| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 153/2023/00284/И |
| Дугаар | 153/ШШ2023/00356 |
| Огноо | 2023-06-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 153/ШШ2023/00356
| 2023 06 14 | 153/ШШ2023/00356 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Х.Тасхын, шүүгч Б.Раушан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* баг, *******амж, *******тод оршин суух, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын *******ав багийн *******амж, 1 тоотод оршин суух, ******* овгийн холбогдох
Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1,841,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 153/2023/00284/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Оюунцэцэг, нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Х. нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага/тодруулсан/: Зам тээврийн ослын улмаас улсын дугаартай Toyota Prius-XW30 маркийн суудлын зориулалттай автомашинд учирсан хохирол 1,731,000 төгрөг, үнэлгээний хөлс 97,000 төгрөг, шинжилгээний төлбөр 8,000 төгрөг тус тус гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэрт Prius-30 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхад "Идэр" хүнсний дэлгүүрийн зогсоол дээрээс Prius-10 маркийн автомашин нь хажуу талаас мөргөж, зам тээврийн осол гаргасан.
Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн албан хаагч зам тээврийн ослын газарт үзлэг хийж, Prius-10 маркийн автомашины жолоочийн буруутай болохыг тогтоосон.
3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ/№04230020, /
- банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт/огноо:2022.11.08/
- Вендо ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт/2022.11.07 №41314/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/2022.11.17/
- Монголын Нотариатчдын танхимын тасалбар/2022.11.22 №0/
- Нэхэмжлэл/2022.11.17/
- Хариу тайлбар/Т./
- Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2023/00098 дугаар шийдвэр
- Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны 153/ТМ2023/00140 дүгээр тэмдэглэл,
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/290 дүгээр албан бичиг, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2584 дүгээр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал
5. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
6. Татгалзлын үндэслэл: 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт найз/засварчин/ Т. нь Prius-10 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцохдоо Идэр хүнсний дэлгүүрийн зогсоол дээрээс хөдөлсөн Prius-30 маркийн автомашин хажуу талаас мөргөж, зам тээврийн осол гарсан.
Уг зам тээврийн ослыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын зохицуулагч шалгасан. Чухам аль жолооч буруутай болох нь тогтоогдоогүй. Миний хувьд Prius-10 маркийн автомашиныг жолоодоогүй, замын хөдөлгөөнд оролцоогүй. Тухайн үед уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийнхөө нэр дээр шилжүүлж, авсан болно.
7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Тээврийн хэрэгслийн лавлагаа/ /
- Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ/ /
8. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
9. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Автомашин жолоодсон Т., хариуцагч Х. нар нь 1,841,000 төгрөгийг тэнцүү хувааж, нэхэмжлэгч Д.*******т төлөх нь зөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Д.******* нь Зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх үндэслэлээр хариуцагч Х. холбогдуулан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1,841,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Х. нь Зам тээврийн осол гарах үед тухайн тээврийн хэрэгслийн жолоодоогүй, өмчлөгч нь биш байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.
2. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Буянтогтохын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2584 дүгээр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал-аас үзэхэд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт байрлах Идэр хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр , улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хоорондоо мөргөлдсөн зам тээврийн осолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр улсын дугаартай, Toyota Prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийг зөрчөөгүй, харин улсын дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийн 10.2 дахь хэсэгт Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан нь тогтоогджээ.
Улмаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Буянтогтох нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр Шийтгэлийн хуудас-аас зам тээврийн осол гаргасан гэм буруутай жолооч Т.т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлээр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Уг шийтгэлийн хуудсыг холбогдогч Т. нь эс зөвшөөрч, зохих журмын дагуу гомдол гаргасан гэх байдал Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал-ын хэмжээнд тогтоогдоогүй тул шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Харин зам тээврийн осол гарах үед хариуцагч нь улсын дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон, өмчлөгч нь байсан эсэхэд маргажээ.
3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд өмчлөгч буюу эзэмшигч нь гэм хор шууд учруулаагүй боловч гэм хор учруулсан этгээдэд тээврийн хэрэгслээ шилжүүлж, ашиглах боломж олгосон тул тухайн үйл баримтад гэм буруутай эсэхээс үл хамааран гэм хор учирсан этгээдийн өмнө хариуцлага хүлээхээр байна.
Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч Х. нь улсын дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч тул зөрчлийн хэргийн холбогдогч Т.т тээврийн хэрэгслийг шилжүүлж, ашиглах боломж олгосон, хамтраа зорчиж явсан үйл баримт тогтоогдож байна.
Учир нь холбогдогч Т.ын Би тухайн автомашиныг засварын газартаа аваачиж, засахаар жолоодоод явж байсан, хохирогч Х.ын Тухайн өдөр би өөрийн эзэмшлийн улсын дугаартай автомашиныг засуулахаар Т.ыг гэрээс нь гэрээс нь аваад замдаа дэлгүүр дээр зогсож, Т.Мөнхаяр тамхи аваад миний автомашиныг жолоодоод хөдлөөд буцаж эргэх үедээ баруун гар талаас ирсэн улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гарсан гэсэн мэдүүлэг тус тус өгсөн нь Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал-д авагджээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Х. нь улсын дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь хариуцагчаас иргэний хэрэгт гарган өгсөн тээврийн хэрэгслийн лавлагаанд тусгагджээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны 153/ТМ2023/00140 дүгээр тэмдэглэлээс үзэхэд хариуцагчаар оролцсон Т. нь Х. нь улсын дугаартай автомашиныг худалдан авах гэж байна, шалгаад өгөөч гэхээр нь би тухайн автомашиныг шалгахын тулд жолоодсон гэсэн агуулга бүхий тайлбар өгчээ.
Зөрчлийн хэргийг шалгах явцад хохирогч Х. нь улсын дугаартай автомашиныг засварлуулахаар Т.тай утсаар ярьсан. Т. нь миний машиныг жолоодоод хөдлөөд буцаж эргэх үедээ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гарсан гэдгийг мэдүүлжээ.
Дээрх нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол гарах үед хариуцагч Х. нь улсын дугаартай Toyota Prius-XW10 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасны дагуу тухайн эд хөрөнгийн эзэмшигч байжээ.
Энэхүү үндэслэлээр Зам тээврийн осол гарах үед тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь биш байсан гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй. Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гадна эзэмшигч этгээд ч тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорыг арилгах үүрэгтэй.
Иймд хариуцагч Х. нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас нэхэмжлэгч Д.*******т учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч Д.******* нь тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан гэм хорын хохирлоо хариуцагч Х.аас шаардах эрхтэй.
Уг шаардах эрхийг үгүйсгэх, дуусгавар болгох, хэрэгжүүлэх боломжгүйд хүргэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Вендо ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 41314 дугаар Автомашин техникийн үнэлгээний тайлан-гаар нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлийн улсын дугаартай, Toyota Prius-XW30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 1,173,000 төгрөг/шууд зардал 1,430,000 төгрөг, шууд бус зардал 301,000 төгрөг/-өөр үнэлжээ.
Уг тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоолгохын тулд нэхэмжлэгч Д.******* нь 97,000 төгрөгийн хөлс төлсөн Вендо ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1314 дугаар бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна.
Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Буянтогтохын 2022 ны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр зам тээврийн ослын улмаас хохирогч Д.*******ын биед гэмтэл учирсан эсэхэд шинжилгээ хийлгэжээ.
Эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, эмч Д.Тогтох нь хохирогч Д.*******ын биед үзлэг хийж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 958 дугаар шинжээчийн дүгнэлт гаргажээ.
банк ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтад Хүлээн авагч:төрийн сан, 1001600120068 Ховд Шүүхийн шинжилгээний алба, гүйлгээний дүн: 8,000 төгрөг, гүйлгээний утга: *******аас шинжилгээний төлбөр, шилжүүлэгч: Д.******* гэжээ.
Дээрх бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд нэхэмжлэгч Д.******* нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцохдоо зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэхэд шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах, тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгож, үнэлгээний тайлан гаргуулах зэргээр зайлшгүй зардал гаргажээ.
Тодруулбал Toyota Prius-XW30 маркийн улсын дугаартай суудлын зориулалттай автомашинд учирсан хохирол 1,731,000 төгрөг, үнэлгээний хөлс 97,000 төгрөг, шинжилгээний төлбөр 8,000 төгрөг, нийт 1,836,000 төгрөг нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Д.*******т зайлшгүй шаардлагаар учирсан хохирол гэж үзэх үндэслэл хэрэгт тогтоогдсон болно.
Иймд хариуцагч Х.аас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1,836,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2023/00098 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Т.аас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1,841,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн хариуцагч Т.аас 1,841,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Х.аас 1,841,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, хоорондоо хамааралтай байна.
Гэвч урьд шийдвэрлэсэн иргэний хэргийн болон одоо шүүхээс хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн нэхэмжлэгч нь өөр өөр этгээд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаагүй болно.
Учир нь урьд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч Т.т холбогдох тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагч Х.аас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол гаргуулахаар шаардах нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл биш болно.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.
Энэхүү зохицуулалтад өмчлөгч буюу эзэмшигч нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах тухай Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг хамаарахгүй.
Тээврийн хэрэгслийн ашиглагчийг томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай эсэхээс үл хамааран гэм хор учирсан этгээдийн өмнө хариуцлага хүлээж, учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй
Энэхүү үндэслэлээр зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй бөгөөд хариуцагч Х. нь нэхэмжлэгч Д.*******т учирсан гэм хорыг арилгасны улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу Т.аас нэхэмжлэх эрхтэй.
Уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй учир Тээврийн хэрэгсэл жолоодсон Т. болон хариуцагч Х. нар нь 1,841,000 төгрөгийг тэнцүү хуваан нэхэмжлэгч Д.*******т төлөх нь зөв гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгч Б.Оюунцэцэгийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.
7. Нэхэмжлэлд хавсаргасан 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой, төлбөрийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.******* нь 44,406 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлжээ.
Уг улсын тэмдэгтийн хураамж 44,406 төгрөгийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2023/00098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар улсын орлогод хэвээр үлдээснийг дурдав.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,326 төгрөгийг хариуцагч Х.с гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.аас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1,836,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас улсын тэмдэгтийн хураамжид 44,326 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ШҮҮГЧ Б.РАУШАН