдааны төвд 1, 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан боловч 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нийт хувь нийлүүлэгчдийн хурлаар Ц.******* захиралтай ******* ******* ХХК-д цаашид итгэл үзүүлэх боломжгүй хэмээн үзэж, хоршооны зохион байгуулалтад орсон. 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бүх гишүүдийн хурлаар дүрмээ батлуулж, ******* ******* ХХК-ийн хэлбэрийг өөрчилж Ховд ******* ******* хоршоо нэртэйгээр Хаан банкинд ******* тоот данс нээж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Улмаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай менежментийн гэрээ байгуулж ажиллах тохиролцоонд хүрч, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын 03 тоот тогтоолоор Ховд эвийн ******* хоршооны гишүүд, түрээслэгчидтэй хийх гэрээг батлан 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс түрээсийн төлбөрийг тооцож эхлэхээр тогтоосон байдаг боловч тодорхой хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор хоршооны бүх гишүүд, түрээслэгчдийн түрээсийн төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцохоор хойшлуулсан байдаг.

Худалдааны төв үйл ажиллагаагаа эхлүүлээд удалгүй цар тахал гарч дэлхий нийтээр хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 10 дугаар сараас өмнөх түрээсийн төлбөрийг бүрэн тэглэж, 2021 оны 04 дүгээр сарын түрээсийг 100%, 2021 оны 05 дугаар сарын түрээсийг 50%-иар тооцож авахаар тогтоол шийдвэрүүд удаа дараа гаргаж, хоршооны гишүүдийг дэмжиж ажиллаж ирсэн билээ.

Ийм байхад түрээслэгч Г.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан хэдий ч хоршооны гишүүний гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, удаа дараагийн мэдэгдэл шаардлага, тогтоол шийдвэрийг үл ойшоон Хоршооны тухай Монгол улсын хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.2, 17.2.3 хоршооны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.2, 14.3, 14.5, 14.8, түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6, 6 дугаар зүйлийн 6.2.1 дахь заалтуудыг тус тус зөрчиж, өнөөдрийг хүрлээ.

Иймд 2020 оны 10 сараас эхлээд 2023 оны 04 сарыг дуусах хүртэлхи хугацааны түрээсийн үндсэн төлбөр болох 2,573,100 төгрөг, алданги 1.286.550 нийт 3.859.650 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

...Ховд ******* ******* хоршоо нь 2013 онд анх байгуулагдсан хэдий ч 2019 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай менежментийн гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хариуцагч Г.******* нь 2013 онд анх хоршоо байгуулагдахад 3,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж хоршооны гишүүн болсноор павильоны эзэмшигч болсон. 2013 оноос өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр төлөөгүй. Ковид цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад 2020 оны 10 сараас өмнөх жилийн түрээсийг ******* ******* хоршооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор чөлөөлсөн. 2020 оны 10 сараас хойшх хугацааны түрээсийн төлбөрийг Г.*******аас удаа дараа нэхэмжилсэн хэдий ч түрээсээ төлөөгүй. Мөн түрээсийн гэрээ байгуулахаар 3 удаа хандсан боловч гэрээ байгуулахгүй гээд гарын үсэг зурдаггүй, утсаа авдаггүй зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг байсан. Хариуцагч нь хоршооны гишүүний хувьд тухайн хоршооны дүрэм журамд захирагдах ёстой. Гэтэл үүрэг хариуцлага мэддэггүй, тэргүүлэгчдээс гарсан тогтоолыг хүргүүлэхэд хүлээж авдаггүй. Г.*******аас нэхэмжилж буй төлбөр нь түүний эзэмшлийн павильоны харуул хамгаалалтын зардал, мөн цэвэр бохирын ус ашигласны зардал зэргийг 2020 оны 12 сараас эхлэн 2023 оны 04 сар хүртэл төлөх ёстой үндсэн төлбөр нь 2,573,100 төгрөг, алданги нь 1,286,550 төгрөг, нийт 3,859,650 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... Шүүх хуралдаанаас өмнө эвлэрэх санал тавьсан боловч үнийн дүн дээр тохиролцож чадаагүй... Түрээсийн гэрээг албан ёсоор бичгээр байгуулаагүй.... Хариуцагч нь анх ******* ******* хоршоог байгуулагдахад хувь эзэмшигч болсон. Энэ нь Ховд ******* ******* хоршооны 133 дугаар павильоны хувь эзэмшигч Г.******* мөн гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа. Түүний эзэмшлийн 65 дугаартай павильоныг 133 дугаартай болгож дугаарыг нь өөрчилсөн... Хариуцагч нь эзэмшлийнхээ павильонд бараа хураасан байгаа тул Г.******* нь повильоноо агуулах хэлбэрээр ашиглаж байна гэж үзэж байгаа... Түрээсийн гэрээ байгуулаагүй учир алданги тооцох боломжгүй юм. Иймээс алданги нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзах боломжтой... Ховд ******* ******* хоршооны худалдааны зориулалттай нэг давхрын павильонуудаас 30 м.кв талбай бүхий 133 дугаартай павильоныг эзэмшдэг.... 2022 оны 10 сараас хойш 180,000 төгрөгөөр тооцож үүнээс хариуцагч нь албан ёсоор гэрээ байгуулаагүй тул 50% нь хасагдсан... Хариуцагч Г.******* нь эзэмшлийнхээ павильон дотор бараа хураасан байсан тул өөр хүнд ашиглуулах боломж байгаагүй... Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 287.1, 492.1, 232.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.*******аас ашиглалтын зардал нэхэмжилж байгаа... гэв.

2. Хариуцагч Г.******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. а. Г.******* нь барааны төрөлжилт ашигтай эгнээ байрлал алдагдуулсан нь гоо сайхны худалдаа эрхлэгч, хоршооны гишүүдийн эрх ашгийг ноцтой зөрчиж хохирол учруулсан. Энэ нь үйл ажиллагаа явуулахгүй байх гол шалтгаан болж байна.

б. ******* ******* хоршоотой ямар нэгэн түрээсийн талаар гэрээ хэлцэл хийгээгүй болно. Түлхүүр хүлээж аваагүй.

в. Худалдааны төвийн В корпус буюу бидний үйл ажиллагаа явуулах хэсэгт нь бүгд жигдэрч ороогүй байна. Энэнд хоршооны удирдлагууд сэтгэл гаргаж ажиллахгүй байна. Орвол ор, байвал бай гэсэн хандлагаар харьцаж байна.

г. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэрээ байгуулж түрээсээ төлөөгүй. Павильон эзэмшигчдийн павильоныг хурааж, хоршооны орлогод авч үндсэн үнээр нь худалдан борлуулсны дараа түрээсийн төлбөрийг суутгаж зөрүү мөнгийг олгосугай гэсэн бүх гишүүдийн хурлын тогтоол гарсан. Энэ тогтоол *******интэй, *******ингүй эсэх нь тодорхойгүй байна. Хүчинтэй тогтоол бол надаас яагаад түрээсийн төлбөр нэхэмжлэх вэ.

д. Түрээсийн алданги тооцож бодсон байна. Алданги тооцож гэрээ хийгдээгүй байхад алданги тооцож болох уу.

з. Сүүлийн 2 жил манай павильоныг агуулах маягаар хүнд түрээсэлж байна... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******д олгосон Ховд ******* ******* хоршооноос 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаартай итгэмжлэл, хуучин павилон №165, шинэчлэгдсэн павилон №133, павилон эзэмшигчийн нэр Г.******* гэх төлбөрийн задаргаа, Ховд ******* ******* хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны баталгаат хуулбар, хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, Ховд ******* ******* хоршооны бүх гишүүдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай Павильоны түрээсийн төлбөр тогтоох тухай, 04 дугаартай Гэрээ байгуулаагүй болон гэрээ байгуулсан ч түрээс төлөөгүй павильон эзэмшигчийн павтльоныг хоршооны орлого болгох тухай тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай Түрээсийн хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай Ховд ******* ******* хоршооны түрээслэгчидтэй байгуулах түрээсийн гэрээ, баламж, түрээсийн төлбөрийн хугацааг батлах тухай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартиай Эв эеийн ******* ХХК-тай холбоотой асуудал, аймагт павильон хуваарилах, түрээс хойшлуулах, мэдэгдэл хүргүүлэх, гишүүнээс чөлөөлөх тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай Гэрээ хийхгүй байгаа түрээслэгчдэд мэдэгдэл хүргүүлэх, лангууны асуудлыг шийдвэрлэх тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаартай Банкуудын түрээс, гэрээ хийгээгүй түрээслэгчдийн павильон хураах, А.*******ийг галчийн ажлаас чөлөөлөх тухай тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай Павильонуудыг шинэчлэн дугаарлах, гэрэлтүүлэг сайжруулах, дуудлага худалдааг хойшлуулах, бүх гишүүдийн хурлын тов тогтоох тухай тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай Түрээсийн өртэй болон үлй ажиллагаа эхлүүлээгүй гишүүдэд хариуцлага тооцох тухай тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Павильоны түрээсийн төлбөр тогтоох тухай тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай Түрээсийн хөнгөлөлт үзүүлж, талбай бетондож, хогийн бункер хийх, талбайн зөрүү авах, түрээсийн төлбөрт алданги тооцох тухай тогтоолын тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд ******* ******* хоршооны дүрмийн хуулбар, Ховд ******* ******* хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Мэдэгдэл №02, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Мэдэгдэх хуудас, шаардах хуудаснуудыг,

Хариуцагч Г.******* хариу тайлбар, 1 ширхэг лангуу, павильоны зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ховд ******* ******* хоршооны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2,573,100 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулан нэхэмжлэгч Ховд ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 1,286,550 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хариуцагч Г.******* нь 2013 онд анх ******* ******* хоршоо байгуулагдахад 3,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж хоршооны гишүүн болсноор павильон, лангууны эзэмшигч болсон. Гэвч 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр төлөөгүй. Ковид цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад 2020 оны 10 сараас өмнөх жилийн түрээсийг ******* ******* хоршооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор чөлөөлсөн. 2020 оны 10 сараас хойшх хугацааны түрээсийн төлбөрийг Г.*******аас удаа дараа нэхэмжилсэн хэдий ч түрээсээ төлөөгүй. Мөн түрээсийн гэрээ байгуулахаар 3 удаа хандсан боловч гэрээ байгуулахгүй гээд гарын үсэг зурдаггүй, утсаа авдаггүй зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг байсан. Хариуцагч Г.*******аас удаа дараа түрээсийг шаардаж байсан гэдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, мөн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ бүлэгт заагаагүй түрээсийн гэрээнд эд хөрөнгө өмчлөх гэрээний журам үйлчилнэ гэж заасан байна. Иймээс Ховд ******* ******* хоршоо нь Г.*******тай түрээсийн гэрээ байгуулаагүй тул зөвхөн ашиглалтын зардал нэхэмжилж байна... гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: а. Г.******* нь барааны төрөлжилт ашигтай эгнээ байрлал алдагдуулсан нь гоо сайхны худалдаа эрхлэгч, хоршооны гишүүдийн эрх ашгийг ноцтой зөрчиж хохирол учруулсан. Энэ нь үйл ажиллагаа явуулахгүй байх гол шалтгаан болж байна.

б. ******* ******* хоршоотой ямар нэгэн түрээсийн талаар гэрээ хэлцэл хийгээгүй болно. Түлхүүр хүлээж аваагүй.

в. Худалдааны төвийн В корпус буюу бидний үйл ажиллагаа явуулах хэсэгт нь бүгд жигдэрч ороогүй байна. Энэнд хоршооны удирдлагууд сэтгэл гаргаж ажиллахгүй байна. Орвол ор, байвал бай гэсэн хандлагаар харьцаж байна.

г. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэрээ байгуулж түрээсээ төлөөгүй. Павильон эзэмшигчдийн павильоныг хурааж, хоршооны орлогод авч үндсэн үнээр нь худалдан борлуулсны дараа түрээсийн төлбөрийг суутгаж зөрүү мөнгийг олгосугай гэсэн бүх гишүүдийн хурлын тогтоол гарсан. Энэ тогтоол *******интэй, *******ингүй эсэх нь тодорхойгүй байна. Хүчинтэй тогтоол бол надаас яагаад түрээсийн төлбөр нэхэмжлэх вэ.

д. Түрээсийн алданги тооцож бодсон байна. Алданги тооцож гэрээ хийгдээгүй байхад алданги тооцож болох уу.

з. Сүүлийн 2 жил манай павильоныг агуулах маягаар хүнд түрээсэлж байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд хувьцаа эзэмшигч, гишүүдийн мэдээлэл бүртгэгдсэн байх бөгөөд уг мэдээллийн бүртгэлд пж регистрийн дугаартай иргэн ын ******* хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Павильоны түрээсийн төлбөр тогтоох, Гэрээ байгуулаагүй болон гэрээ байгуулсан ч түрээс төлөөгүй павильон эзэмшигчийн павильоныг хоршооны орлого болгох тухай, Түрээсийн хөнгөлөлт үзүүлэх тухай, Гэрээ хийхгүй байгаа түрээслэгчдэд мэдэгдэл хүргүүлэх, лангууны асуудал шийдвэрлэх тухай, Түрээсийн өртэй болон үйл ажиллагаагаа эхлүүлээгүй гишүүдэд хариуцлага тооцох тухай зэрэг Ховд ******* ******* хоршооны бүх гишүүдийн хурлын тогтоол, тус хоршооны Тэргүүлэгчдийн хурлын тогтоол тус тус гарч павильон эзэмшигчдийн түрээсийн төлбөр тогтоож, тухайн түрээсийн төлбөрийг шаардаж, мэдэгдэж байсан талаарх үйл баримтууд тогтоогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь ...нэхэмжлэгчээс Г.******* нь түрээсийн гэрээ байгуулахаас татгалзсан, гэвч павильоныг ашигласан өөрийнх нь тайлбараар давхар тогтоогдож байгаа... гэж, хариуцагчийн хувьд павильон эзэмшигчдийн павильоныг хурааж, хоршооны орлогод авч үндсэн үнээр нь худалдан борлуулсны дараа түрээсийн төлбөрийг суутгаж зөрүү мөнгийг олгосугай гэсэн бүх гишүүдийн хурлын тогтоол гарсан. Энэ тогтоол *******интэй, *******ингүй эсэх нь тодорхойгүй байна. Хүчинтэй тогтоол бол түрээсийн төлбөр нэхэмжлэхгүй, түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул алданги тооцож болохгүй... гэж тус тус маргана.

5.2. Харин талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй талаар Г.******* нь тухайн павильоны эзэмшигч эсэх, мөн ямар нэгэн түрээс төлөгдөж байгаагүй гэдэгт маргаагүй болно.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байж болох юм.

6.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д ...Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан.

6.2. Нэхэмжлэгч Ховд ******* ******* хоршоо нь ******* ******* худалдааны төвийн 1 давхрын 161, 162 дугаар тоот павильоныг хариуцагч Г.*******, түүний нөхөр гэх нарын эзэмшил, ашиглалтад үйл ажиллагаа явуулах зорилгоор шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч Г.******* төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч хуульд зааснаар шаардах эрхтэй байна.

6.3. Иргэний хуулийн 318.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ..., 318.4-т ...Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ *******ин төгөлдөр бус байна... гэж хуульчилжээ.

Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад, зохигчид павильоныг түрээслэх, түрээслүүлэхийг амаар харилцан тохиролцсон боловч гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө байна. Өөрөөр хэлбэл, Түрээсийн гэрээ-г бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хэдий ч талууд гэрээний хэлбэрийн шаардлага зөрчсөн байна гэж үзэх ба *******ин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардах эрх үүсэхгүй юм.

Харин хариуцагч Г.******* нь түрээсийн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх боломжтой байна.

7. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө шилжсэн байх, хөрөнгө олж авсан этгээд үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх, үүрэг хожим дуусгавар болсон байх, үүрэг хожим *******ин төгөлдөр бус болсон байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай болдог.

7.1. Тэрээр, хариуцагч нь тухайн павильоныг өөрийн эзэмшилдээ байлгаж, ашигласан болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, түүнд хавсаргаж өгсөн гэрэл зургаар нотлогдож байх тул хариуцагч Г.******* нь тухайн үл хөдлөх хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах эрх байхгүй тул түрээсийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд түүнийг хөрөнгөжсөн гэж үзэж, хариуцагчаас төлбөр гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

8. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д ...Энэ бүлэгт өөрөөр заагаагүй түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ..., 287 дугаар зүйлийн 287.1-д ...Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан.

8.1. Хариуцагч нь тухайн өөрийн эзэмшлийн павильонд үйл ажиллагаа явуулахгүй байгаа хэдий ч агуулах байдлаар ашиглаж байгаа нь түүний тайлбараар тогтоогдож байх тул ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээхээр хуульчилсан байх тул түрээсийн төлбөрийг ашиглалтын зардалд тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т ...Анзын гэрээг бичгээр хийнэ... гэж заасан байх бөгөөд талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, алдангийн хэмжээний талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч тал алданги авах эрхээ алдах тул алданги 1,286,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь эрх зүйн үндэслэлгүй.

10. Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргийг танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн Төлбөрийн задарагаа-нд нэхэмжилсэн үнийн дүн буюу 2,573,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,119 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 287 дугаар зүйлийн 287.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.*******аас 2,573,100 /хоёр сая таван зуун далан гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд ******* ******* хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 1,286,550 /нэг сая хоёр зуун наян зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,119 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр *******интэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН