Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/02331

 

 

 

 

 

 

 

 

2023 05 10 101/ШШ2023/02331

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Б/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Д/-д холбогдох,

 

186,623,803 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Ц.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гэрч Б.Э, З.Б, С.С, Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б миний бие анх 2017 онд Д.Дтой Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газар жолооч хийж байхдаа танилцаж байсан бөгөөд бид 2018 оноос 2019 оны 04 дүгээр сар хүртэл С ХХК-д хувь хувийнхаа машинаар тээвэр хийдэг байсан юм. Үүнээс хойш хэсэг тус тусдаа ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сараас эхлэн уулзалдаж ер нь хоёулаа хамтарч давхар тэрэг судалъя, авч чадвал цаашид хамтарч ажиллая гэж ярилцаж шийдээд хамтарч машин авч тээвэр хийн ашиг олж ажиллахаар болсон.

Өөрөөр хэлбэл, бид Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Хамтран ажиллах гэрээг амаар харилцан тохиролцож байгуулсан билээ.

Бид хамтран ажиллахаар тохиролцохдоо дундаа хөрөнгө нийлүүлж шинэ ачаа тээврийн автомашин авч тээвэр хийн, олсон ашиг тэнцүү хувааж авна, дундаа машин авахад нийлүүлсэн хөрөнгө хүрэхгүй бол зээлээр үлдсэн санхүүжилтийг шийдэж, тээврийн орлогоосоо нэн тэргүүнд банкны зээлээ төлж үлдсэн ашгаа ижил тэнцүү хувааж авч байхаар тохирсон ба ингэхдээ зээлийн шалгуур хангаж чадах аль нэгнийхээ юм уу гэр бүлийн хүмүүсийнхээ нэр дээр зээлийг гаргуулан авахаар тохирсон.

Бид урт хугацаанд ашиг олж хамтарч ажиллахад эдийн засгийн үр өгөөжөө бодож хуучин машин бус харин 2021 ондоо үйлдвэрлэсэн цоо шинэ автомашиныг анхнаасаа худалдан авъя гэж тохирч судалсан ба бидний сонирхсон М ХХК-ийн оруулж ирдэг ачаа тээврийн хоёр давхар чиргүүл бүхий авто машин 77,000 юань буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 340,000,000 орчим төгрөгийн үнэтэй байсан тул урьдчилгаа төлбөрт 150,000,000 төгрөгийг төлөхөөр болж Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заасны дагуу автомашиныг захиалах 150,000,000 төгрөгийг Д.Д бид хоёр ижил тэнцүү буюу тус бүр нь 75,000,000 төгрөг гарган бүрдүүлж машинаа захиалж үлдэх санхүүжилтийг зээл авч шийдвэрлэхээр болсон.

Үүний дагуу зээл хөөцөлдөхөд миний нэр дээр зээл гарах боломжгүй гэсэн тул миний эхнэр Б.Э, Д.Д хоёр хамт Драгон төв-н Хаан банканд очиж зээлээ судлуулахад Б.Э дээр гарахгүй, харин Д.Дийн нэр дээр зээл гаргаж болж байна гэсний дагуу бид Д.Дийн нэр дээр зээл авч машинаа авахаар болсон тул миний бие Д.Дид хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлж буй хөрөнгөнд зориулж 67,000,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 5 дугаар сарын 18-ны хооронд эхнэр Б.Эийн данснаас 5 хувааж хийсэн ба утгыг нь 1111, 66666 УБО тээврийн хөлс гэсэн утгаар хийсэн юм.

Урьдчилгаа төлбөрөө Д.Дийн дансанд дээрх утгаар хэд хэд хувааж хийсэн шалтгаан нь түүний нэр дээр зээл гаргуулахаар болсонтой холбогдуулан түүнийг орлоготой харагдуулахын тулд бид ярилцаж байгаад хийсэн нь энэ юм. Тийм ч учраас Д.Д над руу дансаа явуулахдаа гүйлгээний утга: 1111, 66666 УБО, данс 666666 гэсэн мессежийг явуулсан нь баримттай.

Миний бие 75,000,000 төгрөгөөс өөрт байсан 67,000,000 төгрөгийг хийгээд байсан бөгөөд үлдэх 8,000,000 төгрөгөө өөрийн кранаа зарсан мөнгөө орж ирэхээр өгөхөөр байсан тул Д.Д нь миний дутуу 8,000,000 төгрөгийг түр өөрөөсөө гаргаж 150,000,000 төгрөг болгон 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Shaanhi.SX4255 Маркийн 25000 кг-н даацтай давхар чиргүүл чирдэг зүтгүүр бүхий чингэлэг тээврийн шинэ ачааны автомашиныг М ХХК-аас захиалан авахаар болсон.

Бид Хаан банктай уулзахад авч буй автомашин дээр чинь нэмэлт барьцаа бүртгэнэ гэхээр нь тэгвэл урьдчилгаа төлбөрийг заавал өнөр төлөх шаардлагагүй юм байна, урьдчилгаагаа 130,000,000 төгрөг болгож үлдэх төлбөр дээр зээл авъя гээд захиалгын урьдчилгаа төлбөрөөс 20,000,000 төгрөгийг буцааж авсан. Уг 20,000,000 төгрөгийг Д.Д авсан. Ингэснээр урьдчилгаа төлбөрт бид тус бүр нь 65,000,000 төгрөг гаргахаар болсон тул миний шилжүүлсэн мөнгөн дүнд таарсан.

Ингээд бид захиалсан машин ирэхэд нь М ХХК-ийн хашаанд хамтдаа очиж шинэ тэргээ баяр хөөртэй хүлээн авч зураг хөргөө татуулж байсан.

Автомашинаа ирэхэд нь Хаан банкнаас үлдсэн төлбөр болох 211,600,000 төгрөгийн үнийн дүн бүхий Санхүүгийн түрээсийн гэрээг Д.Дийн нэр дээр хийж автомашинаа авсан ба банк гэрээ байгуулахдаа нэмэлт барьцаа бүртгэнэ гэсэн шаардлага тавьсан тул Д.Д өөрийн орон сууцыг нэмэлтээр барьцаалсан. Уг нь бидний авч байгаа автомашин 340,000,000 төгрөгийн үнэ буюу авч буй зээлээс бараг хоёр дахин өндөр үнэтэй тул автомашин дангаараа барьцаа болох боломжтой ч банк нэмэлт барьцаа шаардсан тул ийнхүү барьцаалахаас өөр аргагүй болсон.

Бид машиныхаа зүтгүүрт 444444 УНИ, тавцант хоёр чиргүүлүүдэд нь 444444 МЧ, 4444444ТЧ гэсэн улсын дугаарууд авсан ба Хаан банк лизингийн үйлчилгээ үзүүлж зээлээр худалдаж байгаагийн хувьд өөрийн нэр дээрээ анхнаасаа бүртгүүлсэн, одоо тус банкны нэр дээр бүртгэлтэй байгаа. Тус зээлийн төлбөр бүрэн дуусмагц банк машиныг Д.Д болон түүний заасан гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлэн өгөх юм.

Бидний анхны тээвэрлэлт 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр байсан бөгөөд бид хамтдаа явсан. Анхны тээвэрт бид хоёр хамт явсан ч түүнээс хойших бүх тээврийг миний бие ганцаараа хийж явахаар болсон ба ингэх болсон шалтгаан нь хамтран ажиллаж байгаагийн хувьд ажил үүргээ тэнцүү хуваарилах тохиролцоо байсан юм. Учир нь Д.Д зээлийг нэр дээрээ авсан, мөн зээл авахдаа нэмэлтээр байраа барьцаалсан тул би илүү эрсдэл үүрэхээр боллоо шүү гэсэн тул миний бие хэдий урьдчилгаа төлбөрөө ижил тэнцүү бүрдүүлсэн ч гэсэн тээврээ гардан хийж өөрийн хөдөлмөрөө хамтын ажиллагаандаа мөн бүрэн зориулахаар болсон. Бид жолооч хөлслөөд явуулж болох ч жолоочид цалин хөлс өгөхөд бидний авах ашиг төдий чинээ багасах тул би цалин хөлс гэж тусдаа авалгүй жолоогоо барьж тээврээ хийх, Д.Д хотод бусад ажлаа зохицуулж байхаар болсон.

Бид анх Т ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн тээвэр хийж байсан бол дараа нь Ш ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн тээврээ хийсээр өдийг хүрсэн ба уг компаниудтай тохирох, богинын тээвэрт орох гэх мэт ажлуудыг тээврийг хариуцаж ажиллаж байсны хувьд миний бие зохицуулсаар ирсэн. Өнгөрсөн 8 орчим сарын хугацаанд миний бие нийт 10 удаа тээвэрт явсан байх бөгөөд энэ нь хилээр нэвтэрсэн болон тээврийн бусад бүхий л баримтуудаар нотлогдоно.

Энэ бүх хугацаанд бид хамтран ажиллаж тээврээ хийн олсон орлогоосоо банкны зээлээ төлж үлдсэн мөнгөө Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-д Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасны дагуу тэнцүү хуваан авсаар өдийг хүрсэн. Өнөөдрийг хүртэл зөвхөн надад байгаа баримтаар бид ойролцоогоор 260,000,000 орчим төгрөгийн орлого олсон байх бөгөөд үүнээс банкны зээлэндээ 70,000,000-80,000,000 орчим төгрөгийг төлж үлдэх 190,000,000 орчим төгрөгийг хамтран ажиллах гэрээнийхээ үр шим болгон хуваан аваад байна. Өнгөрсөн хугацаанд олсон орлого болон түүний хуваарилалттай холбоотой маргаан үүсгээгүй тул уг үнийн дүнг нарийвчлан авч үзээгүй.

Тээврийн компаниуд Д.Д бид хоёрыг дундаа машин авч хамтран ажиллаж байгааг мэддэг тул тээврийн хөлсийг заримдаа Д.Дийн дансанд, заримдаа миний эхнэрийн дансанд шилжүүлэн өгдөг байсан бөгөөд тэр бүрийд дансанд орж ирсэн мөнгийг нөгөөдөө хуваан шилжүүлдэг байсан.

Дээрх хугацаанд тээврийн мөнгө цагтаа орж ирэхгүй удах, ковидтой холбоотой бид ээлжлэн карантинд орсноос болж хааяа Д.Д тээвэрт гарах ганц нэг тохиолдол байсан. Тухай бүрд нь бид ярилцаж тохиролцоод асуудлаа шийдсээр ирсэн. Тухайлбал 2021 оны 9, 10, 11 сарын банкны мөнгө хийх болоход бидний тээврийн мөнгө орж ирээгүй, би урд тээвэрт байсан тул хотод бусад ажлаа хариуцан ажиллахаар үлдсэн Д.Д өөрийн хувийн мөнгөөр банкны төлбөрийг өөрөөсөө төлж тээврийн мөнгө орж ирмэгц нөхөн авч байсан.

Энэ мэтээр хамтран ажиллах гэрээний дагуу харилцан ойлголцож хамтран ажиллаж байсан боловч явцын дундаас эхлэн Д.Д нь үл ялих зүйлээр шалтаглан маргаан гаргах болсон. Тухайлбал анх 2021 оны 12 дугаар сарын тээврийн мөнгө миний дансанд орж ирсний дараа Д.Д нь мөнгө хурдан явуулсангүй гэж анх уурлаж маргаж байсан юм.

Мөн 2022 оны хавраас эхлэн бм 2021 оны 9, 10, 11 сарын мөнгийг төлсөн, ер нь энэ машин минийх, би зээлээр авсан, бас байраа барьцаалсан, чи оруулсан мөнгөө авчихсан юм чинь одоо бараг болсон гэх утгатай зүйл ярих болсон. Гэтэл бид анхнаасаа хамтран ажиллах гэрээ байгуулж дундаасаа хөрөнгө нийлүүлэн авсан машинаараа ашиг олж байгаагаа, мөн зарим үед орлого ороогүй үед өөрөөсөө төлсөн зээлийг орлого орж ирмэгц нөхөн авч байснаа мэдсээр байж энэ мэтээр маргах шалтаг хайх болсон. Өөрөөр хэлбэл Д.Дийн бидний хамтын ажиллагаа амжилттай байж ашиг орлого олохын хирээр зан ааш нь хувирч эхэлсэн.

Анх хамтран ажиллаж эхлэхдээ Дүү нь тандаа хайртай шүү, хоёулаа байхад юу ч бид хоёрыг зогсоож чадахгүй шүү ахаа гэдэг байсан бол сүүлдээ би аавыгаа хойш нь тавиад тантай машин авч байхад, наадахаа зараад 2 тийшээ больё, би ганцаараа авсан байсан бол яах байсан, өөрөө машин аваагүй байсан бол хэдийг олох байснаа бод, өнөөдрөөс эхлээд 666666 гээд явбал яв, чадахгүй гэвэл зарчихъя за, гэх болсон ба үүнээс болж бид маргалдаж цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. Ингээд 2022 оны 5 дугаар сараас эхлэн Д.Д нь өөр жолооч хөлслөн машиныг тээвэрт явуулж эхэлсэн тул миний бие хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бий болсон дундын эд хөрөнгө болох дээрх автомашинаас өөрт ногдох хувиа гаргуулан авахаар ийнхүү шүүхэд хандсан.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж заасны дагуу Д.Д бид хоёрын хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бий болсон дээрх автомашин нь бидний дундын хөрөнгө юм.

Нэгэнт бидний хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан дундын хөрөнгө болох автомашиныг хэн нь авах, хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлэх, ногдох хөрөнгийг хэрхэн хувааж гарган өгөх талаар бид ярилцсан ба ингэхэд Д.Дийн зүгээс таньд 80,000,000 төгрөг л өгнө, энэ мөнгөө тээвэртээ яваад гаргаж ав гэсэн тул түүний саналыг хүлээн авах боломжгүй юм.

2021 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг бид шинээр нь 350,000,000 төгрөгөөр авч байсан бол өнөөдрийн зах зээлийн ханш нь 500,000,000 төгрөг болон өссөн байна. Учир нь дэлхий дахинд гарсан Ковид-19 цар тахал, мөн Украйны дайн, эдийн засгийн өсөлт уналт гэх мэт олон хүчин зүйлийн нөлөөгөөр улс орнуудын хүнд үйлдвэрлэл буюу машин техник зэргийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт буурсан, олон улсын худалдаа, бараа товарын эргэлт удаашрах, мөн манай улстай хил залгаа БНХАУ-н хил хаалттай байгаа зэргээс ачаа тээврийн үнэ өссөн, мөн юань, доллар зэрэг валютаас гадна шатахууны үнэ огцом нэмэгдэж үүнийг дагаж үл хөдлөх эд хөрөнгөөс гадна автомашин тэр дундаа ачаа тээврийн машины үнэ огцом нэмэгдсэн нь өнөөдөр бүгдэд илэрхий байгаа билээ.

Бидний хамтран авсан хөрөнгийн үнэ буурвал бид хамтдаа л алдагдалд орж үнэ нь өсвөл бидэнд ногдох хөрөнгө төдий чинээ л өсөх юм. Гэтэл зах зээлийн ханш нь 530,000,000 төгрөгийн үнэтэй байгаа машинаас бидний гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүрэг болох Хаан банкны үлдэгдэл зээл болох /бидний хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон 2022 оны 5 дугаар сарын байдлаар тооцсон/ 156,752,393 төгрөгийг хасаж тооцон үлдэх 373,247,607 төгрөгөөс өөрт ногдох 50 хувь болох 186,623,803 төгрөгийн хөрөнгө нь Н.Б миний хөрөнгө болохыг Д.Д нь мэдсээр байж ийнхүү маш бага хөрөнгө гарган өгнө гэж байгаа нь шударга бус. Бид маргалдаж машинаа зарж банкны үлдэгдэл төлбөрийг төлж үлдсэн мөнгөө тэнцүү хуваан авахаар болж зар тавихад эхний ирсэн хүн 500,000,000 төгрөгт шууд авъя гэхэд Д.Д өөрөө өгөөгүй.

Миний бие өөрт ногдох хувийг гаргуулах маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон тул дундын эд хөрөнгө болох автомашины өнөөгийн зах зээлийн үнэ ханшийг тогтоолгон уг дүнгээс бидний бусдад төлөх үүрэг болох банкны үлдэгдэл зээлийн төлбөрийг хасаж тооцон үлдэх хэсгийг тэнцүү хуваалган шийдвэрлүүлэх нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4, мөн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4 дэх заалтуудтай нийцнэ.

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-д Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж заасан бол мөн зүйлийн 480.4-д Хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ гэж заасан.

Хуулийн дээрх заалтуудаар Д.Д нь автомашиныг авч үлдэж байгаагийн хувьд уг автомашиныг Санхүүгийн түрээсийн гэрээгээр барьцаалан зээл авсан гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэмжээний буюу хугацаа нь дуусаагүй байгаа банкны зээлийн үүргийг төлөх хэмжээний хөрөнгө болох 156,752,393 төгрөгийг хасаж тооцон үлдэх 373,247,607 төгрөгөөс өөрт ногдох хувь болох 186,623,803 төгрөгийн хөрөнгийг гаргуулан авах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар маргаан бүхий автомашинууд нь Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр Хаан банкны нэр дээр бүртгэлтэй байх тул Хаан банкны нэр дээр байгаа дээрх автомашиныг талуудын хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Хаан банкны лизинг буюу түрээсийн гэрээгээр худалдан авсан болохыг тогтоолгож улмаар уг машины зах зээлийн үнээс бидний хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон 2022 оны 05 дугаар сарын байдлаар гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргийг хасаж тооцон үлдэх хөрөнгийг хоёр хуваалгахаар шаардах эрхтэй.

Энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа автомашин болон хоёр чиргүүлийн зах зээлийн үнэ ханшийг хөрөнгийн үнэлгээний компаниар тогтоолгосон бөгөөд Ашид Билгүүн ХХК нь автомашиныг чиргүүлийн хамтад нь нийт 530,000,000 төгрөг болохыг тогтоосон.

Иймд Д.Д болон Н.Б нар нь Хамтран ажиллах гэрээний дагуу 444444 УНИ улсын дугаартай зүтгүүр, 444444 ТЧ, 444444 МЧ улсын дугаартай 2 ширхэг чиргүүл бүхий ачааны автомашиныг Д.Дийн нэрээр Хаан банкны Санхүүгийн түрээсийн гэрээ-р авсан болохыг тогтоож, уг машины зах зээлийн үнэ болох 530,000,000 төгрөгөөс хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон үеийн Хаан банканд төлөх төлбөр болох 156,752,393 төгрөгийг хасаж тооцон үлдэх 373,247,607 төгрөгөөс өөрт ногдох хувь болох 186,623,803 төгрөгийг Д.Доос гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна. Талуудын тохирсон тохиролцоо нь урьд хамт ажиллаж байсан, биеэ танихын хувьд цаашид урт хугацаанд хамтран ажиллах учир шинэ автомашин аваад ижил тэнцүү мөнгө гаргаад авсан. Үлдсэн мөнгөө банкны зээлээр шийдсэн. Ингээд тухайн машинаараа тээвэр хийж ашиг олж үлдэгдэл мөнгөө хувааж авахаар тохирсон байдаг. Эдгээр үйл баримт нь хавтаст хэргийн материалаар нотлогдоно. Тухайлбал нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарт түүний эхнэр Б.Эийн дансанд орсон үйл баримт, тухайн машиныг Н.Б унаад явж байгаа авхуулсан фото зураг, үүнтэй маргахгүй байгаа хариуцагчийн тайлбар, мөн Ц.Д болон Н.Бын эхнэр Б.Эийн данс руу ижил орж байсан баримт, мөн эдгээр орж ирж байсан орлогыг талууд маргахгүй ижил тэнцүү хуваан авч байсан дүн нэгтгэл, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргээр хамтран ажиллах гэрээ байгуулсан нь нотлогдож байна. Талууд анх хувь хэмжээгээ 75/75 сая төгрөгөөр тохирсон боловч эхний ээлжид 63 сая төгрөгийг шилжүүлээд байх үед барьцаа хөрөнгө шаардсантай холбоотойгоор урьдчилгаа төлбөрийг багасгасан байдаг. 150 сая төгрөг 132 сая төгрөг болж багассан учраас Н.Б өөрийнхөө зүгээс нэмж төлөх гэж байсан 12 сая төгрөгийг төлөхөө больсон. Ингээд нэхэмжлэгч 63 сая төгрөгийн хувь хэмжээ оруулсан. Хариуцагч 69 сая төгрөгийн хувь хэмжээ оруулсан. ингээд талууд нийт 132 сая төгрөгийг дундаасаа босгож үлдсэн мөнгийг зээлээр шийдэж машиныг авсан байдаг. Зээл болон бусад бүх гэрээ Ц.Дийн нэр дээр хийсэнтэй огт маргаан байхгүй. Н.Бын нэр дээр зээлийн гэрээ байгуулах гэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр асуудалтай байсан учир зээлийн нөхцөл хангах боломжгүй байсан талаараа тайлбарласан. Бид нарын зүгээс гуравдагч этгээдийг оролцуулах болсон шалтгаан нь Ц.Д тухайн автомашиныг Н.Бын машин биш миний ч машин биш Хаан банкны машин гэсэн учир гуравдагч этгээдээр оролцуулсан. Ингээд гуравдагч этгээд бодит байдлыг үнэн зөвөөр тайлбарласан. Талууд 2022 оны 5 сард хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. Ингээд хамтран ажиллах гэрээ дууссантай холбоотойгоор талууд хувь хэмжээгээ яаж авах гэдэг асуудал үүссэн. Ингээд талууд машинаа зараад хоёр тийшээ болъё гэхэд 500 сая төгрөгөөр хүн авъя гэсэн санал гарсан. Гэтэл Ц.Д нь би өөрийнхөө гэрээ хийж авсан машиныг яагаад чиний шаардлагаар зарах ёстой юм бэ гэж маргасан. Иргэний хуулийн 477.4 дүгээр зүйлд дундаа өмчлөх үр шим түүнийг нэгтгэсэн нийлүүлснээс олсон үр шим талуудын дундын өмч байна гэж заасан байдаг. Мөн хуулийн 478.8 зүйлд гэрээнд өөрөө заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хувь хэмжээнд тэнцүүлэн хуваарилна гэж заасан. Ингээд шүүхэд хандаж байгаа нэхэмжлэлийн гол үндэслэл бол 477.3, 477.4, 478.8-д зааснаас гадна Иргэний хуулийн 480.3-т хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж талуудад хуваарилах зохицуулалттай. 480.4-т хамтран ажиллах гэрээ дуусгавар болж хөрөнгийг хувиарлахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх шаардлагыг тавьсан байдаг. Ингээд бид нар шинжээчийн дүгнэлтээр машиныг үнэлүүлэхэд 2022 оны 5 дугаар сарын байдлаар короновирусын эрэлт нийлүүлэлтийн байдалтай холбоотойгоор тухайн машиныг 530 сая төгрөгөөр үнэлсэн. Ингээд Хаан банкны өмнө хүлээсэн үүрэгт 156,752,393 төгрөгийг хасаад 373,247,607 төгрөгийн хөрөнгө байна гэж үзээд энэ мөнгийг Н.Б, Ц.Д хоёрт ижил тэнцүү хувааж нэг хүнд 186,623,803 төгрөг ногдоно гэж үзээд нэхэмжилж байгаа юм. Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээгээр тооцож гуравдагч этгээдийн хувь хэмжээг хасаад үлдсэн хувийг оруулсан хувь хэмжээгээр тооцож шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б ах 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр орж ирсэн машин гэж ярьж байна. Тухайн машин нь 2021 оны 06 дугаар сарын 15-нд Монгол улсад орж ирсэн машин юм. Н.Б ахын яриад байгаа 63 сая төгрөг орж ирсэн нь үнэн. Гэхдээ дундын өмч гэж яриад байгааг нь гайхаад байна. 2021 онд Н.Б ахын нэр дээр машин гараагүй. Н.Б ах бид хоёр анх ярилцаж тохироход 2020 оны намар машинаа зарсан гэж яриад байгаа. Түүнээс хойш Н.Б ах гэртээ ажилгүй байхад нь би 2021 он дуустал миний машиныг барь гэж тохирсон. Н.Б ахын өгсөн 63 сая төгрөгийг би өөртөө аваагүй, машиндаа хийсэн. Тэгээд он дуустал миний машиныг бариад ашгаа хоёр хуваая гэж тохирсон. 2021 он дуустал машины зээлийн төлбөрт Н.Б ах нэг ч төгрөг өгөөгүй. Хэрэв дундаа машинаа авсан бол зээлийн төлбөрийг Н.Б төлөлцөх байсан. 2022 оны 05 дугаар сард бид хоёр яагаад хамтарч ажиллахаа больсон гэхээр Н.Б ах машинд оруулсан 63 сая төгрөгөө хоёр нугалаад олсон. Н.Б ах архи уудаггүй бид хоёр үнэхээр сайхан гар нийлдэг байсан. Тухайн үед тээврийн ханш улирал улирлаар хэлбэлздэг байсан. Тухайн үед миний машинд мөнгөө оруулсан хүнийг явуулалтай биш. Тэгээд хоёр дугаар улирлын С бичиг гарсан байсан. Тухайн үед Н.Б ах мөнгөө хангалттай олсон учир Н.Б ахыг хамтарч ажиллахаа билье гэж хэлсэн. Би уг нь Н.Б ахыг байр авмаар байна гээд яриад байхаар нь машиныг минь бариад явж байг гэж бодсон. Гэтэл гуравдугаар сард н.Цогоо гээд захиралтайгаа ярьж байгаад эхнэрийнхээ данс руу мөнгөө явуулаад дансны хуулгаа нэмж байгаад ах нь бас машин авах гээд гэж ярьж байсан. Би тухайн үед н.Цогоо захиралд нь Н.Б ахын нэр дээр гэрээ хийгээд машин явж байгаа нь хамаагүй. Энэ машин чинь миний машин. Н.Б ах миний машиныг барьж яваа жолооч юм гэж хэлж байж өөрийнхөө данс руу мөнгөө авч байсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 15-нд машин орж ирээд 2022 оноос банктай гэрээ хийж машиндаа номер авч байсан. Тэгээд цоо шинэ машин учир бэлтгэлээ хийгээд тээвэрт гарах болоход Н.Б ах аавын бие муу байна гээд эхнэр хүүхэдтэйгээ Сүхбаатар аймаг явж байсан. Тэгээд би карантинд байж байгаад 09 дүгээр сарын сүүлээр Н.Б ахыг шинжилгээнд оруулаад би өөрөө зөрж гарч байсан. Би тухайн үед Н.Б ахын байрны мөнгө машины зээлийнх нь мөнгө гээд бүгдийг нь өгч байсан. Н.Б ах бид хоёр биеийнхээ амьдралыг мэднэ. Би 63 сая төгрөгийг зээлсэн нь үнэн. Би 63 сая төгрөгийг нь нугалаад өгсөн. Би Н.Б ахыг жолоочоо хийгээд явбал явж байг гэж бодсон. Тэгтэл өөрөө Цагаан хаданд байхдаа сонин сонин юм яриад яваад байсан. Тэгээд миний машин 05 сарын 01-нд хүрээд ирсэн. Тэрнээс хойш жил шахам яваагүй байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 14-нд машин тээвэрт явж эхэлсэн. Тэрнээс хойш би санхүүгийн хувьд зөндөө дээш доош явсан. Т ХХК-д 2021 оны 12 дугаар сард хүсэлт өгөөд 2022 оны 01 дүгээр сард Т ХХК нь өөрөө машинуудаа гарга гэж хэлэхэд нь "Ш" ХХК руу машинаа оруулъя гэж С.С нартай ярьж байгаад бөөнөөрөө машинаа оруулсан. Тэгээд "Ш" ХХК -ийн захиралтай ярьж тохироод машинуудаа явуулж эхэлсэн. Ингээд "Ш" ХХК -д машинаа явуулж байгаад 2022 оны 07 дугаар сард машинаа гаргасан. Би Н.Б ахаас 63 сая төгрөгийг авсан нь үнэн гэхдээ би Н.Бд миний машиныг барь мөнгийг чинь нугалаад өгье гэж хэлээд машинаа бариулсан. Тухайн үед Н.Бд ашигтай байсан. Надад ч ашигтай байсан. Тухайн үед 60 сая төгрөг байсан ч 100 сая төгрөг байсан ч Хаан банкнаас байр барьцаалах талаар шийдвэр нь гарсан байсан. Тэрний өмнө жил бол урьдчилгаанд 15 хувийг нь өгвөл зээл асуудалгүй гардаг байсан. Би эхний машин дээр хамтран амьдрагч Дэжидмаагийн байрыг барьцаалсан. Хоёр дахь машиндаа өөрийн өмчийн байраа барьцаалж байсан. Би Н.Б ахыг ингэж өвдсөнийг мэдээгүй байсан. Манай баз хүргэн надад гэдэсний өвчтэй болсныг нь хэлсэн. Би Н.Б ахыг ийм өвчтэй болсныг өмнөх шүүх хуралдааны үед хараад сөрөг нэхэмжлэл гаргах гэж байсан боловч больсон. Гэхдээ өмнөх шүүх хурал дээр 20 сая төгрөг өгье гэж ярьж байсан. Фидуцийн гэрээ миний нэр дээр явдаг. Н.Б ахыг сонгосон шалтгаан нь архи уудаггүй нямба хүн болохоор жолоочоор ажиллуулахаар сонгосон юм. Би фидуцийн гэрээ байгуулснаас хойш өөрийнхөө хоёр машины төлбөрийг нэг ч хоног хоцроож үзээгүй. Миний саяхан авсан 444444 машин 10.000 километр явсан. Миний 2021 оны 4 сард авсан машин 50,000 километр явсан байдаг. Жолооч нар их архи уудаг болохоор жолоочийн асуудал их гардаг. Тухайн үед орж ирсэн машиныг 343,100,000 төгрөгөөр авсан. Гэтэл 530,000,000 төгрөг гэж яриад байгааг гайхаж байна. Өнөөдөр зах зээлийн дундаж үнэлгээгээр 330,000,000-350,000,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д нь нэхэмжлэгч Н.Бтай Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан Хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй худал мэдүүлэг өгсөн байна. Нэхэмжлэгчийн дурьдаад буй ... дундын эд хөрөнгө болох автомашин ... гэх тодотгол бүхий тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Н.Б болон хариуцагч Ц.Д нарын дундын эд хөрөнгө биш.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зааснаар дундын эд хөрөнгө өмчлөх эрхийн эрх зүйн үндэслэлийг тогтоосон.

Нэхэмжлэгч Н.Б нь маргаан бүхий автомашиныг хууль болон гэрээний үндсэн дээр олж аваагүй, аливаа төрлийн хэлцлийн үндсэн дээр дундын өмчлөлийн ажлыг өөртөө бий болгоогүй. Монгол улсад хууль ёсны дагуу замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тодорхойлохдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотолдог. Маргаан бүхий автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчийг Хаан банк гэж тодорхойлсон.

Энэ нь маргаан бүхий автомашин нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын өмчлөлийн зүйл биш гэдгийг харуулах бөгөөд өөрийн биш эд хөрөнгөний үр ашгийг бусдаас шаардах эрхгүй буюу Н.Б нь автомашины үлдэгдэл төлбөрийн 50 хувь буюу 190 сая төгрөгийг шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч Н.Б, Хариуцагч Ц.Д нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй.

Ц.Д нь Н.Бтай дээр дурьдсанаар ашиг олох зорилгоор хамтран ажиллах санал тавиагүй бөгөөд Н.Бын саналыг ч хүлээн аваагүй билээ. Ашиг олох зорилгоор хамтран ажиллах хүсэл зоригийг илэрхийлээгүй байхад шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ аман хэлбэрээр хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж ор үндэслэлгүй худал мэдүүлсэн байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 -т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд Н.Бын хамтран ажиллах тухай хүсэл зоригийн илэрхийллийг Ц.Д мэдээгүй, хүлээж аваагүй нь талуудын хооронд хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл байхгүйг илтгэнэ.

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 -т Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-т хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж тус тус заасанчлан ашиг олох зорилго, хамтран ажиллах талаар Ц.Д, Н.Б нар харилцан тохиролцоогүй нь хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй.

Хэлцлийн түвшинд талуудын хооронд хэлцэл байгуулсан, хүсэл зоригийн илэрхийлэл агуулагдсан эсэхэд хариуцагч Ц.Д маргаж байгаа бөгөөд гэрээний түвшинд талуудын хооронд гэрээний санал үүсээгүй, гэрээ байгуулсанд тооцох хууль зүйн урьдчилсан нөхцөл үүсээгүй гэж үзэж болно.

Иргэний хуулийн 195.1-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэж тодорхойлсон. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно, 196.1.5-д нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн гэж заасан. Н.Бын хамтран ажиллах гэрээний санал гэж ярьж буй үйл баримт нь бодит байдал дээр огт болоогүй бөгөөд гэрээ байгуулах санал гаргаагүй, түүнийг Ц.Д тэр даруй зөвшөөрөөгүй нь талуудын хооронд Хамтран ажиллах гэрээ аман хэлбэрээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах гэж заасан ч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үнэн бодит тайлбар өгөөгүйд гайхаж байна.

Талуудын хооронд иргэний хуульд заасан нэрлэгдсэн гэрээ байгуулагдаагүй байхад шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Тодруулбал иргэний эрх зүйн харилцаанд хоёр талын эрх, үүрэг үүсэж, түүнээс аль нэг тал хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд шаардах эрхийг хэрэгжүүлдэг. Харин Н.Бын хувьд үүсээгүй үүргийг Ц.Доос шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй хангагдах боломжгүй шаардлага гаргаж байгааг харуулж байна.

Маргаан бүхий автомашины эрх зүйн байдал. Дээр дурьсанаар маргаан бүхий автомашины өмчлөгчөөр Хаан банк байгаа бөгөөд доор дурьдсан гэрээний дагуу Ц.Д тодорхой төрлийн үүрэг хүлээж, хариуцлага үүрч байгаа.

Худалдах, худалдан авах гэрээ. 2021 оны 6 сарын 22-ны өдрийн 66 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу нэг талаас Хаан банк Өнөр салбар, " түүнийг төлөөлж с , нөгөө талаас М ХХК, түүнийг төлөөлж, худалдааны захирал Д.Б нарын хооронд Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах зорилгоор гэрээний зүйлийг худалдан авах, худалдагч нь эрхийн зөрчилгүй биет байдлын догодолгүй эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбогдсон харилцаа талуудын хооронд үүссэн.

М ХХК болон Хаан банк нарын хооронд үүссэн гэрээний зүйл нь тус гэрээний 1, 2-т зааснаар Чирэгч толгой буюу зүтгүүр 1ш, чиргүүл 2ш буюу энэхүү шүүх ажиллагааны маргаан бүхий автомашин юм. Энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн хөрөнгийн үндэс болох маргаан бүхий автомашин нь Н.Б, Ц.Д нарын дундын эд хөрөнгө биш болохыг харуулж байна.

Дугаар №66 Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.3 дугаар зүйлд гэрээний үнэ гэдэгт 770,000 юань гэж тодорхойлсон. Гэрээ байгуулсан үеийн буюу 2021.06.22-ны өдрийн байдлаар 770,000 юань нь Монгол мөнгөөр 339,031,000 төгрөг юм. Энэ нь маргаан бүхий автомашины үнийг 530 сая хэмээн буруу тодорхойлж, хэрэгт хамааралгүй, хууль сануулаагүй, үнэн бодит байдлыг тогтоох боломжгүй үнэлгээний компаниар үнэлүүлсэн нь хэт өндөр, үнэн бодит байдалд нийцэхгүй байгааг харуулж байна. Хамтран ажиллах гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэлд дурьдсан үйл баримт бүрийг няцаах зорилготой тул нэхэмжлэгчийн тодорхойлсон 530 сая төгрөгийг ийнхүү няцааж байгаа болно.

Санхүүгийн түрээсийн гэрээ. Хариуцагч Ц.Д /гэрээнд Түрээслэгч тал/ нь Хаан банк-тай 2021 оны 16 сарын 22-ны өдөр №ЗГ/22222222222 дугаар бүхий Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.1-т ... Түрээсийн зүйлийг... түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээсийн гэрээний нийт үнийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлүүлэх, түрээсийн гэрээний нийт үнийг бүрэн барагдуулсан тохиолдолд түрээслэгчийн хүсэлтээр түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх ... харилцааг зохицуулах гэрээг байгуулсан.

Хаан банк болон Ц.Д нарын хооронд байгуулсан гэрээнд Н.Б эсхүл Н.Б болон Ц.Д нар гэсэн нэг ч үг үсэг агуулагдаагүй бөгөөд Хаан банк-ны өмнө цор ганц үүрэг хүлээж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх этгээд нь Ц.Д байгааа билээ.

Нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй бизнест нь маш эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байна. БНХАУлс руу нүүрс тээвэрлэхэд хилийн хориг хэзээ ч тавигдаж болзошгүй. Мөн нүүрс тээврийн машины эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээний зардал нь хэт өндөр, зарим төрлийн засвар үйлчилгээг Монгол улсад хийх боломжгүй байдаг. Энэ бүх эрсдэлийг Ц.Д нь хариуцан ажиллаж байна.

Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дундын эд хөрөнгө гэх агуулгыг дурдсан нь дундын өмчлөл байхыг шаарддаг. Гэвч Хаан банк нь маргаан бүхий эд хөрөнгийн эзэмших, ашиглах эрхийг л Ц.Дид шилжүүлсэн байгаа нь дээр дурдсан талуудын аль нь ч өмчлөгч биш бөгөөд түүндээ дундын өмч ч биш болохыг харуулж байгаа юм.

Хариуцагч Ц.Д /гэрээнд Түрээслэгч тал/ нь Хаан банк нарын хоорондын Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 3.7 дугаар зүйлд гэрээний үнийг тодорхойлохдоо 211,600,000 төгрөг байхаар тогтоосон. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Банкны өмнө хүлээх үүргийн үлдэх төлбөр болох 380 сая төгрөг хэмээн тодорхойлсон нь ор үндэслэлгүй санаа, бодлоосоо зохиосон үнэлгээ болохыг харуулж байна.

Мөн гэрээний 11.1-т Түрээслэгч нь Хавсралт 2-т заасан хуваарьт хугацаанд нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг банканд төлнө гэж зааснаар Н.Б маргаан бүхий автомашины хувьд ямар ч үүрэг хүлээхгүй, гагцхүү Ц.Д л бүх төрлийн үүрэг хүлээж, хууль зүйн хариуцлага хүлээх болж байна.

Санхүүгийн түрээсийн гэрээний 12.2-т ... Дараахь нөхцөлд гэрээг ноцтой зөрчсөн гэж Банк тооцож, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлана ..., 12.2.1-т ... Түрээслэгч гэрээний үүргээ биелүүлээгүй ... гэж тус тус заасан. Дээр дурьдсанаар Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд алдагдал гарсан тохиолдолд Ц.Д Санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтөө зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл Автомашиныг Банкны өмчлөлөөс шилжүүлэн өөрийн өмчлөлд шилжүүлэн авч чадалгүй түрээсийн төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ч өөрийн болгож чадахгүй юм.

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ. Маргаан бүхий автомашин, түүний 2 чиргүүлд аливаа төрлийн эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохтой холбоотой харилцааг зохицуулах болон тээврийн хэрэгслийг заавал даатгуулах үүрэг хүлээсний хувьд хариуцагч Ц.Д нь өөрийн нэрийн өмнөөс Тээврийн хэрэгсэл даатгалын гэрээ-г байгуулсан. Тус гэрээний дагуу маргаан бүхий автомашиныг 2021 оны 6 сарын 25-ны өдрөөс 2024 оны 6 сарын 23-ны өдрийг хүртэл даатгуулсан бөгөөд даатгалын хураамж болох 1,901,592 (1,521,273.60+190,159.20+190,159.20) төгрөгийг Ц.Д өөрөө төлж, Ц.Д өөрийн нэрийн өмнөөс үүрэг хүлээсэн.

Даатгалын гэрээний 1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйлийн 4.1.7-т Даатгуулагч даатгалын гэрээг байгуулсан өдрөөс хойш даатгалын хураамжийг төлөөгүй байх хугацаанд даатгалын зүйлд хохирол учирвал уг хохирлыг даатгуулагч өөрөө хариуцах гэж заасны дагуу Ц.Д автомашины даатгалтай холбоотой харилцаанд бүрэн эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан.

Энэ утгаараа нэхэмжлэгч Н.Б тус харилцаанд огт үүрэг хүлээгээгүй бөгөөд шаардах эрхийг ч олж авч чадахгүй юм. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн эрсдэл, хохирлыг өмчлөгч бус этгээд Н.Б хариуцахгүй байгаа нь Дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг олж авах эрхийг ч Н.Б хэрэгжүүлж чадахгүйг харж болно.

Иймд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалж, шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй этгээд Н.Бын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүйг шүүхийн зүгээс харгалзан үзнэ үү.

Маргаан бүхий автомашины төлбөрийг гаргуулахаар Ц.Доос Хаан банканд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны гэрээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13334/ 88а байр, 34 хаягт байршилтай 22 м.кв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болон Даваадагва овогтой Дэжидмаагийн эрхийн бүртгэлийн Ү-2222222222 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг банк барьцаалсан байна. Тодруулбал маргаан бүхий автомашиныг Санхүүгийн түрээс-ийн гэрээний дагуу Ц.Д өөрийн эзэмшилд авахын тулд өөрийн хамтран амьдрагч Д.Дгийн дээрх үл хөдлөх хөрөнгийг Хаан банканд барьцаалуулсан байна.

2021 оны 5 сарын 24-ний өдрийн 0091 бүртгэлийн дугаар бүхий Итгэмжлэлийн үндсэн дээр Ц.Д нь барьцаалуулагчийг төлөөлж Хаан банк-тай 2021 оны 06 сарын 22-ны өдөр БГҮ/22222222222 дугаар бүхий Барьцааны гэрээ байгуулсан.

Тус гэрээний 1.1-т Зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, барьцааны зүйлийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг тус тус зохицуулан, мөн гэрээний 1.2-т Хаан банк ХХК болон зээлдэгч Ц.Д нарын хооронд 2021 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан ЗГ/22222222222 тоот зээлийн гэрээ нь барьцаалагчийн барьцааны эрхийг олж авах үндэслэл болсон болно гэж тус тус заасан нь маргаан бүхий автомашины зээлийн эргэн төлөлтийг хийх үүргийг барьцаагаар хангуулах нэмэлт үүргийг гэрээний дагуу Ц.Д хүлээж байгааг харж болно.

39,960,000 төгрөгийн үнэ бүхий барьцааны зүйлийг Ц.Д нь өөрийн нэрийн өмнөөс хийсэн Санхүүгийн түрээсийн гэрээ-ний дагуу Хаан банканд барьцаалуулсан нь автомашины үйл ажиллагааны орлогоос шууд хамаарахыг үүгээр харж болно. Нэхэмжлэгч Н.Б нь автомашинтай холбоотой аливаа төрлийн ямар ч үүрэг хүлээгээгүй болохыг үүгээр нотолж байна. Тус барьцааны гэрээнд оролцогчоор хариуцагч Ц.Дийн нэрлэн зааж. түүнтэй байгуулсан зээлийн харилцаа бүхий гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх Хаан банканд байгааг ч мөн харж болно.

Ц.Д нь хамтран амьдрагч Д.Дгийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, өөрийн үүргийг бий болгосноор Д.Дгийн өмнө орон сууцны барьцааны үүргийг зайлшгүй биелүүлэх дамжмал үүргийг хүлээж байгаа юм. Иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээгч нь үүргийг зохих ёсоор, хугацаанд нь, чанартай гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийг гэрээнд нэрлэн заасан этгээд хүлээх ёстой байдаг.

Иймээс хувийн эрх зүйн харилцаанд оролцогчийг үүрэгжүүлсэн хүчин төгөлдөр бүхий бичгээр байгуулсан гэрээнд нэхэмжлэгч Н.Б байхгүй бөгөөд ботид байдал дээр ч үүрэг хүлээгээгүй этгээд Н.Б шаардах эрхгүй байгааг энэхүү гэрээгээр харж болох юм.

Мөнгө шилжүүлсэн баримт. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг Ц.Д хүлээсэн талаар дээр дурьдсан. Түүний дагуу Ц.Д нь Хаан банк дахь 77777777777 дугаар бүхий Санхүүгийн түрээс төрлийн Дансанд зээлийн эргэн төлөлтийг өөрийн хаан банк дахь 666666 тоот дансаар эргэн төлөлтийг хийж байсан болно.

2021 оны 06 сарын 24-ний өдрөөс 2022 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл Ц.Д нь ганцаараа нийт 93,782,400 төгрөгийг хаан банканд төлж, үлдэгдэл төлбөр болох 244, 077, 265 төгрөгийг хүүгийн хамт, эргэн төлөлтийн график хэтэрсэн тохиолдолд нэмэгдсэн хүүгийн хамт төлөх үүргийг хүлээгээд байна. Нотлох баримт нь хэрэгт өндөр ач холбогдолтой бөгөөд тус эд хөрөнгийн шаардах эрх Ц.Дид ганцааранд нь хадгалагдаж, дундын эд хөрөнгийн эрх зүйн байдал үүсээгүй бөгөөд Н.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн болон бодит байдлыг нотлох нотолгооны хэрэгсэл гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, Мөнгөн шилжүүлэг, Гуравдагч этгээд.

Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргахаа илэрхийлж байсан боловч нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдлыг нь хариуцагч мэдээгүй явсаар, өмнөх шүүх хуралдаан дээр анх хараад мэдсэн тул сөрөг шаардлага гаргахгүй гэж шийдсэн.

Мөнгөн шилжүүлэг. Ц.Д нь өөрийн Хаан банк дахь 666666 тоот дансаар мөнгөн шилжүүлгийг хийж, гүйцэтгэж байсан болно. Хаан банк дахь Б.Э-н 99999999999 тоот данс болон. Хаан банк дахь Ж.Б-ын 8888888 тоот данстай харьцсаар ирсэн.

Н.Б нь өөрийн нэр дээр аливаа төрлийн банканд харилцах данс ашиглах боломжгүй тул өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулж мөнгөн шилжүүлгийг хийдэг байсан.

Ц.Д нь Ж.Б, Б.Э нартай аливаа төрлийн харилцаанд оролцоогүй бөгөөд хууль, гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй билээ. Дор дурдсаны дагуу нийт 12 удаагийн гүйлгээгээр Н.Бын нэрлэсэн данс руу хийсэн болно.

Огноо

Шилжүүлгийн хэмжээ

Харьцсан данс

Хүлээн авагчийн нэр

1

2021.11.29

600.000

99999999999

Б.Э

2

2021.12.02

1.380.000

777777777

Д.Н

3

2021.12.08

2.934.500

99999999999

Б.Э

4

2021.12.09

1.300.000

8888888

Ж.Б

5

2021.12.14

450.000

8888888

Ж.Б

6

2022.12.23

85.000

 

 

7

2022.01.13

3.000.000

99999999999

Б.Э

8

2022.01.15

1.100.000

99999999999

Б.Э

9

2022.01.17

6.000.000

8888888

Ж.Б

10

2022.01.20

20.553.500

8888888

Ж.Б

11

2022.01.27

2,000,000

2222222222

С.С

12

2022.01.29

7.000.000

 

 

 

2022.01.29

17.493.750

8888888

Ж.Б

 

Гуравдагч этгээд. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хөрөнгөнд зориулж 67 сая төгрөгийг 2021.05.17-ны өдрөөс 2021.05.18-ний хооронд эхнэр Б.Эийн данснаас 5 хувааж хийсэн ... гэжээ.

Гэвч Ц.Дийн дансанд 67 сая төгрөг хийсэн гэх Б.Э нь бие даасан иргэний эрх зүйн субьект болох бөгөөд түүний мөнгөн шилжүүлэг нь нэхэмжлэгч Н.Бын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай байна.

Тухайлбал дээрх мөнгөн гүйлгээг Н.Бын нэрийн өмнөөс шилжүүлсэн гэх үйл баримтыг Б.Э өөрөө нотолж тогтоосон тохиолдолд Н.Баас мөнгөн хөрөнгө зээлсэн гэх үйл баримт тогтоогдох юм.

Б.Э болон дансны гүйлгээ хийгдэж байгаа этгээдүүдийн мэдүүлэг, тайлбар, байр суурь тодорхой болох хүртэл Ц.Д нь 67 сая төгрөгийн үүргийн буцаан төлөх үүрэг хүчин төгөлдөр байсаар байх юм.

Дээрх хариу тайлбар, бодит үйл баримт, хариу тайлбарын хавсралтуудыг үндэслэн Н.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Д нь ХААН Банкны Өнөр тооцооны төвтэй 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 222222222222 дугаартай техникийн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж 280,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай техникийн хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 22222222222 дугаартай фидуцийн гэрээ байгуулж LZGJL5V40MX135294 арлын дугаартай Shaanxi Shacman 202111 маркийн 2021 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн чирэгч, LZ1B23GE7M0034046 арлын дугаартай, 2021 онд үйлдвэрлэсэн шар өнгөтэй чиргүүл, LZ1B23GE1М0034074 арлын дугаартай 20221 онд үйлдвэрлэгдсэн шар өнгөтэй чиргүүл зэргийг, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр БГҮ/202247523192 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлийн 72727272 дугаартай, Ц.Дийн өмчлөлийн 32323232 тоот хаягт байрлалтай, 36,38 мкв 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулсан.

Нэхэмжлэгч нь ХААН Банк ХХК болон Ц.Д нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой маргаан гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондын хамтран ажиллах гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд банк ямар нэгэн байдлаар оролцоогүй бөгөөд уг гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд ХААН Банк ХХК-ийн эрх ашиг зөрчигдөхгүй гэж үзнэ.

Харин ХААН Банк ХХК болон Ц.Д нарын хооронд байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 22222222222 дугаартай фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 555555555555 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 222222222222 дугаартай техникийн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулж үүрэг хүлээгч Ц.Дийн мөнгө буюу зээл төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон гэрээ юм.

Энэхүү 2022 оны гэрээг андуурч хэрэгт хавсаргуулсан. Хаан банкнаас энэ маргааны талаар тайлбарт хавсаргаж өгсөн баримтыг мэйлээр явуулахдаа 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэх өөр фидуцийн гэрээг өгсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул бусдыг төөрөгдөлд оруулахгүй байх саналаа дэмжиж байна.

Ц.Д нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулан том оврын автомашиныг чиргүүлийн хамт зээл авсан. Тус зээлийн барьцаанд худалдаж авч байгаа том оврын автомашиныг чиргүүлийн хамт фидуцийн гэрээнд барьцаалуулсан. Нэхэмжлэгч нь Хаан банк болон Ц.Д нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой маргаан гаргаагүй гэж үзэж байна.

Иймд шүүхээс тус хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХААН Банк ХХК-ийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Эийн эзэмшдэг Хаан банк дахь 99999999999 тоот дансны 2021.01.01-2021.06.01, 2021.06.01-2022.01.25 хүртэл хугацааны дансны хуулга, Ж.Баттулгын эзэмшдэг Хаан банк дахь 8888888 тоот дансны 2021.02.01-2022.02.28 хүртэл хугацааны дансны хуулга, нотлох баримтаар үнэлэх боломжгүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй текст мессеж, техникийн гэрчилгээний нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар, 444444УНИ улсын дугаартай ачааны машины өмнө Н.Б, Ц.Д нар зогссон фото зураг, 80-80МЧ улсын дугаартай, мөн дугаар нь харагдахгүй шар өнгийн чиргүүлийн фото зураг, ачаатай чиргүүл холбосон 444444УНИ улсын дугаартай ачааны машины фото зураг, Н.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, гадаад паспортын хуулбар, Ашид билгүүн ХХК-ийн үйлдсэн 2022.05.30№444444444 дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлан, хариуцагч Ц.Дийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Доос Б.А 2022.06.28 өдөр олгосон итгэмжлэл, Н.Баас Ч.Бд 2022.06.15 өдөр олгосон итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан хариу тайлбар, худалдан авагч Хаан банк болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан, чирэгч зүтгүүр, 2 ширхэг чиргүүлийг худалдан борлуулах тухай 2021.06.22№66 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ, 444444УНИ улсын дугаартай Shaanxi.SX4255 маркийн зүтгүүр, 444444ТЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP1 маркийн тавцант чиргүүл, 444444МЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP2 маркийн тавцант чиргүүл тус бүрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 444444УНИ улсын дугаартай Shaanxi.SX4255 маркийн зүтгүүр, 444444ТЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP1 маркийн тавцант чиргүүл, 444444МЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP2 маркийн тавцант чиргүүл нь Хаан бакны өмчлөлд бүртгэлтэй, зээлдэгч Ц.Дийн хүсэлтийн дагуу тус банкны өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Ш транс ХХК-ийн нэр дээр ачаа тээвэр болон гэрээт ажлыг гүйцэтгэхэд Хаан банкны зүгээс татгалзах зүйлгүй гэх агуулгатай Хаан банкнаас Ш транс ХХК-д хүргүүлсэн 2021.12.07№999999 дугаартай албан бичиг, борлуулагч М ХХК, худалдан авагч Дашдорж нарын нэр бүртгэлтэй, М ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан 341,438,940 төгрөгийн Төлбөрийн баримт, худалдан авагч Ц.Дид нүүрс тээврийн тавцан чиргүүл хүлээлцсэн тухай 2021.06.28 огноотой М ХХК Автомашин хүлээлцэх комиссын акт, Хаан банк болон Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2021.06.22№ЗГ22222222222 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, даатгуулагч Ц.Д болон Бодь даатгал ХХК-ийн хооронд байгуулагдсан 2166032050500007, 2166032050500008, 2166032050500009 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Ц.Д болон Хаан банкны хооронд байгуулагдсан 2021.06.22№БГҮ/22222222222 дугаартай Барьцааны гэрээ, тус барьцааны гэрээнд үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулах тухай Д.Дгаас Ц.Дид олгосон 2021.05.24 өдрийн итгэмжлэл, Ү-2222222222 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, барьцаалбар, Ц.Дийн эзэмшдэг Хаан банк дахь 77777777777 тоот Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.Дийн эзэмшдэг Хаан банк дахь 666666 тоот депозит дансны 2021.09.20-2022.05.10 хугацааны хуулга, Хаан банкнаас М ХХК-д хүргүүлсэн 2021.06.15№33333333333 албан бичгийн хуулбар, худалдан авагч Хаан банк болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан, чирэгч зүтгүүр, 2 ширхэг чиргүүлийг худалдан борлуулах тухай 2021.06.22№66 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ, зээлээр худалдан авч байгаа бараа, бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхийг зөвшөөрөх тухай Мэдэгдэл, 2021.06.28 өдөр автомашин болон 2 ширхэг чиргүүлийг М ХХК-иас Ц.Дид хүлээлцэх тухай комиссын акт, эзэмшигч тодорхойгүй, бакны баталгаажилтгүй дансны хуулга 2 хуудас, Ц.Д урьдчилгаа төлбөрийн зөрүү 18,100,000 төгрөгийг буцааж авахаар М ХХК-д гаргасан хүсэлт, 2021.06.16 өдөр М ХХК-иас 18,100,000 төгрөгийг Ц.Дид шилжүүлсэн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, М ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан, борлуулагч М ХХК, худалдан авагч Дашдорж бүртгэлтэй 341,438,940 төгрөгийн Төлбөрийн баримт, Сүхбатын захиалсан машиныг Дашдорж авахаар болсон гэх гарчигтай 341,438,940 төгрөгийн дүнтэй, М ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан хүснэгт, Ц.Доос О.Мд 2022.11.09 өдөр олгосон итгэмжлэл, Хаан банк болон Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2021.06.22№ЗГ22222222222 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, Ц.Д болон Хаан банкны хооронд байгуулагдсан 2021.06.22№БГҮ/22222222222 дугаартай Барьцааны гэрээ, Ц.Д болон Хаан банкны хооронд байгуулагдсан 2021.06.22№ФД/22222222222 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, Хаан банк болон Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2022.04.12№222222222222222 дугаартай Зээлийн гэрээ, Хаан банк болон Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2022.04.12№222222222222222 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, Хаан банк болон Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2022.04.12№2222222222 дугаартай Барьцааны гэрээ, Ц.Дийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Ц.Д нь Тайшир транс ХХК-д 1,000,000 төгрөгийн цалинтай, 444444УНИ, 444444ТЧ, 444444МЧ тээврийн хэрэгсэл нь тус компанид тээвэрт явдаг тухай Тайшир транс ХХК-ийн2022.12.02№777777777 дугаартай тодорхойлолт, Ц.Дийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт 2021.01сараас-2022.10 сар, Ц.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкнаас тус шүүхэд хүргүүлсэн 2022.12.07№29/8888888 албан бичиг, 2021.06.22№ЗГ22222222222 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний хавсралт-2, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж өөрчилсөн хувь, 444444УНИ улсын дугаартай Ачааны машины нүүрс тээврийн 2021.07 сараас 2022.05 сар дуустал хугацааны тооцоог нэгтгэсэн баримтын жагсаалт /нэхэмжлэгч Н.Б тооцоог нэгтгэсэн/, 444444УНИ улсын дугаартай машин 2021.11.29 өдөр Ж ХХК-д, 2021.11.23-нд Х ХХК-д, 2022.02.14-нд Урчуул отог ХХК-д, 2022.04.15-нд М ХХК-д ачаа пүүлсэн тухай пүүний баримтууд болон хятад хэл дээр бичигдсэн орчуулгагүй пүүний баримтууд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.Гыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон итгэмжлэл, Хаан банк ХХК-ийн тайлбар, Хаан банк болон Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2022.04.12№222222222222222 дугаартай Зээлийн гэрээ, 2022.04.12№2222222222 дугаартай Барьцааны гэрээ, Н.Бын эрүүл мэндийн талаар тодорхойлсон Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн 2023.04.12№11111111111 дугаартай тодорхойлолт, Н.Бын оршин суух хаягийн тодорхойлолт, Бриллиант эмнэлгийн томографын шинжилгээний хариу, Тайшир транс ХХК-ийн 2022.12.02№8888888 дугаартай тодорхойлолт, Ц.Аийг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хариуцагч Ц.Дийн хүсэлт, Ш ХХК-ийн 2023.05.09№888888888 дугаартай тодорхойлолт, Ц.Д болон Хаан банкны хооронд байгуулагдсан 2021.06.22№ФД/22222222222 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, Хас үнэлгээ ХХК-ийн 2023.05.05№211112222222233, №4, №212121212121212121212121212121212121215 дугаартай Үнэлгээний тайлангууд;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын болон гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ц.Дид холбогдуулан, хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон дундын эд хөрөнгө болбох автомашины өөрт ногдох хувь 186,623,803 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч нь 2017 онд Д.Дтой Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газар жолооч хийж байхдаа танилцаж байсан бөгөөд бид 2018 оноос 2019 оны 04 дүгээр сар хүртэл С ХХК-д хувь хувийнхаа машинаар тээвэр хийдэг байсан юм. Үүнээс хойш хэсэг тус тусдаа ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сараас эхлэн уулзалдаж ер нь хоёулаа хамтарч давхар тэрэг судалъя, авч чадвал цаашид хамтарч ажиллая гэж ярилцаж шийдээд хамтарч машин авч тээвэр хийн ашиг олж ажиллахаар болсон хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлав.

4. Хариуцагч нь ...Н.Б ахын яриад байгаа 63 сая төгрөг орж ирсэн нь үнэн. Гэхдээ дундын өмч гэж яриад байгааг нь гайхаад байна. 2021 онд Н.Б ахын нэр дээр машин гараагүй. Н.Б ах бид хоёр анх ярилцаж тохироход 2020 оны намар машинаа зарсан гэж яриад байгаа. Түүнээс хойш Н.Б ах гэртээ ажилгүй байхад нь би 2021 он дуустал миний машиныг барь гэж тохирсон. Н.Б ахын өгсөн 63 сая төгрөгийг би өөртөө аваагүй, машиндаа хийсэн. Тэгээд он дуустал миний машиныг бариад ашгаа хоёр хуваая гэж тохирсон. 2021 он дуустал машины зээлийн төлбөрт Н.Б ах нэг ч төгрөг өгөөгүй. Хэрэв дундаа машинаа авсан бол зээлийн төлбөрийг Н.Б төлөлцөх байсан. 2022 оны 05 дугаар сард бид хоёр яагаад хамтарч ажиллахаа больсон гэхээр Н.Б ах машинд оруулсан 63 сая төгрөгөө хоёр нугалаад олсон... хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ тайлбарлаж байна.

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч талуудын тайлбараас үзэхэд, дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Хаан банк болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан, чирэгч зүтгүүр, 2 ширхэг чиргүүлийг худалдан борлуулах тухай 2021.06.22№66 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ, 444444УНИ улсын дугаартай Shaanxi.SX4255 маркийн зүтгүүр, 444444ТЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP1 маркийн тавцант чиргүүл, 444444МЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP2 маркийн тавцант чиргүүл нь Хаан бакны өмчлөлд бүртгэлтэй, зээлдэгч Ц.Дийн хүсэлтийн дагуу тус банкны өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Ш транс ХХК-ийн нэр дээр ачаа тээвэр болон гэрээт ажлыг гүйцэтгэхэд Хаан банкны зүгээс татгалзах зүйлгүй гэх агуулгатай Хаан банкнаас Ш транс ХХК-д хүргүүлсэн 2021.12.07№999999 дугаартай албан бичиг, борлуулагч М ХХК, худалдан авагч Дашдорж нарын нэр бүртгэлтэй, М ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан 341,438,940 төгрөгийн Төлбөрийн баримт, худалдан авагч Ц.Дид нүүрс тээврийн тавцан чиргүүл хүлээлцсэн тухай 2021.06.28 огноотой М ХХК Автомашин хүлээлцэх комиссын акт, Хаан банк болон Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2021.06.22№ЗГ22222222222 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, даатгуулагч Ц.Д болон Бодь даатгал ХХК-ийн хооронд байгуулагдсан 2166032050500007, 2166032050500008, 2166032050500009 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Ц.Д болон Хаан банкны хооронд байгуулагдсан 2021.06.22№БГҮ/22222222222 дугаартай Барьцааны гэрээ, тус барьцааны гэрээнд үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулах тухай Д.Дгаас Ц.Дид олгосон 2021.05.24 өдрийн итгэмжлэл, Ү-2222222222 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, барьцаалбар, Ц.Дийн эзэмшдэг Хаан банк дахь 77777777777 тоот Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.Дийн эзэмшдэг Хаан банк дахь 666666 тоот депозит дансны 2021.09.20-2022.05.10 хугацааны хуулга, Хаан банкнаас М ХХК-д хүргүүлсэн 2021.06.15№33333333333 албан бичгийн хуулбар, худалдан авагч Хаан банк болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан, чирэгч зүтгүүр, 2 ширхэг чиргүүлийг худалдан борлуулах тухай 2021.06.22№66 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ, зээлээр худалдан авч байгаа бараа, бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхийг зөвшөөрөх тухай Мэдэгдэл, 2021.06.28 өдөр автомашин болон 2 ширхэг чиргүүлийг М ХХК-иас Ц.Дид хүлээлцэх тухай комиссын акт зэргээс үзэхэд, хариуцагч Ц.Д нь маргааны зүйл болох 444444УНИ улсын дугаартай Shaanxi.SX4255 маркийн зүтгүүр, 444444ТЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP1 маркийн тавцант чиргүүл, 444444МЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP2 маркийн тавцант чиргүүл зэрэг эд хөрөнгийг М ХХК-иас худалдан авсан байх ба Хаан банкнаас үйлчилгээг авч, тухайн эд хөрөнгүүдийг санхүүгийн түрээсийн үүргийн гүйцэтгэлд зориулж, банкны өмчлөлд бүртгүүлжээ.

5.2. Маргааны зүйл болох 444444УНИ улсын дугаартай Shaanxi.SX4255 маркийн зүтгүүр, 444444ТЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP1 маркийн тавцант чиргүүл, 444444МЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP2 маркийн тавцант чиргүүл зэрэг эд хөрөнгийг худалдан авах тухайн үед урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд 63,000,000 төгрөгийг Н.Баас авсан талаараа хариуцагч Ц.Д маргаагүй.

5.3. 770,000 (2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаартай худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан үнэ) төгрөгийн үнэтэй 444444УНИ улсын дугаартай Shaanxi.SX4255 маркийн зүтгүүр, 444444ТЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP1 маркийн тавцант чиргүүл, 444444МЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP2 маркийн тавцант чиргүүл зэрэг эд хөрөнгийг худалдан авахад Ц.Д болон Хаан банкны хооронд эрх зүйн харилцаа үүсч, дээр дурьдсан санхүүгийн түрээсийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, 341,438,940 төгрөгийн үнэ бүхий дээрх эд хөрөнгүүдийг худалдагч тал М ХХК-иас худалдан авагч Ц.Дид 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш банк болон Ц.Д нарын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг хэвийн гүйцэтгэгдэж байгаа гэж үзэхээр байна.

5.3.1. Дээр дурьдсан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг гүйцэтгэгдэхэд нэхэмжлэгч Н.Бын зүгээс төлбөрийн үүргийг мөнгөөр болон бусад хэлбэрээр оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

5.4. Нэхэмжлэгч Н.Б нь маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг жолоодож нүүрс тээвэрт явж байсан үйл баримт зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх боловч өөрийн өмчлөх эрхтэй эд хөрөнгийг тээвэрт ашигласан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

5.5. Харин хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурьдагдаж буй, Н.Быг жолоочоор ажиллуулж, тээврийн хэрэгслийг худалдан авахад урьдчилгаанд өгсөн 63 сая төгрөгийг хоёр дахин их болгож өгсөн гэх тайлбараас 63 сая төгрөгийг хоёр дахин их болгож өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

6. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ., 476.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно., Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1.-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна., 477.2.-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно., 477.3.-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна., 477.4.-т Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна., 477.5.-д Талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх үндэслэл байвал зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно. гэж тус тус заасан.

6.1. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болох ашиг олох, ашгаа хуваах зорилго хэрэгжүүлэхээр нүүрс тээврийн чирэгч зүтгүүр, тавцант чиргүүл худалдан авч, хамтран өмчлөх тухай хэлцэл зохигч талуудын хооронд хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.1.1. Тодруулбал, 444444УНИ улсын дугаартай Shaanxi.SX4255 маркийн зүтгүүр, 444444ТЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP1 маркийн тавцант чиргүүл, 444444МЧ улсын дугаартай Zhong xhing.MK9401TJZP2 маркийн тавцант чиргүүл зэрэг эд хөрөнгийг худалдан авч, дээр дурьдсан санхүүгийн түрээсийн үйлчилгээний хариу төлбөрийг хэн ямар хэмжээгээр гүйцэтгэх, тухайн эд хөрөнгийг хэн нь ямар хэмжээгээр өмчлөх, улмаар нүүрс тээврээс олсон ашгийг хэн нь ямар хэмжээгээр хүртэх талаар тодорхой тохиролцсон зүйлгүй.

6.2. Дээр дурьдсанаар, зохигч талууд тус бүрийн өмчлөх эрх хэрэгжүүлж, ашиг хүртэх хувь хэмжээ тодорхойгүй байдал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох нэхэмжлэгчид ногдох хувийг хариуцагчаас гаргуулах тухай үндэслэлийг үгүйсгэж байна.

7. Шүүх хуралдаанд гэрч Б.Эийн мэдүүлсэн ...том оврын автомашин худалдан авах зорилгоор, ...хамгийн анх Ц.Д, С.С, Н.Б нар зээл судлуулахад манай гэр бүлд зээл гарах боломжгүй гэхэд Ц.Д эхнээсээ хамт зээл судлуулъя гэхэд Н.Б ахад зээл гараагүй юм чинь замын голд яаж нэгнээ хаях вэ дээ гээд нөгөө мөнгөө дундаасаа гаргаад хамтраад машинаа авъя гэж ярьсан... гэх мэдүүлэг буюу Н.Б, Ц.Д нар тээврийн хэрэгсэл хамтдаа худалдан авч, хамтран ажиллахаар тохиролцсон, уг худалдан авалтыг хийхэд Н.Бд зээл гарах боломжгүй байсан гэх үйл баримт нотлогдоогүй буюу гэрчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхой бус байна.

8. Гэрч Х.Тгийн мэдүүлсэн ...Ковидын тусгаарлалтад Н.Б, Ц.Д нартай хоёулантай нь хамт тусгаарлагдаж байсан болохоор, хоёулаа л дундаа машин нийлж авсан гэж ярьж байсан. Мөнгө төгрөгийн асуудлаар хоорондоо ярьдаг байсан..., Н.Б, Ц.Д хоёрын дундаа авсан машин нь SHACKMAN брэндийн машин, ...уг машинаар олсон орлогыг хэрхэн хуваахыг нь мэдэхгүй... гэх мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй байна.

9. Гэрч С.Сгийн мэдүүлсэн ...Бид нар бүгд 60 гаран сая төгрөгтэй машин авах гээд зээлийн хүсэлт өгөөд надад 3 машин гарахаар болоод Ц.Дид өөр нэг машин гарахаар болж байсан. Тэгээд бүгд 15 саяыг хувааж өгөөд машин авахаар болж байсан, ...Миний зээл Хаан банкны Саппоро салбар дээрээс буцаж байсан. Ц.Д Саппоро салбараас авсан байх, ...Бид нар 2021 оны 06 дугаар сард зээлээ хөөцөлдөж байсан, ...Урьдчилгаанд 340 саяын машин гээд урьдчилгаанд 50 сая төгрөгийн урьдчилгаа өгч байсан. Жагаа гээд хүн (нэхэмжлэгч Н.Быг заасан) тухайн үед Ц.Дтой хамт яваад байсан. Тэгээд Жагаа гээд манай ах олон жил тээвэрт явсан учир миний машиныг бариад явна. Урьдчилгаанд хэдэн төгрөг өгсөн. Яах вэ өөрийнхөө мөнгийг эргэлдүүлээд аваг гэж ярьж байсан... гэх мэдүүлгийн тухайд, маргааны зүйл болох эд хөрөнгийг зохигчид хамтран худалдан авахаар тохиролцсон эсхүл, Ц.Д дангаар өмчилж Н.Быг жолоочоор ажиллуулж, хөлс төлөх болсон гэж үзэх үндэслэлийг шууд нотлохгүй, эх үүсвэр мөн тодорхой бус байна.

10. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардахдаа Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдан хэмээн маргаж буй үйл баримтыг нотлоогүй тул уг хэлцэл байгуулагдсан гэж үзэх, улмаар хэлцлийг дуусгавар болгож, хөрөнгийг талуудад хуваарилах үндэслэл тогтоогдсонгүй.

10.1. Тодруулбал, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх нь тогтоогдоогүй буюу Иргэний 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 477.3-т тус тус зааснаар, талууд гэрээнд заасны дагуу ямар хэжээгээр хураамж төлөх, эсхүл хураамжийн хэмжээг тодорхойлоогүйн улмаар тэнцүү хэмжээгээр хариуцах, хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоор тохиролцсон эсэх, талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байх эсэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3.-т заасан Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна. гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардаж буй ногдох хэсгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Дид холбогдох, хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон хөрөнгөөс өөрт ногдох хувь 186,623,803 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,107,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА