Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 45

 

 

 2023       11        28                                       206/МА2023/00045

 

******* ******* ******* *******ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2023/00458 дугаар шийдвэртэй,

******* аймаг, Жаргалант сум, хайрхан багт байрлах, ******* ******* ******* ******* *******/-ны нэхэмжлэлтэй,

******* аймгийн Жаргалант сумын ******* ******* *******   оршин суух, овогт Ганболдын Атаржаргалд холбогдох

 

 Түрээсийн төлбөр болох 3,859,650 /гурван сая найман тавин есөн мянга жаран тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа, хариуцагч *******, нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Манай ******* нь 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр захиралтай Эвийн ******* ХХК-ийг 401 гишүүнтэйгээр байгуулж, Эвийн ******* худалдааны төвд 1, 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан боловч 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нийт хувь нийлүүлэгчдийн хурлаар захиралтай Эвийн ******* ХХК-д цаашид итгэл үзүүлэх боломжгүй хэмээн үзэж, *******ны зохион байгуулалтад орсон. 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бүх гишүүдийн хурлаар дүрмээ батлуулж, Эвийн ******* ХХК-ийн хэлбэрийг өөрчилж ******* Эвийн ******* ******* нэртэйгээр Хаан банкинд тоот данс нээж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Улмаар ******* аймгийн Засаг даргын тамгын газартай менежментийн гэрээ байгуулж ажиллах тохиролцоонд хүрч, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын 03 тоот тогтоолоор ******* ******* ******* *******ны гишүүд, түрээслэгчидтэй хийх гэрээг батлан 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс түрээсийн төлбөрийг тооцож эхлэхээр тогтоосон байдаг боловч тодорхой хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор *******ны бүх гишүүд, түрээслэгчдийн түрээсийн төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцохоор хойшлуулсан байдаг.

Худалдааны төв үйл ажиллагаагаа эхлүүлээд удалгүй цар тахал гарч дэлхий нийтээр хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 10 дугаар сараас өмнөх түрээсийн төлбөрийг бүрэн тэглэж, 2021 оны 04 дүгээр сарын түрээсийг 100%, 2021 оны 05 дугаар сарын түрээсийг 50%-иар тооцож авахаар тогтоол шийдвэрүүд удаа дараа гаргаж, *******ны гишүүдийг дэмжиж ажиллаж ирсэн билээ.

Ийм байхад түрээслэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан хэдий ч *******ны гишүүний гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, удаа дараагийн мэдэгдэл шаардлага, тогтоол шийдвэрийг үл ойшоон Хоршооны тухай Монгол улсын хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.2, 17.2.3 *******ны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.2, 14.3, 14.5, 14.8, түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6, 6 дугаар зүйлийн 6.2.1 дахь заалтуудыг тус тус зөрчиж, өнөөдрийг хүрлээ.

Иймд 2020 оны 10 сараас эхлээд 2023 оны 04 сарыг дуусах хүртэлхи хугацааны түрээсийн үндсэн төлбөр болох 2,573,100 төгрөг, алданги 1.286.550 нийт 3.859.650 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

 

            2.1 Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. нь барааны төрөлжилт ашигтай эгнээ байрлал алдагдуулсан нь гоо сайхны худалдаа эрхлэгч, *******ны гишүүдийн эрх ашгийг ноцтой зөрчиж хохирол учруулсан. Энэ нь үйл ажиллагаа явуулахгүй байх гол шалтгаан болж байна.  Эвийн ******* *******той ямар нэгэн түрээсийн талаар гэрээ хэлцэл хийгээгүй болно. Түлхүүр хүлээж аваагүй. Худалдааны төвийн В корпус буюу бидний үйл ажиллагаа явуулах хэсэгт нь бүгп жигдэрч ороогүй байна. Энэнд *******ны удирдлагууд сэтгэл гаргаж ажиллахгүй байна. Орвол ор, байвал бай гэсэн хандлагаар харьцаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэрээ байгуулж түрээсээ төлөөгүй. Павильон эзэмшигчдийн павильоныг хурааж, *******ны орлогод авч үндсэн үнээр нь худалдан борлуулсны дараа түрээсийн төлбөрийг суутгаж зөрүү мөнгийг олгосугай гэсэн бүх гишүүдийн хурлын тогтоол гарсан. Энэ тогтоол *******интэй, *******ингүй эсэх нь тодорхойгүй байна. Хүчинтэй тогтоол бол надаас яагаад түрээсийн төлбөр нэхэмжлэх вэ.

д. Түрээсийн алданги тооцож бодсон байна. Алданги тооцож гэрээ хийгдээгүй байхад алданги тооцож болох уу. Сүүлийн 2 жил манай павильоныг агуулах маягаар хүнд түрээсэлж байна гэжээ.

 

3.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2023/00458 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 287 дугаар зүйлийн 287.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 2,573,100 /хоёр сая таван зуун далан гурван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* Эвийн ******* *******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 1,286,550 /нэг сая хоёр зуун наян зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,119 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр *******интэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1  Хариуцагч ******* би 2013 оны 02 дугаар сард "******* ******* *******" хязгаарлагдмал хариуцлагатай компанитай "хамтран ажиллах" гэрээ байгуулж, одоогийн Эвийн ******* худалдааны төвийн газар худалдан авахад тухайн газар буюу үйлчилгээний талбайн 15 м.кв тутамд 3,000,000 төгрөг байхаар тооцон, мөнгөн хэлбэрээр "******* ******* куч” компанид хөрөнгө оруулж гэрээ байгуулсан. Мөн манай нөхөр Г.Нарсүмбэ-ийн нэр дээр дээрх үнийн дүнгээр хөрөнгө оруулж, нийт 6 сая төгрөг төлж 2 лангуу захиалсан байдаг.

4.2 Бидний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 9 дүгээр зүйлд одоогийн Эвийн ******* худалдааны төв баригдаж дууссаны дараа 2 тал гэрээг дахин шинэчилж байгуулах, улмаар тус гэрээний 2-р зүйлд заасны дагуу эзэмшиж байгаа талбайг хөрөнгө оруулагчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх талаар тохиролцож, надад өгөх талбай буюу тухайн эгнээг гоо сайхны тасаг байх зохион байгуулалттай барихаар харилцан амаар тохиролцсон. Мөн тус гэрээний 6-р зүйлд заасны дагуу "******* ******* *******" ХХК-ийн зүгээс "хувь нийлүүлэгч биднийг эзэмшиж буй павилоноо өвлүүлэх, түрээслэх, худалдаалах бүрэн эрхээр хангаж, үл хөдлөхийн гэрчилгээг бидэнд олгохоор гэрээнд заасан ч гэрчилгээг одоо хүртэл гаргаж өгөөгүй, анх тохиролцсон бидний хөрөнгө оруулсан эгнээнд зөвхөн гоо сайхны тасаг ажиллуулах тохиролцоог зөрчиж бүх эгнээнд гоо сайхан ажиллуулж биднийг хуурсан байдаг. Тус худалдааны төв ашиглалтанд орсноос хойш миний бие тухайн павилонд огт үйл ажиллагаа явуулаагүй, бусдад түрээслээгүй, өөрийн эд зүйлсийг хурааж агуулахын зориулалтаар ашиглаагүй, нэг төгрөгийн ашиг олоогүй, надтай тус худалдааны төв ашиглалтанд орж ажиллаж эхэлснээс хойш гэрээ шинэчилж байгуулаагүй, "******* ******* *******" ******* надтай түрээсийн гэрээ байгуулах санал огт тавиагүй

4.3 Миний бие "******* ******* *******" *******ноос шүүхэд нэхэмжлэл гаргах үед нотлох баримтаар "******* ******* *******" ХХК-аас санал болгосон В-121. В-1 дугаартай хоёр лангууны зургийг 2023 оны 7 сард авч, нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн, намайг тус павилоны зургийг дарахаар очиход дээрх лангуун доторх эд зүйлс минийх биш, хэн тухайн лангууны түлхүүр цоожыг эзэмшиж, бусдад түрээсэлж байгааг мэдээгүй.

Гэтэл шүүхээс тус павилонд байх эд зүйлсийг миний эд зүйлс мэтээр дугнэлт хийж, намайг тухайн павилонд үйл ажиллгаа явуулахгүй байгаа ч агуулах хэлбэрээр ашигласан нь өөрийнх нь тайлбараар нотлогдож байна хэмээн хариу тайлбарт от тусгаагүй асуудлыг тусгаж, түрээсийн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн 287 дугаар зуйлийн 287.1 дэх хэсэг, тус хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх хэргиг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэт нэг талыг барьж гаргасан шийдвэр гэж үзэж байна.

 Мөн ******* ******* *******" ******* дээрх павилоныг бусдад түрээслэн түрээсийн төлбөрөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж миний бие үзэж байна. Миний бие 2013 оны 02 дугаар сард байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-г "******* ******* *******" хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан. "******* ******* *******" ******* нь тус гэрээний тал биш, түрээс нэхэх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байхад шүүхээс тус асуудалд дүгнэлт хийгээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.4-д заасны дагуу ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2023/00458 дугаар шийдвэрийг *******ингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь 2020 оны 10 дугаар сараас эхлээд 2023 оны 04 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацааны түрээсийн үндсэн төлбөр болох 2.573.100 төгрөг алданги 1.286.550 төгрөг нийт 3.859.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч  *******д  холбогдуулан гаргасан байна.

2. Давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа нь хариуцагч ******* ******* ******* *******ноос   павилоныг эзэмшихээр авсан боловч үйл ажиллагаа явуулж ашиглаагүй тул зөвхөн харуул хамгаалтын хөлс 500.000 төгрөгийг түүнээс авахаар тохиролцож эвлэрч байна гэх, хариуцагч нь павилоныг зориулалтын дагуу буюу гоо сайхан зориулалтаар ашиглаагүй тул харуул хамгаалтын хөлсийг даруй хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож байна гэж тус тус тайлбарлан дараах эвлэрлийн гэрээг байгуулжээ.

Үүнд: “******* ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа миний бие болон хариуцагч ******* нар нь түрээсийн төлбөрт нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан төлөхөөр шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулав. Үлдсэн түрээсийн төлбөр болон алдангаас тус тус татгалзаж байна.” гэх эвлэрлийн гэрээг байгуулав.

            2.Нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан түрээсийн төлбөр алдангийн талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг ойлгож сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, шүүхийн өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулиар  талуудын хоорондох гэрээний эрх зүйн  харилцааг зохицуулсан гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

3. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь *******ингүй болгож, хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, зохигчдын эвлэрлийн гэрээг батлах үндэслэлтэй байна.

4.  Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар биечлэн оролцож дээрх эвлэрлийн гэрээг өөрсдөө сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр байгуулсан болно.

 5.Иймд зохигчдийн эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч болон хариуцагч нар тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй ба магадлалыг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг  хариуцагчид тайлбарлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ******* *******ны дарга нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б.Мөнхзаяад өөрийгөө шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгохдоо түүнд хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх эрхийг олгосон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            6. Хуульд зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******ны нэхэмжлэл гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78590 төгрөгийг, хариуцагч  *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56120 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2023/00458 дугаар шийдвэрийг бүхэлд нь *******ингүй болгож,  нэхэмжлэгч ******* ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа, хариуцагч *******ын нар нь шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч тал “түрээсийн төлбөрөөс татгалзаж харуул хамгаалалтын хөлс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан төлөхөөр харилцан тохиролцсон”  эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 162 дугаар зүйлийн 162.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* *******ны нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78590 төгрөг, хариуцагч хариуцагч  *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56120 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг танилцуулан сонсгомогц *******интэй болох ба хуулийн *******ин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР           

          

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

                                                                     

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА