Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/02514

 

 

 

 

 

 

 

 

2023 05 19

101/ШШ2023/02514

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Л.Н/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 55555555 дугаар захирамжаар 155.567.628 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжид заасны дагуу Нын дэслэгч П.Н шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж барьцаа хөрөнгийг хурааж авсан бөгөөд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дэх хэсэгт заасныг үндэслэн миний өмчлөлийн орон сууцны үнэлгээг шинжээчээр тогтоолгосон.

Тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад В.Аын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6666666666 дугаар албан бичгийг ирүүлсэн. Тухайн албан бичигт миний өмчлөлийн байрны үнийг 89,091,223 төгрөг буюу м.кв нь 2,332,231 төгрөг байхаар тогтоосон байна.

Гэтэл шинжээчийн тайланд Монголын худалдааны сайт болох unegui.mn дээрээс иргэдийн байршуулсан байрны үнээр тооцсон тухай дурдсан байна. Хэдийгээр зах зээлийн судалгаа хийж байгаа мэт харагдаж байгаа ч энэ нь илүү нарийн судалгааг шаардах юм.

Тухайн орон сууцны зах зээлийн үнийг цахим Зарын сайтууд дээрээс судалгаа авч дүгнэж байгаа тохиолдолд тухайн зарын байршуулсан иргэнээс байрны давуу болон сул талын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах шаардлагатай. Үүнд нь байрны дотоод засалд засвар хийсэн эсэх, элэгдэл хорогдлыг шалгах, нарны гэрлийн тусгал тусах хэмжээ гэх мэт олон зүйлийг дэлгэрэнгүй тодруулах шаардлага нэн тэргүүнд гарч ирж байгаа юм. Хэдийгээр байршил нь ижил байх боловч тухайн иргэдийн хэрхэн арчилж засвар үйлчилгээ хийсэн эсэх нь үнэлгээнд чухал ач холбогдолтой байхад энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр орон сууцны үнийг тогтоохдоо цахим орчинд байрлуулсан заруудтай харьцуулан тухайн орон сууцны үнийг тогтоож байгаа нь асуудалтай судалгааны арга юм. Учир нь хэн нэгэн этгээд өөрийн байрны үнийг нэмэгдүүлэхийн тулд цахим орчинд хуурамчаар хэд хэдэн зар оруулж өөрийн байрны хотхоны үнийг хэт өндөр үнээр тавьсан тохиолдолд хөндлөнгийн шинжээч тэрхүү үнийн дүнгээр тодорхойлж орон сууцыг өндрөөр үнэлж болох юм нөгөө талаасаа хэн нэгэн этгээдийн орон сууцны үнийг хэт доош буулгахын тулд хуурамчаар хэд хэдэн зар дээр үнийг нь хямдаар оруулсан тохиолдолд хөндлөнгийн шинжээч мөн л үнийг нь хангалтгүй байдлаар тодорхойлж тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндөж болохоор нөхцөл байдалтай байна.

Өөрөөр хэлбэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 болон 9 дүгээр зүйлийн 9.2.3-д зааснаар үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ нь зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд 5252525252 тоот 38.2 м.кв Ү- 5555555555 өмчлөх эрхийн дугаартай орон сууцыг 89.091.223 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 55555555 дугаар захирамжаар Т ХХК, Л.Н нараас 155,567,628 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулах тухай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан боловч хугацаандаа шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Нгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 486 байр 52 тоот орон сууцыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2238214413030136/7 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2238212141206/0232132132418 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 24-нд зах зээлийн үнэлгээг 89,091,223 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний болон дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад гардуулан тэмдэглэл хөтөлж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан байна.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 486 байр 52 тоот орон сууцанд үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэв.

 

Гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Нгийн өмчлөлийн 52525252525252 тоот 38.2 мк талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнэлгээний шинжээч үнэлгээ тогтоосон. Үнэлгээний шинжээч 89,912,223 төгрөгөөр тогтоосон байсан. Манай талаас үнэлгээний шинжээчийн үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Нт холбогдуулан, 5252525252 тоот 38.2 м.кв талбайтай орон сууцыг 89,091,223 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Т ХХК болон Л.Н нарт холбогдох 155,567,628.50 төгрөг гаргуулах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/055555555 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 242424242424 дүгээр захирамж, 222222222 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Н 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 22380306 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 25, 2022 оны 3 дугаар сарын 02, 3 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлбөр төлөгчид өгч, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Нгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-5555555555 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 22380306/211111111111111111 дугаартай тогтоолоор битүүмжилж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгчид дахин өгч, мөн өдөр 22380306/0212121212121212121218 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөгчид дахин өгч, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгч Т ХХК болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Л.Н нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал тус тус авсан, төлбөр авагч Х ХХК 2022.08.15№5/7232323232323232323608 дугаар албан бичгийг Н-т хүргүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр дүгнүүлэх хүсэлт гаргасан. 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8/206 дугаар тогтоолоор шинжээч Б.Бг шинжээчээр томилсон байх ба Н-ын 167 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч П.Нийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилох тогтоолын дагуу 5252525252 тоот 38.2 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэлгээ хийх бүрэн эрхийг Х ХХК-ийн 2022.08.18№04324341/11743424 дугаар итгэмжлэлээр тус компанийн үнэлгээчин Б.Бд олгосон байна.

4.1. Шинжээч томилсон Нын ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасантай нийцсэн байна.

5. Шинжээч Х ХХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 89,091,223 төгрөгөөр үнэлснийг Н 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6666666666, 4-167/15737, дугаартай мэдэгдлээр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт гүйцэтгэх хуудаст дурдсан хаяг болон улсын бүртгэлийн хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар хүргүүлжээ.

6. Нэхэмжлэгч нь шинжээч Х ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргасан боловч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар, нотлох баримтаар нотлоогүй.

7. Иймд шинжээчийн гаргасан үнэлгээг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч Н нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нт холбогдох, 5252525252 тоот 38.2 м.кв талбайтай орон сууцыг 89,091,223 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай Л.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА