Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 153/ШШ2023/00260

 

 

 

 

 

   2023          05           03                                      153/ШШ2023/00260                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, 1-15 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант суманд байрлах, Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* ны даргын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилтан Ц.*******г тус ны архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 153/2023/00074/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч ,

Хариуцагчийн төлөөлөгч , түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* миний бие 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаартай ажилд томилох тухай тушаалаар Хар- Ус ******* ******* ******* ******* нд архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцсан албан ажлыг чанартай хийж гүйцэтгэж байгууллагын болон удирдлагын зүгээс өгч байсан үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Мөн холбогдох хууль тогтоомжид заасан төрийн албанд ажиллах болзол шалгуурыг хангасан. Гэтэл ******* ******* ******* ******* ******* ны дарга нь намайг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. ******* ******* ******* ******* ******* ны дарга ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны едрийн дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хуулийн үндэслэл, шаардлага хангаагүй байна. Иймд Хар-Ус ******* ******* ******* ******* ны даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг Хар-Ус ******* ******* ******* ******* ны архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.*******г 2022 оны 12 сарын 16-ний өдрийн тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь:

1. Ц.******* нь анх 2021 оны 05 сарын 03-ний өдрийн Б/13 тоот тушаалаар түр хугацаагаар гэрээт байгаль хамгаалагчаар томилогдохдоо тус нд хамааралгүй болох Эрдэнэбүрэн сумын Оросын тохой гэх гэх газрыг хариуцсан байгаль хамгаалагчаар томилогдсон, мөн ажилд орохдоо бүрдүүлсэн анкетдаа Ховд “Номин Холдинг” ХХК-д борлуулалтын менежер албан тушаалд 2014-2015 онд, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын т нарийн бичгийн албан тушаалд 2018-2020 онд ажилласан гэж худал мэдүүлсэн байдаг.

2. Ажилд орохдоо бичиж ирүүлсэн өөрийн намтартаа Дархан дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн гэх боловч дугаартай дипломоор Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр Удирдлагын ухааны бакалавр зэрэгтэйгээр төгсжээ.

3. Ц.******* нь 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн Б/26 тоот тушаал, мөн 2021 оны 12 сарын 31-ний өдрийн Б/30 тушаалаар архив бичиг хэрэг, нярав, дотоод хариуцсан ажилтнаар 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдрөөс эхлэн томилогдсон байдаг. Өөрөөр хэлбэл Ц.******* нь өөртөө хоёр төрлийн тушаал төлөвлөж батлуулсан байна. Ц.******* нь ажиллаж байх хугацаандаа байгууллагын архивын бүрдэлтийг хангалтгүй гүйцэтгэж, бичиг хэргийн стандартгүй, үг үсгийн алдаатай бичдэг, нярвын анхан шатны материалын бүрдүүлэлт хангалтгүй, байгууллагын дотоод ажлыг чанаргүй хийж гүйцэтгэж байсан бөгөөд байгууллагын архиваас ажилтны хувийн хэргийн материалыг зөвшөөрөлгүйгээр бусдад гаргаж өгсөн, ажилтан Д.Уранчимэгийг байгаль орчны хяналтын ******* байцаагчийн эрхгүй байхад эрхтэй мэт, Т3-5.2 зэрэглэлийн албан хаагчийг ТЗ-6.2 зэрэглэлтэй гэж Удирдлагын Академийн Төрийн албаны сургуульд 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 19 тоотыг худал үйлдэн даргаар баталгаажуулан хүргүүлсэн, түр гэрээт байгаль хамгаалагчаар ажиллаж байсан , , нарын Хөлсөөр ажиллах гэрээ гэгчийг 2021 оны 12 сарын 31-ний өдрөөр төрийн албанаас чөлөөлөгдсөн өөр 2021 оны 01 дүгээр сарын 02, 05-ний өдрүүдэд батлуулсан, зэрэг алдаа дутагдал, буруу үйлдлийг санаатай болон санаандгүй байдлаар удаа дараа гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, ажилтан гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй байсан учраас ажлаас чөлөөлсөн. Ц.*******д гаргаж байгаа алдаа дутагдлын талаар удирдлагын зүгээс тухай бүр нь анхааруулж хэлсэн ч өөртөө дүгнэлт хийж, алдаа дутагдлаа засахгүй байсан тул 2022 оны 11 сарын 15-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн болно. Мэдэгдэх хуудсыг өгснөөс хойш Ц.******* нь 1 сарын хугацаанд алдаа дутагдлаа засаж сайжруулаагүй тул 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот тушаалаар Архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтны албан тушаалаас чөлөөлсөн болно гэв.

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр архив, бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдсон тушаал гарсан байдаг. Ажилаж байх хугацаандаа өөрийнхөө үүрэгт ажлыг хийгээд явж байсан, ямар нэгэн алдаа зөрчил гаргаж авч байгаагүй. 2023 оны 10 сарын 18-ны өдөр даргаар томилогдож ирээд намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Одоо шүүхээс хүсэхэд миний нэхэмжлэлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Ц.******* анх 2021 оны 05 сарын 03-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар гэрээт байгаль хамгаалагчаар Ховд аймгийн Оросын тохой гэх газрыг хариуцан ажиллахаар томилогдсон. Тус хариуцан ажиллах ******* нь Эрдэнэбүрэн сумын Оросын тохой гэх нь манай байгууллагад ямар ч хамааралгүй юм.

Анх ажилд орохдоо баримт бичиг бүрдүүлэхдээ Номин холдинг ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан, Мэргэжлийн хяналтын т бичиг хэргээр 2018-2022 онуудад ажиллаж байсан гэсэн анкет бичиж өгсөн боловч урьд хөдөлмөр эрхэлж байгаагүй гэдэг нь хүний нөөцийн программд ажил эрхлэлтийн талаар баримт байхгүй байсан. Мөн өргөдөлдөө Дархан дээд сургуулийг эдийн ч мэргэжлээр төгссөн гэж бичсэн боловч нягтлан бодох бүртгэлээр удирдлагын ухааны чиглэлээр баклавараар төгссөн байсан. Энэ нь архив, бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтны шаардлагыг хангахгүй байгаа. 2021 оны 12 дугаар сард бичиг хэргийн ажилтнаар томилогдохдоо 2021 оны 12 сарын 30-ны өдрийн Б/26, 2021 оны 12 сарын 31-ний өдрийн Б/30 дугаартай 2 тушаалыг өөр дээрээ төлөвлөн гаргаж ажил олгогчоор баталгаажуулсан байдаг.

Дараа нь архив хариуцаж байхдаа байгууллагын хөтлөх нэрийн жагсаалтын дагуу архивын баримтыг бүрдлийн дагуу хийж байгаагүй. Ирсэн, явсан бичиг архивлах ёстой архивлаагүй, стандарт хангадаггүй, албан бичгийг үг үсгийн алдаатай явуулдаг байсан. Няравын ажлаа мөн адил хийж чадаагүй, байгууллагын хөрөнгө бүртгэлжүүлэлт, ашиглалт хамгаалалтад анхаарал хандуулаагүй ажилласан. Архиваас тухайн хүний зөвшөөрөлгүй хувийн хэргийг гаргаж бусдад дамжуулсан. Тухайн байгууллагад ажиллаж байсан мэргэжилтэн Уранчимэг гэх хүнийг ТЗ-5 шатлалаар цалинжиж явдаг байхад ТЗ-6 болгож, мөн энэ хүнийг байгаль орчны ******* байцаагчийн эрхгүй байхад эрхтэй гэсэн албан тоотыг Удирдлагын акедами рүү хуурамчаар үйлдэж явуулсан байдаг. Энэ бичиг нь Улсын мөрдөн байцаах шалгагдаж, шүүх рүү шилжсэн асуудал байгаа. Мөн ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн даргаар 2021 оны 01 сарын 02-ны өдөр, 2021 оны 01 сарын 05-ний өдрүүдэд гэрээтээр ажиллаж байсан Баянмөнх, Унаганхүү, нартай хөлсөөр ажиллах гэрээг өөрөө үйлдэж байгуулсан байдаг. дарга өндөр насны тэтгэвэрт 2021 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болж гараад эргээд 2022 оны 01 сарын 31-нд буцаж эргэж орж ирэх хугацаанд ийм зүйл хийсэн байдаг. Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн байгаль хамгаалагч Г.Энхээгийн оронд Д.Дэлгэрдалай гэгчийг томилсон байсан. Томилохдоо Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн байгаль хамгаалагч гээд ажлаа хийж байгаа хүний орон тоо дээр давхар тушаал гаргасан байсныг засуулсан. Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд ажлын байрны захиалга өгөхдөө Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн байгаль хамгаалагч гээд өгчихсөн. Яг энэ хэсгийн байгаль хамгаалагч нь Б.Болд гэх хүн манай байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байсан байдаг. Эдгээр алдааг засаж залруулж байсан. Энэ мэдээлэл нь Ховд ньюс, аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын албан ёсны пейж хуудсуудад тавигдсан байсныг бид Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг хэсгийн байгаль хамгаалагчийн ажил, албан тушаалыг зарлаж байгаа гэдгийг засаж залруулсан байдаг. Байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завших, бусдад дамжуулах зэргээр удаа дараа зөрчил гаргаж байсан. Даргаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй байсан. Удирдлагын зүгээс ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэхийг даалгадаг. Ц.*******д энэ тухай амаар болон биеэр хэлж байсан учраас мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудас өгсөн хугацаанд харилцаа хандлага дээрээ анхаараагүй учраас хуулийн дагуу 2022 оны 12 сарын 16-ны өдрийн дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, ажлаас чөлөөлсөн тушаал, тушаалын хавсралт, ажилд томилсон тушаал, тушаалын хавсралт, мэдэгдэх хуудас, хөдөлмөрийн гэрээний хуулбар, 6-12-р сарын цалингийн мэдээлэл, ажлын байрны тодорхойлолтын хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын албан бичиг, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан захирамж, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ, 2022 оэы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, дилом, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

                 Хариуцагчаас: Хариу тайлбар, ******* бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ийг томилсон сайдын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.*******г ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас, фэйсбүүк чатны зураг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, хавсралт, ажлын байрны тодорхойлолтын хуулбар, байгууллагын дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, албан бичиг, тушаалын эх хувь болон төсөл, фэйсбүүк чатны зураг, дипломын хуулбар, төрийн албан хаагчийн анкет, товч намтар, Ц.*******г ажил томилсон тушаалууд, хөлсөөр ажиллах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, хавсралт, СД зэргийг нотлох баримтаар өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ц.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2.1. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн тул няравын ажлыг эрхлэх шаардлагыг хангасан. Гэтэл миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэв.

3. Хариуцагч Ховд аймгийн Хар-Ус ******* ******* ******* ******* ны дарга дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

3.1. Нэхэмжлэгч Ц.******* нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажил олгогчийг эсэргүүцэж, ажил даалгахад тайлбар гаргадаг. Эрхэлж буй ажилдаа мэргэжлийн болон мэргэшлийн ур чадварыг хангахгүй байна. Байгууллагын даргын зөвшөөрөлгүйгээр баримт бичгийг гаргасан. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх чадваргүй,

3.2. Ажилтан шүүхэд гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1. Ц.******* нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаартай тушаалаар Ховд аймгийн Хар-Ус ******* ******* ******* ******* нд архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтнаар 2022 оны 01 сарын 03-ны өдрөөс эхлэн томилогджээ. Тус газрын ны даргын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй, алдаа дутагдал ихээр гаргасан үндэслэлээр мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байна.

            4.2. Нэхэмжлэгч Ц.******* нь ажлын дутагдал гаргаагүй, дарга уг газрын даргаар томилогдохоос өмнө мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж, ажилдаа томилогдсон үндэслэлээр, хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс эдийн засагч мэргэжлээр төгссөн гэх боловч нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн, Ц.******* нь байгууллагын архивын бүрдлийг хангалтгүй гүйцэтгэсэн, бичиг хэргийн стандартгүй, үг үсгийн алдаатай бичдэг, няравын анхан шатны материалын бүрдүүлэлт хангалтгүй, байгууллагын дотоод ажлыг чанаргүй хийж гүйцэтгэдэг, байгууллагын архиваас ажилтны хувийн хэргийн материалыг зөвшөөрөлгүй бусдад гаргаж өгсөн, сургалтад хамрагдах ёсгүй ажилтны талаар албан бичгийг төлөвлөж батлуулсан зөрчил гаргасан үндэслэлээр маргаж байна.

            4.3. Ажил олгогчоос Ц.*******г сахилгын зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Харин тушаалын үндэслэх хэсэгт ажилтан Ц.*******г хариуцсан ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй үндэслэлийг зааж сахилгын шийтгэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах шийтгэл ногдуулсан нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлд хамаарч байх тул хууль зүйн үндэслэлгүй тушаалаар ажилтан Ц.*******г ажлаас чөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, ажилтныг сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлсөн, ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр чөлөөлсөн нь ойлгомжгүй байна.

            5. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ц.******* ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй байна.

            5.1. Хариуцагчаас 2022 оны 11 сарын 16-ны өдөр хариуцсан ажилдаа мэргэжил ур, чадварын хувьд тэнцэхгүй, удаа дараа алдаа дутагдал гаргаж байгаа үндэслэлээр ажилтан Ц.*******г 2022 оны 12 сарын 16-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн Мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Нэхэмжлэгч Ц.******* нь Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан гэдэгт гарын үсэг зураагүй боловч мэдэгдэх хуудсаар ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн, ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 12 сарын 16-ны өдөр гардан авсан гэдэгт маргахгүй байна. Ажилтан Ц.******* нь 2022 оны 12 сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар 2023 оны 01 сарын 11-ний өдөр шүүхэд хандсан. Шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж, 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 153/ШЗ2023/00200 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын т хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр ханджээ. Тус Засаг даргын Тамгын газраас хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо сумын хэмжээнд хараахан байгуулагдаагүй болохыг нэхэмжлэгч Ц.*******д 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 2/39 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаснаар нэхэмжлэгч Ц.******* 2023 оны 01 сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах”, мөн хуулийн 154.8.-д сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл, шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар зохицуулснаар Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд 2023 оны 01 сарын 23-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул 2023 оны 01 сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* нд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгч ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.******* нь ажил олгогчийн тушаалыг 2022 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авсан, шүүхэд 2023 оны 01 сарын 11-ний өдөр гомдол гаргасан. Шүүхээс 2023 оны 01 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ”, 79.7.-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж зааснаар 2023 оны 01 сарын 18-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин шинээр тоолоход 2023 оны 02 сарын 18-ны өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргасан байх, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байхыг ойлгоно. Нэхэмжлэгч Ц.******* нь 2023 оны 01 сарын 23-нд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах эрх бүхий албан тушаалтанд, 2023 оны 01 сарын 24-нд шүүхэд гомдол гаргасан болно. Энэ талаар маргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм. /Хавтаст хэргийн 23 дахь хуудас/

5.2. Ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхэд:

5.2.1. Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон тухайд,

Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхтэй. Энэ үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцлахаар бол энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байхыг хуульчилжээ. Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* ны даргаар нь 2022 оны 10 сарын 18-ны өдөр томилогдсон байна. Ажлаа авснаас хойш нэг сарын дараа 2022 оны 11 сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг ажилтан Ц.*******д хүргүүлсэн байна. Хариуцагчаас өмнө нь тус нд ахлах мэргэжилтнээр Ц.*******тай хамт ажиллаж байсан хугацаанд тэрээр гүйцэтгэж буй ажил үүрэгтээ тэнцэхгүй гэдгийг мэддэг байсан гэдгийг шүүх хуралдаанд тайлбарласан боловч тухайн үед ажилтныг ажлаас чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх эрх бүхий албан тушаалтнаар томилогдоогүй байжээ. Тэрээр тус ны удирдах албан тушаалтнаар нэг сар ажилласны дараа ажилтан Ц.*******г ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн нь ажилтанд ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон гэж үзэхгүй.

Ц.******* нь Дархан дээд сургуулийг 2012 онд нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн байна. Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод мэргэжлийн шаардлагад хууль зүйн мэдлэгтэй, санхүүч, эд ахуйн хариуцагч, чухал шаардлагад эрх зүйч, архив, албан хэрэг хөтлөлт, эд хариуцагч гэж, ур чадварын хувьд багаар ажиллах, асуудал боловсруулах, шийдвэрлэх, илтгэх ур чадвартай байх, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх, төсөл бичих чухал шаардлагууд, өөрчлөлтийг хийх чадвартай байх, англи хэлний дунд түвшний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программ болон цахим шуудан, интернет ашиглах чадвартай байх, эрх мэдлийнхээ хүрээнд бусдад нөлөөлөх шаардлагыг тус тус тодорхойлсон байна.

Ажилтан Ц.******* нь 2021 оны 12 сарын 31-ний өдрийн тушаалаар 2022 оны 01 сарын 03-ны өдрөөс эхлэн тус байгууллагын архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдсон. 2022 оны 02 сарын 01-ний өдөр ажил олгогчтой харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн үед ажил олгогчоос ажлын байрны тодорхойлолтод заасан дээрх ур чадвар, мэргэжлийн шаардлагыг хангасан гэж үзэж ажилтныг ажилдаа томилсон. Дараагийн томилогдсон удирдах албан тушаалтнаас ажилтан Ц.******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэж үзвэл түүнд мэргэжлээ дээшлүүлэх, суралцах боломжийг олгохыг хуулиар зөвшөөрсөн бөгөөд ажил олгогчоос боломжит хугацаа олгосон байхыг шаардана. Энэ талаар Ц.*******гийн ...нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй тул нярвын ажлыг эрхлэх мэргэжлийн шаардлагыг хангасан гэх тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хэдийгээр ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн хувьд хууль зүйн мэдлэгтэй, санхүүч, эд ахуйн хариуцагч гэж заасан боловч нягтлан бодох бүртгэл мэргэжлийг эзэмшсэн ажилтан нярвын ажлыг хийж байсан ба ажилтан бусад мэргэжлийг эзэмшсэн байх шаардлагатай гэж үзвэл түүнд уг мэргэжлийг эзэмших боломжит хугацааг ажил олгогч олгох ёстой. /Хавтаст хэргийн 7, 80-85 дахь хуудас/

5.2.2. Ур чадварын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагатай, чухал шаардлагатай шаардлагыг хангаагүй гэх тайлбарыг ажил олгогчоос гаргасан ч ажилтны ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг ажил олгогч тогтоосон байх шаардлагатай. Энэ талаар хариуцагчаас гаргаж өгсөн бичиг хэргийн ажилтны хувьд Ц.*******гийн боловсруулсан гэх албан бичгийн төсөл, ажилтны алдааг анхааруулж бичсэн хариуцагч байгууллагын даргын зурвас /чат/, ажилдаа орохдоо буруу мэдээлэл өгсөн гэж үзсэн Төрийн албан хаагчийн анкет /хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэгтэй/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа т нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй тул шүүх дээрх нотлох баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Ажилтныг гүйцэтгэж буй ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцлахаар бол түүнийг олж тогтоож, ажилтанд гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгож, энэ хугацаанд ажилтан мэргэжлийн шаардлага хангаж, ур чадвараа сайжруулаагүй бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалдаг. Харин сахилгын шийтгэл ногдуулах тохиолдол нь дээрх тохиолдолд хамаарахгүй бөгөөд ажилтан Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болдог. Гэтэл ажил олгогчоос эрхэлж буй ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон үндэслэлээр Ц.*******д сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. /Хавтаст хэргийн 38-49, 88-89, 91-101, 103, 105, 108, 111-115 дахь хуудас/

5.2.3. Ажилтан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй, алдаа дутагдал ихээр гаргадаг тухайд,

Хариуцагчаас ажилтан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй, алдаа дутагдал ихээр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5.-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж тайлбарлав. Мөн тус ны даргын 2021 оны 12 сарын 01-ний өдрийн Б/23 дугаартай “Ажилд томилох тухай”, 2022 оны 11 сарын 14-ний өдрийн “Б.Дэлгэрдалайг ажлаас чөлөөлөх тухай” Б/19 дугаартай тушаал, 2021 оны 05 сарын 03-ны өдрийн Б/13 дугаартай “Ц.*******г түр хугацаагаар гэрээт байгаль хамгаалагчаар томилох тухай” тушаал, 2021 оны 12 сарын 31-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/30 дугаартай тушаал, -, -, -л нартай 2022 оны 01 сард байгуулсан хөдөлмөрийн гэрээг гаргаж өгч, дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээг бичиг хэргийн ажилтан Ц.******* боловсруулж, өмнөх даргаар ажиллаж байсан өөр батлуулсан, тухайн үед хүний нөөцийн ажлыг давхар хариуцаж байхад буруу мэдээлэл өгснөөр тус наас гарсан сул орон тооны захиалга өгөхдөө буруу мэдээлэл явуулсан, сургалтад хамрагдах шаардлагыг хангаагүй ажилтныг сургалтад хамрагдах шаардлагыг хангасан талаар худлаа мэдээлэл өгч, албан бичгийг төлөвлүүлсэн, хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдах үндэслэлийг бүрдүүлсэн үйлдлийг сахилгын зөрчилд тооцсон гэж мэтгэлцсэн. Дээрх тушаалуудыг хянаж, гарын үсэг зурсан, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан албан тушаалтан нь тухайн үед ажиллаж байсан тус ны дарга дарга бөгөөд эрхийн актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах, бусадтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хянаж, гарын үсэг зурсан эрхийн акт, байгуулсан гэрээнд ажилтан Ц.*******г буруутгах үндэслэлгүй. Уг тушаал, эрхийн акт хууль зүйн үндэслэлгүй гарсан бол түүний хариуцлагыг хянаж, гарын үсэг зурж, тамга дарсан эрх бүхий албан тушаалтан өөрөө хариуцах юм.

5.2.4. Ц.*******гийн гаргасан зөрчлийг удаа дараа өөрт нь анхааруулж, энэ тухай хамт олны хурлаар танилцуулж байсан, ажилтны хувийн хэргийг зөвшөөрөлгүй гаргасан, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

5.2.5. Шүүх хуралдаанд хариуцагчаас хурал хийхэд ажилтнуудад өгсөн үүрэг даалгаврыг мартахгүйн тулд гар утсанд бичлэг хийдэг, уг бичлэг нь нэхэмжлэгч Ц.*******гийн гаргасан зөрчлийг нотолно гэж гар утсанд хийсэн бичлэгийг нотлох баримтаар өгч, шүүх хуралдаанд СД дискийг шинжлэн судлуулсан. Тухайн бичлэгийг хариуцагч байгууллагын дарга бичиж авахдаа энэ талаар ажилтнуудад урьдчилж сануулахгүйгээр, тэдний зөвшөөрөлгүй бичдэг болох нь шүүх хуралдаанд тогтоогдсноор Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д “мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчжээ. Дээрх хуулийг зөрчиж цуглуулсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргахаар зааснаар шийдвэр гаргахдаа нотлох баримтаас хассан болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* ны даргын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилтан Ц.*******г архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

5.3. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах шаардлагын тухайд,

5.3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор заажээ. Ажилтан Ц.*******г ажилд нь эгүүлэн тогтоосноор ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй. Ц.******* нь 2022 оны 12 сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 сарын 03-ны өдөр хүртэл 4 сар 13 хоног ажилгүй байжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн Дундаж цалин хөлс тодорхойлох тухай А/192 дугаартай тушаалын 2.3.-т “хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно”, мөн журмын 2.3.5.-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор хамаарахаар зохицуулсан байна. Нэхэмжлэгч Ц.*******гийн сүүлийн 3 сарын цалинг тооцоход 2022 оны 11-р сард 885,671 төгрөг, 10-р сард 843,671 төгрөг, 9-р сард 965,601 төгрөг, нийт 2,694,943 төгрөгийг 3 сард хуваахад /2,694,943:3/ нэг сарын дундаж цалин хөлс 898,314 төгрөг байна. Түүнийг ажилгүй байсан хугацааны 4 сараар тооцоход 898,314х4=3,593,256 төгрөг тооцогдоно.

5.3.2. Дээрх тушаалаар нэг өдрийн дундаж цалинг тооцоход ажилтны ажилласан хоног тухайн сардаа хүрэхгүй бол журмын 2.6.-д ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-т заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно. гэж заасан байна. Ц.*******гийн 2022 оны 12 сард авсан цалин 482,623 төгрөгийг тухайн сард ажилласан ажлын 11 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин 43,874 төгрөг байна. Түүнийг ажилгүй байсан 13 ажлын хоногоор тооцоход 43,874х13 хоног=570,362 төгрөг тооцогдож, Ц.*******д нийт ажилгүй байсан хугацаанд олгогдох ёстой олговрыг 3,593,256+570,362=4,163,618 төгрөгөөр тооцов.

5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогч хүлээдэг. Ажилтныг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж шийдвэрлэснээр ажил олгогч нь дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй. Ц.*******гийн 2022 оны 12 сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 4,163,618 төгрөгөөр тооцож, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогч Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* нд даалгаж байна.

            6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул ******* тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заснаар хариуцагч Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* наас 70,200 төгрөг гаргуулан ******* орлогод оруулах нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* ны даргын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилтан Ц.*******г тус ны архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Ц.*******гийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,163,618 (Дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга зургаан зуун арван найм) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, дээрх олговроос 2022 оны 12 сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* нд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар ******* ******* ******* ******* ******* ны дарга ийн гар утсанд зөвшөөрөлгүй бичигдсэн бичлэгийг хуулбарлаж, хэрэгт хавсаргасан СД дискийг нотлох баримтаас хассугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь ******* тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заснаар хариуцагч Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* наас 70,200 төгрөг гаргуулан төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН