Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2023/00190

 

  

 

 

 

 

 

   2023          04           07                                      153/ШШ2023/00190                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, *******                    26-09 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багт байрлах, “******* *******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоот ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 153/2019/00442/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн нь 2016 онд Ховд аймгийн Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоот ******* нэгж талбарын дугаартай С.******* миний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар доогуур миний зөвшөөрөлгүй бохирын шугам хоолой татсан. Тухайн үед миний бие Ширбазарт чи миний өмчлөлийн газар доогуур бохирын хоолойг яагаад татаж байгаа юм бээ боль гэж хэлсэн боловч тоогоогүй. Би тухайн үед чөлөө болоогүй, МӨН Улаанбаатар хот руу явах ажлын ажил ихтэй байдгаас болоод шүүхэд өгч чадаагүй. нь миний өмчлөлийн газар доогуур бохирын хоолой явуулалгүй өөр газраар явуулах бүрэн боломжтой байсан. Мөн миний төрсөн дүү ийг гарын салаагаа гаргаж хашаагаа буулгахгүй бол хашааг чинь шатаана. Том машинаар түрнэ гэж хэлж хэлсэн байсан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заажээ. Иймд нэхэмжлэгч С.*******ын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоотод байрлах ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2014-2015 онд барьж байгуулсан ажлыг 5 жил юу ч хэлээгүй байж гэнэт хуурамч газрын гэрчилгээ кадастрын зураг гаргаж ирсэн. Би тухайн үед аймгийн Газрын албанд шүүлгээд нийтийн эзэмшил газар болохыг тодорхойлж техникийн нөхцөлийг нь авч зургийн дагуу Улаанбаатар хотын “Хүчин чулуут” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн болно. Энэ үед Улаанбаатар хотоос С.******* гэгч хүн утсаар ярьж манай хашаанаас 2 метрийн зайтай барилгынхаа суурийг хийгээч гэж надтай яриад би үгэнд нь орж сууриа хийсэн. Эдгээр ажлыг хийхэд газрын албанд хандаж нийтийн эзэмшлийн газар болохыг газар дээр нь хүмүүс нь ирж үзүүлж тодорхойлж байсан. С.*******ын 2009 онд авсан гэх газар нь тухайн үед гэр орчмын газар дээр эзэмшлийн гэрчилгээ байсан ба одоогийн гэрчилгээг нэг ч удаа гараагүй байгаагүй. Кадастрын зургийг нэгдсэн журмаар 2011-2012 онд Улаанбаатар хотоос эрх бүхий компани ирж хийсэн бөгөөд яг тэр үеийн барилга байгууламж хашааны бодит цэг дээр хийж байсныг би өөрөө хамт машинаар үйлчлүүлж ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 09 сард гэнэт нэг өдөр хашаа барьчхаад түүндээ таарсан хуурамч кадастрын зургийг 2009 оны байдлаар авч хийсэн нь тодорхой байна. Иймд тухайн үеийн Засаг даргын захирамж, аймгийн Иргэдийн хурлын тогтоол, 2008-2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зураг зэргийг эх хувиар нь шалгаж тодруулж, бодит байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед миний өөрийн эзэмшлийн хашаа С.*******ын  хашаатай хамт байсан учраас би бүх нөхцөл байдлыг нарийн мэдэж байна. Тэр орчмын бүх айл гэрчлэх болно. Нөхцөл байдал ийм учраас энэ булхай луйврыг илрүүлж ул суурьтай хандаж тэр байранд амьдарч буй 48 айлын амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгнө үү. Одоо тэр хашаа баригдснаар дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх аргагүй болж, бохир бөглөрч тэнд үйлчилгээ авах ямар ч боломжгүй болсон байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.*******ын Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 5-26 тоотын ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур нь “******* *******” ХХК нь зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолой  татсан байдаг. Тухайн үед энэ талаар “******* *******” ХХК-нийн захирал Ширбазарт зөвшөөрөлгүй шугам хоолой татаж болохгүй гэдгийг нэхэмжлэгчээс хэлсэн байдаг.

Иргэний хуулийн 101 дугаар зүйл 101.1-д .Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Нэхэмжлэгчийн уг эрх нь зөрчигдсөн. 2006 онд 1100 метр квадрат газрыг Ховд аймгийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан, С.Төмөр-очирт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 5-26 тоот газрыг өмчлүүлэх захирамж гарсан байдаг. Улсын бүртгэлийн газраас 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 00007899 дуаагтай гэрчилгээгээр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 5-26 тоот газрын хууль ёсны өмчлөгчөөр С.*******ыг бүртгэж гэрчилгээ олгосон.

Тухайн газарт Шим ус ОНӨААТҮГ-ын газраас дүгнэлт гарч, шүүхээс үзлэг хийсэн,  үзлэгээр бохирын шугам С.*******ын өмчлөлийн газрыг дайрсан гэдэг нь тогтоогдсон. “******* *******” ХХК-нийн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах тухай акт                     2015 оны 11 сарын 03-ны өдөр гарсан байгаа. Гэтэл 2009 онд бохирын шугам татах газрыг бусдын эзэмшилд шилжүүлсэн байдаг. 2021 оны 07 сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын А/366 дугаартай захирамж дахиад гарсан. Ингэхдээ өмнөх захирамжийг хүчингүй болгоогүй. Учир нь, гэдэг хүний нэр захирамжийн хавсралтад буруу бичигдэж орсноор техникийн алдаа гарсан, архивын бүртгэл хийгээгүйгээс дахин захирамж гарсан байдаг.  2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаартай аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтад яагаад гэдэг хүний нэр орсныг бид мэдэхгүй. Шүүхээс үзлэг хийхэд  бохирын шугам татсан газар өөр хүний эзэмшилд байхгүй, С.*******ын эзэмшилд байсан гэдэг нь тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Газрын харилцаа, барилга,  хот байгуулалтын газрын шинжээч нар бохирын шугам хоолойг татахдаа 700 метр квадрат байхад давхцалгүй, 1100 метр квадрат болоход нь давхацалтай байна гэж дүгнэлт гаргасан.  Урьд нь энэ газрыг газар эзэмших гэрчилгээгээр С.******* эзэмшиж байсан. 2009 онд өмчлөлд шилжихдээ 1100 метр квадрат газар болсон байгаа. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд бохирын шугам бусдын эзэмшил газраас хоёр тийш 6 метр зайтай байх заалттай. Гэтэл “******* *******” ХХК-ийн татсан бохирын шугам 6 метр зайтай байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.  Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу “...газраа өөрөө ашиглах, захиран зарцуулах....” эрх нь зөрчигдсөн, бохирын шугам татсанаар уг газрыг үнэгүйдүүлсэн, иргэн С.******* хохирсон нөхцөл байдал үүссэн.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасан шаардлагын дагуу “******* *******” ХХК техникийн нөхцөл авч, зураг төслөө батлуулсан.  2014 онд “******* *******” ХХК-нийн захирал 48 айлын орон сууц барих барилгын зураг төсөв гаргуулсан. Хэн дуртай хүн нь орон сууц барина гээд барьчихгүй,  зураг төсөв гаргаж экспедизээр батлуулж, техникийн нөхцөл гаргуулдаг. Техникийн нөхцлийг мэргэжлийн байгууллагад хүсэлт гаргаснаар техникийн нөхцөл гаргаж өгдөг. 2014 оны 10 сарын 15-нд бохирын шугам татах техникийн нөхцлийг Ховд аймгийн Шим ус ОНӨААТҮГ-р гаргуулсан.  Үүний дагуу бохирын шугам татагдсан.  Техникийн нөхцөлтэй холбоотой маргааныг гүйцэтгэгч байгууллага хариуцах ёсгүй. Хэн нэг хүний эзэмшлийн газраас бохирын шугам явсан гэж үзвэл хариуцагч нь  Шим ус ОНӨААТҮГ юм.  2015 оны 11 сарын 03-ны өдөр барилга байгууламжийг улсын комисс нь хүлээгээд авчихсан. Улсын комисс хүлээж авсантай холбоотойгоор барилга байгууламж нь тухайн байрны 48 айлын оршин суугчдын өмч болоод явчихсан, ын өмч биш юм.   Уг  барилга байгууламж баригдсан эзэмшил газрыг аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 11-ны өдөр А/576 дугаартай захирамжаар нийтийн эзэмшилд шилжүүлсэн. Хэрвээ   С.******* бохирын шугам хоолой татсан асуудлаар маргах байсан бол 2014 онд маргах ёстой байсан. Өмчлөл, эзэмшлийн газар нь 700 метр квадрат байсан учраас тухайн үед маргаагүй байх, бүр эрхээ мэдэхгүй байсан гэхэд 2018 онд гэхэд маргаад явах ёстой байсан. Барилга байгууламжтай холбоотой маргаанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3-н жил байхаар заасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа 2019 оны 09 сарын 06-нд гомдлын шаардлага гаргасан байдаг.  Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                 Нэхэмжлэгчээс: С.Очирбатад олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* нэгж талбарын дугаартай эд хөрөнгийн эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Магсаржав багийн 5-26 тоот хашаа, газрын кадастрын зураг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хүсэлтүүд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *******д олгосон итгэмжлэл, нотлох баримт гаргуулах хүсэлт, гэрч асуулгах, дахин шинжээч томилуулах хүсэлт, Д.Нямдоржтой байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *******д олгосон итгэмжлэл, *******тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, гэрч асуулгах хүсэлт, Бадамлах дөл ХХК-ийн 2023.01.06 өдрийн 2 дугаар албан бичиг, маргаан бүхий газарт үзлэг хийлгэх хүсэлт,

                 Хариуцагчаас: Хариу тайлбар,  хүсэлт, т олгосон итгэмжлэл, хүсэлт, шинжээч томилуулах хүсэлт, т олгосон итгэмжлэл, үзлэг хийлгэх хүсэлт, нотлох баримт гаргуулах хүсэлт зэргийг нотлох баримтаар өгсөн.

                 Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр: Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Магсаржав багийн 5-26 тоот газарт хийсэн кадастрын зураг, Шим-Ус ОНӨААТҮГ-аас олгосон техникийн нөхцөл, Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2021.09.30 өдрийн 1013 дугаар албан бичиг, ГХБХБГ-аас 2021.10.11 өдрийн 528 дугаар албан бичиг, хавсралт, ГХБХБГ-аас 2022.06.20 өдрийн 281 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, , , , , , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, ГХБХБГ-ын 2023.01.05 өдрийн 6 дугаартай албан бичиг, Бадамлах дөл ХХК-иас олгосон техникийн нөхцөл,  Магсаржав багийн 5-26 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл,

                 Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр: Шим-Ус ОНӨААТҮГ-аас 41 дугаартай техникийн нөхцөл, хавсралт, ГХБХБГ-аас барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын акт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Магсаржав багийн 5-26 тоот газрын хувийн хэрэг, Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгаас Ховд аймгийн Засаг даргын 2009.07.20 өдрийн 187 дугаар захирамж, Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2015.11.03 өдрийн 42/2015 дугаар акт, ГХБХБГ-аас 2021.08.27 өдрийн 451 дугаар албан бичиг, Ховд аймгийн Магсаржав багийн 5-26 тоот газрын ГХБХБГ, УБХ-т хадгалагдаж байгаа хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2022.07.04 өдрийн 4/1252 дугаар албан бичиг, А/576 дугаар Засаг даргын захирамж, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022.11.07 өдрийн 253 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

                 1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

                 2. Нэхэмжлэгч С.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

                 2.1. Ховд аймгийн Жаргалант сумын  Магсаржав баг, 05-р гудамж, 26 тоотод байрлах, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар доогуур “******* *******” ХХК нь 48 айлын барилга барихад бохирын шугам хоолойг зөвшөөрөлгүй барьсан тул чөлөөлүүлж өгөхийг хүсье гэв.

                 3. Хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал   дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

                 3.1. Эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөлийн дагуу бохирын шугамыг татсан. Барилгыг барьж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгсөн тул энэ хэргийн хариуцагч нь “******* *******” ХХК биш юм.  

                 3.2. Бохирын шугам хоолойг татах үед уг газар С.*******ын эзэмшил, өмчлөлд байгаагүй, сүүлд нь хашаагаа сунгаж татсан. Нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөн гэж үзвэл 3 жилийн дотор гомдол гаргах эрхтэй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.

                 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

                 4.1. “******* *******” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 48 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Тухайн үед эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөлийн дагуу бохирын шугам хоолойг татсан байна.

                 4.2. “******* *******” ХХК бохирын шугам хоолойг 2015 онд татах үед С.*******ын эзэмшил газрын зөвшөөрөгдсөн хэмжээ 770 м.кв байсан бөгөөд бусдын эзэмшил, өмчлөлийн газрыг дайруулан шугам хоолой татаагүй байна. Харин 1100 м.кв газрыг өмчилж авснаар тус компанийн татсан шугам хоолой нь С.*******ын өмчлөлийн газрыг баруун дээд хэсгээр 1,5 м, зүүн доод хэсгээр 1,8 м дайрсан байна.

                 5. Хариуцагч “******* *******” ХХК нь С.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч биш гэж маргасан үндэслэлээ 2016 онд барилгыг барьж, ашиглалтад оруулж, улсын комисс хүлээж  авснаар ажил гүйцэтгэгч компанийн үүрэг дуусгавар болсон. Бохирын шугам сүлжээний эзэмшигч нь “ШИМ-УС” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж тайлбарласан. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  19.1.-д “хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна” гэж зааснаар гүйцэтгэгч “******* *******” ХХК нь орон сууцыг барьж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгснөөр бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ нь “ШИМ-УС” ОНӨААТҮГ-ын мэдэлд шилжжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.3.-т “хариуцагч” гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй этгээдийг тодорхойлсон. Хуулийн дээрх зохицуулалтаар бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээг орон нутгийн өмчид шилжүүлж өгснөөр ажил гүйцэтгэгч компанийн үүрэг дуусгавар болох тул “******* *******” ХХК нь хариуцагч биш гэж дүгнэлээ. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч биш этгээдээс үүргээ биелүүлэхийг, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг шаардах эрхгүй.

                 5.1. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №42/2015 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах  комиссын акт”-аар “******* *******” ХХК-ийн зоорийн давхартай үйлчилгээтэй 48 айлын орон сууцны барилгыг комисс хүлээн авч, акт үйлджээ. “******* *******” ХХК-иас тус орон сууцыг барихаас өмнө Нийтийн аж ахуй үйлчилгээний “ШИМ-УС” ХХК-нд техникийн нөхцөл олгохыг хүссэн албан бичгийг хүргүүлсэн байна. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “ШИМ-УС” ОНӨААТҮГ газраас 3 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж бохирын сүлжээ татах Техникийн нөхцөлийг олгожээ. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.15.-д “техникийн нөхцөл” гэж шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг, 11 дүгээр зүйлийн 11.4.-д “Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчихийг хориглоно.”, 11.5.-д “Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн өмчлөгч, эзэмшигчийг заасан байна”, Барилгын тухай хууль /2016 оны 02 сарын 05-ны өдөр хүчингүй болсон/-ийн  3 дугаар зүйлийн 3.1.1.-д “зураг төсөл” гэж барилга байгууламжийг барих, засвар, өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийг, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “зураг төсөлд магадлал хийлгээгүй тохиолдолд барилгын ажил эрхлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар барилга барих этгээд нь барилга барихаас өмнө тухайн барилгын зураг төсөлд магадлал хийлгэх шаардлагыг хангаснаар ажил эхлэх зөвшөөрөл олгогддог. Техникийн нөхцөлийг хуулиар тусгай зөвшөөрөл олгодог эрхтэй албан байгууллага олгож, зураг төслийг эрх бүхий албан тушаалтан баталдаг. Барилгыг ашиглалтад оруулах үед томилогдсон комиссын гишүүд барилга байгууламж нь зураг төслийн дагуу хийгдсэн эсэхийг шалгаж, ашиглалтад оруулахыг зөвшөөрөх, эсхүл ашиглалтад оруулахаас татгалзах шийдвэр гаргадаг. “******* *******” ХХК-ийн барьсан барилга байгууламж нь зураг төслийн дагуу хийгдсэн, орон сууц, үйлчилгээний зориулалтад ашиглахад болно гэж үзээд ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн шийдвэрийг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс гаргажээ. Дээрх улсын комиссын 2015 оны 42/2015 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах акт нь хүчин төгөлдөр болно. (Хавтаст хэргийн 117-120 дахь тал)

                 5.2. Нэхэмжлэгчээс дээрх комиссын актын “ШИМ-УС” ОНӨААТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тухайн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нэгэн тавигддаг. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 сарын 01-ний өдрийн “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм” /2015 онд мөрдөж байсан/-ийн 1.2.3.-д  “барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүх гишүүд уг комиссын актад гарын үсэг зурж, баталгаажуулан, актын дугаар, барилга байгууламжийн паспорт олгосноор тухайн барилга байгууламжийг ашиглаж эхлэх үйл ажиллагааг ойлгохыг хуульчилснаар комисс нь хамтын шийдвэрээр акт гаргадаг юм. Энэхүү актыг иргэний хэргийн шүүх хянахгүй бөгөөд актыг хүчингүй болгуулах шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болохыг заажээ. Өөрөөр хэлбэл, шүүх шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар өөр этгээдийг татан оролцуулахыг шийдвэрлэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ШИМ-УС” ОНӨААТҮГ нь шинжээчээр ажиллаж техникийн дүгнэлт гаргасан байх тул хамтран хариуцагчаар татан оролцуулах боломжгүй, мөн тухайн байгууллагад холбогдуулан гаргасан барилгыг ашиглалтад оруулах комиссын актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага нь тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж дүгнэснээр “ШИМ-УС” ОНӨААТҮГ-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулаагүй болно.

                 5.3. “ШИМ-УС” ОНӨААТҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Техникийн комиссын шинжээчийн дүгнэлтээр “******* *******” ХХК нь иргэний өмчлөлийн газраар ариутгах татуургын шугам сүлжээг дайруулан татсан болохыг тогтоожээ.

                 Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд “...”******* *******” ХХК-ийн 6 давхар 48 айлын орон сууц нь 2015 онд баригдсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч С.*******ын эзэмшил газрын зөвшөөрөгдсөн хэмжээ 700 м.кв байсан тул бохирын шугам татаагүй гэж дүгнэхээр байна. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1100 м.кв газарт бохирын шугам хоолой татсан байна” гэж гаргажээ. Бохирын шугам сүлжээ нь С.*******ын 1100 м.кв  өмчлөлийн газрын баруун дээд хэсгээр 1.5 м, зүүн доод хэсгээр 1.8 м дайрсан болох нь шүүхээс хийсэн үзлэгээр мөн тогтоогдов.

                 - Гэрч “ШИМ-УС” ОНӨААТҮГ-ын диспетчир ажилтай “...уг 48 айлын орон сууц 2015 онд ашиглалтад орж байсан. Бид ямар нэгэн байдлаар шугам сүлжээнд засвар хийхэд айлын хашаан дотор явсан учир хүндрэлтэй байсан. Тиймээс уг дүгнэлтийг гаргасан. Бид уг шугам сүлжээ татахад айлын хашаагаар дайруулж татдаггүй. Харин уг хашааг сүүлд томруулж татсан байх. Манайх техникийн нөхцөлөө өгөөд ашиглалтад орсны дараа 3 дахь жилээс эхлэн уг шугам, хоолойг хариуцаж эхэлдэг. Манайд хэдэн м.кв шугам хоолой хүлээлгэж өгсөн талаар мэдэхгүй.” гэж, 

                 - ШИМ-УС” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер, гэрч “...Барилгад бид шугам хоолой холбогдох цэгийг зааж өгдөг. Гэхдээ холбох цэгийг зааж өгөхдөө хэн нэгний өмчлөлийн эзэмшлийн газар болон бусад орчныг сайтар судалж байгаад цэгийг зааж өгдөг. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-д зааснаар бохирын усны шугамаас хоёр тийш 6 метр хамгаалалтын зурвас байх ёстой. Энэ нь шугам хоолойд засвар үйлчилгээ хийх боломжийг олгодог. Тухайн үед техникийн нөхцөл олгохдоо бусдын эзэмшил газрыг дайруулахгүйгээр хоолой татах цэгийг зааж өгдөг. “ШИМ-УС” ОНӨААТҮГ техникийн нөхцөл олгоход “******* *******” ХХК-ийн барилгын бохирын шугам хоолойг татах цэг хүртэл хэн нэгэн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газрыг дайруулж олгогдоогүй, тэгж олгох боломжгүй. Учир нь хуулийн дээрх заалтын дагуу манай байгууллага дараа нь засвар үйлчилгээ хийх, хамгаалалтын зурвасыг заавал тогтоож, мөрдөн ажилладаг. Манай байгууллага “******* *******” ХХК-ийн барьсан орон сууцны бохирын шугам хоолойг угсрах ажлыг гүйцэтгээгүй ч олгогдсон техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг улсын комисс хүлээж авахад манай байгууллагын төлөөлөл шалгаж хүлээж авсан” гэж,

                 - Гэрч “...Техникийн зөвшөөрлийг “ШИМ-УС” ОНӨААТҮГ олгодог. Авсан техникийн дагуу ажлын зураг хийгддэг. Тэр ажлын зураг нь ямар нэгэн айл, хэн нэгний өмчлөлийн хашаа, газрыг дайруулахгүйгээр хийгддэг. Уг ажлын зургийг барилга барьж байгаа иргэд, аж ахуйн нэгж өөрсдөө мэргэжлийн байгууллагаар баталгаажуулдаг. Газрын харилцаа, барилга, хот байгууллагын газар тэрхүү батлагдсан зургийн дагуу ажил эхлэх зөвшөөрлийг олгодог. Мөн мэргэжлийн байгууллага өөрсдийн олгосон техникийн нөхцөлийн дагуу зураг төсөл хийгдсэн эсэхийг шалгаж баталгаажуулна. Техникийн нөхцөлийг зөвхөн техникийн нөхцөл олгосон байгууллага өөрчлөх эрхтэй” гэж тус тус мэдүүлсэн. Шүүхээс гэрч нарт хууль сануулан мэдүүлэг авснаар гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв. Шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр техникийн нөхцөл олгохдоо бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцуулахгүйгээр олгодог, хуульд зааснаар бохирын усны шугамаас хоёр тийш  6 м зайтай  засвар үйлчилгээ хийх хамгаалалтын зурвасыг тогтоодог байна.

                 2015 онд “******* *******” ХХК-нд техникийн нөхцөлийг “ШИМ-УС” ОНӨААТҮГ олгож байсан, олгогдсон техникийн нөхцөлийн дагуу бохирын шугамыг татсан гэдгийг техникийн нөхцөл олгосон байгууллагын төлөөлөл тус компанийн барьсан барилгыг хүлээж авсан  комиссын гишүүнээр ажиллахдаа шалгаж хүлээж авсан, уг акт хүчин төгөлдөр байх тул “******* *******” ХХК нь бохирын шугам хоолойг татахдаа “ШИМ-УС” ОНӨААТҮГ-аас олгосон техникийн нөхцөлийн дагуу татсан байна гэж дүгнэлээ. Нэхэмжлэгчээс “******* *******” ХХК нь техникийн нөхцөлийн дагуу бохирын шугам хоолойг татаагүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх үүргийг биелүүлж чадаагүй бөгөөд шүүх хүчин төгөлдөр комиссын актыг үндэслэн маргаанд дүгнэлт хийв.  (1-р хавтаст хэргийн 36, 2-р хавтаст хэргийн 66-67,165-166, 175-176, 3-р хавтаст хэргийн 8-17 дахь тал)

                 5.4.  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба ажил гүйцэтгэгч “*******  *******” ХХК нь 2016 онд барилгыг ашиглалтад оруулжээ. Түүнээс хойш 3 жилийн дараа шугам сүлжээг “ШИМ-УС” ОНӨААТҮГ хүлээж авдаг болохыг гэрч, тус газрын ажилтан мэдүүлсэн, бохир усны шугам сүлжээ нь төрийн өмчид байх хуулийн зохицуулалтын дагуу 2019 оноос эхлэн 48 айлын орон сууцны бохирын шугам сүлжээг хариуцдаг байгууллага нь  “ШИМ-УС” ОНӨААТҮГ болжээ.

                 5.5. Нэхэмжлэгч С.******* нь анх 1998 оны 10 сарын 07-ны өдөр 0,70 га газрыг эзэмшсэн байна. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж буй С.******* нэр дээр бүртгэлтэй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт Ховд аймгийн Засаг даргын 2009 оны 07 сарын 23-ны өдрийн 187 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтын 24-р жагсаалтад С.*******т Магсаржав баг, 5-26 тоотод 1100 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гарсан эрхийн акт байна.

                 Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хадгалагдаж буй С.*******ын нэр дээр бүртгэлтэй, нэгж талбарын ******* /8414001909/ дугаартай хувийн хэрэгт Ховд аймгийн Засаг даргын 2009 оны 07 сарын 23-ны өдрийн 187 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтын 24-рт Доржийн Эрдэнэцэцэгт Баатархайрхан баг, Үйлдвэрийн районд 1650 м.кв газрыг өмчлүүлэх захирамж авагджээ. С.*******т 1100 м.кв газрыг 2009 оны 187 дугаартай захирамжаар олгосон үед захирамжийн хавсралтад техникийн алдаа гарч, хавсралтын  24-рт С.******* болон нарын нэр  бичигдсэн, хоёр өөр төрлийн хавсралт гарснаар түүнийг залруулж, аймгийн Засаг дарга 2021 оны 07 сарын 27-ны өдөр А/366 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамжийг дахин гаргаж, уг захирамж гарсантай холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан байна. Улсын бүртгэлийн хэлтэст аймгийн Засаг даргын 2021 оны А/366 дугаартай захирамж гарсантай холбогдуулан хийгдсэн бүртгэл байхгүй, 2009 оны 187 дугаартай захирамжийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг хувийн хэрэгт нь хадгалагдаж байгаа болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдлоо. Аймгийн Засаг дарга 2021 оны А/336 дугаартай захирамжийг дахин гаргаж, хавсралтад бичигдсэн техникийн  алдааг залруулсан, нэхэмжлэгч С.******* нь 2009 оноос эхлэн 1100 м.кв газрыг өмчилж байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тайлбарлан мэтгэлцсэн. Дээрх хоёр байгууллагад хадгалагдаж буй С.*******ын нэр дээрх хувийн хэрэгт Ховд аймгийн Засаг даргын 2009 оны 187 дугаартай захирамж ижилхэн байгаа боловч хавсралт нь өөр өөр, нэг өдөр гарсан захирамжийн хавсралтын 24-р жагсаалтад С.******* болон нарт өөр өөр байршлаас газар олгосон, дахин залруулж аймгийн Засаг дарга 2021 онд захирамжийг гаргасан гэх боловч 2009 оны 187 дугаартай захирамжийн хоёр өөр төрлийн хавсралтыг хүчингүй болгоогүй байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн  183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан хуулийн шаардлагыг нэг захирамжийн хоёр өөр төрлийн хавсралт хангаагүй гэж үзлээ. Газар өмчлөх эрхийг олгосон аймгийн Засаг даргын захирамж хууль ёсны гарсан захиргааны акт мөн эсэхийг тус шүүх хянахгүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүхээс “******* *******” ХХК нь техникийн нөхцөлийн дагуу бохирын шугам хоолойг татсан гэж дүгнэсэн тул тухайн үед бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцуулан бохирын шугам хоолой татах зөвшөөрлийг олгосон гэж үзвэл нэхэмжлэгчээс энэ талаарх шаардлагыг техникийн нөхцөл олгосон байгууллагад хандаж гаргах, эсхүл “******* *******” ХХК нь олгосон техникийн нөхцөлийн дагуу шугам хоолойг татаагүй гэдгийг тогтоосны дараа тухайн компанийг хариуцагчаар татах эрх зүйн үндэслэл тогтоогдож байна.  Хариуцагчаас нэхэмжлэгч С.*******ын өмчлөлийн газрын хэмжээнд маргаагүй байх тул 2016 онд “******* *******” ХХК нь 48 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулах үед нэхэмжлэгч С.******* хэдэн м.кв газрын өмчлөгч байсан нь хэрэгт ач холбогдолгүй байх тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.  (1-р хавтаст хэргийн 211-250, 2-р хавтаст хэргийн 1-15 дахь хуудас)

                 5.6. Хариуцагчаас “******* *******” ХХК нь уг хэргийн хариуцагч биш, гомдол гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн гэдэгт маргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байхаар заасан. Нэхэмжлэгч С.******* нь гэр бүлийн хэрэгцээний газарт зөвшөөрөлгүй татсан шугам хоолойг  чөлөөлүүлэхээр  шаардлага гаргасан бөгөөд тус шаардлагад холбогдуулан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байх тул нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. Харин хариуцагчийн гомдол гаргах хугацаа 3 жил гэж маргасан татгалзал нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргах зохицуулалтад хамаардаг, талууд барилга, байшингийн дутагдлын талаар маргаагүй тул хариуцагчийн энэ татгалзал үндэслэлгүй.

                 5.7. Нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй татсан шугам хоолойг чөлөөлүүлэхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардсан. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд “******* *******” ХХК нь бохирын шугам сүлжээний эзэмшигч биш тул тус компанид холбогдуулан шаардлага гаргах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэгч С.*******ын “******* *******” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаа дахин тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдаж байна.

                 6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                 1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын “******* *******” ХХК-нд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоот ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

                 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН