Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/02770

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 31

101/ШШ2023/02770

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, 0000 регистрийн дугаартай Ж ХХК-ийн хүсэлттэй, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 00000 регистрийн дугаартай Буян овогт Ч.Г,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0000 регистрийн дугаартай Бичээч овогт Д.Э, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0000 регистрийн дугаартай Харчу овогт Г.Ө, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0000 регистрийн дугаартай Урианхан овогт А.Т, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0000 регистрийн дугаартай Ураанхан овогт А.Т, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0000р хороо, 0000 2, Да хүрээ гудамж 103 байр 4 тоот хаягт оршин суух, ЦЗ80011408 регистрийн дугаартай Боргио Баян Өндөр овогт Жамбын Оюун-Эрдэнэ, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0000 регистрийн дугаартай Боржигон овогт Г.Э, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0000 регистрийн дугаартай Боролдой овогт М.М,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0000 регистрийн дугаартай Зуутраг овогт Я.Б,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0000 хаягт байрлах, БЗДТХ нарын нэхэмжлэлтэй,

 

Төлбөрийн чадваргүйг тогтоон, дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

Барилгын засвартай холбоотой тохижилтын ажлыг хийлгэх болон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах стандартын байртай болгохыг даалгах, гэрээний үүрэгт нийт 18,830,221 төгрөг, татварын өр 221,924,783.60 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, нэхэмжлэгч БЗДТХ-ийнн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, З.А, П.О, нэхэмжлэгч Ж.О-Э, Г.Ө, А.Т, Д.Э, Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, нэхэмжлэгч М.М, прокурор Н.Г, хэрэг гүйцэтгэгч Ш.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганчимэг хөтлөв.

 

Нэхэмжлэгч Я.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгч , А.Т нараас өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Хүсэлт гаргагч Ж ХХК нь шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж ХХК нь 1997 оны 05 сарын 22-ны өдөр нэг гишүүнтэй, 134,000,000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан. 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус компанийн захирал Х.Аү нь Ц.Хд компанийн нийт хувьцааг шилжүүлснээр 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авсан. Ж ХХК нь 2011 оноос Баянзүрх дүүргийн 0000хорооллын барилгын ажлыг А э ХХК-аар гүйцэтгүүлэх явцад их хэмжээний татварын өр төлбөрт орсон. Мөн барилгын зургийг хийж гүйцэтгэсэн компанийн буруутай ажиллагааны улмаас талбайн зөрүү гарч 360 айлд 233,000,000 төгрөг төлж барагдуулснаас компани санхүүгийн хүндрэлд орж 2015 оны эхээр үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Ж ХХК нь өнөөгийн байдлаар хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй, төлбөр төлөх ямар ч чадваргүй болсон. Тус компани нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 сарын 27-ны өдрийн 0000дугаар захирамжийн дагуу БЗДТХт 233,000,000 төгрөгийн өр төлбөртэй. Мөн бусдаас авах ямар нэг авлагагүй. Ж ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, энэ тухай санал байхгүй. Иймд Ж ХХК-ийн дээрх байдлуудыг харгалзан үзэж хуульд заасны дагуу төлбөрийн чадваргүйг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэгч БЗДТХ татварын өрийг шүүхээр хянан шийдвэрлүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.О-Э, Г.Ө, А.Т, Д.Э, Г.Э, Ч.Г, А.Т нарын нэхэмжлэлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон, худалдан авагч нар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ алдсан. Нэхэмжлэгч Я.Бтай хариуцагч гэрээ байгуулаагүй учир түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. М.М нь сууц өмчлөгчдийн холбооны өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй тул түүний нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манай компанийн барьж ашиглалтад оруулсан 0000 2 хороололд үйлчилгээний талбай, авто зогсоолууд байсан. Эдгээр үйлчилгээний талбай, автозогсоолыг бусдад шилжүүлсэнтэй холбоотой төлбөр хаашаа орсон болохыг сайн мэдэхгүй байна. Гүйцэтгэх захирал Ц.Хаас надад энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй гэв.

 

2. Нэхэмжлэгч БЗДТХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зууны мэдээ сонины 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаарт гарсан мэдээнд Ж ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлт гаргасан байна. Иймд Ж ХХК-д холбогдох татварын өрийг нэхэмжилж байна. Тус хэлтэс нь Ж ХХК-д холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20-4/2218 тоот албан бичгээр татварын өр 233,515,910 төгрөг тус компаниас гаргуулах нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гарган тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0000тоот захирамжаар тус хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Ж ХХК нь өр төлбөрөө төлөөгүй учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа хийгдэж байна. Ж ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй байх тул компанийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв. 

 

3. Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2012 оноос гүйцэтгэгч Ж компанитай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг байгуулан гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 0000 хороонд баригдаж буй 0000 2 цогцолбор хотхоны орон сууцаас гэрээнд заасан орон сууцыг барьж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь орон сууц захиалан бариулж төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. "Ж компанийн барьж ашиглалтанд оруулсан 0000 2 цогцолбор орон сууцуудын талбайд тусгай зөвшөөрөл бүхий компаниар хэмжилт хийлгэхэд нэхэмжлэгч нарын орон сууц захиалан бариулах гэрээнд зааж, үнийг нь төлсөн талбайн хэмжээнээс дутсан учир дор дурдсанаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 101 дүгээр байрны 58 тоотод байрлах 47.36 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр авахаар гэрээгээр тохирч, төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл хэмжилт хийлгэхэд 45.95 м.кв буюу 1.41 м.кв дутуу байна. Иймд дутуу нэг м.кв-ын үнэ 2,115,000 төгрөг, хэмжилтийн хөлс 68,930 төгрөг, нийт 2,183,930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

0000 2 цогцолбор хотхоны 101 дүгээр байрны 101 тоотод байрлах 47.36 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр авахаар Ж ХХК-тай гэрээгээр тохирч, төлбөрөө бүрэн төлсөн. Хэмжилт хийлгэхэд 45.83 м.кв буюу 1.53 м.кв дутуу байна. Иймд м.кв-ын үнэ 2,226,070 төгрөг, хэмжилтийн хөлс 68,930 төгрөг, нийт 2,295,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

0000 2 цогцолбор хотхоны 101 дүгээр байрны 113 тоотод байрлах 42.06 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,400,000 төгрөгөөр авахаар Ж ХХК-тай гэрээгээр тохирч төлбөрөө бүрэн төосөн. Хэмжилт хийлгэхэд 41.4 м.кв буюу 0.66 м.кв дутуу байна. Иймд дутуу м.кв-ын үнэ 986,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

0000 2 цогцолбор хотхоны 102 дугаар байрны 26 тоотод байрлах 47.36 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,350,000 төгрөгөөр авахаар гэрээгээр тохирч, төлбөрөө бүрэн төлсөн. Хэмжилт хийлгэхэд 45.67 м.кв буюу 1.69 м.кв дутуу байна. Иймд дутуу м.кв-ын үнэ 2,281,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгч Ж.О-Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

0000 2 цогцолбор хотхоны 103 дугаар байрны 4 тоотод байрлах 48.34 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр авахаар Ж ХХК-тай тохирч төлбөрөө бүрэн төлсөн. Хэмжилт хийлгэхэд 47.35 м.кв буюу 0.99 м.кв дутуу байна. Иймд дутуу м.кв-ын үнэ 1,485,000 төгрөг, хэмжилтийн хөлс 71,000 төгрөг, нийт 1,556,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

8. Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

0000 2 цогцолбор хотхоны 103 дугаар байрны 116 тоотод байрлах 47.36 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр авахаар Ж ХХК-тай тохирч төлбөрөө бүрэн төлсөн. Хэмжилт хийлгэхэд 45.03 м.кв буюу 2.33 м.кв дутуу байна. Иймд дутуу м.кв-ын үнэ 3,495,000 төгрөг, хэмжилтийн хөлс 67,550 төгрөг, нийт 3,562,550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

9. Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

0000 2 цогцолбор хотхоны 103 дугаар байрны 117 тоотод байрлах 48.34 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,400,000 төгрөгөөр авахаар Ж ХХК-тай тохирч төлбөрөө бүрэн төлсөн. Хэмжилт хийлгэхэд 45.86 м.кв буюу 2.48 м.кв дутуу байна. Иймд дутуу м.кв-ын үнэ 3,472,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээний 1.1, 1.3, 1.5 болон Иргэний хуулийн 20000р зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч нарт учирсан бодит хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээс ирүүлсэн дүгнэлтээр Ж ХХК нь худалдсан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн орлогоо бүрэн тайлагнаагүй байна. Иймд төлбөрийн чадваргүй болсон гэхэд эргэлзээтэй байна гэв. 

 

10. Нэхэмжлэгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн А-аас Баянзүрх дүүрэг, 0000р хороо, 16 дугаар хороолол, Саруултэнгэр-2 цогцолбор хотхон 101 дүгээр байр 116 тоот, 000324776 дугаар бүхий 47.36 м.кв байрыг худалдан авсан ба үүнээс хойш Ж ХХК-д олон удаа гомдол гаргасан боловч дараа ирээрэй, захирал байхгүй байна, удахгүй шийдэж өгнө гэсээр өдийг хүрсэн. Ж ХХК-д холбогдох хэрэгт хамтатган талбайн зөрүүний асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Байрны нийт үнэ 82,000,000 төгрөг, нэг м.кв 1,731,418 төгрөг, дутуу 1.44 м.кв, нэхэмжилж буй үнэ 2,493,241 төгрөг гаргуулж өгнө үү. Хэрэгт авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шаардлагад А э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Х гэсэн байгаагаас үзэхэд хариуцагч Ж ХХК нар нэг ашиг сонирхолтой байж магадгүй гэжээ.

 

11. Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүрэг, 0000р хороо, 0000 2 цогцолбор хорооллыг Ж ХХК-ийн захиалгаар 2013 оны 01 дүгээр сард ашиглалтад оруулсан. Үүнээс хойш тус байрны чанар, стандарт, аюулгүй байдалтай холбоотой зөрчил удаа дараа илэрсэн ба бид тухай бүрт нь Ж ХХК-ийн удирдлагад тавьдаг боловч үл тоосон байдлаар өнөөдрийг хүрлээ. Тиймээс бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газарт хандсаны дагуу хяналт шалгалт хийгдэж, барилгын норм нормативыг зөрчсөн асуудлаар акт үйлдэж, Ж ХХК-д гаргасан алдаа зөрчлүүдийг арилгуулахаар үүрэг өгсөн. Өнгөрсөн хугацаанд бохирын хоолой задрах, төвийн дулааны шугаманд холбогдоогүй 2 жил гаруйн хугацаанд халаалт доголдох, 10, 11 дүгээр давхрын айлууд халахгүй байх, захын айлууд хананаасаа дулаанаа алдах зэргээр эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. 2015 онд төвийн дулааны шугаманд холбогдсон боловч халаалт, халуун ус доголдох асуудал үргэлжилсээр байна. Энэ асуудлаар компанийн удирдлагад хандахаар өөрсдийн хөрөнгөөр дулааны шугамаа татсан учир бидний дурын асуудал, та нар сууц өмчлөгчдийн холбоогоо байгуулаад өөрсдөө асуудлаа шийд гэх мэтээр ам тагладаг. Энэ асуудлаар одоогийн СТНАА конторт хандахад цаанаасаа доголдож байгаа, манайх хэвийн гэх хариу өгдөг. СТНАА конторын ажилтны хэлснээр СТНАА контор нь дулааны шугам сүлжээнд 20 сая төгрөгийн өртэй. Өрөө нөхөхийн тулд өдрийн цагаар халаалтаа багасгаж өгдөг юм байна. Оршин суугчид бид халаалт, дулаан, халуун усны төлбөрөө сар бүр тогтмол төлдөг хирнээ хоёр байгууллагын хоорондын өр, өөрсдийн хөрөнгөөр шугамаа татсан гэх дарамтаас болж хохирсоор байх ёсгүй гэж манай оршин суугчид үзэж байгаа бөгөөд ашиглалтын алба, Ж ХХК-ийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд маш олон ажил хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж холбогдох байгууллагад өгсөн байна. Иймд Ж ХХК-ийн барилгын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж иргэд оршин суугчдын Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж эдийн болон эдийн бус хохирол учруулсаар байна. Байрны агааржуулалтыг стандартын дагуу ажилладаг болгуулж, байрны гадна талбайн гэрэлтүүлэг, гадна фасад, хөөс, цонхны ус зайлуулах төмөр хашлага, цахилгааны ерөнхий щитний өрөөний кабель, хүүхдийн тоглоомын талбай зэрэг барилгын засвартай холбоотой тохижилтын ажлыг стандартын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэх, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах стандартын байртай болохыг Ж ХХК-д даалгаж өгнө үү.

Төлбөрийн чадваргүй болсон гэдэг нь худлаа гэж үзэж байна. Хятад эзэдтэй компани Монголд чанаргүй барилга барьж мөнгө олоод компаниа дампуурсан болгож татвараас зугатааж, дахиад өөр компани байгуулж дахиад л Монголд барилга барьж байгаа гэв.

 

12. Прокурор шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Компанийн төлөөлөгч этгээдийн хувьд хэрэг гүйцэтгэгч бүхэлд нь дүгнэж үзээгүй гэж дүгнэж байна. Зогсоол, үйлчилгээний төвүүдийг борлуулсан, иргэдэд төлбөрийг нөхөн өгсөн гэдэгтэй холбоотой баримт байхгүй байна. Шинжээч, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт зөрүүтэй байгаа нь дампуурсанд тооцох боломжгүй байна. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын байгууллагын тухайд өмнөх шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр тул одоо гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг нь хангах боломжгүй. М.М нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа ирүүлээгүй тул мөн хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Үнийн дүнгийн зөрүү, өөрийн хөрөнгө зэргийг харгалзаж үзээд хэрэг гүйцэтгэгч дүгнэлт гаргасан гэх хэдий ч санхүүгийн баримтууд болон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн дампуурсанд тооцох үндэслэлгүй байна гэв.

 

13. Хэрэг гүйцэтгэгч Ш.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа:

Монгол Улсын Дээд Шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 1 тоот тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй болсон аж ахуй нэгж, байгууллагын хамгийн сүүлд татварын байгууллагад гаргасан тайлан, тэнцэл болон Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан, тэнцэлд Монгол улёын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18 -ны өдрийн 343 тоот тушаалаар батлагдсан " Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлалаа-аар Ж ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоож ажилласан.

Хэрэг гүйцэтгэгч би "Ж ХХК-ийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийхдээ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дампуурлын хэрэгт авагдсан баримт, хэрэг гүйцэтгэгчийн хамгаалалтанд авсан баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, харилцагч банкны дансны хуулга болон бусад баримтыг үндэслэн Монгол улсын Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийг удирдлага болгон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасан.

Хэрэг гүйцэтгэгчийн ажиллагаа:

Хариуцагч "Ж" ХХК-ийн холбогдох баримт бичиг, тамга тэмдгийг хамгаалалтанд авсан. "Ж" ХХК- ийн хувьцаа эзэмшигч захирал Ц. Х болон нягтлан бодогч нартай уулзаж холбогдох баримтуудыг шаардан гаргуулсан. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчдийн хурлыг хуралдуулсан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хариуцагч Ж ХХК-ийн талаархи мэдээллийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газар, БЗДТХ, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудаас гаргуулах хүсэлтийг гаргасан. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд санхүүгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Автотээврийн үндэсний төв газруудаас лавлагаа гаргуулах хүсэлтийг гаргасан. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гаргахад шаардлагатай баримтуудыг цуглуулах, судлахаар хариуцагчийн хувьцаа эзэмшигч болон нягтлан бодогч нартай уулзалтуудыг зохион байгуулсан. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргаж шүүх, хариуцагч нэхэмжлэгч нарт танилцуулж байна.

Ж ХХК-ийн хөрөнгийн талаар:

Ж ХХК-ийн тайлант үеийн шүүхэд гаргаж өгсөн тайлан болон шүүхэд ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын бичиг, Автотээврийн үндэсний төвийн албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны бичиг зэргээс өнөөдрийн байдлаар өөрийн хөрөнгө байхгүй байна. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 8/362 тоот албан бичгээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна. Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 7173 тоот албан бичгээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна.

"Ж" ХХК-ийн газар ашиглах эрхийн талаар:

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээрсарын 02-ны өдрийн А/346 тоот шийдвэрийг үндэслэн "Ж" ХХК -д 133016/0018 дугаар бүхий 6178 м2 газрыг 5 жилийн хугацаатай Баянзүрх дүүргийн 0000р хороонд үйлчилгээтэй орон сууц зориулалтаар ашиглуулахаар 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгосон байна. Дээрх газар одоо Ж" ХХК-ийн ашиглалтанд байхгүй бөгөөд Баянзүрх дүүргийн 0000р хорооны 0000 хотхоны барилгын ажил дууссанаар оршин суугчидын мэдэлд шилжсэн.

"Ж" ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын лицензийн талаар:

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн албанаас Дундговь аймгийн Гурвансайхан сумын Цагаан шовгор нэртэй газарт орших 532 гектор талбайг ашигт малтмалын 1798Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байна. "Ж ХХК-ийн тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй үндэслэлээр Кадастрын нэгжийн даргын 2000 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 443 дугаартай шийдвэрээр цуцалсан байна.

Ж ХХК-ийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслэлийн талаар:

Авто тээврийн Үндэсний төвийн 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 400 дугаартай лавлагаагаар Ж" ХХК-ийн эзэмшилд 0000 УББ улсын дугаартай 0000 арлын дугаартай Зил-130 маркын тээврийн хэрэгслэл бүртгэлтэй байна.

Ж ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь:

Хариуцагч "Ж ХХК нь 1997 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэлүүлсэн байна. Хэрэг гүйцэтгэгч би "Ж" ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг доорхи хүчин зүйлээс болсон гэж дүгнэлээ. Үүнд:

Хариуцагч нь 2011 онд Баянзүрх дүүргийн 0000хорооллын барилгын ажлыг А э" ХХК-иар гүйцэтгүүлсэн байна. Тухайн хорооллын дулаан халаалтын асуудлыг бүрэн шийдээгүйгээс уурын зуухаар дулаан халаалтыг шийдсэнээр компанид их хэмжээний зардал үүссэн. Уурын зуухыг 280,000,000 төгрөгөөр худалдан авч 240,970,000 төгрөгийн өртгөөр дулааны асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ нь компанийг өр төлбөрт оруулах шалтгаан болсон байна. Барилгын зургыг стандартын дагуу хийгээгүйгээс оршин суугчтай хийсэн гэрээний талбай хэмжээ зөрүүтэй байснаар хариуцагч оршин суугчдад зөрүү төлбөр 230,125,388 төгрөгийн төлсөн нь компанийг төлбөрийн чадамжгүй болгосон байна.

Хариуцагч нь Баянзүрх дүүргийн татварын албаны явуулсан 2016 оны хяналт шалгалтын акт болон татварын өрийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 0000дугаартай шүүгчийн захирамжаар БЗДТХт 233,515,910 төгрөгийг төлөхөөр болсон нь өр төлбөрийг нэмэгдүүлсэн байна.

Ж ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь бизнесийн тооцоолол, орлого, зарлага, бүтээгдэхүүний өөрийн өртөг, цэвэр ашиг гэх мэт зүйлийг нарийн тооцоолдоггүй, санхүүгийн сахилга бат хариуцлагагүй байдал нь өрийн дарамтанд орсноор дампуурахад хүргэсэн байна.

"Ж" ХХК өөрийн хөрөнгө бий болгох болон төлбөрийн чадвартай байх өр төлбөр барагдуулаагүй талаар ямарч үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй орхигдуулсан байдал нь төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан болсон байна. Үүнд компанийн удирдлага буюу хувьцаа эзэмшигчийн төлбөрийн чадваргүй болоход гол нөлөөлсөн хүчин зүйл болжээ гэж дүгнэж байна. Хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж хэрэг гүйцэтгэгчийн хувьд үзэж байна. Хариуцагч болон нэхэмжлэгчдийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийг татан буулгах нь зүйтэй гэж дүгнэсэн гэв.

 

14. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

14.1 хүсэлт гаргагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Баянсагсай аудит ХХК-ийн тайлан, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн албан бичиг, 2013, 2015 оны санхүүгийн тайлан,

14.2 нэхэмжлэгч нараас гаргасан Бэйс пойнт ХХК, Инженер геодези ХХК, Тоонтогранд ХХК, Голден морган ХХК-иудын дүгнэлт, Оршин суух хаягийн тодорхойлолт-лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбарууд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд, орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд, кассын орлогын ордер, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0000дугаар захирамж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, Хот суурины ус хангамж, ариутгах татгуурын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн албан бичиг, фото зураг,

14.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Автотээврийн үндэсний төвийн түүхчилсэн лавлагаа, Банкуудаас ирүүлсэн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн түүхчилсэн лавлагаа, Аккурэйт-аудит ХХК-ийн дүгнэлт, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн түүхчилсэн лавлагаа, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ж ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий нэхэмжлэгч нар Ж ХХК-иас төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж оролцсон.

 

Шүүхээс дараах хууль зүйн үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлт болон нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Ж ХХК нь 1997 оны 05 сарын 22-ны өдөр гадаад дотоод худалдаа, эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр, 10,500 төгрөгийн дүрмийн сантай, гүйцэтгэх захирал Ц.Алтай үүсгэн байгуулсан байна. /2-р хх-174/

2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр Ж ХХК-ийн 100 хувийн хувьцааг М.Ид шилжүүлж, захирлаар М.И бүртгэгджээ. /2-р хх-160-173/

Улмаар 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр компанийн үүсгэн байгуулагчаар БНХАУ-ын иргэн l F, Q J нар бүртгэгдэж, Монгол Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай Ж ХХК-ийг үүсгэн байгуулсан байна. /хх-2-р хх-130-152/

2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирал М.И нь БНХАУ-ын иргэн Q J-д бэлэглэлийн гэрээгээр компанийн нийт хөрөнгийн 34 хувийг, L F-д компанийн нийт хөрөнгийн 33 хувийг тус тус шилжүүлсэн байна. /2-р хх-122-129/

Ингээд үүсгэн байгуулагч 2 гишүүнээр нэмэгдэж, дүрмийн сангийн хэмжээ 109,000,000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүний дараа Ж ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тогтоолоор гүйцэтгэх захирлаар Ц.Хыг томилж, компанийн дүрмийн сангийн хэмжээ 100,000 ам доллар болсон байна. /2-р хх-92, 102-110/

Ж ХХК-ийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 13/001 тоот тогтоолоор компанийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг Ц.Хд шилжүүлсэн байна. /2-р хх-56/

Монгол Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай компани байх үедээ 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг, 0000р хороо, 0000 2 цогцолбор хорооллыг барьж ашиглалтад оруулсан болох нь талуудын тайлбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тогтоогдсон.

 

3. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол тус хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцох журамтай.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний 101/ШЗ2016/22891 дүгээр захирамжаар Ж ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, төлбөрийн чадваргүй болсон талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн.

 

3.1 Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Ж ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон талаар 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор нийтэд мэдээлэх, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14.00 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулах, ийнхүү нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ирүүлэх хугацаа зааж, нэхэмжлэлд тусгах зүйлсийн талаар дурдан, холбогдох арга хэмжээг авсан байх бөгөөд энэ тухай Өдрийн сонины 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1468 (5411) дугаар, Зууны мэдээ сонины 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 123 (5309) дугаарт тус тус нийтлэгдсэн.

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч , Д.Э, Г.Ө, А.Т, А.Т, Ж.О-Э, Г.Э, БЗДТХ нар хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан.

Нэхэмжлэгч М.М, Я.Б нар нь дампуурлын хэрэгт нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2016/28389 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу нэхэмжлэлээ гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

4. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/29712 дугаар захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Ш.Быг томилон, түүнд Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Ж ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж ирүүлэхийг даалгасан.

 

4.1 Хэрэг гүйцэтгэгчээс тодорхой ажиллагаануудыг хийж, баримт цуглуулж, уг баримтуудын хүрээнд Ж ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийхтэй холбоотойгоор холбогдох газруудаас нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасныг тухай бүрт нь шүүгчийн захирамжаар хангаж, нотлох баримт бүрдүүлсэн. /2-р хх-6-201, 3-р хх-26-35/

 

4.2 Нэхэмжлэгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлээр Ж ХХК-ийн санхүүгийн баримтад хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн байх ба хэрэг гүйцэтгэгчээс энэ талаар шүүхэд хүсэлт гаргасан. /2-р хх-206-208, 217/

Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2018/08782 дугаар захирамжаар Ж ХХК-ийн санхүүгийн байдал, мөнгөн урсгал СТОУС-ын дагуу үнэн зөв илэрхийлэгдсэн эсэх, санхүүгийн баримтанд ноцтой зөрчил байгаа эсэх, төлбөрийн чадваргүй болсон эсэхийг тогтоолгохоор шинжээчээр Аккурэйт аудит ХХК-ийг томилсон. /2-р хх-219-220/

 

4.3 Шинжээч Аккурэйт-аудит ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А004/21 (1) тоот дүгнэлтэд ...Эздийн өмчийн хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, үндэслэл баримтгүйгээр удаа дараа буюу 2012, 2013, 2015 онуудад өөрчлөлт оруулан залруулга хийлгэж байсан ... мөнгөн гүйлгээний тайлангийн мэдээллээс бусад мөнгөн орлого, зарлагаар ангилагдан толилуулагдсан мөнгөний хэмжээ материаллаг өндөр дүн (21.3 тэрбум)-тэй байгаа нь уг тайлан бодитой бус гэж үзэхэд хүргэж байна ... тус компани санхүүгийн мөнгөн орлого, зарлагаа ямагт бэлнээр хийж, харилцах дансанд орсон борлуулалтын орлогыг тухай бүр нь бэлнээр гарган авч бүрдэл болоогүй анхан шатны баримтаар гүйлгээ хийдгээс их хэмжээний мөнгөн зарлагыг хуурамч баримтаар гаргасан ... Барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн Т ч ХХК болон А э ХХК-тай холбоотой талууд байсан эсэхийг тодруулж чадаагүй гэж дүгнэсэн. /2-р хх-225-232, 3-р хх-15-18/

 

5. Хэрэг гүйцэтгэгч Ж.Буянжаргалын дүгнэлтэд:

Ж ХХК өөрийн гэсэн хөрөнгөгүй, 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй нь компанийг оршин тогтнох чадваргүй байдалд хүргэсэн байна. Ж ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн байна. Дүгнэлт гаргах өдрийн байдлаар бусдад төлөх өр төлбөр нь нийт 239,051,004 төгрөг бөгөөл хөрөнгө 114,848,000 төгрөг гэж тайлагнасан боловч үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгөгүй байна. Иймээс шүүхээс компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргаж байна. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад хүсэлт гаргасан хариуцагч дахиан хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гаргаагүй. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж өр төлбөрийг барагдуулах эдийн засгийн болон эрх зүйн боломжгүй байна гэж дүгнэсэн.

 

5.1 Нэхэмжлэгчдийн хурлын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр Ж ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн 97.5 хувийн саналаар хариуцагч Ж ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх саналыг шүүхэд гаргахгүй байхаар тогтоож, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэнд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн зөрүүг засах саналын оруулж, нэхэмжлэгчдийн 97.5 хувийн саналаар хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн оролцоогүйгээр биелүүлэхээр шийдвэрлэсэн байна. /3-р хх-224-228/

 

6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон Аккурэйт-аудит ХХК-иас гаргасан дүгнэлт, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд Ж ХХК-ийн мөнгөн гүйлгээний тайлан, орлого, зарлагатай холбоотой мэдээлэлд зөрүүтэй дүгнэлт гарсан байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т Шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно гэж зааснаар шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон. /3-р хх-24-30/

 

6.1 Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142 тоот дүгнэлтэд ...Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Ж ХХК нь 2010 оны 03 дугаар сарын 30-ний өдөр үүсгэн байгуулагдсан байна. Үүсгэн байгуулагдсанаас хойш 2010-2014 онуудад санхүүгийн тайлан гаргаж 2015 онд санхүүгийн хаалтын тайлан гаргаснаас хойш санхүүгийн тайлан гаргаагүй байна. 2010-2012 онуудад санхүүгийн тайландаа борлуулалтын орлого борлуулсан бүтээгдэхүүний өртөг тусгаагүй, удирдлагын зардал тусгасан, 2013 оны санхүүгийн тайландаа борлуулалтын орлого, борлуулсан бүтээгдэхүүний өртөг, удирдлагын зардал тусгасан байна. Иргэний хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах Улсын комиссын актаар Ж ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлчилгээтэй 22 айлын орон сууцны барилга байгууламж, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оффис үйлчилгээтэй, авто машины дулаан зогсоолтой 342 айлын орон сууцны барилга байгууламжыг хүлээлгэн өгсөн байна. Дээрх актуудаар Ж ХХК нь 2012 оны 12 дугаар сард оффис үйлчилгээний төв, авто машины дулаан зогсоол, 364 айлын орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгсөн тул 2013 онд оффис үйлчилгээний төв, авто машины дулаан зогсоол, 364 айлын орон сууцны борлуулалтын орлогыг бүрэн тайлагнах ёстой. Гэтэл 2013 онд тайлагнасан 19,298,325,294.00 төгрөгийн борлуулалтын орлого нь хэдэн оффис үйлчилгээний төв, хэдэн авто машины дулаан зогсоол, хэдэн айлын орон сууцны орлого болох нь тогтоогдохгүй, Ж ХХК нь борлуулалтын орлогоо бүрэн тайлагнасан эсэх нь тодорхойгүй байх тул 2010 санхүүгийн байдлын тайлан, мөнгөн гүйлгээний тайлангаа СТОУС-ийн дагуу үнэн зөв илэрхийлээгүй гэж үзэхээр байна. Ж ХХК-ийн 2013 оны санхүүгийн тайландаа 19,298,325,294 төгрөгийн борлуулалтын орлого, 18,247,519,298 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг тайлагнасан байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтад 19,298,325,294 төгрөгийн борлуулалтын орлогын дэлгэрэнгүй тооцоолол ирүүлээгүй зөрчилтэй байна. Мөн борлуулсан бүтээгдэхүүний өртгөөр тайлагнасан 18,247,519,298 төгрөгт багтсан 454,545,455 төгрөгийн материалын зардал (Д ХХК-с авсан) нь бодитоор гараагүй гэдэг нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 24/0012039 дугаартай Татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон бөгөөд Ж ХХК-ийн захирал Ц.Х нягтлан бодогч М.Б нар нь зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа тул борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь 454,545,455 төгрөгөөр буурч 2013 оны татвар төлөх ашиг нь нэмэгдэж 564,410,840, төлөх татвар нь 56,441,084.00 төгрөг, татварын дараах ашиг нь 507,969,756 төгрөг болохоор байна. Иймд Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 454,545,455 төгрөгөөр илүү тайлагнасан зөрчилтэй байна.

Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Ж ХХК нь 2010-2015 онуудад борлуулалтын орлогоо бүрэн тайлагнасан эсэх нь тогтоогдохгүй байгаа тул төлбөрийн чадваргүй болсон эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн баримтаар дараах нөхцөл байдлууд шинээр илэрсэн болно.

- Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах Улсын комиссын 2 актаар Ж ХХК нь оффис үйлчилгээний төв, авто машины дулаан зогсоол, 364 айлын орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгсөн байх тул үйлчилгээний төв, авто машины дулаан зогсоол, 364 айлын орон сууцны (15,282.45) м2-ийн борлуулалтын гэрээ байх ёстой боловч шинжилгээнд 291 айлын орон сууцны гэрээ ирүүлсний гэрээний үнийн дүн нь (20,548,115,160.95) төгрөг болж байна.

Мөн 101, 102, 103 байр үйлчилгээний төв, авто машины дулаан зогсоолын борлуулалтын гэрээг шинжилгээнд огт ирүүлээгүй. Сууц өмчлөгчдийн холбооноос авсан бүртгэлд 17 үйлчилгээний төв байна. Авто машины дулаан зогсоолыг борлуулсан эсэх талаар баримт огт байхгүй.

2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар Ж ХХК нь 20,427,266,363 төгрөгийн урьдчилж орсон орлого тайлагнасан байснаа 2013 онд 800,891,460.40 төгрөг нэмж, нэмэгдсэн өртгийн албан татварыг хассан дүнгээр 19,298,325,294.00 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнасан байна Гэвч 2012 онд урьдчилж орсон орлогод бүртгэсэн болон 2013 онд борлуулалтын орлогын нэмэгдсэн дүнгийн дэлгэрэнгүй тооцооллыг шинжилгээнд ирүүлээгүй тул Ж ХХК нь борлуулалтын орлогоо бүрэн тайлагнасан эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн. /3-р хх-51-65/

 

7. Хүсэлт гаргагч Ж ХХК нь ...хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй, төлбөр төлөх ямар ч чадваргүй болсон, бусдаас авах ямар ч авлагагүй, татварын байгууллагад өр төлбөртэй ба уг төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн гэх үндэслэлээр компанийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлт, тайлбар нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар няцаагдаж байна. Тодруулбал,

 

7.1 Хүсэлт гаргагч Ж ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлчилгээтэй 22 айлын орон сууцны барилга байгууламж, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оффис үйлчилгээтэй, авто машины дулаан зогсоолтой 342 айлын орон сууцны барилга байгууламжийг тус тус барьж ашиглалтад оруулсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 558/2012, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 597/2012 тоот актуудаар тус тус тогтоогдож байна. /3-р хх-192-198/

Уг ашиглалтанд оруулсан барилга байгууламж нь 0000 хотхон нэрээр нэрлэгдэж, иргэдэд орон сууц болон оффис үйлчилгээний зориулалттай талбай, авто машины дулаан зогсоол худалдан борлуулсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, нэхэмжлэгч нарын тайлбар, орон сууц захиалан бариулах гэрээ, улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар тус тус тогтоогдсон.

 

7.2 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр Ж ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлчилгээний талбайтай 22 айлын орон сууцны барилга байгууламж, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оффис үйлчилгээний талбайтай, авто машины дулаан зогсоолтой 342 айлын орон сууцны барилга байгууламжийн борлуулалтын орлогыг бүрэн тайлагнаагүй, санхүүгийн байдлын тайлан, мөнгөн гүйлгээний тайлангаа СТОУС-ийн дагуу үнэн зөв илэрхийлээгүй, борлуулалтын орлогын тооцоолол ирүүлээгүй, 2010-2015 онуудад борлуулалтын орлогоо бүрэн тайлагнаагүй, 17 үйлчилгээний төв болон авто машины дулаан зогсоолыг борлуулсан талаар огт баримтгүй болох нь тогтоогдсон, уг үйл баримтад хүсэлт гаргагч маргаагүй.

 

7.3 Мөн шинжээч Аккурэйт-аудит ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А004/21 (1) тоот дүгнэлтэд ...Эздийн өмчийн хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, үндэслэл баримтгүйгээр удаа дараа буюу 2012, 2013, 2015 онуудад өөрчлөлт оруулан залруулга хийлгэж байсан. Мөнгөн орлогын тайлан бодитой бус. Санхүүгийн мөнгөн орлогоо ямагт бэлнээр хийдэг болохыг дүгнэсэн.

 

7.4 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...үйлчилгээний талбай болон авто машины дулаан зогсоолыг худалдан борлуулсан орлого хаашаа орсныг мэдэхгүй. Энэ талаар надад гүйцэтгэх захирлаас тодорхой мэдээлэл өгөөгүй. Орон сууцны борлуулалтын орлогыг бэлнээр авдаг байсан нь үнэн гэх тайлбарыг гаргасан.

 

7.4 Энэ талаар хэрэг гүйцэтгэгчээс шүүх хуралдаанд ...би дүгнэлт гаргахдаа санхүүгийн баримтад тулгуурлаж гаргах үүрэгтэй ба Ж ХХК-ийн санхүүгийн баримт, харилцах банкуудын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэгт тулгуурлан гаргах журамтай. Бэлэн мөнгөөр орлого орсон эсэх талаар санхүүгийн анхан шатны баримтгүй, үйлчилгээний талбай болон авто машины дулаан зогсоол нь уг компанийн өмчлөлд бүртгэгдсэн талаар мэдээлэлгүй байсан. Иймд би мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар дүгнэлт гаргах эрх байхгүй тул өөрт олгогдсон эрх, хэмжээний хүрээнд баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Мөн хүсэлт гаргагч нь уурын зуух худалдан авсантай холбоотойгоор санхүүгийн дарамтанд орсон гэж тайлбарласан.

 

7.5 Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд дурдсан болон хүсэлт гаргагчаас ...хорооллын дулаан халаалтын асуудлыг бүрэн шийдээгүйгээс уурын зуухаар дулаан халаалтыг шийдсэнээр компанид их хэмжээний зардал үүссэн. Уурын зуухыг 280,000,000 төгрөгөөр худалдан авч 240,970,000 төгрөгийн өртгөөр дулааны асуудлыг шийдвэрлэсэн гэж тайлбарласан.

Гэвч уг тайлбарт дурдсан уурын зуух худалдан авсан талаархи баримтаа дампуурлын хэрэг үүссэн цагаас эхлээд өнөөдрийг хүртэл хугацаанд хэрэгт гаргаж өгөөгүй. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийг Ж ХХК-ийн санхүүгийн бүх баримтуудад шинжилгээ хийх замаар дүгнэлт гаргаж байхад уурын зуухтай холбоотой тайлбар, баримтыг гаргаагүй.

Нөгөө талаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 291 айлын орон сууцны борлуулалтын орлого 20,548,115,160 төгрөг байх ба үүнд татварт мэдүүлээгүй 73 айлын орон сууц, үйлчлгээний талбай, авто машины дулаан зогсоолын борлуулалтын үнэ тодорхойгүй байдаг. Борлуулалтын орлогыг зөвхөн баримтаар тогтоогдсон 20,548,115,160 төгрөгтэй уурын зуух худалдан авсан гэх 280,000,000 төгрөг, үйл ажиллагааны зардал гэх 240,970,000 төгрөгийг харьцуулвал уурын зуух худалдан авснаас үүдэн төлбөрийн чадваргүй болсон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

7.6 Үүнээс дүгнэвэл хүсэлт гаргагч Ж ХХК нь орон сууцны борлуулалтын орлогоо бусдаас бэлэн мөнгөөр авах замаар санхүүгийн тайланд бүрэн тусгаагүй, 364 айлын орон сууц борлуулснаас 291 айлын орон сууцыг борлуулсан баримттай буюу зөрүү 73 айлын орон сууцны борлуулалтын орлогын талаар мэдээлэл, тайлан байхгүй, үйлчилгээний талбай болон авто машины дулаан зогсоолыг борлуулсан орлого нь хэдэн төгрөг эсэх, уг орлогыг юунд зарцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар санхүүгийн тайланд огт тусгаагүй байна.

Ж ХХК-ийг бусдаас авах авлагагүй гэж үзэх үндэслэлгүй, орлогоо бүрэн мэдүүлээгүй байх тул өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн гэх нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдохгүй, татварын өр төлбөр болон бусад өр төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн гэж үзэхээргүй байна.

Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул уг компанийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйлийн 1551.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн тухайд:

 

8.1 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0000дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Ж ХХК татварын өр 233,515,910 төгрөгийг нэхэмжлэгч БЗДТХт 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /1-р хх-157-159/

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1602 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед Ж ХХК нь төлбөрийн чадваргүйг тогтоон, дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0000 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дампуурлын хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. /1-р хх-18, 173-174/

БЗДТХ нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ж ХХК-иас татварын өр төлбөрт төлөгдөөгүй байгаа 221,924,783 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1-р хх-156/

Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0000дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар татварын өр 233,515,910 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу төлөгдөөгүй үлдсэн мөнгөн хөрөнгө гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж тус тус заасан.

Татварын өр төлбөрт Ж ХХК-иас 233,515,910 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахин уг татварын өр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаао БЗДТХ-ээс гаргасан 221,924,783 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8.2А Нэхэмжлэгч А.Т нь Ж ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, уг гэрээгээр Ж ХХК нь Баянзүрх дүүргийн 0000р хороонд баригдаж буй 0000 2 цогцолбор хотхоны 101 дүгээр байр, 58 тоотод байрлах 47.36 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх, А.Т нь 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр тооцон нийт 71,040,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-121-122/

Уг гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн үйл баримтад талууд маргаагүй, А.Т нь 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 0000р хороо, 0000-2 /13261/ Да хүрээ гудамж, 101 дүгээр байр, 58 тоотод байрлах 47.36 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ. /1-р хх-105/

Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд 45.95 м.кв буюу 1.41 м.кв дутуу болох нь Инженер геодези ХХК-иас гаргасан талбайн хэмжээ тогтоосон актаар тогтоогдсон. /1-р хх-73-74/

 

Б. Нэхэмжлэгч нь Ж ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, уг гэрээгээр Ж ХХК нь Баянзүрх дүүргийн 0000р хороонд баригдаж буй 0000 2 цогцолбор хотхоны 101 дүгээр байрны 101 тоотод байрлах 47.36 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх, нь 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр тооцон нийт 71,040,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-115-116/

Уг гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн үйл баримтад талууд маргаагүй, нь 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 0000р хороо, 0000-2 /13261/ Да хүрээ гудамж, 101 дүгээр байрны 101 тоотод байрлах 47.36 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ. /1-р хх-102/

Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойш 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд 45.83 м.кв буюу 1.53 м.кв дутуу болох нь Бэйс пойнт ХХК-иас гаргасан талбайн хэмжээ тогтоосон актаар тогтоогдсон./1-р хх-66-67/

 

В. Нэхэмжлэгч Г.Ө нь Ж ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, уг гэрээгээр Ж ХХК нь Баянзүрх дүүргийн 0000р хороонд баригдаж буй 0000 2 цогцолбор хотхоны 101 дүгээр байр, 113 тоотод байрлах 42.06 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх, Г.Ө нь 1 м.кв-ыг 1,400,000 төгрөгөөр тооцон нийт 58,884,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-119-120/

Уг гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн үйл баримтад талууд маргаагүй, Г.Ө нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 0000р хороо, 0000-2 /13261/ Да хүрээ гудамж, 101 дүгээр байр, 113 тоотод байрлах 42.06 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ. /1-р хх-104/

Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд 41.4 м.кв буюу 0.66 м.кв дутуу болох нь Инженер геодези ХХК-иас гаргасан талбайн хэмжээ тогтоосон актаар тогтоогдсон. /1-р хх-75-76/

 

Г. Нэхэмжлэгч Д.Э нь Ж ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж, уг гэрээгээр Ж ХХК нь Баянзүрх дүүргийн 0000р хороонд баригдаж буй 0000 2 цогцолбор хотхоны 102 дугаар байр, 26 тоотод байрлах 47.36 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэх өгөх, Д.Э нь 1 м.кв-ыг 1,350,000 төгрөгөөр тооцон нийт 63,936,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-113-114/

Уг гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн үйл баримтад талууд маргаагүй, Д.Э нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 0000р хороо, 0000-2 /13261/ Да хүрээ гудамж, 102 дугаар байр, 26 тоотод байрлах 47.36 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ. /1-р хх-101/

Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойш 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд 45.67 м.кв буюу 1.69 м.кв дутуу болох нь Тоонто гранд ХХК-иас гаргасан талбайн хэмжээ тогтоосон актаар тогтоогдсон. /1-р хх-68-69/

 

Д. Нэхэмжлэгч Ж.О-Э нь Ж ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, уг гэрээгээр Ж ХХК нь Баянзүрх дүүргийн 0000р хороонд баригдаж буй 0000 2 цогцолбор хотхоны 103 дугаар байрны 4 тоотод байрлах 48.34 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх, Ж.О-Э нь 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр тооцон нийт 72,510,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-109-112/

Уг гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн үйл баримтад талууд маргаагүй, Ж.О-Э нь М.Лхагвадорж, М.Солонго нарын хамт 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 0000р хороо, 0000-2 /13261/ Да хүрээ гудамж, 103 дугаар байрны 4 тоотод байрлах 48.34 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ. /1-р хх-100/

Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд 47.35 м.кв буюу 0.99 м.кв дутуу болох нь Инженер геодези ХХК-иас гаргасан талбайн хэмжээ тогтоосон актаар тогтоогдсон. /1-р хх-77-78/

 

Е. Нэхэмжлэгч А.Т нь Ж ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, уг гэрээгээр Ж ХХК нь Баянзүрх дүүргийн 0000р хороонд баригдаж буй 0000 2 цогцолбор хотхоны 103 дугаар байрны 116 тоотод байрлах 47.36 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх, А.Т нь 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр тооцон нийт 71,040,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-117-118/

Уг гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн үйл баримтад талууд маргаагүй, А.Т нь 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 0000р хороо, 0000-2 /13261/ Да хүрээ гудамж, 103 дугаар байрны 116 тоотод байрлах 47.36 талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ. /1-р хх-103/

Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд 45.03 м.кв буюу 2.33 м.кв дутуу болох нь Инженер геодези ХХК-иас гаргасан талбайн хэмжээ тогтоосон актаар тогтоогдсон. /1-р хх-79-80/

 

Ё. Нэхэмжлэгч Г.Э нь Ж ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, уг гэрээгээр Ж ХХК нь Баянзүрх дүүргийн 0000р хороонд баригдаж буй 0000 2 цогцолбор хотхоны 103 дугаар байрны 117 тоотод байрлах 48.34 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх, Г.Э нь 1 м.кв-ыг 1,400,000 төгрөгөөр тооцон нийт 67,676,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-142-173/

Уг гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн үйл баримтад талууд маргаагүй, Г.Э нь 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 0000р хороо, 0000-2 /13261/ Да хүрээ гудамж, 103 дугаар байрны 117 тоотод байрлах 48.34 талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ. /1-р хх-154/

Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойш 2015 онд орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд 45.86 м.кв буюу 2.48 м.кв дутуу болох нь Голден морган ХХК-иас гаргасан талбайн хэмжээ тогтоосон актаар тогтоогдсон. /1-р хх-145-153/

 

8.2.1 Дээр дурдсан нэхэмжлэгч А.Т, , Г.Ө, Д.Э, Ж.О-Э, А.Т, Г.Э нартай хариуцагч Ж ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсгэсэн байна.

Учир нь маргаан бүхий орон сууцны хорооллыг Ж ХХК нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 558/2012, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 597/2012 тоот актуудаар ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгч А.Т, , Г.Ө, Д.Э, Ж.О-Э, А.Т, Г.Э нартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулах үед орон сууцны карказ баригдсан, орон сууц баригдаж дууссан, ашиглалтад орсон байсан байна.

Хариуцагч Ж ХХК нь А.Т, , Г.Ө, Д.Э, Ж.О-Э, А.Т, Г.Э нарын худалдан авсан орон сууцнаас дээр дурдсанаар тус бүр талбайн зөрүү байгаа үйл баримтад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Харин талбайн зөрүүтэй холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж маргасан.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

Худалдан авагч А.Т, , Г.Ө, Д.Э, Ж.О-Э, А.Т, Г.Э нар нь өөрсдийн худалдан авсан орон сууцаа хүлээн авч өмчлөгчөөр бүртгүүлэх үедээ талбайн зөрүү байгаа эсэхийг энэ талаар тусгай мэдлэгтэй этгээдэд хандах замаар тогтоолгож буюу эд хөрөнгийн биет байдлын доголдол байгаа эсэхийг тухайн үедээ шалгуулж авах эрх нь байхад уг эрхээ хэрэгжүүлэлгүй хожим буюу эд хөрөнгийг хүлээн авсны дараа 2014, 2015 онд талбайн хэмжилт хийлгэсэн байна.

Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар талбайн зөрүү төлбөр гаргуулах шаардлага гаргах эрхээ алдсан байх тул А.Тгийн 2,183,930 төгрөг, ийн 2,295,000 төгрөг, Г.Өын 986,000 төгрөг, Д.Эын 2,281,500 төгрөг, Ж.Оюун-Эрдэнийн 1,556,000 төгрөг, А.Тийн 3,562,550 төгрөг, Г.Эын 3,472,000 төгрөг, Я.Бын 2,493,241 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8.3 Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Ж ХХК-иас 1.44 м.кв талбайн үнэ 2,493,241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Я.Б нь иргэн Б.А-тай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Б.Алтантуяагаас Баянзүрх дүүрэг, 0000р хороо, 16 дугаар хороолол, Саруултэнгэр-2 цогцолбор хотхон 101 дүгээр байр 116 тоотод байрлах, 47.36 м.кв орон сууцыг 82,000,000 төгрөгөөр худалдан авч, орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болохоо тэрээр өөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна.

Тэрээр 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Инжкон ХХК-иар орон сууцанд талбайн хэмжилт хийлгэхэд 1.44 м.кв дутуу талаар дүгнэлтийг гаргасан байна. /1-р хх-240-246/

Нэхэмжлэгч Я.Б нь Баянзүрх дүүрэг, 0000р хороо, 0000 дугаар хороолол, 0000 цогцолбор хотхон 101 дүгээр байр 116 тоотод байрлах, 47.36 м.кв орон сууцыг Ж ХХК-иас худалдаж аваагүй болохоо өөрөө тайлбарлах атлаа уг компаниас талбайн зөрүү төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээний харилцааг Ж ХХК-тай нэхэмжлэгч Я.Б нь үүсгээгүй байх тул уг компаниас орон сууцны талбайн зөрүү төлбөр нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2022/20277 дугаар захирамжаар нэхэмжлэгч Я.Баас гаргасан 247-249 дүгээр талд авагдсан худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр нотлох баримтаас хассан. Үүнээс хойш нэхэмжлэгч нь дээрх баримтуудаа нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэгч Я.Бын гаргасан нэхэмжлэл, тайлбараар иргэн Б.А-гаас маргааны зүйл болох орон сууцыг худалдсан авсан болох нь тогтоогдсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нэхэмжлэгчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарах тул түүний тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

8.4 Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан 0000-2 цогцолбор хотхон орон сууцны агааржуулалтыг стандартын дагуу ажилладаг болгуулж, байрны гадна талбайн гэрэлтүүлэг, гадна фасад, хөөс, цонхны ус зайлуулах төмөр хашлага, цахилгааны ерөнхий щитний өрөөний кабель, хүүхдийн тоглоомын талбай зэрэг барилгын засвартай холбоотой тохижилтын ажлыг стандартын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэх, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах стандартын байртай болохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Орон сууц нь чанаргүй барьснаас үүдэн нийт оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах байргүй байгаа. Би уг орон сууцанд амьдардаг тул сууц өмчлөгчдийн өмнөөс энэ талаар иргэнийхээ хувиар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч М.Мын нэхэмжлэлд дурдсан орон сууцны агааржуулалт, байрны гадна талбайн гэрэлтүүлэг, гадна фасад, хөөс, цонхны ус зайлуулах төмөр хашлага, цахилгааны ерөнхий щитний өрөөний кабель, хүүхдийн тоглоомын талбай зэрэг нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3-т тус тус зааснаар орон сууцны дундын өмчлөлийн зүйлд хамаарч байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна гэж заасан.

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлд хамааралтай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар сууц өмчлөгчдийн холбоо гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч М.Мт сууц өмчлөгчдийн холбооны өмнөөс орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон баримтгүй байна. Тэрээр маргаан бүхий орон сууцанд амьдардаг тул тухайн орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн талаар нэхэмжлэл гаргасан гэх боловч орон сууц өмчлөгч М.Мт дундын өмчлөлийн зүйлийн талаар нийт оршин суугчдыг төлөөлөн шаардлага гаргах эрхийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар олгоогүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Маас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

9. Бусад:

Нэхэмжлэгч Я.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.От шүүх хуралдааны товыг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр түүний 90303099 дугаар руу шүүгчийн туслахаас холбогдох мэдэгдэхэд тэрээр за ойлголоо гэх хариу өгсөн. Мөн шүүгчийн туслахаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин 90303099 дугаарын утас руу дахин холбогдож шүүх хуралдааны товыг сануулсан.

Тэрээр шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хүсэлт гаргагч болон бусад нэхэмжлэгч нараас түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч , А.Т нараас өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. /4-р хх-79-80/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 1551 дугаар зүйлийн 1551.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг баримтлан Ж ХХК-иас гаргасан төлбөрийн чадваргүйг тогтоон, дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 148 дугаар зүйлийн 148.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ж ХХК-д холбогдох нэхэмжлэгч А.Тгийн 2,183,930 төгрөг, ийн 2,295,000 төгрөг, Г.Өын 986,000 төгрөг, Д.Эын 2,281,500 төгрөг, Ж.О-Э-ийн 1,556,000 төгрөг, А.Тийн 3,562,550 төгрөг, Г.Эын 3,472,000 төгрөг, Я.Бын 2,493,241 төгрөг гаргуулах болон М.Мын 0000-2 цогцолбор хотхон орон сууцны агааржуулалтыг стандартын дагуу ажилладаг болгуулж, байрны гадна талбайн гэрэлтүүлэг, гадна фасад, хөөс, цонхны ус зайлуулах төмөр хашлага, цахилгааны ерөнхий щитний өрөөний кабель, хүүхдийн тоглоомын талбай зэрэг барилгын засвартай холбоотой тохижилтын ажлыг стандартын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэх, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах стандартын байртай болохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т тус тус зааснаар БЗДТХ-ийнн нэхэмжлэлтэй хариуцагч Ж ХХК-д холбогдох татварын өр төлбөр 221,924,783 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч БЗДТХ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хүсэлт гаргагч Ж ХХК-иас 70,200 төгрөг, Ж.О-Ээс 39,900 төгрөг, ээс 51,670 төгрөг, Д.Эаас 51,500 төгрөг, А.Тгээс 50,600 төгрөг, Г.Өаас 28,800 төгрөг, А.Тээс 71,951 төгрөг, Г.Эаас 70,510 төгрөг, М.Маас 70,200 төгрөг, Я.Баас 54,841 төгрөг төлснийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5. Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т заасны дагуу оролцогч этгээдүүд шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10000р зүйлийн 119.2‑т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ