Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/03666

 

 

 

 

 

 

2023         08          11                                           101/ШШ2023/03666

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э холбогдох  зээл 55,923,594 төгрөг, зээлийн хүү 16,777,078 төгрөг, нийт 72,700,672 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э 2020-09-30-ны өдөр 0155 дугаартай зээлийн гэрээг байгуулж 55,923,594 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож гэрээг байгуулсан. Хариуцагч Б.Эзээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул холбогдох  зээл 55,923,594 төгрөг, зээлийн хүү 16,777,078 төгрөг, нийт 72,700,672 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Б.Эшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017-12-05-ны өдөр Ш.Г25,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2018-06-05-ны өдөр төлж барагдуулахаар зээл авсан дээр маргахгүй. 2018 оны 1 сараас сар бүр 1,250,000 төгрөгөөр тооцож, нийт 15,000,000 төгрөгийг төлж биелүүлсэн. 2020-09-30-ны өдөр 55,923,594 төгрөгийн зээлийг Ш.Гаваагүй, өмнөх зээлсэн мөнгөний хүүг нэмж тооцож 55,923,594 төгрөг гэж бичиж зээлийн гэрээг дахин байгуулсан ч надад бодитоор 55,923,594 төгрөгийг зээлдүүлээгүй. Иймд 2017 онд зээлсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 2020-09-30-ны өдөр 55,923,594 төгрөгийн зээлийг Ш.Гаваагүй тул 72,700,672 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.   

Нэхэмжлэгчээс: УТХ төлсөн баримт, 2020-09-30-ны өдрийн 0155 зээлийн гэрээний хуулбар, Ш.Г, Б.Энарын иргэний үнэмлэхний хуулбар, зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн, хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Г хариуцагч Б.Э холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 55,923,594 төгрөг, зээлийн хүү 16,777,078 төгрөг, нийт 72,700,672 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хангаж, 62,700,672 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ш.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Б.Э зээлийн гэрээг байгуулж 55,923,594 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 55,923,594 төгрөг, зээлийн хүү 16,777,078 төгрөг, нийт 72,700,672 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон. 

3. Хариуцагч Б.Э нэхэмжлэгч Ш.Г  нь 2017 оны 12 дугаар сард зээлсэн 25,000,000 төгрөгийн хүү гэж тооцож, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 55,923,594 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн гэх бичгийн гэрээг хийсэн хэдий ч бодитоор надад 55,923,594 төгрөгийг зээлдүүлээгүй. Би 2020 оны 09 дүгээр 30-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч надад мөнгийг өгөөгүй тул зээл 55,923,594 төгрөг, зээлийн хүү 16,777,078 төгрөг, нийт 72,700,672 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Харин 2017 оны 12 дугаар сард зээлсэн 25,000,000 төгрөгийг зээлсэн дээр маргахгүй, энэ 55,923,594 төгрөг нь үүнээс үүдэлтэй тул 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.     

4. Зохигчийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 0155 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох” хуулийн зохицуулалттай.

5. Хариуцагч Б.Э2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэгч Ш.Гн гаргасан нэхэмжлэлд хариу тайлбарыг бичгээр ирүүлсэн, гэвч нэхэмжлэгч Ш.Гнь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 0155 дугаартай зээлийн гэрээг байгуулж Б.Э 55,923,594 төгрөгийг зээлдүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслээ тодорхойлж байгаа хэдий ч хариуцагч Б.Эн түүний нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн тайлбарыг үгүйсгээгүй, татгалзах үндэслэлээ нотлоогүй,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

6. Зохигчийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 0155 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Г нь 55,923,594 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байх тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.

Харин хариуцагч Б.Э  нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ш.Г 25,000,000 төгрөгийг зээлсэн. Үүний үлдэгдэл 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ нь үүнээс үүдэлтэй гэж тайлбарласан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

7. Нэхэмжлэгч Ш.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,454 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Э-с 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-с 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62,700,672 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 521,454 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Э-с 174,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Гт олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.Б