Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2023/00356

 

 

 

 

 

 

20******* 0******* *******4

*******53/ШШ20*******/0035*******

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Х.Тасхын, шүүгч Б.Раушан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант  сумын Бугат баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух, Бүргэдүүд овогт Даваасүрэнгийн Дархижавын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ******* гудамж, ******* тоотод оршин суух, Жантекей овгийн Хулбайн Силамд холбогдох

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол *******,84*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******53/20*******/084/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Оюунцэцэг, нэхэмжлэгч Д.Дархижав, хариуцагч Х.Силам нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэлийн шаардлага/тодруулсан/: Зам тээврийн ослын улмаас - ХОҮ улсын дугаартай Toyota Prius-XW30 маркийн суудлын зориулалттай автомашинд учирсан хохирол *******,73*******,000 төгрөг, үнэлгээний хөлс 97,000 төгрөг, шинжилгээний төлбөр 8,000 төгрөг тус тус гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 22 оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэрт Prius-30 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхад "Идэр" хүнсний дэлгүүрийн зогсоол дээрээс Prius-*******0 маркийн автомашин нь хажуу талаас мөргөж, зам тээврийн осол гаргасан.

Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн албан хаагч зам тээврийн ослын газарт үзлэг хийж, Prius-*******0 маркийн автомашины жолоочийн буруутай болохыг тогтоосон.

3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ/№*******00, - ХОҮ/

- Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт/огноо:22.**************.08/

- Вендо ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт/22.**************.07 №4*******3*******4/

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/22.**************.*******7/

- Монголын Нотариатчдын танхимын тасалбар/22.**************.22 №0**************0/

- Нэхэмжлэл/22.**************.*******7/

- Хариу тайлбар/Т.Мөнхбаяр/

- Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны дугаар сарын 08-ны өдрийн *******53/ШШ20*******/00098 дугаар шийдвэр

- Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны дугаар сарын 08-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны *******53/ТМ20*******/00*******40 дүгээр тэмдэглэл,

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын 20******* оны 0******* дугаар сарын *******2-ны өдрийн 5/290 дүгээр албан бичиг, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2584 дүгээр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал

5. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

*******. Татгалзлын үндэслэл: 22 оны ************** дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт найз/засварчин/ Т.Мөнхбаяр нь Prius-*******0 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцохдоо Идэр хүнсний дэлгүүрийн зогсоол дээрээс хөдөлсөн Prius-30 маркийн автомашин хажуу талаас мөргөж, зам тээврийн осол гарсан.

Уг зам тээврийн ослыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын зохицуулагч шалгасан. Чухам аль жолооч буруутай болох нь тогтоогдоогүй. Миний хувьд Prius-*******0 маркийн автомашиныг жолоодоогүй, замын хөдөлгөөнд оролцоогүй. Тухайн үед уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, 22 оны ************** дүгээр сарын 08-ны өдөр өөрийнхөө нэр дээр шилжүүлж, авсан болно.

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Тээврийн хэрэгслийн лавлагаа/-*******7 ХОҮ/

- Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ/-*******7 ХОҮ/

8. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

9. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Автомашин жолоодсон Т.Мөнхбаяр, хариуцагч Х.Силам нар нь *******,84*******,000 төгрөгийг тэнцүү хувааж, нэхэмжлэгч Д.Дархижавт төлөх нь зөв.                 

ҮНДЭСЛЭХ нь:

*******. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Дархижав нь Зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх үндэслэлээр хариуцагч Х.Силамд холбогдуулан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол *******,84*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Х.Силам нь Зам тээврийн осол гарах үед тухайн тээврийн хэрэгслийн жолоодоогүй, өмчлөгч нь биш байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

2. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Буянын 22 оны ************** дүгээр сарын **************-ний өдрийн 2584 дүгээр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал-аас үзэхэд 22 оны ************** дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт байрлах Идэр хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр - ХОҮ, -*******7 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хоорондоо мөргөлдсөн зам тээврийн осолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр - ХОҮ улсын дугаартай, Toyota Prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Дархижав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийг зөрчөөгүй, харин -*******7 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-XW*******0 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.Мөнхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм-ийн *******0.2 дахь хэсэгт Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан нь тогтоогджээ.

Улмаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Буян нь 22 оны ************** дүгээр сарын **************-ний өдрийн 0*******5949 дүгээр Шийтгэлийн хуудас-аас зам тээврийн осол гаргасан гэм буруутай жолооч Т.Мөнхбаярт Зөрчлийн тухай хуулийн *******4.7 дугаар зүйлийн 5******* дэх хэсэгт заасан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлээр *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Уг шийтгэлийн хуудсыг холбогдогч Т.Мөнхбаяр нь эс зөвшөөрч, зохих журмын дагуу гомдол гаргасан гэх байдал Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал-ын хэмжээнд тогтоогдоогүй тул шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Харин зам тээврийн осол гарах үед хариуцагч нь -*******7 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-XW*******0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон, өмчлөгч нь байсан эсэхэд маргажээ.

3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд өмчлөгч буюу эзэмшигч нь гэм хор шууд учруулаагүй боловч гэм хор учруулсан этгээдэд тээврийн хэрэгслээ шилжүүлж, ашиглах боломж олгосон тул тухайн үйл баримтад гэм буруутай эсэхээс үл хамааран гэм хор учирсан этгээдийн өмнө хариуцлага хүлээхээр байна.

Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч Х.Силам нь -*******7 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-XW*******0 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч тул зөрчлийн хэргийн холбогдогч Т.Мөнхбаярт тээврийн хэрэгслийг шилжүүлж, ашиглах боломж олгосон, хамтраа зорчиж явсан үйл баримт тогтоогдож байна.

Учир нь холбогдогч Т.Мөнхбаярын Би тухайн автомашиныг засварын газартаа аваачиж, засахаар жолоодоод явж байсан, хохирогч Х.Силамын Тухайн өдөр би өөрийн эзэмшлийн -*******7 ХОҮ улсын дугаартай автомашиныг засуулахаар Т.Мөнхбаярыг гэрээс нь гэрээс нь аваад замдаа дэлгүүр дээр зогсож, Т.Мөнхаяр тамхи аваад миний автомашиныг жолоодоод хөдлөөд буцаж эргэх үедээ баруун гар талаас ирсэн - ХОҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гарсан гэсэн мэдүүлэг тус тус өгсөн нь Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал-д авагджээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 22 оны ************** дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Х.Силам нь -*******7 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-XW*******0 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь хариуцагчаас иргэний хэрэгт гарган өгсөн тээврийн хэрэгслийн лавлагаанд тусгагджээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны дугаар сарын 08-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны *******53/ТМ20*******/00*******40 дүгээр тэмдэглэлээс үзэхэд хариуцагчаар оролцсон Т.Мөнхбаяр нь Х.Силам нь -*******7 ХОҮ улсын дугаартай автомашиныг худалдан авах гэж байна, шалгаад өгөөч гэхээр нь би тухайн автомашиныг шалгахын тулд жолоодсон гэсэн агуулга бүхий тайлбар өгчээ.

Зөрчлийн хэргийг шалгах явцад хохирогч Х.Силам нь -*******7 ХОҮ улсын дугаартай автомашиныг засварлуулахаар Т.Мөнхбаяртай утсаар ярьсан. Т.Мөнхбаяр нь миний машиныг жолоодоод хөдлөөд буцаж эргэх үедээ - ХОҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гарсан гэдгийг мэдүүлжээ.

Дээрх нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол гарах үед хариуцагч Х.Силам нь -*******7 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-XW*******0 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.******* дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасны дагуу тухайн эд хөрөнгийн эзэмшигч байжээ.

Энэхүү үндэслэлээр Зам тээврийн осол гарах үед тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь биш байсан гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй. Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гадна эзэмшигч этгээд ч тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн гэм хорыг арилгах үүрэгтэй.

Иймд хариуцагч Х.Силам нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас нэхэмжлэгч Д.Дархижавт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч Д.Дархижав нь тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан гэм хорын хохирлоо хариуцагч Х.Силамаас шаардах эрхтэй.

Уг шаардах эрхийг үгүйсгэх, дуусгавар болгох, хэрэгжүүлэх боломжгүйд хүргэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Вендо ХХК-ийн 22 оны ************** дүгээр сарын 07-ны өдрийн 4*******3*******4 дугаар Автомашин техникийн үнэлгээний тайлан-гаар нэхэмжлэгч Д.Дархижавын өмчлөлийн - ХОҮ улсын дугаартай, Toyota Prius-XW30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг *******,*******73,000 төгрөг/шууд зардал *******,430,000 төгрөг, шууд бус зардал 30*******,000 төгрөг/-өөр үнэлжээ.

Уг тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоолгохын тулд нэхэмжлэгч Д.Дархижав нь 97,000 төгрөгийн хөлс төлсөн Вендо ХХК-ийн 22 оны ************** дүгээр сарын 07-ны өдрийн *******3*******4 дугаар бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна.

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Буянын 22 ны ************** дүгээр сарын 07-ны өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр зам тээврийн ослын улмаас хохирогч Д.Дархижавын биед гэмтэл учирсан эсэхэд шинжилгээ хийлгэжээ.

Эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, эмч Д.Тогтох нь хохирогч Д.Дархижавын биед үзлэг хийж, 22 оны ************** дүгээр сарын **************-ний өдөр 8 дугаар шинжээчийн дүгнэлт гаргажээ.

Хаан банк ХХК-ийн 22 оны ************** дүгээр сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтад Хүлээн авагч:төрийн сан, *******00**************00*******200*******8 Ховд Шүүхийн шинжилгээний алба, гүйлгээний дүн: 8,000 төгрөг, гүйлгээний утга: Дархижаваас шинжилгээний төлбөр, шилжүүлэгч: Д.Дархижав гэжээ.

Дээрх бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд нэхэмжлэгч Д.Дархижав нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцохдоо зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэхэд шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах, тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгож, үнэлгээний тайлан гаргуулах зэргээр зайлшгүй зардал гаргажээ.

Тодруулбал Toyota Prius-XW30 маркийн - ХОҮ улсын дугаартай суудлын зориулалттай автомашинд учирсан хохирол *******,73*******,000 төгрөг, үнэлгээний хөлс 97,000 төгрөг, шинжилгээний төлбөр 8,000 төгрөг, нийт *******,83*******,000 төгрөг нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Д.Дархижавт зайлшгүй шаардлагаар учирсан хохирол гэж үзэх үндэслэл хэрэгт тогтоогдсон болно.

Иймд хариуцагч Х.Силамаас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол *******,83*******,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дархижавт олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны дугаар сарын 08-ны өдрийн *******53/ШШ20*******/00098 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Дархижавын хариуцагч Т.Мөнхбаяраас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол *******,84*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн хариуцагч Т.Мөнхбаяраас *******,84*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Дархижавын нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Х.Силамаас *******,84*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Дархижавын нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, хоорондоо хамааралтай байна.

Гэвч урьд шийдвэрлэсэн иргэний хэргийн болон одоо шүүхээс хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн нэхэмжлэгч нь өөр өөр этгээд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.******* дахь хэсэгт заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаагүй болно.

Учир нь урьд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Дархижавын хариуцагч Т.Мөнхбаярт холбогдох тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагч Х.Силамаас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол гаргуулахаар шаардах нэхэмжлэгч Д.Дархижавын нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл биш болно.

*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.

Энэхүү зохицуулалтад өмчлөгч буюу эзэмшигч нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах тухай Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг хамаарахгүй.

Тээврийн хэрэгслийн ашиглагчийг томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай эсэхээс үл хамааран гэм хор учирсан этгээдийн өмнө хариуцлага хүлээж, учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй

Энэхүү үндэслэлээр зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй бөгөөд хариуцагч Х.Силам нь нэхэмжлэгч Д.Дархижавт учирсан гэм хорыг арилгасны улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэгт заасны дагуу Т.Мөнхбаяраас нэхэмжлэх эрхтэй.

Уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй учир Тээврийн хэрэгсэл жолоодсон Т.Мөнхбаяр болон хариуцагч Х.Силам нар нь *******,84*******,000 төгрөгийг тэнцүү хуваан нэхэмжлэгч Д.Дархижавт төлөх нь зөв гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгч Б.Оюунцэцэгийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.

7. Нэхэмжлэлд хавсаргасан 22 оны ************** дүгээр сарын *******7-ны өдрийн огноотой, төлбөрийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Дархижав нь 44,40******* төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлжээ.

Уг улсын тэмдэгтийн хураамж 44,40******* төгрөгийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны дугаар сарын 08-ны өдрийн *******53/ШШ20*******/00098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар улсын орлогод хэвээр үлдээснийг дурдав.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, *******0 дугаар зүйлийн *******0.******* дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 5******* дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,40******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,32******* төгрөгийг хариуцагч Х.Силмаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Дархижавт олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2 дахь хэсэг, *********************, ************** дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Силамаас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол *******,83*******,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дархижавт олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, *******0 дугаар зүйлийн *******0.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт заасныг тус тус нэхэмжлэгч Д.Дархижавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,40******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Силамаас улсын тэмдэгтийн хураамжид 44,32******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дархижавт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН

 

ШҮҮГЧ Б.РАУШАН