Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 101/шш2023/03609

 

 

2023 00 00

101/ШШ2023/00000

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...-т холбогдох,

 

Тогтоол, мэдэгдэл хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ... тоот захирамжаар төлбөр төлөгч Ц.....оос 522,877,341 төгрөг гаргуулж, ... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1. Шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн .... м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ... тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .. тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан.

Дээрх эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол үйлдэхдээ ШШГТХуулийн 49.1, 54 дүгээр зүйлд заасан хуулийг ноцтой зөрчсөн. ШШГТХуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, 54.4-д заасан: Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна. 54.4.Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу дурсний бичлэгээр дэхжүүлнэ. гэсэн заалтыг зөрчин өмчлөгч надад мэдэгдээгүй бөгөөд дээрх зүйл заалтыг тусгасан тогтоолын хувийг мөн гардуулж танилцуулаагүй. Ийнхүү хууль зөрчин, миний өмчлөлийн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр худалдан борлуулахаар нэг талыг барин төлбөр авагч банкны талд үйлчлэн 2021.12.07-ний өдрийн Албадан дуудлага худалдаанд оруулах тухай ... тоот тогтоол, 2021.12.09-ний өдрийн ...  тоот мэдэгдэл зэргийг мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч надад гардуулалгүй ажиллагаа явуулсан.

2. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь ШШГТХуулийн 22 дугаар зүйлд заасныг удирдлага болгон тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үүсгэх тогтоолын дагуу 164 дүгээр тойрогт үүссэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч Б.... хариуцан ажиллаж байсан. Харин ШШГТХуулийн 271 дүгээр зүйлд заасны дагуу Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавараар тойргийн харьяалалыг сольж болдог бөгөөд тэрхүү даалгавар уг хэрэгт огт байхгүй 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.... нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байдаг.

Энэ нь ШШГТХуулийн 22 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот тушаалаар батлагдсан Шийдвэр гүйцэтгэлийн тойргийн харъяалал тогтоох тухай тушаалыг зөрчсан үйлдэл юм.

Дээрх агуулга бүхий асуудлаар буюу Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдлыг ШШГТХуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль журмын дагуу явагдсан хэмээн хариуг өгөөд байна. Иймд хууль зөрчин явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох 2019.08.29-ний өдрийн ... тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019.10.16-ны өдрийн ... тоот эд хөрөнгө хураах тогтоол, Шийдвэр гүйцэггэгчийн тойргийн харьяалал зөрчсөн 162 дугаар тойрогт хийгдсэн хөрөнгийн үнэлгээний 2021.12.07 ... тоот тогтоол, 2021.12.09-ний өдрийн ...тоот мэдэгдэл зэргийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Ц.....оос 522,892,341 төгрөгийг гаргуулж ...инд олгохоор шийдвэрлэсэн бүртгэлийн ...дугаартай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ...дугаар тогтоолоор үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу төлбөр төлөгч-иргэний оршин суух, гүйцэтгэх баримт бичигт бичигдсэн хаягаар харьяалал тогтоож, Баянзүрх дүүргийн 164 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 164 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.... 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ээлжийн амралт авч, үргэлжүүлэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан.

Иймд тус тойрогт шийдвэр гүйцэтгэгч томилогдох хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4/05 тоот албан даалгавраар ... дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхийг, мөн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн .... тоот албан даалгавраар ... дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхийг даалгасан.

Төлбөр төлөгч Ц..... шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй, оршин суух хаяг өөрчилсөн талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүй, тойргийн харьяалал зөрчсөн гэх түүний гомдол үндэслэлгүй, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар түүнд учруулсан гэм хор, хохирол байхгүй байхад төлбөр төлөх ямар ч арга хэмжээ хэрэгжүүлээгүй төдийгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан шүүхэд удаа дараа нэхэмжпэл гаргаж, шүү ийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шүүийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022.11.01.. албан бичиг, Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .. дугаар захирамж, Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2....дугаар захирамж, ... дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ...дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн .., 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ..., 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ... тоот тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот мэдэгдэл, хариуцагчаас Л.Хуланд олгосон 2022.11.17.. дугаартай итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГ-ын 2019.10.25...албан бичиг, ..дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Ц.....ийн 2019.10.25 өдөр НШШГГ-т гаргасан үнийн санал, үнийн саналыг эс зөвшөөрч, шинжээчээр үнэлгээ хийлгэх тухай ...наас 2019.10.22 өдөр НШШГГ-т гаргасан хүсэлт, шинжээч томилох тухай 2019.10.28.. тогтоол, НШШГГ шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГ-ын 2019.11.15... мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ...ХХК-ийн гаргасан .. дугаарт бүртгэлтэй, орон сууц, гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, ...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ... захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн .. магадлал, НШШГГ-ын .. дугаартай Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх санал шийдвэр гүйцэтгэгчийн санал, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас ..., шийдвэр гүйцэгэгчийн тэмдэглэл, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоол ... Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны ... тогтоол, Албадан дуудлага худалдаанд оруулах санал ..., анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол .., НШШГГ-ын .. мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГ-ын ... мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Ц.....оос 2021.11.11 өдөр НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б....д гаргасан гомдол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2021.11.16... дүгээр тогтоол, НШШГГ-ын Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл 2021.11.25, НШШГГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанаас 2021.12.01.. Гомдолд хариу өгөх тухай албан бичиг, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021.12.07.. тогтоол, 2021.12.09..., 2021.12.09... мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.09... захирамж, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл 2021.12.24, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.11..... захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.06..шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.30.. магадлал, хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны .. тогтоол, НШШГГ-ын .. алан даалгавар, НШШГГ-ын ...албан бичгээр Б....т олгосон итгэмжлэл, нэхэмжлэгч Ц.....оос Н....д олгосон 2023.05.12 итгэмжлэл, Ц..... 2022 оноос оршин сууж байгаа тухай Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны 2023.05.12.. дугаартай тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар, ШШГЕГ-ын даргын 2012.12.18...дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн тойргийн харъяалал тогтоох тухай тушаал, тушаалын хавсралт, ШШГЕГ-ын даргын 2022.07.05... дугаартай Зарим алба хаагчид хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал, хавсралт, НШШГГ-ын 2022.01.19.. албан даалгавар, ШШГЕГ-ын 2022.05.02...тушаал, НШШГГ-ын 2022.05.09...албан даалгавар;

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Нэхэмжлэгч Ц..... нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ..тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .. тоот эд хөрөнгө хураах тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тойргийн харъяалал зөрчсөн ..дугаар тойрогт хийгдсэн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн .. тоот тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ..тоот мэдэгдэл зэргийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд маргаж байна.

3. Шүүх, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Ц..... нь 522,877,341 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор ...инд төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн .. м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ... дугаар захирамжийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн ... дугаар захирамж, ... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ...дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Ц.....ид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүйгээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эрхийн улсын бүртгэлийн Хан-Уул дүүргийн 1... м.кв талбайтай орон сууц, гараж зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн .. дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ний дотор төлөхийг мэдэгдэж, мөн оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид өгч 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор төлбөр төлөхийг мэдэгджээ.

5.1. Дээрх ажиллагааны үед тогтоосон хугацаанд төлбөр төлөгдөөгүйгээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгийг хурааж, мөн оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид өгчээ.

6. Хариуцагч дээрх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.3, 54.4-т заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдлын шаардлага үндэслэлгүй байна.

6.1. Тухайн хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгааралах ажиллагаа явуулж, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 19/02 дугаартай тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд нийцсэн байна.

6.2. Эд хөрөнгө хураах тухай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19/03 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээс үзэхэд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, 54.4-т тус тус заасан шаардлагад нийцүүлэн жагсаалт үйлдэж, ажиллагаанд байлцсан этгээд буюу эд хөрөнгийг хадгалагч хэмээн тогтоолд тусгагдсан Ж.... гэгчийг байлцуулан тогтоолд гарын үсэг зуруулжээ.

6.3. Хан-Уул дүүргийн .. м.кв талбайтай орон сууц, гараж зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагаа хийхэд төлбөр төлөгч Ц..... байгаагүй буюу түүнийг .. улсад байгаа гэх тайлбар хэлснийг шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэн авсан байх ба тайлбар өгсөн Ж...., хөндлөнгийн гэрч .. нар нь тухайн тэмдэглэлтэй танилцаж, тус тус гарын үсэг зурсан зэргээс үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54.4-т Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. гэж заасантай нийцэж байна.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгах харъяалл зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдлын шаардлага үндэслэлгүй.

7.1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шийдвэр гүйцэтгэгчийн тойргийн харъяалал зөрчсөн .. дугаар тойрогт хийгдсэн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ..дугаар тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн. .. тоот мэдэгдэл зэргийг хүчингүй болгуулахаар шаардсан.

Гэвч дурьдаж буй 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн .. дугаартай тогтоол нь нэхэмжлэлд дурьдсанаар хөрөнгийн үнэлгээний тогтоол бус Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол байх бөгөөд уг тогтоол болон 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн... тоот мэдэгдэл зэрэг нь тойргийн харъяалал зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдож байна.

7.2. Мөн түүнчлэн нэхэмжлэгч Ц..... нь Хан-Уул дүүрэгт 10 гаруй жил амьдарч байгаа, 2022 оны 3 дугаар сард шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасныг хариуцагч зөрчсөн гэж нэхэмжлэгч маргаж байх боловч эвлэрлийг баталсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ... дугаар захирамж гарснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, улмаар энэхүү гомдлын шаардлагыг шүүх хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд төлбөр төлөгчийн хаяг өөрчлөгдсөн гэх нөхцөл байдлыг дурьдаж байгаагүй, шүүхэд болон шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдлоо.

8. Нэхэмжлэгч нь энэхүү гомдлын шаардлагыг гаргахдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.,

44.4.-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж тус тус заасныг зөрчсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ..тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн... тоот эд хөрөнгө хураах тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тойргийн харъяалал зөрчсөн .. дугаар тойрогт хийгдсэн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн .. тоот тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ..тоот мэдэгдэл зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА