Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2023/00447

 

 

03 08 04

**************3/ШШ03/00447

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, Домбот хотхон, *******-******* айлын орон сууц, ******* давхар, ************** тоотод оршин суух, Даваагийн Ариунтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, - айлын орон сууц, тоотод оршин суух, Наранцогтын Чинбатад холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ариунтуяа, түүний өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагч Н.Чинбат, гэрч Д.Мягмардорж нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн - айлын тоот, өрөө, 6.******* метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*******6*******7000**************6 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай

. Нэхэмжлэлийн үндэслэл: Д.Ариунтуяа миний бие 0*******9 оны ******* дугаар сард Н.Чинбатад Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, - айлын орон сууцны тоотод байрлах, өрөө, 6.******* мкв байрыг *******4,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, аман гэрээ байгуулсан.

Байрны үнэд Н.Чинбатаас 0*******9 оны ************** дүгээр сард бэлнээр 3,000,000 төгрөг, 0*******9 оны ******* дугаар сард бэлнээр *******00,000 төгрөг, 00 оны 0******* дүгээр сард бэлнээр 3,000,000 төгрөг, 00 оны 0******* дугаар сард бэлнээр *******,000,000 төгрөг, нийт 7,*******00,000 төгрөг бэлнээр авсан.

Н.Чинбат нь 0******* оны ************** дүгээр сард А.Дашнямын дансаар дамжуулан *******,000,000 төгрөгийг миний нөхөр Д.Мягмардоржийн дансруу бэлэн бусаар шилжүүлсэн. Миний хүүд бэлнээр *******00,000 төгрөг өгсөн. Нийтдээ байрны үнэд 9,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөөгүй.

Бид нөхрийн хамт 03 оны 0******* дугаар сарын *******8-ны өдрийн ******* цагийн үед Н.Чинбаттай уулзаад байрны үнийг гүйцээж өг, бид нарт бас хэрэгцээ гараад байна, эсвэл байраа буцааж авъя гэж хэлэхэд үгийн зөрүүгүй миний нөхрийн нүд рүү гараараа чичилж, гэмтээсэн тул цагдаад хандаж гомдол гаргасан. Мөн намайг элдэв янзаар доромжилсон.

Бид удаа дараа зурвас бичиж, уулзаж, ярилцах хэрэгтэй байна гэхэд ерөөсөө хариу байхгүй. Утсаа ч авахгүй байна. Цаашид Н.Чинбаттай тохиролцох боломжгүй тул байрны үнийг өгч, орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна.

Иймд Н.Чинбатын хууль бус эзэмшлээс Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, - айлын орон сууцны тоотод байрлах, өрөө 6.******* мкв байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/Ү-*******6*******7000**************6/

- Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга/Д.Мягмардорж, Д.Ариунтуяа/

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 03 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг

- Ховд аймгийн Цагдаагийн газрын 03 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 47-в/76 дугаар албан бичиг, Хэрэг бүртгэлтийн 300*******86 дугаар хэргийн материал

- Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

- Гэрч Д.Мягмардоржийн мэдүүлэг

*******. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Татгалзлын үндэслэл: Д.Мягмардорж нь 0*******7 оны ******* дугаар сард манай гэрт ирээд Ахаа манай байр эзэнгүй хөлдөх гээд байна та эзэн болоод өгөөч гэж гуйхад би зөвшөөрөөд үнэ, хөлс авахгүй нүүж орсон. 0*******8 оны 03 дугаар сард надтай уулзаад Ахаа байраа зарахаар боллоо, манай баз авна гэнэ гэхэд өө тийм үү гээд байрыг суллаж өгсөн.

Ингээд 0*******9 оны ************** дүгээр сард надтай утсаар яриад ах а байна нэг уулзмаар байна гээд манай гэрийн гадна уулзаад янз бүрийн зовлон тоочоод та л тус бол гээд гуйгаад байхаар нь би 3,000,000 төгрөг бэлнээр зээлсэн. Удаахгүй өгнө гээд аваад явсан.

Сар гаруйн дараа надтай Д.Мягмардорж утсаар ярьж Ахаа манайд хүрээд ирээч сайхан цай хоол хийсэн байна гэхэд нь би Домбот хотхоны дугаар байрны ******* давхарт гэрт нь очсон.

Гэрт нь цай хоол болоод сууж байтал эхнэр Д.Ариунтуяа Ахаа таны мөнгийг өгч чадахгүй болоод байна, та манай байрыг аваад дүүдээ тус болооч, бид банкны өр зээлтэй хэцүү байна, Ховдод шинэ байр их баригдаад хуучин нурж унах дөхсөн, халаалт муу, айлын орон сууцыг авах хүн үнэндээ олдохгүй байна, таны тоглож өссөн газар, та тус болооч гэхээр нь би Ямар үнэ ханшаар өгөх юм бэ гэхэд *******4 саяд өгчихмөөр байна гэхэд би Тийм үнэ ханш байхгүй ээ, бэлэн мөнгөөр 7-8 сая төгрөг байгаа шүү гэхэд Та л хоёр дүүдээ тус болооч гэхэд би *******0 сая төгрөгөөр авна гэхэд Сайхан сэтгэлтэй ахдаа маш их баярлалаа гэж хэлээд зөвшөөрч байрны гэрчилгээ банкны барьцаанд байгаа, жилийн дараа зээл дуусна, тэгээд гэрчилгээг өгье гэхээр нь би хүлээн зөвшөөрсөн.

Үүний дараа бид гурав хэд хэдэн удаа уулзаж, ярилцахад Коронавирус гараад зээл төлөлтийг хойшлуулсан, дуусахаар нь гэрчилгээг аваад өгнө гэж хэлдэг байсан учир би түүнээс хойш байрны гэрчилгээ гэж асуугаагүй. Би эхнэр, нөхөр хоёрт их итгэж байсан.

Гэтэл 03 оны 0******* дугаар сарын *******3-ны өдөр Д.Мягмардорж, Д.Ариунтуяа хоёр надтай уулзаад Байраа буцааж авна гэхэд би гайхаж Юу гэсэн үг вэ. Яалаа гэж гэхэд Байрны үнэ өссөн, бид хоёр байраа 6 сая төгрөгөөр хүнд өгөхөөр боллоо, байраа зараад мөнгийг чинь өгье, бусад өр ширээ дармаар байна гэхэд би Тийм зүйл байхгүй, шүүхээр яваад ав гэхэд Д.Ариунтуяа нь Д.Мягмардоржид хандаж Би чамд хэлсэн биз дээ. Гудамжны луйварчинд өгч, луйвардууллаа гэхэд Д.Мягмардорж хариуд нь Харин тэглээ гэхэд нь миний үнэхээр дургүй хүрч, нүдрүү нь хуруугаараа чичсэн болно.

Учир нь миний бие эхнэр, нөхөр хоёрт дэндүү итгэж байхад анхнаасаа байрныхаа гэрчилгээг шилжүүлэхгүй санаатай залилан хийх гэж явсан байна. Одоо надад энэ залиланд өгөх төлбөр тооцоо байхгүй.

Бэлнээр 7,*******00,000 төгрөг, Д.Ариунтуяад 00,000 төгрөгийг ажил дээр нь буюу ******* дугаар цэцэрлэг дээр өгсөн. Дансаар ,000,000 төгрөг шилжүүлж, хүүд нь *******00,000 төгрөг өгч, нийт *******0,00,000 төгрөг өгч, тооцоог бүрэн дуусгасан.

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга/А.Дашням/

8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч Ж.Пүрэв-Очир, Ч.Даваацэрэн, А.Дашням нарын мэдүүлэг

- Хаан банк ХХК-ийн Ховд аймгийн төв тооцооны төвийн 03 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 60 дугаар албан бичиг

ҮНДЭСЛЭХ нь:

*******. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг тус тус шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

. Нэхэмжлэгч Д.Ариунтуяа нь хариуцагч Н.Чинбатад холбогдуулан Үнийг бүрэн төлөөгүй, хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлээр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн - айлын тоот, өрөө, 6.******* метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*******6*******7000**************6 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Н.Чинбат нь Орон сууцны үнийг бүрэн төлж, гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

3. Ховд аймгийн Цагдаагийн газрын 03 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн 47-в/76 дугаар албан бичгийн хавсралт Хэрэг бүртгэлтийн 300*******86 дугаар хэргийн материал-д:

- Хохирогч Д.Мягмардоржийн Би 0*******9 онд Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт байрлах айлын орон сууцыг Н.Чинбатад *******4,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, байрандаа оруулаад цувуулаад нийт 7,*******00,000 төгрөг бэлнээр авсан гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Ариунтуяагийн Нөхөр бид хоёр 0*******9 онд Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт байрлах дугаар айлын орон сууцны тоот байраа Н.Чинбатад *******4,000,00 төгрөгөөр зарахаар тохиролцож, цувуулаад нийт 7,*******00,000 төгрөг бэлнээр авсан гэсэн мэдүүлэг,

- Гэрч Н.Чинбатын Би 0*******9 онд Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт байрлах дугаар айлын орон сууцны тоот байрыг Д.Мягмардорж, Д.Ариунтуяа нараас *******4,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод *******0,00,000 төгрөг өгчихсөн байтал байраа буцааж авна гэснээс болж маргаан үүссэн гэсэн мэдүүлэг тус тус авагджээ.

Дээрх нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ариунтуяа болон хариуцагч Н.Чинбат нарын хооронд 0*******9 онд Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн - айлын тоот, өрөө, 6.******* метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*******6*******7000**************6 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг *******4,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр хариуцагч Н.Чинбат нь орон сууцны үнийг *******0,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж хариу тайлбартаа дурдсан боловч шүүх хуралдаанд орон сууцны үнийг *******4,000,000 төгрөгөөр тохиролцсон гэсэн тайлбар гаргасан болно.

Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.******* дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Учир нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

3. Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүйн дээр уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа нь Зохигчийн хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн, хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл тул шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул зохих тайлбар хийх нь зүйтэй.

Худалдах, худалдан авах гэрээ нь үүргийн буюу суурь хэлцэл юм. Уг хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгийн өмчлөх эрх шууд үүсэхгүй, харин эд хөрөнгийг харилцан солилцох үүрэг үүсдэг.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний тухайд худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь мөнгөн хөрөнгө/үнэ/-ийн өмчлөх эрхийг худалдагчид шилжүүлэх үйлдлийг тус тус гүйцэтгэнэ.

Тодруулбал хөдлөх эд хөрөнгийн тухайд эзэмшил шилжсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог бол үл хөдлөх хөрөнгийн тухайд өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

Энэ талаар Иргэний хуулийн *******09 дүгээр зүйлийн *******09.*******, **************0 дугаар зүйлийн **************0.*******, ********************* дүгээр зүйлийн *********************.******* дэх хэсэгт тус тус заасан байх бөгөөд эдгээрийг өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл гэдэг.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд хэлцэлд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавигджээ.

Харин үүрэг үүсгэх хэлцэлд хамаарах худалдах, худалдан авах гэрээ болон хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэлд хуулиар тусгайлсан хэлбэрийн шаардлага тавиагүй байна.

Үүрэг, өмчийн хэлцлийг тус тусдаа бие даасан хэлцэл хэмээн тооцож, хүчин төгөлдөр эсэхийг шийдвэрлэхэд нэг нь нөгөөдөө шууд нөлөөлөхгүй гэж үзэх нь хийсвэрлэх зарчим юм. Хууль тогтоогч хийсвэрлэх зарчмыг тогтоох болсон үндэслэл нь эрх зүйн харилцааны баталгаат байдлыг хангах зорилготой.

Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч Д.Ариунтуяа болон хариуцагч Н.Чинбатын хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн - айлын тоот, өрөө, 6.******* метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*******6*******7000**************6 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл бичгээр хийгдээгүй боловч эзэмшил нь бодитоор шилжсэн байна.

Энэхүү нөхцөл байдал нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хэлцэл буюу худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн *******96 дугаар зүйлийн *******96.*******.******* дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан тооцно гэжээ.

Зохигч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, уг эд хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчийн эзэмшилд шилжүүлжээ.

Иймд зохигчийн хооронд байгуулагдсан орон сууцыг *******4,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******.******* дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэхгүй.

Учир нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцлийг хууль зөрчсөн хэлцэл гэж үздэг.

4. Нэхэмжлэгч Д.Ариунтуяа нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Н.Чинбатаас орон сууцны үнэ 7,*******00,000 төгрөг авсан, үлдэгдлийг төлөөгүй гэж, хариуцагч Н.Чинбат нь нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч Д.Ариунтуяад орон сууцны үнэ *******0,00,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж тус тус дурдсан байдлаас үзэхэд зохигч нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсөн эсэхэд маргажээ.

Зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагч нь 0*******9 оны ************** дүгээр сард 3,000,000 төгрөг, 0*******9 оны ******* дугаар сард *******00,000 төгрөг, 00 оны 0******* дүгээр сард 3,000,000 төгрөг, 00 оны 0******* дугаар сард *******,000,000 төгрөг, нийт 7,*******00,000 төгрөгийг бэлнээр орон сууцны үнэд нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Чинбатаас иргэний хэрэгт нотлох баримтаар гаргасан Хаан банк ХХК-ийн *******84*******0688 тоот депозит дансны хуулгаас үзэхэд уг дансны эзэмшигч А.Дашням нь 0 оны ************** дүгээр сарын -ны өдөр *******,000,000 төгрөгийг ajliin huls гэсэн гүйлгээний утгатайгаар *******86303797******* тоот дансруу бэлэн бусаар зарлага гарчээ.

Нэхэмжлэгч Д.Ариунтуяагаас иргэний хэрэгт нотлох баримтаар гаргасан түүний нөхөр Д.Мягмардоржийн эзэмшлийн Хаан банк ХХК-ийн *******86303797******* тоот депозит дансны хуулгаас үзэхэд *******84*******0688 тоот данснаас ajliin huls гэсэн гүйлгээний утгатайгаар *******,000,000 төгрөгийн орлого оржээ.

Гэрч Д.Аюушжавын мэдүүлэгт Н.Чинбат нь 0******* оны *******0 дугаар эхлэн сарын хугацаанд Ховд аймгийн Булган суманд албан байгууллагуудын цэвэр усны шугам сүлжээний ажлыг хийж байсан. Тухайн үед би цалин хөлсөнд сая төгрөгийг Н.Чинбатад өгөх ёстой байсан. Тухайн үед Н.Чинбат нь цалин хөлснөөсөө ******* сая төгрөгийг Д.Мягмардоржид байрны үнэд шилжүүлмээр байна гэсэн. Д.Мягмардорж нь Н.Чинбатруу утсаар яриад ажлын хөлс гэсэн гүйлгээний утгатайгаар ******* сая төгрөгийг шилжүүлээрэй гэж хэлсний дагуу би ******* сая төгрөгийг 0******* оны ************** дүгээр сарын -ны өдөр *******,000,000 төгрөгийг ажлын хөлс гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн гэжээ.

Дээрх бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгээс үзэхэд хариуцагч Н.Чинбат нь орон сууцны үнэд *******,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ариунтуяагийн нөхөр Д.Мягмардоржид төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Уг үйл баримтыг нэхэмжлэгч Д.Ариунтуяа нь хүлээн зөвшөөрч, орон сууцны үнэд бэлэн бусаар *******,000,000 төгрөгийг хариуцагч Н.Чинбатаас хүлээн авсан болохоо шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Хариуцагч Н.Чинбат нь нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа Нэхэмжлэгчийн хүүд нь бэлнээр *******00,000 төгрөг өгч, тооцоог бүрэн барагдуулсан гэж дурдсан хэдий ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нэхэмжлэгчийн хүүд бэлэглэсэн *******00,000 төгрөгийг орон сууцны үнийн тооцоонд оруулахгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан болно.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй тул нотолгооны хуваарийн дагуу хариуцагч Н.Чинбат нь нэхэмжлэгч Д.Ариунтуяад орон сууцны үнийг төлсөн байдлыг нотлох үүрэгтэй болно.

Иймд хариуцагч Н.Чинбатын нэхэмжлэгч Д.Ариунтуяагийн хүүд бэлэглэсэн гэж шүүх хуралдаанд тайлбарласан *******00,000 төгрөгийг орон сууцны үнэд төлсөн гэж үзэх боломжгүй.

Хариуцагч Н.Чинбат нь хариу тайлбартаа орон сууцны төлбөр тооцоог бүрэн дуусгасан байдлыг Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг, *******- айлын орон сууцны *******0 тоотод оршин суух Ж.Пүрэв-Очир, - айлын орон сууцны *******8 тоотод оршин суух Ч.Даваацэрэн нар гэрчилнэ гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн Ж.Пүрэв-Очир нь Н.Чинбат нь 0*******8 онд тухайн Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн - айлын орон сууцны тоотыг *******0 сая төгрөгөөр худалдан авахаар боллоо гэж надад хэлж байсан удаатай. Тухайн орон сууцны үнэ *******0 сая төгрөгийг төлсөн гэж Н.Чинбатаас дуулсан гэж, Ч.Даваацэрэн нь Н.Чинбаттай хамт явж байхад тухайн орон сууцыг *******0 сая төгрөгөөр худалдан аваад үнийг нь бүрэн өгсөн гэж надад хэлсэн гэж тус тус мэдүүлжээ.

Үүнээс үзэхэд гэрч Ж.Пүрэв-Очир, Ч.Даваацэрэн нар нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны үнэ *******0,000,000 төлөгдсөн гэх байдлыг хараагүй/үзээгүй/, зөвхөн хариуцагч Н.Чинбатаас сонссон зүйлээ мэдүүлж байгаа тул шууд бус, дамжмал шинжтэй байна.

Шууд бус буюу бусдаас мэдсэн, сонссон талаарх гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримттай нэгдмэл байдалтай буюу тэдгээрийн дэмжлэгтэйгээр нотолгооны ач холбогдолтой болно.

Гэвч орон сууцны үнэд *******0,000,000 төгрөг төлөгдсөн гэх гэрч Ж.Пүрэв-Очир, Ч.Даваацэрэн нарын мэдүүлэг/хариуцагч Н.Чинбатаас сонссон зүйлээ мэдүүлсэн/ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар дэмжигдээгүй тул нотолгооны ач холбогдолгүй гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Н.Чинбатын орон сууцны үнэ *******0,000,000 төгрөг төлөгдсөн гэх татгалзлын үндэслэл нь гэрч Ж.Пүрэв-Очир, Ч.Даваацэрэн нарын мэдүүлгээр батлагдсангүй.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Н.Чинбат нь орон сууцны үнэд бэлнээр 7,*******00,000 төгрөг, бэлэн бусаар *******,000,000 төгрөг, нийт 8,*******00,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ариунтуяад төлж, үлдэгдэл *******,*******00,000 төгрөгийг төлөөгүй үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдов.

*******. Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.******* дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөн байх, уг зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд нөгөө талд гэрээнээс татгалзах эрх үүсэх юм.

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 0******* дугаар зүйлийн 0*******.******* дэх хэсэгт заажээ.

Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч Н.Чинбат нь орон сууцны үнийг төлөх үүргээ зөрчсөн, уг зөрчлийг арилгах нэмэлт хугацааг нэхэмжлэгч Д.Ариунтуяа тогтоосон гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдсонгүй.

Тодруулбал Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 03 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд нэхэмжлэгч Д.Ариунтуяа нь өөрийн гар утасны дугаараас хариуцагч Н.Чинбатын гар утасны 99478989 дугаарт 03 оны 0******* дугаар сарын *******6-ны өдөр Сайн байна уу, утсаа аваачээ, уулзаж ярилцмаар байх юм, байрны мөнгөө хэзээ өгөх вэ, эсвэл мөнгийг чинь өгье, байр султгаж өг өө, бид асуудал их байна гэсэн зурвас илгээжээ.

Улмаар нэхэмжлэгч Д.Ариунтуяа нь нөхөр Д.Мягмардоржийн хамт 03 оны 0******* дугаар сары *******8-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн *******3-03 хашааны гадна хариуцагч Н.Чинбаттай уулзаж, Орон сууцны үнийн үлдэгдлийг төлөхгүй бол байраа буцаан авах тухай шаардлага тавьсныг эсэргүүцсэн үйл баримт нэхэмжлэл, хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Д.Мягмардоржийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Уг үйл баримтын талаар хэргийн оролцогч маргаагүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхрийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь Ховд аймгийн Прокурорын газрын 03 оны 06 дугаар сарын *******3-ны өдрийн тогтоолоор нотлогдож байна.

Гэвч худалдан авагч нь худалдагчийн гэр бүлийн гишүүний биед гэмтэл учруулсан нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах Иргэний хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.

Уг гэмт хэргийн шинжтэй үйл баримт нь Эрүүгийн хууль тогтоомжоор зохицуулагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэгдэх, эрх зүйн тодорхой төрлийн харилцаа тул энэхүү иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************7 дугаар зүйлийн **************7.*******, 6*******.*******.******* дэх хэсэгт заасан үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч Д.Ариунтуяа нь 03 оны 0******* дугаар сарын *******6, *******8-ны өдрүүдэд хариуцагч Н.Чинбатад орон сууцны үнийн үлдэгдлийг төлөх шаардлага тавьж, уг үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох бус харин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үүргийн харилцааг дуусгавар болгож, орон сууцаа буцаан авах хүсэл зориг илэрхийлжээ.

Энэхүү хүсэл зоригийг илэрхийлэх болсон шалтгаанаа нэхэмжлэгч нь тухайн орон сууцны зах зээлийн үнэ өссөн, хариуцагчаас өөр хүн худалдан авахаар сонирхож, удаа дараа сурагласан гэсэн агуулгаар шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Нэхэмжлэгч Д.Ариунтуяагийн нөхөр шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Мягмардорж нь орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Н.Чинбатад шилжүүлсний дараагаар үнийн үлдэгдлийг төлөх талаарх харилцан тохирсон гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгсөн болно.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч Д.Ариунтуяад худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрх үүсээгүй учир хариуцагч Н.Чинбат нь орон сууцыг буцаан өгөх эрх зүйн үр дагавар үүсэхгүй.

6. Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.******* дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, *******06.3 дахь хэсэгт Энэ хуулийн *******06.*******, *******06.-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтад дурдсан шаардах эрх нь уг шаардлагыг гаргах бүхий этгээд нь өмчлөгч байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь эзэмшигч байх, хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх гэсэн урьдчилсан нөхцөлтэй.

Үүнээс хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх/хууль бус эзэмшил/ гэсэн урьдчилсан нөхцөл нэхэмжлэгч Д.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Чинбатад холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн - айлын тоот, өрөө, 6.******* метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*******6*******7000**************6 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн тухайд хангагдсангүй.

Учир нь хариуцагч Н.Чинбат нь нэхэмжлэгч Д.Ариунтуяатай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр дээрх орон сууцыг өөрийн эзэмшилдээ авсан тул түүнийг тухайн эд хөрөнгийг эзэмших эрхгүй, хууль бус эзэмшил гэж үзэхгүй.

Тодруулбал Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.******* дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 93 дугаар зүйлийн 93.******* дэх хэсэгт Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэжээ.

Хариуцагч нь тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, тодруулбал бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үндсэн дээр өөрийн мэдэлдээ авсан хууль ёсны эзэмшигч болно.

Нэхэмжлэгчийн тухайд хариуцагчийг тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.. дахь хэсэгт заасныг баримтаар нотлоогүй болно.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ариунтуяагийн Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн - айлын тоот, өрөө, 6.******* метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*******6*******7000**************6 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Чинбатын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.*******. дахь хэсэгт эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр, 63.*******.6 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр тус тус нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Д.Ариунтуяа нь хариуцагч Н.Чинбатад холбогдох нэхэмжлэлээ орон сууц чөлөөлүүлэх гэж тодорхойлсон хэдий ч угтаа үл хөдлөх гаргуулах тухай шаардлага болно.

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ-нд эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*******6*******7000**************6 дугаарт бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн - айлын тоот, өрөө, 6.******* метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнийн дүн тусгагдаагүй байна.

Энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.*******. дахь хэсэгт заасан үндэслэлд хамааруулж, эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.

Зохигчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн *******4,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно.

Учир нь Иргэний хуулийн *******89 дүгээр зүйлийн *******89.******* дэх хэсэгт заасны дагуу Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Хуулийн дээрх заалтын дагуу худалдах, худалдан авах гэрээний талууд нь харилцан хүсэл зоригоо илэрхийлж, тэгш эрхийн үндсэн дээр үнийн дүнгийн хэмжээг тодорхойлж, гэрээ байгуулдаг болно.

Нэхэмжлэгч Д.Ариунтуяа нь хариуцагч Н.Чинбатад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах агуулга бүхий нэхэмжлэл гаргахдаа худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээс тооцон зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлжээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.******* дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн *******6 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Д.Ариунтуяагийн хариуцагч Н.Чинбатад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн *******0 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Д.Ариунтуяад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************..3 дахь хэсэг, **************6, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******, 0******* дугаар 0*******.*******, ******* дугаар зүйлийн *******.*******, 43 дугаар зүйлийн 43 дугаар зүйлийн 43.******* дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ариунтуяагийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-*******6*******7000**************6 дугаарт бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн - айлын тоот, өрөө, 6.******* метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө-ийг хариуцагч Н.Чинбатын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, 63 дугаар зүйлийн 63.*******., 63.*******.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ариунтуяагийн хариуцагч Н.Чинбатад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн *******0 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Д.Ариунтуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0. дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9., **************9.4, **************9.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ