Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2023/01284

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* хаягт оршин суух, овогт /РД:/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* хаягт оршин суух, нарт холбогдох,

Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /Ү№/

Хариуцагч О.,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг өмгөөлөгч гийн хамт дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Чингэлтэй дүүрэг, хороо, хашаа байшин, газар бол Ж.*******ын өмч бөгөөд тэрээр 2006 оны 07 сард худалдаж авсан. уг хашаа байшинд оноос хойш амьдарч байгаад 2004 оны 06 сард Засаг даргын шийдвэрээр хувьчилж аваад 2006 оны 7 сард нь Ж.*******т худалдсан, энэ 2 хүний хооронд маргаан байхгүй.

Ж.******* нь дээрх газар, хашаа байшинг 2006 оны 7 сараас одоог хүртэл өмчилж байтал муу явдал болов.

2010 оны 09 сарын 21-ний өдөр хариуцагч О.ийн эгч Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ-ээр хөлслүүлсэн. Гэтэл хөлслөгч нь 2011.02.16-ны өдөр манайд ирээд танай хашаанд сайхан өвөлжлөө, хашаа байшингаа зарна гэсэн тул надад зарчих гэхээр нь түүнд 2011 оны 02, 03 дугаар сард 2 ширхэг улсын бүртгэлийн гэрчилгээг өгсөн.

Тэгээд Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад эхний ээлжийн төлбөрийг 4.1-ний өдөр, 2 дугаар ээлжийн төлбөрийг 7.1-ний өдөр төлөхөөр тохиролцсон боловч зээл бүтэхгүй байна гэснээ сүүлдээ утсаа авахгүй байж байснаа утасныхаа дугаарыг өөрчилсөн. Тэгэхээр нь Ц.тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээ 2011.6.13-ны өдөр цуцалсан.

Бидний хооронд байгуулсан орон сууц хөлслүүлэх гэрээ хүчин төгөлдөр байгаа юм чинь хашаандаа байж бай гээд Ц.гаас гэрчилгээгээ авъя гэхэд Ж.*******ын нэр дээр байгаа, манай эгч зээл хөөцөлдөж байна гэсэн.

Тэгэхээр нь Ж.*******т 2 гэрчилгээгээ авчих гэж хэлээд хөдөө явчихаад иртэл гэрчилгээгээ аваагүй байхаар нь асуутал тэр айл эзгүй байна гэж хэлсэн.

Ц. нь өмчлөх эрхийн 2 ширхэг гэрчилгээг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр , нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр О.т өгсөн байсан.

Эхлээд 2 гэрчилгээг Ц. нь нөхрийн хамт аваад алга болсон, түүний гэрийн хаягаар хайгаад олоогүй тул 9 сард хаалгаа эвдээд хашаа байшин руугаа орсон чинь нүүгээд явчихсан байсан. Гэтэл 10 сарын сүүлээр ХААН банкнаас зээлээ төл, хашаа, байшинг барьцаанд тавьсан байна, Ц. хаана байна гэж айлгаж сүрдүүлсэн тул банк дээр очиж уулзаад энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан боловч иргэний шүүхээр яв гэсэн.

Гэтэл хашаа байшин, газрын гэрчилгээг О.ийн нэр дээр шилжүүлээд -ын барьцаанд тавьж зээл аваад, зээлээ төлөхгүй алга болчихсон.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.02-ны өдрийн 1253 тоот шийдвэрээр хашаа байшин, газрыг Ж.*******т буцааж олгосон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, хашаа байшинг 2016.04.03-ны өдөр хүлээлгэж өгсөн.

Тэгээд газар, байшин 2-ынхоо гэрчилгээг авъя гэхээр О.ийн нэр дээр байдаг, тэрээр гадаад явчихсан, Ц. нь гэрчилгээг өгөхгүй, Ц., н.Даваадорж нарыг танихгүй, зарын дагуу 22,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлдэг.

Ц. нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Ж.*******ын хашаа байшинг харж хамгаалж байсан хүмүүсийг хөөж гаргасан, ингэхдээ намайг мөн адил зодож нүдэн, луйварчин, худалч, хулгайч, янхан гэж доромжилсон. Одоогийн байдлаар тэнд байсан 6 айлыг хөөж гаргасан бөгөөд Ж.******* миний бие айл, орц, траншейнд амьдарч байна.

Үнэндээ бол Ц. нь Ц. эгч, нь энэ О.ийн хамтлан амьдрагч байсан юм билээ.

Ингээд Ц. нь 2015 оны 12 дугаар сард гадаад явчихсан, байшинг хүйтэн гээд цоожлоод эзэнгүй орхиод явчихсан байсан.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад энэ хүмүүс ирж уулзаагүй бөгөөд улсын бүртгэлд гэрчилгээ авъя гэж хандахаар танай шүүх дутуу шийдсэн, 2 гэрчилгээний асуудлыг шийдвэрлээгүй тул О.ийг олж ир, эсхүл О.тэй гэрээ хэлцэл хийж 2 ширхэг улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь авчир гэсэн.

Үүнийх нь дагуу Улсын бүртгэлийн байгууллагад холбоотой нэхэмжлэлийг Захиргааны шүүхэд гаргасан, энэ хэрэгт шүүхээс Ц., , Ц. нарыг дуудаад, оруулах гээд чадаагүй, шүүх тэднийг авчирч дийлээгүй, 2016 оны 11 сард нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Улсын Дээд шүүхэд хандаж, анхан болон давж заалдах шатны шийдвэрийг хүчингүй болгож, гэрээний үүргийн маргаан тул иргэний шүүхээр шийдүүл гэсэн.

Ц.т холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон түүнээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулах шаардлагаас татгалзаж байна.

Иймд О. болон нарын хооронд хийсэн гэрээг хүчингүй болгож, О.ийн нэр дээрх 000443505 дугаартай дугаарт бүртгэлтэй хувийн сууцны 000363932 дугаар гэрчилгээ, Y-2202004572 дугаарт бүртгэлтэй, 186403-18401481 дугаар нэгж талбартай талбай газрын Чингэлтэй дүүрэг, хороо, хашаа байшингийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Ж.*******т шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ бичүүлж авах эрхийг бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч О. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие О. нь Ж.*******, нарын нэхэмжлэлд хариуцагчаар татагдаж буйг эсэргүүцэж байна. Миний бие О., түүнчлэн Ц. нар дээрх хүмүүстэй ямар нэгэн холбогдол байхгүй, өр төлбөр, гэрээ хэлцэл, гарын үсэг зуралцсан, зөвшилцсөн, тэдэнтэй ярилцаж тохиролцсон зүйл байхгүй болно. Гэтэл биднийг залилан мэхлэгч, хуурагч гээд гүтгэж байна.

Миний бие нь Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд Ж.*******ыг хариуцагчаар татаж өмчлөл тогтоолгох нэхэмжлэл өгсөн боловч өөрөө өмчлөгч тул нэхэмжлэлээсээ татгалзсан.

Энэ олон жил болсон маргаан нь Ц., нарын хооронд үүссэн маргаан тул тэднийг хариуцагчаар татах нь зөв гэж үзэж байна. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг Ц.тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийж худалдаж аваагүй.

Ц., , Ж.******* нарын хоорондын үл ойлголцол, өс хонзон, залилан, мэхлэлтийн дунд төлбөр тооцоо бүрэн барагдуулсан иргэн бид хамрагдан цаг зав, эд мөнгө, сэтгэл санаагаар маш их хохирч буй тул энэ хэргийг , Ж.******* нар холбогдуулан гаргаж өөрсдийгөө хохиролгүй болгож өгөхийг хүсч байна.

Миний бие шударгаар үл хөдлөх хөрөнгө худалдан автал өмнөх худалдагч, худалдан авагч 2-ын төлбөрийн маргаантай байснаас болоод 2015 оноос хойш бүхэл бүтэн 8 жилийн турш Монголын хууль шүүхийн байгууллагаар явж, сэтгэл санаа, эдийн засаг, эд хөрөнгө, мөнгөөрөө маш их хохирч явна. Энэ хохирсон хохирлоо одоо би буруутай этгээдээс нэхэмжилж гаргуулах болно.

Дээрх хашаа, байшинг Ж.******* биш, харин 2015.10.15-ны өдөр оос 15,000,000 төгрөгийг өөрийнхөө данснаас бэлнээр төлж худалдан авсан, энэхүү үйлдлийг нотолсон нотариатын гэрээ, төлбөр тооцоо дууссан талаарх баримтыг бүх шатны шүүхэд гаргаж өгсөөр ирсэн.

Минйи бие Ц.тай эд хөрөнгө болон эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд өмчлөгч нь , Ц. нар байсныг Монгол улсын Эд хөрөнгө бүртгэлийн газар бүртгэсэн байсны дагуу хуулийн дагуу худалдаж авсан болохоос зах дээрээс Ц.г залилж байгаад 2 гэрчилгээг нь аваагүй. Уг хувийн сууцанд 6,800,000 төгрөгөөр засвар үйлчилгээний зардал гаргасан талаарх баримтыг эх хувиар нь өөрийн гар бичмэлийн хамт шат шатны шүүхэд гаргаж өгсөн.

Хашаа, байшинг худалдаж аваад засвар хийсний дараа анхны өмчлөгч Ж.*******, худалдан авсан Ц. нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний төлбөр дутуу төлөгдсөн гэдэг маргаан үүссэн тул 2011 оноос хойш шүүх, цагдаа, прокурор гэж явж байна. Гэтэл энэ 2 хүний хоорондох маргааныг бүх шүүх шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоол гарч төлбөрийг бүрэн барагдуулсан байтал дахин, дахин бүх дүүргийн шүүхэд өмнө гарсан шүүхийн шийдвэрийг нуун дарагдуулж өөрт ашигтай байдлаар хэрэг үүсгүүлэн, гомдол гарган, уг маргаанд огт хамаагүй шударга өмчлөгч миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөөр ирлээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх ын дарамтаас болоод уг хөрөнгийг бусдад худалдан борлуулсан, түүнд холбогдуулан энэ асуудлаа шийдүүл гэдгийг хэлж байсан.

Түүнээс гадна итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотариатч хүн, та хэзээ ч хүнээс урьдчилгаа, төлбөр авахгүй гэрээ хийж өгөх хүн биш юм.

Энэ ын дарамтаас болж хашаа, байшинг т худалдсан, одоо энэ өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгож өгөхийг хүсч байна.

Мөн энэ гэдэг хүн намайг бусадтай хамаатан садан хэмээн зохиомол хэрэг үүсгэж, удаа дараа шүүхэд хариуцагчаар татаж миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж ирсэн.

Иймд одоо надад хашаа, байшин, газар, гэрчилгээ аль аль нь байхгүй учир Ж.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн , дугаартай Чингэлтэй дүүргийн хороо талбайтай хувийн сууц болон талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр иргэн Ж.******* // бүртгэлтэй байсан бөгөөд 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ц. //-ын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна.

Иргэн Ц. нь дээрх хувийн сууц болон газрыг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн /-ын өмчлөлд иргэн нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн О. //-ийн өмчлөлд, О. нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр одоогийн өмчлөгч иргэн //-ийн өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгүүлсэн байна. Эдгээр өмчлөх эрх шилжсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн.

2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүд нь нотариатаар баталгаажсан бөгөөд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байсан болно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасан.

Дээрх бүртгэлүүд нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

Мөн тус бүртгэлийг бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй, уг бүртгэл нь холбогдох хууль, журмын дагуу бүртгэгдсэн болно.

2011 оноос хойш тус бүртгэлтэй холбоотой хэрэг маргаанд тус байгууллагаас 6 удаа шүүх хурал болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд оролцсон байна. Үүнд:

1. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст 2 удаа, Чингэлтэй дүүргийн прокурорт 2 удаа гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүхээс 2011, 2014, 2016 онуудад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх, хяналтын шүүхэд шатны шүүхээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу шийдвэрлүүлэх саналтай байна.

Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэл нь хуулийн дагуу бүртгэгдсэн тул Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4.1.Нэхэмжлэгчээс гаргасан : 2022.05.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг төлсөн баримт, Ж.*******аас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, Ж.*******аас 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, нэмэлт тайлбар, хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2022/09644 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, тус шүүхийн ерөнхий шүүгчид хандаж гаргасан гомдол, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5/433 дугаар хариу мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны мэдэгдэх хуудасны хулбар, 2022.04.04-ний өдрийн нэхэмжлэл, түүний хавсралт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Гомдол шийдвэрлэх тухай тогтоол, тус шүүхийн ерөнхий шүүгчид хандсан 2022.03.21-ний өдрийн огноотой гомдол, 2022.03.06-ны өдрийн огноотой нэхэмжлэл, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ж.*******аас 3 жилийн хугацаатай д олгосон итгэмжлэлийн хуулбар, болон Ж.******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Чингэлтэй дүүргийн хорооны Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, О.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хуулбар, Ж.*******т 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр олгосон Чингэлтэй дүүргийн хороо, хувийн сууцны зориулалттай талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнйи хуулбар, Ж.*******т 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдөр олгосон Чингэлтэй дүүргийн хороо, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, О.т 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон Чингэлтэй дүүргийн хороо, хувийн сууцны зориулалттай талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О.т 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон Чингэлтэй дүүргийн хороо, 2 гудамж, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, ын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 227 дугаар тодорхойлолт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1269 дугаар гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 16280433 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 293 дугаар тогтоолын хуулбар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1012 дугаар албан бичиг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн магадлалын хуулбар, ын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатн ышүүхэд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хариу тайлбарын хуулбар, , нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээний хуулбар, О.ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаар захирамжийн хуулбар, аас 2022.01.16-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандсан хүсэлтийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай дугаар захирамжийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Гомдол хянан хэлэлцэх тухай дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай дугаар захирамжийн хуулбар, тус шүүхийн ерөнхий шүүгчид хандсан 2022.03.06-ны өдрийн огноотой гомдлын хуулбар, болон өмгөөлөгч П.Энхтүвшин нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

/1 хх-ийн 5, 10, 11, 17-21, 22-23, 24, 29-30, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45-49, 50-54, 55, 56, 57, 58, 59, 60, 61-65, 66, 57-74, 75-79, 81-82, 83-84, 90-91, 92-93, 94-95, 176/

4.2. Хариуцагчаас гаргасан: Хариуцагч О.ийн тайлбар, хариуцагч О.ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаар захирамжийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хүсэлт шийдвэрлэн, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаар захирамжийн хуулбар, ын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, , нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-ний хуулбар

/1 хх-ийн 134, 2хх-ийн 1-2, 2хх-ийн 4-5, 2хх-ийн 6-8, 9, 10/

4.3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан: Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэнгийн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, хороо, 2 гудамж, талбайтай хувийн сууцны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, тус хаягт байрлах талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, О., нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдах авах гэрээ, О., нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлэг, Ж.*******, Ц. нарын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ, Ж.*******, нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.гийн 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн хороо, хувийн сууцны зориулалттай талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц., нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүүргийн хороо, хувийн сууцны зориулалттай талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, , О. нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, О.ийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Чингэлтэй дүүргийн хороо, хувийн сууцны зориулалттай талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, О., нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, ын 2022 оны 01 дүгэрэ сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүрэг, хороо, 2 гудамж, хаягт байрлалтай талбайтай хувийн сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0881 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 293 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар шийдвэр /1 хх-ийн 131-132, 189-242/,

4.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас, Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2- дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх газрын 222 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Бат-Эрдэнийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай дугаар тогтоол, Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 албан бичиг, ын 2022 оны 01 дүгэрэ сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүрэг, хороо, 2 гудамж, хаягт байрлалтай талбайтай хувийн сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн хороо, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичиг, тухайн газрын ажилтны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ц.ийг эрэн сурвалжилж ажилласан ажлын танилцуулга /1 хх-ийн 125, 141, 143-144, 157-167, 171-172/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ц., О. нарт холбогдуулан,

Чингэлтэй дүүрэг, хороо, Зүрх Уулын 2 гудамж, хаягт байрлах, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай талбайтай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийг татан оролцуулсан, нэхэмжлэгч нь хариуцагч Ц.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан болно.

1.2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь О. болон нарын хооронд хийсэн гэрээг хүчингүй болгох гэж тайлбарласан боловч энэ талаар шүүхэд шаардлага гаргаагүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

2. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, түүнтэй эрх зүйн харилцаа үүсгээгүй, улсын бүртгэлд бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгчтэй гэрээ байгуулан хөрөнгийг худалдан авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон.

4. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Чингэлтэй дүүрэг, хороо, Зүрх Уулын 2 гудамж, хаягт байрлах, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай талбай бүхий газрын өмчлөгч нь 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдөр,

Мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус тус ******* *******ын өмчлөлд,

-2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ж.******* болон Ц. нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр Ц.н өмчлөлд,

-2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ц. болон нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр ийн өмчлөлд,

-2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болон О. нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр О.ийн өмчлөлд,

-2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр О. болон нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр ын өмчлөлд тус тус бүртгэгджээ. /1 хх-ийн 157-167, 189-242/

5.1. Ж.*******ын, 2011 оны 4 сард хийсэн газар, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, дээрх гэрээг 2011 оны 6 сарын 13-нд цуцалсанд тооцож, Ц.н нэр дээр байгаа газар, хувийн сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж, Ц.гаас газар, хувийн сууцны гэрчилгээг гаргуулж Ж.*******т олгуулах тухай, хариуцагч холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 сарын 02-ны өдрийн дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. /1хх-ийн 38-41/

5.2. Дээрх шийдвэрээр, Ц.гаас Чингэлтэй дүүргийн хороо, Зүрх Уулын од байрлах хувийн сууц болон газрыг гаргуулж, Ж.*******т буцаан олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн ******* зүйлийн 16.1.2-т төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр дуусгавар болжээ. /1хх-ийн 56-58/

5.3. Ж.*******ын, Чингэлтэй дүүргийн хороо, Зүрх Уулын хаягт байрлах, газар болон талбайтай амины сууцыг иргэн Ц.н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ж.*******т өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах тухай, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн дугаар шийдвэрээр, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх-ийн 224-242/

-Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр О., Ц., нар оролцсон байна.

5.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн дугаар шийдвэрээр: ...Ц.гаас 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, оос О.т 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, тэдгээрийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлсэн улсын бүртгэл ямарваа этгээд маргаагүй, дээрх гэрээнүүд болон эрхийн улсын бүртгэл хүчин төгөлдөр байна,

...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 сарын 02-ны өдрийн дугаар шийдвэрээр цуцлагдсанд тооцогдсон гэрээний нэг тал буюу иргэний хэргийн маргааны хариуцагч нь эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй О. биш өөр этгээд тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан шүүх...-ийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэх зохицуулалт хамааралгүй юм гэжээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т :Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаас үзэхэд Ц.гаас 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр , оос 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр О.т тус тус худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн бүртгэлийг бүртгүүлсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр болохыг, түүнчлэн Ж.******* болон Ц. нарын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдсанд тооцогдсон гэрээний нэг тал нь О. биш болох нь тус тус тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

7. Хариуцагч О. нь дээрх газар, хувийн сууцны өмчлөх эрхийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр той байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу түүний өмчлөлд шилжүүлсэн, уг хөрөнгө ын өмчлөлд бүртгэлтэй, ББСБ-тай байгуулсан 2022 оны 5 сарын 27-ны өдрийн зээлийн барьцаа бүртгэгдсэн байгааг Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үзнэ.

7.1. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.*******ын бусадтай буюу Ц.тай 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний оролцогч нь хариуцагч О. биш байхаас гадна тэрээр маргаж буй газар, хувийн сууцны өмчлөгч биш, уг хөрөнгийн өмчлөл шилжүүлсэн гэрээ болон өмчлөх эрхийн улсын бүртгэл хүчинтэй байна.

7.2. Үүнээс үзэхэд маргаж буй газар, хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг О. хууль бусаар эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

8. Иймд хариуцагч О.т холбогдох, Чингэлтэй дүүрэг, хороо, Зүрх Уулын 2 гудамж, хаягт байрлах, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай талбайтай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай, нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.1.Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.т холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байх тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

10. Хэргийн 50-58 талд авагдсан баримтад Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуулбарлав тэмдэг дарсан, хэргийн 157-167 талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтыг тус шүүхийн шүүгчийн 2022.10.03-ны өдрийн дугаар захирамжийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн, хэргийн 195-242 талд авагдсан баримтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архив хуулбар үнэн тэмдэг тус тус дарсан байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн ба харин хэргийн бусад талд авагдсан бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч О.т холбогдох,

Чингэлтэй дүүрэг, хороо, Зүрх Уулын 2 гудамж, хаягт байрлах, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай талбайтай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай, нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч Ц.т холбогдох, нэхэмжлэлийнхээ шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2022/15619 дугаар захирамжийн 5 дах заалтаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ