Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/03737

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 23

101/ШШ2023/03737

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин байрлах, Ө у г ХХК /рд:2617746/-ийн,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0000 байрлах, НШШГГт холбогдох

 

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0000, 0000 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Э.Б-Э нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0000тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний 0000 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0000 тоот тогтоолын дагуу СХХК-иас 17.9 тэрбум төгрөгийг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банкинд олгох ажиллагааны явцад гуравдагч этгээдийн эрх зөрчсөн, хөндөгдсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан хууль бус ажиллагааны талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргахад гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн харъяалал зөрчсөн тухайд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.-т Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага болон түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ., 23 дугаар зүйлийн 23.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно. гэж заасан бөгөөд мөн хуулийн 44.2.8,-д тухайлан заасан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх; арга хэмжээ авагдах учиртай. Гэтэл 158 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь ТА Э сумын 1 болон 7 дугаар багуудад байрлах хөрөнгүүд дээр ажиллагаа явуулж дээрх хуулийн заалтыг зөрчлөө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1,-д зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цар хүрээ, хамрах нутаг дэвсгэрийг харгалзан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх зорилгоор хоёр, түүнээс дээш шийдвэр гүйцэтгэгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгаж болно. Гэтэл ийм ажлын хэсгээр гүйцэтгүүлэх үндэслэл үүсээгүй байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д ажиллагаанд оролцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т Энэ хуулийн 25.1-д заасан шийдвэрийг улсын хэмжээнд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, орон нутгийн хэмжээнд ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргах бөгөөд ажлын хэсгийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахална. гэж заасныг хариуцагч зөрчсөн.

Шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулсан гэх үндэслэлийн тухайд: Эд хөрөнгө хураах тухай 2022.10.13-ны өдрийн 0000 тогтоолоор Ө у г ХХК-ийн өмчлөлийн ТА Э сумын 1 дүгээр баг Баяндавааны ард байршилтай 0000 газрын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00008, Ү-0000 дугаарт тус тус бүртгэлтэй объектууд, нэгж галбарын 18691300660024 дугаартай газар Эд хөрөнгө хураах тухай 2022.10.13-ны өдрийн 0000 тогтоолоор Ө у г ХХК-ийн өмчлөлийн ТА Э сумын 7 дугаар баг Өгөөмөр тулга гацаа хаягт байрлалтай 00002 нэртэй амралтын газрын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд, мөн хаягт байрлалтай нэгж талбарын 0000дугаарт бүртгэлтэй газрын хамт тус тус хураах ажиллагаа явуулсан. Дээр дурьдсан 00001, 00002 нэртэй хоёр обьектууд хоорондоо 4 км-ын зайтай, алслагдмал байрлалтай. Гэтэл эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэх хоёр гэрч болох Б.Б, Х нар нь 4 км зайтай хоёр объект тус бүр дээр хүрэлцэн очиж буй нь хөндлөнгийн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна. гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. гэж заасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.3-т Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдлын шаардлага гаргаж байна.

Тодруулбал, манай Ө у г ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд бөгөөд дээр дурьдсанаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргах эрхээ эдлэх гэхээр анхнаасаа ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулчихсан. Улмаар шат ахиулан гомдол гаргахад дараачийн шатны гэх албан тушаалтан болох НШШГГ-ын дэд дарга, дэд хурандаа С.Бямбарагчаа нь 2022.11.17-ны өдрийн №2/835 мэдэгдэх хуудсаар ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллагаанд оролцсон нь хууль зөрчөөгүй гэж мэдэгдсэн. Улмаар хуульд зааснаар ШШГЕГ-ын дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандахад 2023.02.10-ны өдрийн 0000 дугаар албан бичгээр бидэнд хариу өгч НШШГГ-ын 2022 оны 2/835, 2023 оны 53 дутаар албан бичгээр өгсөн хариу хуульд нийсэн тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн. Хуульд заасан үндэслэл огт дурьдаагүй. Уг дүгнэлт нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх эрх бүхий байгууллага болох шүүхэд хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.3-т зааснаар гомдлын шаардлага гаргаж буй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд болох Ө у г ХХК-ийн гомдлыг хянаж, хуульд нийцсэн дүгнэлт хийхийг шүүхээс хүсч байна. Иймд Эд хөрөнгө хураах тухай' 2022.10.13-ны өдрийн 0000 тогтоол, "Эд хөрөнгө хураах тухай 2022.10.13-ны өдрийн 0000 тогтоолоор Ө у г ХХК-ийн өмчлөлийн хөрөнгөтэй холбогдуулан явуулсан хөрөнгө хураах ажиллагааг бүхэлд нь хянаж, дээрх тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 0000 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаар тогтоолоор СХХК-аас 19,080,146,175 төгрөг гаргуулж Монгол улсын хөгжлийн банк ХХК-д олгож, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч СХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ө у г ХХК-ийн өмчлөлийн ТА Э сум, 1-р баг, Баяндавааны ард байршилтай, 00001 тоот хүүхдийн амралт сувилалтын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай цогцолбор эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 0000 дугаартай 5 га газрын тогтоолоор тус тус битүүмжилж, хурааж шинжээчийн тогтоосон үнэ болох 4,504,266,700 төгрөгийн 70 хувь буюу 3,152,958,690 төгрөгөөр, Ө у г ХХК-ийн өмчлөлийн ТА Э сум, 1-р баг, Өгөөмөр тулгат гацаа байр, 00002 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, амралтын эориулалттай, 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай цогцолбор эд хөрөнгө, мөн хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 0000дугаартай 3.7 га газрын хамт битүүмжилж, хурааж шинжээчийн тогтоосон үнэ болох 7,557,000,000 төгрөгийн 70 хувь буюу 5,289,900,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тус тус тогтоож 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах явцад тус хөрөнгөтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаэг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд ороогүй байна.

Өрмөн уул ХХК нь хураах ажиллагааг гүйцэтгэснээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх -ухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргаагүй болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийн шаардагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, ШШГЕГ-ын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/444 тоот албан бичиг, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол,

3.2 хариуцагчаас гаргасан гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн өдрийн 101/ШШ2022/15199 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, үнийн санал авах тухай мэдэгдлүүд,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, ШШГЕГ-ын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2-158/19313 тоот албан бичиг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө у г ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0000, 0000 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0000тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний 0000 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дугаар тогтоолоор СХХК-иас 18,985,062,911 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 95,083,264 төгрөгийг тус тус гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох СХХК, Д.Ог, А.С, Д.М Ө у г ХХК нарын хөрөнгөөр хангуулахаар буюу

- Ө у г ХХК-ийн өмчлөлийн ТА Э сум, 1 дүгээр баг, Баяндавааны ард байршилтай, 00001 тоот хүүхдийн амралт сувилалтын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, 1952 м.кв амралтын байр, 903 м.кв чийрэгжүүлэх төв, 250 м.кв ресторан, 11 м.кв сүүний цех, 25 м.кв 8 ширхэг жижиг байр, 64 м.кв уурын зуух, 21 м.кв харуулын байр, 105 м.кв ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай цогцолбор эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 0000 дугаартай 5 га газар,

- ТА Э сум, 1 дүгээр баг, Өгөөмөр тулгат гацаа байр, 00002 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, амралтын эориулалттай, 1890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай цогцолбор эд хөрөнгө, мөн хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 0000дугаартай 3.7 га газрыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

3.1 Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0000дүгээр захирамж, мөн өдрийн 1408 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

 

3.2 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд болох Ө у г ХХК-ийн өмчлөлийн дээр дурдсан нэр бүхий хөрөнгүүдийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22261136/15-01, 22261136/158-02, 22261136/158-03 тоот, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22261136/158-04, 22261136/158-05 тоот тогтоолуудаар битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0000, 0000 тоот тогтоолуудаар хураах ажиллагааг явуулсан байна.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0000, 0000 тоот тогтоолуудаар эд хөрөнгө хураахдаа шийдвэр гүйцэтгэх нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн, ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллагаанд оролцсон, эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч нарыг хууль зөрчиж оролцуулсан гэж тайлбарлаж, эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шаардсан.

 

4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага болон түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ гэж заасан.

Маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч нь СХХК ба уг хуулийн этгээд нь Баянзүрх дүүрэгт оршин байрлаж үйл ажиллагаа явуулдаг болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Баянзүрх тойргийн шийдвэр гүйцэтгэгч явуулж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

 

4.1.1 Мөн нэхэмжлэгч нь ...Баянзүрх тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь ТА Э суманд байрлах хөрөнгөд ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг зөрчсөн буюу Баянзүрх дүүргийн тойргоос өөр нутаг дэвсгэрт ажиллагаа явуулах бол даалгавар гүйцэтгүүлэх замаар Төв аймгийн шийдвэр гүйцэтгэгч уг ажиллагааг явуулах байсан гэж маргадаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ гүйцэтгэх шаардлагатай бол тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болно гэж заасан.

Уг хуулийн зохицуулалтаас үзвэл шийдвэр гүйцэтгэгчийг хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт ажиллагаа явуулах тохиолдолд заавал даалгавар гүйцэтгүүлэх замаар явуулахыг үүрэгжүүлээгүй, харин шийдвэр гүйцэтгэгч нь хариуцсан тойргоос өөр нутаг дэвсгэрт ажиллагаа явуулахад хүндрэлтэй тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгавар хүргүүлэн гүйцэтгүүлж болохоор эрх олгосон байна.

Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст заасан Баянзүрх дүүрэгт оршин байрладаг төлбөр төлөгч СХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө нь ТА Э суманд байрладаг байх ба уг эд хөрөнгөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

4.2 Нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25.1, 25.2-т тус тус зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцохгүйгээр заавар, чиглэл өгч ажиллах байтал 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах ажиллагаанд биечлэн оролцсон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж тайлбарласан.

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах 0000, 0000 тоот тогтоолуудаас үзэхэд ажиллагаанд Баянзүрх тойргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д, гүйцэтгэгч Э.Б-Э нар байлцсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...Ө у г ХХК-ийн өмчлөлийн олон эд хөрөнгө байсан тул тухайн эд хөрөнгүүдийг нэг бүрчлэн үзэх замаар хураах ажиллагаа явуулахдаа Баянзүрх тойргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн туслалцааг авч хамт оролцсон гэж тайлбарласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.2-т ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, 271.2.3-т шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, тодорхой төрлийн арга хэмжээг гүйцэтгэх, шийдвэр гаргах талаар энэ хуульд заасан зөвшөөрөл олгох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийг мэргэжлийн удирдлагаар хангах замаар тодорхой төрлийн арга хэмжээг гүйцэтгэхэд өөрийн биеэр оролцох нь түүний бүрэн эрх байна. Иймд эд хөрөнгө хураах ажиллагаанд ахлах шийдвэр гүйцэтгэгч байлцсан нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

4.3 Нэхэмжлэгчээс ...эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон иргэдийг эд хөрөнгө байгаа ТА Э сумаас сонгож оролцуулаагүй, Улаанбаатар хотоос дагуулан очиж оролцуулсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулах шаардлагыг хангаагүй. Хөндлөнгийн гэрч нарын мэдээлэл эд хөрөнгө хураах тогтоолд тодорхойгүй гэж тайлбарлаж, маргасан.

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Б.Б, М.Х нар оролцсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна гэж заасан.

Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд хөндлөнгийн гэрчийг тухайн эд хөрөнгө байгаа газрын иргэдээс заавал оролцуулахаар үүрэг болгож заагаагүй байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан тухайн эд хөрөнгө байгаа газарт байгаа иргэнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Улаанбаатар хотоос зайтай суурин иргэд байдаггүй газарт ажиллагаа явуулах байсан тул уг газраас хөндлөнгийн гэрч олж оролцуулахад эргэлзээтэй, бодит байдалд олдоггүй. Тийм учраас манай ажил дээр явж байсан иргэдээс хөндлөнгийн гэрчээр оролцож өгөхийг гуйж байж авч явсан гэж,

Нэхэмжлэгч нь ...шийдвэр гүйцэтгэлийн байранд явж байсан иргэн гэхээр төлбөр авагч эсхүл төлбөр төлөгч иргэн байна. Өөр энгийн иргэн ямар ч тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байранд явахгүй. Иймд ажил үүргийн холбоотой, хувийн ашиг сонирхолтой хүнийг оролцуулсан байна гэж тус тус тайлбарласан.

Нэхэмжлэгч нь хөндлөнгийн гэрч нарыг ажил үүргийн холбоотой, хувийн ашиг сонирхолтой гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй. Хэрэгт авагдсан баримтуудаар хөндлөнгийн гэрч нар ажил үүргийн холбоотой, хувийн ашиг сонирхолтой гэх үйл баримт тогтоогдоогүй.

Хөндлөнгийн гэрч нарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байранд явж байхад нь сонгон авч эд хөрөнгө хураах ажиллагаанд оролцуулсныг өөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчын хувиар ажил үүргийн холбоотой, хувийн ашиг сонирхолтой хүн гэж шууд дүгнэх боломжгүй. Үүнээс гадна хөндлөнгийн гэрч нар нь төлбөр авагч Монгол Улсын Хөгжлийн банк, төлбөр төлөгч СХХК, гуравдагч этгээд Ө у г ХХК нартай холбоо хамааралгүй этгээд болох үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй.

Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд хөндлөнгийн гэрчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаарыг тусгана гэж зааснаар хөндлөн гэрч нарын мэдээллийг бүрэн тусгасан байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

5. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0000, 0000 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Ө у г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ